- Нүүр
- Сайдын тушаал
- 35 кВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧДЭЛТЭЙ ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН ЖИШИГ НОРМ БНБД 83-23Д-19 НЭМЭЛТ
Эрчим хүчний сайдын 2019 оны
170 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
35 кВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧДЭЛТЭЙ ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН ЖИШИГ НОРМ
БНБД 83-23Д-19 НЭМЭЛТ
ЕРӨНХИЙ ХЭСЭГ
1.Энэ нормд 35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хий (элегаз)-н таслуур, 220 кВ-ын LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурыг суурилуулж угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын нормыг тус тус тусгасан.
2.Барилгын гадна хийх ажилд газрын түвшингээс, барилга дотор хийх ажилд шалны түвшингээс 2 м-ээс дээш өндөрт ажил гүйцэтгэх тохиолдолд хөдөлмөр зарцуулалтын нормыг дараах итгэлцүүрээр өсгөнө. Үүнд:
2 - 8 м өндөрт - 1.05
8 - 15 м өндөрт - 1.10
Энэ итгэлцүүрт ажилчин өгсөж дээш гарах, буух хугацаа, өндөрт ажиллахад хөдөлгөөнд саад болох зүйлийг оруулан тооцов.
3.Уг нормд зүйл тус бүрийн ажлын бүтцэд тухайн ажлын процессыг тодорхойлох үндсэн үйлдлүүдийг тусгаж өгсөн бөгөөд тухайн технологийн процессын салшгүй хэсэг боловч ажлын бүтцэд ороогүй дараах туслах үйлдлүүдийг нормд тооцож тусгасан тул нэмж нормчлох шаардлагагүй. Үүнд: Ажлын байр бэлтгэх, материал, багаж хэрэгслүүдийг ачиж буулгах, багаж хэрэгслийн жижиг засвар, цэвэрлэгээ, тохиргоо хийх, машин механизм, багаж хэрэгслийг шалгах, цахилгаанд залгах, цэнэглэх, ажлын горимд тохируулах, хамгаалалтын хувцас өмсөх зэрэг болно.
4.Нормд дараах ажлууд тусгагдаагүй бөгөөд тусад нь нормчилно. Үүнд: Шат ванданг бэлтгэх, хийц хэсэг эд ангийн үйлдвэрт бэлтгэх явцад гаргасан буюу ачиж буулгах, хадгалах үед үүссэн гэмтэл согогийг арилгах, материал, хийц, тоног төхөөрөмжийг объект хүртэл тээвэрлэх, ачих.
- 23д-69. 35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг
суурилуулж, угсрах ажил
Ажлын бүтэц
1. 35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурын гадна хайрцгийг задлах, таслуурын бүрэн бүтэн байдлыг шалгах.
2.Автокраныг ажлын талбайд байрлуулж бэлтгэх, хийт таслуурын төмөр тулгуурын болон төмөр суурийн хайрцгийг задалж, бүрэн бүтэн байдлыг шалгах, автокраны тусламжтайгаар төмөр тулгуурыг өргөж, урьдчилан байрлуулсан төмөр бетон суурин дээр тавьж тулгуурыг сууринд боож бэхлэх, хийн таслуурыг суурилуулах төмөр суурийг төмөр тулгууртай бэхэлж боосны дараа таслуурын суурийн хаалтуудыг авч хийн таслуурыг суурилуулах хэсгийг бэлтгэх.
3.Угсарч бэлтгэсэн төмөр суурин дээр автокраны тусламжтайгаар хийн таслуурыг байрлуулан боож бэхлэх (колонк тус бүрийг), таслуурын тягийг механизмд холбох.
4.Хийн таслуурыг угсарч дууссаны дараа баллонтай хийн хайрцгийг задалж, хийн битүүмж болон холбох хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, таслуурт хийг шахах хоолойг бэхлэн SF6 хийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл шахаж дууссаны дараа хийн хоолойг салгах, таслуурын хаалтуудыг хааж, боолтуудыг боох. Ажлын талбайг цэвэрлэх.
Салааны бүрэлдэхүүн
Хүснэгт 1
№ |
Салааны бүрэлдэхүүн, мэргэжил, зэрэг |
SF-6 хийн таслуурыг угсрах LW8-34AG /хүний тоо/ |
1 |
Цахилгаан монтёр |
|
III зэрэгтэй |
1 |
|
IY зэрэгтэй |
2 |
|
Y зэрэгтэй |
- |
|
YI зэрэгтэй |
1 |
А. 35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурын
доорхи төмөр тулгуурыг суурилуулж, угсрах
хөдөлмөр зарцуулалтын норм
/Хөдөлмөр зарцуулалтын норм-1 иж бүрдэл 3 фаз/ Хүснэгт 2
Ажлын нэр |
Бэлтгэл ажил, хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
|
Хийн таслуурын доорхи төмөр тулгуур болон төмөр суурийг угсрах |
4.52 |
|
а |
Б. 35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг
суурилуулж, угсрах хөдөлмөр
зарцуулалтын норм
/Хөдөлмөр зарцуулалтын норм-1 иж бүрдэл 3 фаз/ |
Хүснэгт 3 |
№ |
Ажлын нэр |
35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг суурилуулж, угсрах |
||
Бэлтгэл ажил (хүн/цаг) |
Угсрах (хүн/цаг) |
|||
1 |
Хийн таслуурыг суурилуулж, угсрах |
0.13 |
9.61 |
|
а |
б |
В. 35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурт SF-6 хий шахах хөдөлмөр
зарцуулалтын норм
/Хөдөлмөр зарцуулалтын норм-1 иж бүрдэл 3 фаз/ |
Хүснэгт4 |
Ажлын нэр |
Бэлтгэл ажил хөдөлмөр зарцуулалт, (хүн/цаг) |
SF6 хий шахах |
2.92 |
|
а |
2. 23д-70. 220 кВ-ын LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурыг суурилуулж, угсрах ажил
Ажлын бүтэц
1.Хийн таслуурын хайрцгийг задлах, таслуурын бүрэн бүтэн байдлыг шалгах, таслуурын дээд хэсгийн утас бэхлэгдэх контактын боолтыг колонкоос салган авч контактыг эргүүлэн боож бэхлэх.
2.Автокраныг ажлын талбайд байрлуулж бэлтгэх, төмөр тулгуурын хайрцгийг задалж, бүрэн бүтэн байдлыг шалгах, автокраны тусламжтайгаар төмөр суурийг өргөж, урьдчилан бэлтгэж байрлуулсан төмөр бетон суурин дээр тавьж тулгуурыг сууринд боож бэхлэн, таслуурын суурийн хаалтуудыг авч таслуур суурилагдах хэсгийг бэлтгэх.
3.Угсарч бэлтгэсэн төмөр тулгуур дээр автокраны тусламжтайгаар хийн таслуурын колонкыг өргөж тулгуур дээр байрлуулан боож бэхлэх, таслуурын тягийг механизмд холбох.
4.Хийн таслуурыг угсарч дууссаны дараа баллонтай хийн хайрцгийг задалж, хийн битүүмж болон холбох хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, таслуурт хийг шахах хоолойг бэхлэх, SF6 хийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл шахаж дууссаны дараа хийн хоолойг салгах, таслуурын хаалтуудыг хааж, боолтуудыг боох. Ажлын талбайг цэвэрлэх.
Салааны бүрэлдэхүүн |
|||
Хүснэгт1 |
|
№ |
Салааны бүрэлдэхүүн, мэргэжил, зэрэг |
Фазын удирдлагатай SF6 хийн таслуурыг угсрах LW30-252 |
1 |
Цахилгаан монтёр |
|
III зэрэгтэй |
1 |
|
IY зэрэгтэй |
1 |
|
Y зэрэгтэй |
2 |
|
YI зэрэгтэй |
1 |
А. 220 кВ-ын LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурын доорхи төмөр тулгуурыг суурилуулж, угсрах хөдөлмөр зарцуулалтын норм |
||
/Хөдөлмөр зарцуулалтын норм-1 иж бүрдэл фаз/
Хүснэгт 2
Ажлын нэр |
Бэлтгэл ажил, хөдөлмөр зарцуулалт (хүн/цаг) |
|
Хийн таслуурын доорхи төмөр тулгуурыг угсрах |
9.39 |
|
а |
Б. 220 кВ-ын LW30-252 маягийн фазын удирдлагатай,
SF6 хийн таслуурыг суурилуулж, угсрах
хөдөлмөр зарцуулалтын норм
/Хөдөлмөр зарцуулалтын норм-1 иж бүрдэл фаз/ |
Хүснэгт 3 |
№ |
Ажлын нэр |
220 кВ-ын LW30-252 маягийн SF6 хийн таслуурыг суурилуулж, угсрах |
||
Бэлтгэл ажил (хүн/цаг) |
Угсрах (хүн/цаг) |
|||
1 |
Хийн таслуурыг угсрах, суурилуулах |
3.99 |
12.91 |
|
а |
б |
Текст томруулах
A
A
A