- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2019 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТОО
Засгийн газрын 2019 оны 222 дугаар
тогтоолын хавсралт
2019 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖ АХУЙН
НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГАДААДЫН
АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТОО
№ |
Аж ахуйн нэгж, байгууллагын нэр |
Гүйцэтгэх үйл ажиллагаа |
Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо |
|
Уул, уурхайн үйл ажиллагаа явуулах |
||
1. |
“Монголын алт” (МАК) ХХК |
Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Цагаан Суварга” ХХК, “Монголын алт” (МАК) ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Хөх цавын цемент шохойн үйлдвэр, Дорноговь аймгийн Мандах суманд Цагаан суваргын зэсийн уулын баяжуулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх |
786 |
|
Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулах |
|
|
2. |
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК
|
Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экзим банк хооронд байгуулсан 1 тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилтын хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил гүйцэтгэх |
450 |
3. |
“Петроматад” ХХК |
Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын Матад-ХХ талбайд газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэх |
130 |
|
Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах |
||
4. |
“Чайна Гэжоуба Групп Интернешнл” ХХК |
Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар баригдах 7 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх |
60 |
5. |
Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль |
АНУ-ын боловсролын хөтөлбөрийг Англи хэл дээр хэрэгжүүлэх |
12 |
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулах |
|
|
6. |
“Мөнх баясах кейсинг” ХХК |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хоёрдогч түүхий эд боловсруулах ажил гүйцэтгэх |
20 |
|
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулах |
||
7. |
“Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн ажил гүйцэтгэх |
120 |
8. |
“Сүмбэр металлург” ХХК |
Говьсүмбэр аймгийн Баянтал суманд “Шивээ металлург төсөл”-ийн хүрээнд 138 м2 тэсэлгээний зуух, хайлшны төхөөрөмж, битумин нүүрс шахах систем, баяжуулах систем, кастер, оффисын барилга, ажилчдын байр, үйлдвэрийн байр зэргээс бүрэлдэх иж бүрэн металлург ган хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажил гүйцэтгэх |
50 |
9. |
“Дархан анд” ХХК |
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ган туйвангийн үйлдвэр эрхлэн явуулах ажил гүйцэтгэх |
25 |
10. |
“Эко миэл” ХХК |
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төв бүхий 560 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх |
60 |
11. |
“Жаргалантсүрлэг ой” ХХК |
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт “Эм Эл цахиурт овоо” ХХК-ийн захиалгаар уурхайн талбайд бетоны ажил гүйцэтгэх |
30 |
12. |
“Батсуварга” ХХК |
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Эко констракшн” ХХК-ийн захиалгатай “Кинг Тауэр” орон сууцны барилгын ажил гүйцэтгэх |
20 |
13. |
“Герман стандарт” ХХК |
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гипсэн хавтангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх |
5 |
Текст томруулах
A
A
A