- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Засгийн газрын 2019 оны 271 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ,
ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Нэг. Монгол Улсын Засгийн газрын
Хүндэт өргөмжлөл
1.1. Монгол Улсын Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг хүндэтгэлийн баганат суурин дээр байрлуулсан зохиомж байна.
1.2. Соёмбо нь алтан шармал өнгөтэй байх бөгөөд баганат суурийг хар ногоон өнгийн хаш үнэт чулуугаар хийсэн байна.
Соёмбын талууд нь 54 мм, өндөр нь 170 мм байна.
Баганат суурин талууд нь 82 мм, өндөр нь 120 мм байна.
Багана нь 20 мм зузаан, 118 мм өргөн давхар суурьтай ба налуу тал дээр нь 60х15 мм алтан шармал ялтас дээр “Хүндэт …………...........................Танд” “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл олгов. Он, сар, өдөр” гэсэн бичээс, шагнагдсан хүний овгийн эхний үсэг, нэрийг бичих зай байна.
Хоёр. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт
өргөмжлөлийн гэрчилгээ
2.1. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ нь 40х28 см-ийн хэмжээтэй дэлгэмэл хуудсан дээр босоо байрлалтай байх бөгөөд гэрчилгээг жаазанд байрлуулсан байна.
2.2 Гэрчилгээний дэлгэмэл хуудсыг тойруулан мөнгөлөг өнгийн түмэн насан хээгээр хүрээлэх бөгөөд хүрээний дотор тал нь бүдэг мөнгөлөг өнгийн түмэн насан хээн дэвсгэртэй байна.
2.3. Гэрчилгээний дээд хэсэгт Төрийн сүлд, түүний дор “Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын төрд зүтгэмү” гэсэн Эзэн Богд Чингис хааны алтан гэрэгэний бичээсийг шармал өнгөөр бичнэ.
Түүний доод хэсэгт “МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” гэж шармал өнгөөр бичиж доод талд нь гэрчилгээний дугаарыг бичнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын эцгийн болон өөрийнх нь нэрийн эхний үсгийг дугаарын индекс болгон хэрэглэнэ.
Түүний доор нь шагнагдаж байгаа хүний эцгийн болон өөрийн нэр, юуны учир шагнах болсныг бичих зай байх бөгөөд дараа нь “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж гэрчилгээ олгов.” гэсэн үгийг бичнэ.
Түүний доод хэсэгт нь Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурахаар албан тушаалын нэр, гарын үсгийн тайллыг бичиж хэвлэсэн байна.
Гэрчилгээний доод хэсэгт Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан он, сар, өдөр болон Улаанбаатар хот гэж бичнэ.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A