A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
201
9 оны А/430 дугаар тушаалын зургаадугаар хавсралт

 

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ

      I.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Байгууллагын нэр:

Хүүхдийн цэцэрлэг

Нэгжийн нэр:

 

Албан тушаалын нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн тогооч

Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч

 Албан тушаалын зэрэглэл: ТҮ-3

Ажлын цаг:

Ажлын байрны албан ёсны байршил:

 

Хөдөлмөрийн нөхцөл:

Хэвийн

Онцгой нөхцөл:

Халуун, чийгтэй орчинд байнга зогсож ажилладаг.


   II. АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ЧИГ ҮҮРЭГ

Албан тушаалын зорилго

Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, технологийн заавар, нормын дагуу боловсруулсан хоол, хүнсээр хүүхдэд үйлчлэн тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон нэмэлт үйлчилгээ үзүүлж, багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдын хоол хүнс, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Албан тушаалын зорилт

  1. Амт, чанар, илчлэг сайтай, олон нэр төрлийн хоол, ундаар цэцэрлэгийн хүүхдэд үйлчлэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт хоол тэжээлээр үйлчлэх.
  2. Хүүхдийг эрүүл чийрэг, аюул осолгүй  өсч хөгжихөд онцгой анхаарч, хоол хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг тогтмол хангаж, ажлын багаж тоног төхөөрөмжийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг баримтлан ашиглах.

Зорилт

 

 

 

Албан тушаалын чиг үүрэг

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцлага, оролцооны хэлбэр

(Шийдвэрлэх-Ш, Гүйцэтгэх-Г, Хянах-Х, Туслах-Т)

 

 

1 дүгээр зорилтын хүрээнд

1.Ажлын 5 хоногоор хоолны цэс гарган батлуулах;

2.Хүнсний түүхий эдийг хүлээн авч, хадгалалт, тээвэрлэлт, хамгаалалт, бүтээгдэхүүний чанар байдлыг үнэлэх, шаардлага хангаагүй тохиолдолд буцаах;

3.Хоол хүнсийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган орц, норм, технологийн дагуу хийж бэлтгэх;

4.Багшийн боловсруулсан хүүхдийн судалгаатай танилцаж, сульдаатай хүүхдэд нэмэлт хоол тэжээл өгөх, өсөлт хөгжилтөд гарсан өөрчлөлтийг хянах;

5.Өдөр бүр хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөн амт, чанарыг хоол зүйч, эмчээр шалгуулж, бичилт хийлгэсний дараа хүүхдэд өгөх;

6.Хүүхдийн ам зайлахад зориулж төрөл бүрийн уусмал бэлтгэх;

7.Өдрийн дэглэм, цагийн хуваарийг мөрдөж ажиллах;

8.Багш, туслах тогооч, сав угаагч, үйлчлэгч, эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан хоол, хүнсний эрүүл ахуй, шим тэжээлийн талаар мэдлэг, дадал олгох үйл ажиллагааг цэцэрлэгийн удирдлагын заавраар зохион байгуулах;

9.Эмчтэй хамтран хүүхдийн өсөлт, биеийн жингийн өөрчлөлтийг хянах;

10.Цэцэрлэгийн үйл ажиллагааны тайланд тогтмол оролцож, үзэсгэлэн, үзүүлэх ажил, хоолны амталгаа зохион байгуулах;

11.....................................................

 

Сургуулийн өмнөх боловсролын салбарын хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдлын талаарх дүрэм, журам, стандартын хэрэгжилт тогтворжсон байна.

 

 

 

Хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй хоол, хүнсний тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, боловсруулалт, түгээлт, хяналтын орчин бүрдэж, хүүхэд, багш, эцэг, эх, асран хамгаалагч нар зөв зохистой хооллолтын талаар мэдлэг,  чадвар, дадал эзэмшсэн байна. 

 

Г

 

Г

 

Г

 

Г

 

Г

 

Г

 

Г

 

 

Г

 

Г

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2 дугаар зорилтын хүрээнд

1.Гал тогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бусдад өөр зориулалтаар ашиглуулахгүй байх, цэцэрлэгийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр гадагш гаргахгүй байх;

2.Тоног төхөөрөмжид эвдрэл гарсан тохиолдолд цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэж, мэргэжлийн хүнээр засуулан хэвийн ажиллагаанд яаралтай оруулах;

3.Жил сарын төлөвлөгөө, тоног төхөөрөмжийн ашиглалтын паспорт, технологийн карт болон бусад тогоочийн хөтөлбөл зохих бичиг баримтыг тогтмол хөтлөх.

4.............................................................

 

Албан тушаалын зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:

 

1.Мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамрагдах, бусад цэцэрлэг, сургуулийн тогооч нартай туршлага солилцох;

2.Ажилтны ёс суртахууны хэм хэмжээг тогтмол сахих.

 

Бага насны хүүхдийн хамгаалал, хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдал, тэдгээрт тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

 

 

 

 

 

 

 

Байгууллагын дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах соёлыг эзэмшсэн байна.

 

Г

 

 

Г

 

 

Г

 

 

 

Г

 

 

 

      

 

III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байх.

Мэргэжил

Тогооч

Мэргэшил

Бага насны хүүхдийн хоол үйлдвэрлэл  

Туршлага

Тогоочийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх 

Ур чадвар

  • Бага насны хүүхдийн хоол, тэжээлийн хэрэгцээ, хөгжлийн бэрхшээл, зүй ёсны өсөлт хөгжлийн талаар мэдэрч, ойлгох;
  • Техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюул осолгүй байдлын талаар зохих мэдлэгтэй байх; 
  • Ёс суртахууны хэм хэмжээг алдалгүй сахиж, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш, удирдлагатай зөв зохистой харилцах;
  • Гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах.  

 

      IV. АЛБАН ТУШААЛЫН ХАРИЛЦАХ СУБЬЕКТ

Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

  • Цэцэрлэгийн эрхлэгч
  • Эмч
  • Арга зүйч 

Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын нэр, тоо

  • Туслах тогооч
  • Гал тогооны бусад ажилтан

 

Бусад харилцах субьект

  • Бага насны хүүхэд
  • Цэцэрлэгийн ажилтан нар
  • Эцэг эх, асран хамгаалагч
  • Иргэд

 

       V. АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан

Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр

Албан тушаал: ............................…

……………..……………………………..

(Гарын үсэг)           (Эцэг/эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дугаар сарын ... -ны өдөр

Байгууллагын нэр: ...................................................

 

Шийдвэрийн огноо: .................................................

 

Дугаар:  ....................................................................

Албан тушаалын тодорхойлолтыг батласан:

  Байгууллагын нэр: ..........................................................

  Шийдвэрийн огноо. .........................................................

Дугаар (тамга/тэмдэг)                                                              

(Гарын үсэг)                (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

20... оны ... дугаар сарын ... -ны өдөр