A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 235 дугаар тогтоолын хавсралт

 

ШИНЭЭР БОЛОН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖАГСААЛТ

 

 

Техникийн зохицуулалтын нэр

Үндэслэл, шаардлага

Батлуулах хугацаа

Боловсруулж батлуулах байгууллага

1.

Агаар, ус, хөрсөн дэх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээг тогтоох техникийн зохицуулалт

 

 

Хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах

 

2019-2020 он

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2.

Ойн хортон шавжтай тэмцэх бэлдмэлийн химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох техникийн зохицуулалт

3.

Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт

Барилгын материал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой нэр бүхий 50 гаруй заавал мөрдөх үндэсний стандарт нь сонгон хэрэглэх статустай болсонтой холбоотойгоор шинээр зохицуулах

2021 он

Барилга, хот байгуулалтын яам

4.

Барилга байгууламжийн материал бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалт

5.

 

 

Галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт

Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмж болон хот төлөвлөлтөд тавигдах шаардлага, барилга байгууламжийг гал түймрээс хамгаалах цогц арга хэмжээг заавал биелүүлэх хэлбэрээр гаргах

2019 он

6.

Эрчим хүчний барилга байгууламж (эх үүсвэр, шугам сүлжээ, дэд станц, технологийн зориулалттай тоног төхөөрөмж) барих техникийн зохицуулалт  

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу улс орны стратегийн ач холбогдолтой эрчим хүчний салбарт эх үүсвэр, цахилгаан, дулааны сүлжээ, дэд станц, хуваарилах төв, байгууламжийн тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангах.

2019-2020 он

Эрчим хүчний яам

7.

Цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох зориулалттай хэмжих хэрэгслийн техникийн зохицуулалт

Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний хуульд заасны дагуу стандартын шаардлага хангасан цахилгаан, дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах, үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлт, хангалт, импорт, экспортын шатанд цахилгаан эрчим хүчний урсгалыг  баталгаатай хэрэгслээр хэмжих, тооцох

 

 

 

2019-2020 он

 

8.

Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт

 

Дахин хянах

 

2019 он

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

9.

Согтууруулах ундааны техникийн зохицуулалт MN TR 1:2008

Дахин хянах

2019 он

10.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт

Дахин хянах

2019 он

11.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт

Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

2019 он

12.

 

 

 

Тамхи, тамхин бүтээгдэхүүний техникийн зохицуулалт

Тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлох Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэл худалдаанд тавих хяналтыг сайжруулах

2019-2020 он

13.

Хувийн хамгаалах хэрэгслийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт 

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах

2019-2020 он

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

14.

Газар доор хүхрийн хүчлээр уусган уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалт

 

 Дахин хянах

2019-2020 он

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

15.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт

Хүн ам, хүрээлэн буй орчны аюул  эрсдэлгүй байх, санамсаргүй осол, учирч болох хор уршгаас урьдчилан сэргийлэх

2020-2021 он

16.

 

Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, ашиглалтын аюулгүй байдлын техникийн зохицуулалт

Техникийн хүчин зүйлээс шалтгаалсан гэмтэл, ослоос урьдчилан сэргийлэх тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн үйлдвэрлэл, ашиглалт, аюулгүй байдал, ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх

2019-2020 он

Зам, тээврийн хөгжлийн яам

17.

Цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах техникийн зохицуулалт

Хүүхэд, залуучуудыг эрүүл өсөх орчин нөхцөлийг бүрдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх

2019-2020 он

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

 

18.

Сайжруулсан хатуу түлшний техникийн зохицуулалт

Хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах

2019-2020 он

Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам