A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 49

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.1997 оны I улиралд багтаан төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан, оролцсон тариалангийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад үнэлэлт дүгнэлт өгч, гэрээ байгуулж ажиллуулах арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.

2.Сангийн сайд П.Цагаан, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу нарт даалгах нь:

а/буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, борлуулалтыг баталгаажуулах зорилгоор зах зээлийн ханш, тухайн жилийн онцлог, үйлдвэрлэлийн бодит зардлыг үндэслэн хүнсний буудайн баталгаат доод үнийг тогтоон хаврын тариалалтын өмнө нийтэд зарлаж байсугай;

б/баталгаат доод үнээр хүнсний буудайг Засгийн газрын мэдэлд худалдан авах журмыг 1997 оны Ш улиралд багтаан баталж мөрдүүлсүгэй;