- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФ /Энэ тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан "Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын халаалт" 2 дугаар мөрөнд заасан "Хэмжүүрээр тооцох дулаан"-ны тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 521 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
Эрчим хүчний зохицуулах хорооны
2019 оны 125 дугаар тогтоолын хавсралт
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФ
1.Хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:
№ |
Ангилал |
Хэмжих нэгж |
Тариф /НӨАТ-гүй/ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Орон сууцны халаалт |
Төг/м2 |
506.00 |
|
4 |
Ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан (хүний тоогоор) |
Халаалтын улиралд |
Төг/хүн |
1,870.00 |
Халаалтын бус улиралд |
Төг/хүн |
2,806.00 |
||
5 |
Ахуйн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф |
|||
5.1 |
40 м2 ба түүнээс бага талбайтай айл өрх |
Төг/сар |
3,300.00 |
|
5.2 |
40 м2-аас дээш 80 м2 хүртэл талбайтай айл өрх |
Төг/сар |
5,500.00 |
|
5.3 |
80 м2 ба түүнээс их талбайтай айл өрх |
Төг/сар |
11,000.00 |
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 521
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг индексжүүлж, хавсралтаар баталсугай.
2.Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан "Үйлдвэр аж ахуй нэгж, байгууллагын халаалт"-ын тариф, 2 дугаар мөрөнд заасан "Хэмжүүрээр тооцох дулаан"-ы тарифыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
Текст томруулах
A
A
A