A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ 2019 ОНД ОЛГОХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТОО
Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 78 дугаар

    тогтоолын хавсралт

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ 2019 ОНД ОЛГОХ АЖ АХУЙН

НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГАДААДЫН

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТОО

 

 

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр

Гүйцэтгэх үйл ажиллагаа

Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо

 

Авто замын барилгын үйл ажиллагаа явуулах

 

1.

“Чайна хуаши энтерпрайзис” ХХК

Азийн хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн Шурагийн гүүрээс Хашаатын даваа, Хашаатын даваанаас Баян-Өлгий аймгийн Толбо сум хүртэлх 110 км авто замын барилгын ажил гүйцэтгэх

242

2.

“Эйч Кэ Би интернэйшнл холдинг” ХХК

Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 53.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх

80

3.

“СТСЕ Мон” ХХК     

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын барилгын ажлыг гүйцэтгэх

60

4.

“Шанхай констракшн групп монголиа” ХХК

Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замын барилгын ажил гүйцэтгэх

180

5.

“Шинжиан бейшин роуд энд бридж констракшн” ХХК

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх

               35                                  

6.

“Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК

“Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам” төсөл, “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам” төслийн хяналтын, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны авто зам төсөл, Баянзүрхийн       321 м, 289.4 м төмөр бетон гүүрийг шинээр барих төслийн ажил гүйцэтгэх

17

7

“Сино хайдро корпорейшн монголиа” ХХК

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэл 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлт авто замын барилгын ажил гүйцэтгэх

300

8.

“Бээжин юни констракшн групп монголиа”  ХХК

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул гол дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг барих ажлыг гүйцэтгэх

141

9.

“Чайна райлвэй твэнти бюро групп корпорейшн монголиа” ХХК

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн авто замын барилгын ажил гүйцэтгэх

350

 

Уул, уурхайн үйл ажиллагаа явуулах

10.

“Оюу толгой” ХХК

Өмнөговь аймгийн нутагт зэсийн баяжмалын олборлолт, борлуулалт, экспорт, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх

663

11.

“Болдтөмөр ерөө гол” ХХК

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 160 сая      ам.долларын өртөгтэй төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл, БНХАУ-ын Экспорт Импорт банктай хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу  ажил гүйцэтгэх

275

12.

“Өсөх зоос” ХХК

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт байрлах Хүрэн шандын нүүрсний уурхайд нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног, төхөөрөмж угсрах

25

13.

“Спек” ХХК

Дорнод аймгийн Матад сумын Хөх толгойн жоншны уурхайн баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, ажилчдын байрны барилга угсралтын ажил гүйцэтгэх

150

14.

“Тун гуан майнз констракшн монгол” ХХК

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт “Шинь Шинь” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллах

37

15.

“Хуншаижань” ХХК

Сүхбаатар аймгийн нутагт үйл ажиллагаа явуулах Цайрт минерал ХХК-ийн ил уурхайд хөрс хуулалт, өрөмдлөг, ачаа тээвэрлэлт, засвар үйлчилгээний ажлыг гэрээний үндсэн дээр хийх

77

16.

“Шинь шинь” ХХК

Дорнод аймгийн Дашбалбар суманд Улааны полиметаллын ордод олборлолтын үйл ажиллагаа явуулах

98

 

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх

17.

“Ганхүдрийн хүрд” ХХК

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт ган бөмбөлгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, засвар, үйлчилгээний ажил хийх

15

18.

“Монцемент билдинг материалс” ХХК

 

Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Монцемент үйлдвэрийн барилгын ажил, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Клинкер боловсруулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх

50

19.

“Хэшин” ХХК

Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уул 1-ийн 1 тоотод арматур, ган туйвангийн үйлдвэрлэл эрхлэх

40

20.

“Энгүүн-Оргил” ХХК

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт ган туйван, Ф8-13 мм хүртэл арматурын үйлдвэрлэл явуулах

27

21.

“Пийс стийл групп” ХХК

Налайх дүүргийн 3 дугаар хороо Барилгын материал үйлдвэрлэл технологийн парк дахь төмрийн үйлдвэрт ажиллах

60

 

Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах

22.

Г.В.Плехановын нэрэмжит “Оросын эдийн засгийн их сургууль” Улаанбаатар хотын салбар

Оросын Холбооны Улсын боловсролын стандарт хөтөлбөрийн дагуу сургалт явуулах

51

 

Эрчим хүч, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах

23.

“Аплас монгол” ХХК

“Сайншанд Салхин Парк”, “Цэций салхин парк” төсөлд менежментийн зөвлөгөө өгөх, инженерийн хяналт тавих

6

24.

“ТБЕА энержи монголиа” ХХК

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

17

25.

“Хуавэйтехноложи” ХХК

Харилцаа холбоо, интернетийн үйлчилгээ явуулж, техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ашиглалт үйлчилгээг хангаж, LTE төслийн угсралт, ашиглалт, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх ажил гүйцэтгэх

7

 

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулах

26.

“Грийт гоулд стар констракшн” ХХК

 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд “Олон улсын санхүүгийн төв”-ийн 26 давхар барилгын угсралтын ажил гүйцэтгэх

50

27.

“Камдер” ХХК

Хан-Уул дүүргийн 26 дугаар хороонд Энканто худалдааны төв, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд худалдааны төв, зочид буудал, Дархан хотод хэрэгжүүлж буй барилгын төслийн ажил

гүйцэтгэх

250

28.

“Шинэ эрин угсралт” ХХК

“Сентури Ланд Марк” ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Элизабет хотхоны 16 давхар     210 айлын орон сууц, 171 автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх

125

 

Төрийн байгуулагад үйл ажиллагаа явуулах

 

29.

Барилга, хот байгуулалтын яам

“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл”-ийн нэгжид үүрэг гүйцэтгэх

20