- Нүүр
- Сайдын тушаал
- Төрийн бус байгууллагад тавих нийтлэг шаардлага
Эрүүл мэндийн сайдын 2019 оны
01 сарын 25-ны өдрийн А/25 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
Төрийн бус байгууллагад тавих нийтлэг шаардлага
Гүйцэтгэлийн гэрээгээр үйл ажиллагаа гүйцэтгэх төрийн бус байгууллага нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.Хуулийн этгээдийн хариуцлага:
1.1.Төрийн бус байгууллага байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
1.2.Улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байх;
1.3.Тогтмол үйл ажиллагаа явуулдаг байршлын хаягтай байх.
2.Удирдах байгууллага
2.1.Тогтмол үйл ажиллагаатай удирдах зөвлөлтэй байх;
2.2.Ажлын албатай байх;
2.3.Хяналтын тогтолцоотой байх.
3.Хүний нөөцийн чадавхи
3.1.Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх чадавхи бүхий мэргэшсэн гишүүдтэй байх;
3.2.Гишүүддээ үйлчилдэг бол эрх, хууль ёсны ашиг сонирхол бүхий бүлгийн 60-аас доошгүй хувийн гишүүнчлэлтэй байх;
3.3.Нийгэмд үйлчилдэг бол хүн амд хүрч үйлчлэх гишүүд, салбартай байх.
4.Санхүүгийн чадавхи
4.1.Татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх;
4.2.Сүүлийн 2 жил үйл ажиллагаагаа тайлагнаж, татвар төлсөн байх;
4.3.Сүүлийн нэг жилийн үйл ажиллагааны санхүүгийн хэмжээ нь санал болгосон ажлын төсвөөс илүү байх.
5.Үйл ажиллагааны туршлага
5.1.Дүрмийн зорилгынхоо хүрээнд 2-оос доошгүй жил ажилласан байх;
5.2.Тухайн зарлагдсан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн байх;
5.3.Өмнө нь тус байгууллагын үйл ажиллагааг хангалттай түвшинд биелүүлж, хүлээлгэн өгсөн эсэх;
5.4.“Найдваргүй түнш”-д бүртгэгдээгүй байх.
6.Ил тод байдал
6.1.Чиг үүргээ олон нийтэд нээлттэй, ойлгомжтой мэдээлдэг байх /төрийн бус байгууллагын вэб хуудас, сонин хэвлэл/.
Текст томруулах
A
A
A