- Нүүр
- Сайдын тушаал
- НЭГЖ ТАЛБАР ДУГААРЛАХ ЖУРАМ
Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны
134 дүгээр тушаалын хавсралт
НЭГЖ ТАЛБАР ДУГААРЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь газрын нэгж талбарыг дугаарлахтай холбоотой харилцааг зохицуулах, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамлыг нэгдсэн арга зүйгээр хангахад оршино.
1.2.Нэгж талбарын дугаарлалтыг газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн эрхийг баталгаажуулж газрын улсын бүртгэлд бүртгэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, нэгж талбарыг үнэлэх, төлбөр, татвар ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбоотой мэдээллийг бүртгэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн зурагт нэгж талбарыг дугаарлах, нэгж талбарын мэдээллийг Үндэсний газрын мэдээллийн системд оруулах зэрэг үйл ажиллагаанд мөрдлөг болгоно.
Хоёр. Нэгж талбар дугаарлах зарчим
2.1.Нэгж талбар дугаарлалт нь АИХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 1977 оны 75, 1978 оны 73, 1980 оны 84, 1981 оны 280, 1983 оны 106, 1985 оны 45, 240, 1986 оны 92, 179, 1987 оны 121, 130 дугаар зарлиг, 1994 оны 32, 34, 1996 оны 24, 25 дугаар тогтоолоор баталсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг баримтлан тогтоосон кадастрын муж, тойргийн хүрээнд хэрэгжинэ
2.2.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол улсын бүсчлэлийн нэгдсэн код”-той нэгж талбарын дугаар нь уялдсан байна.
2.3.Нэгж талбарын дугаар нь улсын хэмжээнд дахин давтагдахгүй байна.
2.4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс өөрчлөгдөх, татан буугдах, нэмэгдэх, “Монгол улсын бүсчлэлийн нэгдсэн код”-д өөрчлөлт ороход энэхүү журмын дагуу тогтоогдсон газрын кадастрын муж, тойргийн хил зааг, дугаарыг өөрчлөхгүй, цаашид тогтвортойгоор мөрдөнө.
Гурав. Нэгж талбарын дугаар
3.1.Нэгж талбарын дугаар нь кадастрын муж, тойргийн дугаар болон нэгж талбарын хувийн дугаарыг агуулсан 10 оронтой тооноос бүрдэнэ.
3.2.Кадастрын мужийн хуваарь, түүний нэр, дугаарыг тус журмын 1 дүгээр хавсралтаар тогтооно.
3.3.Кадастрын тойргийг кадастрын муж дахь хүн амын нутагшил, суурьшлын нягтралыг харгалзан тогтоох ба түүний хуваарь, нэр, дугаарыг тус журмын 2 дугаар хавсралтаар тогтооно.
3.4.Нэгж талбарын хувийн дугаар нь 00001-ээс эхлэн дэс дараалуулан дугаарласан 5 оронтой дугаар байна.
3.5.Кадастрын нэг тойрогт харъяалагдах газрын нэгж талбарын хувийн дугаар нь давтагдашгүй цорын ганц байх бөгөөд 99999-өөс хэтрэхгүй байна.
3.6.Нэгж талбарын дугаар нь дараахь бүтэцтэй байна.
Улаанбаатар бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв, хангай, баруун, зүүн бүсийн кадастрын мужид:
Кадастрын мужийн дугаар |
Кадастрын тойргийн дугаар |
Нэгж талбарын хувийн дугаар |
|
Бүсийн дугаар |
Аймаг, дүүргийн дугаар |
||
А |
В1 |
В2В3В4 |
С1С2С3С4С5 |
Улаанбаатар бүсийн Багахангай, Багануур, Налайх кадастрын мужид:
Кадастрын мужийн дугаар |
Кадастрын тойргийн дугаар |
Нэгж талбарын хувийн дугаар |
|
Бүсийн дугаар |
Дүүргийн дугаар |
||
А |
В1В2 |
В3В4 |
С1С2С3С4С5 |
Дөрөв.Нэгж талбарыг дугаарлах
4.1.Нэгж талбарын дугаарыг Газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийн тусламжтайгаар аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн болон сумын Газрын даамал олгоно.
4.2.Нэгж талбар бүрийг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хот суурингийн хэсгийн хэмжээнд давтагдашгүй байдлаар дугаарлана.
4.3.Нэгж талбарын хувийн дугаарыг нэгж талбар оршиж байгаа кадастрын тойргийн дугаарыг авч дэс дараалуулсан байдлаар дугаарлана
4.4.Хэрэв нэгж талбар нь хоёр болон түүнээс дээш кадастрын тойргийн хил дамнан оршиж байвал тухайн нэгж талбарын төвийн цэг байрлаж байгаа кадастрын тойргийн дугаарыг авна.
4.5.Шинээр үүссэн кадастрын тойрогт нэгж талбарын хувийн дугаарыг Зураг 1-д харуулсан топологийн зарчмын дагуу баруун дээд өнцгөөс эхлэн зүүн тийш чиглэлээр өгнө.
4.6.Энэхүү журам батлагдахаас өмнө Монгол Улсад мөрдөгдөж байсан ГХГЗЗГ-ын даргын 2003 оны 163 тоот тушаал, 2003 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 315 тоот тушаалаар батлагдсан ²Нэгж талбар дугаарлах журам²-ын дагуу дугаарлагдсан газрын нэгж талбаруудын дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн шилжилт хөдөлгөөн, гэрчилгээний хугацаа сунгах, гэрээ шинэчлэх, нэгж талбарт өөрчлөлт оруулах аливаа тохиолдолд энэхүү журамд нийцүүлэн өөрчилж шинэ дугаарыг олгоно.
Тав.Нэгж талбарын дугаарт өөрчлөлт оруулах
5.1.Нэг газрын кадастрын тойрогт харьялагдах газрын нэгж талбарын тоо 99999-өөс хэтэрсэн, хот суурин газрыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хороолол, хотхон бий болсон нөхцөлд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалтай хамтран шинээр кадастрын тойрог үүсгэх ба тойргийн хил заагийг тогтоож, дугаарыг олгоно.
5.2.Шинээр үүссэн кадастрын тойрогт тухайн кадастрын мужид харъяалагдах кадастрын тойргийн сүүлийн дугаарын дараагийн дугаарыг олгоно.
5.3.Нэгж талбарыг хуваах, хэд хэдэн нэгж талбарыг нийлүүлсэн тохиолдолд үүссэн нэгж талбар тус бүрд дугаарыг шинээр олгож, хувийн хэргийг шинээр үүсгэнэ.
5.4.Нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд хуучин нэгж талбарын дугаарыг нэгж талбарын хувийн хэргийн хамт архивлах бөгөөд энэхүү хувийн хэрэгт шинээр үүссэн нэгж талбарын дугаарыг тэмдэглэсэн байна.
5.5.Шинээр үүсч буй нэгж талбарын хувийн хэрэгт хуучин нэгж талбарын дугаарыг тэмдэглэсэн байна.
5.6.Нэгж талбарын дугаарын өөрчлөлтийг тухай бүр газрын кадастрын мэдээллийн санд оруулах ба газрын нэгдмэл сангийн тайлангийн ажлын зураг /Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт/ дээр тусгасан байх шаардлагатай.
Текст томруулах
A
A
A