A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 16/03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН

ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ҮНЭ

1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь санхүүгийн тайлан балансад тусгагдсан орон нутгийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг өмчийн бусад хэлбэрийн хуулийн этгээд, иргэнд түрээслүүлэх төлбөрийн хэмжээг түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбарын чиглэлийг харгалзан дараах байдлаар тогтооно.

Д/Д

Түрээслэгчийн эрхлэж буй үйл ажиллагааны ангилал, салбар, чиглэл, зориулалт

1м.кв ашигтай талбайн нэг сарын түрээсийн төлбөрийн жишиг үнэ /төгрөг/

1

Үйлдвэрлэл

10000

2

Жижиг дундын үйлдвэрлэл

6000

3

Санхүүгийн үйлчилгээ

9000

4

Барилгын зураг төсөл, Худалдаа үйлчилгээ, Үсчин гоо сайхан, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал

8000

5

Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

7000

6

Олон улсын байгууллага

11000

7

Эрүүл мэндийн үйлчилгээ, Боловсрол соёлын шинжлэх ухааны салбар

6000

8

Бусад

8000

2.Түрээсийн төлбөрийн жишиг үнийг сумын газар зүйн онцлог, газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан дор дурдсан нөхцөлд дараах хувь хэмжээгээр бууруулан тогтоож болно.

2.1 Дархан хотын төвөөс алслагдсан бүс, багт (Хуучин ба Шинэ дархан үл хамаарна) байршилтай эд хөрөнгийг түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн жишиг үнийг 40 хүртэл хувиар

2.2 Барилгын туслах талбай (подволь, вестибюль г.м)-г түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн жишиг үнийг 20 хүртэл хувиар

2.3 Орон нутгийн өөрийн өмчийн бүртгэлд байгаа ашиглалтгүй барилга байгууламжийг түрээслэгчийн зардлаар засаж сэлбэн түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн жишиг үнийг 20 хүртэл хувиар

2.4 Сумын төвд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын түрээслүүлж буй байрны түрээсийн төлбөрийн жишиг үнийг сумдад 20 хүртэл хувиар

2.5 Хүүхдийн боловсрол, музей, уран зураг, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг 20 хүртэл хувиар

2.6 Спортын холбоо, нийтийн биеийн тамирын үйл ажиллагааны чиглэлэээр түрээслэж буй байгууллагуудын түрээсийн төлбөрийн жишиг үнийг 20 хүртэл хувиар

2.7 Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны түрээсийн төлбөрийн жишиг үнийг 20 хүртэл хувиар

2.8 Төрийн тусгай болон дотоодын цэргийн хамгаалалтад байдаг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн цайны газрын үйлчилгээний хэсгийн 1м.кв талбайн үнийг 20 хүртэл хувиар хөнгөлж, талбайн хэмжээг Орон нутгийн өмчийн газраар хянуулж байх.

3.Орон нутгийн өөрийн өмчийн байранд байрлаж буй төсөвт байгууллага, албан газрын ашиглаж байгаа өрөө тасалгааны 1м.кв ашигтай талбайн түрээсийн төлбөрийг төсөвт тусгасан зардлыг харгалзан тогтооно.

4.Орон нутгийн өөрийн өмчийн байранд байрлаж буй төсөвт байгууллага, албан газрын байрны түрээсийн төлбөрийг улсын төсөвт тусгаагүй бол ашиглалтын зардлаар тооцон гэрээ байгуулна.

5.Стандартын шаардлага хангасан спорт заалыг нийтийн биеийн тамирын үйл ажиллагааны чиглэлээр нэг сар хүрэхгүй хугацаанд түрээслэх бол 1 цагийн түрээсийн төлбөрийг орон нутгийн онцлогт нийцүүлэн /10,000-20,000/ төгрөгөөр тооцон тухай байгууллага нь орлого төвлөрүүлж ажиллана.

6.Шинээр баригдсан болон их засвар хийсэн барилга, байгууламж, түүний өрөө тасалгааг өмчийн бусад хэлбэрийн хуулийн этгээд, иргэнд түрээслүүлэх төлбөрийн хэмжээг эхний 1-5 жилийн хугацаанд энэхүү журмын 1-д заасан түрээсийн жишиг үнийг түрээслэж буй жилтэй харгалзан /50-10/ хувиар нэмэгдүүлэн тооцно.

7.Орон нутгийн өмчид бүртгэлтэй орон сууцыг эзэмших, ашиглах, түрээслэх, үйл ажиллагаа нь энэхүү журмаар зохицуулагдахгүй болно.

8.Орон нутгийн өөрийн өмчийн хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг ашиглалт үйлчилгээнд зарцуулах зардал болон хөдлөх хөрөнгийн эдэлгээний норм, тухайн эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, элэгдэл хорогдлын шимтгэл, ашиглалтын нөхцөл, зах зээлийн дундаж үнэ зэргийг харгалзан түрээслүүлэгч өөрөө тогтоож, Орон нутгийн өмчийн газраар баталгаажуулна.

9.Орон нутгийн өөрийн өмчийн байр талбайд суурилуулсан зар, сурталчилгааны самбарын түрээсийн төлбөрийг зах зээлийн дундаж үнэд тулгуурлан түрээслүүлэгч, түрээслэгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.