- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ УРТ ХУГАЦААНД ХАДГАЛАХ ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн
А-43 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ТӨМС, ХҮНСНИЙ НОГООГ УРТ ХУГАЦААНД ХАДГАЛАХ ҮЕИЙН ХЭВИЙН ХОРОГДЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
1.Төмс, хүнсний ногоог 20 хоногоос дээш хугацаатай хадгалахыг урт хугацааны хадгалалтын үе гэнэ.
2.Төмс, хүнсний ногооны урт хугацааны хадгалалтын үеийн хэвийн алдагдлыг жилийн 12 сар тус бүрээр тооцно.
3.Халаалт, хөргөлт, агааржуулалт, салхижуулалтыг тохируулах автомат мэдрэгчтэй механикжсан зоорийг албадан хөргөлттэй зооринд оруулж тооцно. Энгийн болон нүхэн зоорийг албадан хөргөлтгүй зоорь, агуулахад оруулж тооцно.
Төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох жишээ:
Энгийн зооринд 9-р сарын 10-нд 10 тонн төмс зоорилон 1-р сарын 25-нд гэрээний дагуу хүнсний их дэлгүүрийн сүлжээнд нийлүүлсэн. Төмсний хадгалалтын үеийн хэвийн хорогдол, борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг тооцсон бодит хэмжээг тодорхойлно уу.
А.Хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг хүснэгтэд заасан 9, 10, 11, 12, 1-р саруудын хорогдлын нормын хувийн нийлбэрээр тооцно.
Хадгалалтын үеийн хэвийн хорогдол: 10тн * (1.5+1,1+0,8+0.6+0.6)/100=0,46 тн.
Хэвийн хорогдлыг тооцсон борлуулалтын өмнөх бодит хэмжээ
10 тн – 0,46 тн = 9,54 тн буюу 9540 кг болж байна.
Б.Борлуулалтын үеийн хэвийн хорогдлыг 1-р хавсралтын хүснэгтийн өвлийн улирлын нормоор тооцно.
Борлуулалтад гарах хэвийн хорогдол: 9540 кг * 0,2/100=19,08 кг
Борлуулалт тооцох бодит хэмжээ 9540 кг – 19,08 кг = 9520,92кг болж байна.
Төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох норм
Бүтээгдэхүүний нэр |
Агуулах, зоорийн төрөл |
Хэвийн хорогдлын норм, сараар, хувь |
|||||||||||
9-р сар |
10-р сар |
11-р сар |
12-р сар |
1-р сар |
2-р сар |
3-р сар |
4-р сар |
5-р сар |
6-р сар |
7-р сар |
8-р сар |
||
Төмс |
Албадан хөргөлттэй |
1,2 |
0,7 |
0,7 |
0,6 |
0,6 |
0,6 |
0,6 |
0,8 |
1,0 |
1,1 |
1,1 |
1,0 |
Албадан хөргөлтгүй |
1,5 |
1,1 |
0,8 |
0,6 |
0,6 |
0,6 |
0,6 |
1,1 |
1,4 |
2,1 |
2,3 |
- |
|
Хүрэн манжин, шар манжин |
Албадан хөргөлттэй |
1,5 |
0,8 |
0,8 |
0,7 |
0,6 |
0,6 |
0,6 |
0,8 |
0,9 |
0,9 |
- |
- |
Албадан хөргөлтгүй |
1,7 |
0,9 |
0,8 |
0,7 |
0,6 |
0,6 |
0,6 |
1,0 |
1,3 |
2,1 |
- |
- |
|
Шар лууван |
Албадан хөргөлттэй |
2,2 |
1,4 |
1,2 |
0,8 |
0,7 |
0,9 |
0,9 |
1,2 |
1,2 |
1,2 |
- |
- |
Албадан хөргөлтгүй |
2,3 |
2,0 |
1,3 |
0,8 |
0,7 |
0,8 |
1,0 |
1,2 |
2,4 |
- |
- |
- |
|
Оройн байцаа |
Албадан хөргөлттэй |
- |
2,6 |
1,6 |
1,2 |
1,0 |
1,0 |
1,3 |
1,3 |
1,8 |
1,8 |
- |
- |
Албадан хөргөлтгүй |
- |
3,0 |
2,3 |
1,3 |
1,3 |
1,2 |
1,3 |
1,5 |
- |
- |
- |
- |
|
Таваарын бөөрөнхий сонгино |
Албадан хөргөлттэй |
0,8 |
0,7 |
0,6 |
0,5 |
0,5 |
0,5 |
0,6 |
0,8 |
1,1 |
1,2 |
1,5 |
1,5 |
Албадан хөргөлтгүй |
1,7 |
1,2 |
1,1 |
0,6 |
0,6 |
0,6 |
0,6 |
1,0 |
1,7 |
- |
- |
2,5 |
|
Сармис |
Албадан хөргөлттэй |
1,6 |
1,0 |
0,9 |
0,9 |
0,9 |
0,9 |
0,9 |
0,9 |
1,5 |
1,5 |
1,5 |
1,7 |
Албадан хөргөлтгүй |
3,0 |
2,0 |
1,2 |
1,1 |
1,1 |
1,2 |
1,3 |
1,5 |
- |
- |
- |
- |
|
Хулуу |
Албадан хөргөлтгүй |
1,5 |
1,2 |
0,7 |
0,5 |
0,3 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Текст томруулах
A
A
A