A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
201
9 оны А/430 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ

 I.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ     

Байгууллагын нэр:

Хүүхдийн цэцэрлэг

Нэгжийн нэр:

 

Албан тушаалын нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч

Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч

 Албан тушаалын зэрэглэл: ТҮБД-3

Ажлын цаг:

Ажлын байрны албан ёсны байршил:

 

Хөдөлмөрийн нөхцөл:

Хэвийн

Онцгой нөхцөл:

Шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах


   II. АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ

Албан тушаалын зорилго

Үндэсний сургалтын хөтөлбөрийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх, хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалт, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, үнэлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, бага насны хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийг оролцуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх.

Албан тушаалын зорилт

1.Үндэсний сургалтын хөтөлбөрийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх, хамран сургах тойргийн хүүхдийг үндсэн болон хувилбарт сургалтад хамруулж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах.  

2.Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулж, үүнд үндэслэн суралцахуйн чиглэл бүрийн хөтөлбөрөө хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах багшийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг хянах, үр дүнг үнэлэх.

3.Гэр бүл, нийгмийн орчинд бага насны хүүхдийг хөгжүүлэх, эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан зохион байгуулж, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр гэр бүл, иргэн, байгууллагатай хамтран ажиллана.

Зорилт

 

 

Албан тушаалын чиг үүрэг

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцлага, оролцооны хэлбэр

(Шийдвэрлэх-Ш, Гүйцэтгэх-Г, Хянах-Х, Туслах-Т)

1 дүгээр зорилтын хүрээнд

1.Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, энэхүү үйл ажиллагааг цэцэрлэгийн болон орон нутгийн бусад захиргаа, сургалтын байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах, уялдуулах, хамтран хэрэгжүүлэх;

2.Үндсэн болон хувилбарт сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлан мэдээ гаргах, үр дүнг тооцож, орон нутгийн захиргааны байгууллага, олон нийт, эцэг, эхчүүдэд тайлагнах;

3.Статистик мэдээ тайланг хугацаанд нь гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх;    

Үндсэн болон хувилбарт сургалтын зохион байгуулалт, үр дүн тогтмолжсон байна.

 

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг  сургалтын үндэсний хөтөлбөрт тулгуурлан боловсруулж, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

 

Г

 

 

Г

 

 

Г

2 дугаар зорилтын хүрээнд

1.Үндэсний болон цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг багш нараар судлуулж, багшийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг суралцахуйн чиглэл бүрээр чанартай боловсруулах ажлыг заах аргын нэгдэл, багш бүрийн түвшинд зохион байгуулах, хяналт тавих;

2.Үндсэн болон хувилбарт сургалт, нэмэлт элсэлт, салбар бүлгийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, тайлагналд байнгын хяналт тавьж, үр дүн нь хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжилд илэрч байгаа эсэхийг судлан тогтоох, дүгнэх, үнэлэх;

3.Сургалтын дэвшилтэт технологи, арга зүй нэвтрүүлэх үйл явцыг санаачлах, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалт, үйл ажиллагаа явуулах багшийн ажилд байнгын дэмжлэг үзүүлж, Заах аргын нэгдэлтэй хамтран зөвлөн туслах, хянах, шалгалт зохион байгуулах;

4.Багшийн бие даасан болон хамт олны ажлын байран дээрх хөгжлийг дэмжиж сургалт, семинар, үзүүлэх ажил, үзэсгэлэн, зөвлөгөөн, туршлага солилцох уулзалт, нээлттэй сургалтыг бие дааж болон бусад цэцэрлэг, сургууль, байгууллагатай хамтран зохион байгуулах;

5.Нарийвчилсан бүтэцтэй болон чөлөөт ажиглалт, хувийн хавтас зэрэг хүүхдийн суралцахуйн хөгжлийг үнэлэх багшийн үйл ажиллагаанд Заах аргын нэгдэл, эцэг, эхчүүдтэй хамтарсан хяналт тавих, зөвлөх;

6.Хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандартыг хангахуйц сургалтын орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах боловсронгуй болгох чиглэлээр багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;

7.Хүүхдийн хөгжлийн ахиц амжилт, цэцэрлэгийн үйл ажиллагааны чанарын түвшинг нээн харуулах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн байгууллага, орон нутгийн хэмжээний ажлыг багшийн ажилд ачаалал нэмэхгүй, сургалтын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр зохион байгуулах, оролцох;

8.Багшийн ажлыг үнэлэх, цалин хөлс, шагнал, урамшуулал олгох, хариуцлага тооцох ажлыг бодитой, шударга, үр өгөөжтэй гүйцэтгэх;

9..........................................................

10..................................................

Хүүхдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн орчин бүрдэж, багш бүр сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх чадвар эзэмшсэн байна.

 

Багш ажлын байран дээрээ хөгжих нээлттэй бололцоог бүрдүүлж, багшийн ажлын ачаалал, үнэлгээ, шударга, бодитой, хамт олон, хэрэглэгчийн үнэлгээнд нийцсэн байна.

 

Х

 

 

Х

 

 

Г

 

 

 

Г

 

 

Х

 

 

Г

 

Г

 

 

 

 

 

Г

3 дугаар  зорилтын хүрээнд

1.Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх чадварыг эцэг, эх, олон нийтэд эзэмшүүлэх, насан туршийн боловсрол, соён гэгээрлийн үйл ажиллагааг гэр бүл, иргэн, төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах, оролцох;

2.Хүүхдийн хоол, хүнсний ариун цэвэр, эрүүл ахуй, орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд хариуцсан ажилтны мэргэжлийн ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, багш, ажилтныг сургалтад хамруулах.  

3.........................................................

4.........................................................

 

Албан тушаалын зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:

  • Судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх;
  • Захиргаа, мэргэжлийн удирдлага, боловсролын онол, арга зүйн мэдлэг, мэдээллийн технологи ашиглах чадвараа байнга дээшлүүлэх; 
  • Удирдах ажилтны ёс суртахууны хэм хэмжээг тогтмол сахих. 

Бага насны хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх эцэг, эх, асран хамгаалагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа тогтмолжсон байна.

 

Багшийн ажилд ачаалал нэмэхгүй, сургалтын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудлаар бусад байгууллагатай хамтрах явуулах үйл ажиллагааны үр дүн дээшилсэн байна.

Х

 

Г

 

 

Г

 

       III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Бакалавр, түүнээс дээш  боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш, арга    зүйч

Мэргэшил

Сургуулийн өмнөх боловсролын менежмент, сэтгэл судлал

Туршлага

Цэцэрлэгийн багшийн ажлыг 4-өөс доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх 

Ур чадвар

  • Бага насны хүүхдийн хөгжлийн хүрээнд оновчтой дидактик шийдэл гаргаж, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Багш, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх, багаар ажиллах;
  • Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, ажлын ур чадвар, гүйцэтгэлээр бусдыг манлайлах; 
  • Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, харилцааны ур чадвараар манлайлах; 
  • Түгээмэл гадаад хэлээр    мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах; 
  • Компъютерийн зохих программуудыг хэрэглэх, мэдээлэл боловсруулах;
  • Авлигын эсрэг хуулийн хүрээнд   ажиллах, авлигаас ангид байх;
  • Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах.

 

       IV. АЛБАН ТУШААЛТЫН ХАРИЛЦАХ СУБЬЕКТ

Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

  • Цэцэрлэгийн эрхлэгч

Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр, тоо

  • Бүлгийн багш
  • Туслах багш

 

Бусад харилцах субьект

  • Бага насны хүүхэд
  • Цэцэрлэгийн зөвлөлийн дарга, гишүүд
  • Бусад цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч, багш, ажилтан
  • Орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн  байгууллагын ажилтан
  • Боловсрол, соёл, урлагийн газар, Боловсролын хэлтсийн ажилтнууд
  • Гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага
  • Иргэд
  • Эцэг эх, асран хамгаалагч

    

 

      V. АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан

Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр

Албан тушаал: ............................…

……………..……………………………..

(Гарын үсэг)           (Эцэг/эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дугаар сарын ... -ны өдөр

Байгууллагын нэр: ...................................................

 

Шийдвэрийн огноо: .................................................

 

Дугаар:  ....................................................................

Албан тушаалын тодорхойлолтыг батласан:

 

  Байгууллагын нэр: ..........................................................

  Шийдвэрийн огноо. .........................................................

Дугаар

(тамга/тэмдэг)                                                              

(Гарын үсэг)                (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дугаар сарын ... -ны өдөр