- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗАР ДЭЭР ИЛ УГСАРСАН ШУГАМ ХООЛОЙГ ХЭСЭГЧЛЭН ЗАСВАРЛАХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Эрчим хүчний сайдын 2019 оны 168 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ГАЗАР ДЭЭР ИЛ УГСАРСАН ШУГАМ ХООЛОЙГ ХЭСЭГЧЛЭН ЗАСВАРЛАХ
АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ
Энэхүү технологийн картанд 2000С хүртэл температур бүхий 2.5 МПа хүртэл даралттай халуун ус дамжуулах ил шугам хоолойд хэсэгчлэн засвар хийх ажилбарын дараалал, угсралтын заавар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгасан болно.
Технологийн карт боловсруулах зорилго нь дулаан дамжуулах шугам хоолойг хэвлэмэл дулаан тусгаарлагч материал /пенополиуретан/-аар чанарын өндөр түвшинд дулаалах ажлыu зохион байгуулах, технологийн шийдлийг гаргах, ажлын өртөг зардлыг багасгах, засварын ажлын үргэлжлэх хугацааг бууруулах, ажлын аюулгүй байдлыг хангах, хүн хүч, машин механизмыг зөв зохистой ашиглах, технологийн шийдлийг нэгтгэх, ажлын жигд, тогтмол ажиллагааг хангахад оршино.
2.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү технологийн картыг 100-1200 мм-ийн голчтой дулаан дамжуулах ил шугам хоолойг хэсэгчлэн засварлах ажлыг гүйцэтгэхэд удирдамж болгоно. Уг технологийн карт нь дулааны шугам сүлжээний угсралт, засварын ажил эрхлэн гүйцэтгэх байгууллагын инженер техникийн ажилтан, ажилчид, техникийн хяналт хариуцсан захиалагч инженерүүдэд зориулагдсан.
3.МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ
3.1.Хамгаалах хэрэгсэл
Хүснэгт 1
Д/д |
Хамгаалах хэрэгсэл |
Хэмжих нэгж |
Тоо |
1 |
Ажлын хувцас |
Ком |
5 |
2 |
Ажлын бээлий |
Хос |
5 |
3 |
Дуулга малгай |
ш |
5 |
4 |
Гагнуурын хамгаалалтын малгай иж бүрдэл |
Иж бүрэн |
1 |
5 |
Хамгаалах шил |
ш |
5 |
6 |
Брезентэн бээлий |
Хос |
2 |
7 |
Ажлын гутал |
Хос |
5 |
8 |
Хамгаалах хошуувч |
ш |
5 |
9 |
Усны цув /ОП-7 цув/ |
ш |
5 |
10 |
Усны гутал |
Хос |
5 |
11 |
Ус чийг, цахилгаан гүйдэл дамжуулдаггүй резинэн дэвсгэр |
ш |
1 |
12 |
Хамгаалах бүс |
ш |
3 |
3.2.Материал
Хүснэгт 2
Д/д |
Материалын нэр |
1 |
Ган хоолой /Ф100-1200 мм/ |
2 |
Хэвлэмэл дулаалга/Пенополиуретан/ |
3 |
Электрод |
4 |
Хүчилтөрөгч |
5 |
Ацетилин |
6 |
Туузан бүслүүр |
7 |
Туузан бүслүүрийн хавчаар /төмөр/ |
8 |
Шилэн даавуу |
9 |
Тавлагч хадаас |
10 |
0.6-0.8 мм зузаантай цайрдсан хуудас төмөр |
11 |
Хар лак |
12 |
Шуруп |
13 |
Шингэлэгч |
14 |
Силикон |
15 |
Хамгаалах тууз |
16 |
Тасдагчийн ир |
Тайлбар: Материалын орцыг шугамын голч болон тухайн дулаан дамжуулах шугамын засварын ажлын зураг төсөлтэй уялдуулан сонгож хэрэглэнэ.
3.3.Багаж хэрэгсэл
Хүснэгт 3
Д/д |
Багаж хэрэгсэл |
Хэмжих нэгж |
Тоо |
1 |
Гагнаасны оёдол шалгах багаж |
ш |
1 |
2 |
Цахилгаан /батарейтэй/ дриль |
ш |
1 |
3 |
Тавлагч багаж |
ш |
1 |
4 |
Туузан бүслүүр чангалагч багаж |
ш |
1 |
5 |
Туузан бүслүүр болон төмөр хавчаар бэхлэх багаж |
ш |
1 |
6 |
Лоом |
ш |
1 |
7 |
Эвхдэг метр |
ш |
1 |
8 |
Шохой |
ш |
1 |
9 |
Өнхрүүш, багс |
ш |
1 |
10 |
Төмөр сойз |
ш |
1 |
11 |
Төмөр шугам |
ш |
1 |
12 |
Бахь |
ш |
1 |
13 |
Хайч |
ш |
1 |
14 |
Дамартай уртасгагч 50м |
ш |
1 |
15 |
Силиконы буу |
ш |
1 |
16 |
Төмрийн хайч |
ш |
1 |
18 |
Цахилгаан гар тасдагч |
ш |
1 |
19 |
Зөөврийн сунадаг шат, тавцан |
ш |
1 |
20 |
Цаасны хутга |
ш |
1 |
21 |
Өрөм Ф5 |
ш |
1 |
22 |
Хүрз |
ш |
1 |
23 |
Слесарын багаж |
ком |
1 |
24 |
Ус сорох насос |
ш |
1 |
25 |
Ус сорох насосны уртасгагч шланг |
м |
6 |
26 |
Дэр мод |
ш |
2 |
27 |
Оосорлох хэрэгсэл |
ш |
3-4 |
28 |
Төмөр ивээс |
ш |
2 |
29 |
Бага оврын цахилгаан үүсгүүр |
ш |
1 |
30 |
Зөөврийн гэрэлтүүлэг |
ш |
1 |
31 |
10-20 тн даацтай хэвтээ домакрат |
ш |
1 |
32 |
Гагнуурын кабельтай гар |
ш |
1 |
3.4.Машин механизм
Автокран
Үйлчилгээний машин
Автовышка
Цахилгаан гагнуурын аппарат
Ацетилин генератор /хийн огтлогч/
Түлшээр ажилладаг 380 В цахилгаан гагнуурын аппарат /цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй үед хэрэглэнэ./
4.ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
а. Шугам хоолойг хэсэгчлэн засварлах салааны бүрэлдэхүүн:
Хүснэгт 4
Шугам хоолойн голч |
Ажил гүйцэтгэх салааны бүрэлдэхүүн |
100 |
|
200 |
Шугам хоолойн |
300 |
Засварчин-III. IV |
400 |
|
500 |
Цахилгаан гагнуурчин |
600 |
III, IV, V, VI |
700 |
|
800 |
Туслах ажилчин- II |
900 |
|
1000 |
|
1200 |
|
5.УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР
5.1.Ерөнхий заавар
Ф100-1200мм голчтой ил шугам хоолойг хэсэгчлэн засварлах ажлыг эхлэхийн өмнө дараах ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн байвал зохино:
5.1.1.Ажлын байранд ажиллах ажилтнуудыг ажлын байртай танилцуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна. (Зааварчилгааг талбайн мастер болон ажлын хариуцлагатай удирдагч нар өгнө).
5.1.2.Дулааны хоолойн засварын ажил гүйцэтгэх ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтанд хамрагдан сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.
5.1.3.Дулаан дамжуулах шугам хоолойг гагнах гагнуурчин нь “Гагнуурчныг аттестатчилах дүрэм”-ийн дагуу шалгалт өгч, гагнуурын ажил гүйцэтгэх эрх бүхий үнэмлэх, мэргэжлийн зэрэгтэй байна.
5.1.4.Засварын ажлын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь техник-хяналтын газрын үзлэгт орж баталгаажсан байна.
5.1.5.Засварын ажилд хэрэглэгдэх зориулалтын дэгээ оосор нь ээлжит туршилтаар орж баталгаажсан байх ёстой.
5.1.6.Ажлын чанар, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хариуцсан хүмүүсийг томилох, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавина.
5.1.7.Шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжийг ажлын талбайд байрлуулсан байна.
5.1.8.Засварын ажлын талбайд түр зуурын гарах, орох зам, шат, байр байгуулна.
5.1.9.Үйлдвэрлэлийн ажлыг удирдах оператор-диспетчерийг холбоогоор хангана.
5.1.10.Ажилчдыг ажлын багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангана.
5.2.Бэлтгэл ажил
5.2.1.Дулааны шугам хоолойг хэсэгчлэн засварлах ажил эхлэхээс өмнө дараах бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байх ёстой.
5.2.1.1.Хуучин шугам хоолойн хэсэгчлэн засварлах хэсгийг тодорхойлж, хэмжилт хийж тэмдэглэх.
5.2.1.2.Шугам хоолойг ажлын талбайд буулгахаас өмнө саад болох эд зүйлсийг ажлын талбайгаас холдуулж, хамгаалалтын тууз татаж, хаалт, хашилтыг байрлуулах.
5.2.1.3.Хэсэгчлэн засварлах үед гарсан хуучин шугам хоолой, шинээр угсрах шугам хоолойг тус тус буулгах, засварын ажлын талбай, тусгай ивүүр, дэр мод зэргийг бэлтгэх.
5.2.1.4.Автокран зогсох талбайг чөлөөлж бэлтгэх.
5.2.1.5.Туршигдаж баталгаажсан ган татлага, дэгээ бүхий зориулалтын автокраны тусламжтайгаар шинээр угсрах шугам хоолойг ажлын талбайд байрлуулна. Шугам хоолойг байрлуулахдаа төмөр болон модоор тулаас хийж, нурахааргүй хөдөлгөөнгүй байхаар бэхэлнэ.
5.2.1.6.Шинээр угсрагдах шугам хоолойн механик гэмтлийг шалгах. /гэмтэлтэй шугам хоолойг солих/
5.2.1.7.Ацетилин генератор /хийн огтлогч/ гагнуурын аппарат, шланг, гагнуурын аппаратын кабельтай гарыг шалгаж, ажлын байранд бэлтгэх
5.2.1.8.Засварын ажлын багаж хэрэгслийг хэрэглэх дэс дарааллаар нь ажлын талбайд байрлуулах.
5.2.1.9.Засвар хийх шугам хоолойн бүх таслах хаалтуудыг хааж, төв шугамын усыг буулгах, хөргөх.
5.3.Буулгах ажил
5.3.1.Дулаан дамжуулах ил шугам хоолойг хэсэгчлэн засварлах хэсгийн хуучин шугам хоолойг буулгах ажлыг дараах дарааллаар гүйцэтгэнэ:
5.3.1.1.Ацетилин генератор /хийн огтлогч/-ыг залгаж, ажиллуулах;
5.3.1.2.Хуучин шугам хоолойн дулаалгыг буулгах;
5.3.1.3.Шугам хоолойг хэмжилтийн дагуу хийгээр огтлох;
5.3.1.4.Ацетилин генератор/хийн огтлогч/-ыг салгаж, хураах;
5.3.1.5.Шугам хоолойд тусгай зориулалтын ган татлага, оосрыг бэхлэх, дэгээнд өлгөх;
5.3.1.6.Шугам хоолойг автокраны тусламжтайгаар тулгуур дээрээс өргөж, урьдчилан бэлтгэсэн дэр модон дээр буулгах;
5.3.1.7.Буулгасан шугам хоолойноос оосрыг салгаж хураах.
5.4.Угсрах ажил
5.4.1.Бэлтгэл ажил
5.4.1.1.Угсрах шугам хоолой, холбох хэрэгслийг угсрахын өмнө түүний гадна, дотор талд үзлэг хийж, тогтсон хог, шороо, цас, мөс зэрэг бохирдлыг сайтар цэвэрлэх.
5.4.1.2.Зураг төслийн дагуу шугам хоолойг огтлоход бэлтгэж хэмжин, тэмдэглэгээ хийх.
5.4.1.3.Ацетилин генератор /хийн огтлогч/-ыг залгаж ажиллуулах.
5.4.1.4.Шугам хоолойг огтлох
5.4.1.5.Шугам хоолойн ирмэг засалтыг норм, стандарт /ISO 6761/-ын дагуу хийх /цахилгаан гар тасдагчийн тусламжтайгаар/
5.4.2.Шугам хоолойг тулгуур дээр байрлуулж торгоох ажил
5.4.2.1.Огтолж бэлдсэн шугам хоолойг оосорлож автокраны тусламжтайгаар тулгуур дээр байрлуулах ба хоолойг хэвтээ, босоо байрлалд тавихдаа зураг төсөлд заасны дагуу байрлуулна.
5.4.2.2.Тууш заадастай гагнагдаж үйлдвэрлэгдсэн шугам хоолойн заадсыг дээд талд байхаар байрлуулна.
5.4.2.3.Тууш ба мушгиа заадастай гагнагдаж үйлдвэрлэгдсэн 100 мм-ээс дээш голчтой шугам хоолойг гагнахдаа заадсын шилжилтийг 100 мм-ээс багагүй байхаар зөрүүлж байрлуулна.
5.4.2.4.Гагнуурын аппаратыг цахилгаан тэжээлд залгаж, горимыг тохируулна.
5.4.2.5.Шугам хоолойг байрлуулсны дараа төвлөрүүлэгчийг шугам хоолойн уулзвар дээр байрлуулж бэхэлнэ. Зураг 1-т үзүүлэв.
5.4.2.6.Шугам хоолойг тулгуур дээр байрлуулж торгоохдоо хоолойг муруй хазгай, хотгор, гүдгэр болгож тавихыг хориглох бөгөөд хоолойн налуугийн зөвшөөрөгдөх алдааны хэлбэлзэл нь зураг төсөлд зааснаас ±0.0005 хэвгийтэй байж болно.
5.4.2.7.Шугам хоолойн ирмэгүүдийг төвлөрүүлэгчийн тусламжтайгаар тааруулж, хөдөлгөөнгүй болгосны дараа БНбД 3.05.03-95 нормын 5.7-д заасны дагуу шугам хоолойн голчоос хамааруулан:
100 мм хүртэлх голчтой хоолойд 1-2ш;
100-426 мм хүртэлх голчтой хоолойд 3-4ш;
426мм-ээс хүртэлх голчтой хоолойд тойргийн уртын 300-400мм тутамд торгоос хийнэ. Торгоосны урт:
100 мм хүртэлх голчтой хоолойд 10-20 мм;
100-426 мм хүртэлх голчтой хоолойд 20-40мм;
- -ээс дээш голчтой хоолойд 30-40мм.
5.4.2.7.Шугам хоолойн ирмэгийг торгоож дууссаны дараа автокраны сумыг буулгаж, шугам хоолойг тулгуур дээр байрлуулна.
5.4.2.8.Шугам хоолойноос ган татлага, оосрыг салгаж, автокраныг хэвийн байрлалд шилжүүлнэ.
5.4.3.Шугам хоолойг гагнах ажил
Шугам хоолойг гагнах ажлыг дараах дарааллаар гүйцэтгэнэ.
5.4.3.1.Гагнуурын машин агрегатыг асааж, гагнахад тохируулах.
5.4.3.2.Торгоосыг огтолж цэвэрлэн шугам хоолойд 3 үе оёдол тавьж гагнах.
Шугам хоолойг гагнах ажлыг БНбД 3.05.03-95 нормын 5.10, 5.11, 5.12-ын дагуу гүйцэтгэнэ. Хоёр үе гагнах тохиолдолд нэгдүгээр үеийн оёосны өндөр нь хоолойн ханын зузааны 60-70 хувь байх ёстой ба уулзварын ёроол ирмэгийн доод зах, хоёрдугаар үе нь ханын уулзварын зай, ирмэгийг бүрэн дүүргэж гагнах бололцоог хангавал зохино. Гурван үе гагнуур хийх үед нэгдүгээр үеийн оёосны өндөр хоолойн ханын зузааны 40-50 хувь байхаар гүйцэтгэнэ. Нэг ба хоёрдугаар үеийн нийт өндөр нь хоолойн ханын зузааны 80-90 хувь байх ба гуравдугаар үеийг уулзварын үндсэн хэсгийг дүүргэж гагнахдаа үндсэн материалын хайлшид шилжих хэмжээ 1-3 мм, хоолойн ханын зузааны 40 хувиас ихгүй байх ёстой. Гагнаасын оёосны өргөн, хоолойн ханын зузааны 2.5-аас хэтрэхгүй байх ёстой.
Хоолойн уулзварыг залгахдаа завсарлагагүйгээр үргэлжлүүлэн гагнаж дуусгах ёстой. Хэрэв гагнуурын явцад зайлшгүй завсарлах шаардлага гарвал уг уулзварын гагнаасыг хоолойн ханын зузааны 70-80 хувьд хүргэж бүрэн гагнасны дараа завсарлаж болно.
5.4.3.3.Гагнаасын 1, 2, 3 үе оёдлын шааргыг цэвэрлэх.
5.4.3.4.Шугам хоолойн гагнаасны оёдлын чанарын шалгалтыг БНбД 3.05.03-95, 5 дугаар бүлгийн дагуу гүйцэтгэх.
5.4.3.5.Шугам хоолойн гагнуурын ажил дууссаны дараа зэврэлтийн эсрэг хамгаалалтыг гүйцэтгэнэ.
5.4.3.6.Шугам хоолойн залгааг гагнаж дууссаны дараа хөдлөх болон үл хөдлөх тулгуурыг гагнана.
5.4.3.7.Зэврэлтээс хамгаалах будаг бүрэн хатсаны дараа шугам хоолойг дулаалах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Гагнуурын электродын голчийг сонгох: Гагнах материалын ханын зузаан, түүний марк, залгааны ирмэг засалтын хэлбэр, гагнах байрлал, холболтын төрөл зэргээс хамааран электродын голчийг сонгоно. Доод /хэвтээ/ байрлалд гагнахад дараах өгөгдлүүдийг хэрэглэнэ. Хүснэгт 5-д үзүүлэв.
Хүснэгт 5
№ |
Төмөр хийцийн зузаан, мм |
Электродын диаметр, мм |
1 |
0.5-1.5 |
1.5-2 |
2 |
1.5-3 |
2-3 |
3 |
3-5 |
3-4 |
4 |
6-8 |
4-5 |
5 |
9-12 |
4-6 |
6 |
13-20 |
6-7 |
ЭЛЕКТРОДЫН ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ БА ХИМИЙН БҮТЭЦ
Хүснэгт 6
д/д |
Электродын групп |
Электродын төрөл, марк |
Электродуудын механик шинж чанар |
Хайлсан металлын химийн бүрэлдэхүүн элементүүд |
Зориулалт, хэрэглэх хүрээ |
Электродын голч, мм |
||||||||
Тасралтгүй эсэргүүцэл, Н/мм2 |
Харьцангуй суналт, % |
Цохилтын зууралт, Дж/см2 |
C |
Si |
Mn |
Ni |
Cr |
S |
P |
|||||
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
1 |
IV |
J506(J48.56), Э50А-ГОСТ 9467-75 Е5016-ЕN499 Е7016-AWS 5.1 ОХУ-ын: УОНИ-13/55А
|
490 |
22 |
110~250 (0˚C) |
≤0.12 |
≤0.75 |
≤1.60 |
≤0.30 |
≤0.210 |
≤0.035 |
≤0.040 |
Нүүрстөрөгчтэй ба бага нүүрстөрөгчтэй гангаар хийгдсэн онцгой чухал хийцүүдийг гагнахад зориулагдсан. |
3.2 4.0 5.0 |
2 |
IV |
J507, Э50А-ГОСТ 9466-75 Е5016-ЕN499 Е7016-AWS 5.1 ОХУ-ын: УОНИ-13/55 |
540 |
22 |
130(+20˚C) |
0.07 |
0.5 |
1.35 |
0.025 |
0.025 |
“УОНИ-13/55” үндсэн бүрхүүлтэй электродтой чанарын хувьд адил учир чухал хийцүүдийг гагнахад өргөн хэрэглэдэг. Нүүрстөрөгчтэй ба бага нүүрстөрөгчтэй гангаар хийгдсэн нэмэх, хасах ачаалалд ба хасах температурт ажилладаг эдэлхүүнийг гагнана. (жишээ: 10ХСН2Д, 48КС төрлийн ган, г.м), БСт3, 09Г2, 10Г2С1Д, МС-1, Ст3с ба г.м ганг гагнаж болно. |
3.2 4.0 5.0 |
5.5.Төгсгөлийн ажил
5.5.1.Ил шугам хоолойн угсралтын ажил дууссаны дараа бат бэх бин битүү байдлын шалгалтыг БНбД 3.05.03-95-ын “Шугам хоолойн туршилт ба угаалга/үлээлэг/” гэсэн 8 дугаар бүлгийн дагуу хийнэ.
5.5.2.Багаж хэрэгслийг хурааж, ажлын талбайг цэвэрлэнэ.
6.ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ БА АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
6.1.Цахилгаан дамжуулах агаарын шугамын бүсэд барилгын машинуудыг байрлуулах, тэвш нь өргөгддөг тээврийн хэрэгслүүдийг ашиглах үед цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг заавал тасална.
6.2.Угсрагдах дулааны шугам хоолой гудамжны зорчих хэсгийг нэвтрэн өнгөрөх үед кабель шугамуудыг хамгаалахаас гадна ажил гүйцэтгэхдээ замын хөдөлгөөнийг зохицуулсан төсөл, ажил гүйцэтгэх нарядтай байна.
6.3.Материалуудыг өөрөө шилжих хөдөлгөөн хийх, хагарч бутрах, асгарах, нурах байдал үүсэхээргүй тэгшилсэн газарт байрлуулбал зохино.
6.4.300 мм хүртэлх голчтой ган хоолойнуудыг 3 м хүртэл өндөртэйгээр хураахдаа дэр, жийрэг, үзүүрийн ивээс тулгуурыг хийсэн байна.
6.5.300 мм-ээс дээш голчтой ган хоолойнуудыг 3 м хүртэл өндөртэйгээр хураахдаа жийрэггүй эмээл дээр үзүүрийн ивээс тулгуурыг хийсэн байна.
6.6.Цахилгаан тэжээлтэй машин механизмын цахилгаан гүйдэлтэй бүх хэсгийг газардуулна.
6.7.Гагнуурын аппаратын их биеийг газардуулаагүй, тэжээлийн утас шалбарч гэмтсэн, техникийн баримт бичигт заагдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд аппаратыг ажиллуулахыг хориглоно.
6.8.Дулаан дамжуулах хоолойн ган хоолойнуудыг өргөх, хураах үед ажлын талбайг хашиж, аюулгүй ажиллагааны анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг ямарч нөхцөлд сайн харагдаж байхаар байрлуулна.
6.9.Гагнуурчинтай хамт ажиллах үед угсрагч-засварчин хамгаалалтын нүдний шил заавал зүүх хэрэгтэй.
6.10.Цахилгаан гүйдэлтэй утастай ойр ажиллахдаа түүний тэжээлийг салгах ба боломжгүй нөхцөлд хаалт хашлагыг байрлуулна.
6.11.Шат тавцангүй дүүжлэгдсэн байдалд угсралт, гагнуур хийхийг хориглоно.
6.12.Шугам хоолойг хэсэгчлэн солих ажлыг эхлэхийн өмнө ажилчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байна.
6.13.Шугам хоолойг хэсэгчлэн солих ажлыг гүйцэтгэж буй ажилтан тухайн нөхцөлд өөр ажилд шилжих, удирдах ажилтны зөвшөөрснөөс өөр хэсэг рүү шилжин ажиллахыг хатуу хориглоно.
6.14.Өргөх, оосорлох, дохио өгөх ажилтныг томилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, шаардлагыг хангуулж ажиллах.
6.15.Цахилгаан гагнуурчин ажил эхлэхийн өмнө ажлын багаж, төхөөрөмжүүдийн иж бүрдлийг шалган, аюулгүй ажиллагааны норм дүрмийг чандлан сахина.
6.16.Гагнуурын аппаратыг цахилгаан тэжээлд залгахдаа түүнийг ашиглалтын заавар, техникийн баримт бичигт заасны дагуу холбоно.
6.17.Гагнуурын ажлыг гүйцэтгэх үед гагнуурын аппарат нь явган хүний замаас зайдуу байна. Гагнуурын хэрэгслийн утас нь тусгаарлагч бүрээстэй, электрод баригч бариул нь цахилгааны аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.
6.18.Нойтон, чийгтэй, халтиргаатай газарт хамгаалах хэрэгсэл, тоноглолгүйгээр ажиллахыг хориглоно.
6.19.Гагнуурчин нь тосгүй, хуурай, бүтэн тусгай хамгаалах хувцастай, бүрэн бүтэн багаж хэрэгсэлтэй, төмөр хадаасгүй гутал өмсөж гагнуурын ажлыг гүйцэтгэнэ.
6.20.Зориулалтын электрод тогтоогчийг сонгож авах нөхцлийг бүрдүүлсэн байна.
6.21.Цахилгаан гэрэлтүүлэг нь гагнуурчны нүдэнд шууд тусаж гялбахааргүй бүрхүүлтэй байх ба байгалийн болон зохиомол гэрэлтүүлгээр сайтар хангагдсан байх шаардлагатай.
6.22.Гагнуурын ажлыг орох, гарах хаалга, замын дэргэд хийхээр бол гагнуур хийж байгаа тухай тэмдэг, тэмдэглэгээг тал бүрт тавьж хаалт хашлага хийсэн байна.
6.23.Онц аюултай орчин бүхий талбайд ажил гүйцэтгэх үед зохих хаалт хашлага, хамгаалалтыг заавал хийсэн байх, электрод солих, түр амрах зэрэгт гагнуурын аппаратын цахилгаан тэжээлийн автоматыг салгана.
6.24.Гагнуурын ажил эхлэхээс өмнө орчны хүмүүст анхааруулбал зохино.
6.25.Хур тунадастай үед ажиллахгүй байна.
6.26.Автокранаар угсралтын ажил гүйцэтгэхдээ Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаал /3 дугаар хавсралт/-аар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг баримталж ажиллана.
6.27.Дулаалга хуулж ажлын байр бэлдэхдээ тоосжилт, тоосонцороос хамгаалах хошуувч ашиглана.
6.28.Өндөрт ажиллахдаа туршигдсан хамгаалах бүс, шат тавцан заавал ашиглана.
7.АЖИЛ ХҮЛЭЭН АВАХ, ЧАНАРЫН ШААРДЛАГА
7.1.Шугам хоолойг засварлах ажлын явцад тавигдах чанарын хяналт нь засварын үед гологдол үүсэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.
7.1.1.Чанарын хяналтын системд орох зүйлүүд:
7.1.1.1.Ажилтнуудын мэргэжлийн үнэмлэхийн шалгалт
7.1.1.2.Угсралт-гагнуур, дулаан боловсруулалтын ба хяналтын төхөөрөмж, аппаратууд, багаж, хэрэгслүүдийн шалгалт
7.1.1.3.Үндсэн материалуудын чанарын хяналт
7.1.1.4.Гагнуурын материалын чанар, гэмтэл илрүүлэх туслах материалын чанарын хяналт (шүршдэг, түрхдэг гэх мэт)
7.1.1.5.Гагнуурын технологийн ажиллагааны хяналт
7.1.1.6.Гагнуурын үл эвдэх чанарын хяналт
7.1.1.7.Гагнуурын чанарын эвдэх хяналт
7.1.1.8.Үл үзэгдэх согогийг зассан хяналт
7.2.Эхлэлийн хяналт
7.2.1.Ажил эхлүүлэх хяналт- Нийлүүлэх материал, эд анги, ган хоолой, дулаалгын материал, техникийн баримт бичиг, ажлын зурагт тавих хяналт юм. Энэхүү хяналт нь техникийн паспорт, дагалдах баримт бичиг зэргийг бүртгэлийн аргаар хянаж шалгахаас гадна, шаардлагатай тохиолдолд хэмжилтийн аргаар хяналтыг гүйцэтгэнэ. Ажил эхлүүлэх хяналтын үед ажлын баримт бичгийн иж бүрдэл, түүнд техникийн мэдээллийг бүрэн багтаасан эсэх зэргийг хянана. Эхний хяналт хийсэн үр дүнг журналд тэмдэглэнэ.
7.3.Үйл ажиллагааны хяналт
7.3.1.Үйл ажиллагааны хяналт нь шугам хоолойн угсралтын ажлын явцад угсралтын үйл ажиллагааг хянаж, согогийг цаг алдалгүй илрүүлэх, түүнийг устгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад оршино. Хэмжилтийн арга болон техникийн үзлэгийн замаар хэрэгжүүлдэг. Үйл ажиллагааны хяналтын үр дүнг засварын ажлын журнал, техникийн хяналтын журнал, тухайн байгууллагын чанарын удирдлагын систем, бусад баримт бичгүүдэд тэмдэглэнэ.
7.4.Хүлээн авах хяналт
7.4.1.Хүлээн авах хяналт – Засварын ажил дууссаны дараа хүлээн авах хяналтыг захиалагчтай хамтран гүйцэтгэж акт үйлдэнэ. Хүлээн авах актанд гүйцэтгэлийн техникийн баримт бичиг, ажлын гүйцэтгэлийн явцад хийсэн зохиогчийн болон үе шатны хяналтын тайлан, өгөгдсөн үүрэг даалгавар, эдгээрийг арилгасан хугацаа, гүйцэтгэл зэргийг багтаасан байна.
7.5.Дүүжин, хөдөлгөөнт тулгуурт дулаан дамжуулах хоолойг угсрах үед төсөлд зааснаас харьцангуй шилжилтийн хэмжээ, ажлын зурагт тусгагдсан хэмжээ нь шугам хоолойн ажлын суналт, агшилтын шилжилттэй адил байна. Босоо шугам хоолойн дүүжин, хөдөлгөөнт тулгуурын шилжилтийн хэмжээ ажлын зурагт заагдаагүй нөхцөлд угсралтын үеийн гаднах агаарын температур дахь шилжилтийн итгэлцүүрээр тооцсон хэмжээгээр авна.
7.6.Шугам хоолойн налуугийн хэмжээг ±0.0005 төслөөс гадуур байхыг зөвшөөрнө. Дулаан дамжуулах хоолойн хөдөлгөөнт тулгуурууд нь хийцийн тулах гадаргуудтай завсар, гажилтгүй байх шаардлагатай.
7.7.Шугам хоолойн гагнуурын ажил, гагнуурын холболтын чанарын хяналтыг дараах байдлаар хийнэ.
7.7.1.Гагнуурын хэрэгсэл, хэмжих хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан баримт бичиг, хэрэглэсэн материалын чанарын үзүүлэлт;
7.7.2.Дулаан дамжуулах шугам хоолойн угсралт ба гагнуурын ажиллагааны хяналт;
7.7.3.Гагнуурын хэрээсний хэмжээг хэмжсэн, гагнуурын холболтын гадна үзлэг;
7.7.4.Үл эвдэх хяналтын аргаар гагнуурын залгаасын дүүргэлтийг шалгах–радиограф (рентген буюу гамма-туяа)-ын буюу ультра авианы аргаар;
7.7.5.Шугам хоолойн гагнуурын залгаасыг шалгах механик туршилт ба металлографийн шинжилгээг даралтат сав, дулаан дамжуулах хоолойн гагнуурын дүрмийн дагуу гүйцэтгэнэ.
7.7.6.Бат бэх ба битүүмжлэлийн туршилт.
7.8.Шугам хоолойн гагнуурын залгаасны чанарыг хянах үед гагнуурын холболтын хэмжээс (ирмэгийн налуу ба цэвэрлэгээ, ирмэг хоорондох завсарын хэмжээ, гагнуурын хэрээсний хүчитгэл ба өргөн), хийцийн элементүүд стандартын дагуу байгаа эсэхийг шалгах, гагнуурын технологи, горим, гагнуурын материалын чанар, гагнуурын торгоолт ба хэрээсийг шалгана.
7.9.Ажлын чанарт тавигдах шаардлагууд
7.9.1.Ажил хүлээн авах үед бүх гагнуурын хэрээсийг гадна үзлэгт хамруулна.
7.9.2.Зөвшөөрөгдөх норматив:
7.9.2.1.Шугам хоолойн ханын зузаанаас хамаарсан ирмэгүүдийн зөрүүгийн шилжилтийн зөвшөөрөгдөх хэмжээ
5 мм хүртэлх 1 мм
5 6 мм 1 1.5 мм
7 8 мм 1.5 2 мм
9 14 мм 2 2.5 мм
7.9.2.2.Залгагдах хоолойнуудын ирмэгүүдийн хоорондох завсарын зөвшөөрөгдөх хэмжээ нь ханын зузаанаас хамаарна.
8 мм хүртэлх 1.5+2 мм
8+10 мм 1.5+2.5 мм
11м ба дээш 3+3.5 мм
7.9.2.3.Ижил зузаантай залгаж гагнах холболтын гагнагдах элементүүдийн ирмэгүүдийн шилжилтийн хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээ (давхцахгүй) нь хэрээсний гадна талаас хүснэгт 7-д заасан хэмжээнээс хэтрэх ёсгүй.
Гагнагдах элементүүдийн ирмэгүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ
Хүснэгт 7
Ган хоолойн ханын зузаан, мм |
Ирмэгүүдийн шилжилт, мм |
3 хүртэл |
0.2S |
3-аас 6 хүртэл |
0.1S + 0.3 |
6-аас 10 хүртэл |
0.15S |
10-аас 20 хүртэл |
0.05S + 1.0 |
20 ба дээш |
0.1S, 3 мм-ээс ихгүй |
Тайлбар: Цахилгаан гар нуман гагнуураар хоёр талыг залгахад холболтын гагнуур нь дээр заасан ирмэгүүдийн шилжилтийн хэмжээ хэрээсийн дотор, гадна талаас хэтэрч болохгүй. |
7.9.2.4.Цахилгаан гар нуман гагнуурт ган хоолойн ирмэгийн налуу өнцөг 30- 35°, харин хоолойн ирмэгийн үзүүрийн мохоолтын хэмжээ 1-3 мм;
7.9.2.5.Гагнуурын холболтын батжилтын хязгаар нь тухайн ган хоолойн металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байж болохгүй.
7.9.2.6.Агаарын температур хасах -20°С-аас бага үед гагнуурын ажлыг тусгай технологоор гүйцэтгэх ба хасах -30°С-аас бага үед дулаан дамжуулах хоолойн амсар, түүний ойр орчмыг урьдчилан халаасны дараа гагнана.
7.9.3.Гагнуурын хэрээсийг физикийн аргаар хянах үед дараах зүйлс илэрвэл шаардлага хангаагүйд тооцно:
7.9.3.1.Шугам хоолойн цууралтууд.
7.9.3.2.Шугам хоолойн ханын зузааны 15% -аас их дутуу гагнаас.
7.9.3.3.Шугам хоолойн ханын зузааны 10% -аас их шаарга орсон, нүхтэй байх.
7.9.4.Бетон дэртэй ган хоолойн хөдөлгөөнт тулгууруудын хоорондын алслалтын хэмжээ нь хоолойн диаметр болон тооцооноос хамаарна.
50+70 мм - 3 м
80мм - 3.5 м
100 мм - 4 м
150 мм - 5 м
200мм- 6 м
7.10.Холболтын гагнуурын чанар нь хүснэгт 8-ын гагнуурын холболтын чанарын үнэлгээний нормыг хангаж байх ёстой.
Гагнуурын холболтын гадаргуугийн согогийн норм
Хүснэгт 8
Согог |
Зөвшөөрөгдөх хамгийн их хэмжээ, мм |
Согогийн тоо |
Гадна талын залгалтын хэрээсний товгор |
Гагнуурын ба холболтын төрлөөс хамаарч нормативын буюу зохион бүтээлтийн баримт бичиг тогтооно. |
|
Гадна талын залгалтын хэрээсний хотгор(гүнзгийрэл) ба хэрээсний хайрслаг гадаргуу |
0.12ХҮ* + 0.6, харин 2-оос ихгүй |
|
Гагнуурын оёдол дахь гадны биет |
0.12ХҮ + 0.2, харин 2.5-оос ихгүй |
ХҮ үед 2-оос 10 хүртэл- 0.2ХҮ + 3 |
ХҮ үед 10 дээш 20 хүртэл – 0.1ХҮ + 4 |
||
ХҮ үед 20 дээш – 0.05РП + 5, харин 8-аас ихгүй |
||
Ган хоолойг суурь цагираггүйгээр нэг талаас гагнасан суурь хэрээсний товгор |
Ддо≤25 үед 1.5 |
|
Ддо, 25 ≤150 үед 2.0 |
||
Ддо , 150< үед 2.5 |
||
Ган хоолойг суурь цагираггүйгээр нэг талаас гагнасан суурь хэрээсний хотгор |
0.12ХҮ + 0.4, харин 1.6 –аас ихгүй |
|
7.11.Дулаан дамжуулах хоолойн батжил ба битүүмжлэлийн урьдчилсан туршилтыг дүрэм ёсоор усан шахалтын аргаар гүйцэтгэнэ.
7.12.Хэрэв төсөлд (ажлын зурагт) өөр шаардлага тавигдаагүй бол дулааны сүлжээний дулаан дамжуулах хоолойг ажлын даралтыг 1.25 коэффициентоор үржүүлэн авч, 1.6 МПа–аас бага (16 кгх/см)-гүй даралттай усаар туршиж, уурын шугам, хувирсан усны хоолой, халуун ус хангамжийн сүлжээ зэргийн ажлын биеийн даралтыг 1.25-аар өсгөж шахна. Рс = Pа/б х 1.25
7.13.Батжилын ба битүүмжлэлийн туршилтын өмнө.
7.13.1.БНбД 3.05.03-95 нормын 8.11 дэх шаардлагын дагуу дулаан дамжуулах хоолойн гагнаасан залгаасуудын чанарын хяналт хийж, гарсан согогуудыг арилгана.
7.13.2.Туршилт явуулах хугацаанд шугам хоолойн нийт уртад гадна үзлэг, гагнуурын хэрээсийг үзэх боломжоор хангана.
7.13.3.Туршилтын үзлэг шалгалтыг БНбД 3.05.03-95 нормын 8.13-ын дагуу гүйцэтгэнэ.
7.13.4.Туршигдаж байгаа шугам хоолойг тусгаарлах зорилгоор таслах арматур хэрэглэхийг хориглоно.
7.13.5.Ажил гүйцэтгэх төсөлд тусгасан нөхцөлд хэд хэдэн шугам хоолойд батжил ба битүүмжлэлийн урьдчилсан туршилтыг нэг зэрэг хийхийг зөвшөөрнө.
7.14.Шугам хоолойн батжил ба битүүмжлэлийн туршилтын дүнгийн тухай, мөн тэдгээрийн угаалгын (үлээлэг) тухай акт бүрдүүлнэ.
7.15.Шугам хоолой, түүний элементүүдийн батжил, битүүмжлэл, гагнуурын ба бусад холболтуудыг шалгах зорилгоор усан шахалтын туршилт хийнэ.
7.15.1.Шугам хоолойн бүх элемент, эд ангиуд нь 100% хэт авиа буюу түүнтэй адилтгах үл эвдэх согог илрүүлэх аргад бүрэн хамрагдсан бол тэдгээрийг усан шахалтын туршилтанд заавал оруулах шаардлагагүй.
7.15.2.Шугам хоолойг бэлтгэх болон угсралтын үед гагнуурын холболтууд нь үл эвдэх согог (хэт авиагаар буюу радиографаар) илрүүлэх аргаар туршигдсан нөхцөлд усан шахалтын туршилт хийхгүй.
7.16.Шугам хоолойнуудын усан шахалтын туршилтыг дараах үндсэн шаардлагуудыг баримтлан хийнэ.
7.16.1.Туршилтын даралт нь шугам хоолойнуудын дээд цэгүүдэд (тэмдэгтэд) хангалттай хүрч байх.
7.16.2.Туршилтын үед усны температур +5°С-ээс багагүй +40°С-ээс ихгүй байна.
7.16.3.Гаднах агаарын температур хасах үед шугам хоолойг заавал +70°С-ээс ихгүй усаар дүүргэх бөгөөд шугам хоолойг дүүргэх, хоослох ажлыг 1 цагт багтаах боломжоор хангана.
7.16.4.Аажмаар усаар дүүргэх үед шугам хоолойноос агаарыг бүрэн гаргасан байвал зохино.
7.16.5.Туршилтын даралтыг 10 минутын турш барьсны дараа ажлын даралт хүртэл буулгана.
7.16.6.Ажлын даралтын үед шугам хоолойн нийт уртад үзлэгийг зайлшгүй хийнэ.
7.17.Туршиж байхад даралтын уналт явагдаагүй, гагнуурын хэрээсэнд гоожилт, хөлрөлт, цууралтын шинж тэмдэг илрээгүй, мөн шугам хоолойн үндсэн металл, фланцан холболтууд, арматур, компенсаторууд гоожилтгүй, шугам хоолой, хөдөлгөөнгүй тулгуур, бусад элементэд шилжилт буюу деформац байхгүй тохиолдолд шугам хоолойн батжилт ба битүүмжлэлийн усан туршилтын үр дүнг хангалттайд тооцно.
7.18.Хийн туршилтын ажлын даралт 1.6 МПа (16 кгх/см2)-аас бага, температур 250°С хүртэл дулаан дамжуулах шугам хоолойд угсрах ган хоолой, эд ангиудыг үйлдвэрлэгч батжилт ба битүүмжлэлийн туршилтыг БНбД 03.05.03-95 нормын 8.15, 8.16 дахь хийн туршилтаар гүйцэтгэнэ.
7.19.Дулаан хангамж ба хувирсан усны хаалттай систем дэх усан сүлжээний дулаан дамжуулах шугамд дүрэм ёсоор ус-хийн угаалга хийх ёстой. Усан угаалгад өгөх, буцах дулаан дамжуулах шугам хоолойн усны хөдөлгөөний дагуу түр тавьсан хог шүүгчээр дамжуулан угаалгын усыг дахин хэрэглэхийг зөвшөөрнө. Угаалгыг дүрмийн дагуу техникийн усаар үйлдэх хэрэгтэй. Ажил гүйцэтгэх төсөлд аж ахуйн ундны усаар угаалт хийхээр тусгасан бол зөвшөөрнө.
7.20.Угаалгын үед дулаан дамжуулах хоолойн даралт нь ажлын даралтаас 3-5 ата–аар өндөр байна. Хийн угаалгын үед хийн даралт дулаан зөөгчийн ажлын даралтаас бага ба 0.6 МПа (6 кгс/см2)-аас ихгүй байна.
7.21.Усан угаалгын үед усны хурд нь ажлын зурагт заасан дулаан зөөгчийн тооцоолсон хурднаас багагүй байх шаардлагатай, харин ус-хийн угаалганд тооцоолсон хурдыг 0.5 м/с-ээс багагүйгээр өсгөж авна.
7.22.Суваг ба камерын түр ус доошлуулах төхөөрөмжүүдийг салгасны дараа тэдгээрт хөрсний ус байгааг үзлэгээр тодорхойлох шаардлагатай.
8.АШИГЛАСАН МАТЕРИАЛ
8.1.Шифр: 1012/36 Технологическая карта на монтаж тепловой сети 1000 мм в непроходном канале
8.2.Дулааны шугам сүлжээ БНбД 3.05.03-95
Текст томруулах
A
A
A