A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДУЛААН ДАМЖУУЛАХ ШУГАМ ХООЛОЙД ЗЭВРЭЛТИЙН ХАМГААЛАЛТ ХИЙХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Бүлэг: 1979

Эрчим хүчний сайдын 2019 оны 06 дугаар сарын 24-ний

өдрийн 168 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

 

 

ДУЛААН ДАМЖУУЛАХ ШУГАМ ХООЛОЙД ЗЭВРЭЛТИЙН ХАМГААЛАЛТ ХИЙХ

АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

 

2.ЕРӨНХИЙ ХЭСЭГ

Энэхүү технологийн картанд 2000С хүртэл температур бүхий 2.5 МПа хүртэл даралттай халуун ус дамжуулах шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх ажлын дараалал, угсралтын заавар, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгасан болно.

Технологийн карт боловсруулах зорилго нь дулааны шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх ажлын зохион байгуулалт ба технологийн шийдлийг гаргах, ажлын өөрийн өртгийг бууруулах, засварын ажлын үргэлжлэх хугацааг багасгах, ажлын аюулгүй байдлыг хангах, хүн хүч, машин механизмыг зөв зохистой ашиглах,  технологийн шийдлийг нэгтгэх, ажлын жигд, тогтмол ажиллагааг хангахад оршино.

 

2.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Энэхүү технологийн карт нь 50-1400 мм-ийн голчтой дулаан дамжуулах шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх ажлыг гүйцэтгэхэд удирдамж болно. Уг технологийн карт нь дулааны шугам сүлжээний угсралт, засварын ажил эрхлэн гүйцэтгэдэг байгууллагын инженер техникийн ажилтан, ажилчид, техникийн хяналт хариуцсан захиалагч инженерүүдэд зориулагдсан.

 

3.МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

 

3.1.Хамгаалах хэрэгсэл

Хүснэгт 1

Д/д

Хамгаалах хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо

1

Ажлын хувцас

иж бүрэн

2

2

Ажлын бээлий

хос

2

3

Хамгаалалтын малгай /каска/

ш

2

4

Ажлын гутал

хос

2

5

Хамгаалах хушуувч

ш

2

6

Хамгаалах бүс

ш

2

 

 

3.2.Материал

Хүснэгт 2

Д/д

Материалын нэр

Хэмжих нэгж

Тоо

1

Хар лак

кг

Зураг төсвөөр тодорхойлогдоно.

 

Тайлбар: Материалын орцыг шугам хоолойн голч болон тухайн дулаан дамжуулах шугам хоолойн засварын ажлын зураг төсөлтэй уялдуулан зохих нормыг сонгож хэрэглэнэ.

 

3.2.Багаж хэрэгсэл

Хүснэгт 3

Д/д

Багаж хэрэгсэл

Хэмжих нэгж

Тоо

1

Эвхдэг метр

ш

1

2

Өнхрүүш

ш

1

3

Багс

ш

1

4

Төмөр сойз

ш

1

5

Гар тасдагч

ш

1

6

Дамартай уртасгагч 50м

ш

1

7

Зөөврийн сунадаг шат, тавцан

ш

1

8

Компрессор

ш

1

9

Толь

ш

1

10

Зөөврийн гэрэл

ш

1

 

 

3.3.Машин механизм      

Автовышка 

 

4.ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

4.1.Дулаан дамжуулах шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх салааны бүрэлдэхүүн:

Салааны бүрэлдэхүүн

Нэр

Зэрэг

Хүний тоо

Тусгаарлагч

IV

II

1

1

 

 

5.УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

5.1.Ерөнхий заавар

Дулааны шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх ажил эхлэхээс өмнө зохион байгуулалт, техникийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

5.1.1.Зэврэлтийн хамгаалалт хийх ажлыг гадна агаарын температур +50С-аас дээш байхад хийж гүйцэтгэх.

5.1.2.Ажлын чанар, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хариуцсан хүмүүсийг томилох, тэдгээрийн хэрэгжилтийг хянах.

5.1.3.Салааны гишүүд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтанд хамрагдан сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.

5.1.4.Ажилчдыг багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслээр хангах.

5.2.Бэлтгэл ажил

5.2.1.Шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх ажил хийгдэхээс өмнө дараах бэлтгэл ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн байх шаардлагатай.

5.2.2.Ажлын талбайг гал түймрийн багаж, дохиолол, хаалт хашилтын хэрэгслээр хангах.

5.2.3.Шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжийг ажил гүйцэтгэх талбайд байрлуулах.

5.2.4.Ил шугам хоолойд зэврэлтийн хамаалалт хийх үед автовышкыг ажлын талбайд байрлуулах.

5.2.5.Багаж, хэрэгсэл болон материалыг ажлын байранд бэлтгэх

5.2.6.Гар тасдагчид төмөр сойзыг угсарч бэлтгэх

5.2.7.Шугам хоолойн гадаргуугийн бохирдолтыг сайтар цэвэрлэж лакан бүрхүүлийг сайн барьцалдуулах боломжийг хангасан байвал зохино.

5.2.8.Шугам хоолойн гадаргууг багажинд угсарсан төмөр сойзоор зүлгэж,цэвэрлэнэ.

5.2.9.Цэвэрлэж дууссаны дараа шугам хоолойн гадаргууг компрессороор үлээлгэх шаардлагатай.

5.3.Үндсэн ажил

5.3.1.Зэврэлтээс хамгаалах лакыг шугам хоолойн гадаргууд түрхэхийн өмнө сайтар хутгана.

5.3.2.Лакыг өнхрүүш болон багсаар шугам хоолойн гадаргууд жигд зузаантай түрхэнэ.

5.3.3.Зэврэлтээс хамгаалах лакыг 2 үе түрхэх бөгөөд эхний үеийг хатсаны дараа 2 дахь үеийг түрхэнэ. Үеийн зузаан 0,005-0,1 мм байна.

5.4.Төгсгөлийн ажил

5.4.1.Дулаан дамжуулах шугам хоолойн уулзварын гагнасан хэсгийн зэврэлтийн хамгаалалтыг хийхдээ шугам хоолойн бат бэх, бин битүү байдлыг туршиж шалгасны дараа технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.

5.4.2.Далд шугам хоолойн шууд харагдахгүй хэсэгт зөөврийн гэрэл, толь ашиглан гүйцэтгэнэ.

5.4.3.Зэврэлтийн хамгаалалтыг бүрэн хийж, лак хатсаны дараа үзлэг, шалгалт хийж, угсралтын явцад зэврэлтийн хамгаалалтад гарсан гэмтлийг сэргээх ажлыг технологийн дагуу хийж хяналт, шалгалтын гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар дараагийн ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө.

5.4.4.Зэврэлтийн хамгаалалт хийхэд ашигласан багаж хэрэгслийг хурааж, ажлын байрыг цэвэрлэнэ.

6.АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

6.1.Ажиллагсдыг хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангаж ажиллуулах.

6.2.Шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх ажил эхлэхийн өмнө ажиллагсад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авсан байх.

6.3.Зэврэлтийн хамгаалалт хийсэн шугам хоолойг зөөж, тээвэрлэх үед гадаргууг бохирдох, норох, гэмтэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байх.

6.4.Цахилгааны гүйдэлтэй утастай ойр ажиллах үед түүний тэжээлийг салгах, боломжгүй нөхцөлд хаалт хашлагыг байрлуулах.

6.5.Онц аюултай орчин, талбайд ажил гүйцэтгэх үед зохих хаалт хашилт, хамгаалалтыг заавал хийх.

7.АЖИЛ ХҮЛЭЭН АВАХ, ЧАНАРЫН ШААРДЛАГА

7.1.Дулааны шугам хоолойд зэврэлтийн хамгаалалт хийх ажлын явцад тавих чанарын шаардлага нь гологдол үүсэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.

7.2.Ажил эхлэхийн өмнөх хяналт

7.2.1.Ажил эхлэхийн өмнөх хяналтаар баримт бичгийн бүрдүүлэлт, түүнд тусгагдсан техникийн мэдээлэл засварын ажил гүйцэтгэхэд хангалттай эсэхийг тогтооно.

7.2.2.Хяналт хийсэн үр дүнг журналд тэмдэглэнэ.

7.3.Ажлын явцын хяналт

7.3.1.Ажлын явцын хяналтыг засварын ажлын явц, үйл ажиллагааны үед гарсан гэмтлийг цаг алдалгүй илрүүлэх, тэдгээрийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэнэ. Явцын хяналтын үед технологийг мөрдөж буй эсэх, ажлын зураг төсөл, нормативын баримт бичгийн дагуу ажил гүйцэтгэж буй байдлыг хянана.

7.3.2.Ажлын явцад хяналтын үр дүнг засварын ажлын журнал, тухайн байгууллагын чанарын удирдлагын систем болон бусад баримт бичгүүдэд тэмдэглэнэ.

7.4.Ажил хүлээн авах хяналт

7.4.1.Ажлын чанарыг хянахдаа дараах үзүүлэлтүүдээр шалгана.

7.4.1.1.Зэврэлтийн хамгаалалтын түрхэц цул байдалтай эсэх,

7.4.1.2.Шугам хоолойн гадаргууд бат бэх наалдсан эсэх,

7.4.1.3.Үеийн зузаан, өнгөлсөн гадаргуугийн тэгш байдал зэргийг хянан үзнэ.

8.АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

8.1.БНбД 20-02-11 “Барилгын бүтээц, байгууламжийг зэврэлтээс хамгаалах” норм ба дүрэм