A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл
Бүлэг: 1979

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 
2019 оны 01 дугаар сарын 21–ний өдрийн

А/16 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

Баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад

шаардлагатай бичиг баримтын бүрдэл

 

  1. Үйлдвэр ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
  2. Тухайн жилийн батлагдсан бизнес төлөвлөгөө
  3. Баяжуулах, боловсруулах, үйлдвэрийн баталгаажуулсан зураг төсөл
  4. Үйлдвэрийн барилга байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгсөн акт
  5. Хаягдлын аж ахуйн далангийн баталгаажуулсан зураг төсөл
  6. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн журнал (сар, улирлын гүйцэтгэл)
  7. Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
  8. Орон нутгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ
  9. Технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын тайлан, баяжуулалтын алдагдал хаягдлыг өөрсдөө болон хяналтын байгууллагын тогтоосон тайлан, хяналтын байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
  10. Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн менежментийн төлөвлөгөө
  11. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын 50%-ийг барьцаалсан баримт
  12. Газар, ус ашиглах гэрээ болон төлбөр төлсөн тухай баримт
  13. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
  14. Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө
  15. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтын бүртгэл
  16. Ажиллах хүчний судалгаа, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (тухайн орон нутгаас ажиллаж буй ажилчдын ажлын байрны судалгаа)
  17. Ашигт малтмалын хүдэр, баяжмал худалдан авах гэрээ
  18. Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьд өмнө тавьсан албан шаардлага, түүний хэрэгжилт

 

    --ооОоо--