A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/46 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

БУЛЧИН ЦАЙХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

(Муopathia)

Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Булчин цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ:Булчин цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үед уг зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Тодорхойлолт:Булчин цайх нь тодорхой орон нутагт улирлын чанартай тохиолддог, төл малын бие махбодийг бүхий л бодисын солилцоог хямруулан, мэдрэлийн болон булчингийн (биеийн, зүрхний) бүтэц, үйл ажиллагааг гэмтээдэг өвчин юм. Энэ өвчнөөр хурга, ишиг, тугал, ботго түүнчлэн тахиа, галуу, нугасны дэгдээхий нялх, үедээ болон хөрвөжиж байхдаа (2-3 долоо хоногтойдоо) өвчилнө. Энэ өвчин Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн өндөр уулын бэлчээрт, Хэнтий, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн тариалан эрхэлдэг бүснутагт илэрдэг бөгөөдхур тунадас их унадаг, намаг ихтэй, бут сондуул зонхилсон бэлчээртэй, үр тариа, сүрлээр байнга тэжээдэг аж ахуйд энэхүү өвчний шинж тэмдэг илэрдэг.

1.4.Шалтгаан: Энэ өвчнийг үүсгэдэг шалтгааныг яг тогтоож чадаагүй байна. Эх малыг хээлтэй байхад, төллөсний дараах үед нэг төрлийн эсвэл төгс бус чанартай тэжээлээр тэжээхэд, тэжээлийн найрлагад селен, токоферол ( Е витамин ) хүхэр агуулагч эмчийн хүчил (метионин, цистин) дутмаг байх үед төл малэнэ өвчнөөр өвчилдөг.

1.5.Эмгэг жам:Төлийн бие махбодод селен, токоферол дутагдахад эд эсэд дутуу исэлдсэн бүтээгдэхүүн хуримтлан ацидоз, токсеми үүсэж зүрхний ба биеийн булчин, бусад эрхтэнд үрэвслийн болон сөнөрлийн процесс хөгжиж эрхтэн системийн үйл ажиллагаа нь гэмтдэг.

Хоёр. ОНОШЛОХ

2.1.Онош: Эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн өвөрмөц хувирал, лабораторын шинжилгээний дүнг үндэслэн мөн уул орон нутгийн байгаль газарзүйн онцлог, хээлтэй ба төлтэй малын бэлчээр, тэжээлийн байдал зэргийг харгалзан онош тогтооно. Зүрхний ажиллагааны хэмийг шинжилнэ. Зүрхний ажиллагааг ихэсгэх замаар шинжилж онош тодруулна. Үүнд: Шинжлэх төлийг ойрхон зайд түргэн хөөж явуулаад, бог малын төлийг 1-1,5 м өндөрт шидэж барьж аваад тэр дор нь чагнан зүрхний ажиллагааны хэм, давтамжийг сорьцын өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулж үзнэ. Булчин цайх өвчнийг хурганы энзоот атаксигаас ялгаж оношлох хэрэгтэй. Энзоотатаксийн үед мэдрэлийн гэмтэл тод илэрдэг.

2.2.Эмнэлзүйн шинж тэмдэг: Төлийн бие суларч, үлбийх, хөдөлгөөн муудах, доголох, заримдаа хөлийн үенүүд хавдаж томрох, биеийн зарим хэсэг ялангуяа бөгсөн бие саажих, булчинд чичиргээ үүсэх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрнэ. Нялх төл цочмог явцтай өвчлөх учир шинжтэмдэг тод илэрнэ. Хурга, ишиг гэнэт мушгирах маягтай унаж удалгүй үхдэг. Эхийн хэвлийд байхдаа булчин цайхаар өвчилсөн тугал төрсний дараа босч чадахгүй, эхийгээ хөхөж чадахгүй байж байгаад үхдэг. Зүрхнийбулчин гэмтсэн үед агших хэмнэл алдагдан авиа бүдгэрэн нэг авиа салаалж сонсогдоно, артерийн судасны лугшилт олширно.Өвчтэй төлийг хөөж туух, гэнэт үргээн хүчтэй хөдөлгөх үед зүрхний цохилт огцом олширон ил харагдах салст бүрхүүл хөхөрсөн байдаг.

Цочмогдуу, ужиг явцтай өвчилсөн төлийн өсөх, хөгжих, явц удааширч, үс ноос, өнгөө алдан бүрсийж, биеийн бөгсөн тал саажин мэдээгүй болж ялангуяа хурга, ишгэнд бөгсөө чирэх, нохой шиг “оцойж суух" шинж илэрдэг. Булчин цайхаар өвчилсөн дэгдээхийн бие сулран, тэжээлд дургүй болж доголно, өвчин даамжрах тутам хөдлөх, явах чадвар нь сулран өвчүүгээрээ буюу хажуугаараа хэвтэнэ, тэжээл боловсруулах болон амьсгалах эрхтний ажиллагаа хямрана.

2.3.Эмгэг бие бүтцийн хувирал: Салст бүрхүүл цайрсан биеийн зарим хэсгийн арьсан доорх эслэг хавагнасан, цээжний ба хэвлийн хөндийд ширхэнцэрт болон хавангийн шингэн хуримталсан байдаг.Хамгийн өвөрмөц хувирал зүрх, биеийн булчинд үүссэн байна. Зүрхний эпикарди заримдаа эндокарди гадаргууд цайвардуу, цайвар шаргалөнгөтэй зуравсан, толбон хэлбэртэй том жижиг янз бүрийн хэмжээтэй булчингийн гүнрүү шилжиж орсон сөнөрлийн ба үхжлийн голомт үүснэ. Зүрхний баруун ховдлын орой орчмын булчин нимгэрсэн байдаг. Биеийн булчин цайвардуу эсвэл шаргал өнгөтэй болохоос гадна хавирга завсрын булчин нимгэрэн нэвт гэрэлтэх нь олонтаатохиолдоно. Зүрх, элэг, дэлүү , бөөр бага зэрэг томорч бяцрамхай болно. Элэг, бөөрөнд цус тогтож өөхөн сөнөрөл үүссэн, заримдаа өөхөн цуллагийн эдэд үхжлийн голомт буй болсон байдаг. Дэгдээхийн арьсыг хуулахад булчин нь саарал-цайвар өнгөтэй болж сөнөрөлд автсан байхын зэрэгцээгээр өвчүүний булчин хатанхайрсан, зүрх тэлэгдэнбулчин нь бяцрамхай болсон, уушги улайрсан, элэг, бөөрөнд цустогтсон байна. Мөн булчинт ходоод томорсон, ханыг нь зүсэхэд саарал цайвар өнгөтэй, олон тооны үхжлийн голомт буй болсон, ходоодны дотор талын хатуу бүрхүүл нь хар ногоон буюу хүрэн өнгөтэй болж зарим хэсэг нь шохойжсон, яршил үүссэн байна.

2.4.Явц, төгсгөл: Нялх төл цочмог, 2-8 долоо хоногтой том цочмогдуу, 2-3 сартай төл ужиг явцтай өвчлөх бөгөөд тодорхой эмчилгээ хийхгүй бол үхнэ.

Гурав. ЭМЧЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Булчин цайх өвчтэй төлийг эмчлэх, уул өвчнөөс сэргийлэх зорилгоор селенийг давсны хэлбэрээр (селент натри Na2SIO3) хэрэглэдэг. Малын биеийн массын нэг кг тутамд 0.1-0.2 мг селент натри ногдохоор бодож 0,1 буюу 0,5 хувийн усан уусмалыг арьсан дор буюу булчинд тарьж хэрэглэнэ.

3.2.Шувуунд селент натритарьж эмчлэхээс гадна уусмал хэлбэрээр тэжээлтэй нь хольж өгдөг. Булчин цайх өвчин гардаг нутагт урьдчилансэргийлэх зорилгоор хээлтэй хонинд төллөхөөс 20-30 хоногийн өмнө селент натрийн 0,5 хувийн уусмалыг 0,8-1,2 мл/кг-аар тооцоолон арьсан дор тарина.

Дөрөв. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Аж ахуй, зохион байгуулалт, зоотехник, мал эмнэлэг-ариун цэврийн ба эмчлэх, сэргийлэх зэрэг цогцолбор арга хэмжээ авах замаар энэ өвчинтэй тэмцэнэ. Малын бэлчээрийг өөрчлөх, тарианы гуурсанд дагнаж хариулахыг зогсоох арга хэмжээ авна.

4.2.Өвчин гарсан үед суурийн бүх төлд селент натрийг эмчлэх тунгаар арьсан дор тарьдаг. Төлд 0,1 хувийн селент натрийн уусмалыг 0,1-0,2 мл/кг-аар бодож жишээлбэл 30 кг масстай тугалд 3,0-6,0 мл-ийг нэг удаа тарина. Селент натри тарьсан төл мал булчин цайхаар өвчилсөн тохиолдолдуул уусмалаар дахин тарина.

4.3.Шувууны дэгдээхийд селент натрийг эмчлэх сэргийлэх зорилгоор тэжээлтэй хольж өгөх ба 10 кг тэжээлд 1мг селент натрийн давс ноогдохоор бодож 1:500-1:1000-ын харьцаа бүхий уусмалыг холиод өдөрт нэг удаа 5-7 хоног дараалан өгнө. Хүндээр өвчилсөн дэгдээхийд 0,1 хувийн селент натрийн уусмалыг 0,1-0,2 мл/кг-аар бодож булчинд тарина.

4.4.Е витаминийг (альфа-токоферол) булчин цайх өвчнөөс сэргийлэх зорилгоор (хоногт нэг толгойд мг-аар) хонинд 50, хурганд 5, хээлтэй үнээнд 100, тугалд 10, мэгжинд 100 мг-аар булчинд тарина. Шувуунд Е витаминийг нэг кг тэжээлд доорх байдлаар ногдуулан жишээлбэл тахианд 35 мг, тахианы дэгдээхийд 30 мг, нугасны дэгдээхийд 15 мг, галууны дэгдээхийд 25 мг тооцоолон өгнө. Мөн өвчтэй төлд шинж тэмдгийн эмчилгээ хийж, А-витамин, метионин, уурагт нэгдлийн задрагаар хийсэн янз бүрийн бэлдмэл өгч арчилгаа, маллагааг сайжруулна.

4.5.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.