- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 101
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай:
а/Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3-т заасан газрын тосны хэргийг эрхлэхтэй холбогдсон үүргийг хэрэгжүүлэх асуудлаар хоёрдмол ойлголтоор хандах явдал гарч байгааг арилган Засгийн газрын тухай болон Газрын тосны тухай хуулиудын дагуу уг үүргийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам хариуцан хэрэгжүүлэх;
б/Монгол газрын тос товчооны эрх, үүргийг дахин хянан үзэж, түүний дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
в/газрын тосны гэрээт талбайнуудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хайгуулын ажлыг эрчимжүүлэх, тэдгээртэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах;
2.Зүүнбаянгийн орд газрын байгаль орчны үнэлгээг үндэслэн газрын бохирдлыг арилгахтай холбогдуулан авах арга хэмжээний талаархи саналаа 1996 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай.
3.Газрын тосны хэргийг эрхлэхтэй холбогдсон үүргийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам хариуцаж байгаатай холбогдуулан тус яамны орон тоог 3-аар нэмэгдүүлэх асуудлыг Монгол газрын тос товчооны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан шийдвэрлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д зөвшөөрсүгэй.
Текст томруулах
A
A
A
