- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 287
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1 Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгжид 2002 онд хөдөлмөр эрхлүүлэхээр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд энэ тогтоолын хавсралтад заасан хувийг баримталж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай..
3. Хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувиар тогтоосугай..
4. Гадаадын хөрөнгө оруулах тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хамаарах 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагад олгосугай.
5. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээний зам, барилга байгууламж барихад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнтэй холбоотой асуудлыг энэ тогтоолын дагуу шийдвэрлэх боломжгүй бол тухай бүрт Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
