- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙТИИН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД БАЙРЛУУЛАХ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛБӨР
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны
14/01 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт
НИЙТИИН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД БАЙРЛУУЛАХ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛБӨР
1.Тулгуурт, гүүрэн, барилга байгууламжийн хананд байрлуулсан байгууламжийн 1 /нэг/жилд ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо 1 м2 талбайн үнийг нийт талбайн дундажаар үржүүлж тооцно.
Талбайн хэмжээ /м.2/ |
1 м.кв талбайгаас авах хураамжийн хэмжээ /төгрөгөөр/ |
|
1 м.кв |
1-р зэрэглэл /Аймгийн төвийн сум/ |
2-р зэрэглэл /Хонгор, Орхон, Шарын гол/ |
80.000 /наян мянган төгрөг/ |
40.000 /дөчин мянга/ |
2.Лед буюу гэрлэн байгууламжийн 1 /нэг/ жилд төлөх төлбөрийн хэмжээг тооцохдоо нэг талын талбайн хэмжээгээр тодорхойлж тооцно.
Талбайн хэмжээ /м2/ |
1 м2 талбайгаас авах хураамжийн хэмжээ /төгрөгөөр/ |
|
Дүрс бичлэг гаргах |
Текст гаргах |
|
|
70.000 /далан мянган/ |
35.000 /гучин таван мянган/ |
3.Мэдээллийн байгууламжийн төлбөрийг 1 дүгээр зэрэглэлд жилийн 280.000 төгрөг, 2 дугаар зэрэглэлд 140.000 төгрөгөөр тооцно.
4.Боловсрол, эрүүл мэнд, банк санхүү болон арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд зохих төлбөрийг гэрээнд зааснаар төлнө.
5.Төрийн захиргаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт, боловсролын чиглэлээр зөвшөөрөл авсан байгууллага гадна зар сурталчилгааны байгууламжийн хураамжнаас чөлөөлөгдөнө.
Текст томруулах
A
A
A