- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- НОХОЙН ГУДРАГА ӨВЧНӨӨС УРЬЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2019 оны А/06 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
НОХОЙН ГУДРАГА ӨВЧНӨӨС УРЬЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
/CANINE DISTEMPER, ЧУМА ПЛОТОЯДНЫХ/
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Нохойн гудрага өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Нохойн гудрага өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тодорхойлолт: Нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, халуурах, салст бүрхүүлийн цочмог үрэвсэл, арьс, амьсгал, хоол боловсруулах болон мэдрэлийн тогтолцооны эмгэгийн шинж тэмдгээр илэрдэг нохой, чоно, үнэг, хярс, булга, өмхий хүрэн, зэрэг бусад махан тэжээлт амьтдыг өвчлүүлдэг, цочмог болон архаг явцтай, хавьтал халдварт өвчин юм.
1.4.Үүсгэгч, тэсвэрт чанар:Гударга өвчин нь парамиксовирусын овгийн РНХ агуулсан вирусээр үүсгэгдэнэ. Гудрагийн үүсгэгч гадаад орчин болон физик химийн хүчин зүйлд маш тэсвэртэй. Цусанд 400С хүйтэнд 14 хүртэлх хоног, дэлүүнд 2 сар хүртэл, үхсэн амьтны хүүрний эд, эрхтэнд –200С–д 6 сар, цусанд 3 сар, нусанд 1-2 сар хүртэл хугацаагаар тус тус хадгалагдана. Харин 600С-ийн дулаанд 30 минут, буцалгахад агшин зуур идэвхээ алддаг байна. Вирус нь хлороформ, эфирт мэдрэмтгий бөгөөд 0,05%-ийн формалины уусмалд 4 цаг, 01%-ийн β–пропиолактонд 2 цагийн дотор идэвхээ алдана. Бүх насны амьтад өвчлөхболовч өсвөр насны амьтад илүү мэдрэмтгий байна. Өвчний эх булаг нь өвчтэй зэрлэг махчин амьтад, золбин нохой байдаг. Өвчтэй амьтны нус, нулимс, шүлс, шээс, баасаар үүсгэгч нь гадагшлана. Өвчлөөд эдгэрсэн амьтан нь 3 сар тээгч байдаг. Агаар дуслын замаар дамжин халдварлах ба өвчилсөн булга 100%, нохойн 50% нь үхнэ. Жилийн аль ч улиралд тохиолдох ч хавар, намар илүүтэй тохиолдоно.Өвчний явц нь хоёрдогч халдвараар хүндэрнэ.
1.5.Эмнэлзүйн шинж тэмдэг: Нууц үе нь 14-40 хоног байна. Өвчний явц цахилгаан, цочмог, цочмогдуу, архаг хэлбэртэй. Эмнэлзүйн шинж тэмдгээр уушигны, гэдэсний, арьсны, мэдрэлийн болон хавсарсан зарим тохиолдолд хээл хаяулах зулбах хэлбэрээр илэрнэ.
Цахилгаан явц нь маш ховор тохиолдоно. Биеийн халуун гэнэт 40-41ºС хүрч хоол, тэжээлдээ дургүй болж номойрох бөгөө дудалгүй үхнэ. Цочмог явц нь хааяа тохиолдох бөгөөд биеийн халуун 39,5-40ºС хүрч 1-2 хоногийн дараа хэвийн хэмжээнээс доош буурах ба биеийн халуун тогтворжино. Амьтны зан авир өөрчлөгдөж хөдөлгөөн нь муудах, чичрэх, хоншоороо сарвуугаараа үрэх шинж ажиглагдана. Хамраас салст, усархаг, шингэн гоожих ба цаашид идээтэй болно. Эхлээд хуурай, огцом ханиалгаж байгаад бөгшүүлсэн, нойтон, эмзэглэлтэй ханиалгана. Зовхи үрэвсэж нүдний эвэрлэг бүрхүүлийн идээт үрэвсэл, уушигны үрэвсэл болно. Хоол боловсруулах зам эмгэгшснээс бөөлжих, цустай, залхагтай үмхий үнэртэй чацга алдана. Өвчин 15-21 хоногийн турш үргэлжилнэ. Цочмогдуу явц элбэг тохиолдоно. Биеийн халуун 1-2 хоног өндөр болж судасны цохилт олширч, тэжээлийн дуршил муудаж хамрын нүх идээт гоождсоор бөглөрснөөс амьсгалах нь хүндэрсэн байдаг. Гэрлээс айх, нүдний хүүхэн хараа томрох зовхи хавагнах, улайх, нүднээс нуух гоожих ба зовхи нь хоорондоо наалдана. Хоншоор, ам, гуя, хэвлийн орчимд улаан тууралтууд гарах ба цаашид цэврүүтэж идээлнэ. Цэврүү нь хагарч тав тогтоно. Зарим нохойн чих нойтон намирс болох ба үений арьс зузаарч эвэршинэ. Өвчин 3-4 долоо хоног үргэлжилнэ. Архаг явцтай үед мэдрэлийн хэв шинж давамгайлна. Өвчтэй нохой сэрлийн байдалд орж догшрох, булчин мах таталдах, чичрэх, нүүрний булчин, давсаг, хошногоны хуниас саажих, сохрох, дүлийрэх, үнэрлэхээ болих ба өвчин нэг сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ. Хавсарсан хэлбэр байнга тохиолдох бөгөөд амьсгал, тэжээл боловсруулах зам, мэдрэлийн тогтолцооны эмгэгийн шинж хамт илэрнэ. Хээл хаяулах хэлбэр ховор тохиолдох бөгөөд халуурах, тэжээлдээ дургүй болох, амьсгаадах шинжтэй хавсарч илэрнэ. Үслэг амьтдад илрэх шинж тэмдэг нь нохойтой адил байна. Үнэгэнд ихэвчлэн зовхи, хамрын хөндийн үрэвсэл болох ба өвчний төгсгөл рүү мэдрэлийн шинж илэрнэ. Булганд зовхи, хамрын хөндийн үрэвсэл болох ба бүх биеийн арьс үрэвсэж болно. Өвчний төгсгөлд хөдөлгөөний тэнцвэр алдагдаж хөл саажиж, чацга алдана. Бүх хэлбэрийн үед өвчилсөн амьтны биеийн халуун 39,5-40,0 хэм хүрч, удаан хугацаагаар халуурна. Улмаар өвчтэй амьтан номой байдалд орж, 2-3 хоногтоо хамраас нь салст шингэн гоожих, хамраа маажих, эхлээд нүднээс нь зовхины салст бүрхүүл улайх, салсархаг дараа нь идээтэй шингэн гарч нуухтах, зовхи нь хавдах, нүд цийнэ. Өвчилсөн амьтны биеэс маш эвгүй өмхий үнэр үнэртэнэ.
1.6.Эмгэг бие бүтцийн хувиралт: Цахилгаан явцтай үед үнхэлцгэнд усавхи шингэн хуримтлагдсан байх ба зүрхний булчингууд дээр цус харвасан байна. Цочмог явцтай үед амьсгалын дээд замын салст бүрхүүлийн салст болон идээт үрэвсэл, гялтангийн үрэвсэл болсон байна. Уушгинд үрэвслийн цагаан, улаан бүсүүд илэрнэ. Ходоод, гэдсэнд цус харвалт, шархлаа, яршилт үүссэн байна. Нохойн гудрагын өвөрмөц эмгэг хувиралт бол 12 хуруу гэдэс, шулуун гэдэс, давсганд цэглэг болон тууш цус харвалт үүссэн байна. Дэлүү байнга томорсон байна.Тархи, нугасанд идээгүй үрэвсэл болсон байна.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Онош: Гударга өвчнийг тархвар судлалын байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн урьдчилсан онош тогтоож лабораторийн шинжилгээний дүнгээр батлагаажуулна. Лабораторид эмгэгт материалыг зааврын дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид үүсгэгчийг ялган авах болон вирус саармагжуулах, ХХУ, ПГУ, ЭЛИЗА, НТУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
2.2.Ялгаварлан оношлох: Вирусын гепатит, галзуу, Ауескийн өвчин, булганы энтерит, паратиф, цусан халдвар, парвовирусын гаралтай энтерит, хордлого, В амин дэмийн дутагдлаас ялгаварлан оношлох шаардлагатай.
2.3.Эмчилгээ: Өвчний эхний үед улаан бурханы эсрэг гаммаглобулиныг 1-3 мл-ээр тарих ба гэдэсний үйл ажиллагаа хямарсан бол фталозол, бадглюмицин левомицетиныг 1 кг жинд 0.25-0.5 гр-аар тооцож өдөрт 3 удаа олгоно. Хоёрдогч халдвараас сэргийлж цефазолины бүлгийн антибиотизийг 1 кг амьдын жинд 10 мянган нэгжээр булчинд юм уу арьсан дорсудсаар тарина. Бусад антибиотикуудыг хэрэглэж болно. Шинж тэмдгийн эмчилгээгээр глюконат кальци, анальгин, димедрол зэргийг тарьж хэрэглэнэ. Халуурсан үед өвчин намдаах, халуун бууруулах эм болон ацетилсалицилийн хүчил 0.25-0.5 гр-аар дотуур олгоно. Зовхины үрэвслийн үед нүдийг борын хүчлийн уусмалаар 2-3 удаа угааж антибиотиктой нүдний тосон түрхлэг хэрэглэнэ. Булчингийн саажилтын үед массаж хийж ментолтой тосоор арчих ба физик эмчилгээ хийнэ. Люминал 0.1-3 гр-аар олгохын дээр 2-3 г бромт калийг 100 мл усанд найруулж өдөрт 3-4 удаа өгнө. Сувиллын тэжээл өгч агааржуулалт сайтай байранд байлгана.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
3.1.Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийнэ.
3.2.Эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй,халуунгүй эрүүл нохойд урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих, үслэг ан, тэжээвэр нохойн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах, золбин, тодорхой эзэнгүй болон өвчилсөн нохдыг устгалд хамруулж байх шаардлагатай.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Тэмцэх арга хэмжээ.Гудрага өвчин гарсан аж ахуйн нэгж, үржлийн газар, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн өвчний тархалттай уялдуулан нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ. Өвчин гарсан аж ахуйн нэгж, үржлийн газар, айл өрхийн өвчтэй нохойг устгаж өвчний голомтыг бүрэн аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тогтоосон хязгаарлалтын дэглэмийн үед нохой, махчин амьтанд устгал хийж өвчний шинж тэмдэг дахин илрээгүй бол 14 хоногийн дараа мал эмнэлгийн үзлэг, тандалт хийж өвчтэй үслэг ан амьтад, нохойн хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж, мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана
4.2.Нохой, болон үслэг ан амьтны хэрэглэж байсан уяа, тоног хэрэгсэл хашаа байр зэргийг Суперкилл 1:1000, 1:10000 харьцаагаар, НI-COP-ын 1:200, 1:1200, 1:5000-р бодож ариутгал хийнэ.
4.3.Импортоор авах нохой, үслэг ан амьтныг гударга өвчний шинжилгээ заавал хийлгэж 30 хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтанд байлгаж малын эмчийн зөвшөөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлнэ.
4.4.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A