- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
2019 оны А/430 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
I.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Байгууллагын нэр: Хүүхдийн цэцэрлэг |
Нэгжийн нэр:
|
|
Албан тушаалын нэр: Хүүхдийн цэцэрлэгийн багш |
Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч |
Албан тушаалын зэрэглэл: ТҮБД-4 |
Ажлын цаг: |
Ажлын байрны албан ёсны байршил:
|
|
Хөдөлмөрийн нөхцөл: Бага насны олон хүүхдийн дуу чимээ, хөдөлгөөн, байнгын эрсдэлтэй, сэтгэл зүйн дарамттай байдал, оюуны ачаалал, биеийн хөдөлгөөний хэт олон давтамж бүхий үйлдэл |
Онцгой нөхцөл: Байнгын нэмэлт ачаалалтай, илүү цагаар ажиллах хэрэгцээ, сэтгэцийн дасан зохицох, тэнцвэрт байдлаа хадгалах, бусдын сэтгэл хөдлөлд нийцүүлэх онцгой шаардлага |
II. АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ
Албан тушаалын зорилго Хүүхэд бүрийн зүй ёсны хөгжлийг хувийн онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн асран хамгаалах үйл ажиллагаа, хөгжүүлж хүмүүжүүлэх сургалтын хөтөлбөрөөр дэмжин насан туршийн боловсролын суурь чадвар эзэмшүүлэх. |
|||
Албан тушаалын зорилт 1.Сургуулийн өмнөх сургалтын үндэсний хөтөлбөр, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг багшийн бие даасан хөтөлбөрөөр дамжуулан шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай, тогтвортой хэрэгжүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх. 2.Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол, хүнсний ариун цэврийг сургалтын орчинд хариуцаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, асран хамгаалах үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчийн байнгын оролцоо дэмжлэгтэйгээр гүйцэтгэх. 3.Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэцийн хөгжлийн явц, үр дүнг суралцахуйн чиглэл бүрээр ажиглаж судлан, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын орчин бүрдүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, үнэлэх. 4.Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгэмшихүйн хөгжлийг цэцэрлэг, гэр бүл, нийгмийн бусад орчинд адил тэгш хангахуйц сургалт, үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, энэ чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх. |
|||
Зорилт
|
Албан тушаалын чиг үүрэг |
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт |
Хариуцлага, оролцооны хэлбэр (Шийдвэрлэх-Ш, Гүйцэтгэх-Г, Хянах-Х, Туслах-Т) |
1 дүгээр зорилтын хүрээнд |
1.Сургалтын үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, багшийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг судлах, үйл ажиллагаандаа тогтмол баримтлах; 2.Цэцэрлэгийн үзэл баримтлал, хөгжүүлэх хөтөлбөр, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, байгууллагын эрх зүйн орчин бүрдүүлэхэд идэвхтэй оролцох, тэдгээрийг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах; 3.Мэргэжлийн онол, арга зүйн ур чадвараа байнга дээшлүүлж, заах аргын нэгдлийн ажилд оролцон дэмжлэг үзүүлж, ажлын амжилт туршлагаа түгээн дэлгэрүүлэх, бусад багшаас суралцах; 4....................................................... 5....................................................... |
Сургалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан байна.
Байгууллагын дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах соёлыг эзэмшиж, багшийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг байнга сахин биелүүлнэ.
|
Г Г
Г |
2 дугаар зорилтын хүрээнд |
1.Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарч, холбогдох ажилтан, эмч, тогооч нарт дэмжлэг үзүүлж ажиллах, шаардлага тавих; 2.Хүүхдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулах; 3.Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх чадварыг эцэг, эх, асран хамгаалагчдад эзэмшүүлэх; 4........................................................ 5........................................................ |
Сургуулийн өмнөх боловсролын байгуулллагын сургалтын орчны стандартын хэрэгжилтийг сургалт, хүмүүжлийн орчинд хангасан байна.
Бага насны хүүхдийн хамгаалал, хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдал, тэдгээрт тавигдах шаардлагыг сургалтын орчинд бүрэн хангасан байна. |
Х
Г |
3 дугаар зорилтын хүрээнд |
1.Зохион байгуулсан үндсэн сургалт, бусад үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, тайлагналаа чанартай хийж гүйцэтгэн тэдгээрийн үр дүнд хүүхдийн хөгжилд ахиц, өөрчлөлт гарч байгаа эсэхийг судлан тогтоох, дүгнэх, үнэлэх, үнэлүүлэх; 2.Хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, орчны стандартыг хангахуйц сургалтын орчин бүрдүүлэх, боловсронгуй болгох, үүнд эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, оролцоог бий болгож ажиллах; 3.Нарийвчилсан бүтэцтэй болон чөлөөт ажиглалт, хувийн хавтас зэрэг хүүхдийн суралцахуйн хөгжлийг үнэлэх ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг Заах аргын нэгдэл, эцэг, эхчүүдэд тайлагнах; 4.Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, авьяас чадварыг нээж, хөгжүүлэхэд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, хэрэглэх; 5.Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хөтөлбөрийнхөө үр дүнг үнэлж, боловсронгуй болгох ажлыг багш, Заах аргын нэгдэлтэй хамтран гүйцэтгэж, цэцэрлэгийн удирдлага, эцэг, эх асран хамгаалагчдад олон хэлбэрээр тайлагнах; 6.Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг эзэмшиж, бүлэгтээ байгаа хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх ажлыг гүйцэтгэж, хүүхдийн хөгжлийн өөрчлөлт, ахицыг үнэлж дүгнэх; 7........................................................... 8.......................................................... |
Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чадварыг эзэмшиж, сургалт, үйл ажиллагааны түвшин, тогтвортой байдал дээшилсэн байна.
Сургалтын орчин стандартаар тогтоосон шаардлагад нийцсэн байна.
|
Г
Г
Г
Г
Г |
4 дүгээр зорилтын хүрээнд |
1.Хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх сургалт, үйл ажиллагааны агуулга, хэлбэрт үндэсний хэл, соёл, ёс заншил, орчин үеийн нийгмийн харилцаа, гэр бүлийн үнэт зүйлсийг тусган хэрэгжүүлэх; 2.Гэр бүлийн орчинд хүүхдийг хөгжүүлэх, зохистой хүмүүжүүлэх арга зүй, ур чадварыг эцэг, эх, асран хамгаалагчдад эзэмшүүлж, байнга хамтран ажиллах; 3.Багшийн ёс зүйн дүрэмд заасан ёс суртахууны хэм хэмжээг үйл ажиллагааныхаа чиглэл бүрд сахин биелүүлж ажиллах; 4.............................................................. 5.............................................................. Албан тушаалын зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:
|
Хүүхдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн орчин бүрдэж, хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх арга барилыг эцэг, эх, асран хамгаалагч нарт эзэмшүүлсэн байна. Үндэсний хэл, соёл, ёс заншил, орчин үеийн нийгмийн харилцаа, гэр бүлийн болон хувь хүний үнэт зүйлсээр баримжаалсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн дээшилсэн байна. |
Г Г
Г
Г |
III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
Боловсрол |
Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
Мэргэжил |
Сургуулийн өмнөх боловсролын багш |
Мэргэшил |
Бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсрол |
Туршлага |
Цэцэрлэгт дадлага хийж гүйцэтгэсэн байх |
Ур чадвар |
|
IV. АЛБАН ТУШААЛТЫН ХАРИЛЦАХ СУБЬЕКТ
Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:
|
|
Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр, тоо
|
Бусад харилцах субьект
|
V. АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан |
Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр |
Албан тушаал: ............................… ……………..…………………………….. (Гарын үсэг) (Эцэг/эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр) 20... оны ... дугаар сарын ... -ны өдөр |
Байгууллагын нэр: ...................................................
Шийдвэрийн огноо: .................................................
Дугаар: .................................................................... |
Албан тушаалын тодорхойлолтыг батласан: |
|
Байгууллагын нэр: .......................................................... Шийдвэрийн огноо. ......................................................... Дугаар (тамга/тэмдэг) (Гарын үсэг) (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр) 20... оны ... дугаар сарын ... -ны өдөр |
Текст томруулах
A
A
A