A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН, ТОХИРЛЫН БАТАЛГААТАЙ БАРААНЫ ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 90 дүгээр
     тогтоолын хавсралт

 

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР СТАНДАРТЫН
ШААРДЛАГА ХАНГАСАН, ТОХИРЛЫН БАТАЛГААТАЙ
БАРААНЫ ЖАГСААЛТ


1. Хэвлэмэл бүтээгдэхүүн:

     1.1. Ном товхимол, гарын авлага, сургалтын материал, хүүхдийн ном;
    
     1.2. Сурах бичиг;
    
     1.3. Сонин, сэтгүүл, тогтмол хэвлэл;
    
     1.4. Хуанли, ил захидал, баярын мэндчилгээ, урилга танилцуулга, ухуулга сурталчилгааны хуудас;
    
     1.5. Албан бланк, дугтуй, төсвийн байгууллагын бүх төрлийн хэвлэмэл материал;
    
     1.6. Газрын зураг, хулдаасан хэвлэл, хаяг, самбар, анонс;
    
     1.7. Бусад хэвлэмэл бүтээгдэхүүн.

2. Савхин болон үслэг эдлэл, бүтээгдэхүүн:
    
     2.1. Малгай (үслэг, савхи, нэхий); (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     2.2. Савхин дээл, хувцас;
    
     2.3. Нэхий дээл, хантааз, бүх төрлийн нэхий хувцас, дотор; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     2.4. Бүх төрлийн цүнх, үүргэвч, уут (сурагч, спорт, аялал, ажил хэргийн гэх мэт), савхин эдлэл (хэтэвч, үнэмлэхний гэр, хэвлэмэл бүтээгдэхүүний хавтас гэх мэт); (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     2.5. Бээлий, бүс, тэлээ (гоёлын, ажлын, гагнуурын, тусгай зориулалтын, цэрэг, цагдаагийн гэх мэт); (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     2.6. Савхин болон үслэг гутал;
    
     2.7. Хөдөлмөр хамгааллын гутал;
    
     2.8. Бэлэг дурсгалын зүйл, жижиг савхин эдлэл;
    
     2.9. Бусад арьсан болон суран эдлэл (гэрийн шаахай, улавч, малын бүх төрлийн хазаар, ногт, чөдөр гэх мэт). (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор өөрчилсөн)

      2.10.Тусгай зориулалтын гутал; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

      2.11.Гагнуурын арьсан хормогч. (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

3. Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий, эсгий бүтээгдэхүүн:
    
     3.1. Ноос, ноолууран дотортой оёмол хөнжил;
    
     3.2.Нэхмэл, сүлжмэл хувцас, малгай, ороолт;
    
     3.3. Сарлагийн хөөвөр, тэмээний ноосон хувцас, хөнжил, оймс, улавч;
    
     3.4. Хивс, хивсэн бүтээгдэхүүн, хивсэнцэр;
    
     3.5. Эсгий гутал;
    
     3.6. Ноосон болон эсгий дулаалгын материал;
    
     3.7. Гэрийн эсгий, ширмэл, ноосон болон эсгий гудас;
    
     3.8. Нэхмэл, сүлжмэл болон эсгий улавч, шаахай;
    
     3.9. Бусад ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий бүтээгдэхүүн.

4.Оёмол бүтээгдэхүүн:
    
     4.1. Төрийн далбаа;
    
     4.2. Төрийн албан хаагчдын дүрэмт хувцас, ажлын хувцас;
    
     4.3. Төрийн тусгай албан хаагчдын хувцас;
    
     4.4. Бүх төрлийн хөдөлмөр хамгааллын хувцас, малгай, бээлий, нэг удаагийн хамгаалалтын комбинзон, сонсгол хамгаалах чихний бөглөөс; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     4.5. Бүх төрлийн оёмол хувцас, малгай, бээлий;
    
     4.6. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцас;

     4.7. Бүх төрлийн цүнх, уут, үүргэвч (сурагчийн цүнх, албаны цүнх, хавтас гэх мэт);
    
     4.8. Нийтийн зориулалтын спортын хувцас, өмсгөл;
    
     4.9. Бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн.

5. Мод, модон бүтээгдэхүүн:
    
     5.1. Бүх төрлийн ширээ, сандал, тавилга;
    
     5.2. Цул модон наамал болон шахмал хавтан;
    
     5.3. Барилга, орон сууцны гадна, дотор хаалга, цонх, тэдгээрийн хүрээ;
    
     5.4. Модон барилгын угсармал хийц;
    
     5.5. Бүх төрлийн модон эдлэл, модлог шахмал хавтангаар хийсэн тавилга;
    
     5.6. Оньсон тоглоом, бэлэг дурсгалын зүйл;
    
     5.7. Монгол гэр, гэрийн мод;

     5.8. Оффисийн тавилга, буйдан, зөөлөн тавилга;
    
     5.9. Сургууль, цэцэрлэгийн тавилга, иж бүрдэл;

     5.10. Модлог ургамлын үр, мөчир, тарьц, суулгац. (Засгийн газрын 2022 оны 381 дүгээр тогтоолоор нэмсэн)

6. Хүнсний бүтээгдэхүүн:

     6.1. Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн;
    
     6.2. Загасны мах, махан бүтээгдэхүүн;
    
     6.3. Тахиа, шувууны мах, махан бүтээгдэхүүн;
    
     6.4. Хагас боловсруулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн;
    
     6.5. Нөөшилсөн ногоо, чанамал, компот, нөөшилсөн бүтээгдэхүүн;
    
     6.6. Төрөл бүрийн жигнэмэг, чанамал гурилан бүтээгдэхүүн (жигнэмэг, өрмөнцөр гэх мэт);
    
     6.7. Төрөл бүрийн амтлаг бүтээгдэхүүн (чихэр, шоколад, цэлцэгнүүр гэх мэт);
    
     6.8. Ундаа, шүүс, өтгөрүүлсэн шүүс, жимсний охь, ханд;
    
     6.9. Савласан цэвэр ус, эрдэст ус, рашаан;
    
     6.10. Сүү, сүүн бүтээгдэхүүн, хуурай сүү;
    
     6.11. Гурил, гурилан бүтээгдэхүүн, үр тарианы нэвс, гоймон, пүнтүүз, хэрчсэн гурил;
    
     6.12. Үр тариа, будаа, арвай, овьёос;
    
     6.13. Зөгийн бал, балан бүтээгдэхүүн;
    
     6.14. Шинэ буюу хөлдөөсөн жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн;
    
     6.15. Шинэ буюу хөлдөөсөн, хатаасан төмс, хүнсний ногоо;
    
     6.16. Таримал, ургамлын үр, хүнсний ногооны үр, үрслэг, суулгац;
    
     6.17. Ургамлын гаралтай болон малын гаралтай өөх, тос;
    
     6.18. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн;
    
     6.19. Цай, цайны ургамал, давс, хужир, хоол амтлагч, сүмс;
    
     6.20. Нялхсын сүүн тэжээл, сүүн тэжээл, нэмэгдэл хоол, нялх, балчир хүүхдийн эмчилгээний тусгай сүүн тэжээл, нялх, балчир хүүхдийн ундаа.

7. Эм, био бэлдмэл:

     7.1. Хүний эм, био бэлдмэл;
    
     7.2. Эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэл (нэг удаагийн тариур, зүү, дуслын систем, цусны уут, шээсний уут, малгай, амны хаалт, халат, улавч, ороох боох материал гэх мэт);
    
     7.3. Вакцин, ийлдэс;
    
     7.4. Оношлуур, урвалж бодис, туслах материал;
    
     7.5. Лабораторийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн;
    
     7.6. Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн.
 

8. Мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн:

     8.1. Малын эм, био бэлдмэл;
    
     8.2. Мал эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэл;
    
     8.3. Мал эмнэлгийн зориулалттай багаж, тоног төхөөрөмж;
    
     8.4. Малын вакцин;
    
     8.5. Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний оношлуур, урвалж бодис;
    
     8.6. Мал эмнэлгийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн;
    
     8.7. Мал эмнэлгийн зориулалттай ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл;
    
     8.8. Малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн;
    
     8.9. Батлагдсан үүлдэр омгийн үржлийн мал (хээлтэгч, хээлтүүлэгч);
    
     8.10. Органик болон химийн эрдэс бордоо (хүнсний хог хаягдлын дахин боловсруулж үйлдвэрлэсэн бордоо, хонины ноосон бордоо гэх мэт); (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     8.11. Ургамал хамгааллын бодис, пестицид, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл;
    
     8.12. Газар тариалангийн био бэлдмэл.

     8.13.Яс боловсруулж үйлдвэрлэсэн нохой, муурын хоол; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

     8.14.Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл. (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

9. Сав, баглаа боодлын бүтээгдэхүүн:

     9.1. Бэлэг дурсгал болон бусад төрлийн хэрэгцээний сав, баглаа боодол;
    
     9.2. Хүнд даацын шуудай, шуудайн бэлдэц;
    
     9.3. Ус, ундааны хуванцар сав;
    
     9.4. Хүнсний болон хүнсний бус зориулалттай нэг удаагийн уут, сав, баглаа боодол;
    
     9.5. Хуванцар, мод, ган, төмөр, ширэм гэх мэт бүх төрлийн материалаар хийсэн хүнсний болон хүнсний бус зориулалттай сав, баглаа боодол, бөглөө таглаа, хаалт, бусад;
    
     9.6. Дахин боловсруулсан сав, баглаа боодол.
       
10. Хуванцар бүтээгдэхүүн:
    
     10.1. Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга, тэдгээрийн хүрээ;
    
     10.2. Бүх төрлийн хуванцар хоолой, гуурс, шланг, тэдгээрийн холбоос;
    
     10.3. Цахилгааны хамгаалалтын HDPE хуванцар хоолой;
    
     10.4. Шалны уян хулдаас, нэг төрлийн үет болон олон төрлийн үет шалны бусад хулдаас;
    
     10.5. Хуванцар ванн, босоо шүршүүрт ванн, угаагуур, тосгуур, биде, жорлон, жорлонгийн суултуур болон таг, жорлонгийн усны сав болон тэдгээртэй төстэй сантехникийн зориулалттай зүйлс;
    
     10.6. Барилгын хуванцар хийц, хэв хашмал, цутгамлын хэв;
    
     10.7. Арматур хөндийрүүлэгч, зай баригч, хязгаарлагч, тулаасны төрлийн хуванцар бүтээгдэхүүн;
    
     10.8. Хуванцар тавилга, хүүхдийн тоглоом, чимэглэлийн зүйлс, хуванцараар хийсэн бусад эдлэл;
    
     10.9. Гадна талбайн тохижилт (хуванцар сандал, хогийн сав, хиймэл зүлэг, бусад);
    
     10.10. Дахин боловсруулсан хуванцар эдлэл.
                                                                                               
11. Химийн бүтээгдэхүүн:
    
     11.1. Тусгай шингэн, уусгагч, шингэлэгч, хүчиллэг болон катализатор бодисууд;

     11.2. Төрөл бүрийн савлагаатай үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай шатдаг хий (пропан, бутан, холимог);

     11.3. Үйлдвэрлэлийн зориулалттай хий (хүчилтөрөгч, азот);
    
     11.4. Тосон, усан, эпокси будаг, лак, эмульс, цийдмэг зэрэг бүх төрлийн будаг; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     11.5. Тэсэлгээний бодис, тэсрэгч бэлдмэл, пиротехникийн бусад хэрэгсэл;

     11.6. Принтерийн хор, зургийн хор;
    
     11.7. Резин эдлэл, жийргэвч, резин хавтан, хаягдал дугуйг дахин боловсруулж, үйлдвэрлэсэн бүх төрлийн резин бүтээгдэхүүн; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     11.8. Хаймар, хүхэржүүлсэн хаймраар хийсэн хавтан, хуудас, тууз;

     11.9. Био нүүрс, шахмал түлш;
    
     11.10. Техникийн давс (цас, мөс хайлуулах зориулалттай); 
    
     11.11. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах хүнсний болон техникийн спирт;
    
     11.12. Гоо сайхан, ариун цэвэр, ахуйн хэрэглээний болон арчилгааны бэлдмэл, бүтээгдэхүүн, ариун цэврийн цаас, хуурай, нойтон сальфетка, саван; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     11.13. Цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай гадаргуугийн идэвхт бүтээгдэхүүн, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл;
    
     11.14. Хиймэл болон бэлтгэсэн лав, лаа, цардуул, цардуулд суурилсан цавуу, цавуулаг бодис.

     11.15.Лааны тос, парафин; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

     11.16.Галын хор. (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

12. Зам, барилгын материал:

     12.1. Эрдэс хөвөн, чулуун хөвөн хатуу хавтан, чулуун хөвөн хуйлмал матраас, дулаан тусгаарлах холимог материалаар хийсэн бүтээгдэхүүн;

     12.2. Хананы дуу тусгаарлах, дуу шингээх хавтан, хонины ноосон зөөлөн болон хатуу хавтан;

     12.3. XPS хайлуулж нягтруулсан полистирол, EPS болон неопор уураар хөөлгөж нягтруулсан полистирол, графитээр баяжуулж сайжруулсан полистирол;

     12.4. PUR (полиуретан) задгай шахдаг хөөс болон хэлбэржүүлсэн гулдмай, хавтан;

     12.5. Сэндвич хавтан, сайдинг;

     12.6. Барилгын дотор хана, угсармал хавтан, ханын гипсэн хавтан, гипсэн гулдмай;

     12.7. Магнийн барьцалдуулагчтай, шилэн мяндсан арматурт хавтан, дээврийн долгионт хавтан, хоолой;

     12.8. Ханын бетон гулдмай, автоклавын хийт бетон гулдмай, автоклавын бус сийрмэг бетон гулдмай (хөнгөн бетон гулдмай), полистирол бетон гулдмай;
    
     12.9. Бетон тоосго, блок, хавтан, өнгөлгөөний үетэй бетон тоосго, царууц тоосго, барилгын керамик тоосго, шалны блок, тулгуурын болон өнгөлгөөний хавтан, эдгээртэй төстэй керамик бусад эдлэл;

     12.10. Хана болон шалны чулуун хавтан;

     12.11. Гадна, дотно тохижилтын чулуун болон бетон хийц, зам, талбайн хавтан, замын байгууламж, замын бетон хашлага;

     12.12. Иргэний болон үйлдвэрийн барилгын угсармал бетон төмөр бетон хийц эдлэл;

     12.13. Инженерийн байгууламжийн төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл, төмөр бетон тулгуур, шон;

     12.14. Мяндас-полимер (FRP) арматур, арматуртай бетон, төмөр бетон бүтээц(Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
    
     12.15. Шат, гишгүүр, цонхны тавцан;
    
     12.16. Керамзит, алевролит, перлитийн хөнгөн дүүргэгч;
    
     12.17. Өнгөлгөөний замаск, засал чимэглэлийн хуурай хольц;

     12.18. Шатаасан бүхэл шохой, нунтагласан шохой, шохойн лагшим;

     12.19. Цемент, портланд цемент, пуйлсаган цемент, шаарган цемент, суперсульфатын цемент гэх мэт;

     12.20. Гөлтгөнө, клинкер (чулуунцар), гипс, холимог барьцалдуулагч;

     12.21. Дээврийн хуйлмал материал;

     12.22. Тааз, дээврийн төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл;

     12.23. Төмөр замын бетон дэр;
    
     12.24. Төмөр бетон хашаа;

     12.25. Барилгын шил-аюулгүйн бэхжүүлсэн шил, аюулгүйн үелүүлсэн шил, олон давхар ханатай тусгаарлагч шил, автомашины салхины шил (хатжуулсан шил, барилгын дотор тусгаарлагч шилэн хана, хаалга, шилэн бэлдэц, олон үет шил ба олон үет аюулгүй шил, наамал шилэн багц, шиллэгээний шил, шилэн фасад, дахин боловсруулсан шилэн хийц эдлэхүүн); (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

     12.26. Асфальт эсвэл түүнтэй төстэй материал, хүйтэн, бүлээн асфальт, сайжруулсан битум, полимер битум, битумжсан чулуулаг, битумын эмульс (битум, чулуун нүүрсний давирхайгаар хийсэн бүтээгдэхүүн). (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

13. Өнгөт болон хар төмөрлөг бүтээгдэхүүн:

     13.1. Хар төмөрлөг бүтээгдэхүүн (гөлгөр болон иржгэр ган туйван, булан төмөр, ширмэн болон ган бөмбөлөг);

     13.2. Төмөр зам, тусгай замын зориулалттай төмөр, эсвэл гангаар хийсэн зүйлс (зам төмөр, чиглүүлэгч, шилжүүлэгч, зөрлөгийн чагтан холбоос, зам төмрийн даруулга, дэрний бэхэлгээний гадас, холбоос);

     13.3. Стандарт болон стандарт бус төмөр хийц, түүний эд анги (хашаа, торлосон шураг, төмөр эсвэл ган утсаар нэхсэн, туузан, эрчилсэн, тэлж сунгасан тор, сараалж, хайс, хашаа, барилгын тулгуур, тулаас төмөр);

     13.4. Стандарт болон стандарт бус төмөр хийц, түүний эд анги (барилгын метал цонх, метал хаалга, цахилгаан төхөөрөмжийн хайрцаг, дэлгүүр, агуулахын тавиур, сандал, ширээ, шүүгээ, ор, хогийн сав, хадаас, шруп, профиль, бусад);

     13.5. Өнгөт төмөрлөг бүтээгдэхүүн/катодын зэс, зэсийн хайлш, зэс утас, зэс голтой уян кабель, бүрээсгүй хөнгөн цагаан (ган голтой) АС утас, хөнгөн цагаан голтой бүрээстэй СИП кабель, хүчний болон хоёрдогч хэлхээний кабель, холбогч эд анги; 

     13.6. Өнгөт (хайлш) болон хар төмөрлөг (ширэм, ган)-өөр хийсэн импортыг орлох цутгамал, цувимал бүтээгдэхүүн болон угсармал эд ангиуд (шугамын худгийн таглаа, одон, медаль, тэмдэг, цом, дурсгалын зүйл).

     13.7.Гагнуурын электрод. (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

14. Машин тоног төхөөрөмж, сэлбэг эд анги:

     14.1. Бүх төрлийн хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, эд анги;

     14.2. Хүнс, Хоол үйлдвэрлэлийн цахилгаан, хийн түлшээр ажилладаг зуух, тогоо, шарах шүүгээ, ширээ, тавиур, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, эд анги; (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

     14.3. Цахилгаан, шингэн түлш, хийн түлшээр ажилладаг усан халаалтын зуух, халаалтын төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, эд анги;

     14.4. Шингэн түлш, хатуу түлш, хийн түлш шатаах зуух, механик галлагч, бусад ижил төстэй төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг эд, анги;

     14.5. Дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүрт бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг эд, анги;

     14.6. Унадаг дугуй, скүүтэр, эдгээртэй төстэй дугуйт өөрөө явагч хэрэгсэл;

     14.7. Хөргөх, хөлдөөх, хатаах, угаах, ариутгах, савлах, битүүмжлэх, шошголох машин тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг эд, анги;

     14.8. Тоос, тоосонцор, хий, утаа шүүх, цэвэрлэх тоног төхөөрөмж, агаар шүүгч, тээврийн хэрэгслийн бүх төрлийн шүүлтүүр, тэдгээрийн сэлбэг эд, анги;

     14.9. Цахилгаан холболтын бүх төрлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж (хураагуур, холбогч, унтраалга, хувиргагч, тоолуур, трансформатор, хуваарилагч, тусгаарлагч, хянах самбар гэх мэт);

     14.10. Нарны зайн дэлгэц, панел, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, эд анги;

     14.11. Гал унтраах багаж, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, эд анги;
    
     14.12. Ачаа зөөх, тээвэрлэх, өргөх, ачих, буулгах зориулалттай техник хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, эд анги (тэрэг, тэргэнцэр, чиргүүл, хагас чиргүүл, тэвш, конвейер, татлага, ачааны вагон).

15.Гэрэл, гэрэлтүүлэх төхөөрөмж, эд анги: (Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор нэмсэн)

    15.1.LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон дагалдах хэрэгсэл.

 


-----o0o-----