- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗЭСИЙН ДУТАЛӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/46 дугаар тушаалын 6 дугаар хавсралт
ЗЭСИЙН ДУТАЛӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Зэс дутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ:Зэс дутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхүед зааврыг дагаж мөрдөнө.
1.3.Тодорхойлолт: Бие махбодод зэс дутах, молибден, хүхэр илүүдсэнээс шалтгаалан үүсэх өвчнийг оронги буюу зэсийн дутал гэнэ. Хар шороон хөрсгүй ба элсэрхэг, хүлэрлэг намгархуу хөрстэй полесийн районы тэжээлд зэс дутагдалтай байдаг юм.
Нэг кг тэжээлд 6 мг-аас доош хэмжээний зэсийн агууламжтай өвсөөр малыг тэжээснээр энэ өвчин үүснэ. Тэжээлд зэс дутагдсанаас болж ялангуяа хонь энзоотийн атакси гэдэг тусгай өвчинд нэрвэгдэж болно. Энэ өвчин үүсэх шалтгаан нь тэжээлд зэс дутагдахын зэрэгцээгээр,тугалга ба молибден ихэдсэн явдал байж болох юм.
Хоёр. ОНОШЛОХ
2.1.Шинж тэмдэг: Тэжээлд зэс дутагдалтай байх нь ихэвчлэн кобальт дутагдахтай зэрэгцсэн байдаг. Энэ хоёр махбодь дутагдахад малын тэжээл идэх хүсэл хямарч, ялангуяа үхэр элдэв юм долоодог болно. Ялангуяа хонинд их нөлөөлнө. Хурганы өсөлт зогсож ноос нь бүдүүрч үсний атираа хэвийнхээ байдлыг алдана. Мөн малын цус багасч, тэжээл идэх хүсэлгүй болоод биеийн ерөнхий байдал доройтон, мэдрэлийн хэвийн биш байдал үзэгдсээр диарре болсноос болж мал хэт эцэж турах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчний үед хурга хөдөлгөөнийхөө тэнцвэрийг алдаж ганхаж алхах, чичирнэ. Эхлээд биеийн хойд хэсэг, дараа нь биеийн урд хэсэг гэмтэнэ. Хонинд ялангуяа хээлтэй байх үед зэс дутагдсанаас атакси үүсч, мөн хөдөлгөөний тэнцвэр алдагдан, биеийн хойд хэсэг мэдрэлгүй болох байдлаар илэрнэ.
Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хонь, хурганд 10 мг хүхэр хүчлийн зэсийг өдөр бүр тогтмол өгч байх нь зүйтэй. Хүхэр хүчлийн зэсийг хоолны давстай хольж хонинд өгөхөд тохиромжтой байдаг. Үүнд: 1 кг хүхэр хүчлийн зэсийг (нунтаг) 1 тонн хоолны давстай холино. Хүндээр өвчилсөн хурга, ишиг эмчилгээ авахдаа муу байдаг.
3.2.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A