A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ОЙЖУУЛАЛТ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 101 дүгээр

                 тогтоолын 1 дүгээр хавсралт

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ОЙЖУУЛАЛТ,
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖЛЫН
ЖАГСААЛТ

 

Салбар

Дэд салбар

Бүлэг

Анги

Ажлын нэр

Тайлбар

1.

A

02

Ойн аж ахуй, мод бэлтгэл

021

0210

Мод тарих үйл ажиллагаа болон ойн аж ахуй

-Сор, шилмэл мод, үр бэлтгэх ой сонгох, плантаци байгуулах, мод, сөөгний үр боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, байгалийн сэргэн ургалтанд туслах, ойн зурвас, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болгох зэрэг ажил, үйлчилгээ, тэдгээрийн зураг төсөл боловсруулах ажлыг ойлгоно.

 

-Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил, ойн болон дагалт нөөцийн ашиглалт, хамгаалалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод бэлтгэлийн талбай тусгаарлах, ойн хөнөөлт шавж, өвчин, ойн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж, хамгаалах зэрэг ажил, үйлчилгээг ойлгоно.

022

0220

Мод бэлтгэл

023

0230

Ойн дагалт нөөцийг түүх үйл ажиллагаа

024

0240

Ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа

-Дээрх ажил, үйлчилгээнүүдээс бусад төрлийн ойн аж ахуйн бүх төрлийн туслах үйл ажиллагааг ойлгоно.

 

2.

N

81

813

8130

Газар хамгаалах, арчлах үйлчилгээ

-Хот, суурин газарт мод, сөөг тарих, тэдгээрийг арчлах, таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн, зүлэгжүүлэлт хийх, ургамал тарьж арчлах, хамгаалахтай холбоотой ажил, үйлчилгээ, тэдгээрийн зураг төсөл       (7110 ангид хамаарах архитектор, инженерийн үйл ажиллагаа болон холбогдох техникийн зөвлөх үйлчилгээ хамаарахгүй) боловсруулах ажлыг ойлгоно.

 

-Энэ ангид ургамал, модыг худалдах зорилгоор ургуулах үйлдвэрлэл явуулах (дэд салбар 01, 02-т), ойн мод арчилгаанаас бусад мод арчилгаа (0130-т), хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглалтад байлгах арчилгаа, үйлчилгээ (0161-т), газрын гадаргыг арчлах зорилгоор барилгын үйл ажиллагаа явуулах (салбар F-т), газар зохион байгуулалт, зураг төслийн үйл ажиллагаа      (7110-т), ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагаа (9103-т) хамаарахгүй.