- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 100
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад эзэмшүүлэх хугацааны доод хязгаарыг 15 жилээс багагүй байхаар тогтоосугай.
2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох "Газар эзэмших гэрчилгээ"-ний загварыг хавсралтын ёсоор баталсугай.
3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а/Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж байгаа газрыг хуулийн дагуу эзэмшүүлэх, урьд онуудад олгосон газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээг хянаж цэгцлэх замаар энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулсугай;
4.Байгаль орчны сайд С.Баярцогт, Сангийн сайд Б.Батбаяр нарт даалгах нь:
5."Ногоон хувьсгал" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын шинээр эзэмших газрын хэмжээг 2,0 хүртэл га байхаар зохицуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
Текст томруулах
A
A
A
