A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ, ТАЙВАН БАЙДЛЫГ УЛС, БҮС, НУТГААР ТОГТООН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ - ХХААХҮС-ын 2022 оны А/193 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн

А-40 дугаар тушаалын хавсралт

 

ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ, ТАЙВАН БАЙДЛЫГ УЛС, БҮС, НУТГААР ТОГТООН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Халдварт өвчний голомтонд халдвар бүрэн устсан, эсвэл түүний зорчилт үгүй болохыг тархвар зүй, ийлдэс судлал, эрсдэлд суурилсан түүвэр судалгаа, үндэсний лавлагаа лабораторийн дүгнэлт болон эрсдэл учруулж болзошгүй холбогдох  хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах арга хэмжээ авагдсан, баримт бичиг үйлдсэн, тэдгээрийг нотолсон тохиолдлыг үндэсний (аймаг, орон нутаг, бүс) болон олон улсын хэмжээнд тогтоон халдварт өвчингүй, тайван байдлыг албан ёсоор баталгаажуулсан аймаг, сум, эрчимжсэн аж ахуйгнийтэд, улсын нийт нутаг дэвгэрийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор мэдээлэхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго нь оршино.

1.2 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тайван байдлыг үндэсний болон улс, бүс, тухайн газар нутгийн хэмжээнд баталгаажуулж нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтооход тавих ерөнхий шаардлага

2.1 Мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг эсвэл улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хоригт халдварт өвчин, түүний халдвар эсвэл зорчилт байхгүй, тухайн халдварт өвчний голомтыг устгах хүртэл иж бүрэн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэн цогц мэдээлэл нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэсэн байна.

2.2 Хүсэлт гаргагч нь  халдварт өвчнийг тандах төлөвлөгөөнд тусгагдсан халдварт өвчин, түүний халдвар эсвэл зорчилт байхгүйг тогтоож мэдээллийг Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим санд бүртгэгдсэн байна.

2.3 Малын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн цахим бүртгэлжүүлэлт, хяналтын систем хэрэгжүүлж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн хяналтад авсан байна.

2.4 Тухайн нутаг дэвсгэр дэх уг өвчинд мэдрэмтгий, эсвэл тээгч болох магадлалтай нийт мал, зэрлэг амьтдын дунд эрсдэлд суурилсан тандалт судалгааг тогтмол болон үечилсэн байдлаар зохион байгуулж, өвчнийг хяналтанд оруулсан байна.

2.5 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоож баталгаажуулах аймаг, нийслэл, сум, дүүрэг, эрчимжсэн аж ахуй нь тухайн халдварт өвчнийг хяналтанд авах дэд төлөвлөгөөг баталж бүрэн хэрэгжүүлж ажиллана.

2.6 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох өвчний тандалт судалгааг улсын хэмжээнд халдварт өвчнийг тандах төлөвлөгөөнд тусгуулан гурваас доошгүй жил хийлгэж үр дүнд нь аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагаар эрсдэлийн дүн шинжилгээ хийлгэсэн байна.

Гурав. Монгол Улсын нутаг дэвсгэрийг халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоох хүсэлт гаргах

3.1 Мал, амьтныг эрүүлжүүлэх талаарх Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмж болон импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын худалдааны хоригтой халдварт өвчнөөр тайван байдлыг улсын нийт нутаг дэвсгэр, бүс, тусгаарласан аж ахуйгаар тогтоон импортлогч тал болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.

3.2 Халдварт өвчингүй, тайван байдлыг импортлогч тал болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад баталгаажуулах, мэдээлэх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулна.

3.3 Тухайн тайван байдлыг баталгаажуулах халдварт өвчний халдварт өвчингүй болохыг тогтоох тандан судалгааны мэргэжлийн багийг ерөнхий малын эмч томилон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын баталсан заавар, зөвлөмжийн дагуу хийнэ.

3.4 Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын баталсан заавар, зөвлөмжийн дагуу тайван байдлыг тогтоох тандан судалгааны дүнг Мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлж ерөнхий малын эмч импортлогч оронд эсвэл Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлнэ.

3.5 Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны шинжээч урьж ажиллуулах, дүгнэлт гаргуулахтай холбогдон гарах зардлыг урьдчилан тооцож Мал эмнэлгийн ерөнхий газар улсын төсөвт тусгуулна. Хандивлагч байгууллага, импортлогч орны зардлаар хийж болно.

Дөрөв. Халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, бүс нутаг, эрчимжсэн аж ахуйгаар тогтоолгох хүсэлт гаргах

4.1 Мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг эсвэл олон улсын худалдааны хоригтой, улс орны эдийн засагт ихээхэн хохиролтой халдварт өвчний халдварын голомтыг бүрэн устгасан эвсэл халдварын зорчилтгүй болохыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар сум, дүүргээр болон эрчимжсэн аж ахуйгаар тогтоолгох хүсэлт гаргахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлж Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлнэ. Үүнд:

4.1.1 Халдварт өвчнийг хяналтад авах төлөвлөгөөнд тусгагдсан тухайн тайван байдлыг тогтоолгох өвчний халдварын голомтыг утсгасан талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан,

4.1.2 Тухайн халдварт өвчингүй тайван байдлыг тогтоолгох  зорилгоор сүүлийн гурваас доошгүй жил улсын хэмжээнд тандан судалгааны дүнд эрсдэлийн задлан шинжилгээ хийсэн тайлан,

4.1.3 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэрийн хилийн заагийг солбилцолоор тогтоосон зураглал,

4.1.4 Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн хяналтандаа авсныг нотолж, шилжилт хөдөлгөөний бүртгэл, мэдээлэл, малын эрүүл мэндийн цахим бүртгэлийн архивын сүүлийн гурваас доошгүй жилийн мэдээлэл

4.1.5 Мэдрэмтгий зэрлэг амьтны хөдөлгөөн, өвчлөмтгий байдалд хийсэн тандан судалгааны сүүлийн гурваас доошгүй жилийн тайлан,

4.2 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох хүсэлтийг эхний хагас жилд багтаан Мал эмнэлгийн ерөнхий газарт ирүүлнэ.

4.3 Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон гарах зардлыг хүсэлт гаргасан аймаг, нийслэл, эрчимжсэн аж ахуй бүрэн хариуцна.

 

Тав. Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах, мэдээлэх, цуцлах

5.1 Монгол улсын нийт нутаг дэвсгэр, бүс, тусгаарласан аж ахуйг мал, амьтнаас хүнд халдварладаг болон олон улсын худалдааны хоригтой халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан ёсны бичиг баримтыг үндэслэн Мал эмнэлгийн ерөнхий газар нийтэд мэдээлж баталгаажуулна.

5.2 Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах тандан судалгааг зааврын дагуу тогтоосон хугацаанд хийж, холбогдох тайланг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч оронд хүлгүүлэх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцна.

5.3 Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн халдварт өвчингүй, тайван байдлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр цуцлах эсэх асуудлыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орон шийдвэрлэнэ.

5.4 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоогох хүсэлтийн дагуу Ерөнхий малын эмч шинжээчийн баг томилж нарийвчилсан эрсдэлийн задлан шинжилгээ хийнэ. Шинжээчийн баг дараахь эрсдэлийн задлан шинжилгээг хийнэ. Үүнд:

5.4.1 Хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичиг баримт үнэн бодит эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

5.4.2 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуйн тархвар зүйн байдалд үнэлгээ өгөх ажлыг газар дээр нь гүйцэтгэнэ.

5.4.3 Халдварт өвчний тандалт судалгаанытухайн жилийн төлөвлөгөөнд заасны дагуу тохиолдлынтандан судалгаа хийх шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шинжилгээний дүнд үнэлгээ өгнө.

5.4.4 Хүсэлт гаргасан нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуйг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоох эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргана.

5.4.5 Халдварт өвчингүй, тайван байдлаа баталгаажуулсан нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуй тайван байдлаа хадгалах стратегийг боловсруулна.

5.5 Шинжээчийн багийн дүгнэлт, Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, эрчимжсэн аж ахуйгаар ерөнхий малын эмч олон нийтэд зарлан мэдээлж батламж олгоно.

5.6 Халдварт өвчингүй, тайван байдлын батламжийн загвар, олгох зааврыг Ерөнхий малын эмч батална.

5.7 Халдварт өвчингүй, тайван байдлаа хадгалах стратегийн хүрээнд хийгдсэн тандалт судалгаа болон халдварт өвчний голомт илэрсэн нь үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдолд Ерөнхий малын эмчийн шийдвэрээр ажлын 5 өдөрт багтаан халдварт өвчингүй, тайван байдлыг цуцалж, нийтэд зарлан мэдээлнэ.

5.8 Халдварт өвчингүй, тайван байдлаа цуцлуулсан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар  халдварын голомтыг бүрэн устгасан арга хэмжээний тайлан, тайван байдлаа сэргээх тухай хүсэлтээ Мал эмнэлгийн ерөнхий газарт дахин илгээнэ.

5.9 Энэхүү журмын 5.8-д заасан хүсэлтийг хүлээн авсан Ерөнхий малын эмч дахин шинжээчийн баг томилон ажиллуулж, дүгнэлтийг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг дахин сэргээн баталж, нийтэд мэдээллэнэ.

Зургаа. Халдварт өвчингүй, тайван байдлын хяналт, тандан судалгаа

6.1 Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн халдварт өвчнийг хянах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцна.

6.2 Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагын халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн халдварт өвчний баталгаажуулах тандалт судалгааг зааврын дагуу үндэсний лавлагаа лаборатори хийнэ.

6.3 Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын хүсэлтээр халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоон мэдээлсэн халдварт өвчингүй,тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг тухайн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцна.

6.4 Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар өвчингүй,тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх зардлыг орон нутгийн төсөвт тусгуулж хэрэгжүүлнэ.

6.5 Тайван байдлыг тогтоон,мэдээлсэн халдварт өвчнөөр өвчлөмтгий болон тээгч зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг хяналтанд авч, жил бүр зааврын дагуу тандан судалгаа хийнэ.

6.6 Халдварт өвчингүй, тайван байдлаа тогтоолгосон эрчимжсэн аж ахуй баталгаажуулах тандалт судалгаанд тогтоосон хугацаанд малаа бүрэн хамруулж, гарах зардлыг бүрэн хариуцна.

6.7 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоосон нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуйд хийх тандалт судалгааг баталсан төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд хийж үндэсний лавлагаа лабораториор баталгаажуулсан байна.

6.8 Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулсан нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуйд хийх тандалт судалгаа болон мал, амьтны шилжилт хөдөлгөөнд сум, дүүрэг дэх мал эмнэлгийн тасаг хяналт тавина.

6.9 Тандалт судалгааны анхан шатны бүртгэл, малын шижилт хөдлөгөөний бүртгэл мал эмнэлгийн тасагт архивлагдан хадгалагдана.

Долоо. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуйд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7.1 Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуйд  дараахь үйл ажиллагааг зайлшгүй хэрэгжүүлнэ. Үүнд:

7.1.1 Тухайн халдварт өвчний төлөвлөгөөт тандан судалгаанд мал амьтнаа тогтоосон хугацаанд хамруулах,

7.1.2 Шинжилгээнд хамрагдаагүй, эрүүл болох нь тогтоогдоогүй мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулах

7.1.3 Тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуйд тухайн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хэрэглэхгүй байх,

7.1.4 Тус нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуйд эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй үржүүлгийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,

Найм. Хариуцлага

8.1 Энэхүү журмын хэрэгжилтэд бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.