A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны

14/01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.

1.2.Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам нь аймгийн хөгжлийн чиг хандлаганд нийцсэн, гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

1.3.Журмыг Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин суугаа иргэд нийтээр дагаж мөрдөнө.

1.4.Энэхүү журам нь Монгол улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Хаягжуулалтын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэнэ.

1.5.Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн үеэр гадна зар сурталчилгааны үйл ажиллагаа Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана.

Хоёр.Удирдлага, зохион байгуулалт

2.1.Гадна зар сурталчилгааны байгууламжийн бодлого төлөвлөлт чиг үүргийг тодорхойлох, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл аймгийн төвд /цаашид “Зөвлөл” гэх/, аймгийн төвөөс бусад сумдад Ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/ ажиллана.

2.2.Зөвлөлийн дарга нь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн чиг үүрэг, ажиллах хуваарь, тусгайлсан журмыг батална.

2.3.“Зөвлөл” дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ.

2.3.1.1 Захирагчийн ажлын алба /Нарийн бичгийн дарга/

2.3.1.2 Аймгийн ерөнхий архитектор

2.3.1.3 Дархан сумын Засаг даргын тамгын газар

2.3.1.4 Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

2.3.1.5.Мэргэжлийн хяналтын газар

2.3.1.6 Онцгой байдлын газар

2.3.1.7 Цагдаагийн газар

2.3.1.8 Нийтийн аж ахуй үйлчилгээний газар

2.3.1.9 Дархан орон нутгийн зам тээвэр ОНААТҮГ

2.3.1.10 Олон нийтийн байгууллагын төлөөлөл

2.4 “Зөвлөл” нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.4.1 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулах гудамж, зам талбайн зэрэглэлийг тогтооно.

2.4.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийн байршил, тоо хэмжээ, загвар, ангилал, төрөл, тавигдах тусгай шаардлагыг батална.

2.4.3 Гадна зар сурталчилгааны бичвэрийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын 5 дахь заалтын дагуу Монгол хэл /кирилл/-ээр үг, үсгийн алдаагүй бичсэн эсэхэд хяналт тавина.

2.4.4 Гадна зар сурталчилгааны байгууламжтай холбоотой бусад үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллана.

2.5 Хонгор, Орхон, Шарын гол сумдын Засаг дарга нар “Зөвлөл”-өөс өгсөн чиг үүргийн дагуу “Ажлын хэсэг”-тэй байна.

2.5.1.Ажлын хэсгийг сумдын Засаг даргын захирамжаар томилно.

2.5.2.“Ажлын хэсэг” дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.5.3. Тухайн сумын нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг олгож, зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдтэй ашиглалтын гэрээ байгуулан төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх

2.5.4. Гадна зар сурталчилгааны байгууламжийн хийц, өнгө үзэмж, аюулгүй байдалд дүгнэлт гаргаж, шинээр байрлуулж буй байгууламжийг ашиглалтад хүлээн авах

2.5.5.“Зөвлөл"-ийн шийдвэр8 түүнээс гаргасан тавигдах шаардлага, загвар, хийц тоо хэмжээг баримтлах

2.5.6.Зөвшөөрөгдсөн газарт байршсан байгууламжийн ашиглалтад хяналт тавих

2.5.7. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар Захирагчийн ажлын албанд жил бүр хагас, бүтэн жилээр тайлан ирүүлэх

Гурав.Гадна зар сурталчилгааны байгууламжийн ангилал, төрөл

3.1.Гадна зар сурталчилгааны байгууламжийг дор дурдсанаар ангилна.

3.1.1.Сурталчилгааны байгууламж

3.1.2.Мэдээллийн байгууламж

3.1.3.Хаягийн байгууламж

3.2 Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлаж байгаа газар, барилга байгууламж, объектын хувьд дор дурдсанаар ангилна.

3.2.1.Нийтийн эзэмшил дэх

3.2.2.Хувийн эзэмшил дэх

3.3.Сурталчилгааны байгууламж дараах төрөлтэй байна.

3.3.1.Тулгуурт байгууламж

3.3.2Барилга байгууламжийн ханан дахь байгууламж

3.3.3.Дүрс гаргах лед байгууламж

3.3.4.Бичвэр гаргадаг лед байгууламж

3.3.5.Бусад

3.4.Мэдээллийн байгууламж дараах төрөлтэй байна.

3.4.1.Түр буюу зөөврийн байгууламж

3.4.2.Диод гэрлэн дэлгэцтэй байгууламж

3.4.3.Бусад

3.5.Хаягийн байгууламж дараах төрөлтэй байна.

3.5.1.Нэгдсэн хаяг

3.5.2.Гэрэлт хайрцаг

3.5.3.Лед гэрлэн

3.5.4.Бусад

Дөрөв. Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад бүрдүүлэх материал

4.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах хүсэлтээ Захирагчийн ажлын албанд гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

4.1.1. Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах тухай албан бичиг

4.1.2. Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах газрын байршил солбилцлын цэг, байгууламжийн ангилал, хэмжээ, эскиз зураг

4.1.3. Хүсэлт гаргасан этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага бол гэрчилгээний хуулбар танилцуулга

4.1.4. Хүсэлт гаргасан этгээд нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар.

4.1.5.Захирагчийн ажлын алба гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах хүсэлтийг хүлээн авч, дараах шаардлагыг хангасан тохиолдолд “Зөвлөл”-ийн хурлыг зохион байгуулна.

4.1.6.Хот төлөвлөлт, газар эзэмшил, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр хийх тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний шинэчлэл засвар үйлчилгээний ажлуудтай уялдсан байх

4.1.7.Орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул хананд сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгаа байрлуулах хэсэгт хамааралтай сууц өмчлөгчдийн дийлэнх олонх зөвшөөрсөн нөхцөлд Сууц өмчлөгчдийн холбооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн байх.

Тав. Захирагчийн ажлын алба, Сумдын Засаг дарга нарын эрх, үүрэг

5.1. Гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих.

5.2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах.

5.З. Гадна зар сурталчилгааны байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.

5.4. 3өвшөөрөлгүй болон журмын заалтыг зөрчин байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах арга хэмжээг зохион байгуулах.

5.5. 3өвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ хийж, төлбөрийг орон нутгийн төсвийн орлогот төвлөрүүлэх ажилд хяналт тавин ажиллах.

5.6. Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглах, хяналт тавихтай холбогдсон бусад харилцааг гэрээгээр зохицуулна.

5.7. Бүх шатны Засаг дарга нар журмын хэрэгжилтийг хангах ажпын хүрээнд дараах ажпыг зохион байгуулах.

5.7.1 .Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх цагийн хуваарь олгох, хамтран ажиллах гэрээнд тухайн барилга байгууламжийн хананд байрлах хаягийн байгууламжид тавих шаардлагыг мөрдүүлж, хаягжуулалтын MNS5283:2014 стандартын хэрэгжилтэд хяналт тавих.

5.7.2. Сумдын Засаг дарга энэ журмын хэрэгжилтийг хэрхэн хангасан талаарх ажлын тайланг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор Захирагчийн ажлын албанд ирүүлэх.

Зургаа. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

6.1. Зөвшөөрөл авч гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд эрх бүхий байгууллагаар гадна зар сурталчилгааны байгууламжийн ажлын зургийг хийлгэж, барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгжээр байгууламжийг хийлгэн гүйцэтгэх

6.2. Гадна зар сурталчилгааны байгууламж дээрээ өөрийн болон бусдын зар сурталчилгааг байрлуулах.

6.3. Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, бусдад эзэмшүүлэх бол 30 хоногийн өмнө “Зөвлөл”-д албан бичгээр хандах

6.4.Гадна зар сурталчилгааны байгууламжийн шилдэг байгууламж шалгаруулах уралдаан тэмцээнд оролцох, гадаад дотоодын сургалтад хамрагдах.

6.5. Хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах.

6.6. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулсан тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлбөрийг хугацаанд төлөх.

6.7. Орон нутаг, төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээг олон нийтэд сурталчлах зайлшгүй шаардлагатай тохиолдолд сурталчилгааны байгууламжаа үнэ төлбөргүй ашиглуулах.

6.8. Гадна зар сурталчилгааны байгууламж эзэмших зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 6 сарын хугацаанд байгууламжаа байрлуулаагүй тохиолдолд олгосон зөвшөөрлийг цуцална.

6.9. Хувийн эзэмшлийн барилга байгууламж, объектын хананд байрлуулах сурталчилгааны байгууламж аймгийн “Зөвлөл”-өөс баталсан тавигдах шаардлагад нийцэж, иргэдийн аюулгүй байдлыг хангана.

Долоо. Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгаж газрыг чөлөөлөх

7.1. Гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагаас дараах тохиолдолд тухайн байгууламжийг албадан чөлөөлөх арга хэмжээ авна. Үүнд:

7.1.1. Ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болсон.

7.1.2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй.

7.1.3. Орон нутаг болон, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажил, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст орох.

7.1.4. Ажлын зураг, барилга угсралтын зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах.

7.1.5. Албадан чөлөөлөх арга хэмжээ авсан тохиолдолд холбогдох зардлыг буруутай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар төлүүлнэ.