- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААН-УУЛ СУМЫН НУТАГ, БЭЛЧЭЭР, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ЗӨВ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ
Цагаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар тогтоолын хавсралт
ЦАГААН-УУЛ СУМЫН НУТАГ, БЭЛЧЭЭР, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ЗӨВ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Зорилго:
Сумын нутаг бэлчээрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглаж бусад сумдтай хил залгаа нутгийг бүрэн эзэмшин ашиглах, хадлангийн талбай өвөлжөөний бүс нутаг болон нөөцөлсөн бэлчээр нутгийг бүрэн хамгаалж, эзэмших холбогдох хууль тогтоомжийг орон нутагг хэрэгжүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад журмын зорилго оршино
Хоёр. Ерөнхий шаардлага:
1.Багийн иргэд нь багийн Засаг даргад хүсэлт гарган улмаар Иргэд нийтийн хурлын хуралдаанд хэлэлцүүлэн зөвшөөрсөн бүс нутагт өвөлжөө, хаваржааны хашаа барьж бэлчээр нутгийг эзэмшинэ.
2.Нөөцөлсөн хадлангийн талбай, өвөлжөө, хаваржааны бүс нутагт мал бэлчээх, гишгүүлэх, идүүлэх нутаглаж байгаа газрынхаа байгалийн баялгийг зөвшөөрөлгүй зүй бусаар сүйтгэхийг хатуу хориглоно
Уг заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 8 11, 8.1.6 зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
3.Нутаг бэлчээрийн журам зөрчсөн тохиолдолд иргэнийг хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж зөрчлийг арилгуулна. /48 цагийн дотор нүүлгэхээр багийн Засаг дарга мэдэгдэл хүргэж шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авна гарах зардлыг тухайн иргэн хариуцна/
4.Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон бусад арга хэмжээнд малаа бүрэн хамруулж Мал эмнэлгийн байгууллагаас гаргасан дүрэм журам, мал эмнэлгийн ариун цэврийн дүрмийг мөрдөн дагаж биелүүлнэ
5.Багийн нутаг бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар багийн Иргэд нийтийн хурлын хуралдаанаар хэлэлцэн гаргасан шийдвэрийг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь багуудын саналыг авч нэгтгэн хэлэлцэж тухайн жилийн цаг уурын байдлыг харгапзан зуслан намаржааны цаг хугацааг нэгдсэн байдлаар тогтоон шийдвэр гаргана. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа багийн Засаг дарга малчин нэг бүртэй гэрээ байгуулна.
6.Багийн өвөлжөө хаваржааны нутгийн уламжлалт байршлыг хадгалан мөрдүүлж ган, зуд болон онцгой тохиолдол гараагүй үед гадны сумын малчин болон мал бүхий иргэд ирж нутаглахыг хориглоно. Онцгой тохиолдолд хийгдсэн гэрээ хэлцлийг үндэслэн баг, сумын Засаг дарга шийдвэр гаргана.
7.Сумын нутгаар өнгөрөх мал тууврын замыг Тэсийн голын гүүр, Улаан булаг, Тунамал нуурын урд тал Мөсөн түрүүний эх, Салт нуур, Хөшөөтийн гол уруудаж Бага хайрханы шилээр давж Баян гол уруудаж шууд дамжин өнгөрнө
8.Багууд иргэд нийтийн хурлаар зах хязгаар нутгаа бүрэн эзэмших, ашиглах талаар хэлэлцэж 5-аас доошгүй өрхийг сонгож жил бүр зун намрын улиралд зах хязгаар нутгуудад нутаглуулах шийдвэр гаргаж мөрдүүлэх.
9.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй, хог хаяхгүй байх бүхий л үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачлагаар хийдэг байх, энэ ажлыг үр хүүхдүүд залуу үедээ өвлүүлдэг байх уг заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.1, 7.15-ын 1.5-д заасны дагуу мөн Газрын тухай хуулийн 62.1-т заасан арга хэмжээ авна.
10.Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62-1 дэх хэсэгт зааснаар /газарт хохирол учруулсан гэм буруутай этгээдэд эрүүгийн болон Захиргааны хариуцлага хүлээсэн эсэхийг үл харгалзан уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг зөрчил гаргагч иргэн, аж ахуйн нэгж бүрэн хариуцна/.
11.Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-5-2-д зааснаар сумын эргэн тойрны ногоон бүсийг доорх байдлаар тогтоосон. Үүнд:
Агар баг: Хөшөөтийн дунд эх,
Өвгөд баг: Цагаан-Уул, Өвөр дордгой, Далт. Хөлөрт,
Тосон баг: Салтын ар, Баянзүрх, Хавтгай мод, Сөнгийн хавтгай, Зогдоо, Бургааст, Тосонгийн ар, Түлээт
Хужирт баг: Ламын халзан, Улаан булаг,
Шарга баг: Хавхат, Асгат овгор, Хаяа худаг, Шавартын халзан, Бага угалзат, Хунтын овгор, Хүрэн бугат, Том бага зээг, Халиун энгэр
12.Хөрсний элэгдлээс сэргийлэх гадаргын болон газрын доорх усны горимыг зохицуулах зорилгоор хориотой зурвасын ойг доорх байдлаар тогтоох:
а/ Гол горхины эх болон нуурын эргэн тойронд 5 км-ийн доторх ой төгөл
б/ Голын урсгалын дагуу эргээс хоёр тийш болон рашаан булаг, шандын ундаргын эргэн тойрны 1 км доторх ой.
в/ Улсын чанартай авто замын дагуу 2 тийш 500 м-ийн доторх ой
13.Гадны аймаг, сумаас тус суманд шилжиж ирэхээр хүсэлтээ гаргасан мал бүхий малчин өрхийг “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээллэх журам"-ын 2.1-д заагдсанаар тухайн багийн иргэд нийтийн хурлаар оруулж, шилжиж ирсэн тохиолдолд багийн иргэд нийтийн хурлаас өвөлжөө, хаваржааны нутгийг зааж өгөх ба жилийн дөрвөн улиралд нутаглаж баг, сумын нийтийг хамарсан ажил, хуралд идэвхтэй оролцох, сум, багаас баталсан, журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
14.Сумын нутаг дэвсгэр, зах хязгаарт байрладаг өвөлжөө хаваржааны хашааг эзэмшигч нь хашаагаа өөр сумын харьяат иргэнд худалдан борлуулсан ба хашаа худалдан авсан иргэн шилжиж ирээгүй тохиолдолд хашаагаа зөөж авах үүрэг хүлээнэ. Хэрэв зөөж аваагүй бол тодорхой хугацаатай мэдэгдэх хуудас өгч хугацаандаа хашаагаа татаж аваагүй бол улсын орлого болгох
Гурав. Нутаг бэлчээрийг зохистой эзэмших талаар:
Бэлчээр нутгийг ашиглаж ирсэн уламжлал зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг үндэслэн өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа нөөц бэлчээр нутгийг доорх байдлаар тогтоов
1.Зуслангийн нутаг:
а/ Агар баг-Агарын эх-рашаанаас дээш- Өгөөмөр. Зосын гол, Зоргол, Ар барзан. Дээд хар усны ам, Доод хар усны ам, Их бага элээт/ тухайн багийн нутаг бэлчээр ашиглах журмыг дагаж мөрдөнө/
б/ Өвгөд баг- Хар усны ам, Өвөр живлэг, Өвгөдийн гол, Оглогын гол, Оглогын хойд урд хэсэг, Цагаан хонхын ам, Их бага элээт зуншлага онцгой муу үед Ар чандмань, Их бага элээт / тухайн багийн нутаг бэлчээр ашиглах журмыг дагаж мөрдөнө./
в/ Тосон баг- Номхон, Үлэмж, Шаварт, Хөндлөн, Хөшөөтийн гол, Хавтгай мод, Өндөр эрэг, Дээд улаан толгойгоос баруун тийш, Бага угалзат, Ар булаг Товх, Их бага элээт /тухайн багийн нутаг бэлчээр ашиглах журмыг дагаж мөрдөнө/
г/ Хужирт баг: Их элээтийн өргөн ширэг 7-р сарын 15 хүртэл. Гурван булаг, Тэсийн гол, Хар ус, Их бага элээт, Жаргалантын гол, Жаргалант зэрэг газруудад 7-р сарын 15-наас 8-р сарын 10 хүртэл.
д/ Шарга баг- Намаг, Талын таван толгой. Чулуутын гол, Гандан нуур, Их элээтийн өвөр, 2 залаа, Нам даваа, Залаагийн гол, Бага элээт, Өндөр мод толгой, Бага элээтийн гол, Бага угалзат, Ар булаг
е/ Жаргалант баг- Бусад хөдөөгийн багийн зуслангийн нутагт нутаглана. Малын тоог хонин толгойд шилжүүлснээр тооцож 100 толгой малаас хэтрэхгүй малтай өрх Мончой толгойгоос Цагааннуур хүртэл голын араар
ё/ Багуудын тухайн нутаглаж байгаа багийн журам. хуваарийг дагаж мөрдөнө.
ж/Хуц ухна маллах суурийн зусах. намаржих нутгийг өвөлжөө хаваржааны бүс нутагт хуц. ухна зусаж намаржихгүй байхаар багийн Иргэд нийтийн хурлын хуралдаанаар батлан мөрдүүлнэ.
з/ Бусад багуудын нутагт зуссан малчид. мал бүхий иргэд буцаж нүүхдээ замдаа хашаа хороо сүйтгэхгүй. нөөцөлсөн өвөлжөө. хаваржаа, хадлангийн талбайг идэхгүй зөвшөөрөгдсөн нутагт шууд бууна.
2.Намаржааны бүс нутаг:
Агар баг: Агарын гол Адуун чулуунаас дээш Тошлойт хүртэл /өвөлжөө рүү шахахгүй/ Бор хужирын гол, Нам давааны ар, Тээл. Буянт, / Адуун чулуунаас доош/ Ганц модны булангаас доош Зөөхийн ам хүртэл голынхоо урдуур бууна.
Өвгөд баг: Өвгөдийн эх, Оглого, Ханх, Сонгинотын булаг, Гурван эх, Улаан толгой, Хар усны ам, Урд зөөхийн амнаас Нарийн азаргын ам хүртэл Агарын голын урдуур, Хөлөрт, Шар хөндий, Дордгой, Өвөр живлэг, Өвгөдийн гол,
Тосон баг: Цагдуултай, Гол мод, Долоод, Шилийн худаг, Шар хадны ар, Зогдоо, Хөшөөтийн голоор 7-р сарын 25 наас 9-р сарын 1 хүртэл.
Өвөр асгат, Тосонгийн ар, Хялмангийн булгаас дээш, Хоолойд 9-р сарын 1 нээс хойш.
Хужирт баг: Цахир, Үст, Мөнхөт, Ламын халзан, Улаан булаг, Ар давхар Жаргалантын голын дунд гарамнаас Цагаан нуурын овоо хуртэл Галуут, Дэл мод, Нуурын гурээ, Рашаант, Таравж
Шарга баг: Салтын гол, Эрээн, Дэл мод, Ар ам, Төгөл, Босго, Зэл, Бугтын булаг. Довтын өндөр халзан, Мөст, Хунтын овгор, Намаржин Хаялага, Хурэн бугат, Ар урт, Угалзат, Тагийн нуур, Холбоо нуур, Дөрөлжийн зээг
Жаргалант баг: Дугана толгой, Таван толгой
а/ Хадлан өвс бэлтгэхээр нөөцөлсөн бэлчээр нутгийг ашиглах, хадлан бэлтгэхдээ ургац гүйцээгүй үед хадлан бэлтгэхийг хориглоно.
б/ Сумын Засаг даргаас тухайн жилийн ургацын байдлыг харгалзан нөөц бэлчээр нутгийг тогтоож болно.
в/ Намаржааны бүс нутгийг гантай үед 8 дугаар сарын 1-ний дотор багуудын Иргэд нийтийн хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргаж мөрдөнө
г/Онцгой байдал бүхий өрхийн нэрсийг гарган тусгайлсан нутагт зусаж намаржихыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. /хүн малын гоц халдварт өвчин гарсан, хорио цээр. хязгаарлалт тогтоосон үед /
д/Тухайн жилийн өвс ургамлын ургалтын байдалтай уялдуулан хадлан өвс бэлтгэх талбайг багийн Иргэд нийтийн хурлын хуралдааны шийдвэрийн дагуу багийн Засаг дарга хуваарилан олгох ажлыг зохион байгуулна
Дөрөв. Нөөцөлсөн бэлчээр хадлангийн талбайг тогтоох талаар:
Өвөлжөө түүний орчны бэлчээр нутгийг хадлан өвс бэлтгэх мал өвөлжүүлэх нөөц бэлчээр нутаг гэж үзнэ.
1.Харганы ам, Хуш даваа, Ужиг тэлээ. Ужгийн ам, Зосын гол. Ар барзан, Товх, Хужиртын ам, Жамьянгийн халзан, Нүхэн хадны булан, Болдоон булан, Тасархайн хяр хүртэлх нутаг бэлчээрийг нөөц /отрын/ бүс нутаг бэлчээр гэж үзнэ.
2.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед Засаг даргын шийдвэр гарган хэрэгжилтийг хангана.
3.Айл өрх саахалтаараа хэлэлцэн тодорхой бэлчээр нутгийг нөөцлөн тогтоож малчны бүлэг байгуулан бэлчээрийн менежментийг сайжруулан ашиглахыг дэмжин уг бэлчээр нутгийг нөөц бэлчээр нутагт тооцон энэ журамд хамааруулна
4.Тодорхой нутагт ашиглагддаггүй бэлчээр ашиглах зорилгоор уст цэг гарган бэлчээрээ тэлж ашиглаж байгаа малчны бүлэг иргэдийг дэмжин энэ бэлчээр нутгийг нь эзэмшүүлж болно.
Тав. Журмыг мөрдөх хугацааны талаар:
1.Өвөлжөөний бүс нутаг чөлөөлөх хугацаа 5 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 1 хүртэл
2.Хадлангийн талбайг чөлөөлөх хугацаа 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл
Хадаж эхпэх хугацаа 8-р сарын 10-наас хойш
3.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа 8-р сарын 10-наас 11 дүгээр сарын 1 хүртэл
Зургаа: Журмын биелэлтийг хангах, хариуцлага тооцох талаар:
1.Энэ журмыг биелүүлэх, зохион байгуулж хяналт тавьж хэрэгжүүлэх комиссыг багийн Иргэд нийтий хурлын дарга, тэргүүлэгчид, Багийн Засаг дарга, Багийн Байгаль хамгаалагч, Байгаль Орчны Хяналтын Улсын байцаагч, Тамгын газрын ажилтнуудыг оролцуулан Засаг даргын шийдвэрээр байгуулан тогтмол ажиллуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулна.
2.Журам зөрчсөн гэм буруутай этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцпага хүлээлгэнэ.
3.Журмын биелэлтийг жил бүр хагас бүтэн жилээр жилд 2 удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж цаашид зохион байгуулах арга хэмжээг тодорхойлно.
4.Энэ журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулсны дараа дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A