- Нүүр
- Сайдын тушаал
- 35 кВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧДЭЛТЭЙ ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН ЖИШИГ НОРМ БНБД 83-23Д-19 НЭМЭЛТ
Эрчим хүчний сайдын 2019 оны 170 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
АККУМЛЯТОРЫН БАТАРЕЙН ХӨДӨЛМӨР
ЗАРЦУУЛАЛТЫН ЖИШИГ НОРМ
БНБД 83-23Е-19 НЭМЭЛТ
ЕРӨНХИЙ ХЭСЭГ
1.Энэ нормд аккумуляторын батарейн тавиурыг угсарч суурилуулах, 4 OPzV 200 - 6 OPzV 600 маягийн аккумуляторын батарейг суурилуулж угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын нормыг тус тус тусгав.
2.Барилгын гадна хийх ажилд газрын түвшингээс, барилга дотор хийх ажилд шалны түвшингээс 2 м-ээс дээш өндөрт ажил гүйцэтгэх тохиолдолд хөдөлмөр зарцуулалтын нормыг дараах итгэлцүүрээр өсгөнө. Үүнд:
- 2 - 8 м өндөрт - 1.05
- 8 - 15 м өндөрт - 1.10
Энэ итгэлцүүрт ажилчин өгсөж дээш гарах, буух хугацаа, өндөрт ажиллахад хөдөлгөөнд саад болох зүйлийг оруулан тооцов.
3.Уг нормд зүйл тус бүрийн ажлын бүтцэд тухайн ажлын процессыг тодорхойлох үндсэн үйлдлүүдийг тусгаж өгсөн бөгөөд тухайн технологийн процессын салшгүй хэсэг боловч ажлын бүтцэд ороогүй дараах туслах үйлдлүүдийг нормд тооцож тусгасан тул нэмж нормчлох шаардлагагүй. Үүнд: Ажлын байр бэлтгэх, материал, багаж хэрэгслүүдийг ачиж буулгах, багаж хэрэгслийн жижиг засвар, цэвэрлэгээ, тохиргоо хийх, машин механизм, багаж хэрэгслийг шалгах, цахилгаанд залгах, цэнэглэх, ажлын горимд тохируулах, хамгаалалтын хувцас өмсөх зэрэг болно.
4.Нормд дараах ажлууд тусгагдаагүй бөгөөд тусад нь нормчилно. Үүнд: Шат ванданг бэлтгэх, хийц хэсэг эд ангийн үйлдвэрт бэлтгэх явцад гаргасан буюу ачиж буулгах, хадгалах үед үүссэн гэмтэл согогийг арилгах, материал, хийц, тоног төхөөрөмжийг объект хүртэл тээвэрлэх, ачих.
- 23е-30. Аккумуляторын батарейн тавиурыг угсарч, суурилуулах
Ажлын бүтэц
1.Тавиурын сав, баглаа боодлыг задлан хайрцагнаас гаргаж, угсрахад бэлтгэх.
2.Тавиурыг угсарч, суурилуулах, шалгах.
/Хөдөлмөр зарцуулалтын норм 1 м тавиурын хүн/цаг/
Хүснэгт 1
Ажлын нэр |
Салааны бүрэлдэхүүн, мэргэжил, зэрэг |
Бетон шал |
Тавиурын хайрцаг задлан, угсрахад бэлтгэх |
№ |
||
Тавиурыг угсрах |
||||||
Суурин аккумуляторын батарей |
Дан |
Хоёр эгнээ |
Цахилгаан монтёр Y зэрэгтэй- 1 II зэрэгтэй- 1 |
0.69 |
0.19 |
а |
Гурван эгнээ |
0.88 |
0.23 |
б |
|||
Хоёр давхар |
Хоёр эгнээ |
2.07 |
0.42 |
в |
||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
- 23е-31. 4 OPzV 200 - 6 OPzV 600 маягийн аккумуляторын
батарейг суурилуулж, угсрах ажил
Ажлын бүтэц
1.Аккумуляторын батарейг ажлын байранд зөөх
2.Аккумуляторын батарейн тоос шороог арчиж цэвэрлэн, урьдчилан бэлтгэсэн тавиур дээр байрлуулан, батарей хоорондын зайг тохируулан суурилуулах
3.Аккумуляторын батарейн туйлын холболтыг зориулалтын холбоосоор холбож боох
4.Аккумуляторын батарейн туйлын холбоосын боолтыг дахин чангалж, шалгах
/Хөдөлмөр зарцуулалтын норм 1 м тавиурын хүн/цаг/
Хүснэгт 2
Ажлын нэр |
Аккумуляторын маяг |
Салааны бүрэлдэхүүн мэргэжил, зэрэг |
Хэмжих нэгж |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
№ |
|
Аккумуляторын батарейг суурилуулж, угсрах |
4 OPzV 200 |
Цахилгаан монтёр Y зэрэгтэй - 1 II зэрэгтэй - 1 |
ш |
0.24 |
1 |
|
5 OPzV 250 |
ш |
0.27 |
2 |
|||
6 OPzV 300 |
ш |
0.29 |
3 |
|||
5 OPzV 350 |
ш |
0.32 |
4 |
|||
6 OPzV 420 |
ш |
0.36 |
5 |
|||
7 OPzV 490 |
ш |
0.40 |
6 |
|||
6 OPzV 600 |
ш |
0.45 |
7 |
- 23е-32. Аккумуляторын батарейд дугаарлалт хийх
Ажлын бүтэц
1.Аккумуляторын батарейн их биед үйлдвэрийн зориулалтын дугаарыг наах.
/Хөдөлмөр зарцуулалтын норм 1 батарей хүн-цаг/
Хүснэгт 3
Ажлыннэр |
Салааны бүрэлдэхүүн мэргэжил, зэрэг |
Хөдөлмөр зарцуулалт (хүн-цаг) |
|
Аккумуляторын батарейд дугаар наах |
Цахилгаан монтёр, II зэрэг |
0.01 |
|
Текст томруулах
A
A
A