A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын

2019 оны хамтарсан А/178,А/144 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

СПОРТЫН КЛУБЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Нэг. Шалгуур үзүүлэлтийн ангилал

1.1. Спортын клубын магадлан итгэмжлэлийн эрх бүхий хараат бус шинжээчид магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан спортын клубын иргэдэд идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх үйлчилгээ үзүүлж буй үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалтын чанарт магадлан итгэмжлэлийн үнэлгээг дараах ангилал тус бүрээр үнэлж дүгнэнэ. Үүнд:

1.1.1.Нийтлэг шалгуур

1.1.2.Үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн шалгуур

1.1.3.Сургалт-дасгалжуулалтын чанарын шалгуур

1.2.Магадлан итгэмжлэлийн үнэлгээний нийт үнэлгээг энэхүү журмын 1.1.1-1.1.3-т ангилсан шалгуур бүрээр тус тусад нь дүгнэх бөгөөд аль нэг ангиллын үнэлгээ 60-аас доош үнэлгээ авсан тохиолдолд магадлан итгэмжлэл олгохгүй байх үндэслэл болно.

Хоёр. Нийтлэг шалгуур

2.1.Нийтлэг шалгуур үзүүлэлт нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан спортын клубын Монгол Улсын холбогдох хууль, стандартаар хүлээсэн нийтлэг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хүснэгтэд зааснаар үнэлгээ өгнө.

Шалгуур

Үзүүлэлт

Үнэлгээ

Оноо

  1.  

Хууль, эрх зүйн чадамж

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шаардлагатай бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл.

0-1

40

Байгууллагын батлагдсан дүрэм, журам, бүтэц орон тоо, стратеги /бизнес/ үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө

0-4

40

Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байдал

0-4

40

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал

0-2

35

  1.  

Санхүү, эдийн засгийн чадамж

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, гэрчилгээ,

0-2

35

Цалин, урамшуулал, хөдөлмөр хамгааллын нөхцөл, ажилчдын сэтгэл ханамжийн үнэлгээ

0-2

35

Статистик, бүртгэл судалгааны материал

0-2

35

  1.  

Хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжүүлэх чадамж

Дотоод хяналт, ил тод байдлын хэрэгжилт

0-5

15

Байгууллагын үйл ажиллагааны тайлан гаргаж, харьяа нутаг дэвсгэрийн Биеийн тамир, спортын газарт тайлагнасан байдал

0-2

15

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

0-5

15

  1.  

Бусад

Нийгмийн үүрэг, хариуцлагын хэрэгжилт

0-5

10

Нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, оролцсон байдал

0-5

10

 

Гурав. Үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн шалгуур

3.1.Үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн шалгуураар магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан спортын клубын үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламж, заал, талбай, танхимын стандарт, үйлчлүүлэгчдийн идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх үеийн аюулгүй байдал, орчны эрүүл ахуйн стандартын шаардлага, хэрэгцээг хангасан байдалд өгөх үнэлгээ болно.

3.2.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан спортын клубын үйл ажиллагаа эрхэлдэг байр, талбай, заал, танхим нь өөрийн өмчлөлийн биш тохиолдолд үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн шалгуурт үнэлгээ өгөхөд өмчийн эзэмшигчийн төлөөллийг заавал байлцуулна.

3.3.Үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн орчны нийтлэг стандартын хэрэгжилтэнд цаашид батлагдан гарах спортын төрлийн стандартыг ишлэл болгон хэрэглэж болно.

3.4.Үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн шалгуур:

Шалгуур

Үзүүлэлт

Үнэлгээ

Оноо

1.

Спортын клубын үйлчилгээ үзүүлэх орчны нийтлэг стандартын ишлэл, хэрэгжилтийн шалгуур

Үйл ажиллагаа явуулж байгаа байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсвэл түрээсийн гэрээ

0-5

40

Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ. Нийтлэг шаардлага MNS 5538:2005

0-3

40

Усан бассейн, чийрэгжилтийн усан санд тавих ерөнхий шаардлага MNS 6182:2010

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015

0-3

40

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага. MNS 4996:2000

0-3

40

Агааржуулалтын систем. Ерөнхий шаардлага MNS 0012-4-006:1985

0-3

40

Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага. MNS 5525:2005

0-3

 

40

 

Цахилгааны галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага. MNS 5390:2004

Цанын бааз, мөсөн гулгуурын талбайн үйлчилгээ.Ерөнхий шаардлага стандарт. MNS 6000:2009

0-3

40

2.

Үйл ажиллагаанд мөрдлөг болгох эрх зүйн бичиг баримт, стандартын ишлэл, судалгааны шалгуур

Биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч. MNS 5323-12:2004

0-3

35

Эрүүл мэндийг хамгаалах технологи. Эмчилгээ үйлчилгээний түгээмэл үйлдлүүд MNS 4621:1998

0-3

35

Туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, зэрэг ахиулах, дадлагажуулах сургалтад хамруулсан байдал

0-3

 

35

Ажиллагчдын эрүүл мэнд, хувийн хэргийн бүрдүүлэлт, дэлгэрэнгүй судалгаа

0-3

 

35

Батлагдсан үйлчилгээний төлбөр хураамжийн тариф

 

0-3

 

35

3.

Үйл ажиллагаатай холбоотой бусад шалгуур

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдал

0-3

25

Үйлчилгээ үзүүлэх журам бусад лавлагаа мэдээллийг ил тод  байрлуулсан байх

0-3

25

Санал, хүсэлт,түүний шийдвэрлэлт

0-3

25

Ажилтан, албан хаагчдын ёс зүй, ур чадвар, харилцааны соёл

0-3

25

Хичээллэгчдийн дэлгэрэнгүй бүртгэл, судалгаа

0-3

25

Тухайн үйлчлүүлэгчид зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөр

0-3

25

Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө хийсэн байдал

0-3

25

Нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, оролцсон байдал

0-3

25

Нийгмийн үйл ажиллагаанд оролцсон байдал

0-3

25

Дөрөв. Сургалт-дасгалжуулалтын чанарын шалгуур

4.1.Сургалт-дасгалжуулалтын чанарын шалгуурт тухайн спортын клуб сургалт-дасгалжуулалт эрхэлж буй талаарспортын холбоонд бүртгүүлсэн бүртгэл, клубын сургалт-дасгалжуулалт эрхэлж буй дасгалжуулагч, арга зүйчид тавигдах шаардлага, мэдлэг ур чадвар, үйлчилгээнд баримтлах стандартын хэрэгжилт болон хичээллэгчдийн бие бялдрын түвшин зэрэгт үнэлгээ өгнө.

4.2.Сургалт-дасгалжуулалтын үнэлгээг

Шалгуур

Үзүүлэлт

Үнэлгээ

Оноо

  1.  

Сургалт-дасгалжуулалтын үйлчилгээ эрхлэх орчны стандартын шалгуур

Тухайн төрлийн спортын холбооны бүртгэл

0-1

30

Тухайн төрлийн стандартын хэрэгжилт

0-5

30

Тухайн төрлийн стандартад заасан орчны шаардлага хангасан байдал /стандарт тус бүрээр/

0-5

30

Стандартын дагуу боловсруулсан сургалт-дасгалжуулалтын төлөвлөгөө

0-5

30

  1.  

Хүний нөөцийн мэргэжил, ур чадварын шалгуур

Дасгалжуулагчийн мэргэжил, боловсролын гэрчилгээ, ур чадварын үнэлгээ

0-3

35

Арга зүйчийн мэргэжил, Боловсролын гэрчилгээ, ур чадварын үнэлгээ, 

0-3

35

Эмчийн боловсролын гэрчилгээ

0-2

35

Бусад шаардлагатай мэргэжлийн ажилтны мэргэжил, Боловсролын гэрчилгээ

0-3

35

Ажилтны нийгмийн хамгаалал, бичиг баримт, хувийн хэргийн бүрдэл

0-3

35

Дасгалжуулагч, арга зүйчийн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлсэн байдал

0-5

35

Сургалт семинар, хурал, зөвлөгөөнд оролцсон, зохион байгуулсан байдал

0-3

35

  1.  

Сургалт-дасгалжуулалтын чанарын шалгуур

Хичээллэгчдийн бие бялдрын түвшингийн үнэлгээний судалгаа

0-5

35

Хичээллэгчдийн үзүүлсэн антропометрийн бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн  өөрчлөлт, хэмжилт, үзүүлэлтийн судалгаа

0-5

35

Хичээллэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа

0-5

35