- Нүүр
- Сайдын тушаал
- Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл
Уул уурхай, хүнд үйлдвэрийнсайдын
2019 оны 01 дүгээр сарын 21–ний өдрийн
А/16 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад
оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл
- Орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
- Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
- Тухайн жилийн батлагдсан уулын ажлын төлөвлөгөө
- Орон нутгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ
- Олборлолтын журнал (ашиглалтын үеийн геологи, маркшейдерийн хэмжилт, сар, улирлын гүйцэтгэлийн мэдээ гэх мэт)
- Төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын зардлыг нөхөн төлөх гэрээ, төлбөрийн баримт
- Технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын тайлан, баяжуулалтын алдагдал хаягдлыг өөрсдөө болон хяналтын байгууллагын тогтоосон тайлан, хяналтын байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Уурхайн эдэлбэрийн шав тавиулсан тухай акт
- Тэсэлгээний ажил явуулах зөвшөөрөл (Өрөмдлөг тэсэлгээний ажлын паспорт)
- Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн менежментийн төлөвлөгөө
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын 50%-ийг барьцаалсан баримт
- Газар, ус ашиглах гэрээ болон төлбөр төлсөн тухай баримт
- Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
- Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтын бүртгэл
- Ажиллах хүчний судалгаа, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (тухайн орон нутгаас ажиллаж буй ажилчдын ажлын байрны судалгаа)
- Нөөц бодсон геологийн дэвсгэр зураг
- Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьд өмнө тавьсан албан шаардлага, түүний хэрэгжилт
--ооОоо--
Текст томруулах
A
A
A