A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 35 кВ-ЫН LW8-35AG МАЯГИЙН SF6 ХИЙН ТАСЛУУРЫН УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Бүлэг: 1979

Эрчим хүчний сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны

өдрийн 173 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

35 кВ-ЫН LW8-35AG МАЯГИЙН SF6 ХИЙН ТАСЛУУРЫН

УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

 

  1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

35 кВ-ын хүчдэлийн LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг ил хуваарилах байгууламж (ИХБ)-д суурилуулах угсралтын ажлын технологийн картанд хөдөлмөр зарцуулалтын тооцоо, угсралтанд хэрэглэх багаж хэрэгсэл, шаардагдах машин механизм, таслуурыг суурилуулах угсралтын ажлын технологийн дэс дараалал, зохион байгуулалтыг тусгав.

LW8-35AG маягийн SF6 хийн таслуур нь 35 кВ-ын хүчдэлтэй 3 фазын, хувьсах гүйдлийн сүлжээг хэвийн ба аваарын горимын үед таслах ба залгах үйлдлийг гүйцэтгэх зориулалттай. 

LW8-35AG маягийн SF6 хийн таслуур нь үйлдвэрлэгчээс дараах байдалтай  нийлүүлэгдэнэ. Үүнд:

  • Таслуурын доорхи төмөр тулгуур бүтээц: Төмөр тулгуур дээр таслуурын удирдлагын механизмын шүүгээ, таслуурын колонкуудыг суурилуулах ерөнхий төмөр суурь
  • Таслуурын колонк
  • SF6 хийт баллон
  • SF6 хийг шахах уян хоолой, силикон, ламп, боолт

LW8-35AG маягийн SF6 хийн таслуурын угсралтын ажлыг БД43-101-03, цахилгаан байгууламжийн дүрмийн 4.2 дахь бүлэг, техникийн нөхцөл, үйлдвэрлэгчийн заавар, шаардлагыг баримтлан хөдөлмөр хамгаалал, барилга угсралтын үеийн норматив баримт бичиг, ажлын зургийн дагуу гүйцэтгэнэ.

Хур тундасгүй, орчны температур t<100 C байх үед таслуурыг суурилуулбал тохиромжтой.

Хүснэгт-1.1. Таслуурын техникийн үндсэн үзүүлэлт

Нэр, үзүүлэлт

LW8-35AG

1

Хэвийн хүчдэл, кВ

40.5

2

Давтамж, Гц

50

3

Хэвийн гүйдэл, А

1600

4

Хэвийн таслах гүйдэл, кА

31.5

5

Таслах хугацаа, милл.сек

≤120

6

Ажиллах орчны температур, 0С

+40:-40

7

Таслуурын жин, кг

800

8

SF6 хийн жин, кг

20

 

Уг картанд LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг үйлдвэрийн зориулалттай төмөр тулгуур бүтээц дээр (Зураг-1) суурилуулж угсрах технологийн дэс дарааллыг оруулав.

 

Зураг-1.1.LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг үйлдвэрийн зориулалттай төмөр тулгуур бүтээц дээр угсарсан байдал

 

2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

            Технологийн карт нь угсралтын үеийн гарын авлага болно.

Энэхүү технологийн карт нь LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг цахилгаан станц ба дэд станцын 35 кВ хүчдэлтэй, хувьсах гүйдлийн ИХБ-д угсрах, зураг төсөл боловсруулахад гарын авлага болно. Хийн таслуурыг угсрахтай холбоотой бүх ажлууд, тэдгээрийг суурилуулах талбайд угсралтын ажлыг шууд гүйцэтгэхээр оруулсан.

            Угсралтын үед тухайн SF6 хийн таслуурыг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн заавар, эрчим хүчний нормативын баримт бичгүүд, угсралтын ажлыг гүйцэтгэх үеийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, угсралтын объект дээрхи тусгай судалгааны баримт бичгийг мөрдөн ажиллана.

 

 

3.  МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

Хүснэгт-3.1. Угсралтын үеийн машин механизм ба тоног төхөөрөмж

 

 

Нэр

Тоо, ширхэг

 

Тайлбар

1

Автокран, ачаа өргөх даац нь 6,6 тн-с багагүй

1

 

2

Ачааны автомашин, 5 тн даацтай

1

 

3

Үйлчилгээний машин

1

 

4

Компрессор

1

 

5

Гагнуурын аппарат, САК

1

 

6

Гагнуурын кабельтай гар, 30 м

1

 

7

Гагнуурын хамгаалалтын малгай иж бүрдэл

1

 

8

Угсардаг тавцантай шат (зориулалтын)

1

 

9

Сунадаг шат (2-5 м)

1

 

10

Дөрөв салаалсан өргөх зориулалтын оосор,

3 м

1

 

11

Хоёр салаалсан өргөх зориулалтын оосор,

3 м

1

 

12

Тусгай зориулалтынуян оосор

1

 

 

Хүснэгт-3.2. Угсралтын үеийн багаж хэрэгсэл

 

 

Нэр

Тоо, ширхэг

 

Тайлбар

1

Монтёрын хамгаалалтын бүс

4

 

2

Монтёрын иж бүрдэл багаж

4

 

3

Бүх төрлийн хийн торцовкын иж бүрдэл

1

 

4

Бүх төрлийн түлхүүрний иж бүрдэл

4

 

5

Хийн торцовкын толгой, шланкны хамт

1

 

6

Боолт чангалагдсаныг шалгах хүчний иш

1

 

7

Мегаомметр, 1000В

1

 

8

Ган эвхдэг метр, 20м

1

 

9

Щтангенциркуль

1

 

10

Тэгш ус

1

 

11

Өндөршил, хэвтээ, босоо тэнхлэгийн тэгш хэм үздэг багаж

1

 

12

Нивеллер

1

 

13

Будгийн багс

1

 

 

 

Хүснэгт-3.3. Угсралтын үед хэрэглэгдэх материал

 

 

Нэр

Хэмжих нэгж

 

Тоо

 

Тайлбар

1

Арчих материал, хөвөн даавуун цууямбуу

м2

1

 

2

Арчих материал, бохир

кг

0,2

 

3

Зориулалтын арчих бодис

л

1

 

4

Этилийн спирт

л

0,5

 

5

Техникийн оосор

кг

4

 

6

Төмрийн будаг

кг

1

 

7

Гагнуурын электрод, Э-42 А

 

-

 

Зураг төсөлд тооцогдоно.

8

Туузан төмөр, ДГП 4,5х40

 

-

9

Дюбель хадаас, ДГП 4,5х40

 

-

 

4. ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

4.1 35 кВ-ын SF-6 хийт таслуурын угсралтын ажлыг 4 хүнтэй хэсэг гүйцэтгэнэ. Тухайлбал:

Цахилгаан монтёр 3-р зэргийн                           -1 хүн

Цахилгаан монтёр 4-р зэргийн                           -2 хүн

Цахилгаан монтёр 3-р зэргийн                           -1 хүн

4.2 Таслуурын угсралтын ажлын хөдөлмөр зарцуулалт нь:

Ажилчны хөдөлмөр зарцуулалт:                       19,34 хүн-цаг

Машины хугацаа:                                              11,1495 машин-цаг

 

5. УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

5.1. Ерөнхий заавар

5.1.1. ИХБ-д угсралтын ажлыг эхлэхийн өмнө дараах ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн байх шаардлагатай. Үүнд:

-  SF6 хийн таслуурыг байрлуулах талбайн тээвэрлэх зам талбайг чөлөөлөх;

      - Зураг төслийн дагуу угсралтын талбайд SF6 хийн таслуурыг суурилуулах цутгамал бетон суурийн угсралтын ажил бүрэн дууссан байх;

           - газардуулах байгууламж ба ИХБ-ын аянга хамгаалалтын угсралтын ажил дууссан байх;

5.1.2. SF6 хийн таслуур болон бусад хайрцагтай эд ангиудыг угсралтын талбайд байршуулсан байна. Хайрцагтай эд ангиудыг ээлжит туршилтанд орж баталгаажсан зориулалтын дэгээ, оосор хэрэгсэл бүхий автокраны тусламжтайгаар  өргөж буулгана. LW8-35AG маягийн SF6 хийн таслуур нь үйлдвэрээс нийлүүлэгдэхдээ дараах байдлаар савлагдсан байна:

- 3 туйл, 2 ширхэг төмөр тулгуур, таслуурын колонкуудыг бэхлэх зориулалтын рамд суурилуулсан удирдлагын шүүгээг суурийн төмөр бүтээцтэй иж бүрнээрээ -1 хайрцагт;

- хамгаалалтын бэхлэлт бүхий таслуурын колонк -1 хайрцагт;

- SF6 хийн баллон -1 хайрцагт;

- хийг шахах хоолой, таслуурын бэхэлгээний боолт, гайкуудын хамт 1 хайрцагт тус тус  байхаар савлаж, хайрцгийн гадна талд тээвэрлэх, өргөх, оосорлох  байрлалуудыг заасан зураг, цэвэр, бохир жинг заасан байна.

5.1.3. Хайрцгийг угсралтын технологийн дарааллаар нь задлан таслуурын эд ангиудын боолтон бэхэлгээ, шаазан тусгаарлагчуудын таг, хагарал, гэмтэл байгаа эсэхэд үзлэг хийнэ.

5.1.4. Таслуурын эд ангиудыг өргөж гаргахдаа зохих зааврын дагуу “үйлдвэрийн тэмдэг тэмдэглэлтэй зориулалтын сэнж”-ээс оосорлож өгнө.

5.1.5. Угсралтын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь техник- хяналтын газрын ээлжит үзлэгт орж баталгаажсан байна.

5.2. Бэлтгэл ажлууд

5.2.1. SF6 хийн таслуурын хайрцагтай эд ангиудыг хайрцагны гадна талаас нь шалган складаас автокраны тусламжтайгаар ачиж, ажлын талбайд буулгах;

5.2.2. SF6 хийн таслуурыг суурилуулах цутгамал төмөр бетон суурийн ажлыг хүлээж авахдаа босоо ба хэвтээ тэнхлэгийн дагуу тэмдэглэгээг ажлын зурагт үзүүлсэнтэй нийцэж байгаа эсэхийг шалгаж авах. (Угсралтын байгууллага ба ерөнхий гүйцэтгэгч, захиалагч байгууллагын төлөөллийг байлцуулан актаар хүлээн авах);

5.2.3. Угсралтын машин механизм, багаж хэрэгсэл, үндсэн тоног төхөөрөмжийг байрлуулахын тулд илүүдэл материалуудыг ажлын байрнаас зайлуулах, талбайг цэвэрлэх;

5.2.4. Угсралтын үед шаардлагатай цахилгааны түр холболт хийх;

5.2.5. Ажлын байранд ажиллах бүх хүмүүсийг ээлжит сургалтанд суралцсан, гэрчилгээ авсан мэргэжлийн ажилтан ажлын байртай танилцуулан хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх. (Зааварчилгааг ажил гүйцэтгэгч болон ажлын хариуцлагатай удирдагч нар гүйцэтгэнэ).

5.3. Угсралтын технологийн дэс дараалал

5.3.1. Таслуурыг угсрах бэлтгэл ажил

5.3.1.1. Автокран, машин механизмыг байрлуулах, шалгах

5.3.1.2. SF6 хийн таслуурын төмөр тулгуур бүтээц, таслуурын колонкууд, SF-6 хийт баллоны хадгалалт, тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй гэмтлийг хайрцагны гадна талаас шалгах;

5.3.1.3. Хайрцаг, сав, баглаа, боодлыг угсралтын дарааллын дагуу задалж, эд анги нэг бүрт үзлэг хийх (зэврэлт, ан цав, хагархай үүссэн эсэхийг үзэх);

5.3.1.4. SF6 хийн таслуурт үйлдвэрлэгчээс дагалдан ирсэн техникийн баримт бичигтэй танилцан, угсралтын технологийн дэс дарааллыг судлах;

5.3.1.5. SF6 хийн таслуурыг хадгалалтын тоосноос нь арчиж цэвэрлэх;

5.3.1.6. Шаардлагатай туслах тоноглол (гагнуурын аппарат г.м), багаж хэрэгслийг хэрэглэх дэс дарааллаар нь ажлын талбайд байрлуулах;

5.3.1.7. Хийн таслуурын өргөх зориулалтын дэгээнд оосор дэгээг бэхлэх, салгах;

5.3.1.8. SF6 хийн баллоныг хийн таслуур болон шахах зориулалтын хоолойнд бэхлэх, салгах;

5.3.2. Таслуурыг угсрах ажил

5.3.2.1. SF6 хийн таслуурын төмөр тулгуурыг автокраны тусламжтайгаар зориулалтын дэгээнээс оосорлож үйлдвэрийн зааварчилгааны дагуу өргөж урьдчилан бэлтгэсэн цутгамал бетон суурь хийц дээр байрлуулан, зориулалтын боолтоор нь боож бэхлэх;

1- Төмөр тулгуур

2- Таслуур (колонк)-ын суурь

3-Удирдлагын шүүгээ

4-Таслуурыг өргөх зориулалтын гогцоо

5-Зориулалтын өргөх оосор, дэгээ

6-Автокраны дэгээ

Зураг-5.1. LW8-35AG маягийнSF6 хийн таслуур(колонк)-ын суурийг автокранаар өргөж, төмөр тулгуур дээр байрлуулахаар бэлтгэсэн байдал

5.3.2.2. Зориулалтын хэмжилтийн багажаар таслуурын төмөр суурийн тэгш суурилуулсан эсэхийг шалгах. Хэрвээ хазгай бол зориулалтын ивээсийг хийх;

5.3.2.3. SF6 хийн таслуур (колонк)-ын суурийг автокраны тусламжтайгаар зориулалтын дэгээнээс оосорлож үйлдвэрийн зааварчилгааны дагуу өргөн төмөр тулгуур дээр байрлуулан зориулалтын боолтоор нь боож бэхлэх;

5.3.2.4. SF6 хийн таслуурын колонкуудыг автокраны тусламжтайгаар өргөн таслуур (колонк)-ын суурь дээр байрлуулан зориулалтын боолтоор нь боож бэхлэн таслуурын тасалж залгах механизмыг холбох. SF6 хийн таслуур (колонк)-ыг суурилуулж угсрахдаа үйлдвэрлэгчийн зааврын дагуух дарааллаар угсарна.

 

                                   

 

1- Тулгуурын тусгаарлагч

2-Нум унтраах хэсэг

3-Зориулалтын өргөх оосор, дэгээ

4-Автокраны дэгээ           

Зураг-5.2.LW8-35AG маягийн SF-6 хийн таслуурын колонкийг

 автокранаар өргөхөд бэлтгэсэн байдал

 

5.3.2.5. SF6 хийн таслуурын баллоныг зориулалтын хий шахах хоолойгоор таслуурт холбож зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл нь шахах.

5.4. Төгсгөлийн ажил

5.4.1. Газардуулгын шинийг тэмдэглэж сунган суурийн төмөр бүтээцэд холбож таслуурыг газардуулах;

5.4.2. SF6 хийт таслуурын удирдлагын шүүгээнд холбогдох кабелийн хамгаалалтын хоолойг  угсарч бэхлэх;

5.4.3. Угсралтын үед гагнагдсан хэсэг байвал будаж өгөх;

5.4.4. SF6 хийн таслуурын шаазан эд ангиудыг зориулалтын бодис шингээсэн давуугаар арчиж цэвэрлэх;

5.4.5. Угсралтын ажлын акт бичиг баримтыг бүрдүүлэх;

5.4.6. Ажлын байрнаас бүх машин механизм, туслах тоноглолыг буулгах;

5.4.7. Ажлын байрыг цэвэрлэж хэвийн байдалд оруулах;

 

6. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙН

АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

 

Угсралтын ажлын явцад дараах зүйлд анхаарвал зохино.

            -Угсралтын ажлыг гүйцэтгэх нийт ажиллагсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдан, шалгалт өгч сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.

            -Угсралтын ажлыг гүйцэтгэх нөхцөлд өөр ажилд шилжих, удирдах ажилтны өгсөн чиглэлээс өөр хэсэг рүү шилжихийг хатуу хориглоно.

            -Өргөх, оосорлох, дохиолох зааварчилгаа өгч хөдөлмөр хамгааллын дүрмийн шаардлагаар ажиллах.(Оосорлогч, дохиочин сургалтанд хамрагдан, шалгалт өгч сертификат авсан байна.)

            -Угсралтын ажлын явцад таслуурын колонкт авирч зүүгдэж ажил гүйцэтгэхийг хориглоно.

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

7. ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ

7.1. LW8-35AG маягийн SF6 хийн таслуурыг угсрах

ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц

 

 

 

Нормын

шифр

 

 

Ажлын

бүтэц

 

Хэсэгийн бүрэлдэхүүн

 

 

Хэм-

жих нэгж

 

 

Ажлын

хэмжээ

 

Хөдөлмөр зарцуулалт

Мэргэ-жил ба зэрэг

Хүний тоо

Нэгж

хугацааны

норм,

хүн-цаг

Хөдөлмөр

зарцуулалтын

норм,

хүн-цаг

 

 

ТЗН-50

ТЗН-71

 

 

 Таслуурыг складаас талбайд ачиж буулгах

 

 

Туслах ажилчин

2-р з.

 

 

 

 

-

 

 

 

 

иж бүрэн

(3 фаз)

 

 

 

 

1

 

 

 

1,9

 

 

 

1,9

 

23д-69

Хүснэгт-3

Багана-а

 

 

 

 

 

 

 

 

 

23д-69

Хүснэгт-2

Мөр-1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

23д-69

Хүснэгт-3

Багана-б

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

с23д-69

Хүснэгт-4

Мөр-1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

23в-53 Хүснэгт-1

Мөр-3

 

 

Бэлтгэл ажил

1. Автокраныг байрлуулж ажилд бэлтгэх, хийн таслуурын хайрцгийг задалж шалган, эд ангид үзлэг хийх, арчиж цэвэрлэх

 

Үндсэн ажил

Төмөр тулгуур суурилуулах ажил

1. Автокраны тусламжтайгаар төмөр тулгуурыг төмөр бетон суурин дээр байрлуулах, боож бэхлэх, таслуур (колонк)-ын суурийг автокранаар өргөж төмөр тулгуур дээрбайрлуулах, боож бэхлэх, суурийн хаалтуудыг авч колонк суурилагдах хэсгийг бэлтгэх

 

 

Таслуур угсрах ажил

2. Автокраны тусламжтайгаар колонкыг төмөр тулгуур бүтээц дээр байрлуулах, боож бэхлэх, таслуурын тягийг механизмд холбож боох

 

 

 

 

 

SF6 хий шахах ажил

1. SF6 хийт баллонтой хайрцагийг задалж, бүрэн бүтэн байдлыг шалгах, таслуурт хийг шахах хоолойг бэхлэх,

SF6 хийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл шахах

 

 

Хийн таслуурыг угсарч дууссаны дараа фазын тэмдэглэгээг хийх

 

 

Цахил-гаан монтёр

6-р з.-1

4-р з.-2

3-р з.-1

 

 

 

 

 

 

Цахил-гаан монтёр

6-р з.-1

4-р з.-2

3-р з.-1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цахил-гаан монтёр

6-р з.-1

4-р з.-2

3-р з.-1

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цахил-гаан монтёр

6-р з.-1

4-р з.-2

3-р з.-1

 

 

 

 

 

 

 

 

 

Цахил-гаан монтёр

3-р з.-1

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

иж бүрэн

(3 фаз)

 

 

 

 

 

 

 

 

 

 

иж бүрэн

(3 фаз)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

иж бүрэн

(3 фаз)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

иж бүрэн

(3 фаз)

 

 

 

 

 

 

 

 

иж бүрэн

(3 фаз)

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

0,033

0,065

0,033

 

 

 

 

 

 

 

 

 

1,13

2,26

1,13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2,403

4,805

2,403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0,73

1,46

0,73

 

 

 

 

 

 

 

 

 

0,399

 

 

 

 

0,13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4,52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9,61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2,92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0,4

 

 

 

 

 

 

ХН-1993

23е-23б

Х-2, М-3

Ер.анги

М-9,      К-1,108

 

ХН-1993

23е-23б

Х-2аб

Ер.анги

М-9,      К-1,108

 

 

ХН-1993

23е-24

 

 

Төгсгөлийн ажил

 

1. Газардуулгын шинийг тэмдэг-лэх, сунгаж тавих

 

 

 

 

2. Газардуулгын шинийг буудаж бэхлэх, газардуулгын хийцэд гагнаж холбох           

 

 

3. Газардуулгын шинийг холбоход бэлтгэх

 

 

 

Цахил-гаан монтёр   5-р з.-1

2-р з.-1

 

 

Цахил-гаан гагнуурчин

4-р з.-1

3-р з.-1

 

 

Цахил-гаан монтёр    4-р з.-1

2-р з.-1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

метр

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

0,05

0,05

 

 

 

 

 

 

0,0652

0,0499

 

 

 

 

 

0,02

0,02

 

 

 

 

 

 

 

0,1

 

 

 

 

 

 

 

0,12

 

 

 

 

 

 

0,04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 1

8. ХИЙН ТАСЛУУРЫГ УГСРАХ ҮЕД АШИГЛАСАН

ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Зураг төслийн баримт бичиг

  1. LW8-35AG маягийн SF6 хийн таслуурын суурилуулалтын зураг

 

Үйлдвэрийн баримт бичиг

  1. LW8-35AG маягийн  SF6 хийн таслуурын ашиглалтын үеийн заавар ба техникийн тодорхойлолтын бичиг
  2. LW8-35AG маягийн  SF6 хийн таслуурын баглаа боодлын бүртгэлийн жагсаалт

 

  

 

 

АГУУЛГА

  1. Ерөнхий хэсэг
  2. Хэрэглэх хүрээ
  3. Материал-техникийн орц
  4. Техник-эдийн засгийн үзүүлэлтүүд
  5. Угсралтын ажлын үндсэн заавар
  6. Угсралтын үеийн техник-аюулгүйн ажиллагааны шаардлага
  7. Хөдөлмөр зарцуулалтын калькуляц
  8. Хийн таслуурыг угсрах үеийн ашигласан техникийн баримт бичгийн жагсаалт