A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
201
9 оны А/430 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ   


  I.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ       

Байгууллагын нэр:

Хүүхдийн цэцэрлэг

Нэгжийн нэр:

 

Албан тушаалын нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч

Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч

 Албан тушаалын зэрэглэл: ТҮБД-5

Ажлын цаг:

Ажлын байрны албан ёсны байршил:

 

Хөдөлмөрийн нөхцөл:

Хэвийн

Онцгой нөхцөл:

Шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах


   II. АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ

Албан тушаалын зорилго

Хүүхэд бүрд  зүй ёсны хөгжлийг нь дэмжсэн асран хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаагаар насан туршийн боловсролын суурь чадвар эзэмшүүлэх ажлыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар ханган цэцэрлэгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулна.

Албан тушаалын зорилт

1.Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамран сургах тойргийн хүүхдийг үндсэн болон хувилбарт сургалтад хамруулах  ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах. 

2.Сургалтын үндэсний хөтөлбөр, цэцэрлэг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан, хөгжлийг дэмжсэн орчин бүрдүүлж, сургалт, үйл ажиллагааг тогтвортой явуулахад багшлах боловсон хүчнийг зохион байгуулж, удирдлагаар ханган, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоог дэмжих.

3.Байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, хариуцлага тооцох, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэж,  цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

4.Байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хянаж, тайлагнах.

Зорилт

 

 

 

Албан тушаалын чиг үүрэг

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцлага, оролцооны хэлбэр

(Шийдвэрлэх-Ш, Гүйцэтгэх-Г, Хянах-Х, Туслах-Т)

1 дүгээр зорилтын хүрээнд

1.Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого бусад, хууль, тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион  байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах;

2.Цэцэрлэг хөгжүүлэх  хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг   зохион  байгуулах, дүгнэх, тайлагнах;

3.Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, энэхүү үйл ажиллагааг цэцэрлэгийн болон бусад захиргаа, сургалтын байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах, уялдуулах, хамтран хэрэгжүүлэх;

4.Байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, тайлан мэдээ гаргах, үр дүнг тооцож, орон нутгийн захиргааны байгууллага, олон нийт, эцэг, эхчүүдэд тайлагнах;

5.Статистик мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх;

6...........................................................

7............................................................

Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, сургуулийн өмнөх боловсролын салбарын стандарт, дүрэм, журмын хэрэгжилт тогтворжсон байна.

 

Байгууллагын үзэл баримтлал, үйл ажиллагаа, харилцаа, соёлын хэм хэмжээ бүрэлдсэн байна.

 

Хамран сургалтын хувь улсын дундажтай адил түвшинд хүрч, хувилбарт сургалтын зохион байгуулалт, үр дүн тогтмолжсон байна.

 

     Х

 

 

    Х

 

    Ш

 

 

  Г

 

  Х 

2 дугаар зорилтын хүрээнд

1.Сургуулийн өмнөх боловсролын бодлого, эрх зүйн орчин, үндэсний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг багш нараар чанартай судлуулах үндсэн дээр цэцэрлэг, багшийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг чанартай боловсруулах ажлыг заах аргын нэгдэл, багш бүрийн түвшинд зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

2.Үндсэн болон хувилбарт сургалт, бусад үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, тайлагналд байнгын хяналт тавьж, үр дүн нь хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжилд илэрч байгаа эсэхийг судлан тогтоох, дүгнэх, үнэлэх;

3.Багшийн бие даасан болон хамт олны ажлын байран дээрх нийтлэг хөгжлийг дэмжиж сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулах онлайн хэрэглэгдэхүүнийг цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх хөгжүүлэх, хүртээмжийг сайжруулах;

4.Нарийвчилсан бүтэцтэй болон чөлөөт ажиглалт, хувийн хавтас зэрэг хүүхдийн суралцахуйн хөгжлийг үнэлэх багшийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн арга зүйч, Заах аргын нэгдэл, эцэг, эхчүүдтэй хамтарсан хяналт тавих, зөвлөх;

5.Хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, орчны стандартын шаардлага хангахуйц сургалтын орчин бүрдүүлэх, боловсронгуй болгох;

6.Хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах багшийн ажилд санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;

7.Хүүхдийн хоол, хүнсний ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, ажилтны ур чадварыг дээшлүүлэх, цэцэрлэгт хоол, хүнс бэлтгэн нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулах, түгээх үйл ажлыг ил тод явуулж, холбогдох журам, дүрэм боловсруулж хэрэгжүүлэх, эдгээрийн хэрэгжилтэд тавих эцэг, эх, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх;

8.Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, харуул, хамгаалалт, дохиоллын системийг нэвтрүүлэх, ажилтны ур чадварыг дээшлүүлэх;

9.Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх чадварыг эцэг, эх, олон нийтэд эзэмшүүлэх, насан туршийн боловсрол, соён гэгээрлийн үйл ажиллагааг цэцэрлэгийн орчинд тайлан, сургалт, зөвлөгөө, үзүүлэх ажил, урлаг, спортын хэлбэрээр зохион байгуулах;

10....................................................

11....................................................

Сургуулийн өмнөх боловсролын байгуулллагын сургалтын орчны стандарт, сургалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан байна. 

 

 

 

 

 

Бага насны хүүхдийн хамгаалал,  хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдал, тэдгээрт тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

 

 

 

 

Хүүхдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн орчин бүрдэж, хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх арга барилыг эцэг, эх, асран хамгаалагч нарт эзэмшүүлсэн байна.

 

 Х

 

 Х

 

Ш

 

 

Х

 

Г

 

Ш

 

 Ш

 

 

 

 Г

 

 

Ш

 

3 дугаар  зорилтын хүрээнд

1.Цэцэрлэгийг холбогдох журмын дагуу багшлах боловсон хүчин, мэргэжилтэй ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, байгууллагад ажил хэрэгч, шударга, ил тод, бүтээлч үйл ажиллагааны соёлыг төлөвшүүлэх;

2.Багш, ажилтны мэргэжлийг тогтмол дээшлүүлж, ажлын байран дээр болон бусад орчинд урт, богино хугацаа, олон хэлбэрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;

3.Багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлыг үнэлэх, цалин хөлс, шагнал, урамшуулал олгох, хариуцлага тооцох ажлыг холбогдох эрх зүйн баримт бичиг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд нийцүүлэн Цэцэрлэгийн зөвлөл, хамт олон, эцэг, эх асран хамгаалагчдын саналд үндэслэн бодитой, шударга, үр өгөөжтэй гүйцэтгэх;

4.Багш, ажилтны ажлын байранд тав тухтай, хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, багшийн нэр хүнд, хөдөлмөрлөх боломж,  сэтгэл зүй, эрүүл мэндэд хууль бусаар халдах, гутаан доромжлох зэрэг зүй бус үйлдлээс хамгаалах арга хэмжээ авах, энэ асуудлаар холбогдох байгууллагад хандах;

  1. ..........................................................
  2. ..........................................................

Багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг байнга сахин биелүүлнэ.

 

Цэцэрлэгийн зөвлөл, хамт олон, эцэг, эхчүүдийн санал дүгнэлтэд тулгуурласан шударга, бодитой, санаачилга, үр дүнд чиглэсэн үнэн, зөв үнэлгээг үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна.

 

Багш, ажилтны ажиллах, хөгжих, мэргэжлээ дээшлүүлэх орчин бүрдүүлж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэн нийгмийн асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, ажиллах нөхцөл бүрдсэн байна.

 Г

 

 Т

 

Г

 

 

 

 Г

4 дүгээр  зорилтын хүрээнд

1.Цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах, сургалт, үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай нөөцийг хууль, тогтоомжид нийцүүлэн бүрдүүлэх;

2.Цэцэрлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланг үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;

3.Цэцэрлэгийн эрсдэлтэй нөхцөлийг арилгах болон хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх, цаг алдалгүй мэдээлэх, тусламж авах;

4............................................................

5............................................................

Албан тушаалын зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:

  • Судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх;
  • Захиргаа, мэргэжлийн удирдлага, боловсролын онол, арга зүйн мэдлэг, мэдээллийн технологи ашиглах чадвараа байнга дээшлүүлэх;
  • Удирдах ажилтны ёс суртахууны хэм хэмжээг тогтмол сахих.

Төсвийг оновчтой төлөвлөж, төлөвлөлт, зарцуулалтын ил тод, нээлттэй байдлыг хангасан байна.

 

Эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг багш, ажилтны ажлын чиг үүрэгт нийцүүлэн зөв хуваарилж, нөөцийг оновчтой зарцуулж ажиллах нөхцөл бүрдсэн байна.

 Ш

 

 Х

 

 Г

 

 

 

 Г  

 

       III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Бакалавр, түүнээс дээш  боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш, арга    зүйч

Мэргэшил

Сургуулийн өмнөх боловсролын менежмент, сэтгэл судлал

Туршлага

Цэцэрлэгийн багш, арга зүйчийн ажлыг нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх 

Ур чадвар

  • Хувь хүн, байгууллагын эрх ашгийг эрэмбэлэх, асуудлыг зөв томъёолж, тулгамдсан асуудлаар оновчтой шийдвэр гаргах;
  • Үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт хийх, багаар ажиллах;
  • Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, харилцааны ур чадвараар манлайлах; 
  • Түгээмэл гадаад хэлээр    мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах; 
  • Компъютерийн зохих программуудыг хэрэглэх, мэдээлэл боловсруулах;
  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм зааврыг сайтар судалж, хэрэгжүүлэх;
  • Авлигын эсрэг хуулийн хүрээнд   ажиллах, авлигаас ангид байх;
  • Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах.

            

      IV. АЛБАН ТУШААЛЫН ХАРИЛЦАХ СУБЬЕКТ

Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

  • Сум, дүүргийн Засаг дарга

Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр, тоо

  • Арга зүйч
  • Бүлгийн багш
  • Туслах багш
  • Эмч
  • Нягтлан бодогч
  • Нярав
  • Тогооч
  • Бусад ажилтан

 

Бусад харилцах субьект

  • Бага насны хүүхэд
  • Цэцэрлэгийн зөвлөлийн дарга, гишүүд
  • Бусад цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч, багш, ажилтан
  • Орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн  байгууллагын ажилтан
  • Боловсрол, соёл, урлагийн газар, Боловсролын хэлтсийн ажилтнууд
  • Гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага
  • Иргэд
  • Эцэг эх, асран хамгаалагч

 

       V. АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан

Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр

Албан тушаал: ............................…

……………..……………………………..

(Гарын үсэг)          (Эцэг/эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дугаар сарын ... -ны өдөр

Байгууллагын нэр: ...................................................

 

Шийдвэрийн огноо: .................................................

 

Дугаар:  ....................................................................

Албан тушаалын тодорхойлолтыг баталсан:

 

  Байгууллагын нэр: ..........................................................

  Шийдвэрийн огноо. .........................................................

Дугаар

(тамга/тэмдэг)                                                               

(Гарын үсэг)               (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дугаар сарын ... -ны өдөр