A

A

A

Бүлэг: 1979

/БМИҮЗУЗөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

БМИҮЗ-ийн 2016 оны 001 дүгээр

тогтоолын нэгдүгээр хавсралт

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН

ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА

ШАЛГУУР 1.ЗАХИРГАА, УДИРДЛАГА

1.1.Алсын хараа, эрхэм зорилго

Сургалтын байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг, техник мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлогт нийцүүлэн оновчтой тодорхойлж баталгаажуулан, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үнэлж дүгнэх, сургуулийн байнгын, тогтвортой ажиллагааг хангах боломжийг бүрдүүлсэн байна. Алсын хараа, эрхэм зорилго, зорилтоо мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрэлт, шаардлагад нийцүүлэн тодорхой хугацаанд хянаж, шинэчилдэг байна.

1.1.1.Алсын хараа, эрхэм зорилго

Сургалтын байгууллагын нийгмийн эрэлт хэрэгцээ, гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны хэтийн төлөв, эрмэлзлийг илэрхийлсэн байна.

Эрхэм зорилго, зорилтууд тэдгээрийн хэрэгжилтийн талаарх үнэлгээ, дүгнэлтийг хамт олон, олон нийтэд ил тод мэдээлж, санал эрмэлзлийг тусган шинэчилж ажилладаг байна.

1.1.2.Байгууллагын зорилго, зорилт

Байгууллагын зорилго, зорилт нь хэрэгжих бодит боломжтой байхаар тодорхойлсон, хэрэгжилтийг хянах, үнэлэх, боловсронгуй болгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулдаг байна.

1.1.3.Сургалтын байгууллагын үнэт зүйл, соёл

Сургалтын байгууллагын үнэт зүйл, соёл, үйл ажиллагааны үндсэн зарчмыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тодорхойлж, хэрэгжүүлдэг байна.

1.2.Засаглал, эрх зүйн зохицуулалт

Сургалтын байгууллага хүмүүнлэг, ардчилсан зарчим, эрх зүйн орчинд суурилсан засаглал, бүтэц, зохион байгуулалттай байх бөгөөд түүгээрээ дамжуулан алсын хараа, эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, тогтмол хянах, үнэлэх, сургалтыг тасралтгүй чанаржуулах эрэлт, шаардлагыг хангаж ажилладаг байна.

1.2.1.Зохион байгуулалт

Сургалтын байгууллагын бүтэц зохион байгуулалт нь эрхэм зорилго, зорилт, хөгжлийн эрэлт, шаардлага, хууль тогтоомжид нийцэж, хамт олон, хувь хүн, түншүүдийн идэвхи санаачилга, хариуцлага, бүтээлч байдлыг өрнүүлж ажиллах нөхцөл боломжийг хангасан байна.

1.2.2.Засаглал

Сургалтын байгууллагын удирдлага шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх үйл ажиллагаанд хамт олон, түншүүд, олон нийтийн оролцоог хангах тогтолцоо бүрдэж төлөвшсөн байна.

1.2.3.Захиргаа

Захиргаа нь үндсэн зорилго, зорилтоо хэрэгжүүлж чадахуйц оновчтой бүтэц, зохион байгуулалт, мэргэжлийн, мэргэшсэн түвшний ажилтнуудтай байж, материаллаг болон санхүүгийн нөөцийг оновчтой бүрдүүлж, хуваарилж, үр ашигтай зарцуулж, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанарыг хариуцан ажилладаг байна.

1.2.4.Эрх зүйн орчин

Монгол Улсын хууль тогтоомжид үндэслэсэн, эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, хамт олон, хувь хүн, түншүүдийн эрх, эрх чөлөө, бүтээлч оролцоог дэмжсэн, мэргэжлийн ёс зүйд суурилсан, сургалтын байгууллагыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх, хамт олны үүрэг, хариуцлага, сахилга, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дэг журам, арга механизмыг тогтоосон эрх зүйн таатай, нээлттэй орчныг бүрдүүлж мөрддөг, хянаж боловсронгуй болгож ажилладаг байна.

1.2.5.Сургалтын байгууллагын бичиг хэрэг, бүртгэл, хяналт, архив

Сургалтын байгууллагын албан хэрэг, архивыг хууль, тогтоомж, стандартын дагуу хөтөлж, сургуулийн түүхэн эх сурвалж, ажиллагчид, хувь хүмүүсийн ажил амьдралтай холбогдол бүхий баримт бичгүүдийг найдвартай хадгалж хамгаалдаг, түүнд хяналт тавьж ажилладаг байна.

1.3.Төлөвлөлт, чанарын баталгаажилт

Сургалтын байгууллага нь бодлого, үйл ажиллагааны хэтийн, дунд хугацааны болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн, сургуулиа хөгжүүлэх, багшаа чадваржуулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг өндөржүүлэх, түншлэлийг шинэ шатанд гаргах зэргээр үйл ажиллагааны зохион байгуулалт, гүйцэтгэл, чанарын баталгаажилтыг хангаж, түүнд дүн шинжилгээ хийж үр өгөөжийг дээшлүүлж ажилладаг байна.

1.3.1.Төлөвлөлт

Хөгжлийн хэтийн төлөв, эрэлт, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж, төсөв, хөрөнгө оруулалттай уялдуулан үйл ажиллагааны төлөвлөлтийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийж хэрэгжүүлдэг механизм бүрдэж төлөвшсөн байна.

1.3.2.Чанарын удирдлага

Сургалтын байгууллагын дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээ нь сургуулийн хөгжил, сургалтын чанарын баталгааг хангахад чиглэж, салбар, нэгж, багш, ажилтнуудын бие даасан бүтээлч ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна.

Сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагааны чанарыг баталгаажуулах дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний тогтолцоог бүрдүүлж, ажиллах нөхцөл боломжийг хангадаг, боловсронгуй болгон шинэчилж ажилладаг байна.

1.4.Захиргааны хүний нөөц, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг

Сургалтын байгууллагын Эрхэм зорилго, зорилт, өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой, үр өгөөжтэй удирдлагаар хангаж чадахуйц мэргэжил, мэргэшилтэй захиргааны хүний нөөцийг бүрдүүлж, тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулж, тасралтгүй хөгжүүлдэг байна.

Сургалтын байгууллага нь үндсэн зорилт, зорилгоо хэрэгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж, бүрдүүлж, хуваарилж, ил тод нээлттэй зарцуулах, үр ашгийг өндөржүүлэх замаар холбогдох хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлж ажилладаг байна.

1.4.1.Захиргааны хүний нөөц

Сургалтын байгууллага нь захиргааны хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хөгжлийн талаар баримтлах бодлого, бүртгэл-мэдээллийн сан, дүрэм, журамтай түүнийгээ хэрэгжүүлж, боловсронгуй болгож мөрддөг байна.

Захиргааны ажилтнуудын мэргэжил, мэргэшлийн түвшин нь сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх чадамжтай байж, тэднийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, гадаад, дотоодын сургалтад хамруулж ажилладаг байна.

1.4.2.Удирдлагын мэдээлэл, харилцааны тогтолцоо

Сургалтын байгууллага нь орчин үеийн технологид суурилсан удирдлагын мэдээлэл, харилцааны системийг бүрдүүлж, үр дүнтэй ажиллуулж, боловсронгуй болгон хөгжүүлж ашигладаг байна.

1.4.3.Сургалтын байгууллагын үйл ажиллагааны чанар, үр ашиг

Сургалтын байгууллага нь өөрийн зохион байгуулалтын бүтэц, засаглалын тогтолцоо, хүний нөөцийн чадамж, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, эрхэм зорилго, зорилтынхоо агуулга, биелэлтэд тодорхой хугацааны давтамжтайгаар дүн шин жилгээ хийж, байгууллагын үр ашгийг тогтмол хянаж, системтэйгээр сайжруулдаг байна.

ШАЛГУУР 2УРГАХ БА СУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сургалтын байгууллага нь эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд сургалтын үр дүнд чиглэсэн техникийн болон мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг судалгаанд суурилан боловсруулж, сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшсэнбайна.Сургалтын агуулга, заах арга зүйг хөгжүүлэх, үнэлгээний оновчтой механизм бүрдсэн байна.Суралцагчдын сурч боловсрох хэрэгцээг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлснээр элсэгч төгсөгчийн тооны харьцааг тогтвортой түвшинд хүргэхийг эрмэлзэн ажиллана.

2.1.Сургуулийн зорилтууд

Сургалтын байгууллага нь эрхэм зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд чадамжид суурилсан сургалтын үр дүнд чиглэсэн, агуулга арга зүйгээ тасралтгүй сайжруулан ажилладаг байна.

2.2.Сургалтын төлөвлөгөө

Сургалтын төлөвлөгөө нь үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтын шаардлагыг хангасан сургалтын хэв шинжээс хамааруулан багтаамж, сургалтын норматив хугацаа, судлах чадамжийн нэр (хичээлийн нэр), дараалал, мэргэжлийн онол дадлагын харьцаа, шалгалтын хэлбэр зэргийг тусгасан бичиг баримт бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг хангасан байна.

2.3.Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд дурьдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих агуулга, арга зүй, үнэлгээний оновчтой хэлбэрийг бүрэн багтаасан нийтлэг шаардлагын дагуу иж бүрэн боловсруулан баталгаажуулсан баримт бичиг байна.

2.4.Сургалтын материал

Сургалтын хөтөлбөрт чадамжийн нэгж бүрээр шаардагдах сургах зүйн шаардлага хангасан хэвлэмэл болон хэвлэмэл бус материал, бодит үзүүлэн, загвар зэрэг материаллаг нөөцийг бүрдүүлсэн байна.

2.5.Багшийн заах арга, ур чадвар

Суралцагч төвтэй тэдний оролцоог дэмжсэн, сургалтын идэвхтэй арга, хэлбэрийг сонгон зохистой хослуулан хэрэглэх үйл ажиллагаа, сургалтын чанарын үр дүнг хангасан байна.

2.6.Сурах ба сургах үйл ажиллагааны явцын хяналт, үнэлгээний систем

Хөтөлбөрийн хяналт, шинжиилгээ, үнэлгээг тогтмол давтамжтай хийж хэвшсэн байна. Сургалтын хөтөлбөртстандартаар тогтоосон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийдэг байна.

ШАЛГУУР 3.БАГШ, АЖИЛТАН

Сургалтын байгууллага нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэн ажиллуулж, тэдний байнгын хөгжлийг дэмждэг байна.

3.1.Хүний нөөцийн бодлого, хэрэгжилт

Сургууль нь үйл ажиллагааныхаа тогтвортой хөгжлийг хангахуйц хүний нөөцөө төлөвлөх, бүрдүүлэх, хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэн, байнгын сайжруулалт хийж, хэрэгжүүлдэг байна. Сургууль нь хүний нөөцийн мэдээллийн сантай, түүнийгээ байнга баяжуулан ашигладаг байна.

3.2.Багш, ажилтны ажил үүргийн хуваарилалт, ажлын ачаалал

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг чанартай хэрэгжүүлэхийн тулд багш, ажилтны гүйцэтгэх ажил нь төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хэрэгжин, суралцагчдын төлөвшил, хөгжлийг хангахад чиглэгдсэн байна.

3.3.Багш, ажилтны сонгон шалгаруулалт, хөгжүүлэлт

Сургууль нь багш, ажилтны орон тоо, ур чадварын шаардлагыг тогтоон, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тасралтгүй хөгжлийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлэн ажилладаг байна.

3.4.Багш, ажилтны нийгмийн халамж

Сургуулийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн халамж үйлчилгээний бодлого нь багш, ажилтны ажлын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан шударга, уян хатан хэрэгжих тогтолцоотой, байнга шинэчлэгдэн сайжирч байна.

ШАЛГУУР 4. СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦЫН СУДАЛГАА, ХӨГЖИЛ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл явцын бүхий л үе шат, сургалтад оролцогч талуудын үйл ажиллагаанд байнга судалгаа хийж, дүгнэлт гарган мэргэжлийн сургалт - үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, шийдвэрт тусгах нь сургалтын технологийн шинэчлэл, багшийн хөгжил, сургалт үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх үндэс болно.

Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа, төслийг нийгмийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх, багш нарын судалгааны чадавхийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын болон үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

Судалгаа, хөгжлийн менежмент

Сургуулийн бүх багш, ажилтан, салбар, нэгжүүд сургалтын үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, багшийн хөгжил, сургалтын үр шимийг хүртэгч талуудын сэтгэл ханамж, төгсөгчдийн ажил эрхлэлт, ахиц дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн тоо, чанарын судалгаа гэх мэт гол гол чиглэлүүдээр судалгааны ажлыг багаар хэрэгжүүлэх тогтолцоотой болсон байна.

Чадамжид суурилсан сургалтын технологийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан сургууль бүр багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварын хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг багш нэг бүрийн чадамжийн өөрийн үнэлгээнд үндэслэн боловсруулж хэвшсэн байна.

Судалгаа хөгжлийн санхүүжилт

Сургуулийн санхүүгийн төлөвлөлтөд судалгаа, хөгжлийн үйл ажиллагаанд зориулсан төсвийн хэмжээг тодорхой тусгаж, үр дүнг тооцож, тайлагнадаг байна.

4.1.Сургалтын үйл ажиллагааны судалгаа, хөгжил

4.2.Багшийн ур чадар хөгжлийн судалгаа

4.3.Суралцагчид, төгсөгчид,эцэг эх,ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа

4.4.Ажил олгогчид,хөдөлмөрийн зах зээлийн судалгаа

4.5.Төгсөгчдийн ажил эрхлэлт, ахиц дэвшлийн судалгаа

ШАЛГУУР 5. СУРАЛЦАГЧДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Өөрийн эрхэм зорилго зорилтын дагуу суралцагчдын онцлогыг тодорхойлж тэдний оюун сэтгэлгээ болон хувь хүний хөгжлийг хөхүүлэн дэмжих орчныг бүрдүүлж үйлчилж ажиллана. Суралцагч төвтэй сургуулийн болон сургалтын үйлчилгээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнд хүрч, тасралтгүй сайжруулалт хайж байгаа байдлыг үнэлнэ.

5.1.Суралцагчдын хөгжил төлөвшил, нийгмийн хариуцлагын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт

Суралцагчдын дунд зохион байгуулдаг ажлууд нь тэдний идэвх оролцоо, сонирхолд түшиглэсэн нийгмийн хариуцлагатай иргэн байх шаардлагыг хангасан байна.

5.2.Суралцагчдад зориулсан халамж үйлчилгээний ажил, түүний үр дүн

 Мэргэжлийн боловсрол, сургалтыг сонирхсон бүх иргэдэд зориулсан хүртээмжтэй, чанартай эрүүл, аюулгүй, ногоон, мэдээлжсэн, халамжийн үйлчилгээний бодлого, зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлдэг байна.

5.3.Суралцагчдын дунд зохион байгуулдаг хөгжүүлэх ажил тэдгээрийн үр дүн

Суралцагчдын авьяас, чадвар, сонирхлыг нээж хөгжүүлэх ажлыг сургуулийн үйлчилгээний нэг гол зорилт болгосон байна.

5.4.Сургуулийн элсэлтийн ажлын зохицуулалт, төгсөгчдийг ажлаар хангах үйлчилгээний үр дүн

Гэрээ, захиалгатай элсэгчдийн тоог тасралтгүй нэмэгдүүлж төгсөгчдийг ажлаар хангахад дэмжлэг үзүүлэх нь сургуулийн ажлын нэг үндсэн зорилт болсон байна.

5.5.Суралцагчдад зориулсан тусламж, дэмжлэг тэтгэлэг, урамшуулал, хамтарсан болон дэвшүүлэх хөтөлбөр тэдгээрийн зохицуулалт

Суралцагчдыг урамшуулах, амжилттай суралцсаныг нь ахиж, дэвшин суралцахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байна.

ШАЛГУУР 6.НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд олон нийт, нийгмийн түншүүдтэй бүтээлчээр хамтран ажиллах ёстой. Ажилолгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, олон нийттэй нэгдэн нийгмийн түншлэлийг бүрдүүлнэ.

Олон нийтийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн түншүүдтэй хамтран ажилласнаар үйл ажиллагааны хүрээ, мэргэжлийн чадвараа дээшлүүлдэг.

6.1.Сургуулийн үйл ажиллагаан дахь нийгмийн түншлэлийн оролцоо, хамтын ажиллагаа

Нийгмийн түншлэлд оролцож буй байгууллагуудын тоо, оролцооны төрөл, хэлбэр нэмэгдсэн байна.

Түншлэлийн үйл ажиллагаа тогтмолжсон, гүйцэтгэл нь сайжирсан байна.

6.2.Сургуулийн гадна зохион байгуулж буй хамтын ажиллагаа

Сургуулийн гадна зохион байгуулж буй хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулсан байна.

Сургуулийн гадна зохион байгуулж буй хамтын ажиллагааны хамрах хүрээ, мөн төсөл хамтран хэрэгжүүлэх, санхүүжүүлэх төрөл, хэлбэр нэмэгдсэн байна.

Сургуулийн гадна зохион байгуулж буй хамтын ажиллагаанд хамрагдах багш, ажилтны оролцоо нэмэгдсэн байна

6.3.Боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа

Хамтран хэрэгжүүлсэн судалгаа, байгуулсан гэрээ, хэлэлцээр, багш ба оюутны солилцоо нэмэгдсэн байна.

6.4.Сургуулийн гадаад хамтын ажиллагаа

Сургалтын орчин, нөхцөлийг сайжруулсан, сургуулийн санхүүжилтийн эх үүсвэрийг өргөжүүлсэн төсөл, хөтөлбөр нэмэгдсэн, багш ба оюутны оюутан солилцоо нэмэгдсэн байна.

ШАЛГУУР 7.НӨӨЦ

Сургалтын байгууллага нь “MNS 6541:2015 Мэргэжлийн боловсрол, сургалт, Ерөнхий шаардлага” стандартад тавигдсан шаардлагыг хангасан, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчинг бий болгож ажиллана. Сургуулийн эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх материаллаг болон технологийн нөхцөл, санхүүгийн чадавхийг хангалттай бүрдүүлж, тасралтгүй сайжруулан бэхжүүлэх бодлого, зохицуулалттай байна.

7.1.Санхүүгийн эх үүсвэр, нөөц

Санхүүгийн тогтвортой тогтолцоог буй болгоход чиглэсэн санхүүгийн нөөцийг төлөвлөж, хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах замаар үйл ажиллагааны найдвартай байдлыг хангадаг байна.

Өөрийн үйл ажиллагаанаас орлого олж, бие даасан үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, хэтийн зорилго, зорилтыг биелүүлэх, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмж, сурах бичгийн хүртээмжийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцах зан үйлийг дэмжин, сурах сонирхлыг нэмэгдүүлэхэд зарцуулна.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэсний болон олон улсын стандартад нийцсэн програм хангамж ашиглаж, төсвийг ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт тавих нөхцөл, бололцоог бүрдүүлжтөлөвшүүлсэн байна.

7.2.Материаллаг бааз

Сургуулийн барилга, байгууламж, хичээлийн анги танхим нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд нийцсэн, хүчин чадал нь сургалтын үйл ажиллагаанд хангалттай хүрэлцээтэй байх ба суралцагчид, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын сурах, сургах үйл явцыг дэмжих орчин бүрдүүлсэн байна.

Сургалтын байгууллага “MNS 5869:2008 Оюутны дотуур байрны үйлчилгээ. Ерөнхий шаардлага”-ыг хангасан оюутны дотуур байртай байх бөгөөд эрүүл, аюулгүй, тохитой амьдрах нөхцлийг хангасан байна.

 

Сургалтын танхим, лаборатори, техник технологийн нөөц, материал, түүхий эдийн хангамж нь багш суралцагчдын хэрэгцээ, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн үр дүн, чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн байна.

Сургууль дээрх дадлагын газар ажлын байрны симуляц орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд тэнд ашиглаж буй багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизм, материал, түүхий эд нь суралцагчдад дадал, арга барил, мэргэжлийн ур чадвар олгож, чадамжид суурилсан сургалтын гүйцэтгэлийн шалгуурыг хангах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Сургалтад ашигладаг тоног төхөөрөмж болон бусад бүхий л нөөц хэрэглэгдэхүүнд ээлжит үзлэг, үйлчилгээ, засварын ажлыг тогтворжуулж, түүний ашиглалтын хугацааг уртасгаж, эвдрэл, гэмтэл, аюул осол гарахаас сэргийлэх арга хэмжээ, түүний төлөвлөлтийг боловсруулсан байна.

Сургалт, судалгааны тусгай зориулалттай програм хангамжууд, тэдгээрийгт ашиглахад хүрэлцээтэй хүчин чадал бүхий компьютер, нэмэлт төхөөрөмжүү дээр хангагдсан байна.

Багш, ажилтан, суралцагчдын мэдээлэл солилцох харилцаа, холбоо, мэдээллийн технологи, түүний аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлсэн байна.

7.3 Номын сан

“Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS5742:2007/-ыг хангасан байхын зэрэгцээ олон улсын түвшинд хүрэхийг зорьж ажилладаг байна.

Багш, суралцагчдын хэрэгцээнд зориулан стандарт, шаардлагын дагуу боловсруулсан, шинэчлэн сайжруулсан төрөл бүрийн сургалтын хэвлэмэл болон хэвлэмэл бус материалуудын хүрэлцээг нэмэгдүүлнэ.

Номын сан хөмрөгийг байнга нэмэгдүүлж, цахим номын сангийн шинэ техник, технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж, мэдээллийн эх үүсвэрийг бусад номын сантай харилцан солилцдог байна.

Олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг сургалт, судалгаандаа ашиглах боломж, нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж, үйлчилгээний удирдлагын системийг боловсронгуй болгож, номын санчдын мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлдэг байна.

ШАЛГУУР 8. ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШААРДЛАГА СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДҮЙЦЭЛ

Мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээний чанар, хүртээмж нь дотоодын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд хэрхэн нийцэж байгаа болон хүрсэн үр дүнг илэрхийлнэ.

8.1.Үндэсний хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ба мэргэжлийн боловсрол, сургалтын нийлүүлэлт

Үндэсний хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсролын сургалтын үйлчилгээ үзүүлж ажил олгогчдод хүлээн зөвшөрөгдсөн байна.

8.2.Олон улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ба нийлүүлэлт

Олон улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд баримжаалсан сургалтын агуулга, технологийг боловсруулж хэрэгжүүлснээр төгсөгчдийн чадвар нь олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна.

8.3.Сургалтын байгууллагын өрсөлдөх чадвар

Сургалтын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлт, сургалтын орчны бэхжилт зэрэг голлох үзүүлэлтийн өрсөлдөх чадвараар тэргүүлэх сургуулийн хэмжээнд хүрсэн байна.

8.4.Сургалтын байгууллагын нэрийн болон брэнд ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүн

Сургалтын байгууллага өөрийн нэр, онцлогийг харуулахуйц брэнд ажил, үйлчилгээтэй болсон байна.

8.5.Суралцагсдын амжилт

Улс, олон улсын төвшинд үнэлэгдэх хэмжээний ур чадвар, авьяас бүхий суралцагчдын тоо байнга өссөн байна.