- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТҮР СААТУУЛАХ БАЙРНЫ ЖУРАМ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны 04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТҮР СААТУУЛАХ БАЙРНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахад дэмжпэг үзүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулахад оршино.
Хоёр. Тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэл
2.1.Гэмт хэрэг илрүүлэх түүнийг таслан зогсоох, учирсан хохиролыг арилгах зорилгоор Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж зарлагдсан тээврийн хэрэгсэл
2.2.Зам тзэврийн осол, гэмт хэрэгт өртсөн тээврийн хэрэгсэл
2.3.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн жолоочийн жолоодсон тээврийн хэрэгсэл
2.4 Эрхийн унэмлэхтэй боловч биедээ авч яваагүй, эрхийн үнэмлэхгүй буюу ангилал тохирохгүй үнэмлэхгүй иргэний жолоодсон тээврийн хэрэгсэл
2.5.Улсын дугааргүй. техникийн гэрчилгээ ашиглалтын дэвтэргүй, техникийн улсын үзлэг тооллогод хамрагдаагүй тээврийн хэрэгсэл
2.6.Техникийн стандартын шаардлага хангаагүй бүрэн бус эсхүл хүрээлэн байгаа орчныг бохирдуулах үндэслэлтэй тээврийн хэрэгсэл
2.7 Насанд хүрээгүй бага насны хүүхэд жолоодсон тээврийн хэрэгсэл
2.8. Хамгаалалтын бүс болон хамгаалалтын малгай хэрэглээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний тээврийн хэрэгсэл
Гурав. Түр саатуулах байрны ажиллах журам
3.1.Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүргэсэн албан хаагч, жолоочийн хамт тээврийн хэрэгслийг хүлээлцэнэ.
3.2.Тээврийн хэрэгсэл хүлээлцсэн тухай бүртгэл хөтлөх.
3.3.Хүлээн авсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сумын цагдаагийн ажилтан бүрэн хариуцна.
3.4.Түр саатуулах байранд тавигдсан тээврийн хэрэгслийн зөрчлийг бүрэн арилгасан шийдвэр гарсны дараа хэсгийн төлөөлөгч болон холбогдох албан хаагчийн бичгээр тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас гаргана.
3.5. Өвлийн цагт түр саатуулах байранд тавигдсан тээврийн хэрэгслийг хөлдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн өөрөө бүрэн авсан байх.
Дөрөв. Түр саатуулах байрны төлбөр хураамж
4.1.Түр саатуулах байрны төлбөр хураамжийг сумын Засаг дарга болон хэсгийн төлөөлөгчийн санал болгосноор ИТХурал буюу түүний Тэргүүлэгчдийн хурлаар тогтооно.
4.2.Төлбөр хураамжийн хэмжээг холбогдох албан тушаалтан нарын саналын дагуу тухай бүр шинэчлэн мөрдөж болно.
4.3.Төлбөр хураамж авах үйл ажиллагааг ИТХ-ын байгууллагаас томилогдсон эрх бүхий албан хаагч хариуцна.
4.4.ИТХ-аас баталсан нэг загварын тасалбараар үйлчлэн , тухай бүр ИТХ-тай тооцоо нийлэн ажиллана.
Тав. Төлбөр хураамжийн зарцуулалт
5.1.Төлбөр хураамжийн орлогыг сумын ИТХ-ын дэргэдэх “ Нэмэлт санхүүжилтийн
харилцах”............................. тоот дансанд тушаана.
5.2.Төлбер хураамжийн орсон орлогоос Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах ажилд зарцуулна.
Зургаа. Тайлагнах
6.1. Журмын хзрзгжидтийн едөр тутмын үйл ажиллагааг хэсгийн төлөөлөгч хариуцан ажиллах бөгөөд. улирал бүр ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнана.
Текст томруулах
A
A
A