- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны 9/07 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ
1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн өмчийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлэх төлбөрийн доод үнийг салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан доорх байдлаар тогтооно. Үүнд:
1.1.Түрээсийн төлбөрийн 1м2 ашигтай талбайн доод үнэ (төг)
№ |
Түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбар, чиглэл, зориулалт |
1 м.кв ашигтай талбайн түрээсийн төлбөрийн жишиг доод үнэ (төгрөг) |
1 |
Албан тасалгааны зориулалтаар |
5000 |
2 |
Банк санхүүгийн үйлчилгээ |
6000 |
3 |
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ |
5000 |
4 |
Ахуйн үйлчилгээ |
4000 |
5 |
Бусад |
5000 |
1.2 Төрийн болон орон нутгийн өмчийн дулаан, цэвэр, бохир усны инженерийн хийцтэй байгууламжийг ашиглан борлуулалт хийсний сарын орлогын 2 хувиар түрээсийн төлбөрийг тооцно.
2. Аймгийн төвөөс алслагдмал бүсэд байршилтай эд хөрөнгө болон туслах талбайг /сул чөлөөтэй подвал, вестибюль / түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн доод үнийг 10-20 хүртэл хувиар бууруулан тогтоож болно.
3.Орон нутгийн өмчийн бүртгэлд байгаа ашиглалтгүй барилга байгууламжийг түрээслэгч өөрийн зардлаар засварлан түрээслүүлэхэд 1.1-д заасан салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлээр тогтоосон түрээсийн төлбөрийн доод үнийг 20 хүртэл хувиар бууруулан тогтоож болно.
4.Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын түрээслүүлж буй байрны түрээсийн төлбөрийн жишиг үнийг 20 хүртэл хувиар бууруулан тооцож болно.
5.Хүүхдийн боловсрол, оюуны чиглэлийн байгууллага, музей, уран зураг, гар урлал, сургууль доторх ажилчдын болон оюутан, сурагчдын цайны газар, спортын холбоо, биеийн тамирын заал, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түрээсийн төлбөрийн доод үнийг 20 хүртэл хувиар тус тус бууруулан тооцож болно.
6.Орон нутгийн өмчийн байранд байрлаж байгаа төсөвт байгууллага албан газрын ашиглаж байгаа өрөө тасалгааны 1 ам. метр ашигтай талбайн түрээсийн төлбөрийг Сангийн яам болон холбогдох эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдэд баталж өгсөн ашиглалтын болон байрны түрээсийн зардалд үндэслэн харилцан тохиролцож тогтооно.
7.Орон нутгийн өөрийн өмчийн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг тогтоохдоо ашиглалт үйлчилгээнд зарцуулах зардал болон хөдлөх хөрөнгийн эдэлгээний нормыг харгалзан түрээсийн төлбөрийг харилцан тохиролцож тогтооно.
8.Орон нутгийн өөрийн өмчийн байр талбайд суурилуулсан реклам чимэглэлийн түрээсийн төлбөрийг өнөөгийн зах зээлийн үнэд тулгуурлан түрээслүүлэгч, түрээслэгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.
9.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнийг салбарын онцлогоос шалтгаалан өөрчлөх шаардлага гарвал иргэн, хуулийн этгээд, ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн саналыг авч шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A