- Нүүр
- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА
БМИҮЗ-ийн 2016 оны 001 дүгээр
тогтоолын хоёрдугаар хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА
ШАЛГУУР 1. ХӨТӨЛБӨРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ БА НИЙЦЭЛ
Сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, ажил олгогчийн болон ажлын байранд тавигдах шаардлагыг хангахуйц байна.
1.1.Хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн ажлын байрны эрэлттэй нийцэж байгаа байдал
Хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн тоон эрэлтийг хангасан байх ба эрэлтийг тодорхойлох шинжилгээ, судалгаа хийдэг байна.
1.2.Хөдөлмөрийн зах зээлийн чанарын судалгаа /ажил үүргийн дүн шинжилгээ/-г явуулж буй байдал
Хөтөлбөр нь ажил олгогчийн ба ажлын байрны шаардлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлттэй уялдан шинэчлэгдэх механизм бүрдсэн байна.
1.3.Мэргэжлийн стандарт /Ажил мэргэжлийн дэлгэрэнгүй тодорхойлолт/-д нийцсэн байдал
Хөтөлбөр нь ажил мэргэжлийн стандарттай нийцэлтэй, үнэлгээний шалгуур үзүүлэлт нь ажлын гүйцэтгэлийг хэмжихүйц, тухайн түвшний сургалтын чадамжийн нэгжийг үнэлэхүйц байна.
ШАЛГУУР 2. ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ, АГУУЛГА
Хөтөлбөрийн бүтэц, агуулга мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын шаардлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээг хангахад чиглэсэн мэргэлийн өндөр мэдлэг, ур чадвар бүхий зөв хандлага, төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн үндсэн суурь нь болно.
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцсэн байдал
Хөтөлбөр нь MNS 6541:2015 мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын дагуу боловсруулагдсан байна.
2.2.Хөтөлбөрийн зорилго, зорилт нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилготой уялдсан, тов бөгөөд оновчтой тодорхойлогдсон байна.
2.3.Хөтөлбөрийн бүтэц, агуулгын багтаамж
Хөтөлбөрийн бүтэц нь төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан загварын дагуу
бүрэн боловсруулагдсан, агуулгын багтаамжийг бодитой, хэмжих нэгжээр тооцсон,
агуулга нь хөтөлбөрийн зорилго, зорилтыг хангахуйц байна.
2.4.хөтөлбөрийн агуулгын залгамж, уялдаа холбоог хангаж шатлан суралцах боломж бүрдүүлсэн байдал
Хөтөлбөр нь дараагийн шатны болон ахисан түвшний сургалтын агуулга, мэргэшлийн түвшинтэй уялдсан, суралцагч нь өмнөх мэдлэгээ хүлээн зөвшөөрүүлж, шатлан суралцах боломжтойгоор боловсруулагдсан байна.
2.5.дотоод, гадаадын ижил түвшний сургалтын хөтөлбөрүүдтэй уялдсан байдал
Хөтөлбөрийг ижил түвшний сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулдаг дотоод, гадаадын сургалтын байгууллагуудын хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан, суралцагчийн шилжин суралцах, хамтарсан хөтөлбөрт хамрагдах бололцоог нээсэн байна .
ШАЛГУУР 3.ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАЛТ
Сургалтын байгууллага нь хөтөлбөрөөр сургалт явуулахын өмнө багш, удирдах ажилтны нөөц, сургалт явуулахад зайлшгүй шаардагдах сургалтын материаллаг орчин болон санхүүгийн нөөц, сургах, суралцахуйн зохицуулалтыг хийж хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах бэлтгэл хангасан байна.
3.1.Багш, ажилтан хүний нөөц бүрдүүлсэн байдал
Хөтөлбөрийн зорилго, зорилт, шаардлагыг хангаж, хэрэгжүүлж чадахуйц чадавхтай хүний нөөц бүрдүүлсэн байн.
3.2.Сургалтын материаллаг орчин, санхүүгийн нөөц
Хөтөлбөрийн шаардлагын дагуу зайлшгүй байх дадлагын газар, анги танхим,
лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ном сурах бичиг , сургалтын хэрэглэгдэхүүнийг бүрдүүлж, сургалтын ажлыг зохион байгуулдаг байх ба хөтөлбөрийг хэрэгжүүлэхүйц санхүүгийн нөөцтэй байна.
3.3.Суралцагч сонгох, элсүүлэх
Хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй, шалгуур хангасан элсэгчийг сонгох механизм, үйл ажиллагааны дүрэм, журамтай байна.
3.4.Сургах, суралцахуйн бодлого зохицуулалт
Сургалтын байгууллага нь хөтөлбөрөөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, үндэсний стандартыг хангасан, сургалт эхлэхээс өмнө сургах, суралцахуйн бодлого, төлөвлөлт, дүрэм, журмыг бий болгосон байна.
3.5.Суралцагчийг үнэлэх үнэлгээний бодлого зохицуулалт
Суралцагчийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшилийг үнэлэх үнэлгээний төлөвлөгөөг түвшин бүрээр боловсруулан баталгаажуулж, сайжруулах, суралцагчийн ахиц дэвшлийг үнэлгээний олон хэлбэрийг ашиглан шударга, ил тодоор үнэлэх механизм бүрдүүлсэн байна.
ШАЛГУУР 4. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Сургалтын хөтөлбөр нь үндэсний хэмжээний шалгуурыг хангасан, хөтөлбөрийг хэрэгжүүлэхүйц чадавх бүхий бүтэц, нэгжтэй, суралцагчийн сурах үйлийг дэмжин ажилладаг, багш нарын заах аргыг байнга дээшлүүлдэг, суралцагчдад үзүүлэх үйлчилгээний тогтолцоотой, сургалтын уян хатан, нээлттэй байдлыг бүрдүүлсэн байна.
4.1.Хөтөлбөрийн бодлого, шаардлага хангагдсан байдал
Сургалтын үйл ажиллагааны стратегийг үр дүнтэй хэрэгжүүлж, нийтлэг шаардлага, хэм хэмжээг хангасан байна.
4.2.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт хангагдсан байдал
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх оновчтой зохион байгуулалт, сургалтын уян хатан байдлыг бий болгож, суралцагчид хөгжиж, төлөвших тогтолцоог бүрдүүлж, сургах, суралцахуйн оновчтой арга барил технологийг нэвтрүүлсэн байна.
4.3.Оролцогч талууд, суралцагчдын сэтгэл ханамжийн байдал
Сургалтад бүхий л талуудын оролцоог хангаж, тэдний сэтгэл ханамж, хүлээгдэж буй чанарын үр дүнг бий болгох ажлыг үр дүнтэй зохион байгуулдаг байна.
ШАЛГУУР 5. ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ, ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ
Хөтөлбөрийн хяналт, үнэлгээний тогтвортой ,үр дүнтэй байдал бий болж, тасралтгүй сайжруулалтын механизм бүрдсэн байна.
5.1.Хөтөлбөрийн үнэлгээний үйл явц, зохион байгуулалт, арга хэрэгсэл, хяналт үнэлгээ хангагдсан байдал
Хөтөлбөрийн үнэлгээний үйл явц, хяналтын механизм бүрдсэн байна.
5.2.Суралцагчийг үнэлэх үнэлгээ байнга хийгдсэн байдал
Суралцагчдын чадамж, ахиц дэвшлийг үнэлж, тодорхойлох байнгын механизм бүрдэж, суралцах чадвар, арга барил бий болсон байна.
5.3.Багш нарыг үнэлэх үнэлгээ тогтмолжсон байдал
Багш нарын ур чадвар, ажлын гүйцэтгэлийг үнэлэх механизм бий болж, тасралтгүй хөгжих боломж, бололцоо бүрдсэн байна.
5.4.Үнэлгээний ажилтны чадавх, нөөц бүрдүүлэлт, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж хангасан байдал
Үнэлгээний ажилтныг чадавхжуулах, хариуцлага тооцох үр дүнтэй байдлыг бий болгож, ёс зүйн хэм, хэмжээг тодорхойлсон дүрэм бий болгосон байна.
5.5.Үнэлүүлэгчийн ёс зүйгүй үйлдлийг шийдвэрлэдэг байдал
Үнэлүүлэгчийн /суралцагчийн/ ёс зүйгүй үйлдлийг шийдвэрлэх, ёс зүйгүй үйлдлээс сэргийлэх үр дүнтэй байдлыг бий болгосон байна.
5.6.Хөтөлбөрийн тасралтгүй хөгжүүлэлт, чанарын үнэлгээ, баталгаажилтын байдал
Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын оновчтой, үр дүнтэй механизм бүрдэж, хөтөлбөрийн явцын чанар, үр дүнг тодорхойлж, байнга шинэчлэн сайжруулдаг байна.
ШАЛГУУР 6. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, ҮР НӨЛӨӨ
Хөтөлбөр нь суралцагчид, төгсөгчид үр дүнгээ өгөхүйц, салбартаа шилдэг байх боломжийг олгосон, нийгэм, эдийн засгийн үр ашигтай байна.
6.1.Хөтөлбөрийн хамрах хүрээ, хөтөлбөрийн үр дүн
Хөтөлбөрийн төгсөлтийн дараах чанар, ажил эрхлэлт, хэрэгжилтийн байдалд шинжилгээ, дүгнэлт хийдэг байна.
6.2.Хөтөлбөрийн үнэлгээний баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт
Хөтөлбөрийн төгсөлтийн үнэлгээг ажил олгогчид хүлээн зөвшөөрч, гэрчилгээжүүлэлт хийгддэг механизм бүрдсэн байна.
6.3.Хөтөлбөрийн эргэх холбоо, сайжруулалт
Хөтөлбөрийн ахисан түвшнийг тодорхойлж, төгсөгчдөө давтан сургах, эргэх холбоо үүсгэх механизм бүрдүүлсэн байна.
6.4.Хөтөлбөрийн үр ашиг, үр нөлөө
Хөтөлбөрөөр төгсөгчийн салбартаа болон нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг судлан, тэдний амжилтыг бүртгэлжүүлж, ажил мэргэжлийн үнэ, цэнийг ойлгуулах, тэднээр бахархах бололцоог нээж, нийгмийн тусын тулд ашигладаг байна.
Текст томруулах
A
A
A