- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Сумын суурин мал маллагааны бүсэд мөрдөгдөх журам
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны
2019 оны 04 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт
Сумын суурин мал маллагааны бүсэд мөрдөгдөх журам
НЭГ: Нийтлэг үндэслэл
1.1.ЗОРИЛГО: Сумын төвд мал бэлчиснээр цөлжилт явагдаж, малчин өрхүүд малын өтөг бууцаа хашааныхаа гадна талд хаяг гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг их хэмжээгээр бохирдуулах, ногоон байгууламжийг сүйтгэж, хайс эвдэх, байшин хорооллын оршин суугчдын хогийг тараах, малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож байсан зэргээр сөрөг үр дагаврууд ихээр гарч иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан иргэд оршин суугчдын дунд явуулсан санал асуулга, хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэслэн малтай өрхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон суурин мал маллагааны бүс нутагт нүүлгэн шилжүүлж, тус бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, эмх цэгц бүхий бүс бий болгоход энэхүү журмын зорилго оршино.
1.2.Журмын хэрэгжилтийг хангуулах нь: Журмын хэрэгжилтийг сумын Засаг дарга удирдлага зохион байгуулалтаар хангаж, Засаг даргын Тамгын газар, газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сумын Засаг даргын тамгын газрын хүнс хөдөө аж ахуйн тасаг, багийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.
ХОЁР: Засаг даргын тамгын газрын хүлээх үүрэг:
2.1.Нэг малчин өрхөд ногдох газрын хэмжээг 2000 м2 хүртэл байхаар тогтоож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар эзэмшүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах.
2.2.Бэлчээрийг усжуулах, хүн малын ундны усан хангамжийг сайжруулах талаар дэмжих.
2.3.Малын үүлдэр угсааг чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх талаар дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулах.
2.4.Тэжээлийн ургамал тарих сургалтанд хамруулж, тэжээлийн ургамал тарих, дарш хийж сурахад дэмжлэг үзүүлэх.
2.5.Бяцхан булгийн адагт байрлах 2-р бүсийг төвийн эрчим хүчинд холбох асуудлыг шийдвэрлэх.
2.6.Малын хашаа барих мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх.
2.7.Нүүлгэн шилжүүлэх малчин өрх бүртэй гэрээ байгуулах.
ГУРАВ: Сумын суурин мал маллагааны бүсэд суурьших малчин өрхийн хүлээх үүрэг.
3.1.Тогтоосон хугацаанд, заасан газарт малын хашаа хороог барьж тохижуулж суурьших.
3.2.Сумын төвийн ногоон бүсийн мал оруулахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээнээс дотогш малаа бэлчээхгүй байх.
3.3.Малын халтварт празиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг цаг тухайд нь бүрэн хамруулах.
3.4. Малын өтөг бууцыг төвлөрсөн цэгт тээвэрлэж зөөж хаях.
3.5.Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой төрийн байгууллагаас гарсан шийдвэрийг биелүүлэх.
3.6.Суурьшлын бүсэд суурьших талаар ЗДТГазартай гэрээ байгуулах.
Текст томруулах
A
A
A