A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ БОГИНО ХУГАЦААНД ХАДГАЛАХ ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн

 А-43 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ БОГИНО ХУГАЦААНД ХАДГАЛАХ ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

 

1.Төмс, хүнсний ногоог  20 хоног хүртэл хугацаанд зоорь, агуулахад хадгалах болон хүнсний дэлгүүр, худалдааны төв, хүнсний захуудад худалдан борлуулах үеийг богино хугацааны хадгалалтын үе гэнэ.

2.Төмс, хүнсний ногооны богино хугацааны хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг жилийн дөрвөн улирал (хавар, зун, намар, өвөл)-аар тооцно.

3.Хөргүүртэй лангуутай  худалдааны төвд борлуулалт хийсэн бол хэвийн хорогдлын нормыг сонгохдоо хөргүүртэй агуулах, зоорийн нормтой адилтгаж үзнэ. Ил талбайд болон хүнсний захын задгай лангуунд борлуулалт хийсэн бол хэвийн хорогдлын нормыг сонгохдоо хөргүүргүй агуулах, зоорийн нормтой  адилтгаж үзнэ.

Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох жишээ:

Эртийн болцтой байцааг 7-р сарын 15-нд түүвэрлэн 5000 кг ургац хураасан байна. Ургацаа 10 хоногийн дотор энгийн зоориндоо хадгалж, хүнсний задгай захад худалдан борлуулсан байна. Борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг тооцсон бодит хэмжээг тодорхойл.

Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг хүснэгтэд заасан нормоор тооцно. Эртийн байцааг задгай хүнсний захад борлуулахад зуны улиралд хөргүүргүй, энгийн зооринд хадгалах үеийн хорогдолтой адилтгаж тооцно. Энэ тохиолдолд хорогдол тооцох норм 2,0 хувь байна.

Борлуулалтын үеийн хорогдол: 5000 кг х 2,0/100=100 кг.

Борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг тооцсон бодит хэмжээ:

5000 кг-100 кг = 4900 кг.

 

Төмс, хүнсний ногоог худалдан борлуулах болон богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох норм

 

Бүтээгдэхүүний нэр

Агуулах, зоорийн төрөл

Хэвийн хорогдлын норм, улирлаар, хувь

намар

өвөл

хавар

зун

Оройн төмс

Хөргүүртэй

0,6

0,2

0,2

0,4

Хөргүүргүй, энгийн

0,8

0,3

0,3

0,6

Эртийн төмс

Хөргүүртэй

-

-

-

0,5

Хөргүүргүй, энгийн

-

-

-

0,6

Дунд оройн болцтой байцаа (цагаан, толгойт байцаа, улаан толгойт байцаа)

Хөргүүртэй

0,9

0,5

0,8

-

Хөргүүргүй, энгийн

1,1

0,8

1,0

-

Эртийн байцаа 

Хөргүүртэй

-

-

-

1,6

Хөргүүргүй, энгийн

-

-

-

2,0

Броколли байцаа

Хөргүүртэй

1,2

-

-

2,1

Хөргүүргүй, энгийн

1,5

-

-

2,5

Үндэс үртэн (шар манжин, хүрэн манжин, шар лууванбусад)

Хөргүүртэй

0,7

0,5

0,6

1,0

Хөргүүргүй, энгийн

1,4

0,7

0,8

1,9

Улаан лууван

Хөргүүртэй

0,6

-

-

0,8

Хөргүүргүй, энгийн

0,9

-

-

1,0

Бөөрөнхий сонгино

Хөргүүртэй

0,6

0,3

0,5

0,5

Хөргүүргүй, энгийн

0,8

0,5

0,7

0,8

Сармис

Хөргүүртэй

0,5

0,4

0,5

0,7

Хөргүүргүй, энгийн

0,6

0,6

0,7

1,0

Урт сонгино

Хөргүүртэй

0,7

-

0,6

1,0

Хөргүүргүй, энгийн

1,0

-

1,0

1,3

Навчит ногоо

Хөргүүртэй

1,4

0,7

0,8

1,3

Хөргүүргүй, энгийн

2,0

1,0

1,1

1,9

Хэмх

Хөргүүртэй

0,7

0,4

0,4

0,9

Хөргүүргүй, энгийн

1,0

0,6

0,6

1,4

Лооль

Хөргүүртэй

0,7

0,2

0,2

0,6

Хөргүүргүй, энгийн

1,0

0,4

0,4

1,2

Цэс, амтат болон гашуун чинжүү

Хөргүүртэй

0,8

0,5

0,5

0,7

Хөргүүргүй, энгийн

1,4

0,6

0,6

1,4

Гуатан ургамал (тарвас, хулуу, амтат гуа)

Хөргүүртэй

0,3

0,3

0,3

0,3

Хөргүүргүй, энгийн

0,4

0,4

0,5

0,6