- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ/Энэ хавсралтыг Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-146 дугаар тушаалаар хүчингүй болгосон./
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2019 оны А-82 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
БАНК БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Монголбанкнаас Банкны тухай хуулийн 3 дугаар бүлгийг үндэслэн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл (цаашид “банк байгуулах хүсэлт” гэх) хүлээн авах, банк байгуулах хүсэлт хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан эсэхийг судалж хянах, банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгохоос татгалзах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид үндэслэсэн байна.
1.3.Банк байгуулах тухай Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол банк байгуулах тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд энэ журмын 6 дугаар бүлгийг үндэслэн хүчингүй болгоно.
1.4.Банк байгуулах тухай Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол банк байгуулах тусгай зөвшөөрлийг энэхүү журмын 1.8-д заасан банкны үйл ажиллагааны энгийн зөвшөөрлийн хамт олгоно.
1.5.Банкны нэгж байгуулах, банкны эрхлэх үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл олгох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, худалдах, шилжүүлэхэд зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг хязгаарлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Монголбанкнаас баталсан бусад журмаар зохицуулна.
1.6.Монголбанк нь Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг банкны эрхлэх үйл ажиллагаа, банкны хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ болон бусад үзүүлэлтүүдэд хамруулан тусгайлан тогтоож болно.
1.7.“Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж Банкны тухай хуулийн 3.1.12-т заасан хувьцаа эзэмшигчийг хэлнэ.
1.8.“Банкны үйл ажиллагааны энгийн зөвшөөрөл” гэж:
1.8.1.1.Банкны тухай хуулийн 6.1.2-т заасан зээл;
1.8.1.2.Банкны тухай хуулийн 6.1.3-т заасан төлбөр тооцооны үйлчилгээ (зөвхөн бэлнээр болон банк хоорондын захаар хийх бэлэн бус төлбөр тооцоо);
1.8.1.3.Банкны тухай хуулийн 6.1.5-д заасан гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах;
1.8.1.4.Банкны тухай хуулийн 6.1.7-д заасан үнэт зүйл хадгалах;
1.8.1.5.Банкны тухай хуулийн 6.1.8-д заасан гадаад төлбөр тооцоо хийх (зөвхөн конверсийн гүйлгээ, гадаадын банкнаас зээл авах, харилцагчийн захиалгаар валютын арилжааны хэлцэл хийх, ностро, лоро харилцах, зөвхөн ханшийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хийгдсэн гадаад валютын своп, спот хэлцэл хийх);
1.8.1.6.Банкны тухай хуулийн 6.1.10-т заасан санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг тус тус эрхлэх зөвшөөрлийг хэлнэ.
1.9.“Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл гэж энэ журмын 1.8-д зааснаас бусад Банкны тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хэлнэ.
1.10.Гадаадын банк буюу гадаад улсад байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагын охин компани болох банк нь Банкны тухай хууль тогтоомжийн дагуу Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулна.
ХОЁР. БАНК БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрлийг Банкны тухай хуульд заасан банк байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгө, банкны удирдлагатай холбоотой дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно. Үүнд:
2.1.1.Банк байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1.1.Банкны тухай хуулийн 18-19, 22, 36, 361 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан;
2.1.1.2.Байгуулж буй банк нь халхавч банк биш байх;
2.1.1.3.Банк байгуулагч нь хуулийн этгээд байх тохиолдолд банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх 3 (гурав)-аас дээш жилийн хугацаанд тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа эрхэлсэн;
2.1.1.4.Банк байгуулагч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
2.1.1.5.Банк байгуулагч нь зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх;
2.1.2.Банк байгуулагч нь энэхүү журмын 2.1.1, 2.2-д заасан шаардлагыг банкны хувьцаа эзэмшиж байх нийт хугацаанд хангах үүрэгтэй.
2.1.3.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.3.1.Банкинд хувь нийлүүлсэн хөрөнгө нь хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;
2.1.3.2.Банкинд хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн болон бусад өр үүсгэх бусад хэлцлийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй байх.
2.1.4.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.4.1.Банкны тухай хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангасан;
2.1.4.2.Банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх 5 (таван) жилийн хугацаанд аливаа хуулийн этгээдийн татан буугдах, дампууралд буруутай болохыг шүүхээс тогтоож байгаагүй, ийм нөхцөл байдлыг үүсгээгүй, бүрдүүлээгүй байх;
2.1.4.3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй.
2.1.5.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.5.1.Банкны тухай хуулийн 33.3-т заасан шаардлагыг хангасан;
2.1.5.2.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй.
2.1.6.Банкны гүйцэтгэх удирдлага нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.6.1.Банкны тухай хуулийн 34.2-т заасан шаардлагыг хангасан;
2.1.6.2.Банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх 5 (таван) жилийн хугацаанд аливаа хуулийн этгээдийн татан буугдалт, дампууралд буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдож байгаагүй;
2.1.6.3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
2.1.7.Гадаадын банк байгуулах этгээд нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.7.1.Энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан шаардлагыг хангасан;
2.1.7.2.Банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх 3 (гурван) жилийн хугацаанд активын хэмжээгээр “Bankers Almanac”-аас гаргасан жагсаалтын эхний 100-д багтсан байх;
2.1.7.3.Олон улсын зэрэглэл тогтоогч Standard & Poor’s, Fitch байгууллагаас авсан урт хугацааны үнэлгээ нь А-аас доошгүй, Moody’s байгууллагаас авсан урт хугацааны үнэлгээ нь А2-оос доошгүй байх;
2.1.7.4.Тухайн этгээд бүртгэгдсэн улсаас бусад оронд банк, түүний нэгж байгуулж, үйл ажиллагаагаа 3 (гурав)-аас доошгүй жил тогтвортой явуулж байгаа;
2.1.7.5.Тухайн этгээд бүртгэгдсэн орон болон бусад орны банкны тухай хууль, тогтоомж болон түүнтэй холбоотой хууль, дүрмийг зөрчиж байгаагүй, сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд энэ зөрчлөөс үүдэн банк, түүний нэгжийг байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй;
2.1.7.6.Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 1 (нэг)-ээс дээш жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн байх.
2.2.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, банкны гүйцэтгэх удирдлагад томилогдох этгээд нь дараах шаардлагыг хангасан эсэх тухай Монголбанк дүгнэлт гаргана. Үүнд:
2.2.1.Тухайн этгээдтэй холбоотойгоор ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байсан, эсхүл гэмт хэргийн шинж чанартай мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа эсэх, эсхүл ийм үйл ажиллагаанд хүргэж болзошгүй байдалд байгаа эсэх;
2.2.2.Тухайн этгээд нь өмнө нь томилогдож байсан итгэлцэл, фидуци болон эдгээртэй адилтгах бусад төсөөтэй харилцааг тодорхой шалтгааны улмаас шаардсаны дагуу дуусгавар болгож байсан эсэх;
2.2.3.Тухайн этгээдийг шаардлага хангаагүй шалтгаанаар захирал, удирдах албан тушаалаас нь чөлөөлж байсан эсэх;
2.2.4.Тухайн этгээд өмнө нь зохицуулагч байгууллагатай хамтарч ажилласан эсэх, хууль эрх зүй, зохицуулалтын болон мэргэжлийн стандарт, шаардлагыг дагаж мөрдөхөд бэлэн эсэх;
2.2.5.Тухайн этгээд Монголбанкны шаардлага, түүнтэй адилтгах стандарт эсхүл зохицуулагч байгууллага, мэргэжлийн байгууллага эсхүл төрийн байгууллага, агентлагуудын шаардлагуудыг зөрчиж байсан эсэх;
2.2.6.Тухайн этгээд ажил үүрэг, эрх мэдэл, ажил үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлж болзошгүй ашиг сонирхлын зөрчилтэй эсэх;
2.2.7.Тухайн этгээдийг Монголбанк эсхүл мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар хувийн эсхүл мэргэжлийн ёс зүйгүй байдлыг тогтоож үйл ажиллагааг нь зогсоож байсан эсэх.
ГУРАВ. БАНК БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
3.1.Банк байгуулагч нь банк байгуулах хүсэлтээ энэ журмын Хавсралт 1-ийн дагуу гаргаж, энэ журмын 3.2-3.8-д заасан баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд ирүүлнэ.
3.2.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд нь энэхүү журмын Хавсралт 2-ын дагуу гаргасан Банк байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тодорхойлолтыг доорх баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ. Үүнд:
3.2.1.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд нь хоёр болон түүнээс дээш бол Компанийн тухай хуулийн 13.3-т заасны дагуу банк байгуулах гэрээ (эх хувь, нотариатаар баталгаажуулсан хувь), нэг этгээд бол банк байгуулах шийдвэр;
3.2.2.Байгуулах банк нь хоёр болон түүнээс дээш банк байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, нэг банк байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй бол тухайн этгээдийн шийдвэр. Энэ тогтоол, шийдвэрт дараах зүйлсийг тусгана:
3.2.2.1.Хувьцааны захиалга авах, шинээр хувьцаа гаргах замаар банк байгуулах бол зарлах болон гаргах хувьцааны тоо, ширхгийн үнэ, хэмжээ, тэдгээрээс банк байгуулах этгээдийн худалдан авах тоо, ширхгийн үнэ, хэмжээ, худалдан авах хугацаа, төлбөр хийх хэлбэр;
3.2.2.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон шийдвэр;
3.2.2.3.Хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэр;
3.2.3.Энэ журмын Хавсралт 6-д заасан зааврын дагуу боловсруулсан банкны дүрэм;
3.2.4.Энэ журмын Хавсралт 7-д заасан зааврын дагуу боловсруулсан банк байгуулах эдийн засгийн үндэслэл;
3.2.5.Хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас;
3.2.6.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд нь шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөртэй эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
3.2.7.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээдийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн мэдээлэл бүхий баримт бичиг;
3.2.8.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хүртэлх хэлхээ холбоог тогтооход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн мэдээлэл бүхий баримт бичиг;
3.2.9.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд нь гадаадын харьяалалтай хуулийн этгээд, иргэн бол тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, иргэн нь дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ. Үүнд:
3.2.9.1.Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг;
3.2.9.2.Харьяалах улс, оронд гааль, татварын өртэй эсэхийг харуулсан баримт бичиг;
3.2.9.3.Харьяалах улс, оронд ял шийтгэлгүй болохыг нотлох баримт бичиг;
3.2.9.4.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг.
3.2.10.Банк байгуулах хүсэлт, баримт бичиг нь хууль тогтоомжид нийцсэн, шаардлага хангасан эсэх тухай хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс гаргасан хуулийн дүгнэлт ирүүлэхийг Монголбанк шаардах эрхтэй.
3.3.Банкинд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, гарал үүслийг нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
3.3.1.Монголбанкнаас баталсан банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнээс доошгүй хөрөнгийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулсан тухай баримт;
3.3.2.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд, тэдгээрийн холбогдох этгээд нь хуулийн этгээд бол үйл ажиллагааны сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, иргэн бол сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны цалин, орлогын тодорхойлолт, харилцагч банкны дансны хуулга;
3.3.3.Банк байгуулагч болон хувьцаа эзэмшигч болох этгээд, тэдгээрийн холбогдох этгээд нь хуулийн этгээд бол сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”, иргэн бол сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны “Хувь хүний орлогын албан татварын тайлан”;
3.3.4.Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч болох этгээд, тэдгээрийн холбогдох этгээд нь гааль, татварын өртэй эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
3.3.5.Хувьцаа эзэмшигч нь гэрээнд заасан хугацааны дагуу хувьцаа худалдаж авах үүргээ биелүүлснийг нотлох төлбөрийн баримт;
3.3.6.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг нотлоход шаардлагатай гэж Монголбанк үзсэн бусад баримт бичиг.
3.4.Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагын албан тушаалд томилогдох этгээдийн энэ журмын Хавсралт 3-ын дагуу гаргасан тодорхойлолт болон холбогдох баримт бичиг. Үүнд:
3.4.1.Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт;
3.4.2.Боловсролын гэрчилгээ, дипломыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.4.3.Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөртэй эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
3.4.4.Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагын албан тушаалд томилогдох этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол энэ журмын 3.4.1-3.4.3-т зааснаас гадна доорх баримт бичгийг нэмж ирүүлнэ. Үүнд:
3.4.4.1.Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэх, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох баримт бичиг;
3.4.4.2.Харьяалах улс оронд аливаа ял шийтгэл хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг;
3.4.4.3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг.
3.5.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, банкны гүйцэтгэх удирдлагад томилогдох этгээд нь энэхүү журмын 2.2-т заасан шаардлагыг хангаж буй эсэх тайлбараа Хавсралт 4-ийн дагуу гаргаж ирүүлнэ.
3.6.Ажлын байр, техник тоног төхөөрөмж, програм хангамж, найдвартай аюулгүй ажиллагааны шаардлага хангасан нөөц төв, нууцлал, харуул хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дараах баримт бичиг. Үүнд:
3.6.1.Банк байрших байр, барилгыг худалдаж авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээсэлж байгаа бол түрээсийн гэрээ;
3.6.2.Ажлын байр нь мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангасан эсэхийг нотолсон баримт;
3.6.3.Харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, эсвэл харуул хамгаалалтын албатай болохыг нотлох баримт;
3.6.4.Програм хангамж нийлүүлэх, мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллах гэрээ;
3.6.5.Энэ журмын Хавсралт 5-ын дагуу гаргасан Техник, тоног төхөөрөмж, ажлын байрны тодорхойлолт.
3.7.Гадаадын банк байгуулах этгээд нь энэхүү журмын 3.1-3.6-д зааснаас гадна дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ. Үүнд:
3.7.1.Банкны тухай хуулийн 22.1-д заасан баримт бичиг;
3.7.2.Гадаадын банк байгуулагчийн харьяалагдах улсын банк, санхүүгийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас Монголбанктай хамтран банкны нэгдсэн хяналт шалгалт хийх зорилгоор Хамтын ажиллагааны гэрээ эсхүл Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллах тухай албан бичиг;
3.7.3.Гадаадын банк байгуулагчийн харьяалагдах улсын банк, санхүүгийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтийн биелэлтийг сүүлийн 36 (гучин зургаан) сарын байдлаар хангаж буйг нотлох гадаадын банк байгуулагчийн харьяалагдах улсын эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт;
3.7.4.Гадаадын банк байгуулагчийн харьяалагдах улсаас бусад улсад банк, түүний нэгж байгуулж, үйл ажиллагаагаа 3 (гурав)-аас доошгүй жил тогтвортой явуулж байгааг нотлох гадаадын банк байгуулах этгээдийн харьяалагдах улсын эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт;
3.7.5.Гадаадын банк байгуулагчийн харьяалагдах улсын болон бусад холбогдох улс орны Банкны тухай хууль, журмыг зөрчиж байгаагүй, сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд энэ төрлийн зөрчлөөс үүдэн банк, түүний нэгжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болж байгаагүйг нотлох гадаадын банк байгуулах этгээдийн харьяалагдах улсын эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт;
3.7.6.Гадаадын банк байгуулагчийн сүүлийн 3 (гурван) жилийн хугацаанд төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүйг нотлох гадаадын банк байгуулагчийн харьяалагдах улсын эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт;
3.7.7.Гадаадын банк байгуулагч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүйг нотлох гадаадын банк байгуулагчийн харьяалагдах улсын эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт.
3.8.Банк байгуулагч нь гадаад улсын харьяалалтай хуулийн этгээд, иргэн байх тохиолдолд энэ журмын 3.1-3.7-д заасан банк байгуулах хүсэлт, баримт бичгийг тухайн улсын хэлээр үйлдэж, нотариатаар баталгаажуулсан монгол болон англи хэлний албан орчуулгын хамт Монголбанкинд ирүүлнэ.
3.9.Монголбанк нь энэ журамд заасан баримт бичгээс гадна нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн холбогдох этгээдтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авна.
ДӨРӨВ. БАНК БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
4.1.Монголбанк нь Банкны тухай хууль тогтоомжийг үндэслэн банк байгуулах хүсэлтийг холбогдох зааврын дагуу хянаж, шаардлагатай асуудлыг газар дээр нь шалгана.
4.2.Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг олгох эсэх шийдвэрийг энэ журмын 3 дугаар бүлэгт заасан банк байгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш 60 (жар) хоногийн дотор гаргаж, энэ тухай банк байгуулах хүсэлт гаргагчид ажлын 3 (гурван) хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
4.3.Энэ журмын 3 дугаар бүлэгт заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд банк байгуулах хүсэлт гаргагчид энэ талаар албан бичгээр мэдэгдэнэ.
4.4.Баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрийг банк байгуулах хүсэлт хүлээн авсан өдөрт тооцно.
4.5.Банк үүсгэн байгуулах тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанкны банкны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар нь хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо, бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээлэл технологийн асуудал эрхэлсэн газрын тус тусын дүгнэлт, саналыг нэгтгэж, банк үүсгэн байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
4.6.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж, Монголбанкны ажил үйлчилгээний шимтгэлийг төлөхийг банк байгуулах хүсэлт гаргагчаас шаардаж, улсын тэмдэгтийн хураамж, Монголбанкны ажил үйлчилгээний шимтгэл төлсөн баримтыг банк байгуулах хүсэлт бүхий баримт бичигт нэмж хавсаргана.
4.7.Банк байгуулагч нь Банкны тухай хуульд зааж, энэ журамд тодорхойлсон шаардлагыг хангасан, банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл байхгүй бол банк байгуулах хүсэлт гаргагчид банк байгуулах тусгай зөвшөөрлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар олгоно.
ТАВ. БАНК БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХ ҮНДЭСЛЭЛ
5.1.Монголбанк нь дараах үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана. Үүнд:
5.1.1.Энэ журмын 2 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаагүй;
5.1.2.Банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг хангалтгүй буюу банк байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болох нь нотлогдоогүй;
5.1.3.Банкинд хувь нийлүүлэх хөрөнгийг зээл болон зээлтэй адилтган тооцох үүрэг, бусад өр үүсгэх хэлцлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн гэдгийг Монголбанк үзсэн бөгөөд банк байгуулах хүсэлт гаргагч үүнийг эсрэгээр нь нотолж чадаагүй;
5.1.4.Банкны дүрэм нь хууль тогтоомжтой зөрчилдсөн;
5.1.5.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлага, боловсрол, ур чадвар, ёс зүй, бизнесийн нэр хүнд шаардлага хангахгүй гэж Монголбанк үзсэн;
5.1.6.Тухайн банкийг байгуулснаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал болон санхүү, банкны салбарын тогтолцооны тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй гэж Монголбанк үзсэн;
5.1.7.Энэ журмын 3 дугаар бүлэгт заасан баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлээгүй;
5.1.8.Монголбанкнаас шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийн нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй;
5.1.9.Бүрдэл дутуу материалыг буцааснаас хойш 60 (жар) хоногийн дотор холбогдох баримт бичгийг ирүүлээгүй;
5.2.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай банк байгуулах хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
5.3.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд Монголбанк нь тухайн банк байгуулагч, хувьцаа эзэмшигчдээс банк байгуулах хүсэлтийг 1 (нэг) жилийн дотор дахин хүлээн авахгүй.
ЗУРГАА. БАНК БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
6.1.Монголбанк дараах үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргана. Үүнд:
6.1.1.Банкны тухай хуулийн 27.1-д заасан үндэслэл бүрдсэн;
6.1.2.Банкны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар банкийг татан буулгах тухай шийдвэр гарсан.
6.2.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээд зөвшөөрлийн гэрчилгээг ажлын 5 (тав) хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.
ДОЛОО. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
7.1.Энэ журмын 6.1-д заасан үндэслэлээр банкны үйл ажиллагааг зогсоож, арга хэмжээ авахтай холбогдон гарсан зардлыг Монголбанк хариуцахгүй.
НАЙМ. БУСАД
8.1.Банк байгуулагдсанаас хойш Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөх тохиолдолд тухайн албан тушаалд шинээр томилогдох этгээд нь Банкны тухай хууль болон энэ журмын 2.1.4-2.1.6, 2.2-д заасан шаардлагыг хангасан байна.
Хавсралт 1
………………………………… БАНК БАЙГУУЛАХ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТ
1.БАЙГУУЛАХ БАНКНЫ НЭР |
||||||
|
||||||
2.БАЙГУУЛАХ БАНКНЫ ХАЯГ |
||||||
|
||||||
3.БАЙГУУЛАХ БАНКНЫ ТӨРӨЛ |
||||||
Байгуулагдах хэлбэр |
ХХК |
|
||||
ХК |
|
|||||
Хөрөнгө оруулалтын төрөл |
Дотоодын банк |
|
||||
Гадаадын банк |
|
|||||
Гадаадын хөрөнгө оруулалттай банк |
|
|||||
4.ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ |
||||||
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) |
|
|||||
Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ (төгрөгөөр) |
|
|||||
Хувьцааны тоо ширхэг |
|
|||||
5.БАНК БАЙГУУЛАГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД |
||||||
|
Оноосон нэр (овог, нэр) |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) |
Худалдаж авсан хувьцааны тоо ширхэг |
Нэгж хувьцааны үнэ (төгрөгөөр) |
||
1 |
|
|
|
|
||
2 |
|
|
|
|
||
... |
|
|
|
|
||
Дээрх хуулийн этгээд, иргэд нь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхэлж олсон цэвэр ашгаараа тус банкийг байгуулж байгаа болно. |
7.ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ |
||
|
Эрхлэх албан тушаал |
Овог, нэр |
1 |
|
|
2 |
|
|
Дээрх иргэдийн ёс зүй, бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй, банкны үйл ажиллагааг шударга, үр ашигтайгаар удирдах мэдлэг, чадвар, туршлагатай, банкны ашиг сонирхлыг хувийн ашгаас дээгүүр тавих ёс суртахууны төлөвшилттэй, ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай, зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн аливаа хугацаа хэтэрсэн өргүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцоогүй, ял шийтгэлгүй гэдгийг судалж Банкны тухай хууль болон энэхүү журмын дагуу шаардлага хангасан гэж үзсэн тул эрх бүхий албан тушаалд томилсон болно. |
||
8.БАНК БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭД ХАВСАРГАСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ |
||
1 |
|
|
2 |
|
|
3 |
|
|
... |
|
|
Бүгд ............ хуудас |
||
Дээрх баримт бичгүүдийг Банкны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 201.. оны ......... дугаар тушаалаар батлагдсан "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын дагуу үнэн зөв бүрдүүлсэн болно. Бүрдүүлсэн баримт бичигт аливаа худал ташаа, хуурамч мэдээлэл орсон тохиолдолд Банкны тухай хууль болон бусад хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. |
Банк байгуулах хүсэлт болон холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, банк байгуулах тусгай зөвшөөрлийг олгоно уу.
БАНК БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН:
Банк байгуулагч нь хуулийн
этгээд бол Гүйцэтгэх захирал (гарын үсэг) (нэр)
Банк байгуулагч нь иргэн бол (гарын үсэг) (нэр)
Хавсралт 2
................................................... БАНК БАЙГУУЛАГЧ,
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Банк байгуулагч Хувьцаа эзэмшигч |
||
Оноосон нэр: |
|
|
Улсын бүртгэлийн дугаар: |
|
|
Регистрийн дугаар: |
|
|
Байгуулагдсан огноо: |
|
|
Хуулийн этгээдийн улсын харьяалал: |
|
|
Үйл ажиллагааны чиглэл: |
|
|
Хаяг: |
|
|
Цахим хаяг: |
|
|
Холбоо барих утас: |
|
|
Гүйцэтгэх удирдлага |
||
1 |
Албан тушаал: |
|
Овог, нэр: |
|
|
Регистрийн дугаар: |
|
|
Яс, үндэс: |
|
|
Иргэншил: |
|
|
Оршин суугаа хаяг: |
|
|
Цахим шуудангийн хаяг: |
|
|
Холбоо барих утас: |
|
|
... |
|
|
Гүйцэтгэх удирдлагын түүх (он дарааллаар бичнэ үү) |
|||||
|
Албан тушаал |
Овог нэр |
Хугацаа |
||
1 |
|
|
|
||
2 |
|
|
|
||
3 |
|
|
|
||
... |
|
|
|
||
Хараат болон охин компанитай бол доорх хүснэгтийг бөглөнө үү |
|||||
|
Оноосон нэр, Бүртгэлтэй улсын нэр |
Эзэмшлийн хувь |
Улсын бүртгэлийн дугаар |
Регистрийн дугаар |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
Өөр хуулийн этгээд, банкинд хувь эзэмшдэг бол доорхыг бөглөнө үү |
|||||
|
Оноосон нэр, Бүртгэлтэй улсын нэр |
Эзэмшлийн хувь |
|||
1 |
|
|
|||
2 |
|
|
|||
... |
|
|
|||
Хэрэв банк байгуулагч, хувьцаа эзэмшигч хуулийн этгээд нь аливаа хуулийн этгээдийн охин эсвэл хараат компани бол толгой компанийн тухай мэдээллийг доорх хүснэгтэд бөглөнө үү. |
|||||
Оноосон нэр, Бүртгэлтэй улсын нэр |
|
||||
Улсын бүртгэлийн дугаар, Регистрийн дугаар, |
|
||||
Үйл ажиллагааны чиглэл |
|
Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн нийт хувьцааны 5%-аас илүү хувийг шууд болон шууд бус хэлбэрээр эзэмшдэг хувь хүн, тэдгээрийн холбогдох этгээдийн тухай мэдээллийг доорх хүснэгтэд бөглөнө үү |
|||
|
Овог, нэр |
Регистрийн дугаар |
Эзэмшлийн хувь |
1 |
|
|
|
2 |
|
|
|
... |
|
|
|
Байгууллагын бүтцийг диаграмм хэлбэрээр доорх хүснэгтэд оруулна уу |
|||
(Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн охин болон хараат компани, хувьцаа эзэмшдэг компани, банк байгуулагчийн толгой компани болон хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн эзэмшлийн хувийг харуулсан нарийвчилсан диаграммыг энд зурна уу) |
|||
Харилцагч банк |
|||
1 |
|
||
2 |
|
||
... |
|
Банк байгуулагч, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргав.
Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ (гарын үсэг) (нэр)
........... оны ...... сарын ......-ний өдөр
Банк байгуулагч Хувьцаа эзэмшигч |
|||||||||
|
|||||||||
Ургийн овог: |
|
|
|||||||
Овог: |
|||||||||
Нэр: |
|
||||||||
Төрсөн огноо: |
|
||||||||
Регистрийн дугаар: |
|
||||||||
Яс, үндэс: |
|
||||||||
Иргэншил: |
|
||||||||
Оршин суугаа хаяг: |
|
||||||||
Цахим шуудангийн хаяг: |
|
||||||||
Суурин болон гар утасны дугаар: |
|
||||||||
|
|||||||||
Одоо ажиллаж байгаа байгууллага |
|
||||||||
Албан тушаалын нэр |
|
||||||||
Албан тушаалд томилогдсон огноо |
|
||||||||
Ажлын чиг үүрэг |
|
||||||||
Ажлын хаяг, утасны дугаар |
|
||||||||
Өмнөх хугацаанд ажилласан байгууллага |
Албан тушаалын нэр |
Ажлын чиг үүрэг |
Албан тушаалд томилогдсон огноо |
Ажлаас гарсан огноо, шалтгаан |
|||||
… |
|
|
|
|
|||||
… |
|
|
|
|
|||||
… |
|
|
|
|
|||||
Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бол доорхыг бөглөнө үү. |
|||||||||
д/д |
Оноосон нэр, Бүртгэлтэй улсын нэр |
Улсын бүртгэлийн дугаар |
Регистрийн дугаар |
||||||
1 |
|
|
|
||||||
2 |
|
|
|
||||||
... |
|
|
|
||||||
Хуулийн этгээд, банкны хувьцааг шууд болон шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол доорх хүснэгтийг бөглөнө үү. |
|||||||||
|
Оноосон нэр, |
Эзэмшлийн хувь |
Улсын бүртгэлийн дугаар, Регистрийн дугаар |
||||||
1 |
|
|
|
||||||
2 |
|
|
|
||||||
... |
|
|
|
||||||
|
|||||||||
|
Овог, нэр, Регистрийн дугаар |
Таны юу болох |
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал |
||||||
1 |
|
|
|
||||||
2 |
|
|
|
||||||
... |
|
|
|
Банк байгуулагч, хувьцаа эзэмшигчийн иргэний үнэмлэх/паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргав.
Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.
(нэр) (гарын үсэг)
........... оны ...... сарын ......-ний өдөр
Хавсралт 3
…………………………………. БАНКНЫ
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ТОДОРХОЙЛОЛТ
ТОМИЛОГДОХ АЛБАН ТУШААЛ |
|||||||||||||
(томилогдох албан тушаалын нэрийг энд бичнэ үү) |
|||||||||||||
I.Товч танилцуулга |
|||||||||||||
Ургийн овог: |
|
|
|||||||||||
Овог: |
|
||||||||||||
Нэр: |
|
||||||||||||
Төрсөн огноо: |
|
||||||||||||
Регистрийн дугаар: |
|
||||||||||||
Яс, үндэс: |
|
||||||||||||
Иргэншил: |
|
||||||||||||
Оршин суугаа хаяг: |
|
||||||||||||
Цахим шуудангийн хаяг: |
|
||||||||||||
Суурин болон гар утасны дугаар: |
|
||||||||||||
II.Боловсрол (боловсролын гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана уу) |
|||||||||||||
Боловсрол |
Эзэмшсэн боловсрол/ хамгаалсан цол |
Суралцсан хугацаа |
Сургуулийн нэр |
Улс, хотын нэр |
|||||||||
Дунд |
|
|
|
|
|||||||||
Дээд |
|
|
|
|
|||||||||
... |
|
|
|
|
|||||||||
III.Ажил эрхлэлт |
|||||||||||||
Одоо ажиллаж байгаа байгууллага |
|
||||||||||||
Албан тушаалын нэр |
|
||||||||||||
Албан тушаалд томилогдсон огноо |
|
||||||||||||
Ажлын чиг үүрэг |
|
||||||||||||
Ажлын хаяг, утасны дугаар |
|
||||||||||||
Өмнөх хугацаанд ажилласан байгууллага |
Албан тушаалын нэр |
Ажлын чиг үүрэг |
Албан тушаалд томилогдсон огноо |
Ажлаас гарсан огноо, шалтгаан |
|||||||||
… |
|
|
|
|
|||||||||
… |
|
|
|
|
|||||||||
… |
|
|
|
|
|||||||||
Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бол доорх хүснэгтийг бөглөнө үү. |
|||||||||||||
д/д |
Оноосон нэр, Бүртгэлтэй улсын нэр |
Улсын бүртгэлийн дугаар |
Регистрийн дугаар |
||||||||||
1 |
|
|
|
||||||||||
2 |
|
|
|
||||||||||
... |
|
|
|
||||||||||
Хуулийн этгээд, банкны хувьцааг шууд болон шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол доорх хүснэгтийг бөглөнө үү. |
|||||||||||||
|
Оноосон нэр, |
Эзэмшлийн хувь |
Улсын бүртгэлийн дугаар, |
||||||||||
1 |
|
|
|
||||||||||
2 |
|
|
|
||||||||||
... |
|
|
|
||||||||||
IV.Гэр бүлийн байдал (гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчийн мэдээллийг оруулна уу) |
|||||||||||||
|
Овог, нэр, Регистрийн дугаар |
Таны юу болох |
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал |
||||||||||
1 |
|
|
|
||||||||||
2 |
|
|
|
||||||||||
... |
|
|
|
||||||||||
VI.Харилцагч банк |
|||||||||||||
1 |
|
||||||||||||
2 |
|
||||||||||||
... |
|
Иргэний үнэмлэх/паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг товч намтрын хамт хавсаргав.
Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.
(нэр) (гарын үсэг)
........... оны ...... сарын ......-ний өдөр
Хавсралт 4
.......... БАНКНЫ НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ ЭТГЭЭД,
БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН, БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГАД ТОМИЛОГДОХ ЭТГЭЭДИЙН АСУУЛГА
1 |
Та өөр улсын эрх бүхий байгууллагад зөвшөөрөл авах хүсэлт гаргаж байсан уу? Таны хүсэлтийг хүлээж аваагүй, эсвэл татгалзсан тохиолдол бий юу? |
|
2 |
Та аль нэг улсад иргэний, эрүүгийн шүүхийн шийдвэрээр ял, шийтгэл эдэлж байсан уу (18 нас хүрэхээс өмнө үйлдэж байсан гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл эзэмшихтэй холбоотой зөрчлийг хялбарчилсан журмаар шийдвэрлэсэн бол энд хамаарахгүй)? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. |
|
3 |
Санхүүгийн байгууллагатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд холбогдож байсан уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү. |
|
4 |
Та гишүүн байсан мэргэжлийн байгууллагын шийдвэрээр сахилгын хариуцлага хүлээж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү. |
|
5 |
Та өмнө нь луйвар, залилан, эсвэл ижил төрлийн гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй орлогын талаар мэдүүлэг өгч байсан уу (хараат бус шинжээчээр ажиллаж байсан бол хамаарахгүй)? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү. |
|
6 |
Та, эсвэл таны хувьцаа эзэмшдэг, захирал, гүйцэтгэх удирдлага, мөн/эсвэл ажилтнаар нь ажилладаг, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлдэг байгууллага, нөхөрлөл нь төрийн, мэргэжлийн, эсвэл бусад төрлийн зохицуулагч байгууллагын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд холбогдож байсан уу? Хэрэв тийм бол энэ талаар мэдээлэл өгнө үү. |
|
7 |
Таныг албан тушаалаас тань огцруулж байсан, эсвэл албан тушаалд томилогдохтой холбогдуулан татгалзаж байсан уу? Хэрэв тийм бол энэ талаар мэдээлэл өгнө үү. |
|
8 |
Таныг өөр улсад шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцож байсан уу? Хэрэв тийм бол холбогдох мэдээллийг өгнө үү. |
|
9 |
Та өөр улсад шүүхийн шийдвэрээр төлбөр барагдуулах шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болж байсан уу? Хэрэв тийм бол холбогдох мэдээллийг өгнө үү. |
|
10 |
Та хуулийн этгээд үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэхтэй холбоотой, эсвэл хуулийн этгээдийн удирдлага, ажилтны эсрэг залилан, эрх мэдлээ урвуулан ашиглах, бусад албан тушаалын гэмт хэрэгт холбогдон аль нэг улсад иргэний болон эрүүгийн хэрэг үүсгэгдэн шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж байсан уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү. |
|
11 |
Таны удирдан чиглүүлж байсан, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан, хувьцаа эзэмшиж байсан, эсвэл ажилтан нь байсан байгууллага, нөхөрлөл нь өр төлбөрөө бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн барагдуулж чадаагүй тохиолдол бий юу? Таныг албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа нэг жилийн дотор ийм тохиолдол гарсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү. |
|
12 |
Таны удирдан чиглүүлж байсан, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан, хувьцаа эзэмшиж байсан, ажилтан нь байсан байгууллага, нөхөрлөл үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө цуцлуулж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү. |
|
13 |
Та итгэлцэл, фидуци болон эдгээртэй адилтгах бусад төсөөтэй харилцааг тодорхой шалтгааны улмаас шаардсаны дагуу дуусгавар болгож байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү. |
|
14 |
Та энэ байгууллагад хэн нэгэн гуравдагч этгээдийн удирдлага, зааварчилгааны дор ажиллах/ажиллаж байна уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. |
|
15 |
Та холбогдох хууль эрх зүй, зохицуулалтын болон мэргэжлийн стандарт шаардлагыг дагаж мөрдөхөд бэлэн үү? |
|
Би энэ тодорхойлолтыг бөглөн өгснөөр мэдүүлсэн бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд гэдгийг баталж байна. Мөн дээр дурдсан хуулийн дагуу үйл ажиллагаа
эрхэлдэг байгууллагын захирал, гүйцэтгэх удирдлагаар ажиллах хугацаанд, эсвэл хувьцаа эзэмшигч байх, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэх хугацаанд энэ
асуулгад мэдүүлсэн мэдээлэлд өөрчлөлт орох тохиолдолд эрх бүхий байгууллагад 21 хоногийн дотор мэдэгдэх болно.
Овог, нэр________________ Гарын үсэг________________ Огноо________________
Хавсралт 5
…………………………………… БАНКНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Банк нь үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан бөгөөд үйл ажиллагаандаа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (програм хангамжийн нэрийг бичнэ) програм хангамж ашиглаж, програм хангамж нь мэдээллийн нууцлал, найдвартай ажиллагааг хангасан болохыг баталж байна.
Банк нь үйл ажиллагаа эрхлэхэд зориулж Улаанбаатар хот ( . . . . . . . . . . . . . .аймаг)-ын . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (хаяг) орших үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан (түрээсэлсэн) (аль нь болохыг доогуур нь зурах) бөгөөд энэхүү байр нь нийт. . . . . . . . . . . . метр квадрат талбайтай, банкны үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой бөгөөд банкны аюулгүй ажиллагааг хангах харуул хамгаалалтын. . . . . . . . . . . . . . . . . компанитай болон дохиолол хамгаалалтын . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . компанитай гэрээ байгуулахаар урьдчилан тохиролцсон болно.
Хавсралт:
1.Банкны үйл ажиллагаа эрхлэх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн барьцаанд байгаа эсэхийг тодорхойлсон баримт бичиг, түрээсэлсэн бол түрээсийн гэрээ.
2.Банкны програм хангамжийг нийлүүлж байгаа этгээдтэй хийсэн гэрээ, Монголбанкны банк хоорондын сүлжээ болон зээлийн мэдээллийн сантай холбогдож, ажиллахад бэлэн болсныг нотлох баримт.
3.Харуул хамгаалалтын болон дохиолол хяналтын компанитай гэрээ байгуулахаар урьдчилан тохирсон болохыг нотлох баримт.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА (гарын үсэг) (нэр)
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ (гарын үсэг) (нэр)
Хавсралт 6
БАНКНЫ ДҮРЭМ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР
Банкны дүрэмд Банкны тухай хуулийн 21.1, Компанийн тухай хуулийн 16.2-т заасан шаардлагаас гадна дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
1.Банкны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2.Өмчлөлийн болон байгуулагдсан хэлбэр, үйл ажиллагаа явуулах, ажил үйлчилгээ эрхлэх чиглэл;
3.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах нөхцөл;
4.Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах хороо, тэдгээрийн гишүүдийг томилох, чөлөөлөх журам, эрх, үүрэг, хариуцлага;
5.Банкны тухай хуулийн 33 дугаар зүйл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас баталсан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх тухай журмын шаардлагыг хангасан Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага;
6.Эрх бүхий албан тушаалтнуудын үүрэг, хариуцлага, банк их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд баримтлах журам, энэ талаарх удирдлагын бүрэн эрх;
7.Дотоод аудитын газрын бүрэн эрх, үүрэг, хариуцлага;
8.Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн бүрэн эрх, үүрэг, хариуцлага;
9.Банк, банкны ажилтны нэр хүндийг хамгаалах, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг тусгасан бодлого;
10.Хувьцааг арилжих, бусдад шилжүүлэх, харилцан хязгаарлалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан журам;
11.Банк татан буулгах үндэслэл, банкны удирдлагын буруутай үйл ажиллагаанаас харилцагчдад учруулсан хохирлыг барагдуулах арга хэлбэр, хариуцлага хүлээх зарчим;
12.Шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.
Хавсралт 7
БАНК БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР
Банк байгуулах эдийн засгийн үндэслэлд дор дурдсан асуудлыг тусгана. Үүнд:
1.Улс орны эдийн засаг, банкны системийн өнөөгийн нөхцөл байдал, хандлага болон онцлогийг судалж, банкны системд шинэ банк байгуулах шаардлага болон шинэ банк байгуулагдсанаар үүсэх нөлөөллийн судалгааг эдийн засгийн үндэслэлтэй тооцоололд суурилан гүйцэтгэх.
2.Байгуулах банкны үйл ажиллагааны цар хүрээ, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинээр нэвтрүүлэх арга хэрэгсэл, техник технологийг тодорхойлж, банкны системд үзүүлэх эерэг нөлөөллүүдийг тодорхой тусгах.
3.Банкны эхлэлтийн тайлан тэнцэл болон банк байгуулагдан үйл ажиллагаа эрхэлж эхлэхээс хойш хэрэгжүүлэх 3 жилийн хугацааны санхүүгийн төсөл, бизнес төлөвлөгөөг боловсруулах.
4.Байгуулах банкны эрхлэх үйл ажиллагаа, ажил үйлчилгээний ерөнхий нөхцөлийг тусгаж, холбогдох журам, заавар боловсруулах.
5.Байгуулах банкны эрсдэлийг илрүүлэх, тооцох, хэмжих, үнэлэх, дүгнэх, удирдах арга хэрэгсэл болон дотоод хяналтын зохистой механизмыг хэрхэн бүрдүүлэхийг тодорхойлсон баримт бичиг боловсруулах.
Банкны бизнес төлөвлөгөө боловсруулах
Бизнес төлөвлөгөө нь тухайн банкны хэтийн хөгжил, зорилтыг тодорхойлж, энэ зорилтоо амжилттай биелүүлж, үр дүнд хүрэхийн тулд банкны бүтэц, зохион байгуулалт, эрхэлж буй ажил, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, банкны санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримт бичиг юм.
Банк байгуулагч нь бизнес төлөвлөгөөг байгуулах банкны үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулах бөгөөд банк байгуулагдан үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүр нь тодорхой хугацаа, хариуцах эзэн, тайлбар, танилцуулгатай хийгдсэн байна.
Банкны бизнес төлөвлөгөөнд дараах асуудлуудыг тусгана Үүнд:
1.Банкны бизнесийн хэтийн төлөв, зорилт. Энэ хэсэгт банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд дараах асуудлын талаар баримтлах бодлого, байр суурийг он тус бүрээр төлөвлөж тусгана:
А.Банкны өмчлөл, үйл ажиллагааны хэлбэр, төрөл, ирээдүйн чиглэл, зах зээлд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, өрсөлдөгчид, цар хүрээ (нэгжийн тоо, байршил гэх мэт), харилцагчдын бүтэц, үйлчилгээний хөнгөн шуурхай болон итгэл найдвартай байдлыг бий болгох чиглэлээр нэвтрүүлэх ажил, үйлчилгээний шинэ арга хэлбэр, хэрэгсэл.
Б.Банкны актив, пассивын бүтэц, хэмжээ, зээл, хадгаламж, хүүгийн бодлого, зээлдэгчдийн бүтэц, тэдэнд хандах хандлага, тавих хяналтын арга хэлбэр.
В.Банкны онцлогтой уялдсан бусад арга хэмжээ.
2.Банкны бүтэц, зохион байгуулалт, түүнийг боловсронгуй болгох, удирдлагын ур чадварыг дээшлүүлэх талаар авах арга хэмжээ. Энэ хэсэгт банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд дараах асуудлын талаар баримтлах бодлого, байр суурийг он тус бүрээр төлөвлөж тусгана:
А.Тухайн банкны стратегийн зорилттой уялдсан бүтэц, зохион байгуулалт (банк нь актив пассивын хороо, зээлийн хороо, бүртгэл мэдээллийн, дотоод хяналтын болон чанаргүй зээлтэй ажиллах албыг заавал байгуулах шаардлагатай бөгөөд тухайн банкны цар хэмжээ, онцлог байдал, зайлшгүй шаардлагаас хамаарч удирдлагын бусад нэгжтэй байж болно), удирдлага, банкны үйл ажиллагаанд тавих хяналтын арга хэлбэр, шинэ хувь нийлүүлэгчидтэй харилцах харилцаа.
Б.Зээл олголт, түүнд тавих хяналт, эргэж төлүүлэх үйл ажиллагаа.
В.Банкны одоогийн эрхлэх үйл ажиллагаа болон ирээдүйд шинээр нэвтрүүлэх үйлчилгээний төрөл, хэрэгслийг зохицуулахад чиглэгдсэн бодлогын чанартай эрх зүйн баримт бичиг.
Г.Хот болон орон нутагт өөрийн нэгжийг байгуулах эсэх, түүний байршил, бүтэц зохион байгуулалт.
Д.Хүний нөөцийн байдал, ур чадвар.
Е.Банкны үйл ажиллагааны онцлогтой уялдсан бусад арга хэмжээ.
3.Санхүүгийн төсөл. Энэхэсэгт банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойших 3 жилийн хугацааг хамруулан дараах санхүүгийн баримт бичгийн төслийг он тус бүрээр улирлын хуваарьтай тооцож төлөвлөхөөс гадна банкны жилийн төсвийг хийж тусгана:
А.Банкны эхлэлтийн тайлан.
Б.Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улирал бүрийн тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан, мөнгөн хөрөнгийн урсгалын тайлангийн төсөөлөл.
В.Ашиг, ашигт ажиллагааны түвшний үзүүлэлтүүдийн улирал бүрээр тооцсон төсөөлөл.
4.Санхүү, төлбөрийн чадварын талаарх 3 жилийн хугацааны төсөл. Энэ хэсэгт Банкны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монголбанкнаас тогтоосон дараах шалгуур үзүүлэлтүүдийг банкны үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойших 3 жилийн хугацаанд хэрхэн хангаж ажиллах талаарх төлөвлөгөөг он тус бүрээр улирлын хуваарьтай тооцож тусгана:
А.Заавал байлгах нөөцийн хангалт.
Б.Зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа.
В.Зээлийн багцын чанарын үзүүлэлт.
Г.Эдийн засгийн нэг салбарт олгох зээл, нийт зээлийн өрийн үлдэгдлийн харьцаа.
Д.Нэг зээлдэгч, холбогдох этгээдүүдэд олгох зээлийн дээд хэмжээ.
Е Өөрийн хөрөнгийн хүрэлцээ.
Ё.Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар.
Ж.Актив, пассивын эргэн төлөгдөх хугацааны зөрүү.
З.Гадаад валютын позици (нээлттэй буюу хаалттай).
И.Эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд.
Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох Монголбанкны шийдвэр гарсан өдрөөс эхлэн банк нь энэ зааврын дагуу боловсруулсан бизнес төлөвлөгөөг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах үүрэгтэй.
Монголбанк нь банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүр энэхүү бизнес төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллана.
Текст томруулах
A
A
A