- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ИЖ СҮРЬЕЭ ӨВЧНӨӨ СУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР /BACTERIUM PARATUBERCULOSIS/
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/14 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ИЖ СҮРЬЕЭ ӨВЧНӨӨ СУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
/BACTERIUM PARATUBERCULOSIS/
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Иж сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Иж сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Иж сүрьеэ ихэвчлэн үхэр, тэмээ, хонь, ямаа, бугын ходоод гэдсэнд өвөрмөц үрэвсэл энтерит үүсгэн өвчлүүлдэг бактерийн ужиг халдварт,эпизоот өвчин юм.
1.4.Үүсгэгч: Иж сүрьеэ нь Mycobacter-ийн төрлийн bacterium paratuberculosis гэсэн нянгаар үүсгэгддэг. Иж сүрьеэ үүсгэгч нь грам эерэг, хөдөлгөөнгүй, хүчил, шүлтэнд тэсвэртэй, Циль-Нильсоны аргаар тод будагддаг, шулуун юмуу бага зэрэг тахир хэлбэртэй, богино, бүдүүн (урт 0.5-1.5мкм, өргөн 0.2-0.5мкм), үрэнцэр, бүрээс үүсгэдэггүй, савханцар хэлбэрийн агаартан нян юм.
1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Иж сүрьеэ үүсгэгч Mycobactparatuberculosis нь гадаад орчинд, хими физикийн хүчин зүйлд тэсвэртэй нян учир бэлчээр, газрын хөрс малын хэвтэр бууцанд удаан хадгалагдана. Малын хэвтэр бууцанд 11-12 сар амьд байж өвчин үүсгэж чадахуйц өндөр хоруу чанартай хэвээр байна. Бактерийн амьд цийдмэг, тэжээлт орчинд байгаа нян гердийн нөхцөлд хадгалахад 10 гаруй сар амьдарч чадна. Бас 10-50%-аар физиологийн уусмалд найруулсан глицеринд 10 сар амьд байж чадна.Химийн ариутгач бодисуудаас 3-5% фенолтуусмалд 1-5 миниут, 5% кролинд 2 цаг, 5%-ийн формалинд 5-10 минут, 5%лизолт 5-10 минут, 5%-ийн идэмхий натри, калийн уусмалд 2 цаг, сулмагийн 1:500-ын харьцаат шингэнд 10 минут 1:1000-д 1 цаг, хлорын шохойн 10-20%-ийн уусмалд 20 минут болоод үхнэ. Иж сүрьеэ үүсгэгчтэй сүүг 630С-т 25 минут, 800С-т 1-5 минутын дараа амьдрах чадвараа алдаж үхнэ.
1.6.Халдварын дамжих зам. Иж сүрьеэгийн халдвар тараагч нь өвчтэй мал юм. Өвчтэй малын чацга баасаар төдийгүй сүү, шээс нь өвчин тархан дэлгэрхэд чухал нөлөөтэй. Тугал эхийн хэвлийд байхдаа иж сүрьеэгээр халдварлаж болно. Иж сүрьеэ халдварлах гол зам бол ходоод гэдэсний зам юм. Иж сүрьеэгийн нэгэн онцлог бол халдварлалт маш удаан хугацаагаар далд явагддагт оршино. Иж сүреэгийн халдвар тархан дэлгэрхэд гадаад орчны хүчин зүйлүүд тодорхой нөлөөтэй байдаг. Арчилгаа маллагаа муу, мөн хэт хүчиллэг тэжээлээр тэжээх, цагаан хорхойн өвчтэй байх, хужир шүүгээр дутагдах, тэжээлд кальцфосфор зэрэг дутагдах, гэдэс хэвлийн талаас мал хэт даарах зэрэг нөхцөлүүд малын бие махбодийг сулруулж доройтуулснаас үүсгэгч сэргэж хялбархан өвчлүүлэхийн зэрэгцээ халдвар тархан дэлгэрэх урьдчилсан нөхцөл болно.
1.7.Эмнэлзүйн шинж тэмдэг: Иж сүрьеэ үүсгэгч нь эрүүл малын Үхрийн сүрьеэ цочмог, архаг явцтай илрэх ба өвчний нууц үе нь 15-45 хоног, заримдаа сар, жилээр үргэлжилнэ. Иж сүрьеэг дотор нь эмнэлзүйн шинж илрэх хүртэлх, илэрсэн гэж 2 үе болгон хуваана.
1.7.1.Нэгдүгээр үед тодорхой шинж тэмдэг ажиглагдахгүй, мал зөвхөн турж, эцэж ашиг шим нь буурдаг. Энэ үед харшил сорилоор шинжлэхэд эерэг урвал үзүүлнэ. Ийм малын тэжээл маллагааны нөхцөл муудах зэрэг гадаад орчны хүчин зүйлийн нөлөөгөөр сэдэрч өвчний шинж тэмдэг тодорно. Нэгдүгээр үеийн үргэлжлэх хугацаа хэдэн сараас жил хүртэл байна.
1.7.2.Эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг хоёрдугаар үед өвчний ерөнхий шинж тэмдэгүүд ажиглагдана. Тухайлбал: өвчтэй мал сүргээс хоцрох, хөдөлгөөн нь
зовиуртай болж ханиах, шүдээ хавирах, тэжээлээс гарах, ил үзэгдэх салст бүрхүүлүүд цайрч сүүний өнгө өөрчлөгдөж гарц нь багасна. Биеийн халуун хэвийн байна. Иж сүрьеэтэй малын сонгомол шинж тэмдэг бол өмхий үнэртэй хар ногоон чацга байнга алдах явдал юм. Үүнээс гадна эрүүний доод булчирхай, өвчүү хэвлийн доод хэсгээр хавдаж мал аажмаар турна. Ийм шинж тэмдэг хэдэн долоо хоногоос сараар үргэлжилнэ. Зарим үед богино хугацаанд хүчтэй чацга алдаж турсаар 15-20 хоногийн дотор үхэж болно. Өвчтэй хонь, ямаа, тэмээнд үхэрийн адил шинж тэмдэг илэрнэ. Харин өвчтэй хонины гемоглобин, кальци, магнийн хэмжээ нэлээд хэжээгээр буурсан байна. Ялангуяа цусан дахь магнийн хэмжээ хэт буурах нь энэ өвчний онош тавих нэг үндэслэл болдог.
1.8.Бие бүтцийн эмгэг хувиралт: Энэ өвчнөөр өвчилж үхсэн үхрийн нарийн бүдүүн гэдэс, заримдаа олгой, шулуун гэдэс, гүзээний хана цайрч бараг 5-20 дахин зузаарсан байна. Гэдэсний салст бүрхүүлүүд цагаан, өтгөн зузаарсан байна. Гэдэсний эмгэгт автаагүй хэсгийн бүрхүүл улаан шар өнгөтэй болж заримдаа цус хурсан үзэгдэнэ. Өвчтэй үхрийн 93.3-96.6% нь бүдүүн гэдэс гэмтсэн байх бөгөөд 60%-д нь хос, 36.6%-д нь олгой, 6.6%-д шулуун гэдэс өвчилж эмгэгшсэн байна. Дурьдсан өөрчлөлтүүдээс гадна тэмээний элэг ондоошиж, 1.5-2 дахин томорч, зүрхний энд окард, цус тунгалгийн судсууд хатуурсан байхын дээр дэлүүнд олон тооны жижиг зангилаанууд бий болно. Үхсэн хонь, ямаа туйлын туранхай байхаас гадна ил үзэгдэх салст бүрхүүлүүд цайрч өвчүү гэдсээр усан хавах гүйсэн байна. Зарим малын чацархайн булчирхайд ээдэмцэр маягийн үхэжсэн голомтууд илэрнэ. Ийм булчирхайнаас бэлтгэсэн түрхэцийг Циль-Нильсений будгаар будахад хүчилд тэсвэртэй савханцарууд харагдана. Гэхдээ өвчилсөн хонь, ямаа бүрийн чацархайн булчирхайнаас үхжилтийн голомтууд илрэхгүй байж болно.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Онош: Иж сүрьеэгийн оношийг эпизоотологийн хүчин зүйлүүд, эмнэл зүйн шинж тэмдэг, эрхтэний эмгэгт өөрчлөлтүүдийг үндэслэн бактер судлал, харшил сорилтын аргаар тогтооно. Бактер судлалын шинжилгээ хийх материал болгон эмгэг бүхий гэдэс, түүний үхжилт голомтууд, шинэхэн чацга, чацархайн булчирхайнаас 30 хувийн глицерины усан уусмалд хийж лабораторит явуулна. Хэрэв эмгэгт эрхтэнээс бие бүтэц-гистологийн шинжилгээ хийх шаардлага гарвал 14-20 см хэмжээтэй материал авч 10 хувийн формалины усан уусмалд хадгална. Шинжилгээг микроскопын судалгаагаар эхэлнэ. Түүний тулд түрхэц бэлтгэж Грам, Циль-Нильсений аргаар будаж илрэх нянгийн хэлбэр зүй будагдах чанарыг тогтооно. Үүсгэгчийн цэвэр үүсгэгч гарган авах туршлага хийх хэрэгтэй. Үүний тулд 1гр материалд 7гр уусмал ногдохоор авах эсвэл 10% хүхрийн хүчлээс 1:4-ийн харьцаагаар авч шилэн саванд хийж 20-40 минут байлгана. Хугацаа дуусмагц тэжээлт орчинд ургуулна. Харшил сорилын шинжилгээнд шувууны сүрьеэлүүр, ижбуюуальт-сүрьеэлүүрийн (Йонин) аль нэгийг 24, 48 цагийн зайтай 2 удаа арьсан доор тарихад халуун, эмзэглэл бүхий хавдар үүсч арьсны зузааралт 7мм-ээс дээш байвал эерэг урвал үзүүлсэнд тооцно. Харин 5-7мм зузааралтай бол сэжигтэйд тооцож дахин тарьж дүнг 24 цагийн дараа шалгана.
2.2.Ялгаварлах онош: Иж сүрьеэг ходоод гэдэсний халдваргүй колит, стронгилоидоз, кокцидиоз, сүрьеэгээс ялган таних шаардлагатай. Мөн халдваргүй энгийн энтерит, зэс, молибдены хордлогоос ялгаварлан оношлоно.
2.3.Дээж авах: Иж сүрьеэгийн нян судлалын шинжилгээнд зориулж бааснаас бөөнтсөн салс, цусархаг залхаг, гэдэсний салст бүрхүүлийн тасархай зэргийг ялган авна. Өвчний сэжигтэй малын (чацга алдсан) шулуун гэдэсний салст бүрхүүлийн хусдас авч лабораторид хүргүүлж болно. Малын хүүр болон нядалсан малаас гэдэсний гэмтэлтэй хэсэг, гэмтэж өөрчлөгдсөн чацархайн тунгалгийн зангилгааг илгээнэ. Эд судлалын шинжилгээнд дээрхийн адил материалыг формалины 10%-ийн буфержүүлсэн уусмалд хадгалааслан хүргүүлнэ. Ийлдэс судлалын шинжилгээнд цусны ийлдэс илгээнэ.
2.4.Эмчилгээ: Иж сүрьеэөвчтэй мал, амьтныг эмчлэх арга боловсрогдоогүй байна.
ГУРАВ.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
3.1.Мал сүргийг иж сүрьеэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг доорхи дарааллаар зохион явуулна. Үүнд: харшил сорилын шинжилгээ хийнэ. Тэгэхдээ 3 хүртэлх сартай төлийн арьсанд 0.1, 6-12 сартайд 0.15, 1-2 настайд 0.2, 2-3 настайд 0.3, 3-аас дээш настайд 0.4-0.5мл тарьж урвалын дүнг 24, 48 цагийн дараа уншиж тодорхойлно. Эмнэл зүйн шинж тэмдэггүй боловч харшил сорилтоор эерэг урвал үзүүлсэн ашиг шим ихтэй үржлийн малын тусгаарлан ялгаж түр маллах арга хэмжээ авна. Эмнэл зүйн шинж тэмдэг, харшил сорилтуудаар эерэг урвал үзүүлсэн малыг ашиг шим үүлдэр угсаа харгалзахгүй устгана. Иж сүрьеэгийн сэжигтэй урвал үзүүлсэн малыг эрүүлээс ялгаж 10-15 хоногийг завсартай 3-4 удаа шулуун гэдэснээс дээж авч нян судлалын шинжилгээ хийх мөн харшил сорилтоор шинжилнэ. Энэ шинжилгээгээр эрүүл дүн үзүүлбэл үндсэн сүрэгт нийлүүлнэ. Сэжигтэй аж ахуйн бүх малд сард 1 удаа тогтмол эмнэл зүйн үзлэг хийж, улирал бүрт харшил сорилтын аргаар шинжилнэ. Өвчтэй, сэжигтэй малын хашаа саравч, тоног хэрэглэлийг 10-20%-ийн хлорын шохойн буюу 3-5%-ийн креолины уусмалын аль нэгээр ариутгана. Ариутгалыг 3-5 өдөр дараалан хийнэ. Тогтмол нуур, цөөрөм, шалбаагт малыг оруулахгүй.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдваргүйтгэл хийх: Сүрьеэ, иж сүрьеэгээр тайван бус аж ахуйн нэгж, айл өрхийн мал, амьтны хашаа, байрыг өвчин илэрсэн эсэхийг харгалзахгүйгээр 3 сар тутамд 5%-ийни дэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 1%-ийн глутаральдегидын, 3%-ийн формальдегидийн уусмалаар нэг цагийн зайтайгаар 3 удаа шүршиж халдваргүйтгэнэ.
4.2.Өвчтэй мал амьтан ялган тусгаарласан хашаа, байр, тоног хэрэгслийг өдөр бүр цэвэрлэж халдваргүйтгэнэ.
4.3.Иж сүрьеэтэй мал, амьтны бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
4.4.Биотермийн аргаар 2-3 сарын хугацаатай халдваргүйжүүлнэ.
4.5.Шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, амьтныг ялгаж тусгаарлан нядлана.
4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A