A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДУЛААН ДАМЖУУЛАХ ДАЛД ШУГАМ ХООЛОЙН ҮЛ ХӨДЛӨХ ТУЛГУУРЫГ УГСРАХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Бүлэг: 1979

Эрчим хүчний сайдын 2019 оны 168 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

ДУЛААН ДАМЖУУЛАХ ДАЛД ШУГАМ ХООЛОЙН ҮЛ ХӨДЛӨХ ТУЛГУУРЫГ УГСРАХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ

Энэхүү технологийн картанд 2000С хүртэл температуртай, 2.5МПа хүртэл даралттай халуун ус дамжуулах дулааны далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг шинээр цутгаж хийх ажлын үед ашиглах багаж хэрэгсэл, шаардагдах машин механизм, угсралтын ажлын технологийн дэс дараалал, зохион байгуулалтыг тусгасан болно.

2.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Энэхүү технологийн картыг 50-1400 мм-ийн голчтой дулаан дамжуулах далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг угсрах ажлыг гүйцэтгэхэд удирдамж болгоно. Уг технологийн карт нь дулааны шугам сүлжээний угсралт, засварын ажил эрхлэн гүйцэтгэх байгууллагын инженер техникийн ажилтан, ажилчид, техникийн хяналт хариуцсан захиалагч инженерүүдэд зориулагдсан.

3.МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

 

3.1.Хамгаалах хэрэгсэл

Хүснэгт 1

Д/д

Хамгаалах хэрэгсэл

Хэмжихнэгж

Тоо

1

Ажлын хувцас

Иж бүрэн

5

2

Ажлын бээлий

хос

5

3

Дуулга малгай /Каска/

ш

5

4

Хамгаалах шил

ш

5

5

Брезентэн бээлий

хос

1

6

Ажлын гутал

хос

5

7

Хамгаалах бүс

ш

  1.  
 

 

3.2.Материал

Хүснэгт 2

Д/д

Материалын нэр

1

Гильз /Ган хоолойн/

2

Электрод Э42 (J506)

3

Хүчилтөрөгч

4

Ацетилин

5

Ган утас ф 0.8мм

6

Ус

7

Бэхэлгээний боодол

8

Арматур Ф12AIII ГОСТ 5781-82

9

Бетон зуурмаг

10

Төмөр хийц /сар хэлбэртэй төмөр хийц, элгэвч төмөр, түгжээ төмөр хийц/

11

Тулаас

12

Хэв хашмал

13

Хамгаалалтын тууз

 

 Тайлбар: Материалын орцыг шугамын голч болон тухайн дулаан дамжуулах шугамын угсралт, засварын ажлын зураг төсөлтэй уялдуулан зохих нормыг сонгож хэрэглэнэ.

3.3.Багаж хэрэгсэл

Хүснэгт 3

Д/д

Багаж хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо

1

Гагнуурын аппарат

ш

1

2

Гагнуурын кабельтай гар, дуулга малгайны хамт иж бүрдэл

ш

1

3

Тасдагч

ш

1

4

Нягтруулагч /бетоны/

ш

1

5

Оосорлох хэрэгсэл

ш

1

6

Арматур матагч Ф6-40мм

ш

1

7

Теодолит

ш

1

8

Гар таль

ш

1

9

Тэгш ус

ш

1

10

Эвхдэг метр /6 метр урттай/

ш

1

11

Алх /0,5 кг жинтэй/

ш

2

12

Лоом

ш

2

13

Хүрз

ш

4

14

Жоотуу

ш

1

15

Бахь

ш

2

16

Уртасгагч залгуур

ш

2

17

Арматур боогч төмөр дэгээ

ш

4

18

Зөөврийн гэрэл

ш

1

19

Зөөврийн шат

ш

1

20

Эмийн сан

ком

1

 

 

3.4.Машин механизм

Автокран /ачаа өргөх даац 5 тн/            

Ачааны автомашин

Үйлчилгээний машин

Экскаватор

Бетон зуурмаг тээвэрлэгч машин         

 

4.ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

4.1.Далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг угсрах  салааны бүрэлдэхүүн:

Хүснэгт 4

Салааны бүрэлдэхүүн

Нэр

Зэрэг

Хүний тоо

Цахилгаан гагнуурчин

Арматурчин

Мужаан

Бетончин

Туслах ажилчин

VI

III

IV

II

II

1

1

1

1

1

 

 

 

5.УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

5.1.Ерөнхий заавар

Ф50-1400 мм голчтой дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг сольж шинэчлэх ажлыг эхлэхийн өмнө дараах ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн байх шаардлагатай. Үүнд:

5.1.1.1.Ажлын талбайд хэв хашмал, шугам хоолой, багаж хэрэгсэл, материалыг тээвэрлэх зам, ажлын талбайг чөлөөлөх.

5.1.2.Арматур, хэв хашмалыг угсрахдаа зориулалтын багаж хэрэгсэл ашиглах.

5.1.3.Үл хөдлөх тулгуурын угсралт, цутгалтын ажлын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь техник хяналтын газрын ээлжит үзлэгт орж аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх.

5.2.Бэлтгэл ажил

5.2.1.Далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг угсрах ажлын зураг, техникийн баримт бичгүүдийн бүрдлийг шалгаж, танилцах.

5.2.2.Ажлын байранд ажиллах ажиллагсдыг ажлын байртай танилцуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх. (Зааварчилгааг талбайн мастер болон ажлын хариуцлагатай удирдагч нар гүйцэтгэнэ).

5.2.3.Далд шугам хоолой үл хөдлөх тулгуурыг гагнах гагнуурчин нь “Гагнуурчныг аттестатчилах дүрэм”-ийн дагуу шалгалт өгч, гагнуурын ажил эрхлэх үнэмлэхтэй байна.

5.2.4.Үл хөдлөх тулгуурыг сольж шинэчлэх ажил гүйцэтгэх ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтанд хамрагдан сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна

5.2.5.Далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг угсрах ажил эхлэхээс өмнө саад болох эд зүйлийг ажлын талбайгаас холдуулж, хамгаалалтын тууз татах, хаалт, хашилтыг тавьж, байрлуулах.

5.2.6.Багаж хэрэгсэл, материалыг ажилд бэлтгэх.

5.2.7.Далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг угсрах ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, машин механизмыг ажилд бэлтгэх.

 

5.3.Үл хөдлөх тулгуурыг угсрахажлын технологи, дэс дараалал

 

5.3.1.Угсрах ажлын бэлтгэл ажил

5.3.1.1.Автокран, машин механизмыг ажлын талбайд байрлуулах, шалгах.

5.3.1.2.Далд шугам хоолойн үл хөдлөх тулгуурыг угсрах ажилд шаардлагатай багаж хэрэгслийг дэс дарааллаар нь ажлын талбайд байрлуулах.

5.3.1.3.Хэв хашмал/ПУМ/ болон тулаас багана төмөр, түгжээ, шугам хоолой, урт, богино дэгээ, тягийг ажлын талбайд байрлуулж, эвдрэл, гэмтэл байгаа эсэхийг шалгах.

5.3.1.4.Арматур, холбох хэрэгслийг зураг төслийн дагуу матаж, тасдаж бэлтгэх.

5.3.1.5.Үл хөдлөх тулгуурыг угсрах газарт зургийн дагуу хэмжилт хийж тодорхойлох.

5.3.2.Үл хөдлөх тулгуурыг угсрах ажил

5.3.2.1.Шинээр суурилуулах үл хөдлөх тулгуур байрлах хэсэгт хэмжилт хийж дурандаж тэмдэглэх.

5.3.2.2.Үл хөдлөх тулгуур суурилуулах газрыг ухахдаа ажлын зурагт заасан хэмжээгээр ухаж бэлтгэх.

5.3.2.3.Үл хөдлөх тулгуурын суурь, их биеийн хэсгийн арматурыг ажлын зургийн дагуу угсарч холбох ажлыг гүйцэтгэх.

5.3.2.4.Үл хөдлөх тулгуурын суурь, их биеийн хэсгийг холбож дууссаны дараа шугамын дагуу чиглэлд байрлах хэсгийг ажлын зургийн дагуу угсарч холбох.

5.3.2.5.Үүний дараа шалны хэсгийн арматурыг ажлын зургийн дагуу холбож угсрах.

5.3.2.6.Үл хөдлөх тулгуурын гильзний голчийн хэмжээг зураг төсөлд зааж өгөөгүй тохиолдолд түүнийг сонгохдоо дулаалгатай дулааны шугам чөлөөтэй нэвтэрч байхаар сонгоно.

5.3.2.7.Гильзийг үл хөдлөх тулгуурын их биеийн холбож угсарсан хэсэгт зураг төслийн дагуу байрлуулж, гильзийн гадаргууд перпендикуляр гагнагдах арматурыг холбож гагнана.

5.3.2.8.Үүний дараагаар гильзний гадаргууд перпендикуляр гагнагдсан арматурыг үл хөдлөх тулгуурын их биеийн хэсэгтэй холбож угсрах ажлыг гүйцэтгэнэ.

5.3.2.9.Холбож угсрах ажил бүрэн дууссаны дараа хэв хашмалын угсралтын ажлыг хийнэ. Хэв хашмалын угсралтыг суурийн хэсгээс эхлэн гүйцэтгэх бөгөөд суурийн хэсгийг угсарч дууссаны дараа шалны хэсгийн хэв хашмал, их бие, шугамын дагуу буюу хэвтээ тэнхлэгийн дагуу чиглэлтэй байрлах хэсгийн хэв хашмалыг бүрэн угсарч гүйцэтгэх.

5.3.2.10.Бетон цутгалтын ажлыг хийхдээ үл хөдлөх тулгуурын холбож угсарсан бүтээцийн бетоныг дотроос нь гүний аргаар нягтруулж өгнө. Уг цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ “Цутгамал бетон, төмөр бетон бүтээц” БНбД 52-02-05 нормын холбогдох заалтуудыг баритална. Бетон цутгалт хийхийн өмнө хэв хашмалын угсралтын ажлыг нарийн шалгах (арматур, түүний холболт, түгжээ, бэхэлгээ гэх мэт). Мөн шугамын дагуу буюу хэвтээ тэнхлэгийн дагуу байрлах бүтээцүүдийг хооронд нь төмөр тулаасаар бэхэлж өгнө. Бетон цутгалтын үед хэв хашмалын найдвартай байдлыг байнга шалгах.

5.3.2.11.Бетон зуурмаг бүрэн бэхжээгүй байхад хэв хашмалыг задлах, технологийн горим зөрчих зэргийг хатуу хориглоно. Цутгамал бетон зуурмагийн хэв хашмалыг задалж, буулгахдаа холбогдох барилгын норм ба дүрмийн дагуу хийж гүйцэтгэнэ. Цутгалтыг ажлыг завсарлагагүй үргэлжлүүлж хийвэл зохино.

5.3.2.12.Үл хөдлөх тулгуурын цутгамал бетон хийцийг зэврэлт, чийгнээс хамгаалах зорилгоор хар тосон түрхлэг хийх.

5.3.2.13.Хар тосон түрхлэг бүрэн хатаж дууссаны дараа дулааны шугамыг хөдөлгөөнгүй барьж байх төмөр хийцүүдийг угсарч, гагнах ажлыг зураг төслийн дагуу угсарч гүйцэтгэх.

5.3.2.14.Үл хөдлөх тулгуурын их биетэй холбож угсарсан бетон хийцийн хашилтанд орж бэхлэгдсэн гильзэн дээр саран хэлбэртэй төмөр хийцийг гагнаж, элгэвч төмрийг дулааны шугамын дээд, доод болон хоёр хажуу талд гагнана. Мөн гурвалжин түгжээ төмрийг гагнахдаа саран хэлбэртэй төмөр хийцэнд тулгаж, элгэвч төмөр дээр ирмэгийг нь чацуулан бэхэлж гагнана.

 

5.3.3.Төгсгөлийн ажил

5.3.3.1.Угсралт, туршилтын ажил бүрэн дууссаны дараа газар шорооны ажлыг гүйцэтгэх.

5.3.3.2.Угсралтын ажлын акт, бичиг баримтыг бүрдүүлэх.

5.3.3.3.Ажлын талбайгаас машин механизмыг буулгах.

5.3.3.4.Багаж хэрэгслийг хураах, ажлын талбайг цэвэрлэх

 

 

6.УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

 

6.1.Дулааны шугам хоолой, түүний барилга байгууламжийг шинээр барьж байгуулах, засварлах, шинэчлэх, өргөтгөх ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх бөгөөд угсралтын технологи нь шугам хоолойн ашиглалтын найдвартай байдлыг хангах ёстой.

6.2.Үл хөдлөх тулгуурын барилга угсралтын ажлыг 18 нас хүрсэн, мэргэжлийн дадлага туршлагатай, эрүүл мэндийн хувьд эмнэлгийн үзлэгээр орж тэнцсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгсөн, мэргэжлийн үнэмлэхтэй хүн гүйцэтгэнэ.

6.3.Барилга угсралтын ажлыг эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулна.

6.4.Ажилд ашиглах багаж, төхөөрөмжүүдийн иж бүрдлийг шалган, аюулгүй ажиллагааны норм дүрмийг баримтална.

6.5.Ажил эхлэхийн өмнө ажиглалт хийж, ажилд саад болохоор эд зүйлсийг холдуулж хамгаалалтын тууз татан ажлын талбайг бэлтгэнэ.

6.6.Ажлын талбай, ажиллагсад шаардлагатай холбогдох хамгаалах хэрэгслээр хангагдсан байх ёстой. Үүнд: Хаалт хашлага, тусгаарлах, хамгаалах хэрэгслүүд, анхан шатны гал унтраах ба холбооны хэрэгслүүд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нормативын бичиг баримт, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах техник хэрэгслүүд байна.

6.7.Цахилгаан дамжуулах агаарын шугамын бүсэд барилгын машинуудыг байрлуулах ба тэвш нь өргөгддөг тээврийн хэрэгслүүдийг хэрэглэх үед цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг заавал тасална.

6.8.Сувагт ажилчдыг орж гарахад зориулж 0.75 м өргөн хашлага бүхий зөөврийн шат, хүмүүсийг суваг дээгүүр нэвтрэхэд зориулсан шөнийн гэрэлтүүлэг бүхий явган хүний гүүр тавина.

6.9.Ажлын талбайд харанхуй үед ажиллахдаа “Ажлын байрны гэрэлтүүлгийн норм хэмжих аргад тулгуурлах ерөнхий шаардлага” MNS 4996-2000 стандартын дагуу шөнийн гэрэлтүүлэгтэй байна. Ажлын байранд 30 лк-ээс багагүй, барилгын талбай 10 лк-ээс багагүй, хашлага 42 В-оос ихгүй хүчдэлтэй дохиоллын цахилгаан чийдэн суурилуулсан байна.

6.10.Ажил гүйцэтгэж байгаа гагнуурчин зөвхөн үнэмлэхэд заасан тухайн төрлийн гагнуурын ажлыг гүйцэтгэнэ.

6.11.Хур тундастай үед гадаа гагнуурын ажлыг гүйцэтгэх үед гагнах орчныг чийг, салхинаас хамгаалсан хамгаалалт заавал хийсэн байна. Аадар, ширүүн бороотой үед гагнуурын ажлыг шууд зогсооно.

6.12.Бүх залгах хэрэгслүүд, механизмуудыг гадны хүн залгах боломжгүйгээр байрлуулна.

6.13.Цахилгаан тэжээлтэй машин, механизмын цахилгаан гүйдэлтэй бүх хэсгийг газардуулна.

6.14.Эрхийн үнэмлэхгүй ажилтан машин, механизмыг ажиллуулахыг хориглоно.

6.15.Ачаа өргөгч төхөөрөмжүүдийг байрлуулах, үзлэг хийх, хүлээн авахдаа “Өргөх зөөх механизмтай харьцах аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн шаардлагыг хангаж ажиллана.

6.16.Гагнуурчинтай ажиллах үед угсрагч-засварчин заавал хамгаалалтын нүдний шил зүүх хэрэгтэй.

6.17.Цахилгаан гүйдэлтэй утастай ойр ажиллахдаа түүний тэжээлийг салгах ба  боломжгүй нөхцөлд хаалт хашлагыг байрлуулна.

6.18.Гагнуурын ажлыг гүйцэтгэх үед гагнуурын аппарат нь явган хүний замаас зайдуу байна. Гагнуурын хэрэгслийн утас нь тусгаарлагч бүрээстэй, электрод баригч бариул нь цахилгааны аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.

6.19.Дараах ажлыг гүйцэтгэхдээ холбогдох шатны албан байгууллагуудтай заавал зөвшилцөж, тохиролцсон байна:

  • Газар шорооны ажлыг ургаа модноос 2м, бургасаас 1м-ээс дотогш зайд,
  • Ачааг зөөж шилжүүлэхэд модноос 0.5 м-ээс бага зайд,
  • Ган хоолойнууд ба бусад материалуудыг хашлага, хаалтгүй модноос 2 м-ээс бага зайд хураах.

7.АЖИЛ ХҮЛЭЭН АВАХ, ЧАНАРЫН ШААРДЛАГА

 

7.1.Шугам хоолойг засварлах ажлын явцад тавигдах чанарын хяналт нь засварын үед гологдол үүсэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.

7.1.1.Чанарын хяналтын системд орох зүйлүүд:

7.1.1.1.Ажилтнуудын мэргэжлийн үнэмлэхийн шалгалт

7.1.1.2.Угсралт-гагнуур, дулаан боловсруулалтын ба хяналтын төхөөрөмж, аппаратууд, багаж, хэрэгслүүдийн шалгалт

7.1.1.3.Үндсэн материалуудын чанарын хяналт

7.1.1.4.Гагнуурын материалын чанар, гэмтэл илрүүлэх туслах материалын чанарын хяналт (шүршдэг, түрхдэг гэх мэт)

7.1.1.5.Гагнуурын технологийн ажиллагааны хяналт

7.1.1.6.Гагнуурын үл эвдэх чанарын хяналт

7.1.1.7.Гагнуурын чанарын эвдэх хяналт

7.1.1.8.Үл үзэгдэх согогийг зассан хяналт

7.2.Зураг төслийн баримт бичгийн хяналтын үед барилгын ажлыг зохион байгуулах төсөл, үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөө, ажлын баримт бичиг зэргийг багтаах ба дараах шалгалтуудыг хийнэ. Үүнд:

  • Ажлын зураг төслийн иж бүрдэл
  • Материал ба бүтээгдэхүүний нэмэлт заалтууд
  • Объектын аюулгүй байдалд болон объектыг барих үйл ажиллагааны чанарын дүнд нөлөөлөх ажлын жагсаалт, хийцүүдийн нэмэлт үзүүлэлтүүд
  • Хяналтын заагдсан жагсаалтад эдгээрээс тус бүрийн зөвшөөрөгдөх түвшний үзүүлэлтүүдийн хязгаарыг нэмж заасан тоо хэмжээ
  • Хяналт ба хэмжилтийн аргуудын тухай зааврууд нэмэлтээр байгаа болон мөн нормативын баримт бичгийн дагуу нэмэлт заалт маягаар тусгасан.

Тухайн хяналтын үр дүнгүүдийг “Хүлээн авсан эд анги, материал, хийц, тоног төхөөрөмжүүдийн хяналт шалгалт ба тооцооны журнал”-д баримтжуулсан байна.

7.3.Үйл ажиллагааны хяналт нь шугам хоолойн угсралтын ажлын явцад угсралтын үйл ажиллагааг хянаж, согогийг цаг алдалгүй илрүүлэх, түүнийг устгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад оршино. Хэмжилтийн арга болон техникийн үзлэг явуулах замаар хэрэгжүүлнэ. Үйл ажиллагааны хяналтын үр дүнг засварын ажлын журнал, техникийн хяналтын журнал, тухайн байгууллагын чанарын удирдлагын систем, бусад баримт бичгүүдэд тэмдэглэнэ.

Гагнуурын электродын голчийг сонгох: Гагнах материалын ханын зузаан, түүний марк, залгааны ирмэг засалтын хэлбэр, гагнах байрлал, холболтын төрөл зэргээс хамааруулан электродын голчийг сонгоно. Доод /хэвтээ/ байрлалд гагнахад дараах өгөгдлүүдийг хэрэглэнэ. Хүснэгт 7.1-д  үзүүлэв.

Хүснэгт 5

Төмөр хийцийн зузаан, мм

Электродын диаметр, мм

1

0.5-1.5

1.5-2

2

1.5-3

2-3

3

3-5

3-4

4

6-8

4-5

5

9-12

4-6

6

13-20

6-7

 

 

8.АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

8.1.Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм боловсруулах аргачлал БНбД 83-90-04

8.2.Дулааны шугам сүлжээ БНбД 3.05.03.-95 “К общим пройзводственным нормам засхода материалов в стройтельстве. Сборник 30. Сванрнаи работы” М.Стройиздат, 1982

 

ЭЛЕКТРОДЫН ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ БА ХИМИЙН БҮТЭЦ

Хүснэгт 6

д/д

Электродын групп

Электродын төрөл, марк

Электродуудын механик шинж чанар

Хайлсан металлын химийн бүрэлдэхүүн элементүүд

Зориулалт, хэрэглэх хүрээ

Элект-родын голч, мм

Тасралтгүй эсэргүүцэл, Н/мм2

Харьцангуй суналт, %

Цохилтын зууралт, Дж/см2

C

Si

Mn

Ni

Cr

S

P

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1

IV

J506(J48.56),                Э50А-ГОСТ 9467-75  

 Е5016-ЕN499                    Е7016-AWS 5.1                  ОХУ-ын:                            УОНИ-13/55А

490

22

110~250

(0˚C)

≤0.12

≤0.75

≤1.60

≤0.30

≤0.210

≤0.035

≤0.040

Нүүрстөрөгчтэй ба бага нүүрстөрөгчтэй гангаар хийгдсэн онцгой чухал хийцүүдийг гагнахад зориулагдсан.

3.2                  4.0                    5.0     

2

IV

J507,                                      Э50А-ГОСТ 9466-75   

Е5016-ЕN499                  Е7016-AWS 5.1                  ОХУ-ын:                            УОНИ-13/55

540

22

130(+20˚C)

0.07

0.5

1.35

 

 

0.025

0.025

<<УОНИ-13/55>> үндсэн бүрхүүлтэй электродтой чанарын хувьд адил учир чухал хийцүүдийг гагнахад өргөн хэрэглэдэг. Нүүрстөрөгчтэй ба бага нүүрстөрөгчтэй гангаар хийгдсэн нэмэх, хасах ачаалалд ба хасах температурт ажилладаг эдэлхүүнийг гагнана. (жишээ: 10ХСН2Д, 48КС төрлийн ган, г.м), БСт3, 09Г2, 10Г2С1Д, МС-1, Ст3с ба г.м ганг гагнаж болно.

3.2                  4.0                    5.0