- Нүүр
- Сайдын тушаал
- УТГА ЗОХИОЛ, УРАН САЙХНЫ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 3 сарын 28-ны өдрийн
А/129 тоот тушаалын хавсралт
УТГА ЗОХИОЛ, УРАН САЙХНЫ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасан залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны шилдэг бүтээлийг шалгаруулах, дэмжих үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Энэхүү журмын 1.1 дэх хэсэгт заасан утга зохиол, уран сайхны бүтээлийг шалгаруулахад Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Соёлын тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг баримтална.
Хоёр. Сонгон шалгаруулалт
2.1.Залуучуудын болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) - ийг залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийн тушаалаар байгуулан ажиллуулна.
2.2.Зөвлөл нь залуучуудын болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн төлөөлөл, мэргэжлийн уран бүтээлч, найруулагч, соёл, урлаг судлаач, залуучуудын соёл, боловсролын төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 11-ээс доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
2.3.Зөвлөлийн дарга нь залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл байна.
2.4.Зөвлөл нь сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ.
2.5.Зөвлөлийн нийт гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
2.6.Зөвлөл бүтээлийг шалгаруулахдаа шударга, ил тод байх, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг баримтална.
2.7.Зөвлөл энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан агуулга бүхий утга зохиол, уран сайхны бүтээлийг шалгаруулах тухай мэдээллийг шалгаруулалт явуулахаас 45-60 хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
2.8.Энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан агуулга бүхий утга зохиол, уран сайхны бүтээлийг шалгаруулах тухай мэдээлэлд бүтээлд тавигдах шаардлага, бүрдэл, шалгаруулах зөвлөлийн хаяг, утасны дугаар, бүтээл хүлээн авах, бүртгэх, шалгаруулах байр, хугацаа зэргийг заана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зөвлөл тухай бүрд нь мэдээлнэ.
2.9.Зөвлөл шалгаруулалттай холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.9.1.шалгаруулалтыг зохион байгуулах;
2.9.2.бүтээлийг дүгнэх;
2.9.3.шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, шалгаруулалтад тэнцсэн бүтээлийн жагсаалтыг гаргах;
2.9.4.шалгаруулалтын үр дүнг мэдээлэх;
2.9.5.шалгаруулалт явуулах байр, бусад шаардагдах нөхцлийг хангах;
2.9.6.шалгаруулалт явуулсан тухай тайланг тэнцсэн бүтээлийн жагсаалтын хамт залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, шийдвэрийг албажуулах.
2.10.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгж зөвлөлийн үйл ажиллагаанд дараах чиглэлээрдэмжлэг үзүүлнэ:
2.10.1.шалгаруулалттай холбоотой асуудлаар зөвлөлийн дарга, гишүүдэд тухай бүр дэмжин тусалж, холбогдох мэдээллээр хангах;
2.10.2.шалгаруулалттай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
2.10.3.зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, явцыг баримтжуулах;
2.10.4.шалгаруулалтыг жилд нэг удаа зохион байгуулах;
2.10.5.шалгаруулалтын тайлан, шийдвэрийн төсөл боловсруулах;
2.10.6.шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу цэгцэлж, архивт шилжүүлэх.
Гурав. Шалгаруулалтад бүтээл нэр дэвшүүлэх
3.1.Шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээлд дараах шаардлагууд тавигдана:
3.1.1.энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан агуулгатай байх;
3.1.2.залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шалтгаан, үр дагавар, шийдэл, зөвлөмжийн хамтаар дэвшүүлсэн байх;
3.1.3.залуучуудын үзэл бодлыг тусгасан байх;
3.1.4.залуучуудын оролцоог хангасан байх.
3.2.Шалгаруулалтад утга зохиол, уран сайхны дараах төрлийн бүтээлийг нэр дэвшүүлж болно.
3.2.1.Утга зохиолын төрөл:
3.2.1.1. баримтат зохиол
3.2.1.2. намтар
3.2.1.3. роман
3.2.1.4. комикс
3.2.1.5. уран зөгнөлт зохиол
3.2.1.6. уянгын шүлэг
3.2.1.7. элэглэл
3.2.1.8. эссе
3.2.1.9. өгүүллэг
3.2.1.10. бусад
3.2.2.Уран сайхны бүтээлийн төрөл:
3.2.2.1.уран сайхны кино
3.2.2.2.богино хэмжээний кино
3.2.2.3.хөрөг нэвтрүүлэг
3.2.2.4.теле жүжиг
3.2.2.5.сурвалжлага
3.2.2.6.бусад
3.3.Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан утга зохиол, уран сайхны бүтээлд Залуучуудын хөгжлийг дэмжих сангаас дэмжлэг авахаар Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэхэд дараах бүрдлийг бүрдүүлнэ:
3.3.1.уран бүтээлчийн дэлгэрэнгүй анкет;
3.3.2.эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;
3.3.3.бүтээлийн онцлог, үр дүн, ач холбогдлыг танилцуулсан товч танилцуулга;
3.3.4.бүтээл нь тухайн ондоодотоодын болон олон улсын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан бол холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар.
Дөрөв. Шалгарсан бүтээлд дэмжлэг үзүүлэх
4.1.Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шагналын хэмжээг Залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батална.
4.2.Шилдэг бүтээлийг шалгаруулах ёслолын ажиллагааг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгана.
4.3.Шилдэг бүтээлд олгох шагналын зардлыг залуучуудын хөгжлийг дэмжих сангаас олгоно.
Тав. Бусад зүйл
5.1.Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шилдэг бүтээлийг шалгаруулсан тухай шийдвэр гаргана.
5.2.Шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон ном, товхимол хэлбэрээр нийтийн хүртээл болгоно.
5.3.Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийн асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.
-оОо-
Текст томруулах
A
A
A