- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН СЭРГЭЭН ЗАСАЛЧ БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
2019 оны А/430 дугаар тушаалын тавдугаар хавсралт
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН СЭРГЭЭН ЗАСАЛЧ БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
I. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Байгууллагын нэр: Хүүхдийн цэцэрлэг |
Нэгжийн нэр:
|
|
Албан тушаалын нэр: Хүүхдийн цэцэрлэгийн хэл засалч багш Хүүхдийн цэцэрлэгийн ахуй засалч багш Хүүхдийн цэцэрлэгийн хөдөлгөөн засалч багш |
Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч |
Албан тушаалын зэрэглэл: ТҮБД-4 |
Ажлын цаг: |
Ажлын байрны албан ёсны байршил:
|
|
Бага насны олон хүүхдийн дуу чимээ, хөдөлгөөн, байнгын эрсдэлтэй, хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй сэтгэл зүйн дарамттай байдал, биеийн хөдөлгөөний хэт олон давтамж үйлдэл, сэтгэцийн дасан зохицох, тэнцвэрт байдлаа хадгалах шаардлага. |
Онцгой нөхцөл: Байнгын нэмэлт ачаалалтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай байнга харилцах, бусдын сэтгэл хөдлөлд нийцэх, илүү цагаар ажиллах хэрэгцээ |
II. АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ
Албан тушаалын зорилго Хүүхэд бүрийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, зүй ёсны хэрэгцээнд нь нийцүүлэн асран хамгаалах, сэргээн засах, хөгжүүлэх үйл ажиллагаа, сургалтыг зохион байгуулж, өөртөө үйлчлэх чадвар эзэмшүүлэн, нийгэм, хамт олны дунд хөгжүүлэх. |
|||
Албан тушаалын зорилт 1.Тархины саа, саажилттай, тулгуур эрхтэний согогтой хүүхдэд хэл яриа, харилцаа, танин мэдэхүйн чадвар эзэмшүүлэх, хооллох, хувцаслах, бие даан суух, хэвтэх, явах, тоглох, өөртөө үйлчлэх дадал төлөвшүүлэх, тулгуур эрхтэн, дээд, доод мөчний хөдлөх чадварыг сэргээх үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу, шаардлага хангасан орчинд хийж гүйцэтгэх. 2.Хүүхдээ хөгжлийн бэрхшээлд нь нийцүүлэн гэр бүлийн орчинд асарч хамгаалах, сэргээн засах, эрүүл, аюулгүй байдал, хоол, хүнсний ариун цэвэр, ахуйн осол аюулгүй байдлыг анхаарч, хөгжүүлэхэд эцэг, эхчүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх. |
|||
Зорилт
|
Албан тушаалын чиг үүрэг |
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт |
Хариуцлага, оролцооны хэлбэр (Шийдвэрлэх-Ш, Гүйцэтгэх-Г, Хянах-Х, Туслах-Т) |
1 дүгээр зорилтын хүрээнд |
1.Сургалтын үндэсний хөтөлбөр, багшийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг судлах, үйл ажиллагаандаа тогтмол баримтлах; 2.Цэцэрлэгийн үзэл баримтлал, хөгжүүлэх хөтөлбөр, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, байгууллагын эрх зүйн орчин бүрдүүлэхэд идэвхтэй оролцох, тэдгээрийг эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах; 3.Мэргэжлийн онол, арга зүйн ур чадвараа байнга дээшлүүлж, заах аргын нэгдлийн ажилд оролцон дэмжлэг үзүүлж, ажлын амжилт туршлагаа түгээн дэлгэрүүлэх, бусад багшаас суралцах; 4.Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарч, холбогдох ажилтан, эмч, тогооч нарт дэмжлэг үзүүлж ажиллах, шаардлага тавих; 5.Цэцэрлэгт шинээр элссэн хүүхдийн эцэг, эхтэй уулзалт хийж, хөгжлийн бэрхшээлийн онцлог бүрд нийцсэн аргачлалаар судалгаа авах; 6.Хүүхэд бүрийн оюун ухаан, хэл ярианы хөгжлийг тусгай тестээр үнэлж, гэр бүл, амьдралын түүхийн талаар шаардлагатай мэдээлэл цуглуулж, эмчилгээний карт нээх, сэргээн заслын эмчилгээний зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөг гаргах; 7.Хүүхэд бүрийн хөгжлийн бэрхшээлд нь тохирсон хэтийн болон ойрын үед хүрч болох төлөвлөгөө гарган биелэлтийг дүгнэн ажиллах; 8.Хүүхдийн онцлогт тохируулан хэл засал, ахуй, хөдөлгөөн засал эмчилгээний сургалтыг хуваарийн дагуу өдөрт 8 хүүхдийг 30-45 минутаар эмчилгээнд хамруулах; 9.Харилцаа, хэл яриа, өгүүлэх эрхтэн, танин мэдэхүй, өөртөө үйлчлэх, хөдлөх чадварыг үнэлсэн шалгуур тестийг улирал тутамд шалган үр дүнг жилээр тооцох; 10.Хүүхэд бүрийн хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон сургалтын болон тусгай хэрэгсэлтэй байх, мэргэжлийн ажилтантай хамтран ажиллах; 11.........................................................
|
Сургалтын орчинд бага насны хүүхдийн асран хамгаалал, сэргээн засал, хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдал, тэдгээрт тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.
Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чадварыг эзэмшиж, сургалт, үйл ажиллагааны тогтвортой байдал дээшилсэн байна.
|
Г
Г
Г
Г
Г
Г
Г
Г Г Г Г |
2 дугаар зорилтын хүрээнд |
1.Эцэг эхийн сургалтыг тогтмол зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлийг гэрийн нөхцөлд сэргээн засах талаар заавар өгөх; 2.Хүүхдийн онцлогт тохирсон сургалт, заслын тусгай хэрэгслийг нөөц бололцоондоо тулгуурлан хийх, орчны стандартыг хангахуйц сургалт, заслын орчин бүрдүүлэх, боловсронгуй болгоход эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг оролцоог бий болгож ажиллах; 3.Зохион байгуулсан сургалт, бусад үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, тайлагналаа чанартай хийж гүйцэтгэн тэдгээрийн үр дүнд хүүхдийн хөгжилд ахиц, өөрчлөлт гарч байгаа эсэхийг судлан тогтоох, дүгнэх, үнэлэх, үнэлүүлэх; Эцэг эхийн сэтгэл ханамжийн байдлыг байнга судлах; 4.Багшийн ёс зүйн дүрэмд заасан ёс суртахууны хэм хэмжээг үйл ажиллагааныхаа чиглэл бүрд сахин биелүүлж ажиллах. 5.........................................................
Албан тушаалын зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:
1.Мэдээллийн технологи ашиглах чадвараа байнга дээшлүүлэх; 2.Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх; 3.Судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх. |
Хүүхдийг гэр бүлийн орчинд асрах, сэргээн засах, хөгжүүлэх арга барилыг эцэг, эх, асран хамгаалагч нарт эзэмшүүлсэн байна.
Багшийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг байнга сахин биелүүлнэ.
|
Г
Г
Г
Г
Г
Г
|
III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
Боловсрол |
Дипломын дээд, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
Мэргэжил |
Сэргээн засалч багш |
Мэргэшил |
Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сэргээн засал |
Туршлага |
Цэцэрлэг болон эмнэлэг, сувилалд дадлага хийсэн байх |
Ур чадвар |
|
IV. АЛБАН ТУШААЛЫН ХАРИЛЦАХ СУБЬЕКТ
Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:
|
|
Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр, тоо
|
Бусад харилцах субьект
|
V. АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан |
Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр |
Албан тушаал: ............................… (Гарын үсэг) (Эцэг/эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр) 20... оны ... дугаар сарын ... -ны өдөр |
Байгууллагын нэр: ...................................................
Шийдвэрийн огноо: .................................................
Дугаар: .................................................................... |
Албан тушаалын тодорхойлолтыг батласан: |
|
Байгууллагын нэр: .......................................................... Шийдвэрийн огноо. ......................................................... Дугаар (тамга/тэмдэг) (Гарын үсэг) (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр) 20... оны ... дугаар сарын ... -ны өдөр |
Текст томруулах
A
A
A