- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ГАДААДЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, ДҮРЭМ, СТАНДАРТЫГ БҮРТГЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 107 дугаар
тогтоолын хавсралт
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА,
ГАДААДЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, ДҮРЭМ,
СТАНДАРТЫГ БҮРТГЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандарт (цаашид “гадаадын норм, нормативын баримт бичиг” гэх)-ыг бүртгэх, хэрэглэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Барилгын салбарт шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй харилцааг гадаадын норм, нормативын баримт бичгээр зохицуулах, бүртгэх, хэрэглэхэд энэ журмыг мөрдөнө.
1.3. Олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр хэрэглэнэ.
1.4. Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй харилцаанд хэрэглэх гадаадын норм, нормативын баримт бичиг, техникийн зохицуулалт, барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцсэн тохиолдолд бүртгэж хэрэглэнэ.
Хоёр. Гадаадын норм, нормативын
баримт бичгийг бүртгэх
2.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадаадын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх хүсэлт гаргахад дор дурдсан материалыг бүрдүүлэн энэ журмын хавсралт 1-д заасан загварын дагуу Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
2.1.1. бүртгүүлж хэрэглэх гадаадын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх болсон шалтгаан, шаардлага, хамрах хүрээ, зориулалт, технологийн зарчим, эрүүл ахуйн болон аюулгүй байдлын шаардлагыг тусгасан дэлгэрэнгүй танилцуулга;
2.1.2. бүртгүүлж хэрэглэх гадаадын норм, нормативын баримт бичгийг гадаад улсын эрх бүхий байгууллагаас худалдан авсан талаарх албан ёсны баримт;
2.1.3. бүртгүүлж хэрэглэх гадаадын норм, нормативын баримт бичгийн эх хувь, баталгаат орчуулга;
2.1.4. Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын лавлагаа;
2.2. Гадаадын норм, нормативын баримт бичиг нь дор дурдсан ерөнхий шаардлагыг хангасан байна:
2.2.1. Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх;
2.2.2. Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй асуудлыг тусгасан байх;
2.2.3. Монгол Улсын байгаль, цаг уурын нөхцөл, газар хөдлөлт, инженер-геологийн болон бусад онцлогт тохирсон байх;
2.2.4. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, чанар, аюулгүй байдлын болон галын аюулгүй байдал, эрүүл ахуйн заавал мөрдөх шаардлага, зохицуулалттай зөрчилдөхгүй байх;
2.2.5. холбогдох гадаад улсад нийтээр заавал дагаж мөрдөх шинж чанартай байх.
2.3. Энэ журмын 2.1-д заасан байгууллага хүсэлтийг хүлээн авч, 60 хоногийн дотор багтаан дор дурдсан дарааллын дагуу шаардлага хангасан эсэхийг хянаж шийдвэрлэнэ:
2.3.1. салбарын 3-аас доошгүй тооны мэргэшсэн зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэнг томилж, санал дүгнэлт гаргуулна;
2.3.2. салбар дундын зохицуулалттай асуудалд хамаарах гадаадын норм, нормативын баримт бичигт холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна;
2.3.3. зохих бэлтгэлийг хангуулан холбогдох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ;
2.3.4. мэргэжлийн зөвлөлөөс дэмжсэн тохиолдолд салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.
2.4. Гадаадын норм, нормативын баримт бичгийг бүртгүүлэхээр гаргасан хүсэлт, холбогдох материал дутуу, шаардлага хангаагүй буюу мэргэжлийн болон салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөс дэмжээгүй тохиолдолд зохих журмын дагуу албан бичгээр буцаана.
2.5. Энэ журмын 2.1-д заасан байгууллага гадаадын норм, нормативын баримт бичгийг мэргэжлийн болон салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөс дэмжсэн тохиолдолд холбогдох материалын хамт барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Гурав. Гадаадын норм, нормативын
баримт бичгийг хэрэглэх
3.1. Мэргэжлийн болон салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэн гадаадын норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр бүртгэх, хэрэглэхийг зөвшөөрч батална.
3.2. Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хэрэглэхийг зөвшөөрч, бүртгэсэн гадаадын норм, нормативын баримт бичгийг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлснээр хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.
3.3. Энэ журмын 2.1-д заасан байгууллага гадаадын норм, нормативын баримт бичгийн бүртгэлийг энэ журмын хавсралт 2-ын дагуу хөтөлж, зохих журмын дагуу олон нийтэд мэдээлнэ.
3.4. Бүртгэгдсэн гадаадын норм, нормативын баримт бичгийг бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болно.
3.5. Гадаадын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх хугацааг 2 хүртэлх жилээр тогтооно.
Дөрөв. Бусад
4.1. Tухайн гадаадын норм, нормативын баримт бичиг шинэчлэгдэх, өөрчлөлт орох, хүчингүй болох тохиолдолд энэ журмын 2.1-д заасан байгууллага тухай бүр хүсэлт гаргасан этгээдэд болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.
4.2. Энэ журмын 4.1-д заасан тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадаадын норм, нормативын баримт бичгийг энэ журамд заасны дагуу дахин бүртгүүлнэ.
4.3. Гадаадын норм, нормативын баримт бичгийн баталгаат орчуулгын үнэн зөв байдлыг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцах бөгөөд маргаантай асуудал гарсан тохиолдолд гадаадын норм, нормативын баримт бичгийн эх хувийг баримтална.
---оОо--
Барилгын үйл лагаанд олон улсын
байгууллага, гадаадын барилга байгууламжийн
норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх
журмын 1 дүгээр хавсралт
ГАДААДЫН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙГ
БҮРТГҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ ТУХАЙ ХҮСЭЛТ
...... оны .....дугаар Дугаар ...... Улаанбаатар хот
сарын .....-ны өдөр
“БАРИЛГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА”-Д
1. ......................................................................................./иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн эрх ашигт харшлахгүй, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй дараахь гадаадын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх шаардлагатай байгаа тул бүртгэж хэрэглэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
Д/д |
Аль улсын норм, нормативын баримт бичиг болох |
Норм, нормативын баримт бичгийн эх хувийн нэр, дугаар, тэмдэглэгээ |
Баталгаат орчуулгын хувь, хуудасны тоо |
Хэрэглэх хүрээ |
Хугацаа |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. Дээр дурдсан гадаадын норм нормативын баримт бичгийн танилцуулга, эх хувь, холбогдох материал, монгол хэл дээрх албан ёсны баталгаат орчуулгыг хавсаргав.
3. Гадаадын норм нормативын баримт бичгийг хэрэглэх хугацаанд өөрчлөлт орсон тохиолдолд дахин бүртгүүлэх үүргийг хүлээнэ.
..........................................................................
/Гарын үсэг, нэр/
..............................
/огноо/
Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага,
гадаадын барилга байгууламжийн норм,
дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх
журмын 2 дугаар хавсралт
ГАДААДЫН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН БҮРТГЭЛ
Д/Д |
Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр |
Бүртгэсэн гадаадын норм, нормативын баримт бичгийн нэр |
Бүртгэсэн огноо |
Хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэрийн дугаар, огноо |
Хэрэглэх хугацаа |
|
Холбогдох орны хэлээр |
Баталгаат орчуулгын нэрээр |
|||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A