A

A

A

  • Нүүр
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага
  • ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФ /Энэ тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан "Үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалт" 2 дугаар мөрөнд заасан "Хэмжүүрээр тооцох дулаан"-ы тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 520 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./
Бүлэг: 1979

Энэ тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан "Үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалт" 2 дугаар мөрөнд заасан "Хэмжүүрээр тооцох дулаан"-ы тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 520 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Эрчим хүчний зохицуулах хорооны

2019 оны 124 дүгээр тогтоолын хавсралт

 

ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФ

1.Хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

Ангилал

Хэмжих нэгж

Тариф

1

Үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалт

Төг/м3

769.00

2

Хэмжүүрээр тооцох дулаан

Төг/ГДж

6,698.00

3

Орон сууцны халаалт

Төг/м2

506.00

Төг/ГДж

3,421.00

4

Ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулаан (Хүний тоогоор)

Халаалтын улиралд

Төг/хүн

1,870.00

Халаалтын бус улиралд

Төг/хүн

2,806.00

5

Ахуйн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф

5.1

 40 м2 хүртэл талбайтай айл өрх

Төг/сар

3,300.00

5.2

 41 м2-аас 80 м2 хүртэл талбайтай айл өрх

Төг/сар

5,500.00

5.3

 81 м2-аас дээш талбайтай айл өрх

Төг/сар

11,000.00

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 520

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Хэрлэн сумын үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг индексжүүлж, хавсралтаар баталсугай.

2.Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Дорнод аймгийн Хэрлэн сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан "Үйлдвэр, аж ахуй нэгжийн халаалт"-ын тариф, 2 дугаар мөрөнд заасан "Хэмжүүрээр тооцох дулаан"-ы тарифыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ