- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ИНЖЕНЕРИЙН СУДАЛГААНЫ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
АГУУЛГА
1.ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮРЭЭ......................................................................................................3
3.НЭР ТОМЬЁО БОЛОН ТОДОРХОЙЛОЛТ. 4
5.4. Барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэхэд зориулсан инженер-геодезийн судалгаа 35
6.ИНЖЕНЕР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА.. 36
6.4. Барилга байгууламжийг барих болон өөрчлөн шинэчлэхэд зориулсан инженер-геологийн судалгаа. 61
7. ИНЖЕНЕР-ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГАА.. 64
9. ИНЖЕНЕР-ЭКОЛОГИЙН СУДАЛГАА.. 73
8.4. Барилга байгууламж барих, өргөтгөн шинэчлэхэд зориулсан инженер-экологийн судалгаа 91
9. ИНЖЕНЕР-УС ЦАГ УУРЫН СУДАЛГАА 94
9.4. Барилга байгууламжийг барих, өөрчлөн шинэчлэлтийн үеийн инженер-ус цаг уурын судалгаа 107
А.1 Нэмэлт болон тусгай ажил(үйлчилгээ)-ын жагсаалт. 109
А.2 Барилга-байгууламжийн ашиглалтын үед хийх ажлууд, тэдгээрийн үр дүн. 111
А.3 Барилга байгууламжийг буулгах үед хийх ажлууд, тэдгээрийн үр дүн. 113
А.4 Барилгын шороон материалын хайгуул.. 115
А.5.Усан хангамжийн зориулалттай газрын доорх усны эрэл, хайгуул.. 118
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ИНЖЕНЕРИЙН СУДАЛГААНЫ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
ENGINEERING SURVEY FOR CONSTRUCTION BASIC PRINCIPLES
2019 оны ... дугаар сарын
... -ны өдрөөс эхлэн мөрдөнө
- ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮРЭЭ
Бүс нутаг, түүнд багтах нутаг дэвсгэрийн газрыг барилга байгууламжид зохистой, аюулгүй ашиглах зорилгоор тэдгээрийн байгалийн нөхцөл болон хүний инженерийн үйл ажиллагаанаас үүсэх хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох инженерийн судалгаа явуулах, зохион байгуулах, суурь нөхцөл, шаардлагыг энэ дүрмээр тогтооно.
Энэхүү барилгын норм, дүрэм нь бүс нутгийн мужлал (дүүрэг), нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бусад инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламж (үйлдвэрийн болон иргэний барилга; орон сууц, зам гүүр, нислэгийн зурвас, бүх төрлийн шугам, хоолой)-ийг төлөвлөх, шинээр барих; ажиллаж буй үйлдвэр, уурхай, бусад барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, татан буулгах, нутаг дэвсгэрийн инженерийн хамгаалалт хийх зэрэг бүх төрлийн зураг төсөл боловсруулах, төслийн өмнөх баримт бичиг бүрдүүлэхэд зориулан “Барилга байгууламжийн инженерийн судалгаа” (цаашид инженерийн судалгаа гэнэ) явуулах нийтлэг үнэдэслэл болох бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэр дээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр инженерийн судалгаа гүйцэтгэж байгаа бүх үйлдвэр, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мөрдөх баримт бичиг мөн болно.
2. БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
Энэхүү норм дүрэмд дараах норматив баримт бичгүүдийг ишлэл болгон ашигласан. Үүнд :
- Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо.
- Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм
- MNS 3757-3:2013 Барилгын зураг. Техникийн төсөл ба ажлын зурагт тавих ерөнхий шаардлага.
- БНбД 11-03-01 Барилгын инженер-геологийн ажил
- БД 11-102-07 Барилгын байгууламжийн инженер-экологийн судалгаа
- MNS 3672:84 Хөрс. Барилга байгууламжийн хээрийн хэв гажилтыг хэмжих аргууд
- БНбД 31- 17- 10 Өндөр барилгын төлөвлөлт
- БНбД 11-08-06 Барилгын геодезийн ажил
- БД 11-104-06 Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил
- БНбД14-01-07 Хот байгуулалтын кадастер
- БНбД 50-01-16 Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм
- БД 11-107-11 Инженер-геологийн ажлын тайлан дүгнэлт бичих дүрэм
- MNS 3263:2014 Хөрсний ангилал
- БНбД 22.01.01*/2006 Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм
- СП 11-105-97 Инженерно-геологические изыскания для стройтельства.
Часть I. Общие правила приозводства работ
- Өндөр барилгын геотехникийн судалгааны дүрэм (Specification for geotechnical investigation of tall buildings JGJ 72-2004) БНХАУ
3. НЭР ТОМЬЁО БОЛОН ТОДОРХОЙЛОЛТ
Энэ баримт бичигт нэр томьёог БНбД 11-08-06 Барилгын геодезийн ажил; MNS-3263:2014 Ул хөрсний ангилал; MNS-3672:84 Хөрс. Барилга байгууламжийн суурийн хэв гажилтыг хэмжих арга; Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01*/2006; БД 22-101-07; СП 22.13330.2016 Основания зданий и сооружений. Актуализированная редакция СНиП 2.02.01-83* болон бусад тодорхойлолтуудаар авсан болно.
3.1. Геодезийн тусгай зориулалтын сүлжээний цэг: Суурин барилгажилтын онцгой объектод зориулж инженер-геодезийн судалгааны хөтөлбөрөөр байгуулах шаардлага (талбайн болон өндрийн байршлыг тодорхойлох нягтрал, нарийвчлал, газар дээр тэмдэгтийг бэхлэх арга г.м)-д үндэслэгдсэн, геодезийн тулгуур сүлжээний нэг төрөл.
3.2. Удаан хугацааны бэхэлгээтэй геодезийн цэг, тэмдэгт: Бэхэлгээний арга нь төвийн бүрэн бүтэн байдлыг (санаатайгаар эвдлэн сүйтгэх нөлөөлөл байхгүй нөхцөлд) хангасан, мөн тэрчлэн солбицол, өндөр нь инженерийн судалгааны даалгавар, хөтөлбөрөөр төлөвлөсөн хугацаанд, геодезийн сүлжээний нарийвчлалын хэмжээнд тогтмол байх геодезийн тэмдэгт (газрын, хананы, хадны, шинээр огтолсон модны хожуул, газар доорх байгууламжийн үзлэгийн худгийн таг, төмөр хоолойн орой болон суурин хийцийн бусад элементүүд г.м).
3.3. Тогтмол бэхэлгээтэй геодезийн цэг тэмдэгт: Бэхэлгээний арга нь төвийн бүрэн бүтэн байдлыг (санаатайгаар эвдлэн сүйтгэх нөлөөлөл байхгүй нөхцөлд) хангасан, мөн тэрчлэн солбицол, өндөр нь харьяалагдах геодезийн сүлжээний нарийвчлалын хүрээнд байх, бэхэлсэн объект, газрын хувьд өөрчлөлтгүй нөхцөлийг бүх хугацааны турш хадгалах геодезийн тэмдэгт (газрын, хананы, хадны).
3.4. Түр бэхэлгээтэй геодезийн цэг тэмдэгт: Бэхэлгээний арга нь төвийн бүрэн бүтэн байдлыг (санаатайгаар эвдлэн сүйтгэх нөлөөлөл байхгүй нөхцөлд) хангасан, мөн тэрчлэн солбицол, өндөр нь харьяалагдах геодезийн сүлжээний нарийвчлалын хүрээнд байх, хээрийн ажил гүйцэтгэх (хүлээн авах) хугацааны турш хадгалагдах геодезийн тэмдэгт (модон шон, төмөр хоолойн хэрчим, булан төмөр г.м).
3.5. Геологийн үйл явц: Байгалийн хүчин зүйлсийн нөлөөллөөр геологийн орчны бүрдлийн төлөв байдал цаг хугацаа ба орон зайгаар өөрчлөгдөх.
3.6. Геологийн орчин: Олон бүрдэлтэй (уулын чулуулгууд, газрын доорх ус, дулааны, таталцлын, газар хөдлөлийн, цахилгаан соронзон орнууд) хөдөлгөөнт (динамик) тогтолцоо (систем) болох чулуулаг мандлын дээд хэсэг.
3.7. Ус зүйн горим: Усан объектуудын төлөв байдлын, зүй тогтолтой давтагдаж байдаг, өөрт нь хамаатай, бусдаас ялгагдах өөрчлөлтүүдийн (тухайлбал усны зарлага, түвшин, мөсний үзэгдэл, температур, урсгалаар зөөгдөх хагшаасын бүтэц бүрэлдэхүүн, хэмжээний өөрчлөлт; голын голидрол, ууссан бодисын агууламжийн өөрчлөлт г.м) цогц.
3.8. Ус цаг уурын ажиглалт: Ус цаг уурын үзэгдэл, үйл явцын үзүүлэлтэд (хэмжилтээр) тоон үнэлгээ өгөхтэй холбогдсон үйл ажиллагаа, эсвэл ямар нэгэн хэмжилтгүй ердийн ажиглалтаар ус цаг уурын горимын элементүүдийг судлах ажлын цогц.
3.9. Ус цаг уурын үзүүлэлтүүд: Ажиглалтын мэдээллээр тогтоогдож, тэдгээрийг норматив техникийн баримт бичигт тусгагдсан шинжилгээ, тооцоо, бусад аргуудаар боловсруулан гаргаж авсан, ус цаг уурын горимын элементүүдийн тоон үнэлгээ.
3.10. Хот байгуулалтын үйл ажиллагаа: Газар нутгийг хөгжүүлэх, түүний дотор бүс нутгийн мужлал (дүүрэг); хот байгуулалтын бүсчлэл; нутаг дэвсгэрийн төлөвлөлт; барилгажилт, их засвар, суурин барилга объектын өөрчлөн шинэчлэлтийн барилга архитектурын төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байгаа хот тосгоныг хөгжүүлэх үйл ажиллагаа.
3.11. Барилга, байгууламжийн амьдралын мөчлөг: инженерийн судалгаа хийсэн, зураг төсөл зохиосон, барьсан (түүний дотор нөөцөд байсан), ашигласан (түүний дотор урсгал засвар), өөрчлөн шинэчилсэн, их засвар хийсэн, буулгасан нийт хугацааг хамарсан үе.
3.12. Барилгажсан талбай: Суурин барилгажилтын объектуудын хамгаалалтын бүс ба газар олголтын хүрээн дэх нутаг дэвсгэрийн хэсэг (барилгажсан талбайн инженерийн судалгааны ажил гүйцэтгэхдээ, суурин газрын захиргааны хил хязгаар дахь нутаг дэвсгэрийг судалгаанд хамааруулна).
3.13. Нутаг дэвсгэрийн ашиглалтын онцгой нөхцөлтэй бүсүүд: Ариун цэврийн хамгаалалтын бүс, соёлын өвийн объектуудын хамгаалалтын бүс, усны хамгаалалтын бүс, ундны болон аж ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн ариун цэврийн хамгаалалтын бүс, Монгол улсын хуульд нийцүүлэн тогтоосон бусад хамгаалалттай объект, бүсүүд.
3.14. Инженерийн хамгаалалт: Хүмүүс, барилга байгууламж, тэдгээрийг барих, ашиглах, өргөтгөн шинэчлэх гэж байгаа нутаг дэвсгэрийг байгалийн болон техноген аюулт үзэгдэл, үйл явц, алан хядах шинжтэй үйл ажиллагаанаас хамгаалах, мөн тэрчлэн тэдгээрийн хор хохирлыг багасгах, урьдчилан сэргийлэх зориулалттай байгууламжийн цогцолбор.
3.15. Инженерийн судалгаа: бүс нутгийн мужлал (дүүрэг), нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилга архитектурын төсөлд шаардлагатай мэдээллийг бэлдэх зориулалттай, нутаг дэвсгэрийн талбар газруудыг зохистой, аюулгүй ашиглах зорилгоор хийдэг, байгалийн нөхцөл, техноген хүчин зүйлсийн судалгаа.
3.16. Инженер-геологийн нөхцөл: Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хүрээнд хот суурин, барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглах явцад нөлөөлөх газрын гадаргын төрх байдал, геологийн тогтоц (ул хөрсний бүрэлдэхүүн, төлөв байдал, тэдгээрийн байрлалын нөхцөл, шинж чанар) гидрогеологийн нөхцөл, геологи болон инженер-геологийн үзэгдэл үйл явц зэрэг үзүүлэлтийн цогцолбор
3.17. Инженер-геологийн үйл явц: Техноген хүчин зүйлсийн нөлөөн дор геологийн орчны бүрэлдэхүүн хэсгийн төлөв байдал, цаг хугацаа-орон зайгаар өөрчлөгдөх үйл явц.
3.18. Инженер-экологийн зураг: Байгаль орчны одоогийн экологийн нөхцөлийг, эсвэл тодорхой цаг хугацааны хүрээнд өөрчлөгдсөн байдлыг зурган хэлбэрээр дүрсэлсэн зураг.
3.19. Инженер-геологийн нөхцөлийн зураг: Барилгажилтын төсөл болон суурин барилгын объектуудын ашиглалтын нөхцөлд нөлөөлдөг, геологийн орчны үндсэн бүрдлүүдийг (тэдгээрийн үзүүлэлтийг харуулсан) тоо, зураглал, бусад хэлбэрээр байр зүйн зураг (карт) дээр илэрхийлсэн дүрслэл.
3.20. Инженер-геологийн мужлалын зураг: Инженер-геологийн зарим ерөнхий шинж тэмдгээрээ ялгагдах таксономын нэгжүүдийг (аймаг, мужлал, дүүрэг, дэд дүүрэг, хэсэг г.м) байр зүйн дэвсгэр зураг дээр илэрхийлсэн дүрслэл.
3.21. Инженер-геологийн нөхцөлийн төвөгшлийн зэрэглэл: Хот байгуулалтын үйл ажиллагааны зорилтуудын шийдэлд шаардлагатай янз бүрийн бүтэц бүрэлдэхүүнтэй инженер-геологийн ажил гүйцэтгэх, нутаг дэвсгэрийн судалгааны төвөгшлийг тодорхойлогч инженер-геологийн нөхцөлийн хүчин зүйлсийн багцаар ялгасан геологийн орчны ангилал.
3.22. Түлхүүр (төлөөлөх) талбай: Инженерийн судалгаа хийгдэж байгаа нутаг дэвсгэрийг, техноген нөлөөлөл, байгалийн нөхцөлөөрөө төлөөлөх чанартай, түүнд иж бүрэн нарийвчилсан судалгаа хийж, дараа нь нийт талбай болон нэг хэсэгт нь экстраполяци хийхээр сонгосон хэсэг (талбар) газар.
3.23. Хангамж (давах магадлал)-ийн муруй: Ерөнхий цувааны цогц дахь өгөгдсөн хэмжээний хангамж ба давах магадлал (хувь буюу нэгжид эзлэх хэмжээ)-ыг илэрхийлсэн интеграл муруй.
3.24. Усны өнгөрөлтийн муруй: Тухайн усан огтлолын усны түвшин ба өнгөрөлт хоорондын хамаарлын муруй
3.25. Байгаль орчны бүрдлийн тус газар (цэг)-ын мониторинг /хяналт шинжилгээ/: Барилга байгууламжийг барих, ашиглах явцад техноген хүчин зүйлийн нөлөөн дор үүсэх байгалийн өөрчлөлт хувирал, төлөв байдлын орчны хяналт шинжилгээ, тэдгээрт зориулсан инженерийн судалгааны үе дэх ажиглалт, хэмжилтийн тогтолцоо
3.26. Хүрээлэн буй орчин: Байгаль орчин, байгалийн болон байгаль-антрапогений объектууд, мөн тэрчлэн антрапогений объектуудын бүрдлийн цогц.
3.27. Байгалийн аюултай үзэгдэл, үйл явцууд: Барилга байгууламжид сөрөг болон сүйрлийн нөлөө үзүүлдэг, газар хөдлөлт, уруйн үер, хөрсний гулсалт, цасан нураг, нутаг дэвсгэрийн усанд авталт, шуурга, хар салхи, хөрсний идэгдэл болон бусад төстэй үйл явцууд.
3.28. Геодезийн тулгуур сүлжээ: Инженерийн судалгаа явуулах геодезийн хангамжид зориулж тогтоосон солбицол, өндрийн системд суурин барилгажилтын объектод байгуулсан, өгөгдсөн ангилал (зэрэглэл)-ын нарийвчлалтай, байнгын болон урт хугацааны бэхэлгээтэй геодезийн тэмдэгтийн сүлжээ.
3.29. Барилга байгууламжийн буурь: Барилга байгууламжаас ирж буй ачаалал, нөлөөллийг хүлээн авагч; ул хөрсөнд үүссэн байгалийн болон техноген үйл явцын нөлөөллийг барилга байгууламжид дамжуулагч ул хөрсний массив (цулдан).
3.30. Инженер-байр зүйн дэвсгэр зураг: Газрын гадаргын төрх байдлын элементүүд (түүний дотор нуур, голын ёроол); геодезийн үндэслэлийн цэг, тэмдэгтүүд; одоо байгаа барилга байгууламж (газар доорх, газар дахь, газрын дээрх), тэдгээрийн техникийн үзүүлэлтийг зохиосон буюу шинэчилсэн тоон болон график, бусад хэлбэрээр, тусгайлсан дэвсгэр дээр үзүүлсэн зураг зүйн аргаар дүрслэх.
3.31. Нийцэлтийн /уялдаа/ баталгаа: Бүтээгдэхүүн, эсвэл зураг төсөл (түүний дотор хайгуул судалгаа), үйлдвэрлэл, барилгажилт, угсралт, зүгшрүүлэлт, ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, татан буулгалт (устгалт)-ын объектууд; хийсэн ажил, гүйцэтгэсэн үйлчилгээ нь норматив техникийн баримт бичиг, стандартчлал болон гэрээний нөхцөлд нийцэж байгааг баталсан баримт бичиг.
3.32. Байгалийн ба техноген гаралтай өөрчлөлтүүдийн прогноз: Байгалийн болон техноген хүчин зүйлсийн нөлөөн дор орчны төлөв байдлын шинж чанарын өөрчлөлтүүдийн чанар ба тоон үнэлгээ.
3.33. Ус зүйн хэмжигдэхүүний тооцоолсон хангамж: Барилга байгууламжийн төсөлд зориулж авсан ус зүйн хэмжигдэхүүний давах магадлалын норматив утга; барилга байгууламжийн ангилалын түвшинээс хамааруулж тогтооно.
3.34. Газрын доорх усны горим: Газрын доорх усны түвшин (түрэлт), температур; хими, хий, бактериологийн бүрэлдэхүүн; бусад үзүүлэлтүүд нь цаг хугацаа, орон зайд өөрчлөгдөх байдал.
3.35. Ажиглалтын цэгийн төлөөлөх чанар: Нэг талаас тухайн ажиглалтын цэг тавьсан шаардлагад нийцэж буй эсэх, нөгөө талаас нэлээд том нутаг дэвсгэрийн төлөөлөх нөхцөлийг тусгаж чадаж буй эсэх гэдгээр нь тооцсон, судлагдаж буй элементийн хувьд алив нэгэн ажиглалтын цэгийн төлөөлөх чанарын зэрэглэл.
3.36. Байгалийн төвөгтэй нөхцөл: Барилга байгууламжийг барих, ашиглах, өөрчлөн шинэчлэлт хийхээр төлөвлөж буй нутаг дэвсгэрт байгалийн аюултай үзэгдэл, үйл явц, техноген хүчин зүйлсийн нөлөөн дор үүсэх эрсдэлтэй; эсвэл бүрэлдэхүүн, төлөв байдал, шинж чанараараа онцгой шинжтэй ул хөрс тархсан.
3.37. Суурин ажиглалт: Нутаг дэвсгэрийн тогтоосон цэгүүдэд алив нэг хүчин зүйлс, бүрдлийн төлөв байдлын өөрчлөлтийг байнга (тасралтгүй, эсвэл үе үе) ажиглах (хэмжих) үйл ажиллагаа.
3.38. Чиг зурвас: Нутаг дэвсгэр дэх төслийн байршилд нийцүүлэн, шугаман байгууламжийн (дамжуулах хоолой, кабел, бусад) тэнхлэгийг тодорхойлогч харьцангуй шугам.
3.39. Аж үйлдвэрийн байгууллагын нутаг дэвсгэр: Аж үйлдвэрийн, түүний дотор шугаман объектын газар олголтын хил доторх орон нутгийн талбар газар.
Тайлбар – Инженерийн судалгаа гүйцэтгэхдээ аж үйлдвэрийн байгууллагын нутаг дэвсгэрт дараах газруудыг хамруулбал зохино:
- Багаль орчинд хортой хөнөөлтэй, аюултай үйлдвэрлэл, түүний дотор шугаман объектуудын хамгаалалтын бүсүүд;
- батлан хамгаалах, аюулгүй байдлын хамгаалалтын бүсүүд;
- үйлдвэрлэлийн мөчлөгтэй холбоотой аж ахуйн нэгж, бусад объектуудад яаралтай хүрэх зам;
- үйлвэрлэлийн мөчлөгийн салшгүй хэсэг болох инженерийн шугам сүлжээ (үйлдвэрийн ус хангамжийн хоолой, харилцаа холбоо ба цахилгааны шугамууд, бохир ус, гадна шугам сүлжээ, хаягдлын тусгай татуургууд, үндсэн дамжуулах хоолойнууд г.м) тэдгээрт олгосон газрын эзэмшлийн зурвас, хамгаалалтын бүсүүд, ахуйн болон үйлдвэрийн хаягдлын талбайнууд;
3.40. Техноген нөлөөллүүд: Янз бүрийн энергийн төрөл чөлөөлөгдсөнөөс үүссэн дэлбэрэлт, гал түймрүүд, барилга байгууламж, тээвэрт гарсан осол, сүйрэл, мөн тэрчлэн хил залгаа талбайд барилга барьснаас үүдэлтэй бусад аюулт нөлөөллүүд.
3.41. Хариуцлагын түвшин: Барилга байгууламж эвдэрч сүйрэхэд гарах эдийн засаг, нийгэм, экологийн үр дагаварт нийцүүлэн тодорхойлдог үзүүлэлт.
3.42. Урсгалын хурдны диаграмм /эпюр/: Голын усны гүний болон өргөний хэмжээн дэх урсгалын дундаж хурдны өөрчлөлтийн график.
3.43. Инженерийн судалгааны үе шат: бүс нутгийн мужлал (дүүрэг), нутаг дэвсгэрийн төлөвлөлт ба барилгажилтын талбай (чиг зурвас) сонголт, барилга архитектурын төсөл, суурин барилгуудыг барих, өргөтгөн шинэчлэх баримт бичгүүдийг тус тусад нь бэлтгэх, шийдэл гаргахад зориулсан инженерийн судалгааны (түүний дотор хээрийн талбайн туршилт, лабораторийн туршилт шинжилгээ, суурин боловсруулалтын ажил) тухайн төрлийн ажлын дуусгасан хэсэг.
4.ЕРӨНХИЙ ДҮРЭМ
4.1. Инженерийн судалгаа нь хүн амын аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх, барилга байгууламж, хүрээлэн байгаа орчны харилцан үйлчлэл, тэдгээрийн инженерийн хамгаалалтын үндэслэлийг гаргах, нутаг дэвсгэр, талбай, зурвасын байгалийн болон техноген нөхцлийг иж бүрэн үнэлэж судлах барилгын инженерийн үйл ажиллагааны төрөл болно.
Инженерийн судалгааны баримт бичиг нь хот байгуулалт, барилгын хөрөнгө оруулалт бусад төслийн өмнөх шатны баримт бичиг боловсруулах, шинэчлэх, өөрчлөх, техникийн шинэчлэл, өргөтгөх, татан буулгах, шинээр барих үйлдвэр, барилга байгууламжийн техникийн төсөл, ажлын зураг боловсруулах, суурьшлын улсын мэдээлэл, бүртгэлийн системийг хөтлөх, төслийн экологи, нийгэм, техник, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх үндэслэл болно.
Нутаг дэвсгэр (бүс нутаг, нутаг дэвсгэр, дүүрэг, талбай, хэсэг, зурвас)-ийн байгалийн нөхцөл, барилга байгууламж байрлаж буй газарт нөлөөлж буй техноген хүчин зүйлсийн иж бүрэн судалгааг хийдэг инженерийн судалгаа нь хот байгуулалтын үйл ажиллагааны заавал байх нэг хэсэг бөгөөд дараах зорилтуудыг шийдвэрлэхэд тусалдаг. Үүнд:
- нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үед объектуудын төлөвлөж буй байршлыг тодорхойлж, үйл ажиллагааны бүсчлэлийг тогтоох;
- барилга объектууд, инженерийн болон шугаман байгууламж байршуулахаар урьдчилан төсөөлж буй талбар (зурвас) газруудын хил заагийг тогтоож, газар нутгийн төлөвлөлтийн элементүүдийн ялгах;
- барилга объект барих боломжийг тодорхойлох;
- барилгажилтын талбай (чиг зурвас) байршуулах зохистой газрыг сонгох;
- хийц бүтээцийн болон орон зайн төлөвлөлтийн шийдэл гаргах;
- байгалийн нөхцөл өөрчлөгдөх прогноз зохиох;
- байгалийн аюултай үзэгдэл, үйл явцаас хамгаалах инженерийн арга хэмжээг боловсруулах;
- инженерийн судалгааны өгөгдөл материалын улсын сан бий болгож, бүх шатны хот байгуулалтын үйл ажиллагааг хангах мэдээллийн систем бүрдүүлэхэд туслах;
4.2. Монгол улсын нутаг дэвсгэрт инженерийн судалгааны ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас авсан эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ. Энэхүү хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны хүрээ, хугацаа, үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, түдгэлзүүлэх, цуцлах эрхийг зөвшөөрөл олгогч тухайн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
4.3. Инженерийн судалгааг Монгол улсын нийслэл, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас тухайн судалгааны объектод газар олгосон болон байршлыг нь урьдчилан зөвшөөрөлцсөн тухай шийдвэр, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч байгууллага, иргэнтэй хийсэн газар ашиглах гэрээ, инженерийн судалгаа явуулах зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэнэ.
4.4. Инженерийн судалгааг явуулахад барилгын салбарын үйл ажиллагааг журамласан Монгол улсын норматив эрх зүйн актууд, мөн тэрчлэн зохих шаардлагад нийцүүлсэн норматив техникийн баримт бичгүүдийг дагаж мөрдөнө.
4.5. Барилга байгууламжийн инженерийн судалгаанд үндсэн ба тусгайлсан хайгуулын төрлүүд багтдаг.
Инженерийн судалгааны үндсэн төрлүүдэд:
- инженер-геодезийн;
- инженер-геологийн;
- инженер-ус, цаг уурын;
- инженер-экологийн;
- инженер-геотехникийн хайгуул ордог.
Инженерийн судалгааны тусгай төрлүүдэд:
- геотехникийн судалгаа;
- барилга байгууламжийн буурийн хөрсний төлөв байдлын судалгаа;
- байгаль орчны бүрдлийн сонгосон талбай дахь мониторинг;
- усан хангамжийн зориулалтаар газар доорхи усны эрэл, хайгуул;
- барилгын шороон материалын хайгуул;
- ул хөрсний болон гүний усны бохирдлын талбайн судалгааны ажлууд орно.
Инженерийн судалгааны ажилд байгалийн болон техноген үзэгдлийн аюул ослын үнэлгээ, нутаг дэвсгэрийн инженерийн хамгаалалтын арга хэмжээний үндэслэл, хүрээлэгч орчны хүчин зүйлсийн бичил хяналт удирдлага, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, татан буулгах үед хийгдэх геодези, геологи, гидрогеологи, гидрологи, бүртгэл мэдээллийн болон холбогдох эрдэм шинжилгээний болон зохиогчийн хяналт тавих зэрэг ажлууд багтана.
Энэ дүрэмд инженер-геотехникийн хайгуулыг инженер-геологийн судалгааны бүрэлдэхүүн хэсэгт оруулсан.
4.6. Инженерийн судалгааны явцад ажлын үндсэн төрлийн бүрэлдэхүүнд ороогүй, нэмэлт болон тусгай ажил (үйлчилгээ) хийх (Хавсралт А) тохиолдол гарч болно. Ийм ажил үйлчилгээг тусдаа гэрээгээр буюу эсвэл инженерийн судалгааны үндсэн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт хийх замаар гүйцэтгэж болно.
4.7. Инженерийн судалгааны ажил гүйцэтгэгч (цаашид “гүйцэтгэгч” гэх) инженер хайгуулын ажилд хэрэглэгдэх хэмжих хэрэгсэл нь Монгол Улсын стандартаар тогтоосон журмын дугуу хэмжил зүйн албаар итгэмжлэгдсэн Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн хяналтад орсон, бүрэн тохируулга хийсэн багаж хэрэгсэл хэрэглэх үүрэгтэй. Стандартын бус шинэ бүтээл, хосгүй буюу инновацийн тоног төхөөрөмж хэрэглэх асуудлыг инженер хайгуулын хөтөлбөртөө оруулж, Захиалагчтай урьдчилан тохиролцох нь зүйтэй.
4.8. Хээрийн талбайн туршилт судалгааны ажлын хүлээн авалт, лабораторийн туршилт шинжилгээ, суурин боловсруулалтын ажлын гүйцэтгэлийн чанарын дотоод хяналтыг гүйцэтгэгч бүрэн хариуцна. Чанарын дотоод хяналтын зорилго нь гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа ажлууд даалгавар, хөтөлбөрийн болон норматив техникийн баримт бичгийн шаардлагатай нийцэж байгаа эсэхийг тогтооход оршино.
Ажлын чанарын дотоод хяналтыг хангахын тулд гүйцэтгэгч инженерийн судалгааны ажлыг хүлээж авах, чанарыг нь шалгах тогтолцоотой байх ёстой. Чанарын шалгалтын тогтолцоог байгууллагын стандарт, эсвэл чанарын хяналтын дүрэм хэлбэрээр боловсруулж мөрдөх хэрэгтэй.
4.9. Инженерийн судалгааны ажлын гүйцэтгэлийн чанарын гадаад хяналтыг захиалагч хийнэ. Захиалагч энэ ажлыг өөрийн хүчээр, эсвэл мэргэжлийн хараат бус хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. Чанарын хяналтын зорилго нь гүйцэтгэгчийн хийсэн болон хийж байгаа ажил, тэдгээрийн үр дүн даалгавар, хөтөлбөрийн шаардлага, норматив техникийн баримт бичгийн заалттай нийцэж байгаа эсэхийг шалгахад оршино.
4.10. Инженерийн судалгааны ажил гүйцэтгэхдээ төрийн нууцад хамаарах мэдээлэл ашигласан тохиолдолд гүйцэтгэгч хууль зүйн зохих заалтад нийцүүлж бүртгэх, хадгалах, хэрэглэх үүрэг хүлээнэ.
4.11. Инженерийн судалгаа явуулах үндэслэл нь инженерийн судалгааг гүйцэтгэгч, захиалагчийн хооронд байгуулсан Монгол Улсын хуульд нийцүүлэн хийсэн ажил гүйцэтгэх гэрээ, түүний салшгүй хэсэг болох техникийн даалгавар, ажил гүйцэтгэх төсөл, төлөвлөгөө, ажлын өртгийн тооцоо болон бусад шаардлагатай баримт бичгүүд болно. Инженерийн судалгааны ажлын өртгийн тооцоог Барилга, Хот Байгуулалтын Яамнаас баталсан жишиг өртөг, тусгайлсан судалгаанд шаардагдах өртөг зардлаас хамааруулж хийсэн төсвийг баримтлан тохиролцоно.
Гэрээнд инженерийн судалгаа гүйцэтгэгч, захиалагч талуудын албан ёсны хаяг, харилцах банкны нэр болон доорх зүйлийг зааж, тогтоож өгнө. Үүнд:
- Судалгааны ажлын хэмжээ, бүтэц, үе шат, гүйцэтгэх хугацаа;
- Тухайн нөхцөл (хэрэглэж буй материалын өртгийн өөрчлөлт, ашгийн шимтгэл, үнийн индекс г.м)-өөс хамааран өөрчлөгдөх боломжтой тохиролцооны үнийг үндэслэн тооцсон ажлын өртгийг тодорхойлох журам;
- Судалгааны эх материалын бүтэц, техникийн тайлан баримт бичгийн тоо ширхэг,
танилцуулах хэлбэр, хугацаа;
- Судалгааны материалыг хүлээн авах, хүлээлгэн өгсөн акт;
- Судалгааны чиглэлийн дагуу харъяалагдах дээд газрын архивт шилжүүлэн өгөх судалгааны ажлын тайлан материалын жагсаалт;
- Хариуцагч талуудын орон байр, тээврийн хэрэгсэл, сэлбэг материалаар хангах, газар өмчлөгч ба эзэмшигчтэй холбогдох хохирлыг тогтоох, арилгах болон судалгааны ажлын явцад хяналт тавих, хүлээн авах зохион байгуулах журмыг багтаасан хүлээх үүрэг хариуцлага;
- Гэрээг хүчингүй болгох буюу торгууль хүлээлгэх журам, гэрээний нөхцлийг зөрчих, гүйцэтгэх хугацааг тасалдуулснаас учирсан хохирлыг арилгах хоёр талын хүлээх үүрэг, хариуцлага;
- Зохиогчийн эрхийг хүндэтгэх, судалгааны материалыг ашиглах журам;
- Учирч болох хохирлыг арилгах даатгалын төрөл;
- Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах журам;
- Гэрээний хүчинтэй байх хугацаа зэрэг болно.
4.12. Инженерийн судалгаа явуулах техникийн даалгаврыг захиалагч боловсруулж, гүйцэтгэгчтэй тохиролцсоны үндсэн дээр захиалагч байгууллагын удирдлагаас гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулна.
Инженерийн судалгааны техникийн даалгаврыг иж бүрнээр нь эсвэл зураг төслийн үе шатанд инженерийн судалгааны төрөл бүрээр тусд нь хийж болно. Хэрэв инженерийн судалгааг гүйцэтгэгч, захиалагч хоёрыг зураг төслийн нэг байгууллага төлөөлж буй тохиолдолд техникийн даалгаварт захиалагчийг төлөөлж зургийн ерөнхий инженер гарын үсэг зурж, байгууллагын удирдлага батлана.
Техникийн даалгавар нь судалгааны объектын үндсэн мэдээлэл; инженерийн судалгааны үр дүн, материалд тавих шаардлагыг агуулсан зохион байгуулалт, захирамжийн шинжтэй баримт бичиг юм.
Инженерийн судалгааны ажлын үр дүн, материалд тавигдах шаардлага нь барилга байгууламжийн тодорхойлолт, параметрийн төслийн тоон утгыг тогтооход мөн тэрчлэн тэдгээрийн аюулгүй байдлыг хангахаар төлөвлөж буй арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай үнэн зөв, хүрэлцээтэй өгөгдлүүдийг хүлээн авах боломжийг хангах зорилготой.
4.13. Техникийн даалгаварт судалгааны ажлын бүрэлдэхүүн, хэмжээ, тэдгээрийг гүйцэтгэх аргачлал, технологийг зааж тусгахгүй.
Техникийн даалгаварт судалгаа явуулах хугацааны шаардлага нь инженерийн судалгааны бүрэлдэхүүн дэх мэргэжлийн ажлуудыг гүйцэтгэх технологийн хугацаа, норматив баримт бичгийн заалттай зөрчилдөж болохгүй.
4.14. Инженерийн судалгааны техникийн даалгавар нь дараах мэдээлэл, өгөгдлүүдийг агуулсан байна:
- объектын нэр, байршил;
- Ажил гүйцэтгэх үндэслэл;
- Хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл;
- Захиалагчийн тухайлсан мэдээлэл;
- Гүйцэтгэгчийн тухайлсан мэдээлэл;
- Инженерийн судалгааны зорилго, зорилт
- Инженерийн судалгааны үе шат;
- Объектын тухайлсан мэдээлэл: зориулалт, объектын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа технологийн онцлогтой тээврийн дэд бүтэц, бусад объектуудад хамаардаг эсэх, аюултай үйлдвэрлэлийн объектод хамаардаг эсэх, тэсрэх бодис, гал түймрийн аюултай эсэх;
- Объектоос байгаль орчинд үзүүлж болзошгүй техноген нөлөөлөлтэй эсэх;
- Талбай (эсвэл зурвасын) хил хязгаарын (зурваст эхлэл, төгсгөлийн цэг, урт) мэдээлэл;
- Төлөвлөж байгаа барилга байгууламжийн хэмжээг багтаасан, тухайн объектын техникийн товч тодорхойлолт;
- Төлөвлөж буй барилга байгууламжийн онцлогтой уялдан инженерийн судалгааны тухайн төрлийн тусгай ажил оруулах нэмэлт шаардлагууд;
- Объектын байрлаж буй нутаг дэвсгэрт олон жилийн цэвдэг болон бусад өвөрмөц ул хөрснүүд, байгалийн болон техноген үзэгдлээс үүсэх аюул болзошгүй аюулт үзэгдэл, үйл явц байгаа эсэх;
- Байгалийн болон техноген нөхцлийн өөрчлөлтийг таамаглах, тавих шаардлагууд;
- Инженерийн судалгааны үр дүнгийн хэлбэр, бүтэц, бүрэлдэхүүн; түүнийг захиалагчид хүлээлгэж өгөх журмын шаардлагууд;
- Захиалагчид байгаа өмнөх инженерийн судалгааны түр хэрэглэхээр авсан материалууд болон инженерийн судалгаа хийх гэж байгаа нутаг дэвсгэрт ашиглагдаж буй барилга байгууламжийг барих, ашиглах үед ажиглагдсан төвөгшил, хэв гажилт, ослын мэдээллийн жагсаалт;
Дээр дурдсан мэдээ, мэдээллийг техникийн даалгаврын бичвэрт буюу зураг, хавсралтын бүрдэлд тусгана.
4.15. Захиалагч техникийн даалгаварт зураг төсөл зохиох үе шатны инженерийн судалгаа явуулах, зохион байгуулахад шаардлагатай тайлбар бичиг, зурагт материалыг хавсаргана.
Захиалагчаас өгсөн мэдээллийн чанар, хэрэгцээтэй эсэхийг гүйцэтгэгч судалж үзээд, инженерийн судалгаа, хээрийн болон суурин ажилд бололцоотой хэсгийг нь хэрэглэхээр судалгааны хөтөлбөртөө тусгаж болно.
Инженерийн судалгааны хөтөлбөр боловсруулах, түүнийг биелүүлэхэд, гүйцэтгэгчид зайлшгүй шаардлагатай тулгуур материал нь хүрэлцээгүй байвал, тэдгээрийг захиалагч, эсвэл захиалагчийн даалгавраар, түүний зардлаар гүйцэтгэгч бусдаас худалдан авна.
4.16. Инженерийн судалгааны үе шат, хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл зүйлээс хамаарч бичвэр болон зурагт тулгуур мэдээллүүд дараах зүйлсийг агуулсан байна:
- Захиалагчаар батлагдсан судалгааны талбай, инженерийн болон шугаман байгууламжийн чиг зурвасын эхлэл, төгсгөлийн цэг, тэдгээрийн хил хязгаар, төлөвлөж буй барилга байгууламжийн ерөнхий тойм зураг,
- Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн бичгийн захиалагчаар батлагдсан хувь, мөн тухайн талбайд инженерийн судалгаа хийлгэх захиалагчийн эрхийг баталсан бусад баримт бичиг, газар өмчлөгч, ашиглагч, эзэмшигчдийн мэдээлэл;
- Төлөвлөж буй объектыг инженерийн хангамжийн болон бусад сүлжээнд холбох цэгүүдийн байршлын схем;
- Инженерийн шугам сүлжээ, дамжуулах хоолойн, эсвэл байгалийн ба хиймэл саадтай огтлолцох; авто болон төмөр зам огтлолцох, шүргэлцэх, зэрэгцээ байхаар өгөгдсөн техникийн нөхцөлийн огтлолцох, шүргэлцэх газруудыг тохиролцсон материалууд;
- Талбайн ба өндрийн геодезийн суурьтай тулгуур цэгүүдийн солбицол, өндөр баримжаа зургууд (абрисы);
- Байр зүйн болон дэвсгэр зургууд, бусад дагалдах зургуудын хуулбарууд;
- Өмнөх инженерийн судалгааны материалууд; судалгаа хийх нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийг барих, ашиглах үед ажиглагдсан төвөгшил, түүний дотор хагарал эвдрэл, ослын тухай мэдээлэл;
- Барьж байгаа болон өргөтгөн шинэчилж буй объектуудын батлагдсан зураг төслийн баримт бичгүүд;
- Инженерийн судалгаа гүйцэтгэхэд шаардлагатай бусад материал, баримт бичгүүд;
4.17. Гүйцэтгэгч нь захиалагчийн техникийн даалгаварын дагуу инженерийн судалгааны хөтөлбөр боловсруулна.
Инженерийн судалгааны хөтөлбөр нь гүйцэтгэгчийн инженерийн судалгаа явуулах арга зүй-техникийн, удирдамж, зохион байгуулалтын шинжтэй үндсэн баримт бичиг болно. Гэрээний бүтцэд инженерийн судалгааны хөтөлбөрийг оруулах тухай захиалагч шаардаагүй бол хөтөлбөрийн оронд инженерийн судалгаа явуулах чиглэлийг тогтоосон байна.
Гүйцэтгэгч нь захиалагчтай тохиролцож хөтөлбөрт инженерийн судалгааны үе шат, барилга байгууламжийн зориулалт, төрөл зүйл, судалгааны талбайн судлагдсан байдал; байгалийн нөхцөлийн төвөгшил зэргийг тооцож, судалгааны ажил гүйцэтгэх арга аргачлалыг сонгох, ажлын нэр төрөл, тоо хэмжээ тэдгээрийн ажлын өртгийн тооцоог тусгаж батална. Инженерийн судалгааны хөтөлбөр нь захиалагчийн техникийн даалгавартай бүрэн нийцэх бөгөөд инженерийн судалгааг явуулахад гүйцэтгэгч нь захиалагчийн шаардлагыг хүлээн авч ажиллана.
Хөтөлбөрт тусгасан ажлын нэр төрөл, тоо хэмжээ бүрдэл нь Монгол улсад мөрдөгдөж байгаа норматив-техникийн баримт бичгүүдийн зохих заалтуудтай нийцсэн байх ёстой.
4.18. Хөтөлбөр нь ажил гүйцэтгэхэд шаардагдах хүрэлцээтэй мэдээллийг агуулсан байх бөгөөд дараах үндсэн хэсгүүдтэй байна:
Ерөнхий мэдээллүүд:
- объектын нэр, байршил;
- захиалагчийн тухай мэдээлэл;
- гүйцэтгэгчийн тухай мэдээлэл;
- инженерийн судалгааны зорилго, зориулалт;
- объектын төрөл зүйлийн мэдээлэл;
- хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл зүйлийн мэдээлэл;
- инженерийн судалгааны ажлын үе шат;
- объектын техникийн товч тодорхойлолт;
- объектын байршлын тойм схем;
- газар өмчлөгч, ашиглагч, эзэмшигчийн мэдээлэл.
Нутаг дэвсгэрийн судлагдсан байдал:
- өмнө хийсэн инженерийн судалгаа, бусад ажиглалт судалгааны ажлын материалаар тухайн нутгийн судлагдсан байдлын төвшинд шинжилгээ дүгнэлт хийж, тэдгээрийн насжилтыг тооцон, одоо хийх гэж буй ажилд хэрэглэх боломжийг тогтооно;
- захиалагч, эсвэл түүний даалгавраар гүйцэтгэгч олж (буюу худалдаж) авсан нэмэлт материал, мэдээллийн жагсаалт.
Ажлын районы товч тодорхойлолт:
- ажлын районы физик-газарзүйн товч тодорхойлолт (уур амьсгал, геологи, геоморфологиин тогтоц, инженер-геологийн үзэгдэл үйл явц, ус зүй,);
- инженерийн судалгаа явуулах, зохион байгуулахад нутаг орны байгалийн болон техноген нөхцөлийн товч тодорхойлолт;
Ажлын бүрдэл, төрөл зүйл, тэдгээрийн зохион байгуулалт, гүйцэтгэл:
- инженерийн судалгааны ажлын төрлүүдийг гүйцэтгэх арга, технологи; ажлын хэмжээ бүрдэл; тооцооны үзүүлэлт гаргаж авах арга, зарим ажлыг гүйцэтгэх тулгуур цэгүүд, тэдгээрийн дэс дарааллыг сонгосон үндэслэлүүд;
- төлөвлөж буй ажлын хэмжээ, төрөл зүйлс;
- ажилд хэрэглэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, програмын бүтээгдэхүүнүүд;
- инженерийн судалгааны үр дүнгээр гаргаж авах тодорхойлолт, өгөгдлүүдийн нарийвчлалыг хангах шаардлагыг мөрдөх арга хэмжээнүүд;
- байгалийн нөхцөлийн өөрчлөлтийн прогнозын арга зүйг сонгосон үндэслэл;
- хэмжилтийн багаж хэрэгслийн аттестатчилал, хэмжил зүйн шалгалт тохируулга хийлгэсэн тухай мэдээлэл;
- “онцгой горим”-той газар нутаг, өмчлөлийн эрхийн хувьд захиалагчид хамаарахгүй талбар газар дээр ажил гүйцэтгэх, хязгаарлагдмал ашиглалттай мэдээ материалыг дамжуулах, ашиглах журам;
- хээрийн ажил, түүний дотор харилцаа холбоо, суух байр, тээврийн хангамж, суурин ажлыг зохион байгуулах удирдамж;
- хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ;
- байгаль орчныг хамгаалах арга хэмжээ.
Ажил хүлээн авалт, чанарын хяналт:
- гүйцэтгэгч байгууллагад мөрддөг хээрийн талбайн туршилт судалгаа, лабораторийн туршилт, шинжилгээ, суурин боловсруулалтын ажлын тайлан дүгнэлтийг хүлээн авдаг, чанарын хяналт хийдэг тогтолцооны тухай мэдээлэл;
- чанарын дотоод хяналтын ажлын төрлүүд;
- хээрийн талбайн туршилт судалгаа, лабораторийн туршилт, шинжилгээ, суурин боловсруулалтын ажлын тайлан дүгнэлтийг хүлээн авах дотоод хяналтын албан ёсны бичиг баримтын хэлбэр, маягтууд.
Ашиглах баримт бичиг, материалууд:
- инженерийн судалгааны ажилд мөрдөх норматив эрх зүй, техникийн баримт бичиг, судалгаанд ашиглах, өмнөх инженерийн судалгааны материалууд, шинжлэх ухаан-арга зүйн баримт бичгүүдийн жагсаалт.
Захиалагчид өгөх тайлангийн материалууд:
- тайлангийн материалын бүрдэл, захиалагчид гардуулах хэлбэр, хугацаа, журмын жагсаалт;
- цаасан болон цахим байдлаар хийх тайлангийн хувь;
- цахим хэлбэрийн бичвэр ба зурган баримт бичгийн формат (маягт);
Инженерийн судалгааны хөтөлбөрт техникийн даалгаврын хуулбар, судалгаа явуулахад зайлшгүй шаардлагатай бичвэр ба зурган хавсралтууд, түүний дотор үндэслэлтэй тогтоосон ажлын хэмжээний төсвийн тооцоо болон бусад баримтыг хавсаргана.
4.19. Шаардлагатай тохиолдолд дараах мэдээллүүдийг хөтөлбөрт оруулна:
- инженерийн судалгааг явуулах орчин үеийн стандартын биш арга технологийг хэрэглэх үндэслэл;
- инженерийн судалгаанд эрдэм шинжилгээний ажил дагалдуулж, нэмэлт судалгаа, шинжилгээ явуулах ажлын хэмжээ ба бүрдлийн үндэслэл;
- төлөвлөж буй обьект байгалийн болон техногений төвөгтэй нөхцөлтэй харилцан хамааралтай эсэхийг тооцох үүднээс инженерийн судалгааны ажил гүйцэтгэх хил хязгаарыг өргөтгөх болсон үндэслэл;
4.20. Төлөвлөгдөж буй обьектын хэлбэр хэмжээ, эсвэл түүний байршил, нэр, ажил гүйцэтгэх хугацаа, ажилд тавих нэмэлт шаардлагууд захиалагчийн шаардлагаар өөрчлөгдсөн, мөн судалгааны явцад урд мэдэгдээгүй байгалийн болон техноген хүндрэлтэй нөхцөл илэрч, тэр нь барилга байгууламжийг барих, ашиглах үед таагүй нөлөө үзүүлэхээр байвал инженерийн судалгаа гүйцэтгэгч шинээр судалгааны хөтөлбөр зохиож, ажлын өртгийг тооцож дахин гэрээ байгуулна.
4.21. Инженерийн судалгааны ажлыг гүйцэтгэгч нь гэрээнд тусгагдсан ажлаа дууссаны дараа эдэлбэр газрын байгалийн хөндөгдсөн байдлыг буцаан сэргээж, инженер-геологийн байнгын хэмжилт, ажиглалт, судалгаа шинжилгээ хийхээр тусгай тоноглогдсон тоног төхөөрөмжөөс бусад малталтуудыг булж устгана.
4.22. Инженерийн судалгааг дараах зорилгоор хийнэ:
- бүс нутгийн мужлал (дүүрэг)-ын баримт бичиг бэлтгэх;
- нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэх;
- барилгажилтын талбай (чиг зурвас)-нууд сонгох;
- барилга архитектурын төсөл зохиох;
- объектуудыг барих ба өөрчлөн шинэчлэх, татан буулгах үеийн төсөл зохиох;
- улсын ба орон нутгийн төмөр зам, авто замын барилга барих, тэдгээрийн их засварын төсөл.
4.23. Бүс нутгийн мужлал (дүүрэг), нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилгажилтын талбай (чиг зурвас)-нууд сонгох баримт бичиг бэлдэхэд зориулсан инженерийн судалгаа нь төлөвлөгдөж буй бүтцийн элементүүдийг ялгах, хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх; төв, орон нутгийн объектуудын төлөвлөж буй байршлын бүс, газрын хил заагийг тогтоох; төлөвлөлтийн нутаг дэвсгэрүүдийг байгалийн болон техноген шинжтэй гамшигт нөлөөллөөс хамгаалах; байгалийн нөхцөл өөрчлөгдөх прогноз зохиох, тогтвортой хөгжлийг хангахын тулд бүс нутгийн үйл ажиллагааны зориулалтын талаар шийдвэр гаргахад байгалийн нөхцөлийн талаар зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй мэдээллээр хангахад оршино.
4.24. Бүс нутгийн мужлал (дүүрэг)-ийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженерийн судалгааны ажлын хэмжээ, бүрдэл нь бүс нутгийн мужлал (дүүрэг)-ийн түвшин (улсын эсвэл хэд хэдэн аймгийн хэмжээнд г.м), барилгажилтын объектуудын төрөл зүйл, тухайн нутгийн судлагдсан байдал зэргийг тооцож, судалгааны хөтөлбөрт тусгагдана.
Инженерийн судалгааны үр дүнд бүс нутгийн байгалийн нөхцөл байдлын талаархи мэдээллээс гадна, байгалийн болон техноген шинжтэй гамшигт байдалд өртөж болзошгүй орон нутгийн эрсдэлийн зургийг зохиож хийсэн байх ёстой.
4.25. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженерийн судалгаа нь дараах мэдээ, материалууд гаргаж өгнө:
- баримт бичиг бэлдэхээр сонгосон нутаг дэвсгэрийн байгалийн нөхцөл, байгаль орчинд нөлөөлж буй техноген нөлөөллийн хүчин зүйлс, нутаг дэвсгэрийг аюулгүй, зохистой ашиглахад зориулсан тэдгээрийн өөрчлөлтийн прогнозын материалууд;
- барилгажилтын объектуудын төлөвлөж буй байршлын бүсийн хил хязгаар, тэдгээрийн хязгаарын параметрүүдын тодотгол, талбар газруудын хилийг тогтооход шаардлагатай материалууд;
- нутаг дэвсгэрийн тохижилт, инженерийн хамгаалалт, инженерийн бэлтгэл хийх арга хэмжээ авах үндэслэлд шаардагдах материалууд;
Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженерийн судалгааг бүс нутгийн мужлал (дүүрэг)-ийн ажилд зориулсан судалгаа болон техникийн архив, бусад мэдээллийн сангуудын мэдээллийг тооцож гүйцэтгэнэ.
Нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд зориулсан инженерийн судалгааны үр дүн нь тухайн нутгийн байгалийн нөхцөл, техноген хүчин зүйлсийн нөлөөлөл, байгалийн аюултай үйл явцын илрэх, тархах хил зааг, байгалийн нөхцөлийн өөрчлөлтийн прогноз, инженерийн хамгаалалтын арга хэмжээний шийдвэр гаргахад зориулсан зөвлөмж зэрэг зүйлсийг агуулсан байвал зохино.
4.26. Барилгажих талбай (чиг зурвас)-нуудын байршил сонгох инженерийн судалгааг Бүс нутгийн мужлал (дүүрэг)-ийн болон Нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд мэдээлэл нь байхгүй объектуудад хийнэ.
Барилгажих талбай (чиг зурвас)-н байршлын оновчтой хувилбар сонгох, хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт хийхэд эдийн засгийн үр ашигтай эсэхийг тодорхойлох хөрөнгө оруулалтын санал бэлдэж буй этгээд инженерийн судалгаа хийлгэх шийдвэр гаргана.
Инженерийн судалгааны даалгаврын 4.15; 4.17 зүйлс дээр нэмж, барилгажих талбай (чиг зурвас)-н байршлын хувилбарын схемүүд, тэдгээрээс сонголт хийх үндсэн шаардлагуудыг агуулсан байна.
Барилгажих талбай (чиг зурвас)-н байршил сонгох инженерийн судалгааны ажлын үр дүн нь:
- барилгажих талбай, шугаман байгууламжийн зурвасын байршлын янз бүрийн хувилбаруудын байгалийн нөхцөл, техноген нөлөөллийн хүчин зүйлсийн тухай зайлшгүй бөгөөд хангалттай материалыг гаргаж авах;
- барилгажих талбай, шугаман байгууламжийн зурвасын байршлын янз бүрийн хувилбаруудын хүрээн дэх байгалийн аюултай үзэгдэл, үйл явцын тодорхойлж, тэдгээрийн болзошгүй нөлөөллийг тогтоох;
- барилгажих талбай, шугаман байгууламжийн зурвасын (инженер-байр зүй, инженер-геологи, инженер-ус цаг уур, инженер-экологийн нөхцөлөөр) хамгийн зохистой хувилбарыг сонгож, барилга байгууламжийн инженерийн хамгаалалтын шийдвэр гаргах зөвлөмж бэлдэх;
- барилга байгууламжийн инженерийн хамгаалалтын урьдчилсан суурь өртгийг тодорхойлох;
- хамгийн онцлох барилга байгууламжуудын хийц, эзлэхүүн-орон зайн төлөвлөлтийн зарчмын шийдвэр гаргах;
- барилгажих объектуудаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ гаргах нөхцөлийг хангасан байна.
4.27. Барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг бэлтгэх үеийн барилга-архитектурын төсөлд зориулсан инженерийн судалгааг барилгажуулахаар сонгосон талбай (чиг зурвас)-нуудын байгалийн нөхцөлийн тухай зайлшгүй мэдээ материалыг гаргаж өгөх, техноген хүчин зүйлсийн нөлөөллийг тооцсон байгалийн нөхцөлийн өөрчлөлтийн прогнозыг зохиох, мөн тэрчлэн байгалийн нөхцөлийн, түүний дотор байгаль орчин, барилга байгууламжийн харилцан үйлчлэлийн хүрээн дэх байгалийн нөхцөлийн өөрчлөлтийг нарийвчлан тодотгохын тулд гүйцэтгэнэ.
Барилгажих объектуудын төслийн баримт бичиг бэлтгэх үеийн барилга архитектурын төсөлд зориулсан инженерийн судалгааг дараах нөхцөлд хоёр үе шаттай гүйцэтгэнэ. Үүнд:
- газар нутгийн байгалийн нөхцөл, техноген хүчин зүйлс хангалттай судлагдаагүй бол;
- барилга байгууламжийн байршлын (тухайлбал чиг зурвасын зурвас байгалийн болон хиймэл саадыг хөндлөн гарах цэг г.м) эцэслэсэн сонголт; эсвэл суурийн төрөл сонгох талаар зураг төслийн шийдэл гаргах мэдээ материал байхгүй бол;
- барилгажилтын инженерийн хамгаалалт, байгалийн орчны хамгааллын талаар зураг төслийн шийдэл гаргах мэдээ материал байхгүй бол;
4.28. Барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг бэлтгэх үеийн барилга архитектурын төсөлд зориулсан инженерийн судалгааны эхний үе шатанд барилгажилтанд сонгосон талбай (чиг зурвас)-нуудын байгалийн нөхцөл, техноген хүчин зүйлсийн нөлөөллийн талаарх мэдээ, материалыг дараах зүйлсэд зориулж гаргаж өгнө. Үүнд:
- барилга байгууламжийн хийц, эзлэхүүн-орон зайн төлөвлөлтийн шийдэл гаргаж, барилга байгууламжийн нийлэмжтэй байршлын үндэслэл гаргах;
- төлөвлөж буй объектын ерөнхий төлөвлөгөөний схем буюу эсвэл тойм зураг зохиох;
- байгалийн аюулт үзэгдэл, үйл явцын тархалт, түүнээс төлөвлөж буй барилга байгууламжид үзүүлэх нөлөөллийн чанарын прогноз зохиох;
- инженерийн хамгаалалтын байгууламжийн зураг төсөл, арга хэмжээ боловсруулах шийдэл гаргах;
- байгаль орчныг хамгаалах арга хэмжээ боловсруулах шийдэл гаргах.
4.29. Барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг бэлтгэх үеийн барилга-архитектурын төсөлд зориулсан инженерийн судалгааны хоёр дахь үе шатанд сонгож хэрэглэсэн хийцийн шийдлүүдийг тооцсон, барилга байгууламж нь хүрээлэн буй орчинтой харилцан үйлчлэлцэх хүрээнд байгаа байгалийн нөхцөлийн үзүүлэлтүүдэд нарийвчилсан тодотгол хийнэ.
Төслийн баримт бичиг бэлтгэх үеийн барилга-архитектурын төсөлд зориулсан хоёр дахь үе шатны инженерийн судалгааны үр дүн нь дараах шаардлагатай материалуудыг гаргаж өгөхөд зориулагдсан байна. Үүнд:
- нэг дэх үе шатны инженерийн судалгааны явцад гаргаж өгсөн байгалийн нөхцөлийн үзүүлэлтүүдийн магадлалыг дээшлүүлж, тооцооны тодорхойлолтуудад тодотгол хийх;
- барилга байгууламжийн хийц, буурь суурийн тооцоонд хэрэглэх үзүүлэлтүүд;
- байгалийн аюулт үзэгдэл, үйл явцын тархалт, түүнээс төлөвлөж буй барилга байгууламжид үзүүлэх нөлөөллийн тоон прогноз зохиох;
- байгалийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах, инженерийн хамгаалалтын талаарх төслийн шийдлүүдийг нарийвчлах;
- газрын ажил хийх аргын үндэслэлийг тогтоох;
- барилгын ажил зохион байгуулалтын төслийг боловсруулах;
Инженерийн судалгааны ажлын материал нь байгаль орчны талбайн мониторинг хийх, талбайн мониторингийн төсөл боловсруулах зайлшгүй шаардлагатай эсэхэд үнэлгээ өгөх мэдээллийг агуулсан байвал зохино.
4.30. Барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг бэлтгэх үеийн барилга архитектурын төсөлд зориулсан инженерийн судалгааг, төлөвлөж байгаа барилгажилтын талбайн байгалийн нөхцөл, байгаль орчинд нөлөөлж буй техноген хүчин зүйлс, барилга байгууламжийн байршил, суурь суух гүн, суурийн төрлийн тухай хүрэлцээтэй материалтай үед нэг үе шатаар хийж, 4.29 заалтад нийцүүлэн шаардлагатай материал өгөгдлүүдийг гаргаж өгнө.
4.31. Объектуудын барилгажилтын үеийн төсөл зохиоход зориулсан инженерийн судалгаа нь төслийн баримт бичигт байгаа байгалийн нөхцөлийн талаарх мэдээллүүдийн үнэн зөвийг батлах, эсвэл тодотгоход шаардлагатай материалыг гаргаж өгөх, барилгын объектын геодезийн болон геотехникийн хяналт, барилга объектод сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд байгалийн аюултай үзэгдэл, үйл явцад тавих хяналт, мөн тэрчлэн баригдаж буй объектоос хүрээлэн байгаа орчин, нөлөөллийнх нь бүсэд байгаа барилга байгууламжид үзүүлж байгаа техноген нөлөөллийн үнэлгээг тогтоох зорилготой хийдэг.
4.32. Барилга байгууламжийн өөрчлөлт шинэчлэлийн үед хийх инженерийн судалгаа нь өмнөх төслийн баримт бичиг боловсруулах үед ашигласан байгалийн нөхцөлийн үзүүлэлтүүд нь одоогийн байгалийн нөхцөлтэй нийцэж байгаа эсэх, мөн барилга байгууламжтай харилцан үйлчлэлцсэний улмаас өөрчлөлт гарсан тухай мэдээ, материал гаргаж өгөх, барилгын өөрчлөлт шинэчлэлийг хийх төслийн баримт бичгийг боловсруулахад хэрэгтэй байгаль орчны бүрдлийн тооцооны тодотгосон үзүүлэлтийг гаргаж өгөх, барилга байгууламжийн инженерийн хамгаалалтын системийн үр ашигтай ажиллагааны үнэлгээг гаргаж өгнө.
Хил залгаа нутаг дэвсгэрт барилга байгууламж барьж ашигласны улмаас байгалийн аюулт үзэгдэл, үйл явц идэвхижсэн бол, нөхөн сэргээлтийн зохих арга хэмжээний төслийн баримт бичиг боловсруулахад шаардлагатай тулгуур мэдээллийг инженерийн судалгааны үр дүнд (тайланд) тусгасан байх ёстой.
4.33. Барилга байгууламж, эсвэл түүний зарим хэсгийг татан буулгахад инженерийн судалгаа хийх нөхцөлийг, татан буулгах арга, объектод нөлөөлж буй байгалийн болон техноген хүчин зүйлс, эргэн тойрны барилга байгууламжийн шинж чанар, мөн тэрчлэн зайлшгүй шаардлагатай гэж үзвэл татан буулгасны улмаас байгаль орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг харгалзан Захиалагч тодорхойлно.
4.34. Инженерийн судалгааны үр дүнг техникийн тайлан хэлбэртэй бэлдэж Захиалагчид өгнө. Техникийн тайланг инженерийн судалгааны бүх төрлөөр, эсвэл аль нэг төрлөөр нь хийсэн ажлын үр дүнгээр бичсэн байж болно.
Техникийн тайланг БНбД 11-08-06; БД 11-107-11-д нийцүүлж хийх бөгөөд бичмэл ба зурагт хэсгээс бүрдэнэ. Бичмэл хавсралт нь техникийн тайлангийн бичмэл хэсгийн үргэлжлэл болно.
Инженерийн судалгааны ажилд хамтран гүйцэтгэгч байгууллагууд оролцуулсан бол, тэдгээрийн ажлын үр дүнг тусад нь боть (ном) болгон бэлтгэж, тэдгээрийн нүүр хуудсыг үндсэн гүйцэтгэгчийн нүүр хуудасны дараа байрлуулна.
4.35. Инженерийн судалгааны үр дүнгийн техникийн тайлан ерөнхийдөө дараах бүлэг, хэсгүүдийг агуулсан байна. Үүнд:
Оршил: объектын нэр, байршил; инженерийн судалгаа хийсэн зорилго, хугацаа, инженерийн судалгаа хийсэн үндэслэл, хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл, инженерийн судалгааны үе шат, объектын төрөл зүйлийн мэдээлэл, захиалагчийн мэдээлэл, ажил гүйцэтгэгчийн мэдээлэл, ажлын тодорхой төрлийг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, газар ашиглах, эзэмших эрхийн ерөнхий мэдээлэл, хөтөлбөрийн шаардлагаас гажсан үндэслэл (хэрэв тийм зүйл байгаа бол), инженерийн судалгаа хийсэн газар нутгийн (чиг зурвасын) тойм зураг.
Нутаг дэвсгэрийн судлагдсан байдал: урд өмнө хийсэн инженерийн хайгуул судалгааны мэдээлэл, түүний дотор захиалагчаас гүйцэтгэгчид өгсөн мэдээ, материалууд; өмнөх судалгааны материалуудын насжилтын хугацаа, төлөөлөх чанарыг харгалзан, одоо хийж буй инженерийн судалгаанд ашиглах боломжийн үнэлгээ.
Судалгааны талбайн физик-газарзүйн нөхцөл, техноген хүчин зүйлс: газрын гадарга, ус зүй, хөрс ургамал, аж ахуйн төрөл зүйл (үндсэн тойм мэдээлэл).
Ажил гүйцэтгэсэн арга зүй, технологи: ажлын хэмжээ, төрөл зүйл, бүрэлдэхүүн, бодит хийсэн ажлын хэмжээг, хөтөлбөрөөр төлөвлөсөн ажлын хэмжээтэй харьцуулсан хүснэгт, ажил гүйцэтгэсэн хугацаа, хэрэглэсэн арга зүй (тэдгээрээс авсан ишлэл), техник, тоног төхөөрөмж, програмын бүтээгдэхүүн, хэмжилтийн хэрэгслийн хэмжил зүйн хяналт тохируулга буюу, эсвэл туршилтын тоног төхөөрөмжийн аттестат.
Инженерийн судалгааны үр дүн: газар нутгийн байгалийн нөхцөл, түүнд нөлөөлөх техноген хүчин зүйлсийг судалсан, түүн дотор хээр, лаборатори, суурин ажлын үр дүн, барилга байгууламжийг барих, ашиглах, өргөтгөн шинэчлэх үеийн байгалийн нөхцөлийн, түүний дотор техноген хүчин зүйлсийн нөлөөллөөр бий болох болзошгүй өөрчлөлтийн прогнозын үр дүн (энэ хэсэг инженерийн судалгааны төрөл зүйлээс хамаарч, хэд хэдэн тусгай бүлэгтэй байж болно).
Ажлын хүлээн авалт, чанарын хяналтын мэдээлэл: ажлын чанарын дотоод хяналт, түүний дотор гүйцэтгэсэн хяналтын арга төрлүүд, хээрийн лаборатори, суурин ажлын хүлээн авалт, чанарын хяналтын үр дүн, ажлын чанарын үнэлгээ, захиалагчаар хийлгэсэн гадаад хяналтын мэдээлэл.
Дүгнэлт: Инженерийн судалгааны ажлын үр дүнгийн товч дүгнэлт (бүлэг, хэсгүүдээр), инженерийн судалгааны ажлын (тэдгээр нь гэрээ, даалгавар, хөтөлбөрийн шаардлагад нийцэж буй талаар) чанар, бүрдлийн мэдээлэл, инженерийн арга хэмжээ зохион байгуулах, төлөвлөж буй объектуудын байршлын талаар төслийн шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
Ашигласан материал, баримт бичгүүд: Инженерийн судалгаа хийхэд шаардлагад нь нийцүүлсэн хууль эрх зүйн актууд, норматив техникийн баримт бичгүүдийн жагсаалт, тухайн нутаг дэвсгэрт урд нь хийсэн инженерийн судалгааны болон шинжилгээ-арга зүйн материалуудын жагсаалт.
Бичмэл хавсралтууд: техникийн даалгаврын хуулбар; хөтөлбөрийн хуулбар; тусгай зөвшөөрлийн хуулбар; туршилтын тоног төхөөрөмжийн аттестатчиллын гэрчилгээ болон хэмжил зүйн хяналт, тохируулгын хуулбар; тулгуур мэдээлэл хүлээж авсан, ашигласан, ажлын төрөл хэмжээ, хугацааг өөрчлөх асуудлаар гүйцэтгэгч, захиалагчийн хооронд санал солилцсон бичгүүдийн хуулбар; ажлыг хүлээж авсан болон хянасан актуудын хуулбар; ажлын биелэлт, үр дүнг тодорхойлсон бичмэл материалууд (хүснэгт, протокол, фото материалын жагсаалт г.м)
Зурагт хавсралтууд: гүйцэтгэсэн ажлын үр дүнг агуулсан график, зүсэлтүүд, схем, зурагограмууд, чиг зурвасын дэвсгэр зургууд, ортофото зураг болон ортофото планууд, дэвсгэр зургуудын хуулбарууд.
Техникийн тайлангийн бүрэлдэхүүнд лабораторийн шинжилгээ болон хээрийн ажлын (өрмийн болон пикетийн эх бичлэгийн дэвтэр; геодези, геофизик, геотехник, ус зүйн хээрийн ажиглалтын графикууд, эх бичлэгийн дэвтрүүд) эх материалыг оруулахгүй. Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол эдгээр эх материалуудыг техникийн тайлангийн эх хувьд хавсаргаж гүйцэтгэгч архивдаа хууль дүрмийн дагуу хадгална.
4.36. Гүйцэтгэгч захиалагчид техникийн тайлангийн 3 хувийг цаасан ба цахим хэлбэрээр бэлдэж захиалагчид өгнө. Техникийн тайлангийн нэг хувь цаасан ба цахим хэлбэрээр гүйцэтгэгчийн архивт хадгалагдана.
4.37. Инженерийн судалгааны ажлын үр дүн нь барилгажих объектын зураг төсөл зохиох, мөн тэрчлэн тэдгээрийн аюулгүй, найдвартай байдлыг хангах арга хэмжээг боловсруулахад хүрэлцээтэй бөгөөд үнэн зөв мэдээлэл, зөвлөмжийг агуулсан байх ёстой.
4.38. Инженерийн судалгааны ажлын хөндлөнгийн хяналтыг засгийн газрын эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй шинжээчид гүйцэтгэнэ.
4.39. Инженерийн судалгааны ажлын үр дүнг хадгалах хугацааг Монгол улсын Архивын тухай хууль, түүнтэй уялдсан дүрэм, журмын дагуу тогтооно.
5. ИНЖЕНЕР-ГЕОДЕЗИЙН СУДАЛГАА
Барилга байгууламжийн инженер-геодезийн ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэх техникийн норматив баримт бичиг болон энэхүү норм дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
5.1.Ерөнхий шаардлагууд
5.1.1. Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай, байгалийн аюултай үйл явц, техноген нөлөөллийн хүчин зүйлс, төлөвлөлтийн элементүүд; одоо байгаа болон барьж буй барилга байгууламж (газрын гадарга дахь, газар доорх болон газар дээрх); орон нутгийн рельеф, гадаргын нөхцөл байдлын байр зүй-геодезийн үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх зорилгоор инженер-геодезийн судалгаа явуулдаг.
5.1.2. Инженер-геодезийн судалгааг “Геодези, зураг зүйн тухай” Монгол улсын хууль, түүнтэй уялдуулан гаргасан журам дүрэм, норматив техникийн баримт бичиг (БНбД 11-08-06 Барилгын геодезийн ажил)-т нийцүүлэн гүйцэтгэнэ.
5.1.3. Инженер-геодезийн судалгаанд:
- геодезийн тулгуур сүлжээг байгуулах;
- барилга байгууламжийн хэв гажилт, суулт болон байгалийн аюулт үзэгдэл, газрын гадаргын хөдөлгөөнийг геодезийн аргаар ажиглах;
- 1:5000-1:200 масштабтай инженер-байр зүйн (түүний дотор тоон хэлбэртэй) дэвсгэр зураг, газрын доорх сүлжээний байгууламжийн зураглалыг хийх, шинэчлэх;
- шугаман байгууламжийн зурвасын зураглал;
- шугаман байгууламжийн чиг зурвас татах;
- инженер-гидрограф (ус зүйн зураглал);
- барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэхэд зориулсан байр зүйн болон геодезийн хэсэгчилсэн зураг;
5.1.4. Инженер-геодезийн судалгааны бүрэлдэхүүнд дараах ажлууд багтана:
- өмнөх жилүүдийн судалгаа болон фонд (архив)-ын мэдээ, (зураг зүй, агаарын зураглал, зайнаас тандалтын) материалуудыг цуглуулах; тэдгээрийг хэрэглэх боломж үнэлгээ;
- өмнөх инженерийн судалгааны материалуудад (солбицлын нэг системээс нөгөөд шилжүүлэх тооцоолол; график материалыг тоонд хөрвүүлэх; рельефийн нөхцөл байршилд инженерийн тоон загвар зохиох г.м) тайлал хийх;
- газар нутаг (талбай, зурвас)-ын тойм судалгаа;
- геодезийн зураглалын сүлжээ байгуулах;
- инженерийн судалгааны бусад төрлүүдийг геодезийн мэдээллээр (инженер-геологийн малталтууд, инженер-геофизик, ус цаг уурын ажиглалтын цэгүүдийн талбай-өндөрийн холболт г.м) хангах.
5.1.5. Инженер-геодезийн судалгааны геодезийн үндэслэл нь дараах зүйлс болно:
- астроном-геодезийн суурь сүлжээ;
- геодезийн өндөр нарийвчлалтай сүлжээ;
- геодезийн 1-р ангиллын хиймэл дагуулын сүлжээ;
- триангуляцийн сүлжээ; сансрын геодезийн сүлжээний астроном-геодезийн цэгүүд, полигонометрийн сүлжээнүүд, доплерийн геодезийн сүлжээнүүд, 1 ба 2-р ангиллын астроном-геодезийн сүлжээ, 3 ба 4-р ангиллын нягтруулсан геодезийн сүлжээнүүд;
- I,II,III ба IY ангиллын нивелирдлэгийн марк, реперүүд;
- геодезийн тулгуур (түүний дотор тусгай зориулалтын) сүлжээнүүд;
- байнгын ажиллагаатай хиймэл дагуулын суурь станцуудын цэгүүд;
- 1 ба 2-р зэрэглэлийн триангуляци, трилатераци, полигонометрийн цэгүүд;
- геодезийн зураглалын сүлжээ, барилгажилт дахь геодезийн холболтын үндсэн сүлжээ, горимын ажиглалтын геодезийн сүлжээ (усны хэмжилтийн цэгүүд г.м);
- хил заагийн тулгуур сүлжээ ЗТС1, ЗТС2 (эдгээрийг програмд ашиглах боломж үндэслэлтэй үед).
5.1.6. Газар нутаг дахь геодезийн цэг, тэмдэгтүүдэд түр зуурын, удаан хугацааны болон байнгын бэхэлгээнүүд байрлуулж, инженерийн судалгаа хийхэд шаардагдах хэмжээнд хүртэл геодезийн үндэслэлийн суурийг нягтруулна. Хэмжилтийн хэрэгсэл, орон нутгийн нөхцөл, судалгааны зорилгоос хамаарч, бэхэлгээний төрөл, цэг, тэмдэгтүүдийн нягтрал, тэдгээрийн гаднах тэмдэглэгээ зэргийг хөтөлбөрт тусгаж өгнө. Судалгааны үед хийсэн удаан хугацааны болон байнгын бэхэлгээтэй геодезийн цэг, тэмдэгтүүдийг хөтөлбөр, гэрээний баримт бичигт заасан журмын дагуу Захиалагчид хүлээлгэж өгвөл зохино.
5.1.7. Инженер-геодезийн судалгааны геодезийн хэмжилт хийхдээ Монгол улсын норматив эрх зүйн баримт бичигт нийцүүлэн гүйцэтгэнэ:
- Монгол улсын эрх бүхий байгууллагаар батлагдсан норматив техникийн баримт бичиг;
- Монгол улсад хүчин төгөлдөр байгаа стандартчилал хэмжил зүйн баримт бичиг;
- Геодезийн багажуудыг ашиглах гарын авлагууд (хиймэл дагуулын геодезийн багаж хэрэгсэл, цахим тахеометр, нивелир, лазерийн скайнер, геодезийн болон бусад багаж хэрэгсэл).
5.1.8. Геодезийн сүлжээнүүд дэх хэмжилтүүдийн үр дүнг хамгийн бага квадратын аргаар тэгшитгэнэ. Хэмжилтийн нарийвчлалын үнэлгээг тэгшитгэлийн үр дүнгээр хийнэ. Тэгшитгэлийн үед гаргаж авсан өнцөг, шугам, өндөржилтийн дундаж квадрат хэлбийлт, эсвэл координатын өсөх, буурах тодорхойлолтын дундаж квадрат хэлбийлт нь тухайн хэрэглэж байгаа хэмжилтийн арга зүйд зөвшөөрөгдөх утгын өгөгдсөн магадлалаас хэтрэхгүй байх ёстой.
5.1.9. Байгуулсан геодезийн сүлжээ (тусгай зориулалтын геодезийн сүлжээнээс бусад) нарийвчлалыг хээрийн хяналтын хэмжилтийн үр дүн болон, эсвэл судалгааны явцад гаргаж авсан тоон утгууд, хяналтын хэмжилтийн үр дүнгийн хоорондох ялгаврын дундаж зөрүүгээр үнэлнэ. Тусгай зориулалтын геодезийн сүлжээний цэг, тэмдэгтийн өндрийн ба дэвсгэрийн байрлалыг тодорхойлсон нарийвчлалын үнэлгээнд тавих шаардлагыг хөтөлбөрт тусгайлан заасан байна.
5.1.10. Инженер-геодезийн судалгаа нь даалгавар, хөтөлбөрт заасан солбицол, өндрийн тогтолцооны хүрээнд хийгдсэн байна. Инженер-геодезийн судалгааг улсын, орон нутгийн, талбайн, олон улсын солбицлын систем, улсын өндрийн ба гравиметрийн системийг ашиглаж гүйцэтгэнэ. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд координатын локаль систем тогтоох, түүнд тавигдах шаардлагыг даалгаварт нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрт оруулж болно.
5.1.11. Объектуудад геодези, зураг зүй, байр зүйн зураглал хийхэд шаардлагатай геодезийн цэгүүдийн өндөр ба солбицлыг тодорхойлоход зориулагдсан тул, инженер-геодезийн судалгааны үед хийсэн геодезийн сүлжээнүүд нь улсын геодези, нивелирийн сүлжээний бүрэлдэхүүнд ордоггүй.
5.1.12. Инженер-геодезийн судалгааны ажил гүйцэтгэх даалгавар нь хийх ажлын төрлөөс хамаарч, 4.15 заалтад нийцэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг агуулсан байх ёстой:
- хэрэглэх солбицол, өндрийн системийн тухай мэдээлэл;
- инженер-байр зүйн дэвсгэр зураглал хийх (шинэчлэх) талбайн хэмжээ, хил хязгаарын тухай мэдээлэл;
- газрын доорх, дээрх шугам сүлжээний зураглалд тавих шаардлагыг багтаасан, тусдаа талбайн хэсгүүд дээрх рельефийн огтлолын өндөр, байр зүйн зургийн масштабын тухай заалтууд;
- орон нутгийн тоон загвар бий болгоход тавигдах шаардлагууд;
- шугаман байгууламжийн чиг зурвасын инженер-геодезийн судалгаанд тавигдах шаардлагууд;
- байгалийн болон техноген аюулт үйл явц тархсан нутагт геодезийн байнгын ажиглалт хийхэд тавих шаардлагууд;
- тайлагналын баримт бичиг, завсарын материалууд (хэрэв даалгаварт туссан бол)-ыг хүлээлгэн өгөх хугацаа, бүтэц, төрөл, формат (хэв загвар)-д тавигдах шаардлагууд.
5.1.13. Инженер-геодезийн судалгааны ажил гүйцэтгэх хөтөлбөр нь хийх ажлын төрлөөс хамаарч, 4.19 заалтад нийцэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг агуулсан байх ёстой:
- хэрэглэх солбицол, өндрийн системийн тухай мэдээлэл;
- геодезийн сүлжээний цэг, тэмдэгтүүдийн шаардлагатай нягтрал, талбайн болон өндрийн байрлалыг тодорхойлох нарийвчлалын үндэслэл;
- геодезийн цэг, тэмдэгтүүдийг газарт бэхэлсэн арга, төрөл зүйлийн үндэслэл;
- байр зүйн зураг ба инженер-байр зүйн зураг зохиох аргуудын тухай мэдээлэл;
- шугаман байгууламжийн зурвас татах тулгуур мэдээллүүд;
- инженерийн судалгааны бусад төрөлд зориулсан инженер-геодезийн судалгаанд тавигдах шаардлагууд;
- геодезийн багаж төхөөрөмжийн ашиглалт, геодезийн хэмжилтийн үр дүнг боловсруулах програм хангамжийн тухай мэдээлэл;
- геодезийн суурин ажиглалт (байгалийн болон техноген аюулт үйл явц тархсан нутагт) зохион байгуулах тухай мэдээлэл;
- техникийн тайлангийн болон завсарын материалууд (хэрэв даалгаварт туссан бол)-ын бүтэц, бүрэлдэхүүн, төрөл, формат (хэв загвар)-ын тухай мэдээллүүд.
5.1.14. Хавсралтын бүрэлдэхүүнд (хийх ажлын төрлүүдээс хамаарч) дараах зүйлс багтана:
- тухайн нутгийн инженерийн зураг зүйн хувьд судлагдсан байдлын схем;
- төлөвлөж буй геодезийн сүлжээний схем;
- байр зүйн зураглалын талбайнуудын байршлын зурагограмм;
- геодезийн цэгүүдийн төвийн (хэрэв түүнийг байршуулахаар төлөвлөсөн бол) зураг;
- шугаман байгууламжийн төслийн хувилбаруудын заалт бүхий инженерийн байгууламж, шугам сүлжээний дэвсгэр зураг, инженер-байр зүйн зураг, байр зүйн зургууд;
- схем, зурагограмм, бусад материалуудыг хавсаргаж болно.
5.1.15. Инженерийн судалгааны зорилго, зориулалт, ажлын талбайн барилгажилтын зэрэг, хэвгийн зонхилох өнцгүүд болон орон нутгийн бусад онцлогоос хамаарч инженер-байр зүйн дэвсгэр зургийг 1:5000, 1:2000, 1:1000, 1:500, 1:200 масштабуудаар зохиодог. Инженерийн судалгааны үед байр зүйн зургийн масштаб болон рельефийн огтлолын өндрийг Б; В хавсралтуудад нийцүүлэн даалгаварт зааж өгнө.
5.1.16. Инженер-байр зүйн дэвсгэр зураг дээрх орон нутгийн рельефийн нөхцөл байдал, газрын дээрх ба газрын доорх шугам сүлжээ, барилга байгууламжийг эрх бүхий байгууллагын (Газрын харилцаа, геодези зураг зүйн газар) баталсан таних тэмдгээр зурж харуулна.
Инженер-байр зүйн дэвсгэр зургийн зориулалтаас хамаарч захиалагчийн даалгаврын дагуу, түүний гаргаж өгсөн нэмэлт таних тэмдгийг хэрэглэж болно.
5.1.17. Геодезийн хамгийн ойрхон суурь цэгээс хялбар танигдах, тодорхой хэлбэр дүрс (хил хязгаар)-тэй газрын зааг (контур), бодит зүйлсийн талбайн байршлын тодорхойлолтын дундаж алдаа нь барилгажаагүй газрын дэвсгэр масштабаар задгай талбайд 0.5мм; ой бүхий уулархаг нутагт 0.7 мм-ээс хэтрэхгүй байвал зохино.
Гол нуур, бусад усан сангийн инженер-гидрографийн ажлын үед зураглалын үндэслэлийн хамгийн ойрхон цэгүүдтэй харьцуулах хэмжилтийн цэгүүдийн талбайн байршлын тодорхойлолтын дундаж алдаа дэвсгэр масштабаар 1.5 мм-ээс хэтрэхгүй байвал зохино.
Өөр хоорондоо 50 м хүртэл зайтай байрлах, барилга (байгууламж)-ын өнцөг, солбицолтой цэгийн дэвсгэр зураг дээрх харилцан байршлын алдааны хязгаар нь 0.4 мм-ээс хэтрэхгүй байх ёстой.
Газрын дээрх, доорх шугам сүлжээ байгууламж ихтэй аж үйлдвэрийн газрын барилга байгууламжийн хийц бүтээцийн цэгүүдийн харилцан байршлын хэмжилтийн алдаанд тавих шаардлагыг даалгавраар тогтоож өгнө.
5.1.18. Үндсэн барилга байгууламж болон зураглалын үндсэн цэгүүдтэй харьцуулсан, газрын доорх байгууламжид хоолой-кабель хайгчаар тодорхойлсон далд цэгүүдийн инженер-байр зүйн зургийн талбай дахь байрлалын хэмжилтийн дундаж алдаа 0.7 мм-ээс хэтрэхгүй байвал зохино.
Суурин барилга байгууламж болон зураглалын үндэслэлийн цэгүүдтэй харьцуулсан, газрын доорх байгууламжид хоолой-кабель хайгчаар тодорхойлсон далд цэгүүдийн инженер-байр зүйн зургийн талбай дахь байрлалын хэмжилтийн зөрүүгийн дундаж утга нь: 1:200 масштабд 0.3 м; 1:500-д 0.5 м; 1:1000-д 0.8 м; 1:2000-д 1.2 м-ээс хэтрэхгүй байвал зохино.
Зураглалын үед хоолой-кабель хайгчаар тогтоосон, газрын доорх байгууламжийг суурилуулсан гүн, хээрийн хэмжилтийн дүн хоёрын хоорондох зөрүүгийн хамгийн их утга нь, тухайн байгууламжийг суурилуулсан гүний 15%-иас хэтрэхгүй байх ёстой.
5.1.19. Хамгийн ойрхон орших зураглалын үндсэн цэгтэй харьцуулсан, инженер-байр зүйн дэвсгэр зураг ба орон нутгийн тоон загварт дүрсэлсэн рельефийн дүрслэлийн дундаж алдаа нь рельефийн үеийн утгаас хэтрэхгүй байвал зохино:
- гадаргын налуугийн өнцөг 2° хүртэл – 1/4;
- 1:5000 ба 1:2000 масштабтай дэвсгэр зурагт гадаргын налуу 2°-6°; 1:1000, 1:500, 1:200 масштабтай дэвсгэр зурагт гадаргын налуу 2°-10° байвал – 1/3;
- Рельефийн үеийн өндөр 0.5 м тутамд хийсэн 1:5000 ба 1:2000 масштабтай дэвсгэр зурагт – 1/3
Битүү ойтой, дов сондуулт, намагт талбай бүхий нутгуудад дээрх тоон утгуудыг 1.5 дахин нэмэгдүүлж болно.
6°-аас дээш налуутай рельефтэй нутагт 1:5000 ба 1:2000 масштабтай; 10°-аас дээш налуутай бол 1:1000, 1:500, 1:200 масштабтай дэвсгэр зургуудын хаялбаруудын тоо, налуугийн нугачаан дээр тодорхойлсон өндрийн зөрүүтэй зохицож байх ёстой. Харин рельефийн төлөөлөх цэгүүдэд тодорхойлсон өндрийн дундаж алдаа үеийн өндрийн 1/3-ээс хэтрэхгүй байвал зохино.
5.1.20. Инженер-байр зүйн дэвсгэр зургийн хэрэглээний хугацаа 2 жилээс хэтэрдэггүй. Шаардлагатай тохиолдолд дэвсгэр зураг дээрх дүрслэлийн мэдээллийг газар нутаг, барилгажилтын орчин үеийн байдалд нийцүүлж шинэчлэн өөрчилдөг.
Газар нутгийн (талбайн) рельефийн нөхцөл байдал 35%-иас илүү өөрчлөгдсөн тохиолдолд байр зүйн зураглалыг дахин шинээр хийнэ. Цасан бүрхэвч 20 см-ээс илүү зузаантай үед хийсэн зураглалын материалаар зохиосон, инженер-байр зүйн дэвсгэр зургийг цаг уурын таатай нөхцөлд шинэчлэх шаардлагатай.
5.1.21. Инженер-байр зүйн дэвсгэр зургийг (дахин хийсэн, шинэчилсэн) 5.1.17-5.1.19 заалтуудын дагуу хээрийн нөхцөлд шалгаж, хүлээн авна. Хийсэн дэвсгэр зургийн нарийвчлалын зэрэгцээгээр, таних тэмдгийн зөв хэрэглээ, зураг чимэглэлийн ажлын чанарыг үнэлнэ. Ажил хүлээж авсан, дотоод хяналт хийсэн (хээрийн ба суурин ажлыг хүлээж авсан, хяналт хийсэн актууд) үр дүнгийн мэдээллийг техникийн тайланд оруулсан байвал зохино. Ажил хүлээн авалт, хяналтын актуудын хүснэгт, хяналтын хэмжилтийн хэмжээ, аргачлал зэргийг хөтөлбөрөөр тогтооно.
5.1.22. 5.1.17-5.1.19 заалтуудад дурдагдсан инженер-байр зүйн зургийн нарийвчлалыг зурагласан зүйлсийн талбайн хэлбэр дүрс; инженерийн шугам сүлжээ, газрын доорх байгууламжийн цэгүүд; мөн тэрчлэн рельефийн загвараар тодорхойлсон, эсвэл хаялбараар тооцсон өндрийн цэгүүдийн талбайн байрлалын зөрүүг хээрийн хяналтын хэмжилтийн үр дүнтэй харьцуулсан дундаж алдааны утгуудаар үнэлэх шаардлагатай. Алдааны хамгийн их зөрүү нь дундаж алдааны 2 дахин их утгаас хэтрэхгүй байх ёстой. Хамгийн их утгаас хэтэрсэн алдааг арилгах хэрэгтэй. Гэхдээ тэдгээрийн тоо, хяналтын хэмжилтийн нийт тооны 10%-иас хэтрэхгүй байвал зохино.
5.1.23. Инженер-геодезийн судалгааны тайлан 4.39 заалтад нийцэхээс гадна, хэсгүүдэд дараах мэдээллүүдийг нэмж агуулсан байна. Техникийн тайлангийн бүлэг, хэсгүүдийн агуулга нь судалгааны ажлын зорилго, зориулалт, хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, бүрэлдэхүүнээр тодорхойлогдоно.
5.1.23.1. “Оршил” хэсэг 4.39 заалтад нийцсэн байхаас гадна нэмэлтээр солбицол, өндрийн мэдээллийг агуулсан байвал зохино.
5.1.23.2. “Нутаг дэвсгэрийн судлагдсан байдал” хэсэгт:
- ажлын талбайд өмнө хийгдсэн инженер-геодезийн судалгааны материалын тухай мэдээлэл;
- тухайн нутаг байр зүйн болон инженер-байр зүйн зураг, агаарын болон сансрын зураг, тусгай (газар зохион байгуулалт, ойн г.м) зургуудаар хэр зэрэг хангагдсан; тэдгээрийг хийсэн гүйцэтгэгч, хугацаа, зохиосон аргын тухай мэдээллүүд;
- ажлын талбайд байгаа геодезийн сүлжээний (геодезийн төвүүдийн төрлүүд, ил тэмдэгтүүд, солбицол ба өндрийн тодорхойлолтын нарийвчлалын зэрэг, ажлын үе дэх тэдгээрийн төлөв байдал);
- байгаа материалыг судалж, тэдгээрийг үнэлсэн үр дүнд үндэслэн гаргасан ашиглах боломжийн тухай мэдээлэл зэргийг дурдсан байна.
5.1.23.3. “Физик-газарзүйн нөхцөл, техноген хүчин зүйлс” хэсэг рельеф (түүний дотор гадаргын налуугийн өнцгийн тухай мэдээлэл), ургамалжилтын тодорхойлолт; судалгааны талбай дахь гадаргын ус, байгалийн аюултай үйл явц, техноген нөлөөллийн тухай мэдээлэл зэргийг агуулсан байна.
5.1.23.4. “Гүйцэтгэсэн ажлын арга зүй, технологи” хэсэг дараах мэдээллийг агуулсан байна:
- гүйцэтгэсэн ажлын төрөл зүйл, хэмжээ, тэдгээрийг хийсэн хугацаа;
- 5.1.3 ба 5.1.4 заалтуудад дурдсан ажлуудыг гүйцэтгэсэн арга, технологи;
- ашигласан хэмжилтийн хэрэгсэл (багаж, тоног төхөөрөмж) болон компьютерийн програм;
- бусад инженерийн судалгааны төрлүүдийн геодезийн хангамж;
- ашигласан хэмжилтийн хэрэгслийн хэмжил зүйн хангамж.
5.1.23.5. “Инженер-геодезийн судалгаа” дараах мэдээллийг агуулсан байна:
- гаргаж авсан тоон утга нь норматив шаардлагад нийцсэн хэмжилт (тодорхойлолт) - үүдийн үр дүнгийн нарийвчлалын үнэлгээ;
- инженер-геодезийн судалгааны үр дүн (хийсэн ажлын төрөл зүйлээс хамаарч инженер-байр зүйн зургийн үндсэн мэдээлэл, зүсэлт, схем, хүснэгт, жагсаалт, цэс зэрэг материалуудыг техникийн тайланд оруулна).
5.1.23.6. “Ажил хүлээн авалт, чанарын хяналтын тухай мэдээлэл” хэсэгт гүйцэтгэсэн хяналтын хэмжилтийн хэмжээ, арга, төрөл зүйлийн тухай; ажил хүлээн авалт, хяналтын ажлыг гүйцэтгэсэн хариуцагч; ажил хүлээн авалт, чанарын хяналтын үр дүн.
5.1.23.7. “Дүгнэлт” хэсэг нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн товч тодорхойлолт, тэдгээрийг даалгавар, хөтөлбөр, норматив техникийн баримт бичигт нийцүүлэн хийсэн тухай үнэлгээг агуулсан байна.
5.1.23.8. “Ашигласан баримт, материалууд” хэсэг 4.39 заалтад нийцсэн мэдээллийг агуулсан байна.
5.1.23.9. Гүйцэтгэсэн ажлын төрлөөс хамаарч, техникийн тайлангийн бичмэл хавсралтууд, 4.39 заалтад нийцэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг агуулсан байна:
- геодезийн тулгуур цэгүүдийн судалгааны бүртгэл;
- геодезийн тулгуур цэгүүдийн солбицол ба өндрийг каталогиос тогтоосон журмын дагуу авсныг батлах баримт бичиг;
- дахин тогтоогдсон геодезийн цэгүүдийн солбицол ба өндрийн бүртгэл;
- инженер-геологийн малталтууд, ажиглалтын цэгүүдийн солбицол, өндрийн бүртгэл;
- судалгааны үр дүнг хүлээж авсан болон дотоод хяналтын актууд;
- түр ба удаан хугацааны бэхэлгээтэй, дахин тогтоогдсон геодезийн цэгүүдийг захиалагчид хүлээлгэн өгсөн акт;
- гүйцэтгэсэн ажлын чанарыг үнэлэхэд хүрэлцээтэй геодезийн хэмжилтийн нарийвчлалын үнэлгээ, тэгшитгэлийн материалууд.
5.1.24. Гүйцэтгэсэн ажлын төрлөөс хамаарч, техникийн тайлангийн зурагт хэсэг дараах зүйлсийг агуулсан байна:
- байрзүй-геодезийн хувьд судлагдсан байдлын зурагограм;
- судалгаан талбайн тойм зургууд, дэвсгэр зургууд;
- байгуулсан геодезийн сүлжээний схемүүд;
- удаан хугацааны болон түр бэхэлгээтэй, дахин тогтоогдсон геодезийн цэгүүдийн зургууд;
- зохиосон (шинэчилсэн) инженер-байр зүйн дэвсгэр зургууд;
- инженерийн шугам сүлжээ, газрын доорх байгууламжийн сүлжээний дэвсгэр зураг (схемүүд). Өмчлөгч ба ашиглагч байгууллагатай тохиролцсон тохиолдолд тэдгээрийн техникийн үзүүлэлтүүд.
5.2. Бүс нутгийн мужлал (дүүрэг) хийх; нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилгажилтын талбай (чиг зурвас) сонгох баримт бичгүүдийг бэлдэхэд зориулсан инженер-геодезийн судалгаа
5.2.1. Бүс нутгийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геодезийн судалгаа нь чухал шаардлагатай инженер-байр зүйн дэвсгэр зураг, агаарын зураглал, мэдээллийн сангийн (өмнө хийсэн инженерийн судалгааны үр дүн; байр зүйн зураг, сансрын зураглал болон дэлхийг зайнаас тандалтын мэдээллүүд) материалууд гаргаж өгөх зорилготой болно.
5.2.2. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геодезийн судалгаа нь талбар газруудын хот байгуулалтын төлөвлөгөө ба нутаг дэвсгэрийн хил заагийн төслийн болон нутаг дэвсгэрийн төлөвлөлт боловсруулахад 5.2.1-д заасан материалаар хангах үүрэгтэй.
5.2.3. Барилгажилтын талбай (чиг зурвас)-нуудын хувилбаруудыг сонгоход зориулсан инженер-геодезийн судалгааг инженерийн иж бүрэн судалгааны бүрэлдэхүүнд буюу эсвэл даалгавраар заагдсан бол тусдаа байдлаар гүйцэтгэнэ.
Инженер-геодезийн судалгааны зорилго нь төлөвлөж байгаа барилгажилтын объектуудын талбай болон шугаман байгууламжийн чиг зурвасын дайран өнгөрөх зурвасын байршилыг үндэслэлтэй сонгоход шаардлагатай инженер-байр зүйн дэвсгэр зураг; одоо байгаа газрын доорх ба дээрх инженерийн байгууламжийн (тэдгээрийн техникийн үзүүлэлтийн тодорхой мэдээлэлтэй) дэвсгэр (схем) зураг; зурган ба эсвэл тоон хэлбэрийн мэдээлэл бүхий фондын материалууд (байр зүйн зургууд, агаарын ба сансрын зургийг багтаасан дэлхийг зайнаас тандалтын мэдээллүүд)-ыг гаргаж өгөхөд оршино.
5.2.4. Одоо байгаа мэдээллүүдийг цуглуулж, эмхэтгэж боловсруулсны үр дүнд 5.2.1-5.2.3 заалтуудад тоочсон материалуудыг бүрдүүлдэг. Байгаа материал хүрэлцээгүй байвал тэдгээрийг олж авахын тулд 5.1.3-5.1.4 зүйлүүдэд дурьдсан ажлуудаас шаардлагатайг нь хийнэ. Эдгээр ажлын төрөл, хэмжээ, гүйцэтгэх арга зүйг даалгаврыг үндэслэн боловсруулсан хөтөлбөрт тусгана.
5.2.5. Рельефийн хэвтээ огтлолын өндөр, инженер- байр зүйн зургийн масштабыг Б хавсралтад байгаа зөвлөмжийг харгалзан, ажлын даалгавраар тогтооно.
5.2.6. Бүс нутгийн мужлал, нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилгажилтын талбай (чиг зурвас)-н сонголтын баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геодезийн судалгааны техникийн тайланг 5.1.23, 5.1.24 заалтуудад нийцүүлэн боловсруулна.
Техникийн тайлан нь 5.1.23 заалтад нэмэлтээр, мэдээллийн санд байгаа байр зүйн зургууд, инженер-байр зүйн зураг, дэлхийн зайнаас тандалтын зэрэг, байгаа материалуудын чанарын болон тоон үнэлгээг агуулсан байх ёстой.
Тоон үнэлгээ нь инженерийн судалгаа хийж буй нутаг зураг зүй-геодезийн хувьд судлагдсан байдал, түүний дотор – нутаг дэвсгэр аливаа нэгэн зураг зүйн материалаар хэр зэрэг бүрхэгдсэн, байгаа материалын жагсаалт, тэдгээрийн үндсэн тодорхойлолтууд (зохиосон огноо, масштаб, хаялбарын хэвтээ огтлолын өндөр; солбицол, өндрийн систем). Мөн тэрчлэн судалгааны талбайд байгаа, геодезийн төвүүдийн төрөл, тэдгээрийн солбицол, өндрийн нарийвчлалын ангилал, геодезийн тэмдэгтийн жагсаалт бүхий геодезийн сүлжээний талаарх мэдээллийг дурдсан байвал зохино.
Мэдээллийн санд байгаа материалуудын чанарын үнэлгээ нь зураг зүйн болон бусад материалуудын чухал эсэхийн; инженерийн судалгаанд ашиглаж болох эсэхийн шинжилгээний үр дүнг агуулсан байвал зохино. Судалгаа хийсэн талбайд байршуулсан геодезийн тэмдэгтүүдийн бодит байдлын үзлэг хийсэн үр дүнгийн хүснэгтийг техникийн тайланд хавсаргана.
5.3. Барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг бэлдэх барилга архитектурын төлөвлөлтөд зориулсан инженер-геодезийн судалгаа
Барилгажилтын объектуудын төслийн баримт бичгийг бэлдэхэд зориулсан инженер-геодезийн судалгааны ажлыг (хэрэв даалгавраар заагдсан, эсвэл захиалагчтай зөвшилцсөн хөтөлбөрөөр үндэслэгдсэн бол) хоёр үе шатаар гүйцэтгэнэ.
Инженер-геодезийн судалгааны нэг дэх үе шатанд байгаль орчныг хамгаалах, барилга (байгууламж)-ын инженерийн хамгаалалтын арга хэмжээ боловсруулах, төлөвлөж буй объектын ерөнхий төлөвлөгө зохиох; хийц бүтээц, эзлэхүүн-талбайн шийдэл гаргах; барилгажилтын төлөвлөж буй объектуудын байршил, бүрдүүлэлтийн үндэслэлд зориулсан байрзүй-геодезийн мэдээ, материалыг гаргаж өгнө.
Инженер-геодезийн судалгааны хоёр дахь үе шатанд барилгажилтын талбайн нөхцөлийг тодотгох, нарийвчлах зорилгоор инженерийн судалгааны бусад төрлүүдийг байрзүй-геодезийн мэдээ, материалаар хангах, мөн тэрчлэн байгаль орчныг хамгаалах, инженерийн хамгаалалтын төслийн шийдлийг тодотгох; барилга зохион байгуулалтын төсөл, эзлэхүүн-талбайн шийдлийг эцэслэсэн боловсруулахад шаардлагатай мэдээ, материал гаргаж өгөх ажлыг гүйцэтгэнэ.
5.3.1. Төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геодезийн судалгааны нэг дэх үе шат:
5.3.1.1. Нэг дэх үе шатанд гүйцэтгэж байгаа инженер-геодезийн судалгаа нь байрзүй-геодезийн тулгуур өгөгдлүүдийг гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд: зурган ба тоон хэлбэрээр мэдээллээ агуулсан инженер-байр зүйн зураг; орон нутгийн цэгүүдийн солбицлын ба өндрийн мэдээллүүд; байгалийн ба техноген аюупт үйл явцын тархалтын тоон үзүүлэлтүүд; төлөвлөж байгаа барилгажилтын объектын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, инженерийн судалгааны бусад төрлүүдийг хангах мэдээ материалууд зэрэг болно.
5.3.1.2. Барилгажилтын объектуудын төслийн баримт боловсруулахад зориулсан инженер-геодезийн судалгаагаар 5.1.3 ба 5.1.4 заалтанд тусгагдсан ажлуудыг гүйцэтгэнэ. Ажлын бүрэлдэхүүн, хэмжээ, тэдгээрийг гүйцэтгэх арга (технологи) нь даалгаварт үндэслэж, 5.2 хэсэгт заасан бүс нутгийн мужлалт, нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилгажилтын талбай (чиг зурвас)-н сонголтын хувилбаруудад зориулан гаргаж өгсөн инженерийн судалгааны үр дүнг тооцож хийсэн хөтөлбөрөөр тогтоогдоно.
5.3.1.3. Хийх гэж буй инженер-байр зүйн дэвсгэр зургийн масштаб, рельефийн хэвтээ огтлолын өндөрийг Б хавсралтаар тооцож, даалгавраар тогтооно.
5.3.1.4. Барилгажилтын талбайн объектын төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геодезийн судалгааны техникийн тайлан (нэг дэх үе шат) 5.1.23 ба 5.1.24 заалтуудад нийцэхээс гадна дараах нэмэлтүүдийг агуулсан байвал зохино.
- худагнууд, тулгууруудыг нарийвчилсан үзлэг хийх үеийн эскизүүд; архитектур, хот байгуулалтын хэлбэрүүд, технологийн төхөөрөмж, барилга байгууламжийн элементүүдийн хэмжилтийн үр дүн (нарийвчилсан үзлэг, хэмжилт даалгавраар өгөгдсөн байвал хийнэ);
- ургамалжилт, рельефийн бичил хэлбэрийн мэдээллийг агуулсан, төлөвлөж буй объектуудын харилцан байршлын талбайнуудын бичлэг (захиалагчийн нэмэлт шаардлагаар хийнэ);
- байгалийн болон техноген аюулт үйл явц тархсан нутагт газрын гадарга, уулын чулуулгийн зузаалаг, барилга байгууламжийн буурийн суулт, хэв гажилтын геодезийн хэмжилтийн үр дүн (эдгээр ажлыг даалгаварт тусгагдсан бол хийнэ).
5.3.1.5. Шугаман байгууламжийн төсөлд зориулсан, нэг дэх үе шатны инженер-геодезийн судалгааны техникийн тайлан 5.1.23 ба 5.1.24 заалтуудад нийцсэн байхаас гадна, нэмэлтээр дараах зүйлсийг агуулсан байна:
- төлөвлөж байгаа чиг зурвас байгалийн болон хиймэл саадыг хөндлөн гарах хэсгүүдийн инженер-байр зүйн дэвсгэр зураг;
- төлөвлөж буй шугаман объектын чиг зурвасын эхлэл, төгсгөлийн цэг орчмын дэвсгэр зураг (захиалагчийн даалгаврын нэмэлт шаардлагаар хийнэ);
- чиг зурвасын төлөөллийн цэгүүдийг орчны нөхцөл байдалтай холбосон тойм зургууд (захиалагчийн даалгаврын нэмэлт шаардлагаар хийнэ);
- шугаман объектын чиг зурвасын дагуу ба хөндлөн зүсэлтүүд;
- төлөвлөж буй чиг зурвасын тэмдэгт бүрийн бичлэг, дэд бүтцийн технологийн талбайнуудын бичлэг (захиалагчийн даалгаврын нэмэлт шаардлагаар хийнэ);
- чиг зурвас хөндлөн гарч байгаа ой, эдэлбэр газар, гол горхи; автомашины болон төмөр зам; газрын дээрх, доорх шугам сүлжээ, байгууламж; түүний дотор татан буулгах байгууламж, хураагдах эдэлбэр газар; гуу жалга, намагжсан ба уулын хажуугийн хэсгүүд; чиг зурвасын техникийн үзүүлэлтүүдийн бүртгэл, цэсүүд (шаардлагатай хавсралтуудын жагсаалтыг хөтөлбөрт тусгана).
5.3.1.6. Инженер-ус зүйн ажил гүйцэтгэхэд нэмэлтээр дараах зүйлсийг гаргаж өгнө:
- ус зүйн объектуудын ёроолын инженер-байр зүйн зураг (горизонталиар, эсвэл изобатаар);
- урсгал усны дагуу зүсэлтүүд (захиалагчийн даалгаврын нэмэлт шаардлагаар хийнэ);
5.3.2. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геодезийн судалгааны хоёр дахь үе шат
5.3.2.1. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геодезийн судалгааны хоёр дахь үе шат нь, нэг дэх үе шатны инженерийн судалгаанд үндэслэж гаргасан төслийн шийдлүүдийг нарийвчилж тодруулахад шаардлагатай геодези, байрзүй, агаарын зураглалын болон бусад материалаар хангах зорилготой. Төлөвлөж буй объектуудын ерөнхий төлөвлөгөөг өргөтгөсөн; байгалийн болон техноген аюултай үйл явц эрчимжсэн, шугаман объектууд усан саад, инженерийн байгууламжийг хөндлөн гарах үед чиг зурвас дахин татах болсон хэсгүүдэд хоёр дахь үе шатны ажлуудыг гүйцэтгэнэ.
5.3.2.2. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геодезийн хоёр дахь үе шатанд 5.1.3 ба 5.1.4 заалтуудад дурдсан ажлуудыг гүйцэтгэнэ. Тэдгээр ажлын бүрэлдэхүүн, хэмжээ, гүйцэтгэх арга технологийг 5.2 ба 5.3.1 заалтуудад нийцүүлэн хийсэн өмнөх үе шатны ажлын материалыг хөтөлбөрөөр тогтооно.
5.3.2.3. Инженер-геодезийн судалгааны үр дүнгээр, 5.3.1.4-5.3.1.6-д заасан нэмэлтүүдийн тооцон, 5.1.23 ба 5.1.24-д нийцсэн техникийн тайлан боловсруулна.
5.4. Барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэхэд зориулсан инженер-геодезийн судалгаа
5.4.1. Барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэхэд зориулсан инженер-геодезийн судалгаа нь барилга байгууламж (тэдгээрийн тэнхлэг)-ийн элементүүдийн төслийн байршлыг газар дээр нь бэхлэх, зөөх, барьж байгаа барилга (байгууламж), төслийн баримт бичиг хоёрын нийцлэлийн хяналт болон барилга угсралтын явц дахь геодезийн дагавар ажил үйлчилгээг хангах ёстой.
5.4.2. Барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэх үед 5.1.3 ба 5.1.4 заалтууд дээр нэмж дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
- барилгажилтын явцад төслийн байршлыг газарт буулгах, холболт хийх геодезийн ажлууд;
- барилга байгууламжийн босоо тэнхлэг, тэдгээрийн элементүүд, краны замыг хянах, тоног төхөөрөмж угсрах үеийн геодезийн ажлууд;
- барилга байгууламжийн геометрийн хэмжээсийн нарийвчлалын геодезийн хяналт;
- барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний талбайн ба өндрийн байрлалыг тогтоох геодезийн гүйцэтгэлийн зураглал;
- барилга байгууламж, технологийн тоног төхөөрөмжийн элементүүд; архитектур, хот байгуулалтын хэлбэрийн геометр хэмжээг тодорхойлох (барилгын нүүрэн талын хийц, бусад элементүүдийн хэмжилтийн зургууд г.м) тусгай ажлууд;
- өргөтгөн шинэчлэх үед тухайн талбай дахь далд байгаа газрын доорх байгууламжийн байрлалыг тодорхойлох геодезийн ажлууд;
- шугаман байгууламж усан саадыг хөндлөн гарч байгаа хэсэгт, гүүрийг өөрчлөн шинэтгэх үед усан объектод хийх инженер-усзүйн ажлууд;
- одоо байгаа барилга байгууламж болон барьж байгаа объектууд, тэдгээрийн хэсгүүдийн геотехникийн мониторинг (барилга байгууламжийн хийц бүтээц, буурийн хэв гажилтын хэмжилт)-ийн бүрдэлд багтах геодезийн ажлууд.
5.4.3. Барилгажилтын болон барилга байгууламжийг өргөтгөн шинэчлэх явцад төслийн байршлыг газарт буулгах үндэслэл нь тусгай зориулалтын геодезийн сүлжээ хэлбэрээр байгуулагддаг. Геодезийн үндэслэлийн өндрийн ба талбайн байрлалыг тодорхойлох нарийвчлал; төвүүдийн төрөл, бэхлэх газар; хэмжилт хийх аргыг геодезийн ажил гүйцэтгэх төсөл, эсвэл захиалагчийн даалгаварт нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрөөр тогтооно.
5.4.4. Барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэхэд зориулан гүйцэтгэсэн инженер-геодезийн судалгааны техникийн тайланг 5.1.23 ба 5.1.24 заалтуудыг харгалзан, геодезийн ажил гүйцэтгэх төсөл, эсвэл захиалагчийн даалгаврын дагуу боловсруулсан хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.
6. ИНЖЕНЕР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА
6.1.Ерөнхий шаардлагууд
6.1.1. Бүс нутгийн мужлал (дүүрэг) хийх; нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилга архитектурын төсөл зохиох; барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэх баримт бичгүүдийг бэлдэхэд зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй материал гаргаж өгөхийн тулд тухайн газар нутаг (талбай, хэсэг, чиг зурвасын)-ын инженер-геологийн нөхцөлийг иж бүрэн судлах зорилгоор инженер-геологийн судалгаа хийдэг.
6.1.2. Газар нутаг (талбай, хэсэг, чиг зурвасын)-ын инженер-геологийн судалгаанд дараах зүйлс хамрагдана:
- геоморфологийн нөхцөл;
- геологийн тогтоц;
- гидрогеологийн нөхцөл;
- ул хөрсний бүрэлдэхүүн, төлөв байдал, шинж чанар;
- геологийн болон инженер-геологийн үйл явц;
- газар чичирхийллийн болон түүнтэй холбоотой техтоникийн нөхцөл;
- техноген нөлөөллүүд;
6.1.3. Инженер-геологийн судалгааны бүрэлдэхүүнд дараах үндсэн ажлын төрлүүд, иж бүрэн судалгаа шинжилгээ багтдаг:
- өмнөх жилүүдийн судалгаа шинжилгээний материалуудыг цуглуулж, эмхэтгэн судалж, тэдгээрийг хээрийн болон суурин ажилд хэрэглэх боломжид үнэлгээ өгөх;
- агаар-сансрын зургийн материалуудад тайлал хийх;
- тойм тандалтын судалгаа;
- инженер-геологийн зураглал;
- инженер-геологийн малталт хийж, бичлэг үйлдэн, дээж авах;
- инженер-геофизикийн судалгаа;
- ул хөрсний хээрийн туршилт;
- гидрогеологийн судалгаа;
- ул хөрсний физик-механик шинж чанар; хөрсний болон газрын доорх усны химийн бүрэлдэхүүнийг тодорхойлох лабораторийн судалгаа;
- инженер-геокриологийн судалгаа;
- нутаг дэвсгэрийн инженерийн хамгаалалтын шийдэл гаргахад зориулсан зөвлөмж боловсруулах зорилгоор гүйцэтгэх геологи, инженер-геологийн аюулт үйл явцын судалгаа;
- газар хөдлөлийн болон газар хөдлөлтэй холбоотой тектоникийн судалгаа, газар хөдлөлийн бичил мужлал;
- материалуудын суурин боловсруулалтын ажил хийж, техникийн тайлан зохиох.
6.1.4. Шаардлагатай үед инженер-геологийн судалгааны бүрэлдэхүүнд судалгааны тусгайлсан төрлүүдийг гүйцэтгэнэ:
- геотехникийн судалгаа;
- барилга байгууламжийн буурийн ул хөрсний төлөв байдлын судалгаа;
- геологийн орчны бүрдлийн тухайлсан талбайн мониторинг.
6.1.5. Инженер-геотехникийн судалгааг инженер-геологийн судалгааны бүрэлдэхүүнд, эсвэл барилгажилтын объектын төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-геологийн хоёр дахь үе шатны судалгаанд, урд нь судлагдсан инженер-геологийн нөхцөлтэй тусдаа барилга байгууламжийн талбайд, мөн тэрчлэн барилга байгууламжийг барих, өргөтгөж шинэчлэх үед тусгайлан хийнэ.
6.1.6. Төлөвлөгдөж буй барилга байгууламжийн хариуцлагын түвшин, судалгааны талбайн судлагдсан байдал, инженер-геологийн нөхцөлийн төвөгшил (хавсралт-Г), инженерийн судалгааны үе шат болон хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл зүйлийг харгалзан инженер-геологийн ажлын тусгай төрлүүдийг хамтруулах буюу харилцан орлуулж хэрэглэх эсэхийг тооцон инженер-геологийн судалгааны хөтөлбөрөөр тогтоох нь зүйтэй.
6.1.7. Инженер-геологийн судалгаанд өмнөх жилүүдийн инженер-геологийн ажлын үр дүнг, тэдгээрийг хийсэн хугацаа (судалгаа дууссанаас зураг төсөл эхлэх хүртэлх), насжилтыг тооцон хүснэгт 6.1-д нийцүүлэн ашиглаж болно.
Өмнөх жилүүдийн инженер-геологийн судалгааны
ажлын үр дүнг ашиглах боломж
Хүснэгт 6.1
Инженер-геологийн нөхцөлийн Тодорхойлолт |
Ашиглаж буй үр дүнгийн насжилт, жилээр |
|
Барилгажаагүй нутаг дэвсгэрт |
Барилгажсан нутаг дэвсгэрт |
|
Геологийн тогтоц |
хязгаарлалтгүй |
хязгаарлалтгүй |
Гидрогеологийн нөхцөл |
5 |
2 |
Ул хөрсний физик-механик шинж чанар, хөрсний усны химийн найрлага |
5 |
2 |
Геологийн болон инженер-геологийн үйл явц |
5 |
2 |
Геокриологийн болон инженер-геокриологийн үйл явц |
5 |
2 |
Газар хөдлөлийн болон газар хөдлөлийн тектоникийн нөхцөл |
хязгаарлалтгүй* |
хязгаарлалтгүй* |
*тухайн нутаг дэвсгэр газар хөдлөлийн шинэ мэдээлэлтэй болсон эсвэл газар хөдлөлийн шинэ нормативтэй болсноос бусад тохиолдолд |
Дээрх хүснэгтэнд заасан хугацаанд инженер-геологийн нөхцөл хир зэрэг өөрчлөгдсөнийг харгалзан, өмнөх жилүүдийн инженер-геологийн судалгааны үр дүнг ашиглах боломжийг тогтооно.
Инженер-геологийн судалгааны эцэслэсэн хөтөлбөр боловсруулахын өмнө судалгааны нутаг дэвсгэрт тандалт судалгаа явуулж эдгээр өөрчлөлтийг тогтоовол зохино.
Өмнөх жилүүдийн инженер-геологийн судалгааны бүх материалууд нь геологийн орчны, түүний дотор техноген нөлөөллийн улмаас үүссэн өөрчлөлтийн динамикийн шинжилгээ хийхэд ашиглагдах боломжтой.
Өмнөх жилүүдийн инженер-геологийн судалгаа хийсэн хугацаа Хүснэгт 6.1-д зааснаас хэтрээгүй байвал, барилга байгууламжийн байршлын талаарх төслийн шийдэл, түүний дотор суурийн гүн, төрөл зүйл өөрчлөгдөөгүй бол инженер-геологийн нэмэлт судалгаа хийхгүйгээр, өмнөх жилүүдийн материал ашиглаж, төслийн шийдэлд хэрэглэж болно.
Хэрэв өмнөх жилүүдийн судалгааны материалыг, одоо хийх гэж байгаа инженер-геологийн судалгаанд нэмэлтээр ашиглаж байгаа бол хөтөлбөртөө ажлын хэмжээг тэр хэмжээгээр багасгана.
6.1.8. Инженер-геологийн судалгааны ажлын даалгавар нь 4.14-4.17 заалтын шаардлагуудад нийцсэн байх ёстой.
Газар хөдлөлийн идэвхтэй нутагт судалгаа хийхдээ газар хөдлөлийн ерөнхий мужлалын зургийн (ГХЕМ) –А, В эсвэл газар хөдлөлийн давтамжийн нөлөөллийн үечлэлээс хамаарсан С утга, мөн тэрчлэн барилга байгууламжийн зураг төсөлд шаардлагатай газар хөдлөлийн нөлөөллийн параметрүүдийг гаргаж өгөх хэлбэр, жагсаалт зэрэг захиалагчийн сонголтоор авсан мэдээллийг нэмэлтээр агуулсан байх ёстой.
6.1.9. Гүйцэтгэгч инженер-геологийн судалгааны хөтөлбөрийг 4.19 зүйлийн заалтад нийцүүлэн боловсруулахдаа нэмж дараах зүйлсийг нэмж оруулна:
- “судалгааны талбайн товч тодорхойлолт” хэсэгт инженер геологийн нөхцөлийн бичлэг;
- зурагт хавсралтын бүрэлдэхүүнд инженер-геологийн малталтууд; ул хөрсний хээрийн туршилт; геофизикийн болон бусад ажиглалтын цэгүүдийн төлөвлөж буй байршлын схем (зураг, план)-үүд.
6.1.10. Инженер-геологийн судалгааны үр дүнгээр барилга байгууламжийн өвөрмөц онцлогийг харгалзсан нэмэлт шаардлагуудыг тооцсон, 6.2.1.2, 6.2.2.3, 6.3.1.5, 6.3.2.5 заалтуудын дагуу хот байгуулалтын үйл ажиллагааны үе шатуудад нийцүүлж тавьсан зорилтуудыг шийдэхэд хүрэлцээтэй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, бүрэлдэхүүнээс хамаарсан агуулгатай техникийн тайлан бичнэ.
6.2. Бүс нутгийн мужлал (дүүрэг) хийх, нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилгажих талбай (чиг зурвас) сонгох баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-геологийн судалгаа
6.2.1. Бүс нутгийн мужлал (дүүрэг) төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-геологийн судалгааг томоохон объектуудын төлөвлөж буй байршлыг тодорхойлох, үүрэг зориулалтын бүсчлэлийг тогтооход шаардлагатай инженер-геологийн нөхцөлийн мэдээ, материалуудыг гаргаж өгөх зорилгоор хийнэ.
6.2.1.1. Бүс нутгийн мужлал (дүүрэг) төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геологийн судалгааны ажлын бүрэлдэхүүнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
- өмнөх жилүүдийн судалгааны материалыг цуглуулж, боловсруулах;
- агаар-сансрын зургийн материалуудад тайлал хийх;
- байгаа материал хангалтгүй бол, тандалтын тойм судалгаа хийх;
- бүс нутгийн газар хөдлөлийн болон газар хөдлөлтэй холбоотой тектоникийн нөхцөлийн тухай анализ (газар хөдлөлийн каталоги, бичлэг, мэдээлэл)
6.2.1.2. Бүс нутгийн мужлал (дүүрэг) төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-геологийн судалгааны техникийн тайлан нь 4.39 заалтад нийцсэн байхын дээр, нэмэлтээр дараах зүйлсийг агуулсан байна:
- бүс нутгийг ашиглах шийдвэр гаргахад зориулсан инженер-геологийн нөхцөлийн тодорхойлолт;
- геологи, инженер-геологийн аюултай үзэгдэл, үйл явц илэрсэн тохиолдолд онцгой байдал үүсэх эрсдэлд өртөж болзошгүй нутаг дэвсгэрийн мэдээлэл;
- геологи, инженер-геологийн аюулт үзэгдэл, үйл явц төлөвлөж буй барилгажилтын объектуудад нөлөөлөх боломж, төлөв байдлыг үнэлэх;
- барилгажилтын объектуудын төлөвлөж буй байршлаас инженер-геологийн нөхцөл өөрчлөгдөх боломжийн чанарын прогноз;
- онцгой шинжтэй ул хөрс тархсан хэсгүүд болон геологи, инженер-геологийн аюулт үзэгдэл, үйл явцаас барилга байгууламжийг хамгаалах инженерийн арга хэмжээг зохион байгуулах шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
Тайлангийн зурагт хэсгийн бүрэлдэхүүнд: нутаг дэвсгэрийн инженер-геологийн мужлалын зураг; архив фондод байгаа геологи, гидрогеологи, иженер-геологийн бусад зургууд, мөн тэрчлэн өмнөх жилүүдийн инженер-геологийн судалгааны үр дүнд үндэслэн зохиосон, байгалийн болон техноген шинжтэй онцгой байдал үүсэхэд, эрсдэлд өртөж болзошгүй нутаг дэвсгэрийн зураг орно.
Зураг зохиох нарийвчлал нь техникийн даалгавраар тодорхойлогдсон, эсвэл хавсралт Б-д нийцсэн байна.
6.2.2. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геологийн судалгааг барилгажилтын объектууд, түүний дотор шугаман байгууламжийн төлөвлөж буй байрлалын талбар газрууд, зурвасын хил заагийг тогтоох, төлөвлөлтийн бүтцийн элементүүдийг ялгахын тулд нутаг дэвсгэрийн инженер-геологийн нөхцөлийн мэдээ, материалыг гаргаж өгөх зорилгоор хийдэг.
6.2.2.1. Барилгажих объектуудын (шугаман байгууламжаас бусад) байршлын төлөвлөлтөд зориулсан инженер-геологийн судалгааны бүрэлдэхүүнд 6.2.1.1 заалтад нэмэлтээр инженер-геологи (инженер-геокриологи)-ийн зураглалыг хот байгуулалтын баримт бичгийн бүрдэлд (хавсралт Б) нийцсэн масштабаар хийнэ.
6.2.2.2. Төлөвлөж байгаа шугаман байгууламжийн байршил сонгоход зориулсан судалгаанд, шугаман байгууламжийн байгалийн болон хиймэл саад хөндлөн огтолж гарах хэсгүүд; геологи, инженер-геологийн аюултай үйл явц, онцгой шинжтэй ул хөрс тархсан хэсгүүдэд инженер-геологийн төлөөлөх шинжтэй “түлхүүр” хэсгүүдийг ялгана.
Түлхүүр хэсгүүдэд дараах ажлыг гүйцэтгэнэ:
- инженер-геологийн малталт явуулж, дээжлэлт хийх;
- ул хөрсний физик-механик шинж чанарын болон усны химийн шинжилгээ;
- гидрогеологийн судалгаа;
- олон жилийн цэвдэгтэй нутагт геокриологийн судалгаа;
- инженер-геофизикийн судалгаа;
- нутаг дэвсгэрийн инженерийн хамгаалалтын шийдэл гаргахад зориулсан зөвлөмж боловсруулах зорилготой, геологийн болон инженер-геологийн аюулт үзэгдэл, үйл явцын судалгаа.
6.2.2.3. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геологийн судалгааны техникийн тайлан нь 4.35 заалтад нийцсэн, дараах мэдээллийг агуулсан байна:
Оршил: 4.35 заалтын дагуу
Инженер-геологийн нөхцөлийн судлагдсан байдал: өмнө хийсэн инженер-геологийн судалгааны мэдээлэл (гүйцэтгэгч, хийсэн он, үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүд); 6.1.7 заалтын дагуу материалын насжилт, ашиглах боломжийн үндэслэл; өмнөх инженер-геологийн судалгааны талбайн байршлын схем.
Физик-газарзүй ба техноген нөхцөлүүд: 4.35 заалт дээр нэмэгдлээр: барилга байгууламжийн эвдрэл гэмтлийн мэдээлэл (байгаа болон тогтоогдсон); динамик нөлөөллийн эх сурвалжийн мэдээ; инженерийн хамгаалалтын байгууламжийн хэрэгжүүлж буй бодит арга хэмжээний мэдээлэл; түгээмэл тархалттай ашигт малтмалын (олборлож буй, эсвэл хайгуул хийгдсэн) болон газрын доорх усны орд (даалгаварт заасан бол) байгаа эсэхийн мэдээлэл.
Ажил гүйцэтгэх арга зүй, технологи: 4.35 заалтын дагуу;
Геологиийн тогтоц: тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хэмжээнд тархсан хөрс чулуулгийн гарал үүсэл, давхарга зүй, тогтцын хэв шинж, нэр төрөл, чулуулаг зүйн бүтэц, тогтцыг инженер-геологийн зориулалтаар тодорхойлж өгнө;
Геоморфологийн тогтоц: Төлөвлөж буй нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах
хүрээнд болон түүний орчны газрын гадаргын хэлбэр, тогтоц, хэрчигдэл, тэгш налуугийн байдал, хүний инженерийн үйл ажиллагаанд өртсөн байдал байгалийн
төлөв байдлын өөрчлөлтийг тусгаж өгнө;
Геокриологийн нөхцөл: (Олон жилийн цэвдэг ул хөрс тархсан нутгийн судалгаанд): ОЖЦ хөрсний зузаан, байршлын нөхцөл, үүсэн бүрэлдсэн онцлог, тархалтын тодорхойлолт, тэдгээрийн цэвдэгт тогтоц; их мөсөрхөг хөрс бий эсэх; газрын доорх мөстэй эсэх, түүний гарал зүйн төрөл; газрын доорх мөсний дүрс зүйн тодорхойлолт; ОЖЦ хөрсний жилийн дундаж температурын норматив утга; ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлтийн гүн; ОЖЦ хөрсний улирлын гэсэлтийн гүн, тэдгээрийн норматив гүн;
Гидрогеологийн нөхцөл: барилга байгууламжийг барих, ашиглахад нөлөөлж буй ус агуулагч давхаргуудын тодорхойлолт (малталтанд илэрсэн, фондын материалаар мэдэгдсэн), газрын доорх усны төвшин, байрлалын нөхцөл, тэжээгдлийн эх үүсвэр, химийн найрлага, объектуудыг барих явцад гидрогеологийн нөхцөл өөрчлөгдөх прогноз.
Ул хөрсний шинж чанар: төлөвлөж буй объекттой харилцан үйлчлэлцэх хүрээн дэх ул хөрснүүдийн үеүдийг ялгасан үндэслэл, тэдгээрийг MNS3263:2014-д нийцүүлж ангилсан (класс, тип, вид, разновидность) тодорхойлолт; инженер-геологийн мужлалын мэдээллийг харгалзсан ул хөрсний тархалт, лабораторийн шинжилгээ, фондын мэдээллээр тогтоосон ул хөрсний физик-механик шинж чанарын үзүүлэлтүүд; ул хөрсний ангилсан үеүдийн шинж чанарын норматив, тооцооны болон зөвлөмж болгох үзүүлэлтүүдийн нэгдсэн хүснэгт, хөрсний химийн шинж чанар, улирлын хөлдөлтийн бүсийн тодорхойлолтууд: хөлдүү байх хугацаа, гүн, ангилагдсан ул хөрсний үеүдийн улирлын хөлдөлтийн норматив гүний утга; ул хөрсний хөлдөлтийн овойлтын зэрэг тогтоосон ангилал.
ОЖЦ ул хөрсөнд мөсжилт, давсжилтын төрөл, дулаан-физикийн үзүүлэлтүүдийг нэмж зааж өгнө.
Онцгой шинжтэй ул хөрснүүд: онцгой шинжтэй ул хөрснүүд (суумтгай, хөөлттэй, шим-эрдэст ба шимт, давслаг, байран ба техноген г.м) байгаа эсэх, байгаа бол тархалт; тэдгээрийн тохиолдох геоморфологийн элементүүд; гарал үүсэл; литологи бүрэлдэхүүн, зузаан ба байрлалын нөхцөл; эдгээр ул хөрснүүдийн төлөв байдал ба өвөрмөц шинж чанарууд.
Геологийн болон инженер-геологийн үйл явц: геологийн эндоген үйл явц (тектоник хөдөлгөөн, газар чичирхийлэл г.м); геологийн экзоген болон инженер-геологийн үйл явцууд (хажуугийн үйл явц, уруй, карст, суффозийн үйл явцууд; усанд авталт, эргийн идэгдэл, улирлын хөлдөлтийн бүс дэх хөрсний овойлт, геокриологийн үйл явцууд); тэдгээрийн тархалтын бүс, гүн; тэдгээрийн тохиолдох геомофологийн элемент, ул хөрсний төрөл, гидрогеологийн нөхцөл; үйл явцуудын үүсэх, идэвхжих нөхцөл, шалтгаан; инженерийн хамгаалалтын одоо байгаа байгууламжийн төлөв байдал, үр ашиг, нутаг дэвсгэрийн үйл явцад өртөлтийн зэргийн үзүүлэлтийн чанарын тодорхойлолт.
Инженер-геологийн мужлал (Дүүрэг): таксономийн нэгжийн ангиллын зарчим, бичлэг бүхий инженер-геологи (инженер-геокриолог)-ийн мужлалын зураг, ялгасан таксономийн нэгжүүд (рельеф, үндсэн чулуулаг, хучаас хурдасны бүрдэл, ОЖЦ болон онцгой ул хөрс, геологийн болон инженер-геологийн үйл явцууд)-ийн бичлэг; таксономийн нэгжүүдээс барилгажилтын төлөвлөж буй объектуудад үзүүлэх нөлөөллийн үнэлгээ.
Судалгааны талбайн инженер-геологи (инженер-геокриолог)-ийн нөхцөл: судалгааны талбайн инженер-геологи (инженер-геокриолог)-ийн нөхцөлийн товч бичлэг; шугаман байгууламжийн трассын дагуух километр бүрийн бичлэг; түлхүүр (төлөөлөх) хэсгүүдийн инженер-геологийн нөхцөлийн үзүүлэлтийг судалж буй бүх талбай буюу түүний хэсгүүдэд экстраполяци хийж хэрэглэнэ.
Ажил хүлээн авалт, чанарын хяналтын мэдээлэл: 4.35 заалтын дагуу
Дүгнэлт (4.35-д нэмж): тусгай судалгаа шаардлагатай тухай зөвлөмж; судалгааны талбай (зурвас)-д төлөвлөж буй объектуудын байршлын шийдэл гаргахад зориулсан зөвлөмж.
Ашигласан баримт, материалууд: 4.35 заалтын дагуу.
Бичмэл хавсралтууд: 4.35 заалт дээр дараах зүйлсийг нэмнэ:
- хээрийн ажил хүлээж авсан, хянасан акт;
- маршрутын ажиглалтын цэгүүдийн бичлэг;
- малталтуудын өндөр, солбицлол, гүний заалттай каталоги;
- хөрсний шинж чанарын үзүүлэлтийн лабораторийн тодорхойлолтын нэгдсэн хүснэгт;
- хөрсний хуурай үлдэц, хөрсний усны химийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон лабораторийн шинжилгээний дүнгийн хүснэгт;
- шугаман байгууламжийн зурвас намаг, усжсан газар, ОЖЦ болон онцгой шинжтэй ул хөрс тархсан, геологи, инженер-геологийн аюултай үйл явц бүхий талбайг огтолж гарах газруудын бичлэг, жагсаалт;
- инженер-геофизикийн судалгааны үр дүн;
- өмнө хийсэн судалгааны байнгын ажиглалтын үр дүн;
- фото материалууд.
Тайлангийн зурагт хэсэгт дараах хавсралтууд байх ёстой:
- баримт материалын зургууд;
- инженер-геологийн мужлалын зургууд;
- инженер-геологийн нөхцөлийн зургууд (геокриологи, гидрогеологийн зургууд; суурь чулуулгийн дээд хилийн зургууд; газар хөдлөлийн бичил мужлалын зургууд; мөн тэрчлэн даалгавраар заагдсан болон, шийдэл гаргах зорилтуудаас хамаарсан бусад зургууд);
- инженер-геологийн зүсэлтүүд (шугаман байгууламжийн хувьд инженер-геологийн зүсэлтүүдийг, түүний зурвасын дагуух профильтэй хамтруулсан байх ёстой);
- уулын малталтын баганан зүсэлтүүд.
Инженер-геологийн судалгаагаар шийдэл гаргах ёстой зорилтуудаас хамааруулан тайлангийн хэсэг бүлгүүд, бичмэл ба зурагт хавсралтуудад өөрчлөлт оруулж болно.
Тайлбар: Судалгааны талбай дахь төлөвлөж буй объекттой харилцан үйлчлэлцэх геологийн орчны хүрээнд уст давхарга, онцгой шинж чанартай хөрс, инженер-геологийн аюултай үйл явцууд байхгүй бол тэдгээрийн тухай бүлэг хэсгүүдийг техникийн тайланд оруулахгүй орхино.
6.2.3. Барилгажилтын талбай (чиг зурвас)-н хувилбаруудыг сонгох инженер-геологийн судалгааны үед талбай (чиг зурвас)-н байршлын, өрсөлдөж байгаа хувилбаруудын инженер-геологийн нөхцөлийг судалж, харьцуулсан шинжилгээ хийнэ.
Объектын байршлын хувилбар бүрийн талбайд 6.2.2.1 ба 6.2.2.2 заалтуудад нийцсэн бүрэлдэхүүнтэй инженер-геологийн судалгааг явуулна.
Барилгажилтын талбай (чиг зурвас)-н хувилбаруудыг сонгох инженер-геологийн судалгааны үр дүнгийн техникийн тайлан 6.2.2.3 заалтад нийцсэн, дараах нэмэлтийг агуулсан байх ёстой:
- талбай (чиг зурвас)-н байршлын өрсөлдөгч хувилбаруудын инженер-геологийн нөхцөлийн тодорхойлолт;
- объектуудыг барих ашиглах явцад геологийн орчин өөрчлөгдөх прогнозыг харгалзан, барилгажуулж эзэмшихэд таатай эсэхийг хувилбар бүрээр харьцуулсан үнэлгээ;
- барилгажих талбай, эсвэл шугаман байгууламжийн зурвасын байрлалын зохистой хувилбарыг инженер-геологийн нөхцөлөөр нь сонгосон үндэслэл.
6.3. Барилгажилтын объектын төслийн баримт бичиг боловсруулах үеийн барилга архитектурын төлөвлөлтөд зориулсан инженер - геологийн судалгаа
Барилгажилтын объектын төслийн баримт бичиг боловсруулах үеийн барилга архитектурын төлөвлөлтөд зориулсан инженер-геологийн судалгааг хоёр үе шаттай гүйцэтгэнэ.
Төлөвлөж буй объектын ерөнхий төлөвлөгөө зохиох; геологи орчины, барилга байгууламжийн инженерийн хамгаалалтын арга хэмжээний урьдчилсан боловсруулалт хийх; суурийн төрлүүдийг урьдчилсан сонгох; хийц бүтээц, орон зайн эзлэхүүн төлөвлөлтийн шийдэл гаргах; барилга байгууламжийн байршлын бүрдлийг үндэслэлтэй тогтооход шаардлагатай мэдээ, материал гаргаж өгөхийн тулд сонгосон талбай (чиг зурвас)-н инженер-геологийн нөхцөлийн иж бүрэн судалгааг нэг дэх шатанд гүйцэтгэнэ.
Инженер-геологийн судалгааны хоёрдох үе шатанд төлөвлөж буй барилга байгууламжийн суурийн эцэслэсэн тооцоо; хийц бүтээц орон зайн төлөвлөлт, барилгажилтийн зохион байгуулалтын эцэслэсэн шийдэл боловсруулах; инженерийн хамгаалалтын төслийн шийдэлд зориулж илүү нарийвчлалтай инженер-геологийн нөхцлүүдийг тодорхойлж тусгана.
6.3.1. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-геологийн судалгааны нэг дэх үе шат
6.3.1.1. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан, инженер-геологийн нэг дэх үе шатны судалгаа нь судлагдаж буй талбайн 1:5000-1:2000 масштабтай; шугаман байгууламжийн чиг зурвасын 1:10000-1:2000 масштабтай инженер-геологийн зураг зохиоход хүрэлцээтэй нарийвчлалыг хангасан байх ёстой.
Инженер-геологийн төвөгтэй нөхцөлд орших, онцгой аюултай, техникийн төвөгшилтэй, эсвэл хосгүй объектуудын зураг төсөлд, хөтөлбөрийн зохих үндэслэлийн дагуу 1:1000-1:500 масштабтай инженер-геологийн зураг зохиож болно.
6.3.1.2. Нэг дэхь үе шатны инженер-геологийн судалгааны бүрэлдэхүүнд 6.2.1.1 заалт дээр нэмж, дараах иж бүрэн шинжилгээ, ажлын төрлүүдийг гүйцэтгэнэ:
- хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгаварт тусгасан масштабын дагуу хийгдсэн инженер-геологийн зураглал (хавсралт Б);
- инженер-геологийн малталт хийж дээж авах;
- ул хөрсний физик-механик шинж чанарын лабораторийн шинжилгээ; ул хөрсний хуурай үлдэц, гүний усны химийн бүрэлдэхүүний тодорхойлолт;
- ул хөрсний физик-механик шинж чанарыг тодорхойлох хээрийн туршилтууд;
- нутаг дэвсгэрийн инженерийн хамгаалалтын шийдэл гаргахад зөвлөмж өгөхөд шаардлагатай геологи орчин, инженер-геологийн аюултай үйл явцын судалгаа;
- гидрогеологийн судалгаа;
- инженер-геофизикийн судалгаа;
- инженер-геокриологийн судалгаа (ОЖЦ хөрс тархсан нутагт);
- газар хөдлөлийн суурь баллыг тодотгох; газар хөдлөлийн идэвхтэй нутагт 6.3.3.14 заалтын дагуу газар хөдлөлийн бичил мужлал хийх;
6.3.1.3. Төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны нэг дэх үе шатны техникийн даалгавар нь 6.1.8 зүйлийн заалт дээр нэмж, судалгааны талбай, гүнийг тодорхойлоход зориулсан мэдээлэл; барилга байгууламжийн газар доорх хэсгүүд болон суурийн төрөл, тэдгээрийг суулгах гүний мэдээлэл; статик ба динамик ачааллын мэдээллүүд; объектуудыг барих, ашиглах үед гарч болзошгүй нөхцөлийг бүрэлдүүлэгч хүчин зүйлсийн мэдээллүүдийг агуулсан байх ёстой.
6.3.1.4. Инженер-геологийн судалгааны хөтөлбөр 4.19 заалт болон “Ажлын төрөл, бүрэлдэхүүн, тэдгээрийг зохион байгуулах” хэсэг дэх 6.1.9 заалт дээр нэмж, судалгааны тодорхой хэсгүүд дэх ул хөрсний өрөмдлөг, хээрийн туршилт, лабораторийн судалгааны ажлын төлөвлөж буй хэмжээний мэдээг агуулсан байна.
6.3.1.5. Барилгажих объектуудын төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан нэг дэх үе шатны инженер-геологийн судалгааны техникийн тайлан нь 6.2.2.3 заалтын зохих бүлэг хэсгүүдэд дараах мэдээллүүдийг нэмж тусгасан байх нь зүйтэй:
Геологи-геоморфологийн нөхцөл: “MNS 3263:2014 Хөрсний ангилал” стандартын дагуу ангилсан хөрс чулуулгийн тогтоц, гарал үүслийн нөхцөл, инженер-геологийн мужлалтай уялдуулан ялгасан байрлалын нөхцөл, тархалт; тэдгээрийн талбай болон гүнээр өөрчлөгдөх зүй тогтол, зузаан, бүтэц тогтцын онцлогуудын бичлэг.
Гидрогеологийн нөхцөл: Шийдлийн зорилгод нийцүүлж, судалгааны гүн дэх уст үеүд байгаа эсэх, байгаа бол тэдгээрийн байршлын нөхцөлийн бичлэг; гүний усны химийн бүрэлдэхүүн, тэдгээрийн металл, төмөр бетон, бетон хийцийг зэврүүлэх болон идэмхий чанар; ул хөрсний аэрацийн бүс, ус агуулагч болон үл нэвтрүүлэгч үеүдийн ус шүүрүүлэх чанар, бүрэлдэхүүн; газрын доорх усны горим, хөдөлгөөний зүй тогтол; газрын доорх усны тэжээгдлийн нөхцөл, эх үүсвэр; гүний усны давхаргууд болон гадаргын усны хоорондох гидравлик холбоо; гидрогеологийн нөхцөлийн өөрчлөлтөд, түүний дотор уст давхаргуудын бохирдол, хомсдолд техноген ачаалал, хүчин зүйлсийн нөлөөлөл; гидрогеологийн нөхцөлийн өөрчлөлтийн прогноз; газрын доорхи усны нөлөөллөөс төлөвлөж буй барилга байгууламж, нутаг дэвсгэрийг хамгаалах зөвлөмж; газрын доорхи усны горимын ажиглалт хийх зөвлөмж.
Ул хөрсний шинж чанар: судлагдаж буй хөрсний массив (цулдан)-т (MNS 3263:2014, ГОСТ 20522-д нийцүүлж) инженер-геологийн элемент (ИГЭ)-үүд ялгасан үндэслэл; төлөвлөж буй объект, геологийн орчины хоорондох харилцан үйлчлэлийн хүрээнд ангилагдсан ИГЭ-үүдийн байршлын нөхцөл; мөн тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн, төлөв байдал, лабораторийн шинжилгээ, хээрийн туршилтаар тодорхойлсон ИГЭ-ийн ул хөрснүүдийн физик-механик шинж чанар, янз бүрийн аргаар(хээр, лабораторийн г.м) тодорхойлсон үр дүнг, норматив баримт бичгийн заалтуудтай харьцуулсан хүснэгт; ИГЭ-ийн ул хөрсний норматив, тооцооны болон зөвлөмж болгох шинж чанаруудын нэгдсэн хүснэгт; ул хөрсний зэврүүлэх чанар (ГОСТ 9.602); улирлын хөлдөлт (гэсэлт)-ийн бүсийн тодорхойлолт-бүрэлдэхүүн, оршин байх (үргэлжлэх) хугацаа, гүн, ангилагдсан ИГЭ-ийн улирлаар хөлдөх (гэсэх) норматив гүн, ул хөрсний хөлдөлтийн овойлтын зэрэглэл; объектыг барьж, ашиглах үед хөрсний шинж чанарын болзошгүй өөрчлөлтийн үнэлгээ.
Онцгой шинж чанартай (өвөрмөц) ул хөрс: судалж буй талбайд онцгой шинж чанартай хөрс байгаа эсэхийг тогтоож, тархалт, байршлын нөхцөлийг судална. Мөн тэрчлэн 6.3.3.2-6.3.3.7 заалтуудад нийцүүлж, мэдээлэл цуглуулна.
Геологийн ба инженер-геологийн үйл явц: байгаа эсэх, үйл явцын үе шат, үйл явцын хөгжлийн прогнозын үнэлгээ (аль нэг үйл явцын байгаа эсэхээс хамааруулж, 6.3.3.8-6.3.3.14 заалтуудын дагуу мэдээ гаргаж өгнө.)
Инженер-геологийн мужлал: таксономын нэгжүүдийн үзүүлэлт, хил заагийг тодорхойлох /тодруулах/; ялгасан таксонуудыг төлөвлөж объектуудын байршилд таатай байдлаар нь ангилсан үнэлгээний тодотгол.
Тайлбар: Хэрэв судалгааны талбайд нэгээс илүү таксономын нэгж ялгаж болохгүй байвал инженер-геологийн мужлалын зураглал хийхгүй.
Судалгааны хэсэг талбайн инженер-геологийн нөхцөл: тусдаа, эсвэл бүлгээрээ төлөвлөгдөж байгаа барилга /эсвэл байгууламжийн хэсэг талбайд/ инженер-геологийн нөхцөлийн товч бичлэг, шугаман байгууламжид чиг зурвасын дагуух пикетүүдийн бичлэг.
Тайлбар: Бүлэг барилга /эсвэл байгууламж гэж инженер-геологийн нөхцөлийн төвөгшлийн зэрэгт нийцүүлэн авсан, уулын малталтуудын хоорондох хамгийн их зайн хязгаараас гарахгүй хэмжээтэй, инженер-геологийн энгийн болон дунд зэргийн нөхцөлтэй хэсгүүд дээр давтан хэрэглэж болох нэг маягийн зургаар барьж байгаа, хариуцлагын энгийн болон багасгасан төвшний хэд хэдэн барилга/ эсвэл байгууламжийг хэлнэ.
Инженер-геологийн нөхцөл өөрчлөгдөх прогноз: барилга байгууламж барих ашиглах үед судалгааны талбайн инженер-геологийн нөхцөл (рельеф, газрын доорхи ус, геологи, инженер-геологийн үйл явц, ул хөрснүүдийн шинж чанар,төлөв байдал, бүрэлдэхүүн) цаг хугацаа, орон хэрхэн зайд өөрчлөгдөх тухай чанарын прогноз;
Дүгнэлт: төлөвлөж буй барилга байгууламжийг зохистой байршуулах, барилгын буурь, суурийн ул хөрсний даах чавдарыг ашиглах боломжийн талаар шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
буурийн ул хөрсний бат бэхийн ба хэв гажилтын шинж чанар болон ..... Rc,m –ийг тодорхойлох туршилтыг хадан бүхлийн нэг тэнхлэгт шахалтын аргаар, Rt ... хийсэн хээрийн ба лабораторийн туршилтын үр дүнгээр тодорхойлно.
Бичмэл хавсралтууд:
- Хээрийн нөхцөлд ул хөрсийг тодорхойлох туршилтын үр дүнгийн хүснэгтүүд;
- Хээрийн нөхцөлд ул хөрсний механик шинж чанарыг тодорхойлсон туршилтын үр дүнгийн паспорт;
- ИГЭ-д ангилсан ул хөрснүүдийн шинж чанарын үзүүлэлтүүдэд статистик боловсруулалт хийсэн үр дүнгийн хүснэгт (ГОСТ 205222-д нийцүүлсэн);
Төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны нэг дэх үе шатны үр дүнгээр бэлдсэн техникийн тайлангийн зурагт хавсралт дараах зүйлсээс бүрдэнэ:
- инженер-геологийн цооногуудын баганан зүсэлтүүд (салангид төслийн бус талбайд байрлаж байгаа шугаман байгууламжийн хувьд малталтуудын бичлэг хийж болно).
ОЖЦ хөрс тархсан нутагт судалгаа хийх үед 6.3.3.1 заалтын дагуух мэдээллийг зохих бүлэг хэсэгт нэмнэ.
6.3.2. Төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны хоёр дахь үе шат
6.3.2.1. Төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны хоёр дахь үе шатны ажлыг ерөнхий төлөвлөгөөгөөр байршил нь тодорхойлогдсон төлөвлөж буй барилга байгууламжийн овор хэмжээнд, эсвэл салангид төслийн байршилд, мөн тэрчлэн байгалийн болон хиймэл саадтай шугаман байгууламж огтлолцож буй хэсэг, дахин чиг зурвас татаж байгаа хэсгүүд, онцгой шинж чанартай хөрс, геологи, инженер-геологийн аюултай үзэгдэл, үйл явц бүхий талбайнуудад явуулна.
6.3.2.2. Төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны хоёр дахь үе шатны ажил, иж бүрэн судалгааг 6.3.1.2 заалтад нийцүүлэн явуулна.
Ул хөрсний талбайн лабораторийн туршилтыг нэг дэх үеийн судалгааны үр дүнгээр хэрэгжүүлсэн суурь, хаших байгууламжийн хийц бүтээц, хамгаалалтын арга хэмжээг харгалзан гүйцэтгэнэ.
6.3.2.3. Төслийн баримт боловсруулахад зориулсан хоёр дахь үе шатны инженер-геологийн судалгааны даалгавар 6.3.1.3 заалтын шаардлагыг хангаж байхын дээр, дараах нэмэлт мэдээллүүдийг агуулсан байвал зохино:
- объектын барилгажих арга,төслийн үндсэн шийдлүүд;
- төлөвлөгдөж буй барилга байгууламжийн зөвшөөрөгдөх суултууд;
- барилга байгууламжийн суурийн төрлүүд, тэдгээрийг суулгах гүн, буурин дээр ирэх даралт, мөн тэрчлэн төслийн үед геотехникийн тооцоо хийхэд шаардлагатай хөрсний үзүүлэлтийн жагсаалт;
- зоорь, ховил, туннель (далд хонгил), газар доорх бусад байгууламжийн байршил, гүн;
- буурь суурийн тооцоог I, эсвэл II хязгаарын нөхцөлөөр тооцох шаардлагатай эсэх, тэдгээрийг гүйцэтгэх боломжит аргын тухай;
- геологийн орчинд төлөвлөж буй объектоос үзүүлж болзошгүй техноген нөлөөллийн тухай.
Талбайн байгууламжийн төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны хоёр дахь үе шатны ажлыг гүйцэтгэх даалгаварт төлөвлөж буй болон одоо байгаа барилга байгууламжийн байршил бүхий 1:2000-с багагүй масштабтай объектын батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хавсаргасан байвал зохино.
Шугаман барилга байгууламжийн төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны хоёр дахь үе шатны ажлыг гүйцэтгэх даалгаварт, дагалдах байгууламж бүхий чиг зурвасын дэвсгэр зургийг хавсаргасан байвал зохино.
6.3.2.4. Инженер-геологийн судалгааны хөтөлбөр нь 6.3.1.4 заалтын шаардлагыг хангасан байхын дээр, “Ажлын бүрэлдэхүүн, төрөл зүйл, тэдгээрийн биелэлтийг зохион байгуулах” хэсэгт малталтуудын байршил, хээрийн туршилт болон инженер-геофизикийн судалгааны цэгүүдийн схемийг хавсаргасан, тусдаа барилга байгууламжийн судалгааны талбайн хэсгүүдэд хийх өрмийн ажил, хээрийн туршилт, лабораторийн судалгааны төлөвлөж байгаа ажлын хэмжээний мэдээллийг тусгасан байна.
6.3.2.5. Төслийн баримт боловсруулахад зориулсан хоёр дахь үе шатны инженер-геологийн судалгааны тайлан нь 6.3.1.5 заалт дээр нэмж, зохих бүлэг хэсгүүдэд дараах мэдээ, өгөгдлийг багтаасан байвал зохино:
Геологи-геоморфологийн нөхцөл: геологийн тогтоцын тодотгосон тодорхойлолт; төлөвлөж байгаа тухайлсан барилга байгууламж бүрээр, эсвэл тэдгээрийн бүлгийн байрлаж байгаа талбай хэсгүүд дээрх стратиграфи-гарал үүслийн ангилсан комплексууд, тэдгээрийн байрлалын нөхцөлийн бичлэг. Геоморфологийн нэг элементийн хэмжээнд байрлаж байгаа бол геологийн тогтоцын бичлэгийг нийт талбай (чиг зурвас)-гаар, эсвэл түүний хэсгүүдээр (хэд хэдэн барилга байгууламжид нийтлэг) бичлэг өгч болно.
Гидрогеологийн нөхцөл: гидрогеологийн тодотгосон параметрүүд.
Барилга байгууламж бүрт буюу эсвэл хэсэг барилга байгууламжид зориулсан ул хөрсний шинж чанар: өмнө хийсэн инженер-геологийн судалгааны үр дүнг тооцон, зохих найдвартай магадлалын хүрээнд эцэслэн ангилсан ИГЭ (ХТЭ)-үүдийн ул хөрсний физик, хэв гажилт бат бэхийн норматив тооцооны үзүүлэлтүүд, ул хөрсний шинж чанарын (ИГЭ(ХТЭ))-д зориулж хийсэн) статистик боловсруулалтын үр дүн.
Онцгой шинж чанартай (өвөрмөц) ул хөрс: ИГЭ(ХТЭ) бүрийн онцгой хөрсний (6.3.3.2-6.3.3.7 заалтуудын шаардлагад нийцсэн) физик, бат бэх, хэв гажилт, химийн болон бусад шинж чанаруудын норматив, тооцооны утгууд;
Геологи, инженер-геологийн үйл явц: төлөвлөж буй барилга байгууламж бүрийн буюу эсвэл хэсэг барилгын доорх талбай бүрд зориулж 6.3.3.8-6.3.3.14 заалтуудын шаардлагад нийцсэн илүү нарийвчлалтай, тодотгосон мэдээ; тэдгээрийн геологийн орчинтой харилцан үйлчлэлийн хүрээн дэх үйл явцын хөгжлийн тодотгосон прогноз.
Судалгааны талбайн инженер-геологийн нөхцөл: төлөвлөж буй тусдаа барилгын болон эсвэл хэсэг барилгын доорх талбайн инженер-геологийн нөхцөлийн тодотгосон бичлэг; шугаман байгууламжид инженер-геологийн нөхцөлийн нарийвчлал, тодотгол хийсэн чиг зурвасын хэсгүүд, эсвэл дахин чиг зурвасласан хэсгүүдийн пикет бүрээр хийсэн бичлэг.
Инженер-геологийн нөхцөлийн өөрчлөлтийн прогноз: судалгааны талбайн инженер-геологийн нөхцөлийн (ул хөрсний бүрэлдэхүүн, шинж чанар, төлөв байдал) орон зай, цаг хугацаагаар өөрчлөгдөх боломжийн тоон прогноз; инженерийн хамгаалалтын төслийн шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
Бичгэн хавсралт: инженерийн судалгааны үр дүн нь төлөвлөж буй барилга байгууламж, эсвэл хэсэг барилга байгууламжын талбай бүрээр тус тусдаа гарсан байх ёстой.
Техникийн тайлангийн зурган хэсэг дараах агуулгатай байх ёстой:
- даалгаварт хавсаргасан ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дүрс, хэлбэртэй, төлөвлөж буй нэг барилга байгууламж, эсвэл хэсэг барилга байгууламжуудын байрласан тусдаа талбай, эсвэл нийтээр нь хамарсан баримт материалын зураг;
- төлөвлөж буй нэг барилга байгууламж, эсвэл хэсэг барилга байгууламжууд, тэдгээрийн газар доорх хэсгийг харуулсан инженер-геологийн зүсэлтүүд;
- шугаман байгууламжийн чиг зурвасын дагуу огтлолтой хамтруулсан инженер-геологийн зүсэлт;
- цооногуудын инженер-геологийн баганан-зүсэлт(салангид төслийн бус талбайд байрлаж байгаа шугаман байгууламжийн хувьд малталтуудын бичвэр бичлэг хийж болно).
6.3.3. ОЖЦ болон онцгой ул хөрс, мөн тэрчлэн геологи, инженер-геологийн аюулт үзэгдэл, үйл явц тархсан талбайд төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-геологийн судалгааны үр дүнд тавих нэмэлт шаардлагууд
6.3.3.1. ОЖЦ ул хөрс тархсан талбайд явуулсан инженер-геологийн судалгааны техникийн тайланд 6.3.1.5 заалт дээр нэмж тогтоон, дараах зүйлсийг тусгасан байвал зохино:
- ОЖЦ ул хөрсний тархалт, үүсэн бүрэлдсэн онцлог, зузаан, тоон үзүүлэлтийг (мөсөн үе шигдэцүүд, тэдгээрийн хоорондох зай) нь заасан цэвдэгт тогтоц;
- мөсжилт, давсжилт, давсжилтын болон овойлтын төрлүүд;
- газрын доорх мөстэй эсэх, тэдгээрийн байрлалын нөхцөл, гарал үүслийн төрөл, мөсөн биетийн дүрс зүйн үзүүлэлт;
- ОЖЦ-ийн жилийн дундаж температурын норматив утга;
- ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлтийн гүн; жилийн эргэлт дэх түүний динамик; улирлын хөлдөлт гэсэлтийн норматив гүн;
- ОЖЦ болон гэсгүүн(улирлаар гэсдэг, хөлддөг) ул хөрсний физик, дулаан физик, хими (зэврүүлэх болон давсжилтыг оруулсан), бат бэх шинж чанаруудын үзүүлэлтүүд;
- цэвдэгт үзэгдэл, үйл явц (улирлын хөлдөлт гэсэлтийн бүс дэх хөрсний овойлт, термоэрози, термоабрази, солифлюкци, халиа тошин, курум бүрдэл, хүйтний хагарал)-тай эсэх, тэдгээрийн тархалт, үүссэн нөхцөл, хөгжлийн эрчим; эдгээр үйл явцтай талбайн нэрвэгдлийн зэргийн тоон үзүүлэлт;
- улирлаар гэсдэг, улирлаар хөлддөг бүсийн ул хөрсний бүтэц, төлөв байдал, цэвдэгт тогтоц, шинж чанар;
- хөлдүү хөрсний гэсгүүн бүсийн ул хөрсний гарал үүсэл, илрэлийн тархалт, шинж чанар;
- байгалийн нөхцөлд, эзэмших үед ОЖЦ-ийн тогтвортой байдал, геокриологийн нөхцөл өөрчлөгдөх, мөн төлөвлөж буй барилга байгууламж, объектуудыг барих ашиглах явц дахь техноген нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээний тоон болон чанарын прогноз;
- ОЖЦ ба гэсгүүн хэсгийг суурийн буурь болгон ашиглах зарчим сонгох зөвлөмж;
- цэвдгийн аюулт үйл явцаас хамгаалах инженерийн шийдэл гаргахад зориулсан зөвлөмж;
- цэвдгийн аюулт үйл явц үүсэж, хөгжихөд төлөвлөж буй барилга (байгууламж)-ийн нөлөөллийн үнэлгээ;
Техникийн тайлангийн бичгэн хавсралт, 6.2.2.3 заалтаас гадна, дараах нэмэлтийг агуулсан байна:
- ОЖЦ ул хөрс ба мөсний үзүүлэлтийн график, хүснэгтүүд;
- цооногуудад ул хөрсний температур хэмжсэн үр дүн;
Техникийн тайлангийн зурган хэсэг 6.2.2.3 заалтаас гадна, дараах нэмэлтийг агуулсан байна:
- инженер-геокриологийн нөхцөл ба мужлалын зургууд;
- инженер-геокриологийн зүсэлтүүд;
- ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлтийн төрөл, гүний; цэвдэг ул хөрсний мөсжилтийн; ОЖЦ ба хүйтэн ул хөрсний; цэвдэгт үзэгдэл, үйл явц, давслаг ул хөрс, криопэгийн зургууд; мөн тэрчлэн даалгавраар тусгайлан захиалсан бол барилгажсан талбайн геокриологийн нөхцөлийн өөрчлөлтийн прогноз зохиох, талбайн геокриологийн загвар хийхэд шаардлагатай бусад зураг, материалууд.
6.3.3.2 Суумтгай /суулттай/ ул хөрс тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланд 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна нэмэлтээр дараах зүйлсийг тусгасан байвал зохино:
- суумтгай ул хөрсний тархалт, түүний геоморфологийн элемент, рельефийн хэлбэр дагах хамаарал;
- бичил элементийн үзүүлэлт, суумтгайн /суултын/ үзэгдэл, үйл явцын хөгжил (суултын “таваг”, хотос, ховил, тэдгээрийн хэмжээ);
- суумтгай зузаалгын зузаан, талбайн хэмжээн дэх түүний өөрчлөлт;
- суумтгай ул хөрсний зузаалгын үелсэн бүтэц (алтан химэрлэг хөрс, булагдсан өнгөн хөрсний ээлж дараалсан үеүд, хөрсний шинж чанар гүн рүүгээ өөрчлөгдөх);
- бүтэц (том нүх сүвэрхэг, тоосорхог, жигд бус), тогтоц (үешил, ан цавшил, конкреци, гөлтгөний хуримтлал)-ын онцлогууд;
- давсны хүчлийн 10%-аас их уусмалд буцлах эрчимшил;
- суумтгай ул хөрсний өвөрмөц шинжүүд (суумтгайн харьцангуй хэв гажилт, түүний хөрсөнд ирэх даралтаас хамаарал, суумтгай чанар илрэх эхний даралт, суумтгай чанар илрэх эхний чийг)
- ширхгийн бүрэлдэхүүн (шинжилгээнд бэлтгэх янз бүрийн бүдүүвчтэй);
- байгалийн чийгтэй, бүрэн усаар ханасан үеийн ул хөрсний хэв гажилт, бат бэхийн үзүүлэлтүүд;
- суумтгай ул хөрс, түүний анизотропийг тооцсон шүүрүүлэх шиж чанар;
- өөрийн жингээрээ (суултын дараах хэв гажилтыг оруулаад) үүсгэх суултын хэмжээ; ул хөрсний суумтгайн нөхцөлийн төрөл; ул хөрсний суумтгайн тодорхой төрөл бүхий талбайнуудын хил зааг;
- суумтгай зузаалгыг норгож болзошгүй эх үүсвэр байгаа эсэх, түүний үзүүлэлтүүд;
- суумтгайн үзэгдэл тархсантай холбоотой ослын нөхцөл байдал, засвар, сэргээн босголтын ажлын тухай мэдээлэл;
- барилга байгууламжийн суурийн хийц, бүтээцийн хэрэглэсэн төрлүүд, тэдгээрийн одоогийн төлөв байдал, суумтгайн үзэгдлийн улмаас үүссэн хэв гажилтын шинж төрх;
- тухайн талбайн барилгажилтад хэрэглэсэн, хөрсний суумтгай чанарыг хэсэгчилсэн буюу бүрэн арилгасан аргууд (шүүрэлтийн эсрэг арга хэмжээ, хүнд нягтруулагчаар дагтаршуулалт, ул хөрсний хиймэл бэхэлгээ, урьдчилсан норголт г.м), тэдгээрийн үр ашгийн тухай үнэлгээ;
- хаалтын хучилтын (авто тээврийн асфальтсан зогсоол, нисэх буух зурвас г.м) байрлал, параметрүүд;
- ус агуулагч сүлжээ (усны хоолой, ариутгах татуурга, дулааны шугам, үерийн ус зайлуулах систем г.м); цэвэрлэх байгууламж, тэдгээрийн ашиглалтын одоогийн систем, усны алдагдалтай тэмцэж байгаа аргууд;
- эртний усалгааны сүлжээний ул мөр, орчин үеийн усалгааны сүлжээтэй эсэх, тэдгээрийн одоогийн байдал
Техникийн тайлангийн зурган хэсэгт 6.2.2.3 заалтаас гадна, дараах зүйлсийг нэмж оруулсан байвал зохино:
- даралтаас хамаарч, суумтгайн харьцангуй хэв гажилтын утгууд; суумтгай чанар илрэх анхны даралт; усаар бүрэн ханасан үед өөрийн жингээс үүсэх суумтгай чанарын харьцангуй хэв гажилтын утгын газрын гүн рүүгээ өөрчлөгдөх графикууд;
- суумтгай чанарын янз бүрийн хэмжээтэй интервалыг ялгасан суумтгай үеийн зузаанаас хамаарсан суултын боломжит хэмжээний график;
- суумтгай чанарын үзүүлэлтийг тодорхойлохоор хийсэн(хэрэв энэ ажлыг хийсэн бол) штампийн хээрийн туршилтын үр дүн;
- туршилтын хүнхээлд(котлован) суумтгай ул хөрсийг норгож туршсан дүн(усны хоногийн ба нийт зардлын; гүний ба гадаргын марк(тэмдэгт)-ын суулт, цаг хугацаагаар; ул хөрсний гүний хэмжээн дэх үеүдийн суумтгайн харьцангуй деформацийн болон нийт суултын графикууд, мөн тэрчлэн туршилтын хүнхээлийн хэмжээн дэх болон хүнхээлийн гадна талын гадаргын хөрсний хөндлөн профилууд дахь ижил утгатай суултын графикууд.
Зураг төсөлд тооцож иж бүрэн үнэлгээ гаргахад зориулан, суумтгай ул хөрсний онцгой өвөрмөц онцлогийг тусгасан инженер-геологийн судалгааны үр дүнг боловсруулсан бусад материалыг техникийн тайланд оруулсан байвал зохино.
Нутаг дэвсгэрийг эзэмших, барилга объектын төслийн баримт бичиг боловсруулахад, суумтгай ул хөрснүүдийн үндсэн онцлогийг тооцон суумтгай чанарын эсрэг авах арга хэмжээний шийдэл гаргахад зориулсан зөвлөмжийг инженер-геологийн судалгааны үр дүнгээр гаргасан тайланд тусгасан байвал зохино.
6.3.3.3. Хөөлттэй ул хөрс тархсан талбайд хийсэн инженер-геологийн судалгааны тайланд, 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож оруулсан байвал зохино:
- хөөлттэй хөрсний гарал үүсэл, тархалт, байрлалын нөхцөл, тэдгээрийн геоморфологийн тодорхой элемент, рельефийн хэлбэр дагасан хамаарал;
- хөөлттэй хөрсний зузаан, түүний талбайн хэмжээн дэх өөрчлөлт;
- ан цавшлын бүсийн зузаан;
- ул хөрсний эрдэс, хими, ширхэгийн бүрэлдэхүүн;
- ул хөрсний бүтэц, тогтоцын онцлогууд(үешил, ан цавшил, жигд бус);
- хөөлттэй хөрсний үзүүлэлтүүд(чөлөөт болон өгөгдсөн даралт дахь хөөлтийн харьцангуй хэв гажилт, хөөлтийн дараах чийг, хөөлтийн даралт (түрэлт), ул хөрсний шугаман ба эзлэхүүний агшилт, агшилтын хязгаар дахь чийг; эдгээр үзүүлэлтүүдийн талбайгаар болон гүн тал руу, мөн тэрчлэн техноген уусмалуудтай харилцан үйлчлэлцэхэд (хэрэв даалгаварт заагдсан бол) гарах өөрчлөлтүүд;
- байгалийн чийгтэй болон усаар бүрэн ханасан үеийн ул хөрсний хэв гажилт, бат бэхийн үзүүлэлтүүд;
- одоо байгаа барилга байгууламж хөөлттэй хөрсний улмаас хагарч гэмтсэн эсэх, тэдгээрийн тодорхойлолт;
- тухайн талбайн барилгажилтын явцад хөөлттэй хөрсний зузаалгыг норгох, хатаах зэргээр хөөлт (агшилт)-ийн хэв гажилт үүсэхэд хүргэсэн газрын доорх усны горимын боломжит өөрчлөлтүүд;
- хөөлттэй хөрсний тархалт, шинж чанар, бүтцийн жигд бус чанар зэрэг үндсэн онцлогуудыг зураг төсөлд тооцоход зориулсан зөвлөмж.
6.3.3.4. Органик-эрдэст болон органик ул хөрс тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланд 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- төлөвлөж буй барилгажилтын талбай дахь органик-эрдэст, органик ул хөрсний тархалт, зузаан;
- хүлрийн төрөл(дээд, доод, завсрын);
- хүлэржсэн хөрснүүдийн төрөл зүйл, тэдгээрийн бүтэц, шинж чанар;
- хүлэржсэн хөрсний зузаалгын усжилтын эх үүсвэр;
- намаг, нуур байгаа эсэх, булаг гарсан газрууд;
- намгийн хөгжлийн хандлагын ерөнхий хандлага(ихсэх, багасах)
- бүрэлдэхүүн, физик-механик шинж чанар: хүлэр, хүлэржсэн хөрсөнд – усаар ханасан нөхцөл дэх чийг, нягтшил, органик бодисын агуулга, задралын зэрэг, үнслэг чанар, ургамал зүй бүрдэл; лаг шавар, сапропельд – ширхэгийн бүрэлдэхүүн, органик бодис, карбонатын агуулга, усанд уусах бодисын агуулга ба бүрэлдэхүүн; хүлрийн ургамал зүйн бүрдэл; лаг шавар, сапропелийн ширхэгийн бүрэлдэхүүн;
- талбайн инженерийн бэлтгэл, хатаах, нягтруулах боломжийг тооцсон органик-эрдэст, органик ул хөрсний бат бөх, хэв гажилтын норматив, тооцооны утгууд;
- даалгаварт заагдсан бол нягтралт, даралтад урсах(ползучесть) үзүүлэлтүүд;
- гидрогеологийн нөхцөл, түүний гидродинамикийн гадаад хил хязгаарын хүрээнд өөрчлөгдөх прогноз;
- дурдсан ул хөрснүүдийг барилга байгууламжийн буурь болгон ашиглаж болох эсэх, эсвэл тэдгээрийг зайлуулах, солих, нийт зузааныг нь нэвтрэх шон суурь суулгах шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд;
- талбайн инженерийн бэлтгэл, хил залгаа газрын тохижилтын шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
6.3.3.5. Давслаг ул хөрс тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- давслаг хөрсний тархалт, байршлын нөхцөл, тэдгээрийн рельеф дэх мезо-микро хэлбэр дагасан хамаарал;
- гарал үүсэл, мезо-микрорельеф, ул хөрсний шинж чанар, литологийн бүрэлдэхүүн, гидрогеологийн нөхцөл, тухайлбал – газрын доорх усны төвшин, эрдэсжилт, тэдгээрийн байгалийн болон техноген өөрчлөлтүүдтэй давсжилтын үзүүлэлтийн харилцан хамаарлын зэрэг;
- ул хөрсөн дэх усанд уусах давсны тоон агуулга, чанарын бүрэлдэхүүн, тэдгээрийн уусах, уусмалд шилжих чадвар;
- гидрохимийн нөхцөл (газрын доорх усны химийн бүрэлдэхүүн, эрдэсжилт, температур, тэдгээрийг уусгах давслаг хөрсний чадвар);
- ул хөрсөн дэх давсан бүрдлийн орон зайн хуваарилалтын шинж байдал;
- ул хөрсөн дэх давсны хэмжээ, байршил, хэлбэр зэрэг давс байгаатай уялдсан ул хөрсний бүтцийн онцлог;
- давслаг хөрсний уусалтын үйл явцын илрэл газрын гадарга дээр байгаа эсэх, тэдгээрийн хэлбэр, хэмжээ;
- аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд давс уусмалжсан, мөн ул хөрсний орчин үеийн давсжилтын тухай мэдээ;
- байгалийн чийгтэй, усаар (түүний дотор өгөгдсөн химийн бүрэлдэхүүнтэй уусмалаар) бүрэн ханасан, мөн тэрчлэн давс ууссаны дараах ул хөрсний физик, механик болон химийн шинж чанар;
- ул хөрсний онцгой шинжүүд: давсжилтын зэрэг, суффозын үнэмлэхүй агшилт, суффозын харьцангуй агшилт, суффозын агшилтын анхны даралт, давсны уусжилтын зэрэг;
- ул хөрсний давсжилтанд нөлөөлж буй гадаргын усны химийн бүрэлдэхүүн;
- буурин дахь ул хөрс уусмалжны улмаас одоо байгаа барилга байгууламж хэв гажсан байдлын мэдээлэл.
6.3.3.6. Байран хурдасны ул хөрс тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- идэвхтэй бүсийн хэмжээн дэх өгөршлийн хучаасны бүтэц, тогтоц, байрлалын нөхцөл, тархалт, бүслүүрлэг чанар байгаа эсэх, мөн тэрчлэн түүний дор байгаа эх чулуулгын бүтэц, шинж чанар;
- байран ул хөрс (элюв)-ийг бүрхэж байгаа ул хөрсний зузаан, бүтэц бүрэлдэхүүн, шинж чанар;
- бүтцийн нэгэн төрөл (жигд) бус эсэх (өгөршлийн янз бүрийн зэрэгтэй хэсгүүд, жигд бус шахагдах чанар, тектоник эвдрэл, суларсан бүс, өгөршлийн карманууд, эвдэрсэн судал, дайкын биетүүд);
- ангилсан ИГЭ-ээрх байран ул хөрсний нэр, тэдгээрийн зузаан, бүрэлдэхүүн, физик-механик шинж чанар;
- ширхэгийн (байран ул хөрсний механик шинж чанар, бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмхдэс материалын агуулгыг тооцсон) бүрэлдэхүүн; өгөршил, зөөлрөлт, элэгдлийн илтгэлцүүрийн тоон утгуудыг агуулсан хэмхдэсүүдийн үзүүлэлтүүд;
- ус агуулагч сүлжээнээс шүүрсэн усанд автах, суурийн нүхэнд хөрсний ус ундрах, мөн тэрчлэн аж үйлдвэрийн хүчиллэг, шүлтлэг хаягдал ус алдагдах үед нороход ул хөрсний шинж чанар өөрчлөгдөх байдал;
- өгөршил, хөлдөлтийн овойлт, суффозийн зөөлт, уусжилт, суулт, хөөлтөнд ул хөрс амар автах шинж.
6.3.3.7. Техноген ул хөрс тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- техноген ул хөрсний зузаалгын байршил, тархалтын нөхцөл, тэдгээрийн зузаан, талбайн өөрчлөлт; асгаас овоолго буюу эсвэл усан механикийн аргаар техноген ул хөрс үүсч бүрэлдсэнтэй холбоотой талбайн гадаргын онцлогийн үзүүлэлтүүд;
- техноген ул хөрсний массив болон өөрөө сууж нягтрах, бэхжих, нэгдэх үйл явцаараа ялгаатай тусдаа хэсгүүдийн бий болсон хугацаа, үүсэн бүрэлдсэн нөхцөл; мөн тэрчлэн техноген ул хөрс барилга байгууламжийн буурь болж байгаа тохиолдолд түүний ул дэвсгэр нь болж байгаа хурдас, техноген хурдасны зузааны нэмэлт суултын прогноз;
- ул хөрсийг бүрдүүлэгч материалын онцлог, түүний үүссэн, зөөгдсөн, хуримтлагдсан нөхцөлүүд;
- угаагдлын ул хөрсний ширхэгийн бүрэлдэхүүн, бүтэц тогтоц нь угаалга буюу гидро-овоолгын зураг дээрх байрлалаас хамааралтай эсэх;
- байгалийн буурийн геологийн тогтоц, техноген ул хөрсний массивын жингийн нэмэлт ачааллын нөлөөллөөр түүнийг бүрдүүлэгч ул хөрснүүд суусан эсэх;
- судалж байгаа газар нутгийг барилгажуулж эзэмшсэний үр дүнд, барилга байгууламжийн буурийн техноген ул хөрсийг норгож, физик-механик шинж чанарыг нь муутган нэмэлт суулт үүсгэхэд хүргэн, газрын доорх усны горимд гарч болзошгүй өөрчлөлтүүд;
- угаагдлын, овоолгын ул хөрснүүдийн үүсэн бүрэлдэж буй явцад хяналт хийсэн үр дүн;
- техноген ул хөрсөн дээр барьсан барилга байгууламжуудад ул хөрсний өөрөө нягтрах, жигд бус суулттай холбоотой хэв гажилт байгаа бол түүний тодорхойлолт; газар нутгийг эзэмшиж, барилга объектын зураг төсөл хийх үед техноген ул хөрсний шинж чанар, бүрэлдэхүүний үндсэн онцлогийн талаарх зөвлөмж.
6.3.3.8. Карст болон түүнтэй холбоотой суффозийн үйл явц тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- карстжсан чулуулгийн литологи петрографийн бүтэц, тархалт, байрлалын нөхцөл, тэдгээрийн ан цавшил, карстжилын зэрэг, карстын төрөл, бүтэц-тектоникийн нөхцөл, карстжсан чулуулгийн дээр байгаа рельеф, бүрхсэн ба дэвсгэр болж буй чулуулгийн байршлын нөхцөл, булагдсан эртний хөндий байгаа эсэх;
- гидрогеологийн нөхцөл, тухайлбал газрын доорх усны химийн бүрэлдэхүүн, температур, горим, тэжээгдлийн нөхцөл, хөдөлгөөн; усан сангийн алдагдал, далд уурхайн усанд авталт; газрын доорх ус, гадаргын усны харилцан холбоо; карстаж буй чулуулаг дахь газрын доорх усны уусгах чадвар, тэдгээрийн нэвчих чадвар, ус солилцооны эрчим;
- цул хөрсөн дэх карстын болон суффозын үйл явцын илрэл(янз бүрийн нүх, хөндий зай, ан цавууд, тэдгээрийн орон зайн байрлал, хэлбэр, хэмжээ, бүтэц нь эвдэрсэн сийрэгжсэн чулуулгийн бүсийн тархалт, карстын хөндийлжийн дүүргэдсийн бүтэц, дүүргэлтийн зэрэг);
- карст, суффозын үйл явцын газрын гадарга дээрх илэрцүүд(юүлүүр маягийн нүх, гүн хонхор, цөмрөлт; гадаргын ус алга болдог голомтууд, барилга байгууламжийн эвдрэл, хэв гажилт);
- карст, суффозын үйл явц, тэдгээрийн ил, далд илрэлүүд үүсэхэд техноген хүчин зүйлсийн нөлөөлөл;
- карстжилтын зэрэг, нөхцөл, шинжийг тогтоосон инженер-геологийн мужлал (дүүрэг).
Инженер-геологийн судалгааны үр дүнгээр прогноз зохиож, карстын аюулын иж бүрэн үнэлгээг гарган, тухайлбал:
- карст, суффозын үйл явцын газрын гадарга дээрх илэрцийн (цөмрөлт, гүн суулт, тэдгээрийн хэмжээ) үешил, эрчим;
- цул хөрсөн дэх карст, суффозын үйл явцын эрчим, тухайлбал карстжилт, карстжиж буй чулуулгийн тогтворжилтын байдал; карстын хөндийлжүүдийн хэмжээ, хувиарлалт, тэдгээрийг дүүргэгчдийн үзүүлэлт, бүрэлдэхүүн; бүрхэгч чулуулгийн литологи бүрэлдэхүүн, зузаан, эвдрэлийн зэрэг;
- карстын гидрогеологийн нөхцөл, түүний дотор газрын доорх усны уусгах чадвар, карстжиж буй чулуулгын нэвчээх чанар, усан солилцооны эрчим;
- карстын болон суффозын үйл явцын идэвхжилд төлөвлөж барилгажилтын техноген нөлөөлөл, тухайлбал: нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үед рельеф өөрчлөгдсөн; гидрогеологийн нөхцөл өөрчлөгдсөн; үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний ус, идэмхий шингэнүүдийн алдагдал; ус хураах, зайлуулах гидротехникийн байгууламжийн нөлөөлөл; мөн бусад байгууламжийн статик, динамик нэмэлт ачаалал зэрэг бусад нөлөөллүүд;
Гаргаж авсан үр дүнд үндэслэн карстын эсрэг арга хэмжээний(төлөвлөлт, хийц бүтээц, ус шүүрэлтийн эсрэг болон ус зохицуулалтын, буурь суурийн хөрсний хиймэл бэхэлгээ, мөн технологи болон ашиглалтын арга хэмжээ) шийдэл гаргахад зориулсан зөвлөмжийг өгсөн байх ёстой.
6.3.3.9. Хажуугийн үйл явц тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- гулсалт, чулуун нураг, солифлюкц, курумын үйл явцад автсан уулын хажуугийн талбай, гүн; тэдгээрийн идэвхжил, төлөвлөж буй барилгажилтад учруулах осол, аюул;
- хажуугийн үйл явцууд,тэдгээрийн газар нутагт үзүүлэх сөрөг нөлөөллөөр ялгасан инженер-геологийн мужлал(дүүрэгчлэл);
- хажуугийн тогтворжилтыг тодорхойлогч хүчин зүйлийн тоон үзүүлэлт;
- хажуу болон ташингийн ул хөрсний тогтворжилтын урвуу ба хяналтын тооцооны утгаар тодотгосон физик-механик шинж чанарын үзүүлэлтүүд;
- аж ахуй үйл ажиллагааны улмаас гарах өөрчлөлтийн прогнозыг тооцсон; хажуугийн боломжит үйл явцын төрөл, тэдгээрийн байрлал, хэмжээг заасан; байгалийн нөхцөл нь эвдэгдсэн хажуугийн тогтворжилтын үнэлгээ; мөн үүнийг барилгажилтын түр ухаадас, ташингын тогтворжилтын үнэлгээ дагалдаж болно;
- гулсалт, нурангийн хөдлөлөөр өдөөгдсөн дам үр дагаврын үнэлгээ (гулсалт, нуралтын цөөрөм үүссэний улмаас хөндий усанд автах);
- одоо байгаа барилга, байгууламжийн инженерийн хамгаалалтын үр ашгийн үнэлгээ;
- газар нутгийг хажуугийн үйл явцаас хамгаалах инженерийн хамгаалалт хийх, түүний дотор барилга объектыг түр хамгаалах арга хэмжээ авах төслийн шийдэл гаргахад зориулсан зөвлөмж.
Гулсалт нуралтын хажуунуудын тогтворжилтын үнэлгээ ба мужлалыг хажуугийн,түүний дотор төлөвлөгдөж байгаа объектын талбай хажуугийн нэг хэсгийг эзэлж байсан ч нийт уртын хэмжээнд дээд ирмэг хүртэлх орон зайд гүйцэтгэнэ.
6.3.3.10. Уруйн үер тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- уруйн үерийн үйл явцын тархалт, үүсэн бүрэлдэх нөхцөл, уруйн үерийн давтамж;
- уруйн сав газрын геоморфологийн тодорхойлолт;
- уруйн хурдас, уруйг бүрдүүлэгч ул хөрсний, түүний дотор уруйн голомт, зөөгдлийн бүс, хуримтлалын хэсгийн тиксотроп чанарыг оруулж тооцсон, физик-механик шинж чанарын үзүүлэлтүүд;
- төлөвлөгдөж буй инженерийн хамгаалалтын аргын шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд;
- уруй бүрдэх нөхцөлд төлөвлөж байгаа объектын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ.
Техникийн тайлангийн зурган хэсэгт уруйн сав газрын зургыг заавал оруулах шаардлагатай бөгөөд дараах зүйлсийг харуулсан байвал зохино: уруйн голомт дахь уруй бүрдүүлэгч сэвсгэр хурдас, үндсэн чулуулгийн комлексууд, тэдгээр дэх хэмхдэс материалын хэмжээ; ус цуглуулагч рельефийн идэгдэл, ургамал-өнгөн хөрсний гадарга бүрхэлтийн зэрэг; уруйн масс дахь хатуу бүрдлийн эзлэхүүний концентраци, хөдөлгөөний шинж; зөөврийн бүсэд түгжрэл үүсэх боломжит газрууд; гулсалт, нуралт, асгаралт зэрэг уруй үүсэхийг өдөөгч геологийн үйл явцуудын тархалт, идэвхжил; уруйн хуримтлалын бүс дэх уруйн хурдаснуудын тархалт, үзүүлэлтүүд; уруйг бүрдүүлэгч ул хөрс ба уруйн хурдаснуудын, тиксотроп шинжийг тооцсон физик-механик шинж чанарын үзүүлэлтүүд.
6.3.3.11. Гол, нуур, тэнгис, усан сангийн эргийн идэгдлийн үйл явц тархсан нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- эргийн идэгдлийн үйл явцын бүс нутгийн геологи, уур амьсгалын хүчин зүйлс, нөхцлүүд;
- төлөвлөж буй барилгажилтын талбай, зэргэлдээх эрэг орчмын эрэг бүрдүүлэгч геологийн үндсэн үйл явцууд;
- эргийн идэгдлийн зонхилох төрлүүд (абрази, денудаци, гулсалт, абрази-гулсалт, абраз-карст, абраз-суултын, хуримтлалын);
- эргийн идэгдлийн үе шатууд (үйл явцын идэвхтэй, идэвхгүй, динамик тогтвортой)
- эргийн идэгдлийн инженер-геологийн хүчин зүйлсийн тоон үзүүлэлтүүд;
- байгалийн нөхцөлд байгаа болон барилга барих, ашиглах үед цаг хугацаа, орон зайд эргийн идэгдэл үүсэх прогноз;
- эргийн инженерийн хамгаалалтын шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд;
- судалгааны болон ижил төстэй талбайнуудад хэрэгжүүлсэн инженерийн хамгааллын арга хэмжээний үр ашиг.
6.3.3.12. Усанд автдаг нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- эзэмшсэн нутгийн усанд автах үйл явцын эрчим, тархалт; дахин эзэмшиж байгаа нутаг дэвсгэрт төлөвлөж байгаа барилгажилтийн онцлогтой уялдан үүсэх боломж; усанд авталтын шалтгаан, хүчин зүйлс;
- гидрогеологийн нөхцөлийн үзүүлэлтүүд; ус агуулагч давхаргуудын параметрүүд; аэрацийн бүс дэх ул хөрс, ус агуулагч чулуулгийн шүүрэлтийн үзүүлэлтүүд;
- газрын доорх усны критик(усанд автуулах) түвшний байршил;
- шүүрэлтийн мужлалийн, талбайгаар болон гүнээрх хязгаарын нөхцөл;
- газрын доорх усны горимын үндсэн зүй тогтолууд; усны балансыг бүрдүүлэгчид;
- барилга байгууламж, тэдгээрийн тогтворжилт ба ашиглалтын нөхцөлд нөлөөлж буй усанд авталтын эрчим, шинж чанар;
- ул хөрсний шинж чанар өөрчлөгдөх, газар нутаг усанд автах, геологи, инженер-геологийн таагүй үйл явц үүсэх, идэвхжих прогноз;
Гидрогеологийн нөхцөл өөрчлөгдөх прогноз бүхий техникийн тайлангийн хэсэгт дараах зүйлсийн оруулсан байвал зохино:
- тооцооны параметрүүд, дотоод гадаад хязгаарын нөхцөлийн үзүүлэлтүүд, байгалийн нөхцөл, техноген хүчин зүйлсийг схемжүүлсний үндсэн дээр гаргасан барилгажих объектын талбайн хөрсний шүүрэлтийн тооцооны схем;
- ижил-объект дахь усанд авталтын үйл явцын тодорхойлолт, түүний үр дагавар(аналогийн арга ашиглах үед)
- прогноз хийхэд ашигласан барилгажилтын талбайн гидрогеологийн загвар;
- прогнозын арга;
- нарийвчлал, үнэн зөвийн магадлалын үнэлгээтэй прогнозын үр дүн; янз бүрийн эх үүсвэрийн хангамжтай газрын доорх усны түвшний байрлалын прогнозын тоон утгууд, тэдгээрийг үндэслэж төлөвлөж байгаа барилга байгууламжид зориулж усны түвшний байрлалын критик(усанд автуулах) утгыг тогтоох;
- усанд авталтыг дагалдан үүсч болзошгүй инженер геологийн аюулт үйл явц, тэдгээрийн сөрөг үр дагварын прогноз;
- газар нутгийг усанд автах шинжээр нь төрөл зүйл болгож ангилах;
- төлөвлөж буй объектыг барих, ашиглах үеийн хамгаалалтын байгууламж сонгох, усанд авталтыг дагалдах инженер-геологийн аюулт үйл явцыг урьдчилан сэргийлэх, устгах, багасгах шийдэл гаргахад зориулсан зөвлөмж.
Тайлангийн зурган хэсэгт дараах зүйлсийг оруулбал зохино:
- хөрсний усны гадаргын чөлөөт байрлалын гүний болон гидроизогипсийн зургууд;
- усанд авталтын нөхцлөөр нь ангилсан гидрогеологийн (түүний дотор гидрохимийн) мужлалын зураг;
- янз бүрийн эх үүсвэрийн хангамжтай газрын доорх уснуудын түвшний багц зургууд;
6.3.3.13. Далд уурхай олборлож байгаа нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- төлөвлөж буй барилгажилт (чиг зурвас)-ын талбай дахь ашигт (малтмалын) зузаалгын байрлалын нөхцөл, түүний дотор байршлын нөхцөл, гүн, талбайгаар ба гүн тал руу тархалт;
- ашигт зузаалгыг бүрхэж буй чулуулгийн литологи бүрэлдэхүүн, зузаан, тэдгээрийн тархалт, физик-механик шинж чанарын талаарх мэдээлэл;
- Хучаас чулуулгийн доор буюу гадаргад тектоникийн тасралтат эвдрэлийн гарц илэрсэн газрууд, тэдгээрийн шилжээсийн хавтгайн уналтын өнцөг, байршлын мэдээлэл;
- ашигт ба бүрхэгч зузаалгын хэмжээн дэх гидрогеологийн нөхцөл;
- инженер-геологийн үйл явцын одоо байгаа болон болзошгүй илрэлүүдийн (түүний дотор метан, радон, нүүрс төрөгч ба ус төрөгчийн давхар исэлийн ялгаралт) тархалт, эрчимшлийн зэрэг; онцгой ул хөрсний тархалт;
- одоо байгаа барилга байгууламжийн хэв гажилтын шалтгаан, нөхцөл;
- газрын доорх малталт, нэвтрэлтийн нөлөөллөөр хагарал, шилжээс, мөрөгцөг, хотойлт, цөмрөлт үүссэний улмаас гарсан рельефийн өөрчлөлтүүд;
- судалгааны талбайн зарим хэсэгт геодезийн ажиглалтаар тогтоосон, газрын гадаргын суултын эрчимшил ба хэмжээ;
- уст үеүд алга болох, шинээр үүсэх; усны төвшин дээшлэх доошлох; тэдгээрийн химийн найрлага хувирах зэрэг гидрогеологийн нөхцөлийн өөрчлөлтүүд;
- Агуулагч чулуулгын физик-механик шинж чанарын өөрчлөлт, тэдгээрийн тархалтын талбайнууд дахь онцлог;
6.3.3.14. Газар хөдлөлийн идэвхтэй нутагт хийсэн инженер-геологийн судалгааны техникийн тайланг 6.3.1.5 заалтад нийцүүлэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг тогтоож, тусгасан байвал зохино:
- хариуцлагын ердийн болон бага түвшиний объектуудад зориулж (газар хөдлөлийн ерөнхий мужлалын зургын дагуу) газар хөдлөлийн суурь баллын мэдээлэл;
- Хариуцлагын өндөрсгөсөн түвшний объектуудад зориулж (газар хөдлөлийн хүчин төгөлдөр байгаа 6 болон түүнээс баллтай), газар хөдлөлийн суурь баллыг тодотгосон үр дүн; хэрэв тогтоогдсон журмын дагуу батлагдсан бол тухайн ангиллын барилга байгууламжид нөлөөлж буй газар хөдлөлийн суурь эрчимшлийг тодорхойлохдоо газар хөдлөлийн ерөнхий мужлалд гол ач холбогдлыг өгч хийсэн нэмэлт судалгааны үр дүн;
- хууль, эрх зүйн зохих шаардлагуудад нийцүүлэн гүйцэтгэсэн газар хөдлөлийн бичил мужлалын ажлын үр дүн. Монгол улсын зохих хууль зүй, норм дүрмийн дагуу гүйцэтгэсэн байх;
- захиалагчийн даалгаварт тусгагдсан, төлөвлөж буй тодорхой объектод хэрэглэх газар хөдлөл тэсвэрлэлтийн тооцооны аргад нийцүүлсэн газар хөдлөлийн параметрүүд;
Газар хөдлөлийн бичил мужлалын зургад инженерийн судалгаа хийж байгаа агшин дахь газар хөдлөлийн баллыг газар хөдлөлийн бичил мужлалын зураг (схем)-д үзүүлэхийн зэрэгцээ, барилгажих объектуудын барих, ашиглах үед инженер-геологийн нөхцөл өөрчлөгдөх прогнозыг өгвөл зохино.
Газар хөдлөлийн идэвхтэй нутгуудад инженер-геологийн судалгаа явуулахдаа хагарлуудаар газар хөдлөлийн гаралтай шилжээс үүсэх, газар хөдлөлийн идэвхжилттэй уялдаатай шилжилтийн үйл явц идэвхжих, хөрс шингэн төст байдалд шилжих; мөн тэрчлэн эдгээр үзэгдлээс хамгаалах, зайлшгүй арга хэмжээг боловсруулахад хэрэгтэй тоон үзүүлэлтийг тооцсон байх ёстой.
6.4.Барилга байгууламжийг барих болон өөрчлөн шинэчлэхэд зориулсан инженер-геологийн судалгаа
6.4.1. Объектуудын барилгажих үеийн инженер-геологийн судалгаа нь төслийн баримт бичиг болон хөрс хуулалтын ажлын үр дүнг боловсруулахад ашигласан инженер-геологийн судалгааны үр дүнгийн тохирлыг үнэлэхэд зориулсан мэдээллийг гаргаж авах нөхцөлийг хангах ёстой.
Барилгажилтын үеийн инженер-геологийн судалгаа нь дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
- газрын ажлын явцын хяналт (барилгын буурийн нүх, ухаадсын инженер-геологийн бичлэг)
- геологийн орчныг бүрдүүлэгч бүрийн төлөв байдал, өөрчлөлтийн хяналт;
- шороон байгууламжийн буурийн бэлтгэл болон, ашиглагдаж буй шороон барилга материалын чанарын хяналт;
- ул хөрсөн бууринд барилгын машин механизмаас үзүүлж буй динамик ачааллын хяналт;
- геотехникийн мониторингийн бүрдэл бүхий ажлууд (СД 22.13330-д нийцүүлж тусгай даалгавраар гүйцэтгэнэ)
6.4.2. Барилгажилтын үеийн инженер-геологийн судалгаа хийлгэх даалгавар нь 4.15, 4.17 заалтад нийцэхээс гадна, нэмэлтээр дараах мэдээллүүдийг агуулсан байх ёстой: барилгын ажил гүйцэтгэх хугацаа, үе шат; хэрэглэсэн техник хэрэгсэл; барилгажилтын үе шат бүрд, дэс дараалсан чанарын хяналт хийх шаардлага, зорилт; барилгын ажлын технологи, төслийн шийдлийг өөрчлөх, тодотгох шуурхай шийдэл гаргахад зориулсан инженерийн судалгааны үр дүнг гардуулах журам;
Даалгаварт талбайн буурь бэлдэхэд зориулсан инженер-геологийн зүсэлт, зургууд, объектын ухаадсын гүнийг харуулсан ерөнхий төлөвлөгөө, гадаргын угаагдлын зураг, барилга угсралтын ажлын гүйцэтгэх хугацааны график г.м болно.
6.4.3. Онцолж үзвэл зохих даалгаварт туршилт-үйлдвэрлэлийн тусгай ажлыг гүйцэтгэх шаардлага тусгасан байж болно (тодорхой талбайнуудад ул хөрсний шинж чанарыг зохиомлоор сайжруулахын тулд угаагдлын байгууламжийн туршилтын фрагментад шинжилгээ хийх г.м).
6.4.4. Барилгажилтын объект нь инженер-геологийн судалгааны техникийн тайлан дараах зүйлсийг агуулсан байх ёстой:
- суурийн нүх (хүнхээл) далд хонгил (туннель), суваг шуудуу (траншей), барилгын бусад ухаадсыг судалсан материалууд;
- барилга байгууламжийн буурь суурь болон газар нутгийн инженерийн бэлтгэлийн чанарын хяналтын үр дүн;
- шороон байгууламжийг босгож байгаа буурийн бэлтгэл, ашиглаж буй ул хөрсний шороон материалын чанарын хяналтын мэдээлэл;
- техникийн мелиораци (силикатжуулалт, цементжүүлэлт, нягтруулалт г.м) хийсний дараах ул хөрсний шинж чанарын үзүүлэлтийн хяналтын үр дүн;
- газрын доорх усны, түүний дотор барилгын буурийн ухаадаст, ус доошлуулалтын өмнө ба дараах үеийн мэдээлэл;
- бетон болон металлд үзүүлэх идэмхий чанарыг тодорхойлсон газрын доорх усны химийн шинжилгээний үр дүн;
- барилга байгууламжийг барих явцад геологийн орчинтой харилцан үйлчлэлцэх хүрээн дэх ул хөрсний шинж чанар, төлөв байдлын өөрчлөлтийн мэдээлэл;
- газар нутгийг аж ахуйн хувьд эзэмшсэнтэй холбоотой геологи, инженер-геологийн үйл явц үүссэн, инженер-геологийн нөхцөлийн өөрчлөлтийн суурин ажиглалтын үр дүн;
- барилгын суурийн нүх (хүнхээл)-д хөрсний ус түрж орсноос ул хөрс сийрэгжих, барилгын буурийн ухаадаст ул хөрсний өгөрших үйл явцыг тусгайлан ажигласан талаарх материалууд;
- төсөлд авч хэрэглэсэн инженер-геологийн нөхцөл бодит байдалтай нийцэж байгаа эсэхийн ерөнхий үнэлгээ;
- өмнө хийсэн прогноз инженер-геологийн нөхцөлийн бодит өөрчлөлттэй хэр зэрэг нийцэж байгаа тухай мэдээлэл; геологи, инженер-геологийн аюулт үйл явцын прогнозын тодотгол;
- барилгажилтын ажлын явцад илэрсэн зөрчлийг арилгах, төслийн шийдэл, түүний дотор барилга байгууламжийн инженерийн хамгаалалтын арга хэмжээний талаар тодотгол хийж, шинэчилсэн шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
Техникийн тайлангийн бичиглэл ба зургын хавсралт, үзлэг шинжилгээ, ажиглалт, ажлын тусгай төрлүүдийн үр дүнг оруулсан байвал зохино.
Инженер-геологийн судалгааны явцад барилгын ажлын технологи, төслийн шийдлийг тодотгох, өөрчлөх шуурхай арга хэмжээ авахад зориулж хийсэн ажлын урьдчилсан үр дүнг захиалагчид өгч болно.
6.4.5. Барилга байгууламжийг өөрчлөн шинэчлэхэд зориулсан инженер-геологийн судалгаа нь өөрчлөн шинэчлэх, түүний дотор барилга объектын инженерийн хамгаалалтын төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан мэдээ, материалаар хангах ёстой.
6.4.6. Барилга байгууламжийн өөрчлөн шинэчлэлтэд зориулсан инженер-геологийн судалгааны даалгавар нь 4.15-4.17-д нийцэхээс гадна, нэмэлтээр дараах зүйлсийг агуулсан байвал зохино:
- барилга байгууламжийн өөрчлөн шинэчлэлтийн (давхар нэмэх, өргөтгөх, суурь хүчитгэх, барилгын даацын элемент хүчитгэх г.м) тухай мэдээлэл;
- сууринд одоо байгаа ачаалал, цаашид ачааллыг нэмж хүчитгэх тухай мэдээлэл;
- суурийн төрөл, түүний үзүүлэлтүүд (хэмжээ, суулгасан гүн)-ийг зааж, цаашид хүчитгэх талаарх мэдээлэл;
- суурь дээрх түр ба тогтмол даралтыг нэмэгдүүлж, барилга байгууламжийн өөрчлөн шинэчлэлт хийх боломжийн үнэлгээнд зориулсан ул хөрсний шинж чанарын үр дүнд;
- ойр орчмын барилга байгууламжийн хэв гажилтын ажиглалтанд;
- хэв гажилтын цаашдын ихсэлтээс урьдчилан сэргийлэх, мөн тэрчлэн барилга (байгууламж)-ын ердийн ашиглалтын нөхцөлийг сэргээх арга хэмжээнд зориулан хэв гажилтын шалтгааныг тогтооход;
- удаан хугацааны хадгалалтын дараа барилга байгууламжийг гүйцээж барих боломж, нөхцөл; буурийн ул хөрсний төлөв байдлыг тодорхойлоход;
- байгаа объектуудад залгаа байрлалтай барилгын нийлэх уулзварын байдал, тэдгээрийн тогтворжилтыг хангахад зориулсан арга хэмжээ боловсруулахад тавигдах шаардлагууд тус тус дурдагдсан байна.
Даалгаварт тухайн барилга байгууламжийг барьсан үеийн газар хөдлөлийн норматив (суурь) балл, мөн тэрчлэн одоогийн норматив баллыг дурдсан байна.
6.4.7. Барилга байгууламжийн өөрчлөн шинэчлэлд зориулсан инженер-геологийн судалгааны техникийн тайлан 6.3.2.5 заалтад нийцэхээс гадна, дараах зүйлсийг нэмж агуулсан байх ёстой:
- барилга байгууламжийн ашиглалтын хугацаан дахь инженер-геологийн нөхцөл ( барилга байгууламжийн буурь, түүний нөлөөллийн хүрээн дэх ул хөрснүүдийн чанар байдлын өөрчлөлтийг оруулаад); гидрогеологийн нөхцөл; геологи, инженер-геологийн үйл явцын өөрчлөлтүүд;
- инженер-геологийн нөхцөлийн өөрчлөлтийн тодотгосон прогноз;
- инженерийн хамгаалалтын арга хэмжээг боловсруулах шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
6.4.8. Объектын зураг төсөл, барилгажилтын үеийн газар хөдлөлийн норматив балл өөрчлөгдсөн бол одоогийн нөхцөлд тохирсон шинэ балл тогтоох зорилгоор сейсмологийн болон сейсмотектоникийн судалгаа явуулна. Эдгээр судалгааны үр дүнг 6.3.3.14 заалтын дагуу гүйцэтгэсэн техникийн тайланд тусгасан байвал зохино.
6.5. ИНЖЕНЕР-ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГАА
6.5.1. Барилгажилтад зориулсан инженер-геотехникийн судалгаанд газар доорх байгууламж байршуулах орчин, барилга байгууламжийн буурийн ул хөрс, ул хөрсний массивын шинж чанарыг судлах; мөн тэрчлэн уулын хажуу ба хиймэл ташлуур, байгалийн болон антропоген ул хөрсний тогтворжилтыг үнэлэх ажлууд орно.
6.5.2. Инженер-геотехникийн судалгааны бүрэлдэхүүнд дараах төрлийн ажлууд багтана:
- буурь суурийн тооцооны тодорхой схем сонгох үзүүлэлтүүдийг тодорхойлоход зориулан уулын малталт явуулж, дээжлэлт хийн, ул хөрсний механик шинж чанарыг лабораторид шинжлэх;
- ул хөрсний бат бэх, хэв гажилтын стандарт үзүүлэлтүүдийг тодорхойлох хээрийн туршилтууд (штамп, шилжээс, прессиометр, зүсэлт (срез) г.м);
- статик, динамик, өрөмдлөгийн зондчиллоор ул хөрсний стандарт механик үзүүлэлтийг тодорхойлох;
- загварын ба жинхэнэ баганан суурийн туршилт;
- барилга байгууламж, геологийн орчны харилцан үйлчлэлийн физик ба математик загварчлал;
- барилга байгууламжийн буурь суурь ба хийц бүтээцийн тооцооллын стандарт бус, түүний дотор шугаман биш аргаар, тусдаа програмаар ул хөрсний үзүүлэлтийг тусгайлан судлах;
- барьж буй барилга байгууламж болон тэдгээрийн хөрш зэргэлдээ талбайн геотехникийн хяналт.
6.5.3. Дараах тохиолдлуудад инженер-геотехникийн судалгааг тусад нь, эсвэл инженер-геологийн судалгаатай хамтруулан гүйцэтгэнэ:
- хариуцлагын өндөр түвшний болон хосгүй объектуудыг барих үед;
- газар доорх хэсэг нь 10 метрээс илүү гүнд байрлах объектуудыг барих үед;
- шигүү барилгажилттай хотын нөхцөлд баригдаж байгаа объектуудад;
- геологийн болон инженер-геологийн аюулт үзэгдэл, үйл явцтай талбайд баригдаж байгаа барилгуудад.
6.5.4. Инженер-геотехникийн судалгаа дараах асуудлуудыг шийдэх бололцоо олгоно:
6.5.4.1. Төслийн өмнөх баримт бичиг боловсруулах үе шатанд, өмнөх жилүүдийн инженерийн судалгааны фондын материалуудад үндэслэн, төлөвлөж буй барилгажилтын нөлөөллийн бүсийг урьдчилан тодорхойлох дараах төрлийн ажлыг хийнэ:
- гидрогеологийн нөхцөлийн өөрчлөлтийн (газрын доорх усны чанар, байрлалын гүн) бүс;
- гидрогеологийн нөхцөлийн прогноз ба суурийн нүхний (хүнхээл) хашлагын нөлөөллийн урьдчилсан төсөөллийг тооцсон хүчдэлт-хэв гажилтын төлөв байдлын өөрчлөлтийн бүс;
- барилгажих талбайн(газар хөдлөлийн бичил мужлал) тооцооны балл.
6.5.4.2. Төслийн баримт бичиг боловсруулах үе шатанд дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
- төлөвлөж буй барилгажилтын нөлөөллийн бүсэд орно гэж урьдчилан тооцогдсон барилга байгууламжид хяналтын судалгаа;
- орчин үеийн инженерийн судалгааны материалыг ашиглан барилгажих талбайн газар хөдлөлийн тооцооны баллыг тодотгоно;
- төслийн шатанд төлөвлөгдөж байгаа объектуудын нөлөөллийн бүсийг тодотгоно;
- ул хөрсийг динамик ачаалал дор, эсвэл усаар ханасан нөхцөлд лабораторийн туршилт;
- асгамал ул хөрсний физик-механик шинж чанарыг хээр болон лабораторийн нөхцөлд тодорхойлно;
- гидрогеологийн нөхцөлтэй уялдсан буурийн ул хөрсний даацат чанарын өөрчлөлтийн прогноз;
- барилга барих, ашиглах үеийн статик, динамик ачааллаас үүдсэн эргэн тойрны барилга байгууламж, барилгын суурийн нүхний хананы шилжилт, суултын тооцоо;
- уул толгодын хажуу; хиймэл ухаадас, асгаасны ташлуурын тогтворжилтын тооцоо;
- карстын цөмрөлт үүсч болзошгүй талбайд төлөвлөгдөж байгаа барилга байгууламжийн тогтворжилтын тооцоо;
- эргэн тойрны барилга байгууламжийн шилжилт, суултын геодезийн прогноз.
6.5.4.3. Барилга барих явцад дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
- хашлагын хийц бүтээц, эргэн тойрны барилга байгууламжийн шилжилтийг ажиглах геодезийн мониторинг;
- газрын доорх даацын хийцийн болон эргэн тойрны ул хөрс, буурийн хүчдэлт-хэв гажилтын төлөв байдлын мониторинг;
- барьж буй барилга болон ул хөрсөнд ирж байгаа динамик нөлөөллийг хэмжих мониторинг;
- мониторингийн мэдээлэлд үндэслэн хүчдэлт-хэв гажилтын төлөв байдлын шуурхай тооцоолол хийх.
6.5.4.4. Геотехникийн хяналт, туршилт судалгааны ажлуудад дараах зүйлс багтана:
1. Геотехникийн мониторинг:
- барьж байгаа болон өөрчлөн шинэчилж буй барилгын төлөв байдлын ажиглалт;
- буурийн болон түүний эргэн тойрны ул хөрсний өөрчлөлтийн хяналт;
- хийц бүтээцийн, түүний дотор тээврийн байгууламжийн объектууд дахь геотехникийн мониторингийн мэдээллээр илэрсэн ажиллагааны гажилтыг цагт нь илрүүлэх ажлыг зохион байгуулах;
- шинэ барилгажилтын нөлөөллийн бүсэд байгаа хуучин барилгуудын төлөв байдлын ажиглалт;
- гарч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах.
2. Шон суурийн туршилт:
- шон суурийн статик туршилт;
- шон суурийн динамик туршилт;
- шон суурийг тавих үед эргэн тойрны талбайн төлөв байдлын мониторинг;
- геофизикийн арга хэрэглэж, шон суурь суусан гүн ба нягтшилыг хянах.
3. Объектыг өөрчлөн шинэчлэх үед буурийн ул хөрс, суурийн хяналтын судалгааг дараах нөхцөлүүдэд хийнэ:
- барилга объектод давхар нэмэх;
- барилга дотор үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмж(тухайлбал нэмэлт динамик ачаалалтай) суурилуулах;
- объектын хийцийг хүчитгэх, өөрчлөн төлөвлөлтийн улмаас ачаалал нэмэгдэхэд.
4. Барилга объектуудын хэв гажилтын шалтгааныг тодорхойлохын тулд тэдгээрийн хийц бүтээц, суурь, буурийн хөрсний хяналтын үзлэг судалгаа хийх.
5. Геологийн аюулт үйл явцын (усанд авталт, хажуугийн болон идэгдлийн үйл явц, карст-суффозын үйл явц г.м) мониторинг
6.6. ӨНДӨР БАРИЛГЫН ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГААНЫ ОНЦЛОГ
6.6.1. Өндөр барилгын геотехникийн нарийвчилсан судалгааны үе шатанд судалгааны талбайн байршил дараах шаардлагыг хангаж байх ёстой.
1. Өндөр барилгын босоо хэвтээ чиглэл нь зоорийн давхрын бүтээц болон буурийн жигд байдлын үнэлгээний шаардлагыг хангах, шаардлагатай тохиолдолд мөн барилгын талбайн ерөнхий тогтвортой байдлын шинжилгээний шаардлагыг хангах ёстой.
2. Нэг болон олон блок бүхий өндөр барилгын барилгын суултын ялгаа нь барилгын нормын шаардлагыг хангаж / Holding layer Удерживающий слой/ ба доод давхрын өөрчлөлт хэлбэлзлийн нөхцөлийг тодорхойлно.
3. Барилгын талбайн төрөл ангиллын шаардлагыг хангаж, талбайн хөрсний давхаргын үе шатны зузаан ба хөрсний шинж чанарыг судлах цэгүүдийн байршлыг тогтооно.
4. Лёсс хөрс, хөөлттэй хөрс, шавар хөрс зэрэг онцлог бүтэцтэй хөрсний геотехникийн үнэлгээг гүйцэтгэхийн тулд хайгуулын цооног өрөмдөж судалгаа явуулна.
5. Газар доорх ус доошлуулах, ус шүүрүүлж зайлуулах зураг төслийг зохиохын тулд мэргэжлийн байгууллага гидрогеологийн судалгаа хийх ёстой.
6.6.2. Нарийвчилсан судалгааны үе шаттай судалгааны талбай дээр өндөр барилгын байгуулалтын схем, ачааллын тархалтын нөхцөлийг харгалзан дараах заалтуудыг баримтлан судалгааны цэгүүдийг сонгон явуулна.
1. Өндөр барилгын талбай нь тэгш өнцөгт хэлбэрийн байх үед 2 эгнээ, тэгш бус хэлбэртэй үед илүү түрж гарсан хэсгийн өнцгийн цэг болон дотогш орсон хэсгийн булангийн цэгт судалгааны цэгийг байрлуулна.
2. Өндөр барилгын давхрын тоо, ачаалал болон барилгын хэлбэрийн өөрчлөлт харьцангуй их хэсэгт судалгааны цэгүүдийг байрлуулах ёстой.
3. Судалгааны зэрэглэл нь А байх өндөр барилгад талбайн төв цэг дээр болон лифтний хонгил ба барилгын гол хэсгүүдэд нь судалгааны цэг байрлуулна.
4. Дан блок өндөр барилгын судалгааны цэгийн тоо нь судалгааны зэрэглэл А бол 5-аас багагүй, Б бол 4-өөс багагүй байна. Хяналтын судалгааны цэгийн тоо нь судалгааны цэгийн нийт тооны 1/3-с багагүй мөн 2-с багагүй байна.
5. Олон блок өндөр барилгын хувьд нэгдсэн тор хэлбэрээр судалгааны цэгүүдийг байрлуулна.
6.6.3. Өндөр барилгын судалгааны зэрэглэлийн дагуу судалгааны цэг хоорондын зай нь стандартын дагуу байна.
- Далд хоолой, усан сан, нуур, голын эрэг бүхий газар болон суваг, гуу жалгатай газар: Литологийн зөрүү нь илэрхий болон буурийн хөрс чулуулгийн гадаргуу өөрчлөлт хэлбэлзэл ихтэй газарт, ан цав хагаралтай гэх мэт газарт судалгааны цэг хоорондын зайг бага утгаар авах ёстой ба зохих хэмжээгээр нэмж болно.
- Гадаргад ойр карстын хөндийлж ихтэй газар нутагт геофизикийн хайгуулын ажлыг өрөмдлөгийн ажилтай хослуулан хийх ёстой. Гүехэн давхаргын газар хөдлөлийн судалгааны болон газар хөдлөлийн СТ эсвэл орон зайн цахилгаан соронзон СТ ашиглан хэмжиж, агуй болон газар доорх хөндийн идэвхжлийн зэрэг мөн эргэн тойрон холбогдсон хэсгүүдийг тодорхойлно. Өрөмдлөгийн цооног хоорондын зайг бага утгаар эсвэл зохих хэмжээгээр нягтралыг нэмэгдүүлж авна. Агуй болон газар доорх хөндийлжийн үүссэн газрууд ихтэй тохиолдолд шон суурийн доод талд үзүүрийн цэг хүрэх гүнтэй судалгааны цэг байрлуулна.
6.6.4. Өндөр барилгын нарийвчилсан судалгааны үе шатанд судалгааны өрөмдлөгийн цооногийн гүн дараах дүрэмд нийцэж байх ёстой.
- Хайгуулын цооногийн гүний хэмжээ буурь суурийн хэв гажилтын тооцооны гүнээс илүү байх ёстой.
- Хайгуулын цооногийн шахагдах үеийн зузааныг хайрцаг хэлбэрийн суурь болон сал хавтан хэлбэрийн суурийн хувьд хэв гажилтын гүнийг тооцох боломжгүй үед дараах аргаар тогтооно.
Энд: /7.1/
dc - хайгуулын цооногийн гүн /м/
d - хайрцаг хэлбэрийн суурь болон сал хэлбэрийн суурийн ухаасын гүн /м/
c - хөрсний шахагдалтай /агшилтын/ холбогдох туршилтын коэффициент, суурийн доорх буурийн үндсэн хөрсний давхарга хүснэгт-7.3-н утгыг авна.
β - Өндөр барилгын давхрын тоо болон суурийн улны даралтаас хамааруулан сонгох туршилтын коэфициент нь судалгааны зэрэглэлийн хувьд А зэрэглэлийн өндөр барилгад 1,1-ээр, В- зэрэглэлийн бол 1,0-ээр тус тус авна.
в- Хайрцаг хэлбэрийн суурь болон сал хэлбэрийн суурийн өргөн нь дугуй суурь эсвэл цагираг хэлбэрийн суурийн хувьд хамгийн их диаметрийг авна. Тодорхой хэлбэргүй болон ердийн бус хэлбэртэй суурийн хувьд талбайг квадратад шилжүүлж тооцно. Тэгш өнцөгт болон дугуй хэлбэрийн талбайг өргөн эсвэл диаметрээр тооцно. /м/
- Энгийн хэлбэрийн судалгааны малталтын гүн нь суурийн үндсэн ачаа хүлээн авах давхаргын гүнээс их байх ёстой ба хайрцаг хэлбэрийн суурь болон сал хавтан хэлбэрийн суурийн хувьд дараах /4.1.2/ хэсэг дэх заалтын дагуу /7.2/-р томьёогоор тооцож тогтооно.
dg=d+αgβ b /7.2/
Үүнд: dg – энгийн хэлбэрийн судалгааны малталтын гүн (м);
αg- хөрсний шахагдлын /агшилтын/холбогдох туршилтын коэффициент, суурийн доорх хэсгийн буурийн үндсэн хөрсний төрлөөс хамааруулан хүснэгт 4.1.4 –т заасны дагуу авна. Хүснэгт 7.4 туршилтын коэфициент αc, αg утга
Хүснэгт 7.4
Хөрсний төрөл Ялгаа |
Хайрган хөрс |
Элсэн хөрс |
Тоосорхог хөрс (Silt) |
Холбоослог шаварлаг хөрс |
Усаар ханасан ул хөрс |
αc |
0,5-0,7 |
0,7-0,9 |
0,9-1,2 |
1,0-1,5 |
2,0 |
αg |
0,3-0,4 |
0,4-0,5 |
0,5-0,7 |
0,6-0,9 |
1,0 |
Жич: хүснэгт дэх утга нь нэг ижил төрлийн хөрсний хувьд, геологийн насжилт өндөр, нягт болон газар доорхи усны түвшин гүн бол бага утгаар авах ба эсрэгээрээ бол их утгаар авна. |
- Урьдчилан тогтоосон гүний хүрээнд харьцангуй тогтвортой зузаан нь 3 метрээс дээш хатуу хөрсөнд судалгаа хийх үед тухайн давхаргад тохирох гүнээр өрөмдөн судалгаа явуулна. Ингэснээр нэр болон ялгаа түүний шинж чанарыг тогтоох боломжтой. Жишээ нь урьдчилан тогтоосон гүн дотор зөөлөн сул хөрс тааралдсан тохиолдолд өрөмдлөгийн гүн ба тоог нэмэх хэрэгтэй.
- Өгөршсөн хадан хөрс ба гадаргад ойр карстын хөндийлж ихтэй газарт тухайн суурийн улан доорхи хөрсний зузаан нь буурийн хэв гажилтын тооцооны гүнээс бага үед, энгийн хэлбэрийн өрөмдлөгийн нүхний гүний хэмжээ нь өгөршсөн чулуулаг хэсэгт хүрсэн байна.
- Боржин чулуулгийн хуримтлал ихтэй газар, хуримтлал ихтэй хөрс болон нийт өгөршсөн чулуулгийн тархалтын гүнийг шалгаж тодруулна.
- Урьдчилан тогтоосон гүн дотор өгөршсөн чулуулаг тааралдсан тохиолдолд хяналтын өрөмдлөгийн нүхний гүн хүчтэй өгөршсөн чулуулгаас 3-5 метр илүү гүн байна. Судалгааны зэрэглэл нь А байх өндөр барилгын хувьд их утгаар, Б бол бага утгаар нь авна. Энгийн хэлбэрийн өрөмдлөгийн нүхний ёроол өгөршсөн чулуулгийн орой хэсэгт хүрэхэд болно.
- Хөрсний эвдрэлтэй, хөөлттэй болон элсэрхэг хөрс газар хөдлөлтийн үед хөрсний шингэрэлийн зэргийг үнэлж, талбайн давхаргуудын зузааныг тогтооно. Хөрсний усны нэвчилтийн зэргээр өрөмдлөгийн нүхний гүнийг тодорхойлох ба холбогдох норм дүрмийн шаардлагын дагуу тогтооно.
- Хагарал эвдрэл ихтэй, гуу жалга ан цав ихтэй зэрэг геологийн төвөгшилтэй бүтэцтэй газар болон хэвгий налуу газар дээр барих өндөр барилгын хувьд барилгын их биеийн тогтвортой байдлын шалгах тооцоо хийх шаардлагатай тохиолдолд, хяналтын судалгааны малталтын гүн нь дүгнэлт болон хяналтын шалгах тооцооны шаардлагыг хангаж байх ёстой.
6.6.5. Хөрсний байгалийн хэв шинжийг хөндөхгүйгээр дээж авах болон газар дээрх туршилтын судалгааны цэгийн тоо нь нийт судалгааны цэгийн нийт тооны 2/3-аас бага байж болохгүй. Судалгааны зэрэглэл А байх өндөр барилгын тоо 4 блокоос багагүй байна.
6.6.6. Хөрсний байгалийн хэв шинжийг хөндөхгүйгээр дээж авах болон газар дээрх туршилт.
Үүнд : а). Газрын гадаргуу дээрхи; б).Барилгын талбай дээрхи буюу хээрийн туршилт хоорондын зай суурийн улнаас доош 1,0 дахин, суурийн өргөн дотор 1-2 метр байна. Цаашид хөрсний үеийн бүтцээс хамааруулан алгаслалыг нэмнэ.
6.6.7. Хөрс, чулуулгийн дээж авах болон газар дээрх туршилтыг хийхдээ дараах дүрмийг баримтлана.
- Өндөр барилгын блок тус бүрийн үндсэн хөрсний давхаргаас хөрсний байгалийн хэв шинжийг хөндөхгүйгээр дээж авах тоо болон газар дээрхи туршилт хийх тоо 6 -гаас багагүй байна.
- Буурийн үндсэн ачаалал хүлээн авах давхарга доторх зузаан нь 0,5м-ээс их хавчуурга үе эсвэл линз хэсэг орсон хөрсийг үл хөндөх аргаар дээж авах ба газар дээрх туршилт заавал хийгдэнэ.
- Хөрсний үе давхаргуудын шинж чанар жигд бус үед хөрсний дээжийн тоо болон газар дээрх туршилтын тоог нэмэгдүүлж авах ёстой.
- Чулуулгаас авах дээжний тоо нь давхарга бүрээс 6 /хэсэг/-ээс багагүй байна.
- Зоорийн давхрын хажуу ханыг тооцохдоо, суурийн ухаасын хажуу налуугийн хөрсний даралтанд тооцох ба тээглүүрт татуурган бэхэлгээ /анкер/ төлөвлөсөн тохиолдолд шилжисхийлтийн эсэргүүцлийн (shear strength) бат бэхийг туршилтаар шалгана. Тогтоосон байх шаардлагатай үндсэн хөрсний үе давхарга бүрээс 6 хэсгээс багагүй хөрсний бүтцийг эвдэлгүйгээр үл хөндөх аргаар дээж авна.
6.6.8. Судалгааны зэрэглэл А байх өндөр барилга, мөн барилгажилтын туршлага дутмаг, судалгааны түвшин харьцангуй бага газар нутгийн хувьд ачааллын туршилт хийж байгалийн буурь хөрснийх нь даах чадварын онцгой утга болон хэв гажилтын коэффициентийг тогтооно.
- Судалгааны талбайд хөрсний физик механик шинж чанарын үзүүлэлтүүдийг тогтоохын хамт судалгааны дараах үзүүлэлтүүдийг тодорхойлно.
- Цэгүүдэд SPT (Standart Penetration test) болон прессиометрийн туршилтуудыг холбогдох стандартуудын дагуу явуулна.
- Хадан ба өгөршсөн хадан хөрс илэрсэн цэгүүдэд чулуулгийн дээж авч өгөршлийн зэрэг тодорхойлох ёстой.
- Хадан хөрсний нэг тэнхлэгийн дагуух шахалтын бат бэхийг лабораторийн нөхцөлд холбогдох стандартын дагуу тогтооно.
- Хадан хөрсний давхарга дахь өгөршлийн бүсийн хэмжээ болон ан цавшлын үзүүлэлтүүдийг тогтоосон байх шаардлагатай.
7.ИНЖЕНЕР-СЕЙСМОЛОГИЙН СУДАЛГАА
7.1. Инженер-сейсмологийн судалгааны ажил нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хот тосгон байгуулах,томоохон үйлдвэрийн барилга байгууламж (уул уурхай, усан болон атомын цахилгаан станц г.м) барихад тухайн газар хөдлөлийн голомтын механизм, идэвхитэй хагарлын байрлал, түүний деформацийн байрлал болон инженер-геологи, гидрогеологи, геоморфологийн нөхцөл, төрөл бүрийн хөрсний сейсмик шинж чанарыг иж бүрэн судлах мэдээллийг бүрдүүлж, барилга, хот байгуулалтыг төлөвлөхөд газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг зохиоход оршино.
7.2. Инженер-сейсмологийн судалгаагаар дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
- тухайн талбайд сейсмолог, сейсмогеологи, инженер геологи, гидрогеологи геоморфологийн чиглэлээр урьд өмнө хийсэн фондын материал, судалгааны үр дүнг цуглуулж дүн шинжилгээ хийх;
- хүчтэй газар хөдлөлийн бүсэд агаар, сансрын зургийн тайлал хийх;
- нүүдлийн станц байрлуулах газар сонгох, геофизикийн судалгааны ажлын хэмжээг тогтоох маршрутын ажиглалт хийх;
- нүүдлийн станцаар газар хөдлөлт, тэсэлгээ, микросейсмийн хэмжилт хийх;
- сейсмологийн хэмжилт судалгаа хийх;
- геофизик(сейсмо, цахилгаан хайгуул) –ийн хэмжилт хийх;
- газрын гадаргууд үүсэн хагарлын урт, босоо хэвтээ шилжилтийг хэмжих;
- эвдэрлийн төрлийг тодорхойлох хээрийн хэмжилт хийх;
- чулуулгийн физик, механик шинж чанар, насыг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийх;
- хэмжилтийн ажлын материалын боловсруулалт хийх;
- инженер сейсмологийн нөхцөлийн өөрчлөлтийг прогнозлох;
- газар хөдлөлтийн аюулын түвшингийн үнэлгээ түүний эрсдлийг тооцох;
- судалгааны тайлан бичих бичил мужлалын зураг зохиох;
Тухайн бүс нутгийн сейсмшил, барилгын талбайн инженер-геологийн хүндрэлтэй нөхцөл, барилгын өндөр, хариуцлагын түвшинээс хамаарч шаардлагатай гэж үзсэн зарим нэгэн нэмэлт ажлыг захиалагч санал болгон гүйцэтгүүлж болно.
7.3. Инженер-сейсмологийн судалгааны ажлын үр дүнгээр бичих тайлан нь дараах бүлэг, мэдээнээс бүрдэнэ.
Оршил: Инженер-сейсмологийн судалгааны зорилго, судалгаа хийх үндэслэл, судалгаа явуулах бүс нутаг буюу тайлан байрлал, байгаль орчины орчины нөхцөл, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, хугацаа, арга зүй, судалгаа шинжилгээ хийсэн байгууллага, хүмүүсийн бүрэлдэхүүн, нэмэлт ажил гүйцэтгэх ба эсвэл захиалагчийн ажлаас татгалзах бол тэдгээрийн үндэслэл.
Байгаль орчины нөхцөл: Тухайн бүс нутгийн цаг уур, рельеф, ургамлын бүрхүүл, өнгөн хөрсний бүтэц, геоморфологи, гидрологи, техноген ачаалал болон эдгээр үзүүлэлт хот байгуулалт улмаар барилга байгууламжид үзүүлэх нөлөөллийн эерэг, сөрөг талуудыг тодорхойлсон мэдээлэл.
Судлагдсан байдал: Инженер-сейсмологийн судалгаа хийх нутаг дэвсгэрт урьд өмнө хийсэн инженер-сейсмологийн судалгааны ажлын зориулалт, цар хүрээ, гүйцэтгэсэн байгууллага, хугацаа, үндсэн дүгнэлт, цаашид хийх судалгаанд ашиглах боломжийн тодорхойлолт;
Сейсмотектоникийн нөхцөл: Чулуулгийн гарал үүсэл, тогтоц, бүтэц, газрын гадаргууд хүчтэй газар хөдлөлөөр үүссэн хагарлуудын дүр төрх хэмжээ, нас, тектоникийн идэвхитэй хагарлын дагуу хуримтлагдсан деформацийн тоон үзүүлэлт, газар хөдлөлтийн статистик судалгааны шүтэлцээгээр хагарлын дагуу болох газар хөдлөлтийн үнэлгээ.
Сейсмшил: Судалгааны талбайд Монголын газар хөдлөлт бүртгэх станцын мэдээний сангаар тогтоосон газар хөдлөлтийн төвийн бөөгнөрөл, жилд болох газар хөдлөлтийн тоо болон хүчтэй газар хөдлөлт давтагдах магадлал, газар хөдлөлтөөс үүсэн спектрүүд, уг газар хөдлөлтийн төвийн зай, хүч(M0 10), голомтын механизмын онцлог, замхралтын коэффицент эдгээрийн геодинамкийн үзэгдэл, үйл явцтай уялдах шүтэлцээ.
Хөрсний сейсмик шинж чанар: Төрөл бүрийн хөрсний бүтэц, төлөв байдал түүгээр тархах сейсмик долгионы хурдны утгууд, эзэлхүүний нягт, сүвэрхэг чанар, чийгшилтийн үзүүлэлт, сейсмик долгионы хурдаар тогтоосон хөрсний үе давхарга, усны түвшний загвар, сэвсгэр хурдасны литологи, этолан хөрсний гарал үүсэл, физик механик шинж чанар, сейсмик долгионы дамжуулах чадварыг тодорхойлж хийсэн сонголт, хөрсний хэлбэлзлийн зонхилох үеүд, тэдгээрийн өөрчлөгдөх шинж чанар, барилгын талбайд сейсмик долгионы өөрчлөгдөх хөрсний үндсэн нөхцөлийн тодорхойлолт янз бүрийн азимутаас орж ирэх хол ойрын болон сул, хүчтэй газар хөдлөлөөр үүсч сейсмик , сейсмиз долгион тархах хөрсний тогтоцын тоон загвар, болзошгүй хүчтэй газар хөдлөлийн акселеграмм, хурдатгалын хамгийн их спектр, хурдатгалын хамгийн их утгад тооцоолсон спектрийн онолын баримтууд.
Газар хөдлөлийн бичил мужлалын зураг: Хот суурин барилгын талбайд нөлөөлөх газар хөдлөлийн бичлэг, сейсмк долгионы замхралт идэвхитэй хагарлын өгөгдөхүүнүүд, хөрсний сейсмик шинж чанар, орчны нөлөөг судалж гаргасан үр дүнгээр тухайн талбайд үйлчлэх магадлалтай газар хөдлөлтийн хамгийн их хурдатгалын өөрчлөлтийн үнэлгээгээр бүсчилсэн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг баллаар бүсчилсэн зохионо.
Дүгнэлт: Инженер-сейсмологийн судалгаагаар бүрдүүлсэн материалд хийсэн судалгааны товч үр дүн, түүний барилга, хот байгуулалтыг төлөвлөх, барилга байгууламжийг барих, авран хамгаалалтад хэрэглэх зөвлөмж, цаашид зайлшгүй шаардлагатай хийх инженер сейсмологийн судалгаа, шинжилгээний талаархи тодотгол.
Ишлэл хийсэн бүтээлийн жагсаалт: Тайланг бичихэд ишлэл хийсэн ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, фондын материалын жагсаалт.
7.4. Тайланд орох судалгааны үр дүн болох график, зураг, хүснэгт:
- газар хөдлөлтийн төвийн зураг;
- хүчтэй газар хөдлөлтийн бүсийн идэвхитэй хагарлуудын тайлал зургууд;
- талбайд геофизикийн хэмжилт хийсэн, газар хөдлөлтийн станц газар ажиллуулсан байрлалын зураг;
- зонхилох хөрсний инженерийн зүсэлтүүд;
- сейсмик долгионы хурдны тархалтаар нутаг дэвсгэр, талбайн хөрсний нөхцөлийг талбай болон гүнээр тогтоосон бүдүүвч зураг;
- акселеграммууд, хурдатгалын спектр, аналоги болон синтетик сейсмограммууд;
- этолан болон дэвсгэр хөрсний инженер геологийн зүсэлт, нөхцөлийн болон бүсчлэлийн зураг;
- багажын хэмжилтээр гарсан тоон үзүүлэлтийн хүснэгт, хамаарал, шүтэлцээний графикууд;
- газар хөдлөлтийн бичил мужлалын зураг тус тус байна.
7.5. Инженер-сейсмологийн судалгааны ажлыг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвөөс зөвшөөрсөн дотоод гадаадын мэргэжлийн эрх бүхий байгууллага энэ дүрмийн холбогдох заалтын дагуу гүйцэтгэнэ.
7.6. Инженер-сейсмологийн судалгааны тайлан, газар хөдлөлийн бичил мужлалын зургийг дотоод гадаадын экспертийн дүгнэлт гаргуулан, гүйцэтгэгч захиалагч байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан Одон орон, геофизикийн судалгааны төв, Барилгын салбарын Шинжлэх ухаан, техник эдийн засгийн зөвлөлийн хамтарсан хурлаар батална.
7.7. Инженер сейсмологийн судалгааны үр дүнд зохиосон Газар хөдлөлийн бичил мужлалын зургийг Төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулж, мөрдөх шийдвэр гарснаар зураг төслийн норматив баримт бичиг болно.
8. ИНЖЕНЕР-УС ЦАГ УУРЫН СУДАЛГАА
8.1. Ерөнхий шаардлагууд
8.1.1. Инженер-ус,цаг уурын судалгааг бүс нутгийн мужлал(дүүрэгчлэл), нутаг дэвсгэрийн төлөвлөлт; барилга байгууламжийг барих,өргөтгөн шинэчлэх барилга архитектурын төслийн баримт бичгийг бэлтгэхэд шаардлагатай бөгөөд хүрэлцээтэй материал гаргаж өгөхийн тулд төлөвлөж байгаа барилгажилтын нутаг дэвсгэр ба эсвэл усан хилийн ус цаг уурын нөхцөлийг иж бүрэн тогтоох зорилготой гүйцэтгэдэг.
8.1.2. Инженер-ус, цаг уурын судалгаагаар дараах ажлуудыг гүйцэтгэнэ: ус зүйн горим(гол мөрөн, нуур, усан сан, намаг, голын адгийн садраа, түр зуурын урсацуудын); уур амьсгалын нөхцөл ба ус, цаг уурын тусдаа үзүүлэлтүүд; инженер-ус, цаг уурын аюулт үзэгдэл, үйл явцууд; техноген хүчин зүйлсийн нөлөөллөөр уур амьсгал, ус зүйн нөхцөлүүд, эсвэл тэдгээрийн тусдаа үзүүлэлтүүдийн өөрчлөлт;
8.1.3. Инженер-ус цаг уурын судалгаагаар дараах зорилтуудыг шийдвэрлэнэ:
- ус хамгаалалт, иж бүрэн ашиглалтын схем; усан объектыг усан хангамж, ариун цэвэр, ариутгах татуурга, тээвэр, эрчим хүч, усалгаа, спортын болон ахуй соёлын зорилгоор эх үүсвэр болгон ашиглах үндэслэл;
- онцгой ашиглалтын нөхцөлтэй(усанд автдаг болон ус хамгаалалтын бүс), эсвэл ус, цаг уурын аюулт үзэгдэл, үйл явц үүсэх эрсдэлтэй нутаг дэвсгэрүүдийн хил заагийг ялгах;
- нутаг дэвсгэрийг хэсэгчлэн, эсвэл бүгдийг нь хатаах гадаргын урсацыг зохион байгуулах арга хэмжээ авах ажлын үндэслэл;
- барилгажилтын талбай (чиг зурвас) байршил сонгох, тэдгээрийг инженер-ус цаг уурын таагүй нөлөөллөөс хамгаалах үндэслэл;
- барилга байгууламж,тэдгээрийн үндсэн хэмжээсүүд, барилгажилтын зохион байгуулалтын сонголт;
- барилга(байгууламж)-ын ашиглалтын нөхцөл;
- байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах, нутаг дэвсгэрийн уур амьсгал, ус зүйн горим барилгажилтын объектуудад нөлөөлөх үнэлгээ.
8.1.4. Дараах тохиолдолд инженер-ус, цаг уурын судалгааг инженер-геологийн болон инженер-геодезийн судалгаатай нэгэн зэрэг явуулна:
- усан хангамжид зориулсан газрын доорх усны эрэл, хайгуул;
- газрын доорх болон хөрсний усны түвшин дээшилж, нутаг дэвсгэр, түүний дотор барилга байгууламж усанд автах үйл явц, усны химийн бүрэлдэхүүний өөрчлөлтийн судалгаа;
- голын татам, голдрилын эвдрэлийн судалгаа, прогноз;
- нуур, усан сангийн эвдрэл өөрчлөлтийн судалгаа, прогноз;
- цэвдгийн үзэгдэл үйл явц, карст болон бусад төрлийн хөндийлжүүд, уруйн үер г.м байгалийн бусад аюулт үзэгдлийн судалгаа.
Экологийн хувьд халтай барилга(байгууламж)-ын хот байгуулалтын баримт бичиг, зураг төслийн шийдэлд зориулсан ус цаг уурын үндэслэлийг гаргахдаа, инженер-экологийн судалгаатай хамтран ажиллана.
8.1.5. Инженер-ус цаг уурын судалгаанд дараах ажлын төрлүүд багтана:
- тухайн нутаг дэвсгэрийн ус цаг уурын болон зураг зүйн судалгааны мэдээллийг цуглуулж, нэгтгэн боловсруулах;
- нутаг дэвсгэр(дүүрэг, хэсэг, талбай, чиг зурвас)-ийн урьдчилсан тойм судалгаа;
- судалж буй усан объектууд дахь гидроморфологи, морфометрийн ажлууд;
- нутаг дэвсгэрийн ус цаг уурын горимын үзүүлэлтийн ажиглалт;
- мөсний судалгаа;
- ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явцын судалгаа;
- судалгааны хэсэгт гүний олшруулсан хэмжилт хийсэн голдрилын зураглал(даалгаварт заасан бол энэ ажлыг инженер-геодезийн судалгаагаар гүйцэтгэж болно);
- гадаргын ус, ёроолын хурдасны дээжлэлт ба лабораторийн шинжилгээ;
- ус зүйн ба, эсвэл цаг уурын үзүүлэлтийг тодорхойлж боловсруулсан суурин ажил;
- техникийн тайлан зохиох.
Даалгаварт шаардсан бол усны булингарын дээж авах, хөвмөл хагшаасны зардлын хэмжилт гэх мэт үндсэн ажлын төрөлд ороогүй бусад ажлыг гүйцэтгэж болно.
Шугаман байгууламжийн төлөвлөж буй чиг зурвасын ажлын хэмжээ, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах зүйлсийг тооцож оруулна:
- чиг зурвасын усан объект руу хандсан чиглэл;
- чиг зурвасын хөндлөн гарч байгаа усан объектууд, үерийн жалга, судагны тоо;
- усан объектуудын гидроморфологийн үзүүлэлтийн онцлогууд ба хөндлөн гарахад үүсэх төвөгшлийн зэрэг.
8.1.6. Ус зүй, цаг уурын ажлын тусдаа төрлүүдийг гүйцэтгэх шаардлага, тэдгээрийн бүрдэл, хэмжээг барилга(байгууламж)-ын төрөл, зориулалт, тэдгээрийн хариуцлагын төвшин, судалгааны үе шат, хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл, мөн тэрчлэн тухайн нутаг дэвсгэрийн ус зүй, уур амьсгалын төвөгшил, судлагдсан байдал зэргээс хамааруулж даалгаврын үндсэн дээр хөтөлбөрт оруулбал зохино.
8.1.7. Инженер-ус цаг уурын судалгааны үед үндсэн ажлын бүрэлдэхүүнд ороогүй боловч, хавсралт А-д нийцүүлэн нэмэлт, тусгай ажлыг (үйлчилгээ) гүйцэтгэж болно. Заагдсан ажил(үйлчилгээ) нь тусгай гэрээгээр, эсвэл тэдгээрийг гүйцэтгэх шаардлагыг Захиалагчид тавьж даалгаварт оруулж болно.
8.1.8. Инженер-ус цаг уурын судалгааг нэмж хийлгүйгээр өмнөх жилүүдийн судалгаа, ажиглалтын болон мэдээллийн сангийн материал ашиглах боломжийг усан объектуудын ус зүйн горим(түүний дотор голдрил, татамын хэв гажилтын горим)-д гарсан өөрчлөлтүүд; уур амьсгалын нөхцөл, техноген нөлөөллийг тооцон тодорхойлно. Эдгээр өөрчлөлтүүдийг инженерийн судалгаа хийх хөтөлбөр бүрэн боловсруулагдахаас өмнө судлах гэж байгаа нутгийн урьдчилсан тойм судалгаа хийж тогтооно.
Усны горим судлах үед ашиглах гэж байгаа өмнөх судалгааны материалын хугацаа 2 жилээс, цаг уурын горимынх 5 жилээс хэтрээгүй байх ёстой.
Дээрх материалуудыг ашиглах боломжийн үнэлгээний үндсэн шалгуур нь зураг төсөлд ашиглагдах байгалийн аюулт үйл явцын(түүний дотор голдрил, татамын эвдрэлийн байдал) прогноз, ус цаг уурын тооцооны үзүүлэлтийн үнэн бодитой эсэхээр тодорхойлогдоно.
Улсын сүлжээний ус, цаг уурын станц, харуулуудын усны ажиглалтын мэдээг 2 жил тутамд, цаг уурын мэдээг 4 жил тутамд нэмэлт мэдээлэл аваад, ажиглалтын материалыг хугацаа харгалзахгүй хэрэглэж болно. Харин дээр заасан хугацаанд ус цаг уурын үзүүлэлтийн хэт савалгаатай утгууд гарсан бол, ийм гарсан хугацааны ажиглалтын материалыг бүрнээр нь гаргуулж авна.
8.1.9. Ус зүй болон цаг уурын хувьд судлагдаагүй буюу бага судлагдсан нутагт инженер-ус цаг уурын судалгаа явуулах тохиолдолд, судалгааны бүрэлдэхүүнд усан объектын горим болон цаг уурын элементүүдийн үзүүлэлтүүдэд ажиглалт хийх ажлыг тусгана. Нутаг дэвсгэрийн судлагдсан байдлын зэргийг тодорхойлох нөхцөлүүдийг Д хавсралтанд харуулав.
Ус зүйн хувьд хүрэлцээтэй судлагдсан нөхцөлд голын горимын ажиглалтыг дараах тохиолдлуудад хийнэ:
- барилга объектын байршлын нөхцөлд нөлөөлөх ус цаг уурын аюулт үйл явцыг(үерт авталт, уруй, голдрилын үйл явцууд, цасан нураг) судлахад;
- голын уртын хэмжээгээр тархаан хэрэглэж болохгүй ус зүйн горимын(мөсний нөхцөл, урсгалын хурд ба чиглэл) үзүүлэлтүүдийг нарийвчлан судлах үед.
8.1.10. Инженерийн судалгаан дахь усны горим, цаг уурын үзүүлэлтийн ажиглалтыг БОАЖЯамны газар, агентлагуудад боловсруулж баталсан нэгдмэл арга зүйгээр явуулбал зохино. Инженер-ус цаг уурын судалгааны үед БОАЖЯамны ажиглалтын станц, усны харуулуудын стандарт бүрдэлд ороогүй тусгай ажил, шинжилгээ хийхдээ мөн адил яам, агентлагийн норматив техникийн баримт бичгүүдэд нийцүүлсэн байвал зохино.
8.1.11. Инженер-ус цаг уурын судалгааны бүрэлдэхүүнд багтдаг цаг уурын үндсэн ажиглалтуудад агаарын даралт, температур, чийгшил; салхины хурд, чиглэл; хөрсний гадаргын төлөв байдал, түүний температур; хур тунадас; үүлшилт, манан будан зэрэг агаарын үзэгдлүүд; цасан бүрхэвч, мөстөлт зэрэг зүйлс орно.
8.1.12. Ус зүйн үндсэн ажиглалтын бүрдэлд дараах зүйлс орно:
- усны харуулууд дахь усны төвшний горимын ажиглалт;
- ус хэмжилтийн цэгүүдийн нивелирдлэг;
- голын голдрил, татмын гидравлик үзүүлэлтийн(усны гадаргын налуу, голдрил татмын овон товон) тодорхойлолт;
- судалж буй хэсэг дэх усны урсгалын хурд, чиглэлийн хэмжилт;
- сонгож авсан хөндлөн огтлол дахь усны зардлын хэмжилт;
- нуур, хиймэл усан сан, их мөрний судлагдаж байгаа хэсэг дэх давалгааны горимын ажиглалт;
- мөсний горимын ажиглалт.
8.1.13. Инженер-ус цаг уурын судалгааны үе шат, хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл; барилга байгууламжийн зориулалт, төрөл, тэдгээрийн хариуцлагын төвшин; мөн тэрчлэн төлөвлөж буй барилгажих нутаг газрын ус зүй, уур амьсгалын нөхцөлийн төвөгшил, тэдгээрийн судлагдсан байдал зэргээс хамаарч, цаг уур, ус зүйн үндсэн ажиглалтын бүрэлдэхүүн(7.1.11-7.1.12-т дурдсан)-ийг тодотгох, нэмэх үндэслэлийг гүйцэтгэгч хөтөлбөртөө оруулна.
8.1.14. Ажиглалтын үргэлжлэх хугацааг судалж байгаа үзүүлэлтийн төрлөөс хамааруулж, 8.1. хүснэгтэд нийцүүлэн тогтооно.
Тайлбар: Хэрэв захиалагч 8.1 хүснэгтэд зааснаас богино хугацаанд ажиглалт хийлгэхээр хязгаарлаж, гүйцэтгэгчид үүрэг болгосон бол цаашид гарах үр дагаврын хариуцлагыг өөрөө хариуцна. Энэ тохиолдолд хоёр талын зохих актыг бичиж, техникийн тайлангийн бичвэр хавсралтад оруулна.
8.1.15. Усан объектын мөсний горим судлах ажлын бүрэлдэхүүнд дараах зүйлс орно:
- мөсөн зайр гүйх, хөлдөх, мөс ханзрах, цөн түрэх огноонуудын тодорхойлолт бүхий тухайн нутгийн судлагдсан байдлын зураг зүй, ус цаг уурын материалуудыг цуглуулж нэгтгэсэн шинжилгээ;
Ус цаг уурын нөхцөлийн судлагдаж байгаа үзүүлэлтүүдэд ажиглалт хийх хугацаа
Хүснэгт 8.1
Ус цаг уурын нөхцөлийн судлагдаж буй үзүүлэлтийн төрлүүд |
Ажиглалт үргэлжлэх хамгийн бага хугацаа |
Хуурай газрын усан объектуудын ус зүйн горим(голын голдрилын үйл явц; нуур, усан сангийн эргийн идэгдэл) |
Ус зүйн горимын бүрэн эргэцийг багтааж жилийн турш |
Тухайн нутгийн ус цаг уурын горим |
Уур амьсгалын бүх улирлыг багтааж жилийн турш |
Ус зүй, цаг уурын улирлын ба онцгой үзүүлэлтүүд(усны урсац, түвшний; агаарын температур, хур тунадасны хамгийн их, бага утгууд; усан сангийн өвлийн горим) |
Үзүүлэлтийн горимын бүрэн эргэцийг; эсвэл тухайн үзүүлэлт илэрдэг улирлыг багтаасан хугацаа |
Ус цаг уурын аюултай үйл явцууд: |
|
- уруйн урсгал |
Бороо их орох, цас эрчимтэй хайлах үеүд |
- цасан нураг |
Тогтвортой цасан бүрхүүл үүссэн үеэс эхлээд цасан нураг явж дуусталх хугацаа |
- зайр, усанд мөс хуримтлагдах, эрэгт гарах; мөс гацах газруудыг тодорхойлох тойм судалгаа;
- төлөвлөж буй байгууламжид мөсний үзүүлэх нөлөөллийг тодорхойлохдоо, тухайн хэсгийн мөс хэмжилтийн зураглал хийж, мөсөн бүрхэвчийн(мөс, цасны зузаан) хэлбэр дүрсийн хэмжээсийг гаргана.
8.1.16. Эзэмшихээр төлөвлөж буй нутагт ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явцууд байж болзошгүй буюу байгаа тохиолдолд, инженер-ус цаг уурын судалгааны тайланд тэдгээрийн тодорхойлолт, цаашдын идэвхжил, өрнөлтийн прогноз, аюулт үйл явцын эсрэг хамгаалалтын арга хэмжээ зохион байгуулах төслийн шийдэл гаргахад хүрэлцээтэй мэдээллийг тусгасан байвал зохино. Мөн аюулт үйл явцуудын идэвхжил, өрнөлтийг ажиглах, ус цаг уурын мониторинг зохион байгуулах шийдэл гаргахад зориулсан зөвлөмж өгсөн байна.
8.1.17. Ус цаг уурын аюулт үйл явцыг судлахдаа уламжлалт аргуудыг(гидрометр, гидроморфометр, гидрологи, агаарын зураглал г.м) ашиглахын зэрэгцээ, лабораторийн загварчлалын арга, бодит объектууд дахь сорил-туршилтын ажлууд, норматив техникийн баримт бичгүүдэд заасан бусад аргуудыг хослуулан хэрэглэж болно.
8.1.18. Ус, цаг уурын аюулт үзэгдэл, үйл явцын тооцооны үзүүлэлтийг тодорхойлоход ашиглах тулгуур материалууд нь үзүүлэлтийг гаргаж авах аргын сонголтоос хамаарч, тооцооны тулгуур хэмжээсийн хүснэгтүүд, норматив техникийн баримт бичгээс авсан ишлэлүүд, лавлагаа, ажиглалтын үр дүнг агуулсан байвал зохино.
8.1.19. Инженер-ус цаг уурын судалгааны даалгавар 4.15-д заасан шаардлага дээр нэмэлтээр, байгууламжийн үндсэн хэмжээсийг сонгох, тэдгээрийг ашиглах үеийн ус цаг уурын нөхцөлийг тодорхойлох тооцооны үзүүлэлтүүд; ус цаг уурын тооцооны үзүүлэлтийн хангамж буюу эсвэл ус цаг уурын тооцооны үзүүлэлтийн хангамжид тавих шаардлагыг тогтоодог норматив баримт бичгийн ишлэлийн жагсаалтыг агуулсан байвал зохино.
8.1.20. Инженер-ус цаг уурын судалгааны хөтөлбөрт, 4.19-д заасан шаардлага дээр нэмэлтээр, ажил зохион байгуулах гүйцэтгэхэд шаардлагатай дараах мэдээллүүдийг агуулсан байна:
- судалгааны талбайн ус зүйн сүлжээ;
- ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явц илрэх боломж, усан объектуудын горимын үндсэн шинж;
- голын сав газар дахь аж ахуйн үйл ажиллагаа, усны нөөцийн ашиглалт;
- ус ажиглалтын харуулын материал болон өмнөх жилүүдийн судалгааны ажил байгаа эсэх, тавьсан зорилтын шийдэлд тэдгээрийг ашиглах боломжтой эсэх;
- хөндлөн огтлолын болон түр зуурын ажиглалтын цэгүүд байрлуулсан хэсгүүд;
- хээрийн ажлын зарим төрлүүдийг гүйцэтгэхэд байгалийн нөхцөл төвөгшилтэй эсэх;
- ус зүйн болон цаг уурын тооцооны үзүүлэлтийг тодорхойлоход хэрэглэх төлөвлөж буй аргууд.
8.1.21. Инженер-ус цаг уурын судалгааны үр дүнг 4.39-ийн шаардлагад нийцүүлэн техникийн тайлан хэлбэрээр бэлтгэнэ.
Техникийн тайлан үндсэндээ дараах мэдээлэл, хэсгүүдийг агуулна:
Оршил, 4.39-д нэмэлтээр: чиг зурвасыг томоохон усан объект гаталгахаар төлөвлөж байгаа арга, ус ашиглалтын тухай мэдээлэл;
Ус цаг уурын хувьд судлагдсан байдал: Өмнөө судалгааны материал болон суурин ажиглалтын мэдээлэл байгаа эсэх; тавигдсан зорилтыг шийдэхэд олон жилийн ажиглалтын байгаа материалыг ашиглах боломж; байгаа материалыг харгалзан ус зүй, цаг уурын судлагдсан байдлын зэргийг үнэлнэ.
Физик-газарзүйн товч тодорхойлолт: Геоморфологи, ус зүйн сүлжээ, усан объектуудын ашиглалт, түүний дотор одоо байгаа байгууламжуудийн төлөв байдал, тэдгээр нь осол, эвдрэлтэй эсэх, тэдгээрийн шалтгаан.
Ажлын арга, технологи(4.39-д нэмэлтээр): хээрийн ба суурин ажлын арга, түүний дотор тооцооны үзүүлэлт тодорхойлсон аргачлал, норматив баримт бичгүүд ашигласан бол гаргаж авсан аргууд; ажилд хэрэглэсэн стандарт бус аргууд, хэрэглэсэн стандарт бус төхөөрөмжийн хэмжээс, төрөл зүйл.
Инженер-ус цаг уурын ажлын үр дүн: хээр, лаборатори, суурин ажлын үр дүн, тэдгээрт хийсэн шинжилгээ, дүгнэлт; тооцоонд авч хэрэглэсэн тулгуур мэдээллүүд; доорх дэд хэсгүүдэд дурьдсан ажлуудын үр дүнг харгалзан төлөвлөж байгаа барилгажих нутгийн ус цаг уурын нөхцөлийн үнэлгээ тооцооллын үнэ зөвийн тодорхойлолт:
Уур амьсгалын тодорхойлолт: Ус цаг уурын шинжилгээний газрын харуул, цэгүүдийн олон жилийн ажиглалтыг үндэслэсэн уур амьсгалын нөхцөлийн үнэлгээ. Цаг уурын дараах үндсэн элементүүдийг хамгийн их, бага ба дундаж утгатай нь дурдана. Тухайлбал, агаарын чийгшил, температур; салхины хурд ба чиглэл; хур тундасны тоо хэмжээ; хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүн, цасан бүрхүүлийн зузаан.
Ус зүйн горимын тодорхойлолт:
- судалгааны ажлын усан объектыг хөндлөн гарах хэсгүүд дэх ажиглалт, эсвэл ижил төстэй харуул-цэгүүдийн олон жилийн ажиглалтын мэдээллээр усны горимын гачиг(бага), хэвийн, их устай үеүдийн түвшний горим;
- янз бүрийн усжилттай жилүүд дэх урсацын хуваарилалт; голын урсацын үүсэн бүрэлдэх нөхцөл;
- голдрилын хөндлөн огтлол, эсвэл голдрилын салаалсан хэсгүүд дэх усны горимын янз бүрийн үеүдийн урсацын талбайн хурдны үзүүлэлтийг хамруулсан хурдны горим;
- төлөвлөж буй барилгажилтын талбай, эсвэл ус хөндлөн гарах хэсгүүд дээр, голын дээш, дооших хамгийн ойрын усны харуулын ажиглалтын, эсвэл хайгуулын үр дүнгээрх мөсний горим. Гол хөлдөж, гэсэх, мөс түгжрэх, халиа үүсэх, эргээр мөсөн далан бий болох зэрэгт бичлэг хийнэ. Мөсөн бүрхэвчийн тоон үзүүлэлтийг дурьдаж өгнө.
- Олон жилийн ажиглалтын мэдээ болон хайгуулын ажлын үр дүнгээр, урсацын жилийн доторх хуваарилалтад шинжилгээ хийж тогтоосон ёроолын ба хөвмөл хагшаасны урсацын горим;
- Голын судлагдаж буй хэсгийн гидроморфологийн тодорхойлолт, голдрилын үйл явцын төрөл зүйлийн бичлэг, голдрилын ба татмын эвдрэлийн үнэлгээ, төлөвлөж буй объектод тэдгээрийн нөлөөлөх боломж зэргийг багтаасан голдрил ба татмын эвдрэлийн горим. Энд судлагдаж буй хэсэг дэх ёроолын хамгийн нам өндрийн улирлын хэлбэлзэл; ус зүйн горим, урсацын гидравлик үзүүлэлтээс хамаарч, голдрилын морфологи бүрдэл шилжих хурдны мэдээллийг дурдсан байх ёстой. Барилгажих хэсэгт зураг төслийн зохих үе шатанд тохирсон(хөндлөн огтлох шугам, талбайн байршил сонгох үе шатанд-чанарын прогноз; төслийн шийдэл боловсруулах үе шатанд-тоон прогноз) нарийвчлалтай, голдрил ба татмын эвдрэлийн прогноз; хамгийн их угаагдлын профиль хийсэн тулгуур мэдээллүүд, тэдгээрийн нарийвчлал, арга зүйн товч бичлэг хийсэн байна;
- янз бүрийн усжилттай жилүүд дэх улирлуудын усны химийн найрлагын тоон үзүүлэлтийн динамикийн мэдээлэл.
Ус цаг уурын аюултай үзэгдэл, үйл явцын(тэдгээрийг байгаа тохиолдолд) тордорхойлолт, үргэлжлэх хугацаа, давтамж, тархалтын хил хязгаар, тэдгээрийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй, төлөвлөж буй байгууламжийн талбай(чиг зурвас)-н хэсгүүдийг заасан байна. Төслийн шийдлийн үндэслэл болох тооцооны үзүүлэлтүүд ба аюултай үзэгдэл процесс, тэдгээрээс төлөвлөж буй объектод үзүүлэх аюулын зэргийн үнэлгээ бүхий прогнозыг дурдсан байх ёстой.
Ажил хүлээн авалт, чанарын хяналтын мэдээлэл:(4.39-ийн дагуу)
Дүгнэлт:(4.39-ийн дагуу)
Ашигласан баримт, материалууд: (4.39-ийн дагуу)
Техникийн тайлангийн хавсралтад бичвэр, хүснэгт, зурган баримт бичгүүдийг оруулсан байна.
Бичвэр хавсралтууд 4.39-д нийцэхээс гадна дараах зүйлсийг агуулсан байна:
- судалгааны үед хийсэн ба ижил төстэй харуулуудын ажиглалтын үр дүнгүүд;
- тооцоонд авсан тулгуур мэдээллүүд ба тооцооллын үр дүн;
- лабораторийн шинжилгээний үр дүн;
- гол, түр зуурын урсацын жалга судгийг хөндлөн огтолсон тооцооллын шулууны жагсаалт;
- цасан нурангын аюултай хэсгүүдийн бүртгэл;
- уруйн үерийн аюултай хэсгүүдийн бүртгэл;
- хээрийн хяналтын актууд;
- ажил хүлээж авсан актууд;
Зурган хэсэг дараах зүйлсийг агуулсан байна:
- төлөвлөж буй объект(усан объектыг гаталсан чиг зурвас г.м) болон судалсан нутгийн уур амьсгалын тодорхойлолт гаргаж, усны ба цаг уурын тооцоонд мэдээллийг нь ашигласан, улсын сүлжээний ус, цаг уурын ажиглалтын байнгын харуулуудын байршлын схем;
- ус цаг уурын хээрийн судалгаа хийсэн(усан объектыг гаталсан газрууд болон ажилласан талбай, зурвасын хэсгүүд) схем;
- усан объектыг гатлах хэсгүүд ба судалгааны талбайн гидролог-морфологийн(усны хэлбэрзүйн) схемүүд;
- гидрометрийн шулууны хөндлөн зүсэлтүүд;
- судалгааны хэсэг дэх голын дагуух зүсэлт;
- барилгажилтын талбай дахь усны төвшнөөс урсгалын дундаж хурд, усан огтлолын талбай, усны зардал хэрхэн хамаарч буйг харуулсан графикууд;
- судалгааны цэг болон тооцооны үзүүлэлт тогтоохын тулд мэдээллийг нь ашигласан ижил төстэй харуулуудын ус зүйн хэмжээсийн хамаарлын графикууд;
- усны онцгой шинжтэй төвшин, зардал, бусад тооцооны үзүүлэлтийн хангамжийн муруйнууд;
- усны гүн хэмжсэн материалаар, эсвэл татмын ирмэгийн хэмжээгээр хязгаарласан голдрилын зураглалаар хийсэн, голын голдрилын (голын салаа, татуургыг оролцуулаад)дэвсгэр зураг;
- бага устай, дунд зэргийн устай, усархаг жилүүдийн усны урсацын нэг маягийн гидрографууд;
- 30 м, түүнээс өргөн голдрилтой голуудад татмын элементүүд ба голдрилыг хамсруулсан дэвсгэр зураг;
- голдрилын эвдрэлийг тодорхойлоход ашигласан, 30 м болон түүнээс өргөн голдрилтой голын хамсруулсан хөндлөн зүсэлтүүд;
- гатлах шугаман дахь голын голдрилын хамгийн их угаагдлын профиль.
Усан сан, нуур, томоохон мөрөнгүүдэд салхин давалгааны тооцоонууд, гатлах хэсгүүдийн схем, дэвсгэр зургийг нэмж хавсаргана.
8.1.22. Техникийн тайлангийн хэсгүүдийн агуулга болон түүний хавсралтын бүрдэл нь тухайн тодорхой тохиолдол бүрт хот байгуулалтын үйл ажиллагааны (судалгааны) зохих үе шатанд тавигдсан зорилтуудыг шийдэхийн тулд хийсэн ажлуудын бүрдэл, хэмжээ, ажлын даалгаврын шаардлагаар тодорхойлогдоно. Энд мөн байгууламжийн өвөрмөц байдлыг харгалзсан нэмэлт шаардлагыг тооцдог.
8.1.23. Хот байгуулалтын үйл ажиллагааны зохих үе шатууд дахь инженер-ус цаг уурын судалгааны тайланд тавигдах шаардлага нь 7.2.4, 7.2.8, 7.2.11, 8.3.1.10, 7.3.2.3, 7.4.3, 7.4.7 заалтуудаар тогтоогдоно.
8.2. Бүс нутгийн мужлал (дүүрэгчлэл) хийх; нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилгажилтын талбай (чиг зурвас) сонгох баримт бичгүүдийг бэлдэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгаа
8.2.1. Бүс нутгийн мужлал (дүүрэгчлэл)-ын баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааг, эзэмшихээр төлөвлөж буй бүс нутгийн ус цаг уурын горим, нөхцөлийг тооцох цогц мэдээ, материалыг гаргаж өгөх зорилгоор гүйцэтгэнэ. Ус цаг уурын нөхцөлийн мэдээ, материалыг дараах зүйлсэд хэрэглэнэ:
- усан объектуудыг усан хангамжийн эх үүсвэр, ариутгах татуурга, тээвэр, эрчим хүч, усалгаа, спорт, соёл-ахуйн зориулалтаар ашиглах боломж; усыг иж бүрэн ашиглах, хамгаалах схемийн үндэслэлд;
- барилгажих нутгийн объектуудын байршил болон тээврийн, инженерийн болон бусад гол(үндсэн) сүлжээний чиглэлийн талаар зарчмын шийдвэр гаргахад;
- байгалийн аюулт үйл явцаас зайлсхийх инженерийн хамгаалалтын ерөнхий схемийн үндсийг боловсруулахад.
8.2.2. Инженер-ус цаг уурын судалгааны ажлын хэмжээ, бүрдлийг Монгол улсад мөрдөж буй бүс нутгийн мужлалын баримт бичгийн нарийвчлалын зэрэг; тухайн нутагт байршуулахаар төлөвлөж байгаа объектуудын төрөл зүйл, зориулалт; ус цаг уурын горимын төвөгшил, тэдгээрийн судлагдсан байдал зэргийг харгалзан тодорхойлно.
Инженер-ус цаг уурын судалгааны бүрэлдэхүүнд дараах үндсэн ажлууд багтана:
- тухайн нутагт хийсэн ус цаг уур, байр зүйн судалгааны ажлын материалуудыг цуглуулж, судлах;
- тээврийн болон бусад сүлжээний гол шугамуудыг тавих хувилбаруудын материалыг харгалзан, усан объектуудын томоохон, төвөгтэй гатлага газруудыг ялгах;
- инженер-ус зүйн төвөгтэй нөхцөлтэй усан объектуудыг хөндлөн гарах чиг зурвасын томоохон, төвөгтэй гатлагуудын өрсөлдөх боломжтой хувилбарыг судлах;
- хамгийн төвөгтэй хэсгүүд дэх газрын гидроморфологийн болон тухайн нутгийн тойм судалгаа.
Бага судлагдсан, эсвэл судлагдаагүй нутагт барилгажилтын объектуудын байршил ба гол зам, инженерийн бусад сүлжээний чиглэлийг тогтоох шийдэл гаргахад инженер- ус цаг уурын судалгаа голлох үүрэгтэй байвал, судалгааны ажлын бүрэлдэхүүнд усан объектуудын хамгийн том, төвөгтэй гатлах газруудын ус зүйн горим болон ус цаг уурын үзэгдэл үйл явцын ажиглалт зохион байгуулах, гүйцэтгэх ажлыг тусгаж өгнө.
Хот, суурин газруудын ерөнхий төлөвлөгөөнд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны хөтөлбөрт цаг уурын ажиглалт зохион байгуулах, явуулах; тухайн нутгийн бичил уур амьсгал болон аж үйлдвэрийн бохирдолт газрын гадаргад сарних, дахин хуваарилагдахыг судлах; мөн түүнчлэн агаарын цахилгаанжилт, нарны радиаци, гэрлийн уур амьсгалын тусгай мэдээлэл зэргийг гаргаж өгөхөөр тусгасан байна.
8.2.3. Тухайн нутагт хийсэн ус цаг уур, байр зүйн судалгааны ажлын материалуудыг цуглуулж, боловсруулсан судалгаанд хээрийн ажлын үр дүнг нэгтгэсний дараа, доор дурдсан зүйлсийг тогтоосон байвал зохино:
- тухайн нутгийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд;
- гол(нуур, усан сан)-уудын ай сав, татам, голдрилын үндсэн үзүүлэлтүүд;
- хамгийн ойрын усны харуулын мэдээлэл дэх усны төвшин, зардлын жилийн хамгийн их утга;
- хамгийн ойрын усны харуулын мэдээлэл дэх мөс тогтох нөхцөл, мөсний горимын мэдээлэл;
- усан сангийн эргийн идэгдэл ба голдрилын эвдрэлийн горим, тэдгээрийн үндсэн шинж, эрчим, чиглэл, судалгааны хэсэг дэх илэрцийн хэлбэрүүдийн тухай мэдээлэл;
- ус цаг уурын аюултай үзэгдэл үйл явц илрэх боломж, тэдгээрийн үргэлжлэх хугацаа, давтамж, тархалтын хил хязгаарын тухай мэдээлэл;
- Голын ай савд барилгажих талбай, эсвэл байгууламж (чиг зурвас)-ийн ус гатлах хөндлөн шугамын усны горимд нөлөө үзүүлэх аж ахуйн үйл ажиллагаа; голын голдрилд гидротехникийн байгууламж байгаа эсэхийн мэдээлэл.
8.2.4. Бүс нутгийн мужлал(дүүрэгчлэл)-ын баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны техникийн тайланг 7.1.21-д нийцүүлэхийн зэрэгцээгээр шийдэх зорилтуудын бүрэлдэхүүнээс хамаарч дараах зүйлсийг агуулсан байвал зохино:
- барилгажих талбай, шугаман байгууламжийн байршил, чиглэлийн өрсөлдөгч хувилбаруудын ус, цаг уурын нөхцөлийн үзүүлэлтүүд;
- ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явц(хар шуурга, мөсөн зуд, уруйн үер, цасан нураг, үер, эрэг татмын эрчимтэй эвдрэл г.м) төлөвлөж байгаа барилгажилтын объектуудад нөлөөлөх боломжийн үнэлгээ;
- барилгажих талбайн байршил, шугаман байгууламжийн чиг зурвасын чиглэлийн зохистой хувилбаруудыг ус цаг уурын нөхцлөөр нь сонгох үндэслэл;
- ус цаг уурын аюултай үйл явцаас хамгаалах(шаардлагатай бол) инженерийн арга хэмжээний төсөл боловсруулж, шийдэл гаргахад зориулсан зөвлөмж.
Бүс нутгийн мужлал (Дүүрэгчлэл)-ийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан судалгаанд хамрагдсан нутагт барилгажих талбайн байршил, шугаман байгууламжийн чиглэл сонгоход ус цаг уурын нөхцөл мэдэгдэм нөлөө үзүүлэхгүй тохиолдолд техникийн тайлангийн оронд дүгнэлт бичиж болно. Дүгнэлтийг тойм-судалгаа, хягаарлагдмал хэмжээтэй хээрийн ажил, өмнө судлагдсан бэлэн байгаа материалуудыг ашиглан зохионо.
8.2.5. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгаа нь тухайн нутгийн ус цаг уурын горимыг судалж, ашиглалтын онцгой нөхцөлтэй(усанд автдаг хэсэг, ус хамгааллын бүс г.м) болон ус цаг уурын аюултай үзэгдэл, үйл явцад өртөх эрсдэлтэй талбайнуудын хил заагийг гаргаж өгөх ёстой.
8.2.6. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны бүрэлдэхүүнд 7.2.3-д нийцүүлэн, тухайн нутаг ус цаг уур, байр зүйн хувьд судлагдсан байдлыг тогтоох, өмнөх судалгааны материалыг цуглуулж судлах; голууд, тэдгээрийн ус цуглуулах ай савын тойм судалгаа хийх ажлууд орно.
Тойм судалгааны үед усны цөн түрэлтийн ба их усны түүхэн төвшин, өмнөх үерүүдийн төвшинг ул мөрөөр нь, эсвэл уугуул нутгийн иргэдээс асуулга авах замаар тодотгож; голдрил, татам угаагдалд тэсэх чадвар, үерийн угаалтын хил зааг, хавар намрын мөс гэсэх, хөлдөх үед мөсөн бөглөрөлт үүсдэг газруудыг тодорхойлж; ус цаг уурын аюултай үзэгдэл, явцын илэрц бүхий хэсгүүдийг илрүүлж; усан объектыг аж ахуйн хувьд ашиглах асуудлыг тодруулна.
8.2.7. Ус цаг уурын хувьд бага судлагдсан, эсвэл судлагдаагүй нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан судалгааны бүрэлдэхүүнд, усан объектуудын усны горим болон ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явцын үзүүлэлтүүдийн байнгын ажиглалт явуулах ажлыг тусгасан байвал зохино.
8.2.8. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны техникийн тайлан нь хийсэн ажлын хэмжээ, бүрэлдэхүүнийг харгалзаж, 7.1.21-ийн дагуу гүйцэтгэсэн байвал зохино.
Ус цаг уурын зайлшгүй шаардлагатай үзүүлэлтийн жагсаалтыг зохих объектуудын төслийн, эсвэл судалгааны ажлыг зохицуулсан БНбД болон ажлын даалгаврын шаардлагуудад нийцүүлэн тогтооно.
8.2.9. Барилгажилт (чиг зурвас)-ын талбай (чиглэл) сонгох инженер-цаг уурын судалгааг, тухайн объектууд бүс нутгийн мужлал, нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичигт ороогүй тохиолдолд хийнэ. Энэ судалгаанд дараах зүйлс орно:
- барилгажилт (чиг зурвас)-ын талбай (чиглэл) сонгоход өрсөлдөх хувилбаруудын уур амьсгалын нөхцөл, усан объектуудын ус зүйн горим, татам голдрилын эвдрэлийн онцлогууд зэргийг багтаасан ус цаг уурын нөхцөлийн судалгаа;
- ус цаг уурын аюултай үзэгдэл, үйл явц илэрч болзошгүй хэсгүүдийг тодорхойлж, тэдгээрээс барилгажилтын талбай (чиг зурвас)-д үзүүлэх боломжит нөлөөллийн үнэлгээ;
- барилгажих талбайн байршил; шугаман байгууламж, түүний усан объект гатлах газруудаас ус цаг уурын нөхцөлөөрөө зохистой хувилбарыг сонгох үндэслэл;
- инженерийн хамгаалалтын байгууламжийн төслийн шийдэл гаргахад зориулсан зөвлөмж.
Байгаль орчинд халтай барилга байгууламжийн талбай (чиг зурвас) сонгоход зориулсан инженер-ус цаг уурын судалгаа нь төлөвлөж байгаа үйл ажиллагааны экологийн үндэслэлийн төсөл хийх; төлөвлөж буй байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хувилбар бүрээр гаргаж, агаар, гадаргын улсыг хамгаалах арга хэмжээ боловсруулахад зориулсан ус цаг уурын мэдээг нэмж гаргаж өгөх ёстой.
8.2.10. Барилгажилтын талбай сонгох инженер-ус цаг уурын судалгааг гүйцэтгэхдээ хувилбар бүрийн талбай (чиг зурвас)-нуудын судлагдсан байдал, өмнөх судалгааны материалуудыг цуглуулан, боловсруулалт шинжилгээ хийж, байршуулахаар төлөвлөж буй талбайн нутаг дахь усан объектуудын тойм судалгааг явуулж, даалгаварт заасан ус цаг уурын үзүүлэлтүүдийг тодорхойлно. Ус цаг уурын хувьд судлагдаагүй буюу бага судлагдсан нутагт судалгааны бүрэлдэхүүнд усан объектуудын ус зүйн горимын үзүүлэлтүүд; ус цаг уурын аюултай үзэгдэл, үйл явцуудыг судлах байнгын ажиглалтыг зохион байгуулах ажлыг тусгасан байна.
Шугаман байгууламжийн чиг зурвасын чиглэл сонгох судалгааны бүрэлдэхүүнд дараах ажлууд багтана:
- шугаман байгууламжийн чиг зурвасын чиглэлийн өрсөлдөх хувилбаруудын нутгийн ус цаг уур, байр зүйн хувьд судлагдсан байдлын материалыг цуглуулж, боловсруулж, шинжилгээ хийх;
- чиг зурвасын хувилбаруудад суурин боловсруулалт хийж, биечлэн судлах шаардлагатай усан объектуудаас хамгийн том, төвөгтэй гатлагуудыг ялгах;
- чиг зурвас хөндлөн гатлах хэсгүүд дэх голдрил, татмын эвдрэлийн(эвдрэлийн чиглэл, хандлага, эрчим) чанарын ба тоон үзүүлэлтийн урьдчилсан үнэлгээг багтаасан голдрилын үйл явцын гидрологи-морфологийн шинжилгээ;
- чиг зурвасыг агаараас, эсвэл газар дээр нь хийсэн тойм судалгаа;
- хамгийн том, төвөгтэй усан гарцуудад газар дээр нь явуулсан тойм судалгаа;
- усан объектын дагууд тавихаар төлөвлөж буй чиг зурвасын хэсгүүдэд, усан объектоос шугаман байгууламжид нөлөөлөх боломжийн үнэлгээг багтаасан, газар дээр нь гүйцэтгэсэн тойм судалгаа;
- усан объектын хамгийн том, төвөгтэй хөндлөн гарц(гатлага)-уудын усны хэмжилт, гидрологи-морфологийн судалгаа, хэмжилтийн ажил.
8.2.11. Барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэл сонгох инженер-ус цаг уурын судалгааны техникийн тайланг 8.2-д нийцүүлж бичнэ.
Барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэл сонгох инженер-ус цаг уурын судалгааны техникийн тайланд өрсөлдөж байгаа хувилбар бүрээр тодорхойлох ус цаг уурын үндсэн үзүүлэлтийн жагсаалтыг хүснэгт 2-т харуулав.
Барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэл сонгоход зориулсан инженер-ус цаг уурын судалгааны ажлаар тодорхойлогдох хүснэгт 8.2-т харуулсан ус цаг уурын үндсэн үзүүлэлтүүдэд төлөвлөж буй объектын төрөл, зориулалтаас хамаарч, нэмэлт тодотгол хийж болно.
Тeхникийн тайлангийн дүгнэлтэд барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэлийн хамгийн зохистой хувилбар сонгох, тухайн нутаг ус цаг уурын таагүй нөлөөлөлд автах магадлалтай бол инженерийн хамгаалалтын төслийн шийдэл гаргахад зориулсан зөвлөмж оруулсан байвал зохино.
- Барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэл сонгох хувилбаруудын ус цаг уурын үндсэн үзүүлэлтүүд
Хүснэгт 8.2
Ус цаг уурын нөхцөл |
Ус цаг уурын үзүүлэлтүүд |
Уур амьсгал |
Агаарын температур, чийг, агаарын даралт, хур тунадасны хэмжээ ба эрчим, салхины хурд ба чиглэлийн хамгийн их ба дундаж утгууд; цасан бүрхэвчийн хамгийн их хэмжээ, хөрсний хөлдөлтийн гүн; агаарын аюулт үзэгдэл үүсэх магадлал; мөстлөг |
Голуудын усны горим |
Ай сав, татам, голдрилын гидроморфологи, морфометрийн үндсэн үзүүлэлтүүд. Барилгажих талбай дахь усанд авталтын хил, хамгийн их үерийн түүхэн төвшин, голдрилын үйл явцын горим(голдрилын үйл явцын төрөл, тэдгээрийн эрчим, зэрэглэл, эргийн эвдрэлийн үзүүлэлтүүд). Тухайн нутаг дахь голуудын ижил төстэй усны харуулуудын мэдээллээр гаргасан усны горимын янз бүрийн үе шат дахь усны урсгалын хамгийн их ба дундаж хурд, усны түвшин, зарцуулалтын хамгийн их, бага утгууд. Шугаман байгууламжийн нэг маягийн ижил хэсгүүд дэх тооцооны үзүүлэлтүүд: талын голуудад - усны төвшин, зардлын 1 ба 10%-ийн магадлалтай хамгийн их утгууд; уулын голуудад -усны төвшин, зардлын 2%-ийн магадлалтай хамгийн их утга, угаагдлын хамгийн их гүн |
Нуур, усан сангуудын усын горим |
Усны төвшний горим, давалгааны түрэлт таталтын үзэгдэл, дулааны ба мөсний горим, долгионы үзүүлэлтүүд; усны баланс; усан сангийн төслийн төвшин |
Нуур, усан сангийн эргийн эвдрэл |
Үйл явцын төрөл, түүний хандлага чиглэл, эрчим, хөгжлийн зэрэглэл. |
Уруйн үер |
Уруйн үерийн тархалтын хил, уруй үерийн үргэлжлэх хугацаа, уруйн үерийн давтагдах хугацаа |
Цасан нураг |
Цасан нурагийн давтагдал, үргэлжлэх хугацаа, цасан нурагийн тархалт ба агаарын долгионы нөлөөллийн хил хязгаар |
8.3. Суурин барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг боловсруулах барилга-архитектурын төсөлд зориулсан инженер-ус цаг уурын судалгаа
Суурин барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг боловсруулах барилга-архитектурын төсөлд зориулсан инженер-ус цаг уурын судалгааг 2 үе шаттай гүйцэтгэнэ.
Инженер-ус цаг уурын судалгааны нэг дэх үе шатанд төлөвлөж буй барилгажилт(байгууламж)-ын нутаг(хот дүүрэг, талбай, талбар газар, чиг зурвас)-т ерөнхий төлөвлөгөө зохиох, эзлэхүүн-талбайн болон хийцийн шийдэл гаргах, барилга байгууламжийг зохистой байршуулах, инженерийн хамгаалалтын арга хэмжээ боловсруулахад шаардлагатай мэдээ, материал гаргаж өгөх зорилгоор тухайн нутгийн ус цаг уурын нөхцөлийг иж бүрэн судална.
Инженер-ус цаг уурын судалгааны хоёр дахь үе шатанд барилгажилтын объектын нутаг дэвсгэрийн ус цаг уурын нөхцөл, тооцооны үзүүлэлтүүдийг тодотгох, ус цаг уурын аюултай үйл явцын өрнөлтөд хяналт тавих, байгууламжийн инженерийн хамгааллын төслийн шийдлийг нарийвчлахад хэрэгтэй нэмэлт мэдээ, материал гаргаж өгөх; судалгааны өмнөх үе шатанд судлагдаагүй нэмэлт талбай, байгалийн саадыг хөндлөн гарсан шугаман байгууламжийн гаталгааны хэсгүүд, мөн тэрчлэн ус хураах байгууламж байршуулах, бохир ус зайлуулах газрын ус цаг уурын нөхцөлийг судлах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
8.3.1. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгаа- нэг дэх үе шат
8.3.1.1. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны нэг дэх үе шатанд дараах зүйлс багтана:
- төлөвлөж буй барилгажилтын сонгосон талбай(чиг зурвас)-н инженер-ус цаг уурын нөхцөлийг тодотгох;
- төлөвлөж буй барилгажилтын нутгийн цаг уурын нөхцөл, усан объектуудын усны горимын тооцооны үзүүлэлтийг гаргаж өгөх;
- өгөгдсөн тодорхой хугацаан дахь голдрил ба татмын эвдрэлийн тоон прогноз;
- ус цаг уурын аюултай үзэгдэл, үйл явцын нөлөөнд өртөж болзошгүй газруудыг илрүүлж, төлөвлөж буй объектуудын инженерийн хамгаалалтын үндэслэлд зориулсан үзүүлэлтүүдийг тодорхойлох;
- байгууламжийн үндсэн хэмжээсийг сонгох үндэслэлийг гаргаж, тэдгээрийн ашиглалтын үе дэх ус цаг уурын нөхцөлийг тодорхойлох.
8.3.1.2. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны нэг дэх үе шатны ажлын бүрдэл нь тухайн нутгийн байгалийн нөхцөлийн төвөгшил, ус цаг уурын хувьд судлагдсан байдал, зураг төсөлд хэрэгтэй ус цаг уурын тооцооны үзүүлэлтийн тоо зэргээр тодорхойлогдоно.
8.3.1.3. Нэг дэх үе шатны инженер-ус цаг уурын судалгааны бүрдэлд дараах ажлууд орно:
- тухайн нутгийн ус цаг уурын нэмэлт материалуудыг цуглуулж судлах;
- барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэлүүдийг сонгоход хийсэн инженер-ус цаг уурын судалгааны үр дүнг судлах;
- барилгажилтын талбай, чиг зурвасын зурвасыг сонгосон газрын тойм судалгаа хийж, ус зүйн төвөгтэй нөхцөлтэй хэсгүүдэд шинжилгээ туршилтын тусгай ажлууд хийх хэрэгтэй эсэхийг тодорхойлох;
- төлөвлөж буй барилгажилтын нутагт(тухайлбал шугаман байгууламжийн чиг зурвас усан объектуудыг хөндлөн гаталсан хэсгүүдэд), мөн тэрчлэн усны горимын нөлөөллийн бүсэд оршдог хөндийн хэсгүүдэд гидроморфологи, морфометрийн ажил хийх;
- ус(цаг уур)-ны ажиглалтын түр зуурын харуул байрлуулах газар сонгох;
- ус(цаг уур)-ны горим ажиглаж, ус хэмжилтийн ажил гүйцэтгэх;
- усан объектын хэвтээ, босоо чиглэлийн эвдрэлийг судлах;
- мөсний горим судлах;
- ус цаг уурын аюултай үзэгдэл, үйл явц илрэх боломжийг судалж, тэдгээрийн тооцооны үзүүлэлтийг тодорхойлж, цаашдын хөгжлийн прогноз зохиох.
8.3.1.4. Ажиглалтын өмнө, судалгааны талбайд ажил гүйцэтгэхэд хэрэгтэй багаж төхөөрөмж, ус цаг уурын харуулын цэг байгуулах шаардлагатай.
8.3.1.5. Сонгосон барилгажилтын талбай (чиг зурвас) нь ус цаг уурын таагүй үзэгдэл, үйл явцын нөлөөлөл идэвхтэй нутагт оршиж байгаа бол инженерийн хамгааллын байгууламж, арга хэмжээний үндэслэлд зориулсан ажиглалтын бүрдлийг тухайн нутаг дахь нөлөөллийн төрлийг тооцож ажиглалтын бүрдлийг тогтооно.
8.3.1.6. Судлагдаагүй нутаг усанд автах тохиолдолд усны төвшний ажиглалт хийж, усны зардлыг үе үе хэмжиж, ус идэмхий чанартай эсэхийг тодорхойлж, хиймийн бүрэлдэхүүнийг нь судална.
8.3.1.7. Уруйн аюултай нутагт барилга барих шаардлага гарсан үед инженер-ус цаг уурын судалгааны ажлын гол бүрдэл нь уруйн ус цуглуулах ай савыг тогтоож, янз бүрийн төрлийн уруйн урсгал үүсэх зүй тогтлыг тодорхойлж, инженерийн хамгаалалтын байгууламжийг төлөвлөхөд хэрэгтэй ус цаг уурын мэдээллийг гаргаж өгөхөд зориулагдсан байна.
8.3.1.8. Цасан нурагийн аюултай нутагт барилга барихаар сонгосон үед инженер-ус цаг уурын судалгааны бүрдэлд дараах зүйлсийг оруулна:
- цаг уурын ажиглалтын үр дүнг цуглуулж судлах;
- цасан нураг үүсэх нөхцөлийн(үзүүлэлтийн) үнэлгээ;
- дэлхийг зайнаас тандах(ДЗТ) мэдээллийн тайлал;
- ДЗТ мэдээллийн тайлал, лазер сканердалтын үр дүн, мөн тэрчлэн фондын материалд үндэслэн хавсралт Б-гийн дагуу хот байгуулалтын үйл ажиллагааны үе шатад нийцсэн масштабтай цасан нурангын аюулт бүсүүдийн зураг зохиох;
- зуны улиралд(шаардлагатай бол) маршрутын ажиглалт, хээрийн цас хэмжилтийн зураглал хийх.
8.3.1.9. Голдрилын үйл явцыг судлахад үйл явцын төрөл, голдрилын ба татмын эвдрэлийн эрчмээс хамааруулж ажлын бүрэлдэхүүнийг тогтоодог. Ерөнхийдөө дараах хээрийн ажлыг хийнэ:
- голдрилын үйл явцын тухайн төрөлд тохирсон урттай хэсэг дэх, голын хөндлөн профильд голдрилын(хэрэгтэй бол татамд) усны гүний хэмжилтүүд;
- усны урсгалын хурд, чиглэлийн хэмжилтүүд;
- урсгалын булингар, хагшаасны зардлын хэмжилтүүд;
- ёроолын хурдасны дээжлэлт, тэдгээрийн ширхгийн бүрэлдэхүүний тодорхойлолт.
8.3.1.10. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан нэг дэх үе шатны инженер-ус цаг уурын судалгааны техникийн тайланд барилгажих талбай(чиг зурвас)-н байршил чиглэлийн хувилбар сонгох үед хийсэн инженер-ус цаг уурын судалгаа шинжилгээний материалын мэдээллийг нэмэн тодотгоод, нэгтгэн оруулсан байвал зохино.
Барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэл сонгох үе шатны судалгаагаар гаргаж өгсөн ус цаг уурын үндсэн үзүүлэлтийн жагсаалтад(хүснэгт 8.2) нэмэлтээр, төслийн баримт бэлтгэхэд зориулсан судалгааны нэг дэх үе шатанд хүснэгт 8.3-т нийцсэн ус цаг уурын үзүүлэлтүүдийг гаргаж өгөх ёстой.
Хүснэгт 8.3 – Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан, инженер-ус цаг уурын судалгааны нэг дэх үе шатанд тодорхойлсон ус цаг уурын үндсэн үзүүлэлтүүд
Ус цаг уурын нөхцөл |
Ус цаг уурын үзүүлэлтүүд |
Уур амьсгал |
Салхины хурд чиглэлийн хуваарилалт, салхины тооцооны хурд: газрын гадаргад, (шаардлагатай бол) өндөрт; хур тундасны хоногийн тооцооны хамгийн их утга; мөсдөлтийн хамгийн их зузаан; дулаан ба хүйтэн үеийн үргэлжлэх хугацаа; цасан бүрхэвч үүсэх, тогтох, ханзрах, хайлах огноонууд; агаарын хоногийн дундаж температур өгөгдсөн утгуудад шилжих огноонууд; өгөгдсөн утгуудаас дээш, доош байх агаарын температурын үргэлжлэх хугацаа |
Голуудын усны горим |
Хамгийн их тооцооны төвшин, зардал; тооцооны төвшин дэх усанд авталтын хил зааг; мөсөн зайр гүйлтийн хамгийн өндөр төвшин; зун өвлийн зааг дахь усны хамгийн бага зардлын тооцооны утга; гэсгэлэн үе дэх гол, горхины усны олон жилийн дундаж зардал төвшин; голдрил-татмын урсгалын хамгийн их угаалтын төсөөлж буй профиль, голдрилын дэвсгэрийн шилжилтийн дундаж хурд, прогнозын хугацааны төгсгөл дэх голдрилын талбайн байршил |
Нуур, усан сангийн усны горим |
Усны хамгийн их тооцооны төвшин; усны түрэлтийн төвшний өндөр; давалгааны тооцооны өндөр; урсгалын хурд чиглэлийн мэдээлэл(гадаргын, ёроолын); мөсний горимын тоон үзүүлэлтүүд; хөвөгч мөсний хурд, чиглэл; эргийн идэгдлийн бүсийн хил заагийн байрлал, түүний прогнозын хугацааны төгсгөл дэх тооцооны профиль |
Уруйн үер |
Хоногийн хамгийн их тооцооны тундас; уруйн урсгалын хамгийн их хэмжээ, зардал; уруйн урсгал өнгөрсөн бүсийн өргөн, урсгалын хурд; нэг удаагийн үерлэлтээр гарах туугдасын хамгийн их хэмжээ, тооцооллын хөндлөн шугамууд дахь уруйн урсгалын гүн |
Цасан нураг |
Нурагийн хэмжээ, хөдөлгөөний хурд; нурагийн хуримтлалын нягтшил, зузаан; нурагийн ба агаарын долгионы цохилтын хүч |
Хэрэв барилгажилтын талбай, чиг зурвасын чиглэл сонгох судалгаа хийгдээгүй бол төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан нэг дэх үе шатны судалгааны техникийн тайланд цаг уурын үндсэн үзүүлэлтүүд нь 8.2 - 8.3 хүснэгтүүдэд нийцсэн байх ёстой.
Ус цаг уурын үзүүлэлтийн жагсаалтыг янз бүрийн барилга байгууламжийн инженерийн судалгаа болон объектуудын зураг төсөл хийх барилгын дүрмийн шаардлагуудад нийцүүлж тодотгож, нэмж болно.
Техникийн тайлангийн агуулга 8.1.21-ийн шаардлагуудаар журамлагдана.
8.3.2. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны хоёр дахь үе шат
8.3.2.1. Энэ үе шатны судалгаагаар дараах шаардлагатай ажлуудыг гүйцэтгэнэ:
- судалгааны нэг дэх үед төлөвлөснөөс урт хугацаанд ажиглалт хийж үнэ зөв үнэлгээ нь гарах болсон усан объектуудын усны горим, ус цаг уурын үйл явцад хяналт тавих;
- судалгааны нэг дэх үе шатанд гаргаж өгсөн мэдээллийг харгалзан, ажиглалтын хүрэлцээтэй бус хугацааны мэдээллээр гаргасан үнэлгээний үнэн зөвийн магадлалыг дээшлүүлж, тооцооны үзүүлэлтүүдийг тодотгох;
- голдрилын эрчтэй үйл явц бүхий голын гатлагуудын хэсгүүд дэх голдрил, татмууд,мөн тэрчлэн ховор давтамжтай үер өнгөрсний дараах голууд, эсвэл усны аюултай үзэгдэл, үйл явцад нэрвэгдсэн хэсгүүдийн эвдрэлийн үзүүлэлтүүд; ус зүйн тооцооны үзүүлэлтүүдийг тодотгох;
- ус цаг уурын аюултай үйл явц, тэдгээрийн цаашдын идэвхжилт, өрнөлтийг хянах зайлшгүй шаардлагатай тохиолдолд, төлөвлөж буй байгууламжийг сөрөг нөлөөллөөс нь цагт нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад зориулсан зөвлөмж.
Инженер-ус цаг уурын судалгааны нэмэлт ажлыг шугаман байгууламж байгалийн саадыг гатлах хэсгүүдэд(нэг дэх үе шатны судалгааны үр дүнд үндэслэн төслийн баримт бичиг боловсруулахдаа байршлыг тодотгож өөрчилсөн бол) болон ус цуглуулах байгууламж, ариутгах татуургын гарцнуудын байршлуудад хийнэ.
8.3.2.2. Суурин барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-ус цаг уурын хоёр дахь үе шатны ажлын бүрэлдэхүүнд дараах ажлууд багтана:
- барилгажих(чиг зурвас татах) нутгийн ус цаг уурын судалгааны нэмэлт материалуудыг цуглуулах;
- төслийн баримт бичиг боловсруулахад зориулан эхний үе шатанд гаргаж өгсөн инженер-ус цаг уурын судалгааны материалыг судлах;
- судалгааны өмнөх үе шатанд судлагдаагүй, ус зүйн төвөгтэй нөхцөлтэй нэмэлт хэсгүүдэд тойм судалгаа явуулах;
- төлөвлөж буй барилгажилтын талбай(усан объектуудыг хөндлөн гаталж буй шугаман байгууламжийн чиг зурвасын)-н хэсгүүд, мөн тэрчлэн усны горимын нөлөөллийн бүсэд байгаа хөндийн хэсгүүдэд гидрологи-морфологийн болон морфометрийн нэмэлт ажил гүйцэтгэх;
- ажлын нэмэлт талбайн хэсгүүд, дахин чиг зурвас татсан зурвасуудад усны(цаг уурын) горимын элементүүдийн ажиглалтыг зохион байгуулах,харуулын цэгийн байршил сонгох;
- голдрилын үйл явц нь эрчимтэй гарам, гатлагын хэсгүүд дэх голдрил, татмын эвдрэл, мөн тэрчлэн судалгааны хоёр үе шатны хоорондох үед бага магадлалтай их үер явсан, эсвэл уруйн урсгал, цасан нураг зэрэг ус цаг уурын бусад аюулт үйл явцад нэрвэгдэж болзошгүй гэж тодорхойлсон хэсгүүдэд ус цаг уурын горимын үндсэн үзүүлэлтүүдийн нэмэлт ажиглалт явуулах.
8.3.2.3. Төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгааны хоёр дахь үе шатны судалгааны тайлан 7.1.21 ба 7.3.1.10 заалтуудад нийцэхийн дээр дараах зүйлсийг нэмэлтээр агуулсан байх ёстой. Үүнд: энэ үе шатандаа хийсэн судалгааны хээр, суурин ажлын бичлэгүүд; ус цаг уурын тодотгосон тооцооны үзүүлэлтүүд; ус цаг уурын аюултай үйл явцууд, түүний дотор голдрил, татмын эвдрэлийн явц(янз бүрийн жилүүдийн ажиглалтын мэдээллийн харьцуулалтад үндэслэж)-ын ажиглалт, шинжилгээний үр дүнгүүд; ус цаг уурын аюултай үйл явцын хөгжлийн тодотгосон прогноз; ус цаг уурын аюулт үйл явцтай хэсгүүдэд ус цаг уурын мониторинг зохион байгуулах зөвлөмж.
8.4. Барилга байгууламж барих, өргөтгөн шинэчлэхэд зориулсан инженер-ус цаг уурын судалгаа
8.4.1. Инженер-ус цаг уурын судалгааг усан байгууламжуудыг барих үед дараах зорилгоор хийдэг:
3 дугаар ангиллын хариуцлагын төвшинтэй гидротехникийн байгууламж, гол мөрөнд томоохон усан зангилаа(усан сан, усан цахилгаан станц) барих;
- байгууламжийн ажлын ердийн горимыг эвдэх, барилгын ажлын аюулгүй байдалд нөлөөлөх ус цаг уурын үзүүлэлтүүдийн шуурхай мэдээг гаргаж өгөх зорилгоор;
- байгалийн онцгой төвөгтэй нөхцөл дэх барилгажилтын талбайн байрлал болон ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явцын тархалт, тэдгээрээс байгууламжид үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан сэргийлэх хяналтын шаардлагаар;
- усан ба агаарын орчинд экологийн хувьд халтай(түүний дотор болзошгүй ослын үед болон төлөвлөгөөт хаягдал цацах) байгууламжийн нөлөөллийг хянах шаардлагаар.
8.4.2. Объектын барилгажилтын төслийн баримт бичгийн бүрдэлд боловсруулагдсан мониторингийн тогтолцооны төсөлд нийцүүлж, ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явцын үзүүлэлтэд ажиглалт хийх ажлыг хэрэгжүүлнэ.
8.4.3. Байгууламжийг барих үеийн инженер-ус цаг уурын судалгааны тайлан дараах зүйлсийг агуулсан байна:
- тухайлсан төрлийн ажил, хийсэн үзлэг судалгааны үр дүн;
- ус цаг уурын аюулт үйл явцын өрнөлт, нутаг газрыг эзэмшсэнийг дагалдах хүчин зүйлсийн улмаас үүссэн эвдрэлийн явцыг ажигласан материалууд;
- төслийн шийдэлд, түүний дотор инженерийн хамгааллын байгууламж, арга хэмжээний талаар тодотгол, өөрчлөлт оруулах; барилга угсралтын ажилд гарч байгаа зөрчлийг арилгах шийдэл гаргахад зориулсан зөвлөмжүүд.
Тайлангийн материалын бүрэлдэхүүн, тэдгээрийг гаргаж өгөх хугацаа нь мониторингийн тогтолцооны төслөөр журамлагдана.
8.4.4. Одоо байгаа барилга байгууламжийг өөрчлөн шинэчлэх төслийн баримт бичгийн үндэслэлд зориулсан инженер-ус цаг уурын судалгаа дараах зүйлийн ажлыг гүйцэтгэнэ:
- өөрчлөн шинэчлэгдэх барилга, байгууламжийн ашиглалтын хугацаан дахь уур амьсгалын нөхцөлүүд, усан объектуудын ус зүйн горимын тулгуур мэдээллүүдийг гаргаж өгөх;
- тухайн нутгийн уур амьсгалын нөхцөл, усан объектуудын усны горимын өөрчлөлтийн үнэлгээ;
- одоо байгаа объектын барих, ашиглахтай холбоотой голын гаталгын хэсгүүд дэх голдрил, татмын эвдрэлийн өөрчлөлтийн үнэлгээ, мөн тэрчлэн голын голдрилын одоогийн морфологийн төлөв байдлыг өмнө хийсэн прогнозын өгөгдлүүдтэй жишсэн харьцуулалт;
- өөрчлөн шинэчлэлтийн төслийн баримт бичиг бэлтгэхэд зориулсан ус цаг уурын тооцооны үзүүлэлтийг тодорхойлох;
- ашиглалтын үлдсэн хугацаанд байгууламжийн найдвартай ажиллагааг хангах инженерийн аргын шийдэл гаргахад зориулсан зөвлөмж боловсруулах.
8.4.5. Өөрчлөн шинэчлэлтийн(өргөтгөл, техникийн шинэчлэл) объектод явуулж байгаа инженер-ус цаг уурын судалгааны бүрэлдэхүүнд дараах ажлууд багтана:
- одоо байгаа байгууламжийн төслийн баримт бичгийн үндэслэлд зориулан хийсэн өмнөх инженерийн судалгааны материалуудыг цуглуулж судлах;
- судлагдаж буй усан объектын усны горим, мөн тэрчлэн байгууламжийн ашиглалтын хугацаан дахь горимыг ижил төстэй усны харуулуудын мэдээ материалыг цуглуулж судлах;
- одоо байгаа байгууламжийн ашиглалтын хугацаан дахь ус цаг уурын аюулт үзэгдэл, үйл явц үүсч хөгжиж байсан эсэх, тэдгээрийн үзүүлэлтийн материалыг цуглуулж судлах;
- ус цаг уурын хэт цочир үзүүлэлттэй холбогдож, ажиллаж буй байгууламжийн төсөлд заасан ашиглалтын нөхцөл зөрчигдөж байсан тухай мэдээллийг цуглуулах;
- одоо ажиллаж байгаа байгууламжаас усны экосистем, агаар орчинд үзүүлж буй таагүй нөлөөллийн тухай мэдээ цуглуулах.
8.4.6. Өөрчлөн шинэчлэлд зориулсан инженерийн судалгааны бүрэлдэхүүнд усан объектуудын горимын ажиглалт хийх, уур амьсгалын нөхцөл, ус цаг уурын үйл явцыг судлах ажлыг дараах тохиолдлуудад оруулбал зохино:
- төслийн баримт бичигт үндэслэл болгож авсан ус цаг уурын тооцооны үзүүлэлт нь урьдчилсан үнэлгээгээр бодит утгуудаас зөрүүтэй гарсан бол;
- төслийн баримт бичигт тооцогдоогүй ус цаг уурын таагүй нөлөөлөл өөрчлөн шинэчлэх гэж байгаа байгууламжийн ашиглалтын үед тогтоогдсон бол;
- өөрчлөн шинэчлэх гэж буй байгууламжаас усан ба агаарын орчинд үзүүлж буй таагүй нөлөөллийг урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндэслэл болон инженерийн хамгааллын байгууламжийн төслийн үндэслэл гаргах шаардлагатай үед.
8.4.7. Объектыг өөрчлөн шинэчлэх(өргөтгөл, техникийн шинэчлэл) төслийн баримт бичгийн үндэслэлд зориулсан инженерийн судалгааны тайлан барилга, байгууламжийг барих ашиглах хугацааны уур амьсгалын нөхцөл, усны горимын өөрчлөлтийн үнэлгээг агуулсан байвал зохино. Техникийн тайланд дараах зүйлс орно:
- усны горимын урд хийсэн прогноз, түүний дотор төсөл зохиох, барилга барих үеийн төлөв байдалтай харьцуулахад эргийн налуу, ёроолын рельефийн өөрчлөлтийн мэдээллүүд одоогийн бодит байдалтай хэр нийцэж байгаа тухай мэдээллүүд;
- эргийг усны давалгаа, угаалгын нөлөөллөөс болон мөсний ачааллаас хамгаалах инженерийн байгууламжуудын одоогийн төлөв байдал, тэдгээрийн үр дүнгийн тухай мэдээллүүд;
- объектын ашиглалтын гидрологийн нөхцөлд нөлөөлж болзошгүй шинэ байгууламж голын дээд, доод талд баригдсан тухай мэдээлэл.
9. ИНЖЕНЕР-ЭКОЛОГИЙН СУДАЛГАА
9.1 Ерөнхий шаардлагууд
9.1.1. Инженер-экологийн судалгааг бүс нутгийн мужлал(дүүрэгчлэл), нутаг дэвсгэрийн төлөвлөлт; барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэх барилга архитектурын төслийн баримт бичгийг бэлтгэхэд шаардлагатай байгаль орчны төлөв байдал, тэдгээрийг бохирдуулах боломжит эх үүсвэрүүдийн тухай мэдээ материалыг гаргаж өгөх зорилготой гүйцэтгэдэг.
9.1.2. Инженер-экологийн судалгаа нь дараах зүйлсэд зориулсан шаардлагатай бөгөөд хүрэлцээтэй мэдээллийг гаргаж өгөх ёстой:
- тухайн нутгийн экологийн төлөв байдлын үнэлгээ;
- нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжилд зориулсан хот байгуулалтын төлөвлөж буй үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ;
- байгаль орчныг хамгаалах, түүнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг урьдчилан сэргийлэх, багасгах, арилгах, мөн тэрчлэн хүн амьдрах, амьтан, ургамлын оршин байх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд экологийн нөхцөлийг сайжруулах, нөхөн сэргээх, хадгалах арга хэмжээний төслийн баримт бичгийн үндэслэл;
- нутгийн хүн амын нийгэм-эдийн засаг, түүх, соёл, угсаатны болон бусад ашиг сонирхлыг хадгалах шийдэл гаргах;
- экологийн мониторинг зохион байгуулах, хийх шийдэл гаргах.
9.1.3. Инженер-экологийн судалгаа хийхдээ 4.3-д нийцүүлэхээс гадна хот байгуулалтын шаардлагууд, ариун цэвэр-эрүүл ахуйн нормууд, байгаль орчныг хамгаалах салбарын улсын норм, дүрмийн шаардлагуудыг удирдлага болговол зохино.
9.1.4. Инженер-экологийн судалгааны бүрэлдэхүүнд дараах үндсэн төрлийн ажлууд багтана:
- мэдээллийн сангийн болон хэвлэлд нийтлэгдсэн өмнөх жилүүдийн инженер-экологийн судалгааны материал; байгаль орчны бүрдлийн төлөв байдлын мэдээллүүд; ашиглалтын онцгой горимтой нутаг дэвсгэр, соёлын өвийн объектууд; агаар, хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх ус, гадаргын усан объектуудын ёроолын хурдасыг бохирдуулж болзошгүй эх үүсвэрүүд; нийгэм-эдийн нөхцөлийн тухай мэдээ, материалуудыг цуглуулж нэгтгэн шинжилгээ хийх;
- зураглалын янз бүрийн төрлийг(хар-цагаан, олон бүслүүрт, радиолокацийн, дулааны г.м) ашиглан хийсэн агаар-сансрын зургийн материалуудад тайлал хийх;
- тухайн нутгийн тойм судалгаа;
- байгаль орчины бүрдлүүд, ландшафт(бүхэлд нь), газрын болон усан экосистемийн төлөв байдал, бохирдлын нүдэнд ил шинж тэмдгүүд, эх үүсвэрүүдийн бичлэг бүхий маршрутын ажиглалтын судалгаа;
- агаарын бохирдлын судалгаа ба үнэлгээ;
- өнгөн хөрс, ул хөрсний бохирдлын судалгаа ба үнэлгээ;
- гадаргын усны бохирдлын судалгаа ба үнэлгээ;
- газрын доорх усны бохирдлын судалгаа ба үнэлгээ;
- гадаргын усны объектууд дахь ёроолын хурдасны бохирдлын судалгаа ба үнэлгээ;
- цацрагийн нөхцөлийн судалгаа ба үнэлгээ;
- физик нөлөөллийн судалгаа ба үнэлгээ;
- эрүүл ахуй-ариун цэврийн судалгаа;
- ул хөрсний газогеохимийн судалгаа;
- нийгэм-эдийн засгийн нөхцөлийн судалгаа;
- экологи-ландшафтын судалгаа;
- ургамалжилтын судалгаа;
- амьтны ертөнцийн судалгаа;
- экологийн шинжтэй байгаль, байгаль-антропогены аюулт үйл явцын судалгаа;
- байгаль орчны тусдаа бүрдлүүдээс(агаар, хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх ус, ёроолын хурдас г.м) экологийн дээжлэлт хийх;
- агаар, хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх ус, ёроолын хурдасны дээжүүдийн лабораторид хийсэн химийн шинжилгээнүүд;
- суурин боловсруулалтын ажлууд;
- техникийн тайлан бичих.
9.1.5. Инженер-экологийн судалгааны ажлын бүрэлдэхүүн дэх инженер-экологийн ажил, судалгааны зарим төрлүүдийг хийх шаардлага, тэдгээрийг хамсруулах, харилцан орлуулах боломжийг тухайн нутгийн байгалийн нөхцөл, судлагдсан байдал; суурин барилгажилтын объектуудын зориулалт, төрөл зүйл; инженерийн судалгааны үе шат; хот байгуулалтын үйл ажиллагааны төрөл зүйл, ажлын даалгаврыг харгалзан хөтөлбөрөөр тогтооно.
9.1.6. Инженер-экологийн судалгааны үед инженер-экологийн ажил судалгааны үндсэн төрлүүдийн (хавсралт А) бүрэлдэхүүнд ороогүй, тусгай нэмэлт ажил (үйлчилгээ)-ыг гүйцэтгэж болно.
Тусгай ажил, судалгааны төрлүүдийг мэргэшсэн байгууллага, зохих мэргэжилтнүүдийг татан оролцуулах замаар гүйцэтгэж болно.
9.1.7. Инженер-экологийн судалгаанд (шинэ судалгаа хийхгүйгээр) өмнөх жилүүдийн судалгааны үр дүнг ашиглах боломжийг экологийн нөхцөлд гарсан өөрчлөлтүүд, судалгаа хийсэн хугацаа зэргийг тооцож тогтооно.
Экологийн нөхцөлийн өөрчлөлтийн явцыг тогтоохын тулд өмнөх жилүүдийн инженер-экологийн судалгааны материалууд; зураглалын янз бүрийн төрлийг ашиглаж хийсэн сансрын зургийн материалуудыг ашиглавал зохино.
Өмнөх жилүүдийн инженер-экологийн судалгааг хийснээс хойших хугацаа (судалгаа дууссанаас зураг төсөл эхлэх хүртэлх үе) хүснэгт 9.1-д зааснаас хэтрээгүй байвал инженер-экологийн одоо явуулах гэж буй судалгаанд хэрэглэж болно.
Өмнөх жилүүдийн инженер-экологийн судалгааны үр дүнг ашиглах боломж
Хүснэгт 9.1
Инженер-экологийн нөхцөлийн тодорхойлолт |
Ашиглаж буй үр дүнгийн насжилт, жилээр |
|
Барилгажаагүй нутаг дэвсгэрт |
Барилгажсан нутаг дэвсгэрт |
|
Хөрсний нөхцөл |
5 |
2 |
Геобатоникийн нөхцөл |
2 |
2 |
Амьтаны ертөнцийн мэдээлэл |
2 |
2 |
Байгаль орчны бүрдэл хэсгүүдийн бохирдлын түвшний мэдээлэл: |
|
|
-агаар мандал |
3 |
3 |
-хөрс |
5 |
3 |
-гадаргын ус |
3 |
2 |
-газар доорх ус |
3 |
2 |
-ёроолын хурдас |
3 |
2 |
Бохирдлын эх үүсвэрийн мэдээллүүд |
5 |
3 |
Байгалийн, байгаль-антрапогены аюулт үйл явцууд |
10 |
5 |
Цацрагийн нөхцөл байдал, эмнэлэг-биологийн болон ариун цэвэр-халдвар зүйн мэдээллүүд |
3 |
2 |
Агнуурын ан амьтан болон Улаан номын амьтдын тооллогын мэдээ |
1 |
1 |
Нийслэл, хот аймгийн Барилга, архитектурын асуудал хариуцсан албадуудын архив дахь антрапоген ачааллын мэдээлэл |
3 |
2 |
Тэмдэглэл: Инженер-экологийн судалгааны хөтөлбөрт зохих хэмжээгээр үндэслэл гаргасан бол аливаа нэг материалын ашиглаж болох насжилтын хугацаанд тодруулга хийхийг зөвшөөрнө. |
Өмнөх жилүүдийн судалгааны үр дүн, одоо хийж байгаа судалгааны үр дүнд нэмэлт болон ашиглагдсан бол судалгааны хөтөлбөрт үндэслэснээр гүйцэтгэх ажлын хэмжээг багасгахыг зөвшөөрнө.
9.1.8. Инженер-экологийн судалгааг уур амьсгалын таатай улиралд гүйцэтгэвэл зохино.
Геоботаник, гидробиологийн хээрийн судалгаа; хөрсний гадарга дахь радоны урсгалын нягтшил, гамма цацрагийн тунгийн хүчний хэмжилт; цацрагийн гажгийн цэгийг хайж илрүүлэх зэрэг экологийн дээжлэлтийн зарим төрлүүдийг өвлийн нөхцөлд хийдэггүй тул өвөл хийх шаардлага гарсан үед өмнөх судалгааны материал ашиглах, эсвэл судалгаа хийх хугацааг дулаан улиралд шилжүүлэх хэрэгтэй.
Цасан бүрхэвчийн судалгаа нь агаарын бохирдлыг илрүүлэх нэг хүчин зүйл учир хамгийн их цастай үед явуулбал зохино.
9.1.9. Инженер –экологийн судалгаа гүйцэтгэх даалгавар нь 4.15-д нийцэхийн дээр дараах зүйлсийг нэмэлтээр агуулсан байна:
- байгаль орчны бохирдлын одоо байгаа болон болзошгүй эх үүсвэрийн тухай мэдээллүүд;
- хот байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй объектын нөлөөллийн бүсийн таамаглаж байгаа хил заагийн үндэслэлд шаардлагатай технологийн үйл явцын үндсэн хэмжээсүүд, техникийн ерөнхий шийдлүүд;
- ослын төрөл зүйлс, тэдгээрийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд; болзошгүй ослын нөхцөлийн тухай мэдээллүүд.
9.1.10. Инженер-экологийн судалгааны хөтөлбөр 4.19-д нийцэхийн дээр дараах зүйлсийг нэмэлтээр агуулсан байна:
- байгаль орчны төлөв байдлын одоо байгаа материалаар хийсэн тухайн нутгийн байгаль-аж ахуйн товч тодорхойлолт;
- байгаль ашиглалтын онцгой горимтой (экологийн хязгаарлалттай) бүс болон байгаль орчинд өмнө илэрсэн бохирдолтой хэсгүүд байгаа эсэхийн тухай урьдчилсан мэдээллүүд;
- суурин барилгажилтын объектын нөлөөллийн бүсийн төсөөлж буй хил заагийн үндэслэл;
- инженер-экологийн судалгаанд хамрагдах нутаг дэвсгэрийн хил зааг тогтоосон үндэслэл;
- зохих баримт бичгүүдээс ишлэл авч үндэслэлтэй хийсэн(норматив, эсвэл арга зүйн баримт бичгүүдээр тогтоогдсон тоон үзүүлэлтүүд), байгаль орчны тусдаа бүрдлүүдийн бохирдлыг багтаасан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний шалгуурууд.
9.1.11. Инженер-экологийн судалгааны техникийн тайлан 4.39-д нийцэхийн дээр дараах бүлэг хэсгүүд ба мэдээллийг агуулсан байна:
Оршил: 4.39-д нийцсэн байна.
Экологийн хувьд судлагдсан байдал: байгаль орчны асуудал хариуцсан төрийн ба төрийн бус байгууллагуудаас байгаль орчны болон байгалийн нөөцийн судалгаа, ашиглалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын талаар; хүн амын эрүүл ахуй- халдваргүйн таатай нөхцөлийн талаар хийсэн ажлууд; байгаль орчны мониторингийн салбарт засгийн газрын эрх бүхий байгууллагуудын хийсэн ажлын материалууд; хэвлэмэл болон мэдээллийн санд байгаа эрдэм шинжилгээний ажлууд; өмнөх жилүүдийн инженер-экологийн судалгааны ажлууд, тэдгээрийг ашиглан боломжийн үнэлгээ.
Байгалийн болон антропогены нөхцөлийн товч тодорхойлолт: уур амьсгал, ландшафт, геоморфологи, гидрологи, гидрогеологи, геологи, инженер-геологийн нөхцөлүүдийн тухай; хамгаалалттай амьтан ургамлын жагсаалт, тэдгээрийн тархалтын хүрээг заасан, тухайн нутгийн амьтны ертөнц, ургамлын бүрхэвчийн тухай; орон нутгийн дэд бүтэц, аж ахуйн ашиглалтын бүтэц бүрэлдэхүүний мэдээлэл бүхий нийгэм-эдийн засгийн нөхцөлийн тухай; байгаль орчны одоо байгаа болон болзошгүй бохирдлын мэдээллүүд.
Ажил гүйцэтгэх арга, технологи: 4.39-д нийцсэн байна.
Инженер-экологийн судалгааны ажлын үр дүн: хээр, суурин ажил, лабораторийн шинжилгээний үр дүн нь дараах бүлэг, хэсгүүдэд бичигдсэн байна:
Байгаль ашиглалтын онцгой горимтой (экологийн хязгаарлалттай) бүсүүд: байгалийн онцгой хамгаалалттай газар нутаг, соёлын өвийн объектуудын хамгааллын бүс; хамгаалалттай ой, эргийн зурвасуудын ус хамгааллын бүсүүд; ундны ус болон аж ахуйн усан хангамжийн ариун цэврийн хамгаалалтын бүсүүд; сувилал, нөхөн сэргээх болон хамгаалалттай объектын бүсүүдийн мэдээллүүд; мөн тэрчлэн Монгол улсын хуулиар тогтоогдсон ашиглалтын онцгой горимтой газар нутаг, ашигт малтмалын орд газар; ариун цэврийн хамгааллын бүс, аж үйлдвэрийн болон нийтийн аж ахуйн хаягдлын талбай, овоолгууд; амьтан булсан, бохир хийсэн нүхнүүдийн тухай мэдээллийг оруулж дурдана.
Тухайн нутгийн экологийн орчин үеийн төлөв байдлын үнэлгээ: Тухайн нутгийн үйл ажиллагааны ач холбогдол, байгаль орчин, газар дээрх болон усан экосистемийн бүрдлүүд, тэдгээрийн антрапоген нөлөөллийг тэсэх чадвар, нөхөн сэргээгдэх боломж зэргийг тооцсон экологийн төлөв байдлын иж бүрэн тодорхойлолт; агаар мандал, хөрс, гадаргын ба газрын доорх ус, ёроолын хурдаснууд цацрагийн нөхцөл, физик нөлөөлөл, химийн болон бусад төрлийн бохирдолд автсан тухай мэдээллүүд; усны нөөц, ундны усны хангамжийн төлөв байдал, тухайн нутгийн ариун цэвэр халдвар зүйн нөхцөл, газрын доорх усны хамгаалагдсан байдал, экологийн шинжтэй байгалийн болон байгаль-антрапогены аюулт үйл явцын тухай мэдээллүүд.
Байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, нөхөн сэргээх, таагүй үр дагаврыг урьдчилан сэргийлэх, багасгах шийдэл гаргахад зориулсан санал, зөвлөмжүүд: Объектыг барих ашиглах үед байгаль орчинд үзүүлэх таагүй нөлөөллийг багасгах зөвлөмж.
Байгаль орчны таагүй өөрчлөлт гарах боломжийн прогноз: Объектыг барих ашиглах хугацаан дахь экологийн болзошгүй үр дагаврын прогноз зохионо. Түүний дотор: агаар мандал, хөрс, гадаргын ба газрын доорх ус, ёроолын хурдасны бохирдлын прогноз; амьтны аймаг, ургамлын бүрхэвч болон объектын төсөөлж байгаа нөлөөллийн бүс дэх газрын чанарын байдал муудах прогноз; байгалийн аюулт үйл явц ба техноген нөлөөлөлтэй уялдаж гарах экологийн сөрөг үр дагаврын прогноз; төлөвлөж байгаа хот байгуулалтын үйл ажиллагаа онцгой хамгаалалттай объектууд(байгалийн цогцолборууд, түүх-соёлын өв, рашаан сувиллын газрууд г.м) болон нийгэм, эдийн засгийн нөхцөлд үзүүлэх нөлөөллийн прогноз.
Экологийн мониторинг зохион байгуулах санал, зөвлөмж: Барилга барих ашиглах явцад байгаль орчны бүрдлүүдийн төлөв байдал, нөлөөллийн эх үүсвэрүүдийн төлөвлөж буй ажиглалтын төрлүүд; ажиглалтын төрөл бүрээр орон зайд сүлжээний схем хийж, ажиглалтын цэгүүдийн урьдчилсан байршил, ажиглах үзүүлэлт, хэмжээсний жагсаалт гаргана.
Чанарын хяналт, ажил хүлээж авсан мэдээлэл: 4.39-д нийцүүлэн хийнэ.
Дүгнэлт:4.39-д нийцүүлэн хийнэ.
Ашигласан баримт, материал:4.39-д нийцүүлэн хийнэ.
Бичгэн хавсралт: 4.39-д нийцүүлэхийн дээр дараах зүйлсийг агуулсан байна:
- ландафтын иж бүрэн бичлэгийн протоколууд;
- нийгэм эдийн засаг, эмнэлэг-биологи, ариун цэвэр-халдвар судлалын судалгааны статистик мэдээллүүд;
- байгаль хамгаалах болон бусад байгууллагад өгсөн асуулгын албан ёсны хариунууд;
Зурган хэсэг дараах зүйлсийг агуулсан байна:
- экологийн хязгаарлалтын бүсийг заасан тойм зураг-схем;
- баримт материалын зураг;
- ландшафтын зураг;
- экологийн орчин үеийн төлөв байдлын зураг;
- экологийн прогнозын төлөв байдлын зураг;
- хөрсний байр зүйн зураг, амьтны аймаг, ургамал бүрхэвчийн зургууд.
Тайлбар: Тусдаа зургуудыг хамсруулан нэгтгэж болно.
9.1.12. Техникийн тайлангийн агуулга, бүрдлийг тухайн тодорхой тохиолдол бүрт, тухайн нутгийн байгалийн нөхцөлийн онцлог, барилга байгууламжийн өвөрмөц шинжүүдийг харгалзан тооцсон, хот байгуулалтын үйл ажиллагааны(судалгааны) зохих үе шатанд тавьсан зорилтыг шийдэхэд шаардлагатай хийх ажлын хэмжээ, бүрдэл, даалгаврын шаардлагад нийцүүлж тодорхойлно.
Хот байгуулалтын үйл ажиллагааны зохих үе шатан дахь инженер-экологийн судалгаан тайланд тавигдах шаардлага нь 9.2.7, 9.2.14, 9.2.18, 9.3.1.3, 9.3.2.4, 9.4.3, 9.4.7 заалтуудаар тогтоогдоно.
9.2.Бүс нутгийн мужлал (Дүүрэг) хийх; нутаг дэвсгэрийн төлөвлөлт, барилгажилтын талбай(чиг зурвас) сонгох баримт бичгүүдийг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгаа
9.2.1. Бүс нутгийн мужлал, томоохон хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө, нутаг дамнасан шугаман байгууламжийн чиглэл сонгох баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-экологийн судалгааг объектуудын төлөвлөж буй байршлаар, янз бүрийн үйл ажиллагааны зориулалттай бүс тогтоож, тэдгээрийн ашиглалтад хязгаарлалт хийхэд шаардлагатай тухайн нутгийн экологийн нөхцөлийн талаарх мэдээ, материалыг гаргаж өгөх зорилготой хийдэг.
9.2.2. Бүс нутгийн мужлалийн төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгаа дараах зорилтуудын шийдлийг хангаж өгөх ёстой:
- нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдлын, түүний дотор улсын, бүс нутгийн, орон нутгийн зориулалттай суурин барилгажилтын объектуудын төлөвлөж буй байршлын бүсийн хил заагийг тодорхойлж, байршлын боломжийг тогтоох үүднээс агаар мандал, хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх усны бохирдлын түвшин, цацрагийн нөхцөлийг оруулсан үнэлгээ;
- төлөвлөж байгаа хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд байгаль орчны бүрдлүүдийн боломжит өөрчлөлтийн урьдчилсан прогноз; тухайлбал энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд байгалийн зохистой ашиглалт, байгалийн баялагийн хамгаалалт; байгалийн хосгүй унаган төрх, түүх-соёлын өв, нутгийн хүн зоны онцлогт сөрөг нөлөө үзүүлэх эсэхийн урьдчилсан прогноз;
- байгаль хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, шийдэл гаргахад зориулсан санал, зөвлөмж боловсруулах.
9.2.3. Бүс нутгийн төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгааны тулгуур мэдээллүүдийн эх сурвалж нь байгаль орчны хамгааллын салбар дахь тусгай эрх хэмжээ бүхий төрийн байгууллагууд, тэдгээрийн бүс нутаг дахь салбаруудын материалууд; хүн амын эрүүл мэндийн хяналтын болон байгаль орчны мониторингийн салбар дахь улсын бүрэн эрхт байгууллагын материалууд; хэвлэмэл ба мэдээллийн сан дахь эрдэм шинжилгээний ажлууд; өмнөх жилүүдийн инженер-экологийн судалгаа, шинжилгээний мэдээллүүд болно.
9.2.4. Бүс нутгийн төлөвлөлтийн баримт бэлдэхэд зориулсан байгаа материал хангалтгүй буюу байхгүй байвал инженер-экологийн судалгаа шинжилгээг дараах дараах зүйлсийг багтаан гүйцэтгэнэ:
- агаар ба сансрын байгаа зурагнуудад тайлал хийх;
- тухайн бүс нутгийн тойм-судалгаа, түүний дотор экологийн өндөржсөн аюултай бүсүүд, экологийн таагүй нөхцөлтэй хэсгүүдийг ангилж хээрийн зураглал хийх.
9.2.5. Бүс нутгийн төлөвлөлтийн баримт бичгийн экологийн үндэслэлд зориулсан ажлын даалгавар нь 9.1.9-д нийцсэн мэдээллийг агуулсан байвал зохино.
9.2.6. Бүс нутгийн төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгааны хөтөлбөр нь 9.1.10-д нийцэхийн дээр байршуулахаар төлөвлөж буй объектоос байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, түүний боломжит хий заагийг(ижил объектуудтай харьцуулан) тогтоон, боломжит нөлөөллийн тодорхойлох үзүүлэлтийг агуулсан байвал зохино.
9.2.7. Бүс нутгийн төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-экологийн судалгааны техникийн тайлан дараах мэдээллүүдийг агуулсан байна:
Оршил: 9.1.11-ийн дагуу
Экологийн нөхцөлийн судлагдсан байдал: 9.1.11-д дурдсан мэдээллээс гадна, ижил геологийн тогтоц, ландшафт-уур амьсгалын ижил нөхцөлтэй газар үйл ажиллагаа явуулж буй адил объектуудын материалуудыг насжилтын хугацаа, үнэн зөвийн баталгаатай эсэхийг тооцон мэдээллийн нэгтгэл хийж оруулах нь зүйтэй.
Байгалийн болон антропоген нөхцөлийн товч тодорхойлолт: тус бүлэгт(хэсэгт) тухайн нутгийн уур амьсгал, геоморфологи, ландшафт, гидрологи, гидрогеологи, геологи, инженер-геологийн нөхцөл, геологийн аюулт үзэгдэл, үйл явц, амьтны аймаг, ургамлын бүрхэвчийн тухай мэдээллүүд; нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалт, суурьшлын онцлогуудын мэдээллүүд; тухайн нутгийн байгалийн(хөдөө аж ахуй, эрдэс түүхий эд, ус, ой г.м) болон биологийн(агнуурын болон загасны) нөөцийн тухай мэдээллүүд; байгалийн эмчилгээ-сувилгааны хүчин зүйлсийн нөөцийн(рашаан ус, эмчилгээний шавар г.м) мэдээллүүд; байгаль орчны бохирдлын одоо байгаа болон болзошгүй эх үүсвэрийн мэдээллүүдийг агуулсан байна.
Ажил гүйцэтгэх арга технологи: 4.39-д нийцүүлсэн байна.
Инженер-экологийн судалгаа, шинжилгээний үр дүн: гүйцэтгэсэн ажил судалгааны(хэмжээ ба төрөл зүйлүүд) үр дүн доор дурдсан дэд хэсгүүдэд орсон байна:
Байгаль ашиглалтын онцгой горимтой(экологийн хязгаарлалттай) бүсүүд: 9.1.11-д нийцүүлсэн байна.
Бүс нутгийн төлөвлөлтийн аж ахуйн ашиглалт, нийгэм-эдийн засгийн цогц үнэлгээ: бүс нутгийн газрын сангийн бүтцийг хамруулсан аж ахуйн ашиглалт; дэд бүтэц; усжуулалтын төрлүүд; үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус хүрээний мэдээлэл; хүн амын тоо, ажил эрхлэлт, амьдралын төвшний мэдээллийг агуулсан нийгэм эдийн засгийн нөхцөл; хүн ам зүйн байдал, эмнэлэг-биологийн нөхцөл, өвчлөлтийн тухай мэдээлэл.
Бүс нутгийн экологийн одоогийн төлөв байдлын үнэлгээ: болзошгүй нөлөөллийн бүс дэх үйл ажиллагааны ач холбогдлыг нь харгалзсан тухайн нутгийн(ландшафт-экологийн) иж бүрэн тодорхойлолт; байгаль орчин, газрын болон усны экосистемүүдийн бүрдлийн төлөв байдал, тэдгээрийн техноген нөлөөллийг тэсвэрлэх чадвар, нөхөн сэргээх боломж.
Байгалийн болон техноген орчны таагүй боломжит өөрчлөлтийн урьдчилсан прогноз: төлөвлөж буй объектууд тухайн бүс нутгийг иж бүрэн хөгжилд хүргэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ; түүний дотор тухайн нутгийн үйл ажиллагааны ач холбогдлын боломжит өөрчлөлтийн прогноз; төлөвлөж буй үйл ажиллагаанаас онцгой хамгаалалттай объектуудад(байгалийн, түүх-соёлын, рашаан-сувиллын г.м) үзүүлэх нөлөөллийн прогноз; байгалийн аюулт үйл явц, техноген нөлөөлөлтэй холбогдож гарах экологийн сөрөг үр дагаврын прогноз.
Санал, зөвлөмж: техноген таагүй үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх; байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, нөхөн сэргээх, түүний дотор байгаль орчныг хамгаалах арга хэмжээ боловсруулах шийдэл гаргахад зориулсан санал зөвлөмжүүд.
Чанарын хяналт, ажил хүлээн авалтын мэдээлэл: 4.39-д нийцүүлсэн байна.
Дүгнэлт: 4.39-д нэмэлтээр бүс нутгийн нөхцөл(үйл ажиллагааны бүсүүд, бүс нутгийн иж бүрэн хөгжил, нийгэм-эдийн засгийн нөхцөл, байгалийн үйл явц, байгаль-техногений нөхцөл г.м), экологийн хүчин зүйлсийг харгалзан төлөвлөж буй объектуудыг байршуулах боломжийн үндсэн дүгнэлтийг агуулсан байна.
Ашигласан баримт бичиг, материалууд: 4.39-д нийцсэн байна.
Бичгэн хавсралтууд нь нийгэм-эдийн засаг, эмнэлэг биологийн болон ариун цэвэр-халдвар зүйн судалгааны статистик мэдээллүүд; байгаль хамгаалах болон бусад байгууллагуудад өгсөн асуулгын албан ёсны хариултуудыг агуулсан байна. Хүснэгт, протоколууд 9.1.11-д нийцсэн байна.
Зурган хэсэг шийдэх зорилтуудын бүрэлдэхүүнээс хамаарч дараах зүйлсийг агуулсан байна:
- экологийн хязгаарлалтын зургууд(схемүүд), түүний дотор соёлын өвийн объектуудын нутаг дэвсгэрийн хил заагийн зургууд(схемүүд); онцгой нөхцөлтэй нутаг дэвсгэрийн хил заагийн зургууд(схемүүд), геологи, ус цаг уурын аюултай үйл явцын(инженер-геологи, инженер-ус цаг уурын судалгааны үр дүнгээр) нөлөөллийн эрсдэлд өртөх бүсүүдийн хил заагийн зургууд(схемүүд);
- нутаг дэвсгэрийн орчин үеийн ба прогнозлогдсон экологийн төлөв байдлын зургууд(схемүүд).
тайлбар: Зургуудын зохистой хэсгүүдийг хамсруулж болно.
9.2.8. Шийдэх зорилтуудаас хамаарч газрын үйл ажиллагааны зориулалт, тухайн нутгийн аж ахуйн ашиглалт, экологийн дүүрэгчлэл, экологийн каркас(өрөг)-ын зургууд(схемүүд); ойн сангийн газрын хилийн төлөвлөж буй өөрчлөлт, батлан хамгаалах, аюулгүй байдлын албадын газрын хил заагийн зургууд(схемүүд), мөн даалгаварт заагдаж, хөтөлбөрт үндэслэгдсэн бол бусад байр зүйн материалуудыг зохиож болно.
9.2.9. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгааг ашиглалтын онцгой нөхцөлтэй нутаг дэвсгэрийн хил зааг, төлөвлөлтийн бүтцийн элементүүдийг ялгаж, хот байгуулалтын зохистой шийдэл гаргахад хэрэгтэй, тухайн нутгийн экологийн төлөв байдлын мэдээ, материал гаргаж өгөх зорилгоор хийдэг.
9.2.10. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгаа нь дараах зорилтуудыг шийдэхэд зориулагдсан байна:
- байгаль орчны экологийн одоогийн төлөв байдал(хот, суурин газрын орон сууц, аж үйлдвэр, амралт зугаалгын бүсүүд дэх)-ын үнэлгээ; түүний дотор аж үйлдвэрийн объектууд, тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн ба ахуйн хог хаягдлаас үүссэн агаар мандал, хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх усны бохирдлын түвшиний үнэлгээ багтана;
- физик нөлөөллийн(дуу шуугиан, доргилт чичиргээ, цахилгаан соронзон орон, байгалийн болон техноген эх үүсвэрийн ионжсон цацраг г.м) үнэлгээ;
- төлөвлөж буй шийдвэрийг хэрэгжүүлэхэд тухайн нутгийн экологийн нөхцөл, үйл ажиллагааны ач холбогдол өөрчлөгдөх прогноз, түүний дотор нутаг дэвсгэрийн ашиглалтын (тусгай хамгаалалтын, ариун цэврийн хамгаалалтын болон бусад бүсүүдийн объектуудыг шинээр байршуулахтай холбоотойгоор) хязгаарлалтын прогноз;
- байгаль хамгаалах арга хэмжээний төсөл боловсруулж, шийдэл гаргахад зориулсан санал, зөвлөмж.
9.2.11. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичгийн экологийн үндэслэлд зориулсан инженер-экологийн судалгаа нь дараах ажлуудыг хийнэ:
- өмнөх жилүүдийн судалгаа, шинжилгээний мэдээллийн сангийн болон хэвлэгдсэн материалуудыг цуглуулж, нэгтгэж шинжилгээ хийх;
- агаар-сансрын зураглалын материалуудад тайлал хийх;
- тухайн нутгийн байгаль орчны төлөв байдлын суурь үзүүлэлтийг тогтоохын тулд хөрс, гадаргын ба газрын доорх усны дээж авч хийсэн тойм судалгаа;
- авсан дээжүүдийн лабораторийн шинжилгээ.
9.2.12. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичгийн экологийн үндэслэлд зориулсан инженер-экологийн судалгаа хийх даалгавар 9.1.9-д нийцэхийн дээр нөөцүүд(газрын, усны, ойн) татаж авах урьдчилсан хэмжээг агуулсан байх ёстой.
9.2.13. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичгийн экологийн үндэслэлд зориулсан инженер-экологийн судалгаа хийх хөтөлбөр нь 9.1.10-ын шаардлагуудад нийцсэн байх ёстой.
9.2.14. Нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичгийн экологийн үндэслэлд зориулсан инженер-экологийн судалгааны техникийн тайлан гүйцэтгэсэн ажлын хэмжээ, бүрэлдэхүүнээ тооцсон, 9.1.11-д нийцсэн байвал зохино.
9.2.15. Барилгажилтын талбай (чиг зурвас) сонгоход зориулсан инженер-экологийн судалгаа дараах зорилтуудын шийдлийг хангасан байх ёстой:
- суурин барилгажилтын объектуудын байршлын өрсөлдөх хувилбаруудын экологийн нөхцөлүүдийг судлах, түүний дотор аж үйлдвэрийн объектууд, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн ба ахуйн хог хаягдлаас үүдсэн агаар мандал, хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх усны бохирдлын түвшиний үнэлгээ, онцгой хамгаалалттай газар нутаг, объект байгаа эсэх, физик нөлөөллийн(дуу шуугиан, доргилт чичиргээ, цахилгаан соронзон орон, байгалын болон техноген эс үүсвэрийн ионжсон цацралт) үнэлгээ;
- барилгажилтын талбай, шугаман байгууламжийн чиг зурвасын чиглэлийн байгаль орчинд хамгийн ээлтэй байх, зохистой байрлалыг сонгох үндэслэл.
9.2.16 Суурин барилгажилтын объектуудыг байршуулах хувилбар сонгоход зориулсан инженер-экологийн судалгаа нь дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
- өмнөх жилүүдийн судалгаа шинжилгээний хэвлэгдсэн ба мэдээл-лийн сангийн материалуудыг цуглуулан нэгтгэж, шинжилгээ хийх;
- агаар-сансрын зургийн материалуудад тайлал хийх;
- байгаль орчны суурь үзүүлэлтүүдийг тогтоохын тулд түлхүүр (сонгосон) талбайнуудын хөрс, гадаргын ба газрын доорх усны дээжлэлт хийж, тойм судалгаа явуулах;
- авсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийх.
9.2.17. Барилгажилтын талбайн байршил, шугаман байгууламжийн чиг зурвасын чиглэлийн хувилбар сонгоход зориулсан инженер-экологийн судалгааны даалгавар, хөтөлбөр нь 9.1.9 ба 9.1.10 заалтуудад нийцсэн байна.
9.2.18. Барилгажилтын талбайн байршил, шугаман байгууламжийн чиг зурвасын чиглэлийн хувилбар сонгоход зориулсан инженер-экологийн судалгааны техникийн тайлан, гүйцэтгэсэн ажлын бүрэлдэхүүн, хэмжээг харгалзан 9.1.11- д нийцэхийн дээр дараах зүйлсийг нэмж агуулсан байвал зохино:
- талбай(чиг зурвас)-н байршлын өрсөлдөж буй хувилбаруудын инженер-экологийн нөхцөлийн тодорхойлолт;
- объектуудыг барих, ашиглах явцад экологийн орчин өөрчлөгдөх прогнозыг харгалзан, барилгажуулж эзэмшихэд таатай байдлын зэргээр нь талбай (чиг зурвас)-нуудыг байршуулах хувилбаруудын харьцуулсан үнэлгээ;
- барилгажих талбайн байршил, шугаман байгууламжийн чиг зурвасын чиглэл тогтоох хувилбараас инженер-экологийн нөхцөлөөрөө хамгийн зохистойг нь сонгох үндэслэл.
Техникийн тайлангийн дүгнэлтэнд барилгажих объектуудын байршлын хувилбаруудаас инженер-экологийн нөхцөлийн хувьд хамгийн зохистойг нь сонгох зөвлөмжийг оруулсан байна.
9.3. Суурин барилгажилтын объектуудын төслийн баримт бичиг боловсруулах барилга-архитектурын төсөлд зориулсан инженер-экологийн судалгаа
Төслийн баримт бичиг боловсруулахад зориулсан инженер-экологийн судалгааг хоёр үе шаттай явуулна.
Нэг дэх үе шатны инженер-экологийн судалгааг бүс нутгийн мужлал, нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үед хийсэн, суурин барилгажилтын объектуудаас байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний дүгнэлтийг тодотгож, “Байгаль орчныг хамгаалах арга” хэсэг(бүлэг)-ийг боловсруулахад шаардлагатай, объектын зураг төсөлд ашиглах, байгаль орчны төлөв байдал, тэдгээрийн бохирдлын эх үүсвэрийн мэдээ, материалыг гаргаж өгөх зорилгоор гүйцэтгэнэ.
Хоёр дахь үе шатны инженер-экологийн судалгааг нэг дэх үе шатны ажлаар, төлөвлөж буй барилга байгууламжийг барих ашиглах үед болон амьдрах орчинд таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгаль-техногений нөхцөл илэрсэн тохиолдолд тухайн нутгийн экологийн нөхцөлийг тодотгох зорилгоор хийнэ.
Хоёр дахь үе шатны судалгаа шаардлагатай эсэх нь нэг дэх үе шатны судалгааны үр дүнгээр тодорхойлогдоно.
9.3.1. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгааны нэг дэх үе шат
9.3.1.1. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан нэг дэх үе шатны инженер-экологийн судалгаа нь дараах мэдээ, материалыг гаргаж өгөх зориулалттай:
- байгаль орчны үндсэн бүрдлүүдийн төлөв байдлын үнэлгээ;
- экосистемийн төлөв байдал, тэдгээрийн нөлөөлөл тэсвэрлэх, нөхөн сэргээгдэх чадвар;
- суурин барилгажилтын объектуудыг барих, ашиглах үед, тэдгээрийн нөлөөллийн бүс дэх байгаль орчны өөрчлөлтийн прогноз;
- инженер-аж ахуйн үйл ажиллагаанаас үүдсэн экологийн хортой, зохисгүй үр дагаврыг урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах арга хэмжээ боловсруулах шийдэл гаргах; экологийн нөхцөл байдлыг хадгалах, нөхөн сэргээх талаар байгаль хамгаалах арга хэмжээний үндэслэл гаргах;
9.3.1.2. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан нэг дэх үе шатны инженер-экологийн судалгааны ажлын бүрэлдэхүүнийг 9.1.4 ба 9.1.5 нийцүүлэн тодорхойлно.
9.3.1.3. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан нэг дэх үе шатны инженер-экологийн судалгааны техникийн тайланг 9.1.11-д нийцүүлж бичнэ.
9.3.1.4. Зурган хавсралт 9.1.11-д нийцсэн байхын дээр шийдэж буй зорилгоос хамаарч, газрын үйл ажиллагааны зориулалтын, газрын сангийн бүтцийн, газрын техноген эвдрэлийн зургууд; хэрэв даалгаварт заагдаж, хөтөлбөрт үндэслэгдсэн бол бусад зураг зүйн материалууд багтсан байна.
Техникийн тайлангийн зурган хавсралтын бүрэлдэхүүнд байгаа, судлагдаж буй тухайн нутаг дахь нөлөөллийн бүсийн хүрээн доторх талбайн объектуудын экологийн төлөв байдлын өнөөгийн болон прогнозын зураг(схем)-уудыг 1:10000-1:5000(шаардлагатай бол – 1:2000-1:1000) масштабтай; нөлөөллийн бүсийн хил дотор байгаа шугаман объектуудад 1:50000-1:25000 масштабтай зохионо.
9.3.2. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн судалгааны хоёр дахь үе шат
9.3.2.1. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан инженер-экологийн хоёр дахь үе шатны судалгааг, нэг дэх үе шатны ажлын үр дүнд үндэслэн төслийн шийдлүүд өөрчлөгдсөний улмаас бий болсон нэмэлт хэсгүүд шинэ чиглэлтэй чиг зурвасуудад явуулна.
9.3.2.2. Хоёр дахь үе шатны инженер-экологийн судалгаагаар дараах ажлыг гүйцэтгэнэ:
- төлөвлөж байгаа аж ахуйн болон бусад үйл ажиллагааны объектуудын тодорхой хэсгүүд, түүний дотор байгаль орчны бүрдэл хэсгүүдийн бохирдлын тархалт, экологийн нөхцөлийг тодотгож нарийвчлана;
- төслийн эцэслэсэн шийдэл гаргах үндэслэл, түүний дотор байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, байгаль орчны бүрдэл хэсгүүдэд сөрөг нөлөөлж буй хүчин зүйлсийг багасгах арга зөвлөмжийн үндэслэл гаргахад тохирсон нарийвчлал бүхий байгаль орчны бүрдэл хэсгүүдийн өөрчлөлтийн прогноз.
9.3.2.3. Инженер-экологийн судалгааны ажлын хэмжээ, бүрэлдэхүүнийг суурин барилгажилтын объектуудын төрөл, зориулалт, тэдгээрийн тэдгээрийн хариуцлагын зэрэг, инженер-экологийн нөхцөлийн төвөгшил, нэг дэх үе шатны инженер-экологийн судалгааны мэдээллүүдийг тооцон хийсэн хөтөлбөрөөр тогтооно.
9.3.2.4. Төслийн баримт бичиг бэлдэхэд зориулсан хоёр дахь үе шатны инженер-экологийн судалгааны техникийн тайлан 9.3.1.3-д нийцэхийн дээр, суурин барилгажилтын объектыг барих, ашиглах үеийн байгаль орчны бүрдэл хэсгүүдийн өөрчлөлтийн тодотгосон прогнозын үр дүн; гажигтай бүсүүдийн тодотгосон хэлбэр хэмжээ, хил зааг; нэмэлт судалгааны бусад үр дүнг агуулсан байна.
9.4. Барилга байгууламжийг барих, өөрчлөн шинэчлэлтийн үеийн инженер-экологийн судалгаа
9.4.1. Барилга байгууламжийг барьж байх үед инженер-экологийн судалгаа нь байгаль хамгаалах арга хэмжээний үр ашгийн хяналт; байгаль орчны бүрдэл хэсгүүдийн үйлдвэрлэлийн экологийн мониторингийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг хянах хэлбэрээр үргэлжилж байх ёстой.
9.4.2. Барилга байгууламжийг барих үеийн инженер-экологийн судалгааны үндсэн зорилт нь байгаль хамгаалах үйл ажиллагаанд хамааралтай удирдлагын шийдвэр гаргахад мэдээллийн дэмжлэг үзүүлэхэд зориулж, барилгын ажлыг гүйцэтгэх үеийн байгаль орчны төлөв байдлын талаарх лавтай мэдээллийг гаргаж өгөхөд оршино.
9.4.3. Барилга байгууламж барих үеийн инженер-экологийн судалгааны бүрэлдэхүүн дэх ажлын төрлүүд, техникийн тайлангийн агуулга нь байгаль орчны бүрдэл хэсгүүдийн төлөв байдлыг хянах үйлдвэрлэлийн экологийн мониторингийн хөтөлбөрөөр тогтоогдоно.
9.4.4. Өөрчлөн шинэчлэлд зориулсан инженер-экологийн судалгааг өөрчлөн шинэчлэлт хэрэгжүүлэх төслийн баримт бичиг бэлдэх, түүний дотор байгаль орчныг хамгаалах арга хэмжээ боловсруулахад шаардлагатай мэдээ, материалыг гаргаж өгөх зорилгоор хийдэг.
9.4.5. Өөрчлөн шинэчлэлд зориулсан инженер-экологийн судалгааг дараах тохиолдлуудад хийнэ:
- байгууламжийн өөрчлөн шинэчлэлт шинэ газар нутгийг аж үйлдвэрийн чиглэлээр эзэмших гэж байгаатай холбоотой бол;
- урьдчилсан үнэлгээгээр, тухайн үеийн төслийн баримт бичигт байгаль хамгаалах арга хэмжээний үндэслэлүүдээр тооцсон экологийн нөхцөлийн үзүүлэлтүүд, одоогийн бодит утгуудтай нийцэхгүй байвал;
- өөрчлөн шинэчлэх гэж буй байгууламж, эсвэл барилгын ашиглалтын хугацаанд төслийн баримт бичигт тооцогдоогүй сөрөг нөлөөллүүд(осол сүйрэл, гэнэтийн их хог хаягдал г.м) байгаль орчинд гарсан бол.
9.4.6. Өөрчлөн шинэчлэлд зориулсан инженер-экологийн судалгааны бүрэлдэхүүнд дараах ажлууд багтана:
- одоо байгаа барилга, байгууламжийн төслийн баримт бичгийн үндэслэлд зориулж хийсэн өмнөх инженерийн судалгааны материалуудыг цуглуулж судлах;
- одоо байгаа барилга, байгууламжийн төслийн баримт бичигт заагдсан ашиглалтын нөхцөлийг зөрчсөн тухай мэдээллийг цуглуулж, шинжлэх;
- одоо байгаа барилга, байгууламжаас байгаль орчинд үзүүлж буй таагүй нөлөөллийн тухай мэдээллүүд;
- байгаль орчны бүрдэл хэсгүүдийн төлөв байдлын тухай тодотгосон мэдээлэл гаргаж өгөх.
9.4.7. Өөрчлөн шинэчлэлд зориулсан инженер-экологийн судалгааны техникийн тайлан барилга барьсан, ашигласан хугацааны турш дахь тухайн нутгийн экологийн нөхцөлийн өөрчлөлтийн дараах үнэлгээ, зөвлөмжийг агуулсан байвал зохино:
- нөлөөлөлд хамгийн мэдрэмтгий, байгаль орчны бүрдэл хэсгүүдийн төлөв байдлын үнэлгээний үр дүн;
- объектын ашиглалтын хугацаанд агаар мандалд цацагдсан хорт бодис, усан объект руу орсон бохир ус зэрэг нь төслийн баримт бичигт тогтоосон нормативыг зөрчсөн эсэх тухай үнэлгээ;
- байгаль орчныг хамгаалах талаарх төслийн шийдэлд өөрчлөлт, засвар оруулах зөвлөмж.
Хавсралт А
(зөвлөмж болгох)
Инженерийн судалгааны ажлын үндсэн төрлийн бүрэлдэхүүнд ороогүй ажил (үйлчилгээ)-ууд
А.1 Нэмэлт болон тусгай ажил (үйлчилгээ)-ын жагсаалт
Хүснэгт А.1
Ажил(үйлчилгээ)-ын төрлүүд |
Нэмэлт ба тусгай ажил(үйлчилгээ)-ын жагсаалт |
Ерөнхий |
Даалгавар боловсруулах. Хөтөлбөр зохиох. Дутуу тулгуур мэдээ материалыг олж (худалдаж) авах. Завсрын үр дүнгийн мэдээ, материалыг гаргаж өгөх. Техникийн тусгай нөхцөл боловсруулах. Байгалийн төвөгтэй нөхцөл дэх ердийн хариуцлагын төвшинтэй болон өндөр хариуцлагын төвшинтэй объектуудын инженерийн судалгаанд дагалдах эрдэм шинжилгээний ажлууд. Хэмжилтийн нарийвчлалыг дээшлүүлэх. Техникийн тайлангийн нэмэлт хувиудыг бэлдэх. Техникийн тайланд нэмэлт хавсралтууд боловсруулах. Нууцын хязгаарлалттай инженерийн судалгааны үр дүнг ёсчлох. Инженерийн судалгааны үр дүнг гуравдагч этгээдэд хүргэх. |
Инженер-геодези |
Геодезийн үндэслэлийн талбай, өндрийн нэмэлт тэмдэгтүүд байгуулах. Газрын дээрх доорх инженерийн сүлжээний нарийвчилсан судалгаа. Газар доорх өрөө, худгуудын каталог хийж, солбицол тогтоох. байр зүйн дэвсгэр зургийн ситуацийн элементүүдийг эзлэхүүнээр харуулах, барилга байгууламж, инженерийн сүлжээний нэмэлт үзүүлэлтүүд, графикийн болон бусад таних тэмдгүүд зэрэг нэмэлт шаардлагууд. Тухайн нутгийн(рельефийн тоон загвар, ситуацийн тоон загвар) болон рельефийн элемент, ситуацийн өгөгдлийн баазын тоон загвар. Объектын талбай, түүний хэсгүүдийн тоон байр зүйн болон дэвсгэр зургуудын растр хуулбар бэлдэх. Байр зүйн болон дэвсгэр зургууд, тэдгээрийн суурь мэдээллийн бүтцийн элементүүдийн тоон таних тэмдэг зохиох. Шугаман объектын дэвсгэр зураг, зүсэлт дээр инженерийн шугам сүлжээний огтлолцсон, шүргэлцсэн, зэрэгцээ яваа хэсгүүд дэх техникийн нөхцөл болон эзэмшигчдийн тухай мэдээлэл оруулах. Барилга байгууламжийг ашиглаж буй үеийн инженер-геодезийн ажлууд (A2). Барилга байгууламжийг буулгах үеийн инженер-геодезийн ажлууд (A3) |
Инженер-геологи |
Геотехникийн судалгаанууд. Барилга байгууламжийн буурийн хөрсний төлөв байдлын судалгаа. Геологи орчны цэгчилсэн мониторинг. Барилга байгууламжийг ашиглаж буй үеийн инженер-геологийн ажлууд (A2). Барилга байгууламжийг буулгах үеийн инженер-геологийн ажлууд (А3) |
Инженер-ус цаг уур |
Бичил уур амьсгалын судалгаа. Агаар мандлын бохирдол, хорт бодисуудын сарнилтын судалгаа. Голууд, усан байгууламжийн тодорхой хэсгүүдийн гидравлик горимын онцлогуудын судалгаа. Гол нуур, ус хадгалах сан, усанд автдаг(хатдаг) газрын усан тэнцлийн судалгаа. Урсгал ба тогтмол усны гидрофизик, мөс-дулааны горимын судалгаа. Гол, нуур, усан сангийн гидробиологи, гидрохимийн онцлогуудын судалгаа. Усан идэгдлийн үйл явцын судалгаа. Байгалийн аюулт үйл явцын лабораторийн загварчлал хийх. Бодит объектуудад туршилт шинжилгээний ажил гүйцэтгэх. Барилга байгууламжийг ашиглаж буй үеийн инженер-ус цаг уурын ажлууд (A2). Барилга байгууламжийг буулгах үеийн инженер-ус цаг уурын ажлууд (А3) |
Инженер-экологи |
Эмнэлэг-биологийн судалгаа. Гидробиологийн судалгаа. Соёлын өвийн объектуудын судалгаа. Ургамлын аймгийн бүтээмжит чанарын үнэлгээ. Байгаль орчны зарим бүрдэл хэсгийн экологийн мониторинг. Геофизикийн арга хэрэглэсэн экологи-геохимийн судалгаа. Ул хөрс, түүний усны бохирдлын цэгчилсэн судалгаа.Барилга байгууламжийг ашиглаж буй үеийн инженер-экологийн ажлууд (A2). Барилга байгууламжийг буулгах үеийн инженер-экологийн ажлууд (А3) |
Тайлбар: Ажлын үндсэн төрлийн бүрэлдэхүүнд ороогүй бусад ажлуудыг уг жагсаалтанд оруулж, өөрчилж болно. |
А.2 Барилга-байгууламжийн ашиглалтын үед хийх ажлууд, тэдгээрийн үр дүн
Хүснэгт А.2
Ажлын төрлүүд |
Ажлын үр дүн |
Инженер-геодези |
|
Барилга-байгууламжийн буурь суурь; газрын гадарга, чулуулгийн зузаалгын суулт, хэв гажилтын геодезийн хэмжилт |
Хэв гажилт, суултын ажиглалтын үр дүн |
1:5000-1:200 масштабтай инженер-байр зүйн зураг зохиох(шинэчлэх) |
Зурган ба тоон хэлбэрийн, шинээр зохиогдсон инженер-байр зүйн зураг. |
Газрын дээрх, доорх байгууламж, шугам сүлжээний 1:2000-1:200 масштабтай дэвсгэр зураг зохиох |
Өмчлөгч буюу эсвэл ашиглагч байгууллагатай тохиролцсон техникийн үзүүлэлтүүдтэй, зурган ба тоон хэлбэртэй, газрын дээрх ба доорх байгууламж, шугам сүлжээний дэвсгэр зураг |
Барилга байгууламж, технологийн төхөөрөмж, архитектурын жижиг хэлбэрүүдийн геометр хэмжээсийн эскиз тодорхойлолтыг оруулсан, тулгуур баганууд ба газар доорх худаг(тасалгаа)-уудын нарийвчилсан хэмжилт |
Хийсэн ажлын тайлбар бичиг, эскиз, зургууд. Хэмжилтийн зургууд, тоон загварууд(тоон загварын бүрэлдэхүүн, агуулга, нарийвчлалд тавих шаардлагыг агуулсан Захиалагчийн нэмэлт даалгаврын дагуу) |
Гол, мөрөн, нуур, усан сангуудын байгууламж байршуулах(гүүр, дамжуулах хоолойн обьектууд) хэсгийн 1:5000-1:500 масштабтай инженер-байр зүйн дэвсгэр зургууд |
Зурган ба тоон хэлбэрийн (захиалагчийн даалгавраар хийгдэнэ) инженер-байр зүйн дэвсгэр зургууд |
Инженер-геологи |
|
Геологи орчны бүрдэл хэсгүүдийн локаль (нутгийн) мониторинг. Геотеникийн хяналт. Байгууламжийн буурь суурийн ул хөрсний судалгаа. Геотехникийн мониторингийн хүрээн дэх ажлууд |
Барилга байгууламж геологи орчинтой харилцан үйлчлэлцэж байгаа хүрээнд , түүний дотор ердийн ашиглалтын горим, тогтворжилтыг эвдэж байгаа их суулт эвдрэлтэй барилга байгууламж байрласан хэсэг дэх ул хөрснүүдийн шинж чанар, төлөв байдлын өөрчлөлтийн мэдээллүүд. Барилга байгууламж геологи орчинтой харилцан үйлчлэлцэж байгаа хүрээнд , түүний дотор газрын доорх усны түвшний байршил, тэдгээрээс бетон ба металд үзүүлж байгаа идэмхий чанар.Инженер-геологийн нөхцөл, түүний дотор инженер-геологийн аюулт үйл явц, шороон байгууламжийн төлөв байдлын зарим хүчин зүйлсийн өөрчлөлтийн мониторингийн мэдээллүүд. Төсөлд авсан болон тодотгосон инженер-геологийн нөхцөлүүд; урд хийсэн прогноз, барилга байгууламжийг ашигласан хугацаан дахь инженер-геологийн нөхцөлийн бодит өөрчлөлттэй нийцэж байгаа эсэхийн мэдээлэл. Барилга байгууламжийн ашиглалтын хугацаан дахь инженер-геологийн нөхцөлийн өөрчлөлт, түүнийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл, шалтгааныг нь зааж, чиглэлийг нь тодорхойлсон ерөнхий прогноз. Барилга байгууламжийн ашиглалтын нөхцөлийн аюулгүйн болон найдвартай байдлыг хангах(тэдгээрийн суурийг хүчитгэх, буурийн ул хөрсийг бэхжүүлэх, өндөржилтийн дутагдлыг арилгах, ашиглалтын горим ба технологийн үйл явцыг өөрчлөх, инженерийн хамгааллын аргуудыг төгөлдөржүүлэх) зөвлөмжүүд |
Инженер-ус цаг уур |
|
Тусгайлан төхөөрөмжилсөн ажиглалтын сүлжээнд ус цаг уурын локаль (нутгийн) мониторинг хийх |
Зарим төрлийн ажлуудын ажиглалт, судалгааны ажлын үр дүн. Тухайн нутаг дахь аж ахуйн эзэмшилтэй хамааралтай хүчин зүйлс, эвдрэлийн үйл явцуудын ажиглалтын материалууд. |
Инженер-экологи |
|
Экологийн локаль (нутгийн) мониторинг |
Тухайн нутгийн хэвийн байдал алдагдсан шалтгаан, хүчин зүйлс, эдгээр өөрчлөлтийг үүсгэгч, байгаль орчинд нөлөөлж буй(хөрс-ургамлын иж бүрдлийн эвдрэлийн хэмжээ, эрчим; байгалийн сөрөг үйл явцын идэвхжил, гадаргын болон газрын доорх усаар бохирдуулагч бодисууд зөөгдөх замын өөрчлөлт; амьтан ургамлын янз бүрийн төрлүүдийн тархалтын ай савын чанарын ба тоон бүрэлдэхүүний мэдээллийг багтаасан биотын төлөв байдлын үнэлгээ) техноген үйл явцын царааны тухай бодит судалгааны мэдээллүүд. Агаар мандал, хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх усны хими, биологи, цацраг идэвхийн бохирдлын төвшний мэдээллүүд. Байгаль орчныг хамгаалахаар явуулж буй арга хэмжээний үр ашгийн үнэлгээг багтаасан, байгаль орчинд нөлөөлөгч эх үүсвэрүүдийн тухай мэдээллүүд. Зураг төслийн үед хэрэглэсэн агаар мандал дахь хорт бодисын цацалт, усан объектуудад орох бохирын хэмжээ мөрдөгдөж байгаа эсэхийн харьцуулалт. Өмнө санал болгосон арга хэмжээнүүд экологийн нөхцөлийн зорилтот үзүүлэлтүүдэд хүрээгүй бол өөр арга зам хайх зөвлөмж. Байгаль орчны төлөв байдлын ажиглалтын хөтөлбөрт тохируулга хийсэн үр дүн (шаардлагатай бол) |
А.3 Барилга байгууламжийг буулгах үед хийх ажлууд, тэдгээрийн үр дүн
Хүснэгт А.3
Ажлын төрлүүд |
Ажлын үр дүн |
Инженер-геодези |
|
Барилгын эргэн тойрны барилга байгууламжийн (түүний дотор газрын доорх, дээрх инженерийн шугам сүлжээ, байгууламж) буурийн хэв гажилт, суултын геодезийн хэмжилт |
Хэв гажилтын үйл явцын ажиглалтын үр дүнгүүд |
1:5000-1:200 масштабтай инженер-байр зүйн зураг зохиох(шинэчлэх) |
Зурган ба тоон хэлбэрийн, шинээр зохиогдсон инженер-байр зүйн зураг |
Газрын дээрх, доорх байгууламж, шугам сүлжээний 1:2000-1:200 масштабтай дэвсгэр зураг зохиох |
Өмчлөгч буюу эсвэл ашиглагч байгууллагатай тохиролцсон техникийн үзүүлэлтүүдтэй, зурган ба тоон хэлбэртэй, газрын дээрх ба доорх байгууламж, шугам сүлжээний дэвсгэр зураг |
Тулгуур баганууд ба газар доорх худаг(тасалгаа)-уудын нарийвчилсан хэмжилт хийж, эскиз зохиох |
Хийсэн ажлын тайлбар бичиг, зураг, эскизүүд |
Инженер-геологи |
|
Геологийн орчны бүрдэл хэсгүүдийн мониторингийн материалууд цуглуулж шинжилгээ хийх; ашиглалтын үеийн геотехникийн мониторинг, барилга байгууламжийн буурийн ул хөрсийг шалган үзэх. Тухайн нутгийн тойм судалгаа. |
Объектыг татан буулгах үе дэх инженер-геологийн нөхцөлийн үнэлгээ. Геологийн орчинд үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах зөвлөмж. Объектыг буулгасны дараах нөхөн сэргээлтэнд зориулсан барилгын шороон материалын хайгуулын үр дүн. Объектыг буулгаснаас үүсэх эрсдэл, аюулын үнэлгээ. Газрыг нөхөн сэргээх, тухайн нутгийн инженерийн бэлтгэл, аж ахуйн хувьд ашиглах, түүний дотор нутгийн зарим хэсэгт хөрс солих, эсвэл хатаах, байгаль орчныг хамгаалах зөвлөмжүүд. |
Инженер-ус цаг уур |
|
Судлагдаж буй усан объектын усны горим, мөн тэрчлэн объектын ашиглалтын хугацаан дахь мэдээллийг ижил төстэй усны харуулын мэдээллээр материал цуглуулж шинжлэх. Тухайн нутгийн тойм хяналт үзлэгийн судалгаа. Нэг тулгуур харуул дээр гидрологийн ажиглалт явуулах. |
Тухайн нутгийн усны нөөц алдрах үед нөхөн сэргээх зөвлөмж бүхий ус цаг уурын горимын үзүүлэлтүүд. |
Инженер-экологи |
|
Объектын ашиглалтын хугацаан дахь экологийн мониторингийн материалыг цуглуулж судлах. Эвдэрсэн газар, талбар хэсгүүд, түүний дотор хөрсний болон хээрийн бусад шалгалт судалгаа, лабораторийн шинжилгээ. |
Барилга байгууламжийг задалж буулгасны дараа газрыг нөхөн сэргээх төсөл боловсруулахад хэрэгтэй мэдээллүүд. Объектыг татан буулгасны экологийн үр дагавар, түүний дотор хөрс, ул хөрс, гадаргын ба газрын доорх усны хими, биологи, радио идэвхт бохирдлын төвшний үнэлгээ. Хуулагдсан ба агуулагч чулуулгууд, тэдгээрийн хольц(агрохими, агрофизикийн шинж чанарууд, химийн болон ширхгийн бүрэлдэхүүний үзүүлэлтийн нарийвчилсан үнэлгээний үндсэн дээр) биологийн нөхөн сэргээлтэд хэрэглэж болох эсэхийн мэдээлүүд. Тухайн нутгийг ул хөрсний химийн бохирдлын түвшин, газогеохимийн аюулын зэрэглэлээр бүсчилсэн үр дүн. Барилга байгууламжийг буулгахад үүссэн, байгаль орчинд(хүн амын эрүүл мэнд, ургамлын бүрхэвч, амьтны аймагт) халтай материалуудын устгал хийх зөвлөмж. Тухайн нутгийн үйл ажиллагааны ашиглалтанд(зорилтот буюу зөвшөөрсөн ашиглалтанд) нийцүүлж байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, түүний дотор бохирдсон хөрсийг устгах зайлуулах, тухайн нутгийг сэргээн тордох, бохирдсон усыг цэвэршүүлэх, зайлуулах, мөн тэрчлэн нутаг дэвсгэрт инженерийн бэлтгэл хийх санал, зөвлөмжүүд |
А.4 Барилгын шороон материалын хайгуул
А.4.1. Барилгын шороон материалын хайгуул нь инженерийн судалгааны тусгай төрөл бөгөөд барилгын шороон материал олборлох, түүний дотор түр карьераас олборлолт зохион байгуулах төсөл боловсруулахад зориулан уул-геологийн нөхцөл, эх сурвалж, тоо, хэмжээний тухай хүрэлцээтэй, хэрэгтэй мэдээлэл гаргаж өгөх зориулалттай болно.
А.4.2 Барилгын шороон материалуудад дараах зүйлс багтана:
- байгалийн байдалдаа байгаа түгээмэл тархалттай ашигт малтмалууд(ТТАМ), түүний дотор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөц нь батлагдсан ордууд;
- уулын олборлох, баяжуулах; металлург, эрчим хүчний үйлдвэрүүдийн хаягдлууд(хөрс хуулалтын шороо, ил ба далд уурхайн малталтуудын хоосон чулуулгийн овоолгууд; хүдрийн механик баяжуулалтын хоосон чулуулаг, үнс, шаарны хаягдлууд);
- барилгын ухаадаснаас гарсан ул хөрс, босоо өндөржилтийн ажлаас гарсан ул хөрс, барилгын ажлын явцад гарсан бөөгнүүлсэн овоолгын ул хөрс.
А.4.3. Байгальдаа байгаа барилгын шороон материалын хайгуулыг газрын хэвлийн тухай хууль эрхийн актууд, арга зүйн баримт бичгүүдэд үндэслэн, захиалагчийн даалгавар, түүний дотор ил уурхайн төсөл боловсруулахад зориулсан, барилгын шороон материал олборлолтыг зохион байгуулахад хэрэгтэй, хүрэлцээтэй мэдээллийг гаргаж өгөх зориулалттай хийдэг.
А.4.4. ТТАМ-ын хайгуулын явцад дараах зорилтуудыг шийднэ:
- төслийн объекттой харьцангуй байршил, ТТАМ-ын хэмжээ, төрөл нь захиалагчийн шаардлагад нийцэж байгаа ордуудыг илрүүлж, талбайн овор хэмжээг татна;
- нөөцийн тооцоолол хийнэ;
- олборлолтын уул-геологийн болон гидрогеологийн нөхцөлийг тогтооно;
- ТТАМ-ын үзүүлэлтүүд даалгаврын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлно.
А.4.5. ТТАМ-ын одоо ажиллаж байгаа, эсвэл нөөцөд байгаа ил уурхайн ашигт зузаалаг; улсын тайлан тэнцлийн хуваарилалтын санд тоологддог, ТТАМ-ын ордууд; хатуу ашигт малтмалын одоо ажиллаж буй, олборлоод дууссан, эсвэл нөөцөд байгаа ил уурхайнуудын хөрс хуулалтын болон хоосон чулуулгийн овоолгууд; далд уурхайн малталтуудаас гаргасан овоолгууд; металлург, эрчим хүчний үйлдвэрүүдийн үнс, шаарганы овоолгууд, уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын талбай зэргээс барилгын шороон материал худалдаж авах боломжийг Захиалагчаас дээрх эх үүсвэрийн эзэмшигчидтэй хийсэн гэрээгээр тодорхойлно.
А.4.6. Улсын тайлан тэнцлийн хуваарилагдаагүй санд байгаа ТТАМ-ын ордыг барилгын шороон материалд ашиглахаар хайгуул, ашиглалт хийх эрхийг зохих хууль дүрмийн дагуу дуудлага худалдааны үр дүнгээр тодорхойлно.
А.4.7. Хөрөнгө оруулагчийн өөрийнх нь эзэмшилд байдаг газар, эсвэл тэр газар байгаа уул уурхайн овоолгуудад барилгын шороон материалын хайгуулын ажлыг хийхэд нэмэлт зөвшөөрөл авахгүй. Хайгуулыг газрын хэвлийг эзэмшигч өөрөө эсвэл бусад этгээдтэй гэрээний үндсэн дээр хийж болно.
А.4.8. Төлөвлөж буй барилгажилтын олгосон талбайн хэмжээнд байгаа суурийн нүх, ухаадас, суваг ховил, туннель зэрэг янз бүрийн нөөцөөс барилгад хэрэглэх шороон материал ашиглах шийдвэр гаргахад нэмэлт тохиролцоо, зөвшөөрөл шаардлагагүй.
Эдгээрээс авах барилгын шороон материалыг ашиглах боломж, түүний төрөл зүйл, чанар байдлыг захиалагчийн шаардлагад нийцүүлж тодорхойлно.
А.4.9. Барилгын шороон материалын хайгуулыг дараах дэс дарааллыг баримтлан гүйцэтгэвэл зохино:
- барилгажилтын суурийн нүх(хүнхээл),суваг, зам, шуудуу, туннель, босоо өндөржилтийн ухаадасны ул хөрснүүдийг барилгын шороон материал болгон хэрэглэх, хамтад нь инженер-геологийн нөхцөлийг судлах, барилгын шороон материалын төрөл зүйл, чанарыг тогтоож, ашиглах боломжийн үнэлгээ өгөх судалгаа;
- шаардлагатай төрлийн барилгын шороон материалын хайгуулыг, юуны өмнө төлөвлөж буй барилгажилтанд олгосон газар болон усанд автдаг хураагдсан газрын бүсэд хийх; мөн тэрчлэн янз бүрийн үйлдвэрлэлийн овоолго, хаягдлыг дээд зэргээр ашиглах боломжийн судалгаа ба үнэлгээ;
- дээр дурдсан эх үүсвэрүүд байхгүй, эсвэл хүрэлцээгүй байвал байгалийн үнэт эдэлбэр(ой мод, нуга, дархан цаазат г.м) газаргүй, хөдөө аж ахуйд ашигладаггүй, загас усны аж ахуйн ач холбогдолгүй, барилгажих нутагтай хил залгаа газарт барилгын шороон материалын хайгуул хийх.
Газрын их талбай хэрэггүй болохоос сэргийлж, ашигтай зузаалгыг хамгийн их гүнд нь хүртэл ашиглахаар тооцож хайгуул хийвэл зохино.
А.4.10. Барилгын шороон материалын хайгуулыг, ажлын давхардалгүй байх,өмнөх жилүүдийн судалгааны материалыг хамтран ашиглах зорилгоор зураг төсөл хийгдэж буй объектын инженер-геологи, инженер-геодезийн судалгаатай нягт хамтран гүйцэтгэвэл зохино.
А.4.11. Барилгын шороон материалаар ашиглах ТТАМ-ын хайгуулыг зураг төслийн объектод зориулсан карьерын байршлын талаарх захиалагчийн шаардлагад нийцсэн талбайд гүйцэтгэнэ. Ажлын бүрэлдэхүүнд дараах зүйлч орно:
- өмнөх жилүүдийн судалгааны, фондод байгаа материалыг цуглуулж, нэгтгэн ашиглах;
- эрэл хайгуулын ажлын хөтөлбөр зохиох;
- зураг төслийн объектод зориулсан карьерын байршлын талаарх захиалагчийн шаардлагад нийцсэн талбайн агаар-сансрын зураглалын материалд тайлал хийх;
- зураг төслийн объектод зориулсан карьерын байршлын талаарх захиалагчийн шаардлагад нийцсэн талбайн гадаргад шороон материалын ашигтай зузаалгын гаршийг илрүүлэх маршрутын ажиглалт(шалгах үзлэгийн тойм судалгаа);
- ашигтай зузаалгын тархалт илэрсэн хэсгүүдэд малталтын ажил явуулах;
- гидрогеологийн судалгаа;
- хайгуул хийсэн ордын хэмжээн дэх ашигтай зузаалгаас дээж(бөөнөөр, бүлгээр, технологийн г.м) авах;
- ашигтай зузаалаг, хуулалтын хэсгийн ул хөрснүүдийн лабораторийн шинжилгээ;
- ашигтай зузаалгын нөөц, хөрс хуулалтын хэмжээг тооцсон болон бусад материалуудын суурин боловсруулалтын ажил;
- техникийн тайлан боловсруулах;
- зохих журмын дагуу экспертиз хийлгэх.
А.4.12. Нэмэлт ажил судалгаа хийх хэрэгтэй эсэхийг захиалагчийн даалгаварт нийцүүлэн инженерийн судалгааны хөтөлбөрөөр тогтооно.
А.4.13. Барилгын шороон материалын хайгуул хийлгэх захиалагчийн даалгавар 4.15, 4.17-д нийцэхийн дээр нэмэлтээр дараах зүйлсийг заасан байна:
- барилгын шороон материалын хэрэгтэй төрөл зүйл, тэдгээрийн зориулалт;
- барилгын материал тус бүрийн олборлох, тээвэрлэх, хураах хадгалахад гарах хорогдлыг тооцсон, шаардлагатай хэмжээ, түүний дотор нэг хэсэг дэх тэдгээрийн зөвшөөрөгдөх хамгийн бага нөөцийн хэмжээ;
- шороон байгууламж барих, барилгын материал боловсруулах арга, хугацаа;
- норматив техникийн баримт бичиг, эсвэл төслийн баримт бичгээр тогтоогдсон барилгын материалын чанарын техникийн шаардлагууд;
- төслийн байгууламжуудад зориулсан хайгуул хийж буй карьерын байршлын хамгийн хол зай, тээвэрлэлтийн арга, нөхцөл; төслийн байгууламжид барилгын шороон материал хураах газар хүртэлх оруулгын замуудын схем;
- карьер малтах уул техникийн нөхцөлийн шаардлагууд(ашигтай зузаалгын хамгийн бага, хөрс хуулалтын хамгийн их зузаан, тэдгээрийн харьцаа, усжилт, карьерийн гүн, мөрөгцөгүүдийн өндөр, олон жилийн цэвдэг ул хөрстэй эсэх, тэдгээрийн зузаан, мөсжилт г.м)
- барилгын шороон материалын хайгуулын гаргаж авсан үр дүнд болон шаардлагатай бол шороон материалыг байгууламжид хураах, боловсруулах аргын төсөлд зориулсан мэдээлэлд тавигдах шаардлагууд;
- барилгын шороон материалын хайгуул, олборлолттой холбоотой эрх зүйн асуудлуудад хамаатай шаардлагууд, түүний дотор карьер зохион байгуулахад зориулсан газар олголт хийх, тохиролцох шаардлагууд;
- карьер малтах үед газрыг нөхөн сэргээх төсөл боловсруулахад хэрэгтэй тулгуур мэдээллүүдэд тавих шаардлагууд;
- шаардлагатай бол барилгын шороон материалын хайгуулын ажлыг зохион байгуулах дэс дараалалд тавих онцгой шаардлагууд.
А.4.14. Барилгын шороон материалын хайгуулын хөтөлбөр 4.19-д нийцсэн байхын дээр дараах зүйлсийг агуулсан байна:
- зураг төслийн объект байрлаж буй нутагт төлөвлөж буй объекттой хамгийн ойр байгаа ТТАМ-ын ордуудын кадастрын материал судалж лавлагаа авах;
- тухайн нутагт барилгын шороон материалын боломжит эх үүсвэр болох магадлалтай бусад мэдээллүүд. Тухайлбал уул уурхай, уулын баяжуулах, металлург, эрчим хүч, аж үйлдвэрийн газруудын хаягдал хураасан газруудаас барилгын шороон материалд хэрэглэх боломжийг судлан урьдчилсан үнэлгээ гаргах;
- барилгын шороон материалын хайгуул хийхээр төлөвлөж буй талбайнуудын байршлын урьдчилсан схем, тоо ширхэг;
- дээжлэлтийн арга, төрлүүд;
- хээрийн ажлын хэмжээ, бүрэлдэхүүн, арга зүй; суурин барилгажилтын объектын ашиглалтын явцад гарч болзошгүй өөрчлөлтийг харгалзан барилгын шороон материалын шинж чанарыг байгалийн бүтэцтэй ба өгөгдсөн нягтшил, чийгтэй байдлаар судлах лаботаторийн шинжилгээ;
- нэмэгдэл судалгааны бүрэлдэхүүн, хэмжээ, арга зүй, түүний дотор зураг төсөл барилгажилтад зориулсан тулгуур мэдээлэл гаргаж өгөхөд зориулан, барилгын байгууллагын оролцоотой гүйцэтгэх үйлдвэрлэл-туршилтын ажлууд(хэрэв эдгээр судалгаанууд даалгаварт тусгагдсан бол),
А.4.15. Байгалийн болон байгаль-техногений аюулт үйл явц хөгжсөн, эсвэл үүсч болзошгүй нутагт барилгын шороон материалын олборлолтын ажил явуулах аюулгүй арга, хамгаалалтын арга хэмжээ боловсруулах, карьерийн зураг төсөл зохиоход зориулсан тулгуур мэдээлэл гаргаж авах зорилгоор инженер-геологи, инженерийн бусад шаардлагатай төрлүүдийн судалгааг нэмж гүйцэтгэнэ.
А.4.16. Барилгын шороон материалд ашиглах ТТАМ-ын ордод хийсэн хайгуулын ажлын техникийн тайланг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын зохих албадаар хэлэлцүүлж, түр карьераас бусад тохиолдолд нөөцийг батлуулна.
А.5. Усан хангамжийн зориулалттай газрын доорх усны эрэл, хайгуул
А.5.1. Усан хангамжийн зориулалттай газрын доорх усны арал хайгуулын(цаашид газрын доорх усны эрэл хайгуул гэх) ажил нь инженерийн судалгааны тусгай бөгөөд суурин барилга объектыг барихтай холбоотой үүссэн усан хангамжийн хэрэгцээний дутагдлыг нөхөх, эсвэл төвлөрсөн усан хангамжгүй нөхцөлд, газар доор ус хураах байгууламж барих зураг төсөл зохиоход зориулсан, хүрэлцээ шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх зорилготой.
А.5.2. Газрын доорх усны эрэл хайгуул нь газрын хэвлий, ус ашиглах салбарын норматив баримт бичгүүд, хууль эрх зүйн актуудад үндэслэсэн захиалагчийн шаардлагад нийцүүлж, газрын доорх усны орд илрүүлэх, нөөц тогтоох, газрын доорх усны ордыг ашиглах(цаашид ус хураах байгууламж гэх) төслийн баримт боловсруулахад хүрэлцээтэй мэдээллийг гаргаж өгөх зорилготой.
А.5.3. Газрын доорх болон гадаргын ус өөр хоорондоо харилцан нягт холбоотой, гадаргын ус нь газрын доорх усны ашиглалтын нөөц бүрдүүлэх үндсэн эх үүсвэр нь байдаг бол газрын доорх усны эрэл хайгуулыг, суурин ажиглалт бүхий инженер-ус цаг уурын судалгаатай хамтруулан гүйцэтгэнэ.
А.5.4. Шинэ, эсвэл ус хураах хуучин байгууламжийг өргөтгөх эрэл хайгуулын үед, зэргэлдээ талбайнуудад одоо байгаа болон төлөвлөгдөж буй ус хураах байгууламжтай байж болох харилцан холбоог заавал тооцвол зохино.
А.5.5. Газрын доорх усны эрэл хайгуулаар ус агуулагч үеийн зузаан, ус даралттай эсэх, түүний хэмжээ; ус хураах байгууламжийн зохистой(босоо цооног, уурхайн худаг, хэвтээ ус хураагч, хосолмол ус хураагч, цацраг хэлбэрийн ус хураагч, булаг шандын каптаж г.м) хийцийг сонгоход шаардлагатай, ул хөрсний ус шүүрүүлэх чанарын тухай; ус хураах байгууламжийн ашиглалтын горим ба байршлын схем зохиоход зориулсан мэдээлэл гаргаж өгнө.
А.5.6. Газрын доорх усны чанарыг үнэлэхдээ, чанарын шаардлага хангахгүй үндсэн гурван бүлэг шалтгаан байдгийг зайлшгүй тооцвол зохино:
- ус хураах байгууламжийн ашиглалттай холбоогүй уст давхаргаар бохирдол зөөгдөх, эсвэл газрын гадаргаас газрын доорх ус, түүний дотор булаг шандын ус бохирдох;
- техникийн шалтгаанаар цооногийн хоолойн гадуур, босоо худгаар урсаж бохирдох;
- цооногийг хэт гүнзгийлж, шаардлага хангахгүй усны бүсэд оруулснаас ус дороосоо бохирдох.
А.5.7. Хөрөнгө оруулагчийн өөрийнх нь эзэмшилд байдаг газар, эсвэл тэр газар ашигт малтмалын хайгуул, олборлолт хийдэг газрын хэвлий ашиглагч бол түүний өөрийнх хэрэглээнд зориулсан ус хураах байгууламжийн техникийн төсөлд зориулсан газрын доорх усны хайгуулын ажлыг хийхэд нэмэлт зөвшөөрөл авахгүй. Хайгуулыг газрын хэвлийг эзэмшигч өөрөө эсвэл бусад этгээдтэй гэрээний үндсэн дээр хийж болно.
А.5.8. Хөрөнгө оруулагчийн өмчлөлийн бус үл хөдлөх хөрөнгийн объектуудын талбайд газрын доорх усны эрэл хайгуул хийх тохиолдолд зохих хууль дүрмийн тэдгээрийн өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ хэлэлцээр хийж, эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авна.
А.5.9. Газрын доорх усны эрэл, хайгуулыг дараах зорилтуудын шийдлийг хангах нарийвчлалтай мэдээ, материалыг гаргаж өгөх зорилгоор үе шатлан гүйцэтгэнэ:
- одоо байгаа ус хураах байгууламжуудын мэдээ, фондын материалд үндэслэн, шаардлагатай хэмжээний ус авч болох ус агуулагч давхарга, эсвэл комплексуудыг урьдчилан тодорхойлох;
- талбайн инженер-геофизикийн судалгаанд үндэслэн, ус хураах байгууламж байршуулах ирээдүйн зохистой хэсгүүдийг сонгох;
- геологи, гидрогеологи, ариун цэврийн нөхцөлөөс үүдэн ус хураах байгууламжийн хийц, ашиглалтын горим, байршлын схем, төрлийг сонгоход шаардлагатай материалыг гаргаж өгөх зорилгоор ирээдүйтэй хэсгүүдэд гидрогеологи, инженер-геофизикийн цогц судалгаа, хайгуулын өрөмдлөгийн ажил хийх.
А.5.10. Газрын доорх усны эрэл, хайгуулын бүрэлдэхүүнд дараах ажлууд багтана:
- тухайн нутагт ажиллаж байгаа ус хураах байгууламжийн ашиглалтын мэдээ, гидрогеологийн нөхцөлийн талаарх фондын материалыг цуглуулж судлах;
- агаар-сансрын зураглалын материалд тайлал хийх;
- ажлын талбай хэсгийн маршрутын ажиглалт(тойм хяналтын судалгаа) бүхий гидрогеологийн хяналтын судалгаа; одоо байгаа ус хураах байгууламжийн хяналтын судалгаа;
- хөтөлбөр боловсруулах;
- геофизикийн судалгаа;
- уулын малталтын ажил;
- шүүрүүлэлт-туршилтын ажлууд;
- суурин ажиглалтууд;
- газрын доорх усны найрлага, ариун цэврийн лабораторийн судалгаа;
- ус хураах байгууламжийн ариун цэврийн хамгаалалтын бүсийн зураг төсөлд зориулсан тухайн нутгийн хяналтын судалгаа;
- материалуудыг боловсруулах, түүний дотор ганцаарчилсан ус хураах байгууламжийн хэсэг дэх газрын доорх усны ашиглалтын нөөцийн тоон загвар ба үнэлгээ;
- техникийн тайлан боловсруулах;
- шаардлагатай бол аж ахуй, ундны зориулалттай газрын доорх усны чанарыг улсын эрх бүхий байгууллагад хянуулах.
А.5.11. Газрын доорх усны эрэл, хайгуул хийлгэх захиалагчийн даалгавар нь 4.15, 4.17-д нийцсэн байхын дээр дараах зүйлсийг агуулсан байна:
- газрын доорх усны зориулалт;
- ирээдүйн хөгжлийг тооцсон газрын доорх усны үндэслэлтэй хэрэгцээ;
- газрын доорх усны чанарын шаардлага;
- төлөвлөж байгаа усан хангамжийн ус агуулагч давхаргын тухай мэдээ;
- ус хангамжийн эх үүсвэрийн судалгаа хийж болох ирээдүйтэй талбайнуудын байршил(тийм мэдээлэл байгаа бол);
- ус хэрэглээний тооцоот хугацаа;
- ус хураах байгууламжийн цооногуудын ашиглалтын горим –тасралтгүй, эсвэл цаг хугацааны өөрчлөлттэй, үе үе хэрэглэх(жилийн улирлаар, сар, хоногийн турш г.м);
- ус хангамжийн системийн зэрэглэл;
- төлөвлөж буй ус хураах цооногуудын хамгийн их гүн;
- ус хураах цооногууд дахь хамгийн их, бага зөвшөөрөгдөх ундарга; усны төвшний хамгийн их зөвшөөрөгдөх бууралт;
- ус хураах байгууламжаас хэрэглэгч хүртэлх хамгийн их зай.
Даалгаварт шаардлагатай бичгэн ба зурагт хавсралтуудыг оруулсан байна.
А.5.12. Газрын доорх усны эрэл хайгуулын ажлын хөтөлбөр 4.19-д нийцсэн байхаас гадна шаардлагатай бол дараах зүйлсийг тусгаж болно. Тухайлбал, газрын доорх усны горим алдагдах, түүний дотор ганцаарчилсан ус хураах байгууламж, бусад нэг ба бүлэг ус хураах байгууламжуудтай харилцан үйлчлэлцсэний улмаас усны төвшний бууралтын хотойлт(депрессионные воронки) үүсэх; эсвэл ашиглалтын нөлөөллийн улмаас ганцаарчилсан ус хураах байгууламж руу шаардлага хангахгүй ус татагдаж, тэдгээрийн хил зааг өөрчлөгдөх үнэлгээний ажлыг тусгаж болно.
А.5.13. Газрын доорх усны эрэл хайгуулын техникийн тайланг бичвэр, хүснэгт, зурган хавсралттайгаар зохих журмын дагуу боловсруулж, төрийн эрх бүхий байгууллагын магадалгаанд өгнө.
Хавсралт Б
(зөвлөмж болгох)
Хот байгуулалтын үйл ажиллагаанд зориулсан инженерийн судалгаа хийхэд ашиглах байр зүйн зураг, инженер-байр зүйн дэвсгэр зургуудын масштабууд
Хүснэгт Б.1
Объект |
Масштаб |
Монгол улсын бүс нутгийн төлөвлөлтийн схем |
1:50000-1:100000 |
Томоохон хотуудын бүс нутгийн төлөвлөлтийн схем |
1:5000-1:10000 |
Хотын дүүргүүдийн ерөнхий төлөвлөгөө |
1:1000- 1:5000 |
Суурин газрын ерөнхий төлөвлөгөө |
1:1000-1:2000 |
Дэвсгэр газрын төлөвлөлтийн төсөл |
1:500-1:2000 |
Талбар газрын хот байгуулалтын дэвсгэр зураг |
1:200-1:500 |
Барилгажаагүй дэвсгэр газарт үйлдвэрийн, үйлдвэрийн бус зориулалттай суурин барилгажилтын төлөвлөж буй объектуудыг байршуулах талбайнууд |
1:100-1:500 |
Барилгажсан дэвсгэр газарт үйлдвэрийн, үйлдвэрийн бус зориулалттай суурин барилгажилтын төлөвлөж буй объектуудыг байршуулах талбайнууд |
1:50-1:200 |
Барилгажаагүй дэвсгэр газарт төлөвлөж буй шугаман объектын чиг зурвасын зурвас |
1:500-1:5000 |
Барилгажсан дэвсгэр газарт төлөвлөж буй шугаман объектын чиг зурвасын зурвас |
1:200-1:2000 |
Барилгажаагүй дэвсгэр газарт төлөвлөж буй дамжуулах хоолойн тээвэр, цахилгаан дамжуулах ба холбооны шугам зэрэг шугаман объектуудын дэд бүтцийн зураг төслийн талбайн ба шугаман объектууд(хаалтан дотор барилгажсан дэвсгэр нутгийнх) |
1:200-1:1000 (1:100-1:200) |
Гүүрэн гарц, тээврийн зангилаа, төмөр замын өртөө |
1:200-1:500 |
Одоо байгаа I-II зэрэглэлийн төмөр зам, автозамууд |
1:500 |
Одоо байгаа III ба түүнээс доош зэрэглэлийн автозамууд |
1:200-1:1000 |
Геологийн аюултай үйл явц илэрсэн газар, хэсгүүд |
1:50-1:2000 |
Барилга байгууламжийг барих, ашиглах |
1:50-1:2000 |
Хадгалалтанд байгаа барилга байгууламж |
1:500-1:2000 |
Татан буулгах барилга байгууламж |
1:50-1:2000 |
Барилга байгууламжийн ашиглалтын хяналт |
1:50-1:2000 |
Барилга байгууламжийн хагарал, суултыг ажиглах |
1:20-1:1000 |
Хавсралт В
(мөрдөх)
Гадаргын налуугийн хамгийн их зонхилох
өнцгүүдэд рельефийг хаялбараар огтлох өндрүүд
Хүснэгт В.1
Орон нутгийн талбайн тодорхойлолт, налуугийн хамгийн их зонхилох өнцгүүд |
Байр зүйн дэвсгэр зургийн масштаб |
|||
1:200 |
1:500, 1:1000 |
1:2000 |
1:5000 |
|
20 хүртэл налуугийн өнцөгтэй хатуу хучилттай хэсгүүд бүхий тэгшилсэн газар |
0,25; 0,5 |
0,25; 0,5 |
0,25; 0,5 |
0,5; 1,0 |
20 хүртэл налуугийн өнцөгтэй тал нутаг |
0,25; 0,5 |
0,5; 1,0 |
0,5;1,0 |
0,5;1,0 |
40 хүртэл налуугийн өнцөгтэй толгодорхог нутаг |
- |
0,5; 1,0 |
0,5;1,0;2,0 |
1,0; 2,0 |
60 хүртэл налуугийн өнцөгтэй хэрчигдсэн нутаг |
- |
0,5; 1,0 |
1,0;2,0 |
2,0; 5,0 |
60-аас дээш налуугийн өнцөгтэй уулархаг нутаг |
- |
1,0; 2,0 |
2,0; 2,5 |
2,0; 5,0 |
Хавсралт Г
(мөрдөх)
Инженер-геологийн нөхцөлийн төвөгшлийн зэрэглэл
Хүснэгт Г.1
Хүчин зүйлс |
Инженер-геологийн нөхцөлийн төвөгшлийн зэрэглэл |
||
I(энгийн) |
II(дунд) |
III(төвөгтэй) |
|
Геоморфологийн нөхцөл |
Талбай геоморфологийн нэг элементэд байрлана. Гадарга тэгшхэн, хэрчигдэлгүй |
Талбай геоморфологийн нэг гарал үүслийн хэд хэдэн элементэд байрлана. Сул хэрчигдсэн налуу гадаргатай |
Талбай геоморфологийн янз бүрийн гарал үүсэлтэй хэд хэдэн элементэд байрлана. Их хэрчигдсэн гадаргатай |
Барилга байгууламж геологи орчинтой харилцан үйлчлэлцэж байгаа хүрээн дэх геологийн нөхцөл |
Бага налуутай (0,1-ээс хэтрэхгүй), эсвэл хэвтээ байрлалтай орших, 2-оос илүүгүй литологитой үеүд. Зузаан нь суналдаа өөрчлөгдөхгүй. Талбайгаар болон гүнээрээ зүй тогтолтой өөрчлөгдөх хөрсний шинж чанарын үзүүлэлтүүд нь нэгэн төрөл бусын үлэмж бага зэрэглэлтэй. Хадан хөрснүүд гадаргад байрлаж, эсвэл сэвсгэр ул хөрсний нимгэн үеэр хучигдсан. |
Ташуудуу, эсвэл тасралттай орших, литологоороо 4-өөс илүүгүй ялгагдах үеүд, Зузаан нь зүй тогтолтой өөрчлөгдөнө. Ул хөрсний үзүүлэлтүүд нь талбайгаар ба гүнээр мэдэгдэм өөрчлөлттэй. Хадан ул хөрсний гадарга жигд бус, хадан бус ул хөрсөөр хучигдсан. |
Литологоороо 4-өөс илүү төрлийн үеүд. Зузаан нь огцом өөрчлөгдөнө. Талбайгаар ба гүнээр өөрчлөгдөж байгаа ул хөрснүүдийн нэгэн төрөл бусын өндөр зэрэглэлтэй. Хадан ул хөрснүүд хүчтэй хэрчигдсэн гадаргатай, хадан бус ул хөрсөөр хучигдсан. Янз бүрийн эрэмбийн хагарлуудтай. |
Барилга байгууламж геологи орчинтой харилцан үйлчлэлцэж байгаа хүрээн дэх гидрогеологийн нөхцөл |
Газрын доорх ус байхгүй буюу эсвэл нэг төрлийн химийн бүрэлдэхүүнтэй газрын доорх усны тогтвортой нэг давхаргатай |
Зарим газраа нэг төрлийн бус химийн бүрэлдэхүүнтэй, эсвэл даралттай, бохирдолтой газрын доорх усны хоёр, түүнээс илүү тооны тогтвортой давхарга |
Янз бүрийн бохирдолтой, нэг төрөл бус химийн бүрэлдэхүүнтэй, талбай болон зузаан тогтворгүй давхаргууд. Зарим хэсэгт ус агуулагч ба ус үл нэвтрүүлэгч чулуулгийн төвөгтэй ээлжлэлт таарна. Газрын доорх усны түрц, тэдгээрийн гидравлик холбоо талбайгаар өөрчлөгдөнө. |
Барилга байгууламжийн барих ашиглах нөхцөлд сөргөөр нөлөөлөх, геологи, инженер-геологийн үйл явцууд |
Байхгүй |
Хязгаарлагдмал тархалттай, эсвэл барилга барих, ашиглах төслийн шийд сонгоход мэдэгдэм нөлөө үзүүлэхгүй |
Өргөн тархалттай, эсвэл барилга барих, ашиглах төслийн шийд сонгоход шийдвэрлэх нөлөө үзүүлнэ |
Барилга байгууламж геологи орчинтой харилцан үйлчлэлцэж байгаа хүрээн дэх олон жилийн цэвдэг болон онцгой шинжтэй ул хөрснүүд |
Байхгүй |
Хязгаарлагдмал тархалттай, эсвэл барилга барих, ашиглах төслийн шийд сонгоход мэдэгдэм нөлөө үзүүлэхгүй |
Өргөн тархалттай, эсвэл барилга барих, ашиглах төслийн шийд сонгоход шийдвэрлэх нөлөө үзүүлнэ |
Техногений нөлөөлөл ба эзэмшсэн нутаг дэвсгэрийн өөрчлөлт |
Маш бага, инженер-геологийн судалгаа, зураг төсөлд тооцохгүй байж болно |
Инженер-геологийн судалгаа явуулах, төслийн шийдэл сонгоход мэдэгдэм нөлөө үзүүлэхгүй |
Төслийн шийдэл сонгоход мэдэгдэм нөлөө үзүүлж, инженер-геологийн судалгааны ажлын хэмжээ, бүрэлдэхүүнийг ихэсгэж төвөг учруулна. |
Тайлбар: Энэ хавсралтанд заасан хүчин зүйлсийн цогцоор инженер-геологийн нөхцөлийн төвөгшлийн зэргийг тогтооно. Хэрэв ямар нэг тусдаа хүчин зүйл, төслийн үндсэн шийдлийг гаргах сонголтыг тодорхойлогч төвөгшлийн өндөр зэрэглэлд хамаарч байвал, инженер-геологийн нөхцөлийн зэрэглэлийг энэ хүчин зүйлээр тогтоох нь зүйтэй. Энэ тохиолдолд чухам энэ хүчин зүйлээс төлөвлөж буй барилга байгууламжид үзүүлэх нөлөөллийн учрыг олоход хэрэгтэй ажлын төрлүүдийг төлөвлөн, ажлын хэмжээгээ нэмж болно. |
Хавсралт Д
(зөвлөмж болгох)
Нутаг дэвсгэрийн ус цаг уурын судлагдсан байдлын зэрэглэл тодорхойлох шалгуур
Хүснэгт Д.1
Ус цаг уурын судлагдсан байдлын зэрэглэл |
Нутаг дэвсгэрийн ус цаг уурын судлагдсан байдлын зэрэглэлийг тодорхойлогч нөхцөлүүд |
Судлагдсан |
Нөхцөлүүд хариуцсан төлөөлөх чанарын өртөө, харуулууд байх: барилгажилтын талбай хүрэх зай ба ус цаг уурын нөхцөл нь горимын шаардлагатай үзүүлэлт бүрийн утгыг тухайн талбайн хэмжээнд хэрэглэж болохоор байна; объектын зураг төслийн үндэслэлд шаардагдах ус цаг уурын үзүүлэлтийн ажиглалт хийдэг; ажиглалтын чанар тооцоонд ашиглаж буй мэдээллийн үнэн зөвийн шаардлагыг хангасан байна; -ажиглалтын үргэлжилсэн хугацаа: ойн бүсэд-25 жил; ойт хээрийн бүсэд- 30 жил; талын бүс ба уулархаг нутагт- 40 жил; хуурай тал, говийн бүсэд- 50 жил үргэлжилсэн бол голуудын хамгийн их зардлын хэмжээний эгнээ нь тооцооны зардал тодорхойлоход хүрэлцээтэй гэж хүлээн зөвшөөрөгдөнө. -дараах үзүүлэлтүүдийн ажиглалтын хугацаа: агаарын температур- 30-50 жил; хөрсний температур- 10 жилээс багагүй; хөрсний хөлдөлтийн хамгийн их гүн- 25-30 жил; мөсдөлтийн зузаан-25-30 жил; салхины тооцооны ачаалал- 20 жилээс багагүй байвал ус цаг уурын ажиглалтын эгнээг хүрэлцээтэй гэж тооцно. - ус цаг уурын бусад үзүүлэлтийн ажиглалтын эгнээ тухайн нутгийн тулгуур өртөө(станц)-тэй найдвартай холбоо тогтооход хүрэлцээтэй, тодорхойлох гэж байгаа үзүүлэлтэд төлөөлөх чанартай байх ёстой. |
Хүрэлцээтэй судлагдаагүй |
Байгаа харуул(өртөө)-ууд нь тухайн нутгийг судлагдсан гэж тодорхойлж болох нөхцөлийн аль нэгийг хангаагүй байвал |
Судлагдаагүй |
Төлөөлөх чанарын өртөө харуулууд байхгүй, ус цаг уурын горим, усны баланс судлах үед тэдгээрийг бүрэлдэн тогтоход орон нутгийн нөхцөл, хүчин зүйлс(жижиг голуудын ай сав, уулархаг нутаг) нь бүс нутгийнхаас давамгайлдаг нь мэдэгддэг. |
Хавсралт Е
(Дагаж мөрдөнө)
Геотехникийн судалгааны хөрсний физик, механик шинж шинж чанарыг лабораторид тодорхойлох
Хүснэгт Е.1 |
|||||
Лабораторийн туршилт ба судалгаа
|
Хөрсний төрөл |
Тодорхой лох арга
|
|||
Хадан |
Том хэмхдэст |
Элсэр хэг |
Тоосор хог |
||
Лабораторийн шинжилгээ ерөнхий үзүүлэлт |
+ |
+ |
+ |
+ |
MNS ASTM D 421:2002 MNS ASTM D 1556:2002, MNS ASTM D 1557:2002, MNS ASTM D 1558:2002, MNS ASTM D 1883:2002 |
Бүтэцээр ангилах |
- |
+ |
+ |
С |
MNS 3263:2014 |
Байгалийн чийглэг |
С |
С |
+ |
+ |
MNS 3673:84 |
Нягт |
+ |
+ |
+ |
+ |
MNS ISO 11464:2002 |
Тоосонцор хөрсний нягт |
- |
+ |
+ |
+ |
MNS ISO 11464:2002 MNS |
Хувирамтгай хөрсний |
- |
С (+) |
- |
+ |
MNS 2916:2002 |
Шахалт |
- |
С |
С |
+ |
MNS 3263:2014 MNS 2490:77 |
Тасралтын хязгаарын бат бэх |
- |
С |
С |
+ |
MNS 2306:86 MNS 3263:2014 |
Шахалтын хүч |
- |
С |
С |
+ |
MNS 2490:77, MNS 3263:2014 |
Зэврэлтэнд орох |
- |
- |
С |
С |
MNS ISO 8565:2004, MNS ISO 8565:2004 |
Примечание 1 "+" – Тодорхойлох , "-" –тодорхой бус, "С" – нэмэлт ажил дээр гүйцэтгэх. 2 Хөрсний шинж чанарыг Улсын стандартын дагуу тодорхойлох |
Текст томруулах
A
A
A