A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2019 оны 51 дүгээр тогтоолын хавсралт

Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос тусгай зөвшөөрөлтэйгөөр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээд /цаашид “зохицуулалттай этгээд” гэх/-тэй холбоотой дампуурлын хэрэг үүссэн, татан буулгаж болзошгүй нөхцөл байдал бий болсонтой холбоотой харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч өөрийн үйл ажиллагаандаа Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хорооноос батлан гаргасан холбогдох журмыг баримтална.

1.3.Хорооноос онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэж, эрх хүлээн авагч томилсонтой холбогдуулан тухайн зохицуулалттай этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд ийнхүү гомдол гаргасан нь эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох үндэслэл болохгүй.

Хоёр. Хорооноос авах арга хэмжээ, эрх хүлээн авагчид тавигдах шаардлага

2.1.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87.1-д заасан болон дараах тохиолдолд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзнэ:

2.1.1.Зохицуулалттай этгээд буюу хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж,дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан;

2.1.2.Хорооноос тогтоосон төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангахгүй болж тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанаас хойш 3 сарын хугацаанд зөрчлийг засаж, үзүүлэлтийг хангаагүй;

2.1.3.Хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйлажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар бүлэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон.

2.2.Энэ журмын 2.1-д заасан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хорооны шийдвэрээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87.2-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх хүлээн авагчийг нэн даруй томилно.

2.3.Хорооны уг шийдвэрт дор дурдсан зүйлсийг тусгах бөгөөд шийдвэрийн талаар нийтэд мэдээлнэ.

2.3.1.Эрх хүлээн авагч томилогдсон зохицуулалттай этгээд, түүний салбарын нэр, оршин байгаа газар, хаяг;

2.3.2.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авах арга хэмжээ авах үндэслэл;

2.3.3.Зохицуулалттай этгээдэд эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх болон түүний үргэлжлэх хугацаа;

2.3.4.Хорооноос томилогдсон эрх хүлээн авагчийн овог нэр, түүнд туслах ажлын хэсгийн бүрэлдэхүүн.

2.4.Шаардлагатай гэж үзвэл Хорооны шийдвэрээр эрх хүлээн авагч болон түүнд туслах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөх буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг нь сунгаж болно. Сунгах болсон шалтгаан, нөхцөлийг шийдвэрт тодорхой тусгасан байна.

2.5.Эрх хүлээн авагч нь Хорооны ажилтан, үнэт цаасны зах зээлийн ажлын туршлагатай иргэн болон хуулийн этгээд байж болох бөгөөд тухайн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

2.5.1.Хорооны ажилтан болон бусад иргэн бол:

2.5.1.1.эдийн засаг, эрх зүйн дээд боловсролтой, ажлын туршлагатай, ёс зүйн төлөвшилтэй байх;

2.5.1.2.ял шийтгэлгүй байх;

2.5.1.3.тухайн зохицуулалттай этгээдтэй бизнесийн харилцаагүй бөгөөд сонирхлын зөрчилгүй байх;

2.5.1.4.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29, 4.1.30-д заасан этгээд биш байх;

2.5.1.5.үнэт цаасны зах зээлд 5-аас доошгүй жил ажилласан байх.

2.5.2.Эрх хүлээн авагч нь хуулийн этгээд бол энэ журмын 2.5.1-д зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна.

2.5.2.1.үйл ажиллагаанаас үүдэн гарах хариуцлагыг хүлээх хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй байх;

2.5.2.2.зохицуулалттай этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хэвийн хангаж чадах туршлагатай нь урьд болон одоо эрхэлж байгаа үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлогдсон байх;

2.5.2.3.хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.

2.6.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь үйл ажиллагаандаа тусгай тэмдэг, албан хэвлэмэл хуудас, маягтыг хэрэглэж болно.

2.7.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагчийн ажиллах нөхцөл, бусад зүйлийг Хороо болон эрх хүлээн авагчийн хооронд байгуулах гэрээнд нарийвчлан тусгана.

2.8.Онцгой нөхцөл байдал үүссэн зохицуулалттай этгээдийн бүртгэлийг Хороо хөтөлнө.

Гурав.Эрх хүлээн авагчийн эрх үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1.Онцгой нөхцөл байдал үүссэн зохицуулалттай этгээдийн удирдлагын бүрэн эрх нь эрх хүлээн авагчид шилжинэ.

3.2.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87.4-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.2.1.Зохицуулалттай этгээдийн тодорхой үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;

3.2.2.Зохицуулалттай этгээдийн бусдад төлөх төлбөрийг зогсоох, төлбөрийн хэмжээг хязгаарлах;

3.2.3.Зохицуулалттай этгээдийн хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах, зээлийн хүү, үйлчилгээний хөлсний хувь хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах;

3.2.4.Зохицуулалттай этгээдийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

3.2.5.Зохицуулалттай этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд зохицуулалттай этгээдийг төлөөлөн оролцох.

3.3.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87.4-д заасан эрх хэмжээний хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дор дурдсан үүргийг хүлээнэ:

3.3.1.өөрийн үйл ажиллагаандаа Үнэт цаасны зах зээлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, Хорооноос баталсан эрх зүйн актыг мөрдөх;

3.3.2.томилогдсон өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор тухайн зохицуулалттай этгээдийн санхүү, төлбөрийн чадварын байдалд дүгнэлт гаргах, авах арга хэмжээний талаарх саналыг гаргах;

3.3.3.цаашид авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сар бүр Хороонд мэдээлэл хүргэх.

3.4.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87.2-д заасан арга хэмжээг нэн даруй авахаас гадна дараах арга хэмжээг авна:

3.4.1.тус зохицуулалттай этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн талаар тухайн этгээдийн удирдлага, нийт ажилтнуудад танилцуулж, энэ талаарх мэдэгдлийг нийтэд хүргэх;

3.4.2.зохицуулалттай этгээдийн бүх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бие даан шийдвэр гаргаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

3.4.3.эрх хүлээн авагч томилогдсон өдрөөр тасалбар болгон тус зохицуулалттай этгээдийн санхүүгийн гүйлгээг хааж, орлого, зарлагын тайлан тэнцлийг гаргуулан, гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогчоор гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулах;

3.4.4.зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнаас албан үүргээ гүйцэтгэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг авах;

3.4.5.томилогдсон өдрийн байдлаар зохицуулалттай этгээд, түүний бүх эд хөрөнгө, баримт бичиг /боловсон хүчний хувийн хэрэг, материал, архив, бичиг хэрэг, тэнцлийн гадуурх данс тооцоо/-ийг тоолж, бүртгэн энэ тухай тайлан мэдээг доорх хавсралтын дагуу гаргуулан хяналтандаа авна:

3.4.5.1.зохицуулалттай этгээд, түүний нэгжийн захирал, ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч нарын хариуцаж өгсөн мэдээ, бүртгэлийг баталгаа тодорхойлолтын дагуу /Хавсралт 1/;

3.4.5.2.зохицуулалттай этгээдийнсанхүүгийн тайланг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулаххорооны даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн  221/331дүгээр  хамтарсан тушаалаар батлагдсан “Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх дансны жишиг жагсаалт, санхүүгийн тайлан болон түүний тодруулгын маягт”-ын дагуу;

3.4.5.3.зохицуулалттай этгээдийн касс үнэ бүхий зүйлсийг тоолж шалгасан тухай дүнг актаар /Хавсралт 2/;

3.4.5.4.зохицуулалттай этгээдийн төлбөр хийхээр хүлээлгэж буй баримтыг жагсаалтаар /Хавсралт 3/;

3.4.5.5.Хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн 3 дугаар хавсралтаар батлагдсан “Зохицуулалттай этгээдийн эрсдэлийн сангийн журам”-д заасан үйл ажиллагааны эрсдэлээс хамгаалах сангийн хүрэлцээний тухай тайлан;

3.4.5.6.зохицуулалттай этгээдийн үнэт цаасны хадгаламжийн байгууллагад хадгалагдаж буй үнэт цаасыг жагсаалтаар /Хавсралт 4/;

3.4.5.7.зохицуулалттай этгээдийн төлбөр тооцоо гүйцэтгэх банк дахь дансдын үлдэгдлийн талаарх тайлан /Хавсралт 5/;

3.4.5.8.зохицуулалттай этгээдийн сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн хэлцлийг жагсаалтаар /Хавсралт 6/;

3.4.5.9.зохицуулалттай этгээдийн харилцагчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /Хавсралт 7/;

3.4.5.10.зохицуулалттай этгээдийн харилцагчдын данснаас гарсан мөнгөн хөрөнгийн жагсаалт;

3.4.5.11.зохицуулалттай этгээдийн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /Хавсралт 8/;

3.4.5.12.зохицуулалттай этгээдийн үндсэн хөрөнгө, эд хогшлын бүртгэл /Хавсралт 9/;

3.4.5.13.зохицуулалттай этгээдийн хангамжийн материалын бүртгэл /Хавсралт 10/;

3.4.5.14.зохицуулалттай этгээдийн өр төлбөрийн судалгаа /Хавсралт 11/;

3.4.5.15.зохицуулалттай этгээдийн архивын маягт, захиалгын гэрээнүүдийн бүртгэлийн жагсаалт/Хавсралт 12/;

3.4.5.16.зохицуулалттай этгээдийн тамга, тэмдэг хүлээлцсэн тухай акт /Хавсралт 13/;

3.4.5.17.зохицуулалттай этгээдийн номинал данс дахь харилцагчийн үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн тухайлсан бүртгэлийн жагсаалт;

3.4.5.18.харилцагчтай байгуулсан үнэт цаасны данс нээлгэх гэрээ, холбогдох бусад баримтууд;

3.4.5.19.зохицуулалттай этгээдийн ашиглаж байсан програм хангамжид бүртгэгдсэн харилцагчийн мэдээллүүд, захиалгын бүртгэл;

3.4.5.20.даатгалын баримт бичиг, зохицуулалттай этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхээс гарсан шийдвэр, хэрэгжилтийн талаар хэрэг бүрээр хийсэн бүртгэл;

3.4.5.21.хувь нийлүүлсэн хөрөнгийн  бүтцийн судалгаа;

3.4.5.22.бусад шаардлагатай баримт, материал.

3.4.6.Үйл ажиллагааны тайланг гаргаж Хороонд хүргүүлэх, зохицуулалттай этгээдийг татан буулгах нэхэмжлэлийг шүүхэд гаргах.

3.5Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь энэ журмын 3.4-д дурдсан ажиллагааг гүйцэтгэх явцад зөрчил дутагдал илэрвэл хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээг авч, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар хууль, хяналтын байгууллагуудад хандаж шийдвэрлүүлнэ.

3.6.Тайлан тэнцлийн холбогдох дансдын үлдэгдэл үндсэн баримттай зөрвөл энэ талаар тухайн этгээдийн удирдлага, холбогдох бусад этгээдэд мэдэгдэж, зөрүүг тохируулах, баримтжуулах, холбогдох эрх бүхий байгууллагад зөрчилтэй асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.

3.7.Зохицуулалттай этгээдээс хийгдсэн төлбөр, шилжүүлэг нь зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэй үзсэн шинжтэй бол тухайн этгээдийн эрхийг хүлээн авах ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь тухайн этгээдийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг дор дурдсанаас бусад тохиолдолд хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана:

3.7.1.бусдад шилжүүлсэн эд хөрөнгө нь уг эд хөрөнгийн зах зээлийн үнээр төлөгдсөн;

3.7.2.зохицуулалттай этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтанд олгосон цалин хөлс нь тэдгээрт урьд олгож байсан цалин хөлсний ердийн хэмжээнээс хэтрээгүй /шагнал, бусад тусгай нэмэгдэл үүнд хамаарахгүй/.

Дөрөв. Зохицуулалттай этгээдийн харилцагчийг бусад этгээдэд шилжүүлэх

4.1.Онцгой нөхцөл байдал үүссэн зохицуулалттай этгээдийн харилцагчдыг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр өөр этгээдэд шилжүүлнэ.

4.2.Эрх хүлээн авагчийнсанал болгосон 7 хүний бүрэлдэхүүнтэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах комисс /цаашид “комисс” гэх/-ыг Хорооны даргын шийдвэрээр томилно. Уг комисс нь Хорооноос 3, гишүүнчлэл бүхий арилжаа эрхлэх байгууллага, мэргэжлийн холбоо, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төлбөр тооцооны байгууллагаас тус бүр 1 төлөөллөөс бүрдэнэ.

4.3.Комисс уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа Иргэний хууль,холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

4.4.Уралдаант шалгаруулалтад оролцох сонирхолтой эрх бүхий компанийг шаардлагатай мэдээллээр хангах үүргийг комисс хүлээнэ.

4.5.Комиссын гишүүд эрх бүхий зохицуулалттай этгээдүүдээс ирүүлсэн уралдаант шалгаруулалтын материалтай танилцаж, гишүүн тус бүр энэ журмын 5.1, 5.2-т заасан заалт тусбүрээр 3 хүртэл оноо өгч дүгнэнэ.

4.6.Комисс уралдаант шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг уралдаант шалгаруулалтын материал хүлээж авах сүүлчийн хугацаанаас хойш ажлын 10 өдрийн  дотор шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг ажлын 5 хүртэл өдрөөр  сунгаж болно.

4.7.Комисс нь уралдаант шалгаруулалтын эцсийн дүнг гаргаж тухайн зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагчид танилцуулах бөгөөд эрх хүлээн авагч нь онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг шалгарсан эрх бүхий компанид шилжүүлэх саналыг Хороонд ажлын 3 өдрийн дотор танилцуулна.

4.8.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн үйл ажиллагаа явуулж байсан хугацааны хэлцлийн жагсаалт, харилцагчдын талаарх мэдээлэл, харилцагчийн данснаас гарсан мөнгөний жагсаалтыг Хорооны шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор акт үйлдэн шалгарсан эрх бүхий компанид хүлээлгэн өгнө. Актыг 3 хувь үйлдэх бөгөөд хувь тус бүрийг Хороо, эрх хүлээн авагч, уралдаант шалгаруулалтад шалгарсан этгээд хадгална.

Тав.Уралдаант шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага

5.1.Уралдаант шалгаруулалтад Хорооноос үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани оролцох бөгөөд тухайн хуулийн этгээд ньдараахшаардлагыг хангасан байна:

5.1.1.үйл ажиллагаагаа сүүлийн 3 жилийн хугацаанд тогтмолявуулсан байх;

5.1.2.шилжүүлж авсан харилцагчдад үйлчлэх салбар нээн ажиллуулах санхүүгийн болон хүний нөөцийн боломжтой байх;

5.1.3.хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

5.1.4.үнэт цаасны төлбөр тооцоо болон харилцагчдын хувьцаагөмчлөгчийнзөвшөөрөлгүй зарах зэрэг хууль бус үйлдэл гаргаж байгаагүй байх;

5.1.5.тухайн жилд компани болон албан тушаалтан Хорооноосзахиргааны шийтгэл хүлээгээгүй байх;

5.1.6.үнэт цаасны зах зээлийн тухай болон холбогдох бусад хуультогтоомж, Хорооноос баталсан журам, зааврыг биелүүлж ажилладаг байх;

5.1.7.комисс нэмэлт шаардлага тавьж, материал шаардаж болохбөгөөд үүнийг комиссын гишүүдийн олонхын саналааршийдвэрлэнэ.

5.2.Уралдаант шалгаруулалтад оролцох компани дараах материалыг комисст битүүмжлэн ирүүлнэ:

5.2.1.уралдаант шалгаруулалтад оролцох болсон шалтгаан, зорилго;

5.2.2.харилцагчдыг шилжүүлэн авснаар үүсэх үйл ажиллагааны үрашгийн тооцоо, бизнес төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн төсөл;

5.2.3.шинээр байгуулах салбарт ажиллах мэргэжилтний талаарх мэдээлэл;

5.2.4.шилжүүлж авах харилцагчдад үйлчлэх салбарын ажлын байрыг хэрхэн шийдвэрлэх талаарх танилцуулга;

5.2.5.харилцагчдад хүргэх үйлчилгээг хэрхэн шуурхай болгож, сайжруулах санал төлөвлөгөө;

5.2.6.салбарын үйл ажиллагааны дотоод журам, салбарын үйлажиллагаанд хяналт тавих журмуудын төсөл;

5.2.7.онцгой нөхцөл байдал үүссэн зохицуулалттай этгээдээс харилцагчдад учруулсан хохирлыг хариуцах эсэх, хэрэв хариуцвалямар хэмжээгээр хариуцах.

5.3.Уралдаант шалгаруулалтад оролцох эрх бүхий этгээд нь энэ журмын 5.2-т заасан баримт материалыг уралдаант шалгаруулалт зарлагдсанаас хойш ажлын 20 өдөрт багтаан комисст ирүүлнэ. Уралдаант шалгаруулалтын зарлалд материал хүлээж авахсүүлчийнхугацааг тусгана.

5.4.Энэ журмын 5.3-т заасан хугацаанд ямар нэг этгээдээс хүсэлт ирүүлээгүй тохиолдолд онцгой нөхцөл байдал үүссэн зохицуулалттай этгээдийн харилцагчдыг шилжүүлэх асуудлыг эрх хүлээн авагч тусгай зөвшөөрөлбүхий, аль тохиромжтой, шаардлага хангахуйц этгээдтэй тохиролцож шийдвэрлэх аргахэмжээ авна.

5.5.Онцгой нөхцөл байдал үүссэн зохицуулалттай этгээдийн харилцагчийн зөвшөөрөлгүйгээр тэдний хувьцааг худалдсан, мөнгөн хөрөнгийг ашигласан хуульбус үйлдэлтэй холбоотой асуудлыг тухайн харилцагчийг шилжүүлэн авсанкомпани хариуцах саналаа энэ журмын 5.2.7-д зааснаар ирүүлээгүй бол хариуцахгүй. Дээрх байдлаар үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх нь зөрчигдсөнхарилцагч эрхээ сэргээлгэж, гэм хороо арилгуулахаар холбогдох эрх бүхийбайгууллагад хандахад харилцагчийг шилжүүлэн авсан этгээд шаардлагатай, өөрт байгаа мэдээллээр хангах үүрэгтэй.

Зургаа. Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох

6.1.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа нь хийж гүйцэтгэсэн ажиллагааны тайланг гаргаж Хороонд танилцуулсан, тухайн хуулийн этгээдийг татан буулгахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дуусгавар болно.

6.2.Эрх хүлээн авагч нь хийж гүйцэтгэсэн ажиллагааны тайландаа өглөг, авлагыг барагдуулсан байдлын талаар тодорхой тусгаж, холбогдох санхүүгийн баримтыг хавсаргасан байна.

6.3.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь тухайн этгээдийн үнэт цаасны арилжааны хэлцлийн жагсаалтыг үндэслэн дараах баримтыг гишүүнчлэлтэй арилжаа эрхлэх байгууллагад нь хүлээлгэн өгнө:

6.3.1.захиалгын гэрээ, гэрээ дүгнэсэн акт;

6.3.2.харилцагчийн бүртгэл;

6.3.3.дилерийн даалгавар;

6.3.4.баталгаажуулсан хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн  үлдэгдэл.

Долоо. Зардал

7.1.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авахтай холбогдсон үйл ажиллагааны зардалтай холбоотой асуудлыг тухай бүр Хороо шийдвэрлэнэ.

Найм. Хяналт, хариуцлага

8.1.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авах арга хэмжээний хэрэгжилтэд Хороохяналт тавина.

8.2.Зохицуулалттай этгээдэд эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад эрх хүлээн авагчийн үйл ажиллагаанд саад учруулж, түүний зөвшөөрөлгүйгээр зохицуулалттай этгээдийн нэрийн өмнөөс, уг зохицуулалттай этгээдийн зардлаар аливаа үйл ажиллагаа явуулсан байвал эрх хүлээн авагч нь хууль бус аливаа үйлдэл /эс үйлдэл/-ийг зогсоож, гэрээ, хэлцлийг хүчингүй болгож, энэ буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээс үүдэн гарсан хохирлыг холбогдох этгээдээр нөхөн төлүүлэх болон бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

8.3.Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг өөрөө хариуцна. Үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь эрх хүлээн авагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

8.4.Энэ журмын холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.