A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ) БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР /PESTE DES PETITS RUMINANTS/ БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)
Бүлэг: 1979

Гахайн сонгомол мялзан өвнөөс урьдчилан

 сэргийлэх, тэмцэх зааврын хавсралт

 

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ

СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

 

ТОДОРХОЙЛОЛТ

Дэгдэлтийн судалгаа гэдэг нь системтэй,цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана.

ЗОРИЛГО

  • Тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлох
  • Халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох
  • Тухайн дэгдэлтийг зогсоох, тэмцэх

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү САЗ нь ГСМ өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно.

ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

  • Малын эмч нар
  • Шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх баг

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Мал эмнэлгийн эпидемиологич (багийн ахлагч).
  • Лабораторийн мэргэжилтэн
  • Аймаг, сумын малын эмч нар
  • Байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч

ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ(тухайн нөхцөл байдалд тохируулжтоо ширхэгийг тооцоолно)

  • Нэг удаагийн бээлий
  • Усны гутал
  • Хормогч
  • Улавч
  • Хайч
  • Чимхүүр
  • Дээж хадгалах уусмал (50%-ийн глицеринтэй фосфатдавстай буфер, PBS)
  • Хөвөн - Цус бүлэгнүүлэгчгүй хуруу шил
  • Цусбүлэгнүүлэгчтэйхуруушил
  • Зүү баригч
  • 16G хэмжээтэй зүү
  • Маркер -
  • Дээжний сав
  • Хаягдлын уут
  • Халдваргүйжүүлэгч бодис
  • Гар ариутгагч
  • Байршил тогтоогч
  • Дэгдэлтийн судалгаа авах маягт
  • Лабораторид дээж илгээх маягт
  • Хэвлэсэн бичмэл заавар
  • Дэвтэр, бал

Дэгдэлтийн судалгаа хийх дараалал

  1. Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс:
  • Судалгаа хийх багийн гишүүдийг бүрдүүлэх
  • Багийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх үүргийг ярилцаж тохирох
  • Шаардлагатай материал,ложистикийнзохионбайгуулалт (материал, тоногтөхөөрөмжийн жагсаалтыг шалгах)
  • Судалгаа авахад шаардагдах зүйлс: Мэдээлэл авах маягтууд, дэвтэр, зөөврийн компьютер, байршил тогтоогч.
  • Дээж авахад шаардлагатай зүйлс: зүү, арчдас авах бамбар, дээжийн сав, вирусийн тэжээлт орчин
  • Хэвлэсэн САЗ, бусад холбогдох журмууд
  • Тээврийн хэрэгсэл
  1. Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллүүдийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:
  • Очих малчны нэр, утасны дугаар
  • Аймаг, сум, багийн нэр
  • Гахайнаж ахуй эрхлэх хэлбэр,гахайнтоо)
  • Тухайн орон нутгийн малын эмчийн нэр, утасны дугаар.
  1. Дэгдэлт илэрсэн аж ахуйд очин судалгаа хийх
  • Тухайн аж ахуйд нэвтрэх, гарахдаа био-хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.
  • Асуумжийн дагуу тухайн аж ахуйгаас мэдээллийг цуглуулна.
  • дээж аван лабораторид илгээнэ.
  • Хэдэн малаас дээж авч шинжлэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.

Тайлагнах

Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, дээж авсан лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорхи мэдээллүүдийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.

Цаг хугацаа(эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)

  • Эхний тохиолдол хэзээ илэрсэн бэ?
  • Дэгдэлт ямар хугацаанд үргэлжилсэн бэ?
  • Өвчин илрэх хугацаанд ямар шинжилгээнүүд хийгдсэн бэ?
  • Тухайн дэгдэлт нь халдварын эх үүсвэр эсвэл дамжмал халдварын аль нь болох?

(дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.)

  • Малын төрөл, сүргийн хооронд түвшин ялгаатай байгаа эсэх
  • Ямар төрөл зүйлийн дайралтын түвшин нь өндөр, эсвэл бага байгаа эсэх
  • Дайралтын түвшин нь наснаас шалтгаалж өөр өөр байгаа эсэх?

Газар нутаг(Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.)

  • Газарзүйн хувьд ямар сэжиг илэрсэн бэ?
  • Мал аж аж ахуйн хэлбэрээс шалтгаалж төрөл зүйлийн хооронд ялгаа байгаа эсэх?
  • Тухайн дэгдэлт нь олон улсын чанартай зам, хурдны зам, нүүдлийн зам зэрэгтэй хир ойрхон илэрсэн, газарзүйн хувьд ямар ямар эрсдлүүд байж болох?

Зэрлэг амьтад

  • Тухайн хот суурин газарт өвчинд мэдрэмтгий зэрлэг айдаг эсэх
  • Ойр орчимд зэрлэг өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх

Вакцинжуулалтын түүх

  • Вакцинжуулалтын талаарх бүртгэлийг шалгах, дэгдэлт илэрсэн сүрэг нь ГСМ өвчний болон бусад өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэх

Таамаглал дэвшүүлэх

  • Дэгдэлтийн эх үүсвэрийн талаарх таамаглал
  • Тархалтын хэлбэр
  • Дэгдэлт нь нийтлэг эх үүсвэртэй эсвэл дамжмал байдлаар илэрч байгаа эсэх
  • Хэрэв нийтлэг эх үүсвэртэй бол нэг газраас эсвэл олон газраас уу гэдгийг тогтоох
  • Дэгдэлт гарахад нөлөөлж байгаа ямар эрсдэлт хүчин зүйлс байна вэ?

ЗӨВЛӨМЖ

  • Дэгдэлтийн судалгааны баг нь оролцогч талууд болох малчид, засаг захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.